Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Бамбуушын тухайд

1.Kopties -н цустай нөхөр
43
32%
2.Зүгээр гар
41
30%
3.Мэдрэлдээ юмтай байх
27
20%
4.Духлаа нөхөр.
25
18%
 
Total votes : 136

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Хашка » Wed Sep 08, 2010 8:00 pm

Авс гэж хэнийн? Яасан муухай нэртэй золиг вэ :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Deck » Mon Sep 20, 2010 8:13 pm

Нэг бичихдээ ямар их бичдийн Бамбуушаа. Унших гэсэн бүүр залхуу хүрчлээ.
Deck
 

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby ABC » Mon Sep 20, 2010 10:28 pm

Чуугий wrote:
ABC wrote:дажгүй залуу шүү...

Хэн Бамбууш уу?Арай ч дээ.

дажгүй бичдэг залуу шүү :RD
El Payaso wrote:шууд хандардаг байна ш дээ... :-o

хэхэ хандраад байхдаа яахав дээ...
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Cule » Mon Sep 20, 2010 11:51 pm

Энэ дух хаачив...
User avatar
Cule
 
Posts: 11787
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Tue Oct 05, 2010 3:50 am

Энэ АВС гэж кэн бэ? Дажгүй залуу энэ тэр гэхээр нь гайхаад охин байж магадгүй гээд горьдоод карсан чинь өгөр Кэнцэр байсан вайна шд гэснээс юу вайцгаана? Куле куликааз минь дух байхад нь уулзсан бол тэгж кэлж болно шүү... Зэвүү дургүй буцалж байхад сэдэв мэдэв дээр магнай дух яриад дэмий шүү...
Гацаанаа хөгшөөн ПМ-г чинь авсан. Миний хуучин галыг л оруулчих .. За коол идчихээд өчигдөр тохиолдсон өнөөдөр эрэгцүүлж бодсон нэг зүйлээ тэрлэнээ..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Tue Oct 05, 2010 6:46 am

Өчигдөр өдөр 3 цаг гэхэд Plymouth -с хөдөлсөн Coach маань Лондонд Victoria Station-дээр 7 гэхэд ирж зогсолоо... Замын турш унтаа сэрүүн хоёрын хооронд явсан тул бие чилээд кэрэг алга. За юутай ч гэсэн Лондонд бороо арай бага шиг орж байхтаа зэрэгцээд буув. Сүүлийн кэд коног бороо нээрээ ****4 болтол шивирч вайна. Ёстой нөгөө хэв шинжит төрхөө гаргаж вайх юм. Ийм өдөрүүд олон байдаг тул энэ зун 20 кэдэн коног чухамхүү л айхтар халсан энэ тэрийг санахгаад санаж чаддаггүй. Күнийг ийм болтол нь бороо орж байгаа байхгүй юу. Гэрийн зүг явж байтал гар утас дугарч таньдаг эгч монголоос найзаас чэн юм ирсэн ирж ав гэлээ.. Хүүхэдтэй Тамираа гэгч энэ эгчийнд саяхан монголоос төрсөн дүү охин нь ирсэн юм байх. Байх ч гэж дээ ирнэ гэж надад кэлж байсан юм. Тэрүүгээр нь тэгээд найзуудаас бага сага зүйл ирсэнийг ав гэнэ.. Манай гэрээс нээх холгүй Lilie Road-д байдаг тул гэрээрээ дайрч энэ тэр болсонгүй тавиад күрэв.. 2 bedroom ( гурван өрөө байр, хоёр унтлагын өрөө, нэг зочны өрөө) байранд Эгч өөрөө зочны өрөөнд нь амьдардаг бол нөгөө хоёр өрөөний нэгэнд нь нэг залуувтар күүхэн манай нөгөө Ажилчин зөгий Даашка цабаан маань амьдрана. Харин нөгөө өрөөнд нь кэн орсоныг тэгэхэд мэдсэнгүй. За тэгээд намайг ороход Тамираа эгчийн дүү охин гээд бандгар цэвэрхэн царайтай 18 орчим насны көөрхөн цабаан хаалга тайлж өглөө.. Бодвол энэ л монголоос ирж дээ гэж гэрт нь орох зуураа бодсон. Эцгхтэй ойрд уулзаагүй тул мэнд усаа мэдэлцээд ширээнд нь тухлаж суугаад баахан монголоос ирсэн идээ умдаа (нэг шил Соёмбо задалсаныг бодвол миний нэр күнд бас л вайнаа вайна аайн энэ тэр) ууж идлээ дээ.. Эгч өөрөө хараар байдаг тул элдвийн улсаас болгоомжилж цэрэвлздэг ч Затир Төрөөнөө бол өөр кэрэг.. Ингээд баахан идэж ууж сууж байтал Даашка цабаан ажилаасаа орж ирэв.. Ойрд уулзаагүй хүй хаа яа ёоо бололцоод Даашка цабаанд би надад гаргаж өгсөн Соёмбоос нэг зуу дүүргэж байгаад гардууллаа. Уухгүй гэхэд нь алдас болно гээд 18 тай тэр жаалхан цабааныг уулгаж орхилоо. Манай күн бас Тамираа эгчийн нөгөө ирсэн дүү рүү нь шүлэнгэртэн нүдний булангаараа харахыг нь би яаж эс карч чаднам бээ.. Шууд л холбоод дооглож өглөө.. Хоюулаа ичэж нэрэлхээд сүйд.. Эгч гэтэл битгий багачуудыг ичээгээд бай гэж намайг сургамжлах аястай кэлээд өөрөө бас цаашлуулаад вайнаа өнөө хоёр цабааныг чинь гах гах.. Тэр хоёрыг харж байхад атаархах сэтгэл төрж байсныг би нуухгүй ээ.. Цэл залуухан ид насан дээрээ , ямар ч муу санаа, атаа жөтөө, амьдралын хамаг Лалрын юмыг мэдэхгүй дэндүү гоё нас.....Даашка цабаан маань ичээд өрөөндөө гялс орсон бол өнөө Бүжин (нэр нь гэнэ) усанд орлоо гээд бааны өрөөнд давхиад орчихов.. Эгч мань хоёр харин нахиад ганц хоёр зуу татлаа.. Эгч өөрөө 5 нас хүрч буй хүүтэй.. Энд надтай адилхан зургаан жил болж байгаа юм. Сэргэлэн күнд тусархаг күмсүүдийн л нэг юм. Күү нь аль кэдийн орондоо ороод унтаад өгж. Би ч цагаа хараад за ингэсгээд явдаг юмуу гэж байтал гаднаас күмүүс орж ирж байгаа сонсогдов. Миний үеийн нэг духаараа харсан халимаг үстэй залуу , насыг нь кэд гэж кэлэхэд кэцүү ч хориос үсрээд кэтрээгүй баймаар нэг өндөрдүү нуруутай охинтой орж ирээд өрөөндөө орлоо.. Тамираа эгч мэндэлтэл залуу нь дугарсангүй харин охин нь нэг мишээчихээ аядаад юм ярих гээд зогссон өнөөдөх нь -Хөөш бушуухан орооч чи гэж зандрах нь тэр.. Би нээх их тоонгүй байж байснаа яг тэр зандрахтаа нь зэрэгцээд дотор нэг юм эрэвгэнээд явчихав.. Өнөө хоёр өрөөндөө ороод алга боллоо.. Энэ зуур би Эгчээс саяных юу байв кэмээн күмсүүдийн бас нэг духлаа зангын илрэл болсон кэрэгт дуртай зангаар асууж орхилоо. Эгч ярихдаа бага зэрэг барайндуу царай гарган ярьж байна.. Эднийд ороод сар гаран л болж вайгаа гэнэ. Залуу нь юу кийдэг нь мэдэгддэггүй өдөржин Лаптоп ( Laptop ) -н дээрээ нетэд чатлаж өнжих юмуу гэр зуураа вайдаг, харин охин нь манай гэрийн цаахна байдаг МacDonald's-д ажилладаг гэнэ. тэгж кэлэхтээ нь зэрэг нээрээ ч тэр охиныг нь карж байсан санагдалаа.. Эгч цааш нь үргэлжлүүлэн нилээн юм ярьлаа. Залуу нь 25 тай ( надтай нас чяцуу ) охин нь харин 19 тэй манай Бүжинтэй чяцуу. Эхэндээ гайгүй байх шиг байсан саяханаас залуу нь энэ охиноо зандарч хашгирч бүүр зоддог болчихоод байгаа гэх нь тэр. Жаахан юм уучихсаныг ч кэлэх үү- Энэ ямар Өлөн Гөлгөнцөр бэ гэж хэлж байхад Даашка цабаан өрөөнд орж ирээд та кэнийг кэлэв гэхэд нь өнөөдөх сонсосноо Даашкад кэлсэн мань эр карин- Карин эртээр шөнө бүр зодоод өнөөдөх нь орилоод унтуулахгүй байхаар нь Хандаа эгч ( өрөөнийх нь эгч ) ороод болилдоо гэж кэлж байж болиулсан гэдэг байгаа.. Тэгээд нэмээд -Энэ охин өөрөө ч гэсэн **н** гар. Би дараа нь яагаад ингээд зодуулаад байдаг юм салчихаж болдоггүй юмуу гэх маягтай юм асуусан чинь надад чамд камаагүй энэ тэр гэж уурлаад байсан хая хая ах яах гэсэн юм гэж вайна. За ингээд явдаг барьдаг дээрээ тулаад байж байсан эмэгтэй күний муухай хашгирах дуу хажуу өрөөнөөс сонсдов.. Пиддаа би эмэгтэй күний ийм аргаа барсан дууг сонсохоор л гол карлаад сэтгэл тэнээд явчихдаг юм. Тамираа эгч гэтэл - За өнөөдөхөө зодоод эхлэлээ Төрөө миний дүү битгий орооцолд эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм зүгээр харь гэж вайна. Уусан архи толгойд биш нударганд куралдаж эхлэх нь тэр.. За би ч нээх ариун цагаан бүхнийг лаадаг баатар энэ тэр нь биш л дээ.. Зөндөө л шударга бус юмыг караад амаа жимийгээд нүдээ аниад дуугай өнгөрдөг байлаа.. Гэхдэ яг чихэн дээр хананы цаана эмэгтэй күний тарчлаантай орилож байгаа уйлж байгаа сонсогдохыг тэвчихэд үнэхээр бэрх юм. Гэтэл Эгчийн дүү Бүжин бааны өрөөнөөс нойтон үстэй гарч ирээд - Ёооё ямар аймар юм бэ тамираа эгчээ болиулаачээ гэж вайна. Эгчийг гарахаас өмнө би түрүүлж тэдний каалганд очоод түлхтэл хаалга нь цоожтой вайж таарав.. Каалгыг нь хэд тогшсон цаана зандарч цохих дуу намсаж ирсэнээ хахиртсан коолой - Хэн бэ яахгаад байгаа юм гэж вайна. Би тэгэхээр нь - Өөе хөгшөөн күн амьтан унтаж байна, хажууд чинь жаахан хүүхэд унтаж байна жаахан аяаархан байчих тэгэх үү гэж уруулаа хазаад хэлээд өнгөрлөө.. Тамираа эгч намайг тэгсэн зөв гэж сайшааж толгой дохиж байгаа харагдав. Гэтэл хаалганы цаанаас - өөрийнхөө Business-г л хий битгий минийхэд ороод бай гэж шаадаг юм Өлөн ***өг чинь.. Хөмхийгөө зуугаад заа яахав гээд буцаад өрөөрүү ороод шууд дундуураа байсан Соёмбоноос нэг аяганд зуу гаран кийгээд Даашка бацааны гараас ууж байсан Coca-Cola-г нь авч даруулаад суулаа.. Ингээд нэг хэсэг зуур нээх эвгүй нам гүм сууж байгаад би өнөө Бүжин цабаанаас - Манай ямар найз ирж юм өгөв гэж нам гүмийн эвдэхийн тулд асуулаа.. Өндөр цагаан малгайтай царайлаг ( Манай Мэди л дээ гах гах ) ах ирсэн тэгээд Таньд Гөбсний хүн минь бага уугаарай гэж кэлж байсан шүү гэж байна.. Ингээд жаахан инээдэм ханиадам болоод сууж байтал ахиад л -Яааааая гэх өнөө дуу чихинд чийртэй орилох нь тэрээ... Нэг мэдсэн каалганд нь тулж очоод хамаг чангаараа хаалгыг нь угзачив. -Банди минь чи хаалгаа онгойлгодоо ганцаараа амьдраж байгаа юм шиг ямар даварцан даам гарчихсан муу Банди гээд л хоёр каалгыг нь цохисон Эгч күрч ирээд -Хүүе чи боль наад хаалга энэ тэр эвдээд өрөнд оруулчихав. Зүгээр л аываад өгөхгүй күн кэлээд байхад гэж уурлаад намайг хаалганаас түлхэж холдуутал хаалга онгойлоо. Духаараа харсан Мэлхий царайтай Гөлөөнз тэгсэн - Чамд ямар хамаатай юм чи ****2 яахгаад байгаа юм гэж вайна. Ургашаа түрээд өрөөнд нь давхиад орлоо. Хааш хаашаагаа 3 метр шахуу умгар өрөөний дунд нэг double ор тэгээд өрөөний нэг буланд тв энэ тэр нэг тавцанрахуу юман дээр вайна. Карин өнөө мишок нь газар суучихсан үс нь сэгсийчихсэн уйлж сууснаа бид нарыг орж очихдоо бас ичмэр аядсан юмуу хамраасаа урсах цусаа гараараа дараад буруу харж байх юм. Тамираа эгч тэгсэн гэнэт уурлаад- Чи ер нь ямар балиар хулгайч бэ? анх зүгээр иймээ тиймээ юм байхгүй гэж орж ирчихээд найз охиноо шөнөжин зодоод орилуулчих юм. Күний үрийг чи өрөвдөхгүй байна уу гэж кэлээд Бүжээ нойтон салфитек аваад ир гээд өнөө охиныг нь аргадаж босгох гэсэн өнөө **н** нь зүгээрээ эгчээ та энэ күмүүсээ аваад гарчихаа гэж нэтгэрч вайна. Би өнөө дарвайсан Гөлгөн Сугартай нүүр тулаад - чи ямар арчаагүй муу Ал бэ? эмэгтэй күнийг ийм болгодог хоншоортой юм бол Пиддаа минь хоюулаа гарья гээд бандийг хаалгаруу түлхсэн чинь Банди харин эргүүлээд чамд хамаагүй май гэж салаавч өгч вайна. Нэг мэдсэн аалзыг заамдаад ханаруу шахаж байх юм. Тамираа эгч нөгөө найз охин нь Даашка, Бүжээ энэ тэр энд тэндээс болиочээ бариачээ болгож байж нэг юм салгав. Би өмссөн байсан нэг Рок юм шиг Подвоолкыг нь албаар янаглаад зад татаж орхисон юм.. Гэсэн муу банди - Чи муу ****2 миний Ed Hardy-г урлаа кэр үнэтэйг мэдэх үү төлөөрэй Пидда миддаа гэж байна. -Ал минь чиний аминаас энэ чинь үнэтэй юм бол одоо чамайг гараад ална тэгээд чи гөөнгөө олж аваарай гэж хэлэв.. Тамираа эгч тэгсэн надад - за Төрөө минь эгч нь гуйя зүгээр гарч үз. Чамайг чинь ууснаа шингээж чаддаг дажгүй күү гэж бодож байсан эгчийнхээ бодлыг битгий ингэж үгүй хийгээрэй гэхэд нь би өнөө Дарвайсан Аалзад хандаж- Чи муу арчаагүй банди өөрийгөө болон наад охиноо боддоггүй юмаа гэхэд энд байгаа күмүүсийг бодооч.. Чи бичиг баримттай байж болно тэгвэл энд чинь бас амьдрах гэж хараар ажиллаж амьдардаг күмүүс байдаг юм ***өг минь..Цагдаа ирлээ гэхэд чам муу Гөлгийг үсрээд л захиргааны арга хэмжээгээр торгоно бусад күмүүс тэгээд чиний тарьсан балгаар гуяа ганзаглаад монгол буцах юмуу гэхэд минь дуугарсангүй доошоо харчихаад урагдсан духлаа Подвоолкоо барилан зогсоно. Хананд шахахдаа нүдийг нь харсан чинь бүлтрэх гэж байгаа шиг санагдаад бага зэрэг өрөвдөж байсан саяны тэр доошоогоо харахыг нь караад мөн зэвүүцэл төрсөн ч бага зэрэг өрөвдөж энэ тэр... Ингээд л сэтгэлдээ сэвтэй баагий тэд нартай салх ёс хийгээд гэртээ орж ирээд ядарсан уусан, уурласандаа унтаж орхисон байдаг гэнэ.. Өнөөдөр өглөө 12 цагын үед босоод Даашка цабаанруу яриад өнгөрсөн шөнө намайг явсаны дараа юу болов гэхэд -Юу ч бойлоогүй тэгээд л унтацгаасан гэж вайна. За за болж дээ гэж бодоод Даашкатай хоюулаа тэр хоёрын талаар күүхнүүд шиг кэл амаа билүүдэлцэцгээж кэсэг донгосмор аядаж вайгаад дараа уулзья гээд утсаа таслалаа.. Би байнга иддэг Chicken Cottage -оо мангар их санасан тул гадаа гарч тийшээ гэлдэрлээ.. Ороод 2 piece Chicken ( Leg and Thigh ) With Fries (Chips) one drink захиалаад их л амтархан идээд 2,99 £-г төлөөд тэндээс гараад тамхиа асаагаад хэд сорж байсан урдаас нэг таньдаг күн ирж яваа харагдав. Өчигдөрийн Гөлгөн Сугар гэтэл Найз охиноо дагуулчихсан ( сугадчихсан байсан юм байна ) өөдөөс алхаж явна. Намайг харахаас нь өмнө би буцаад өнөө Chicken Cottage руугаа ороодохлоо.. Тэгээд үргэлжлүүлэн харж зогсоод нүдэндээ итгэсэнгүй. Өчигдөр л камар нармайг нь цусаар нь угааж байсан гар тэгсэн өнөөдөр тэрхүү хамарыг нь их л энхрийлэн үнсэж мүнсэж байх юм.. Нээрээ шүү.. Охин нь ч гэсэн уйлж бүлцийж сэгсийж байснаа бодоход үсээ аятайхан янзалаад их л додигор сэтгэл ханамжтай найз бандийгаа сугадан алхана. Ганц зүйл өчигдөрийг нь санагдуулж вайсан нь нүдэндээ зүүсэн шил нь байлаа......Ингээд миний хажуугаар намайг анзаарах сөхөөгүй өнгөрөхөд нь би гараад дутуу унтраасан тамхиа гүйцээж татангаа энэ амьдралын бас нэгэн сонин ч гэх үү зүйлийг ухаарч билээ.. Эр Эмийн хооронд Илжиг бүү жороолоо гэж...Дараа нь Тамираа эгчтэй яриад тэр хоёрын талаар кэлсэн чинь- Би чамд хэлээд байсан даа.. Хэрвээ чи өчигдөр тэр бандийг хэлсэн яриснаараа зодсон бол тэр хоёр өнөөдөр магадгүй ингэж явахгүй шүү дээ.. Найз банди нь өсөрхөөд улам л зодно. Харин чи үргэлж дэргэд нь байгаад хамгаалаад байж чадахгүй. Тийм учраас эвтэйхэн үгээр ойлгуулаад кэлчихвэл адаглаад зодох нь багасах ч юм билүү манай нэг найзын нөхөр тэгж байсан юм энэ тэр гээд бурж алдлаа.. За за Okey dokey гэж байж баяртай гэж хэлээд утсаа салгалаа..... Нээрээ бодох нь ээ эгчийн кэлдэгт үнэний ор нилээн байсан юм байна. Заамдаад өнгөрсөн нь болж. Яаж бандийг цохичихоогүй юм. Тэгсэн бол тэр хор шараа өнөө муу Мишокондоо гаргах байсан байх даа кэмээн баахан эргүү эргүү юм бодож байгаад гэнэт энэ талаараа бичмээр санагдаад ингээд сийрүүлж сууна.... Өнөөдрийн болон өчигдөрийн зүйлээс бас нэгэн зүйл ойлгож авсан маань хойшид надад хэрэг болох байхаа.. Гэхдээ бас дотроо тэр бандийг зодож занчиж сүйд болоогүй ч үгээр үхүүлж хэсэг хугацаанд ч гэсэн тэр охиныг нь зодуураас аварсандаа сэтгэлд өег байгааг нуугаад яахав....Өнөөдөр гэхдээ тэр 2-г карсан кэн ч гэсэн найз банди нь найз охиноо зоддог занчдаг гэж харахгүй байх байсан даа.. Нүдний шил нь таглачихаад нүүр нь сайн харагдаагүй ч бүх л биенээс нь би Happy байгааг олж карсан гэж бодож вайна. Гөлгөн Сугар ч гэсэн баяртай л вайна билээ.. Бүсгүй Күний заяа гэж....

Love is an act of endless forgiveness, a tender look which becomes a habit.

- Peter Ustinov

Итгэхэд бэрх ч гэсэн энэ үгэнд үнэний ор бас вайнаа...
till next time......
2010 October 5..
London...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Captain » Tue Oct 05, 2010 8:09 am

Гөлгөн сугар нтр байхдаа яахавдээ вахахахаxа.
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby richie_d4 » Tue Oct 05, 2010 9:39 am

арчаагүй залуу байна шдээ эмэгтэй хүн зоддог. охин нь гэсэн **н** л юм зодуулж зодуулчаал дагаал явдаг. Англид өчнөөн сайхан монгол залуучууд байдаг гээ здэ. охины хувьд 19н настай жаахан хүүхдэд хүний газар хэцүү л байгаа байх бас дээрээс найз гөлгөн сугартаа балбуулдаг хэцүү л юм
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2095
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Cule » Tue Oct 05, 2010 10:38 am

Бамбууш wrote: Куле куликааз минь дух байхад нь уулзсан бол тэгж кэлж болно шүү... Зэвүү дургүй буцалж байхад сэдэв мэдэв дээр магнай дух яриад дэмий шүү...


Юун ч эмзэгхэн юмб... хмм
User avatar
Cule
 
Posts: 11787
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Чуугий » Tue Oct 05, 2010 11:20 am

Энэ затир аалз хаанаас гараад ирэв.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18434
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Адмирал » Tue Oct 05, 2010 11:39 am

За Бамбууш эргээд ирээ юу.... :D
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7345
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby ТӨӨГӨӨ » Tue Oct 05, 2010 12:32 pm

Гөлгөн сугар :-o
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9707
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby El Payaso » Tue Oct 05, 2010 1:43 pm

эр эмийн хооронд илжиг бүү жороол ч ёстой үнэн үг дээ... хэдэн жилийн өмнө нэг со эсүүл хужаа хороололд монгол хүүхэн зодож байхаар нь манай найз очоод нөгөөхийг нь цохицон нөгөө хүүхэн нь цагдаа сэргийлхээ хүн аллаа авар энэ тэр гэж орилж тэнэгтдэг байгаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39080
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Realist » Tue Oct 05, 2010 1:48 pm

энэ үг ч ёстой үнэн л юм байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15705
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Оргил » Tue Oct 05, 2010 2:06 pm

би бас нэг удаа цагдаад баригдаж захиргааны шийтгэл авч байж билээ яг ийм шалтгаанаар. тэрнээс хойш дахиж хүн амьтан хэрэлдэж байвал холуур зугтдаг болсон
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16906
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Tmshinoda » Tue Oct 05, 2010 5:19 pm

өө лайтай
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4292
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby MJ » Tue Oct 05, 2010 5:32 pm

tmshinoda wrote:өө лайтай


Юу н? Эхнэрээ зоддог н уу? :smile:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Tmshinoda » Tue Oct 05, 2010 5:42 pm

Гоё бичсэнийг нь хэлж байна л даа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4292
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby ABC » Tue Oct 05, 2010 10:19 pm

Бамбууш wrote:Энэ АВС гэж кэн бэ? Дажгүй залуу энэ тэр гэхээр нь гайхаад охин байж магадгүй гээд горьдоод карсан чинь өгөр Кэнцэр байсан вайна шд

хахаха...
Тэр эр эмийн хооронд .... гэдэг ч үнэн үнэн...
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Галмандах » Tue Oct 05, 2010 10:25 pm

Хагсраа агентлаг гэж юу байдаг билээ? сая надаас нэг хүн Хагсраа агентлаг гэж юу байдын гэхээр нь бодоод олсонгүй мэдэхгүй ээ л гэлээ :smile:
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2570
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby meesh » Tue Oct 05, 2010 10:27 pm

Чи тэр сэдэвт хамгийн сүүлд ингэж бичжээ...Урдахыг нь уншихгүй яваад байсан юм уу бас сэдвийнхээ нэрийг хардаггүймуу?

Галмандах wrote:Манай Цэвэгээ ноцтой ноцтой толгойгоо цусдах юм их ярьсанаа сүүлд нь мэдээд нэвтрүүлгийн хальсийг хулгайлаад устгасан сурагтай байсан.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7834
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Галмандах » Tue Oct 05, 2010 10:31 pm

:aain:
тийм байна.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2570
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Deck » Tue Oct 05, 2010 10:38 pm

Пээш ямар их юм бичээвээ нүд эрээлжилж байна.
Deck
 

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Wed Oct 06, 2010 12:24 am

За ингээд 6 жил боллоо яг Англид ирээд... 2004 оны 10 сарын 5-нд Англид газардаж байж.. Зургаан жил минь.. Залуу насны зургаан жил минь... Затир зам дээр гээгдэж үлдсэн шиг вайна.. Бороо шаагисан уйтай өдрүүд нь сэтгэлд дотно болж.. Босоод харахад нар гарсан бол магнай тэнийн баярладаг болж.. Явдаг ч үгүй буцдаг ч үгүй нэг гар ингээд энд нэтэгрээд нетэд нэг сайтад юм бичээд сууж байх гэж... Сүүлдээ ч одоо бүүр яг юу кийгээд байгаагаа ойлгохоо байв.. За тэр ч яахав хэсэг зуурын гутрал л биз.. Эмээгийн нас барсаны зургаан жилийн ой.. Нэг сайт дээрээс мкэдэн маань олж умшив.. Гарч тагтаа хооллочихоод анх газардаж байсан Paddington- доо очиж анх орж байсан нетдээ ороод юм бичиж сууна.. Одоо тсаг дуусч вайгаа тул гарч нэг жижиг шилтэй юм ваачихаад 6 жилийн өмнө анх ууж байсан газраа очиж уунаа...
Энэ миний Англид байх эцсийн 10 сарын 5 -н байгаасай.....
Rest in peace ma beloved Granma... I miss u so much....
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby umbuu » Wed Oct 06, 2010 11:28 am

you are the Man ! homie.
ONE UNITED
umbuu
One united
One united
 
Posts: 1354
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest