T-Mac "HOUSTON ROCKETS" Yao ::: 06/07

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby Khosoo » Wed Jan 17, 2007 11:56 am

Т-Мак нээрээ үнэхээр багийнхаа төлөө бүх хүч чадлаараа зүтгэж байна. Аргагүй хичээж байна. :-D

Харин танай "өвөө" мундаг байнадаа. хэдийгээр 4-р үед тоглохгүй, хөгшрөлтийн улмаас цөөхөн минут тоглож байгаа ч 10 самбар бол зоолттой хийх юмаа... Бас блоктойгоо... Өнөөдөр 11 дэх дараалсан 10 аас дээш самбараас бөмбөг авснаар ийм амжилтанд хүрсэн Брклигаас хойшхи /1999/ анхны пуужин болж байгаа юм байна.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Bibby » Wed Jan 17, 2007 12:07 pm

manai uvuu sain bna shuu gehdee joohon iluu minut togloh heregtei bna fantasydaa avtsan .... T-Mak 45 onoo avsan ch bag ni hojigdchloo ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Khosoo » Wed Jan 17, 2007 12:11 pm

Т-Макийг манай Девин Харрис нэг хаах гэж үзээд бараагүй. Дараа нь Жош хаах гэж үзээд бараагүй... Сүүлд нь харин манай Жош бахархмаар хамгааллаа.. Эхний хагаст ч Т-Мак ийн шидсэн болгон нь ороод ёоооё
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Bibby » Wed Jan 17, 2007 12:38 pm

ehniii hagast 20 hden onoo avtsan bsan be ain ? chi uzvuu ... bi ch boxscore l harlaa
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby a_odko » Sat Jan 27, 2007 2:04 pm

К.Смит , Ч.Барклэй зэрэг ТНТ-н экспертүүд Бүх Оддын санал асуулгы дараа Т-Мактай холбогдож ярилцлага авч байна лэ.

Тэрээр өнгөрсөн улирлын урт удаан хугацааны дараа намайг дэмжсэн фэнүүдээ баярлаж байна гээд С:Нэш бол уг нь яах аргагүй гараанд гарах холбогч гэж байна лэ. Харин Яао-н баг уу , эсвэл Т-Макын баг уу гэдэг асуултанд улирлын эхэнд би илүү плеймайкэр тоглогж Яао-г МВП-н түвшинд тоглуулахыг хичээж байлаа.. Харин тэр бэртсэнээр Хуучны Т-Мак шиг тоглох шаардлагатай болсон. Рокетс бол миний ч Яао-н ч биш бид бүгдийг баг гэсэн бол ТНТ-с статистик үзүүлж байна лэ.

Яао, Т-Мак тай үед : 14-6

Т-Макгүй үед: 2-5 /2 хожил нь лигийн хамгийн муу багуудыг 4-6 онооны зөрүүтэй /

Яаогүй үед: 11-4 /4 хожигдол нь Даллас, Нарнууд, Юта /

2 лаа тоглоогүй: 0-1

Нийтдээ: 27-16

Харин Баркли, Смит нар ойрын 2 жилдээ Т-Макын баг байх болно гэж байна лэ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Mon Feb 05, 2007 10:49 pm

Т-Мак ярисан байсан Яaо байхгvй бна би энэ vед хуучин Т-Маk шиг тоглох хэрэгтэй гэсэн байсан.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Wed Apr 25, 2007 11:26 am

Image
Өмнөх тоглолтондоо Пуужингуудын 2 суперодыг хааж чадалгүй хожигдсон Жерри Слоан энэ удаа тэдний эсрэг нилээдгүй чамбай бэлджээ.
Окур холын зайн шидэлт сайтайн дээр дамжуулалтын чадвар ихтэй тул Яао Минг хаахгүйг тооцоолсон тэрээр Яао-н эсрэг илүү хурдан довтлож чадах.., мөн дундаас боломжийн шиддэг Бүүзер-г тоглуулсан нь маш амжилттай боллоо. Бүүзер Яао-н эсрэг дундын зайнаас 14-с 8 -г амжилттай болгосон бол пайнт-д 4 -с 3г чулуу болгожээ. Түүний 41 онооны зөвхөн 2 нь л хятад залууг бенчид байхад авсан байна. Мөн 12 самбар 6 дамжуулалт гүйцэтгэжээ...
Харин Яаог хамагаалуулахаар Окур-г тавьж зарим үед Коллинз-г ашиглаж байлаа. Энэ ч мөн амжилттай болж Окур түүнд 3 удаа хаалт тавьж /АК бас нэгийг/, хэд хэдэн удаа бөмбөг-г нь тасалсан бол Яао 24 шидэснээс ердөө 9-г амжилттай болж 27 оноо авчээ.

Харин Т-Мак -г хамгаалуулахаар Фишер, Матт Харпринг, Гордан Кирицек хэмээх 3 өөр байрлалын хамгаалагчидыг бэлджээ. Тэд ч үүргээ амжилттай биелүүлж Траси 29 удаа довтолсноос ердөө 9-г амжилттай болгож 31 оноо, 10 самбар 6 дамжуулалт хийжээ..


Пуужингууд маш муу ердөө 33.9 хувьтай тун тааруу довтолсон бол Юта 36.1 хувьтай байлаа.
Гэхдээ Пуужингууд илүү атлетик хурдан хувийн ур чадвар сайтай тоглогчидтой тул хожлоо. Тэд эсрэг багаас алдаа их авж торгуулийн шидэлтийн 38-с 34 хийсэн бол /Тмак 12 -с 10/ Юта дөнгөж 13 -г оруулжээ. Мөн Ч.Хайес-н гайхалтай тоглолт .., АК47 болон Окур урам хугалсан тоглолтоууд ч дээд зэргээр нөлөөтэй.

За Пуужингууддаа амралтын өдөр болох Дэлта Центр-т хийх тоглолтонд амжил хүсьеэ!!! Ван Ганди нэг юм төлөвлөн тоглогчидоо гаргах байлгүй.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby rednasca » Wed Apr 25, 2007 12:18 pm

Пуужингууд гол нь торгуулийн шидэлтээ маш гайхалтай шидсэн явдал ялалтад хүргэлээ.....38-34 гэдэг бол том үзүүлэлт.....Юта мэдээж бохир тоглодог ч гэлээ торгуулийн шидэлтийн зөрүү асар их байна лээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby baby » Sun Apr 29, 2007 2:48 pm

Utah 2 hojloo awch chadlaa shuu jaaluud.. :smile:

Sambartaa neeree elegluulj bnaa manaihan.. 5 dahi toglolt deer arai uuruur uzmeer bh yum.. :help:
Rocket Man
baby
 
Posts: 5
Joined: Sun Apr 29, 2007 2:44 pm

Postby Chinbaa » Sun Apr 29, 2007 4:49 pm

Ehnii 2 toglolton deer Houston buur ilt davuu yum shig haragdaad bsan chini suuliin 2 togloltiig uzsenii daraa shal uur bodoltoi bolloo doo...
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Nomer 7 » Sun Apr 29, 2007 10:54 pm

Юта талбай дээрээ хамаагvй илvv бна лээ.

Пyyжйнгyyд маш муу бна лээ довтолгоо ч тэр хамгаалалт ч тэр.

Т-Мак хєєрхий зvтгээл байх юм тэгээд нєгєє гарууд нь ямар билээдээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby csc » Mon Apr 30, 2007 10:18 am

ТМК 36% тэй довтолж байхад 2-2 болсон нь их юм... Яао байхгуй бол Houston бол vнэн явцгvй баг...
ТМК багийнхаа тєлєє зvтгээд л гэнэ баахан амиатаж амиатаж 36% тай шидэхийг багийнхаа тєлєє зvтгэж байна гэж ойлгохуу...
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Uchrah jargal » Mon Apr 30, 2007 2:21 pm

csc wrote:ТМК 36% тэй довтолж байхад 2-2 болсон нь их юм... Яао байхгуй бол Houston бол vнэн явцгvй баг...
ТМК багийнхаа тєлєє зvтгээд л гэнэ баахан амиатаж амиатаж 36% тай шидэхийг багийнхаа тєлєє зvтгэж байна гэж ойлгохуу...



Т-МАК байхгүй бол Яао өөрийгөө хэнч биш гэдгээ хэд хэдэн удаа харуулсан шүү дээ...арчаагаа алдаад хожил ч авч чадахгүй муу муу багуудад дарааллаад дарааллаад хусуулаад яваад байсан шиг санагдах юм

харин Яоа байхгүй байхад Т-МАК багаа чирээд л амжилтаа гаргаад л яваад байдаг...

ер тэгээд миний нэг хувийн бодол байдаг юм...Пуужингуудад Яао-с өөр төвийн тоглогчтой бол Т-МАК багаа маш сайн аваад явах байх...
даана ч тэр хятадаас даллор гэдэг зүйл чинь тэрбум тэрбумаараа үнэртээд байгаа болохоор Пуужингын удирдлагууд явуулахгүй юм шиг байгаам...
Гэхдээ Т-МАК тай 2012 он хүртэл гэрээ хийсэн... харин Яоа 2009 он хүртэл байлуу даа...

Эцэст нв хэлэхэд Т-МАК гүй пуужингууд бол хүүхдийн тоглоом шүү дээ... Гол дүрийн тоглоом нь ЯАО болж таараад байгаам
Монгол Орон мандаг бадраг
Uchrah jargal
 
Posts: 163
Joined: Mon Jan 23, 2006 10:44 pm
Location: Монгол улс

Postby Chinbaa » Mon Apr 30, 2007 2:50 pm

csc wrote:ТМК 36% тэй довтолж байхад 2-2 болсон нь их юм... Яао байхгуй бол Houston бол vнэн явцгvй баг...
ТМК багийнхаа тєлєє зvтгээд л гэнэ баахан амиатаж амиатаж 36% тай шидэхийг багийнхаа тєлєє зvтгэж байна гэж ойлгохуу...


TMK gej Temka mun uu??? Temka ch sain shuu.... T-MAC eder geed goy bich l dee..
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby csc » Mon Apr 30, 2007 3:10 pm

ТМК ийн фэнvvдээ ТМК ийн 36% тай шидэж байгааг яaж тайлбарлах вэ.... асар муу довтолгооны амжилттай тоглодог шvvдээ хэт их шиддэг болохоор л олон оноо авч харагддаг болохоос

ийм доминант цeнтртэй, Бараг хамгийн шилдэг хамгаалан тоглогчтой, олон жилийн туршлагатай маш сайн дасгалжуулагчтай байж ТМК ийн vзvvлж бай амжилт нь vнэн хангалтгvй,

яг цагаа тулаад Яаог жийхvv ТМК ийг жийvvу гэвэл ТМК ийг л жийж таарах байх пуужингууд
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Uchrah jargal » Mon Apr 30, 2007 8:04 pm

csc wrote:ТМК ийн фэнvvдээ ТМК ийн 36% тай шидэж байгааг яaж тайлбарлах вэ.... асар муу довтолгооны амжилттай тоглодог шvvдээ хэт их шиддэг болохоор л олон оноо авч харагддаг болохоос

ийм доминант цeнтртэй, Бараг хамгийн шилдэг хамгаалан тоглогчтой, олон жилийн туршлагатай маш сайн дасгалжуулагчтай байж ТМК ийн vзvvлж бай амжилт нь vнэн хангалтгvй,

яг цагаа тулаад Яаог жийхvv ТМК ийг жийvvу гэвэл ТМК ийг л жийж таарах байх пуужингууд




энийг нээх тэгэж сүр болгоод байх хэрэггүй л болов уу...ихэнхи тоглогчид 30-40 хувьтай шиддэг биз дээ...

Ямарч спортод...ямар ч спортын судер одуудад сайн тоглоогүй улирал жил гэж байдаг шүү дээ...

Жишээ нь Кобе-н 2004 он билүү хэрэгт энэ тэрт холбогддог жил... кобе тийм сайн тоглож байсан юм уу гэвэл үгүй..
Монгол Орон мандаг бадраг
Uchrah jargal
 
Posts: 163
Joined: Mon Jan 23, 2006 10:44 pm
Location: Монгол улс

Postby csc » Tue May 01, 2007 9:55 am

Т-Мак тэгээд ихэнх тоглогчидын нэг юмуу тэ? стар зэрэглэлийн тоглогчид бvгд 40% ээс дээш шиддэг.... супeрстарvvд бол бараг бvгд 45% аас дээш шиддэг...

Т-Мак нэг ч ПО цуврал хожиж vзээгvй.... энэ нэг юм хэлээд байгаа... НБА ийн бvх vеийн хамгийн муу баг болох Торонто Т-Мак ийг явуулсан сeасoндєє ПО д цорын ганц цувралаа хожсон....

Т-Мак бол НБА дэх хамгийн овeрратэд одуудын нэг Жeрмайнe, Картeр, эднvvстэй харьцахаар овeрратэд гар шvvдээ...
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Uchrah jargal » Tue May 01, 2007 10:12 am

Career 683 543 34.9 .439 .342 .752 1.7 4.6 6.3 4.6 1.4 1.0 2.34 2.00 22.4 имйм байна....

ганц хоёр тоглолтонд 35-36 хувьтай муу шидээ л биз.... ямар байнга тийм байх биш...

одоо Т-МАК хэн гэдгээ харуулчих шиг боллоо...ЮТА Т-МАКн хэмжээний тоглогч байхгүй нь харамсалтай
Монгол Орон мандаг бадраг
Uchrah jargal
 
Posts: 163
Joined: Mon Jan 23, 2006 10:44 pm
Location: Монгол улс

Postby a_odko » Tue May 01, 2007 10:42 am

Т-Мак 26 оноо 16 дамжуулалт 4 самбар!!!

Тэгээд ч том том мэргэжилтнүүд бүгд л ойрын 2-3 жилдээ Пуужингууд Т-Мак-н баг байх болно, Т-Макгүй бол маш хэцүү гэдэг.

АК47 хүртэл хаахад хамгийн хэцүү тогллогч хэн бэ? гэхэд ТМак , түүнийг нэг тоглогч хаана гэдэг маш хэцүү гэнж байсан.

ТМак 2 удаа ПО-н эхний шатнаас хасагдаж байсан. Ер нь бол азгүй тоглогч л доо. Гэхдээ эхний удаа Орландотой цуг Детройттой 7 тоглолт хийсний эцэст хожигдсон, Дараа нь Даластай мөн л 7 тоглолт хийсэн. Энэ цувралаас өмнөх дундаж нь 29,8 оноо 6,9 самбар , 6,6 дамжуулалт.
Эндээс яаж тоголсон нь харагдах биз..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby El Payaso » Tue May 01, 2007 10:46 am

ТМК оверрэйтед гэдэг нь үнээн... хэт их шиднэ тэгээд шидэлтийн хувь онцгой муутай... залхуу... би ууг нь их дуртай байсан харин одоо бол таалагдадгүйм... гэхдээ гэмтэл бэртэл энэ тэр их нөлөөлсөн байх л даа... ТМК өөрөө хэлсэн ш дээ... улирлын эхэнд энэ баг бол Яаогийн баг гэж... энэ багийг Яао чирж байгаа... Бэттиер ирээд туслагчтай болсон...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby a_odko » Tue May 01, 2007 10:52 am

хэ хэ.. Яао багын лидер.., Бэттиер туслагч нь.. тэгвэл Т-Мак юу нь юумб?

Т-Мак би багынхаа төлөө тоголно.., өөрийнхөө төлөө биш л гэж хэлсэн. Тэрч үгэндээ хүрч маш их дамжуулж тоголж байгаа. Тэр тусмаа Яао-д.

Яао-г байхгүй үед яаж тоголсныг санааж байгаа биздэ.:smile:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby rednasca » Tue May 01, 2007 10:54 am

хүн хүний үзэл бодол өөр өөр.....
миний хувьд Т-Макийг маш үнэлдэг......пуужингууд ойрын хэдэн жилдээ түүний баг байх болно.....Яао бол маш сайн төвийн тоглогч.....одоогоор лигидээ 1.....гэхдээ тэр багаа авч явах хэмжээний тоглогч болж чадаагүй байна....түүнд дахиад боловсрох хугацаа байна.....тиймээс Т-Мак одоогоор "Ноён Пуужин"......
түүний харин залхуу гэдгийг зөвхөн хамгаалалт тал дээр тэгж дүгнэсэн гэж ойлгож байна.....гэхдээ түүнийг ямар хүнд гэмтэл авч байсан гэдгийг бодолцох нь зүйтэй.....нурууны гэмтэл гэдэг тоглоом биш.....харин ч өдий зэрэгтэй тоглож буй нь тодорхой хэмжээний гайхамшиг....өөрөө ч энэ гэмтлээ эдгээж чадахгүй их хугацаа алдсан.....нэг мундаг эмчтэй уулзаад эдгэсэн.....их баярлаж явдгаа хэлсэн байдаг.....үнэндээ самбарт бага довтолдог болохоор түүний шидэлтийн хувьд бага зэрэг тааруу байгаа нь үнэн.....ихэнх нь оноо түүдэг хүмүүс самбарт довтолж өөрийнхөө шидэлтийн хувиа дээшлүүлдэг....мөн хамгаалалтаас бөмбөг тасалж сул оноо авах замаар....түүний хувьд тийм боломж бага.....тэгээд ч багийнхаа холбон тоглогч, найруулагч шүү дээ....харин плейоффын цувралд ялалт байгуулж чадаагүй нь аз, эзтэй бага ч гэсэн холбоотой биз.....гэхдээ одоо энэ сайхан боломжийг ашиглаж чадахгүй бол түүний нэрэнд бас нэгэн хар толбо үүснэ....тиймээс хичээгээрэй....Трэйси....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue May 01, 2007 11:06 am

Бэттиерийн оруулж байгаа тус бол ТМК-ийнхаас лав илүү байх... гол нь ТМК-ийн тоглолтыг хараарай ямар ч хүсэл эрмэлзлэлгүй болчихсон байгаа... хамгаалалтанд ч оноо авч байгаа нь ч...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Tue May 01, 2007 11:12 am

бүгдээрээ харцгаая....
карьерынхаа эгзэгтэй нэгэн үед ирээд байгаа хүн эрмэлзэлгүй тоглох эсэхийг?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Uchrah jargal » Tue May 01, 2007 11:21 am

ЯОА бэртэлээс иргэн иртэл энэ багын бүх ачааллыг би нуруун дээрээ үүрэхэд бэлэн байна гэж л мэдэгдэл хийсэн байсан...тэрийг нь зарим нэг нь өлгөж яваад ЯОА-баг гээд яриад байх юм...Тэр ИЙГЛийн НБА ТАЛК-н хөтлөгч нараас авхуулаад л...

Т-МАК-н хувьд нурууны бэртэлээс болоод самбарт тоглож тохохоо бараг больсон гэж хэлж болно...Бэртэл аваагүй байхдаа гайхалтай гайхалтай тохдог л байсан...
Нурууны бэртэл нь сэдэрчихнэ гэдгээс өөрөө маш их айдаг бололтой...

Гэхдээ өнөөдрийн тоглолтон дээр бас сайхан тохлоо шд

НБА-н шилдэг хамгаалагч нар хүртэл хаахад хамгийн хэцүү тоглогч нарын нэг гэж хэлж байна лээ шүү...түүнийг нэг тоглогч тогтоон барина гэдэг хэцүү гэж

Т-МАК байхгүй үед пуужингуудыг ЯОА сайн аваад явж чадахгүй л байсан шүү дээ... хамгийн том бодит жишээ нь байна
Монгол Орон мандаг бадраг
Uchrah jargal
 
Posts: 163
Joined: Mon Jan 23, 2006 10:44 pm
Location: Монгол улс

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest