Доха-2006, Жүдо

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby bayaraa26 » Tue Dec 05, 2006 12:02 am

Judo sain bnaa .
Erdenetod ehleed yapanii tamirchind yalagdchihlaa.
Herbee yapantai taaraagyi bol altiin tuluu barildah bolomjtoi bsan.
bayaraa26
 
Posts: 21
Joined: Sun Jul 02, 2006 6:17 am
Location: germany

Postby .boldoo. » Tue Dec 05, 2006 12:41 am

Эрдэнэт-Од ялагдчихлаа 8)8)
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby bayaraa26 » Tue Dec 05, 2006 12:51 am

Erdenet-od tsag sungaad yalagdsan bna.
Odoo ch zaluu hyyhdyydiig yaj diileh be .dee
Judochid-s hamagiin ahmad baih daa barag.
Duguichdaas manai ulzuu-orshih hamagiin ahmad ni 39-tei nastai bna
bayaraa26
 
Posts: 21
Joined: Sun Jul 02, 2006 6:17 am
Location: germany

Postby bayaraa26 » Tue Dec 05, 2006 1:03 am

Bundmaa tseber yalgdaj mungun medeliin bolzol hangalaa.
Mash haramsaltai bna.
Tsaad hoid korea ni yneheer sain yumaa.
1.01 minutand tseber yalsan bna
bayaraa26
 
Posts: 21
Joined: Sun Jul 02, 2006 6:17 am
Location: germany

Postby Gankhuu » Tue Dec 05, 2006 1:04 am

Тэр нэг дугуйн хүүхэн азгүй юм аа. Очиж очиж буруу замаар ороод байхдаа яахав дээ.

Эрдэнэт-Од Монголыг нэрийг хангалттай олон жил тахалсан одоо болно доо.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby .boldoo. » Tue Dec 05, 2006 1:12 am

Цагаанбаатар монголын 2 дахь алтыг авлаа
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby buyan » Tue Dec 05, 2006 1:13 am

TSagaanaa maani altan medali avlaa argagui delhiin top judoch bolsnoo haruulla daa
buyan
 
Posts: 9
Joined: Sat Dec 02, 2006 10:33 pm

Postby bayaraa26 » Tue Dec 05, 2006 1:20 am

Manaihan 1 udurt 1alt 1 mungu 1 hurel abaad baih nee
Ene ercheeree yabbal chig saikhan bna shyy
bayaraa26
 
Posts: 21
Joined: Sun Jul 02, 2006 6:17 am
Location: germany

Postby Khosoo » Tue Dec 05, 2006 1:52 am

Манай Цаабаа нөгөө хүчтэй өрсөлдөгч Ираны Мирасмаэлигаа хожсон байна. Дөнгөж жин өгсөөд эхний Азийн аваргаараа ялж байсан санагдана. Нөгөөх нь ч лут амьтан. манай хүн ч бүүр гаргахаа байжых шиг ээ. Болоодоо... Манайхан гоё байна шүү. Бокс, буудлага, чөлөөт, дугуй... одоо медалийн төлөө зүтгэцгээгээд байждээ...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby ballack13 » Tue Dec 05, 2006 2:21 am

tsagaanbaatar-d amjilt husey tsaashid ene ercheeree beejingees alt avchraarai manaihan naadmaa saihan ehelj bna shuu
ballack13
 
Posts: 11
Joined: Wed Nov 29, 2006 8:03 pm

Postby Nomer 10 » Tue Dec 05, 2006 3:04 am

Цагаанаа ч аргагүй л мундаг юм аа:-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby *R9* » Tue Dec 05, 2006 12:24 pm

Image

neg alt avchihvalch aan
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby traffic » Tue Dec 05, 2006 12:46 pm

Image

Image
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby El Payaso » Tue Dec 05, 2006 2:33 pm

цагаанааг алт авахыг харсан бас л гоёо байна лээ... шүү... мундаг юмаа... ууг нь тамирчид өөрсдөө зүтгэл гаргаад барилдвал амжилт гаргаж болохыг нотлоод л байх шиг... адилхан нөхцөл байдалд бэлтгэл хийгээд л үзэж байна ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby 21Grams » Tue Dec 05, 2006 4:40 pm

http://www.mongolnews.mn deer iim medeelel tavij.

[font=Tahoma]Д.Нямхүү алт зүүж, О.Гүндэгмаа YIII байр эзэллээ
Бэлтгэсэн С.БАТБААТАР (2006.12.05)
Арванхоёрдугаар сарын 3-нд Монголын тамирчид жүдо, дугуй, хүндийг өргөлт, шатар, буудлага зэрэг төрөлд өрсөлдлөө.
Энэ өдөр цагаан өмсгөлтнүүд эмэгтэйчүүдийн 63, 70, эрчүүд 81, 90 кг-ын жинд медалийн төлөө хүч үзэхээр татами дээр гарсан юм.

63 кг-ын жинд зодоглосон Түмэн-Одын Баттөгс эхний тойрогт Узбекийн И.Абдурахмановаг хожиж, хоёрдугаар тойрогтоо Японы бөх Афины олимпийн аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга Аюүми Танимотод 0.53 секундэд цэвэр ялагдсан байна. Тэрбээр дагах барилдаанд Хонконгийн Чүн Вэй-г цэвэр, Туркменистаны Г.Хаяитбаеваг вазари үнэлгээгээр ялсан юм. Шийдвэрлэх даваа буюу хүрэл медалийн төлөө тулаанд Баттөгс маань БНАСАУ-ын Вон Ок Им-д юкогоор ялагдсанаар медалийн оосроос бариад алдав. Сүүлчийн барилдааныг эс тооцвол Баттөгс маань сайн барилдсаныг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

70 кг-ын жинд Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа Тайваний Лю Ши Юнтэй таван минут барилдаж, нэг юко авсан ч вазари үнэлгээ алдсанаар барилдаанаа дуусгалаа. Түүнийг ялсан бөх дараагийн даваанд БНСУ-ын бөхөд ялагдсан байна.

81 кг-ын жинд зодоглосон Азийн аварга, ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүү урамтай сайхан барилдаан үзүүлж, энэ наадмын аваргын алтан медалиар энгэрээ мялаав. Түүний хэсэгт энэ жингийн хамаг шилдэг бөхчүүд орсон ч тэр учраа бүрээ давсаар ийн аваргын алдарт хүрсэн юм. Тэрбээр эхний тойрогт Палестиний Халаби Ияадыг 2.04 минутад цэвэр ялснаар гараагаа сайхан эхэлсэн. Дараа нь Японы Оно Такашитай барилдаж, тус бүр нэг кока, юко үнэлгээ авч ялаад, хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын Гуо Лей-гээс иппоноос бусад буюу кока, юко, вазари үнэлгээнүүдийг дараалан авч, илт илүүрхэн буулгаж авснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.

Түүнтэй аварга цол, алтан медаль булаацалдах тамирчин нь Казахстаны Алмаз Атаев байв. Нямхүү маань түүнийг юко үнэлгээгээр ялснаар Монголын жүдочдын Азийн наадмаас авсан алтан медалийн тоог гурав болгов. Манай тамирчдын одоогоор аваад байгаа гурван медаль гурвуулаа жүдогийнх бөгөөд дахиад ч “юм дуулгах” найдвар бий.

90 кг-ын жинд барилдсан Батбаярын Ариун-Эрдэнэ эхний тойрогтоо Ираны Хосейнд цэвэр ялагдсан ч дараагийн тойрогтоо Энэтхэгийн А.Кумарыг буулгаж авсан юм. Гуравдугаар тойрогт Японы бөх Хироши Изүмид ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Түүнийг ялсан Иран, Японы бөхчүүд хоёулаа Казахстаны Максим Раковт ялагдсан байна.

Медальт бөхчүүд:
Эм 63 кг
1. Ху Юү Хуа БНХАУ
2. Кон Жаюнг БНСУ
3. Аюүми Танимото Япон
Вон Ок Им БНАСАУ

Эм 70 кг
1. У.Масаэ Япон
2. Бай Юнхуй БНСУ
3. Кин Донгуа БНХАУ

Лю Ши Юн
Эр 81 кг
1. Д.Нямхүү Монгол
2. А.Атаев Казахстан
3. Оно Такаши Япон

Гуа Лей БНХАУ
Эр 90 кг
1. Хван Хи Тай БНСУ
2. М.Раков Казахстан
3. Р.Саидов Узбекистан
Изүми Хироши Япон

Энэ өдөр манай буудлагын гол найдварууд болох гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа, ОУХМ Цогбадрахын Мөнхзул нар эхний төрөлдөө цэц мэргээ сорив. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метр бол манай гавьяатын гаршсан төрлүүдийн нэг. Харамсалтай нь тэрбээр тааруухан амжилт үзүүлж урьдчилсан буудлагад 381 онож, YI байраар шигшээд шалгаран, шигшээ буудлагад 96.6 оноо авснаар 60 тамирчнаас YIII байрт шалгарлаа. Шигшээд ямагт маш сайн бууддаг Гүндэгмаагийн эерэг уламжлал энэ удаад тасалдсан байна.

Харин Мөнхзул эхлээд 385 онож, IY байраар шигшээд шалгарч. Шигшээд 99.3 буудаж, нийлбэр дүнгээр Y байр эзэлжээ.
Мөнхзулын хувьд медалийн тавцанд гишгэхэд ердөө 0.3 оноо дутсан байна.
Энэ төрөлд Хятадын Тао Луна тэргүүлж, нутаг нэгт Гуа Вэнжун нь мөнгөн медаль, БНСУ-ын Ким Бюн Хи хүрэл зүүсэн байна.
Гэхдээ хоёр тамирчны маань өрсөлдөх төрөл үүгээр дуусаагүй болохоор тэднээс бас “юм хүлээж” болно гэсэн үг.

Эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрт өрсөлдсөн ОУХМ Лхагваагийн Ундралбат 568 оноо авч 55 тамирчнаас 26-д шалгарсан бол 50 метрийн урт бууны хэвтээгээс буудах дасгалд Сайн-Эрийн Баяр 28, Олзодын Энхсайхан 29, Цэдэвдоржийн Мөнх-Эрдэнэ 35 дугаар байр эзэлсэн байна.
Дээрх дасгалд өрсөлдсөн манай эмэгтэйчүүдээс Зоригтын Батхуяг 579 оноогоор 40 тамирчнаас 17-д, Чулуунбадрахын Нарантуяа 30-д, Дамдинсүрэнгийн Лхамсүрэн 33-д жагсчээ.

Хүндийг өргөлтийн 58 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Намхайдоржийн Баярмаа маань огцмоор 86, түлхэлтээр 111 кг-ыг өргөж, хоёр өргөлтийн нийлбэрээр Y байр эзлэв. Манай тамирчны хувьд жин нэлээд хассан нь тааруухан нөлөөлөв бололтой. Энэ жинд алтан медаль хүртсэн БНХАУ-ын тамирчин Чен Ян Жин огцом (111 кг), түлхэлт (140 кг), хоёр өргөлтийн нийлбэр (251 кг) гэсэн гурван үзүүлэлтээр гурвууланд нь дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Дугуйн бөөн гараатай 156.4 км-ийн зайд уралдсан манай хоёр тамирчнаас гавьяат тамирчин Жамсрангийн Өлзий-Орших аргагүй л ясны тамирчин гэдгээ харуулж 48 дугуйчин гараанд гарсан уралдаанд IY байр эзлэв. Өдгөө 39 настай гавьяат маань одоо хоёр ч төрөлд хурдлах бөгөөд тэдгээрээс даагаа нэхэж, медаль хүртэх төлөвлөгөөтэй байгаагаа манай сурвалжлагчид ярьсан байна.

Бусад тэмцээн уралдааны талаарх мэдээллийг манай маргаашийн дугаараас уншаарай.
[/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby alex_gg » Tue Dec 05, 2006 7:35 pm

[font=Arial Black]Угаасаа манай монгол улс жүдогоор сайн шүү!!![/font]
User avatar
alex_gg
 
Posts: 2
Joined: Tue Dec 05, 2006 7:20 pm

Postby ballack13 » Tue Dec 05, 2006 10:27 pm

huuh naad hujaa huuhen chini tegeed manai hunii tulhelttei urgusniig ogtsomdoj bgaa ym uu manaihan ch hol tasarsan bna da muusain hujaa naraas
ballack13
 
Posts: 11
Joined: Wed Nov 29, 2006 8:03 pm

Postby kayo » Wed Dec 06, 2006 12:25 am

Saya Internet-d tavigdsan medeelelees uzehed manai judochdoos Tserenhand unemlehui jind dahin avargiin tuluu Hitadiin tamirchintai shalgarj uldejee,hitaiin tamirchin195n sm undur,120kg jintei "ulemj biyetei" buguud manai tamirchnaas darui 20sm undur,40kg hund yom baina.
Busad jingiin Gereltuya,Tuvshinbayar,Tengis nar hasagdsan baina.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby kayo » Wed Dec 06, 2006 1:02 am

Manai Tserenhand gavyat hitadiin unemlehui biyet LIU Huanyuan-d yalagdaj aziin naadmiin 2dahi mungun midali-aa hurtsen baina.:-D
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Nomer 10 » Wed Dec 06, 2006 1:18 am

Цэрэнханддаа баяр хүргий:-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Thu Dec 07, 2006 6:39 pm

Нямхvv гэмтлээс болоод хэсэг сураг тасраад байсан юм. Японыг ялаад дээшээ гарч ирж аварга авсан гэхээр одоо хэнтэй ч барилдах хэмжээнд ирж. Цагаанбаатарын хувьд бvр илvv бололцоотой байна. Хєнгєн жингийн дэлхийн шилдгvvд Азид байдаг болохоор олимпын аваргад Цагаанбаатар маш ойрхон гэсэн vг
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Thu Dec 07, 2006 7:27 pm

нямхүү маань ёстой кареераа өндөрлөх дээрээ тулаад буцаж эдгэрээд ингэж байгаам шүүдэээ... Үнэхээр бахархмаар... :-D
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Lampard » Thu Dec 07, 2006 11:20 pm

gsdfgsdgsdf
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby oswin » Fri Dec 08, 2006 12:23 am

Enuugeer oroogui udchihsan chine medeellees hotsorchihson baina shdee.

Ashgui dee, mongolchuud maani amjilttai ene temtseend oroltsood.
Bayar hurgeye!
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby chukcha2002 » Sat Dec 09, 2006 8:46 pm

Манай 60-д нэг аймаар хvн гарч ирмээр дээ,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Previous

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests