Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Бамбуушын тухайд

1.Kopties -н цустай нөхөр
43
32%
2.Зүгээр гар
41
30%
3.Мэдрэлдээ юмтай байх
27
20%
4.Духлаа нөхөр.
25
18%
 
Total votes : 136

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Thu May 14, 2009 5:32 am

Чи одоо яагаад байгаа юм? Дуу муугаар
монголруу даллаад байгаа юмуу хаашаа юм?
Наад дуу чинь энд одоо Хуцвал хүн болгоны аманд
үнэн даяргаатай дуу.. Нэг хэсэг миний аманд хүлтэр
орчихсон байсан.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby meesh » Thu May 14, 2009 12:04 pm

Хэхэхэ хүмүүс анхны хайр майраа хайр найргүй бичиж байгаан байна шт...Миний түүх ч бараг томхон өгүүллэг, жижигхэн тууж шиг юм болно л доо... :D
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Амьдралаасаа...

Postby CR7 » Thu May 14, 2009 9:41 pm

0129 р анги Дорноговь Улаан уул
За Бамбуушын сэдэв дээр бичье
18 настай цэрэгт явсан юм. Юунаас болж явсан гэхээр аав ээж ах гээд дан цэргийн хүмүүс болохоор эр хүн юм бол цэрэгт яв тэнд чи жинхэнэ эр хүн болно гээд л ядаргаатай яриагаа 18 хүрсэн өдрөөс үгэлж эхэлсэн дээ. За тэгээд амын таглахын тулд би явья даа гэчихсэн юм. Намрын татлагаар цэргийн үзлэгт орж тэнцээд хаа байсан Дорноговь руу цөллөгөнд яваваа хөөрхий. Энд бас нэг юм хэлэхэд манай аав намайг маш сайн хуурч чадсан юм “Чамайг би УБ-ын цэргийн ангид яаж ийж байгаад хуваарьлуулна” гээд байсан тэгсэн харин Дорноговь руу хуваарьлагдсан чинь харин за миний хүү эр хүн юм чинь тэсээд ирнэ биздээ гэдэг байгаа. Тэгэнгүүт гэнэт уур хүрээд за хаана ч очсон би алзахгүй ээ гээд яваад Цэргийн хуарандаа ирсэн дээ. Цэргийн амьдралыг би гайгүй санаж байсан бодсоноос минь хүнд байж билээ хар үүрээр 07,00 гээд босч, өглөөний дасгал хийх, өр дэрээ цэмцийтэл янзлах, өглөөний үзлэг гээд ёстой тэвчишгүй санагдаж зугтаамаар санагдаж байсан. Би чинь айлын бага хүү болохоор эрх танхи дураараа өсчихсөн болохоор ер нь их хэгжүүн хүний дургүй их хүргэдэг байс гээд нөгөө муу хал цэргүүдийнхээ шанааны амтыг үздэг байлаа. Цэрэгт очоод анхны таалагдсан зүйл гэвэл тангаргийн ёслол “эх орныхоо төлөө зүтгэе” гээд хэлэхэд нэг л омогшил төрж байсан. Нээрээ цэргийн хоол гэж ёстой анх идэхэд идэж чадахгүй юм шиг байсан харин сүүлдээ цохиж өгдөг болсон доо хүмүүс турдаг гээд байсан би лав байсан жин дээрээ 6 кг нэмчихсэн байсан. Нэгэн хэвийн өдөр болгон хийдэг зүйл давтагдаад л Єглєє бvр анги бvрэн бvрэлдэхvvнээрээ нэгдэж єдрийн хийх ажил, vvрэг даалгавраа танилцуулж, тєрийн дууллаа дуулан цэргийн амьдрал эхэлдэг юм. Оройн зугаалга гэж нэг зүйл болноо тэрэн бид жагсаад эх орон, аав ээж, хайрын тухай дуу дуулаад алхаж өгнө дөө өдөр болгон жагсдаг хэдий ч зарим нэг маань нулимс унагааж харагддагсан бодвол ээж аав хайртай охиноо санасан байх хахахаха надад ямар хайр нтр байсан биш аав явуулсан болохоор тэднийгээ бас нээх тоохгүй ганцхан гэртээ нэг очих юмсан гэж хааяа бодогдоноо. Харин би vргэлж л ээжийнхээ хажууд байдаг болохоор тэднийхээ хайр халамжийг мэддэггvй байж. Энд ирээд ээжийгээ их санаж, яах гэж сэтгэлийг нь зовоож, гомдоож байв даа гэж єєрийн эрхгvй бодогдсон. Бүтэн нойртой унтах юмсан гэсэн бодол хаяа төрнө. Би тэнд ёстой бадриун увсын залуутай сайн найзууд болж билээ тэр жа нтр хамаарахгүй зодолддог хөх няц болсон ч дээд тушаалыханд хэлдэггүй хоншоортой залуутай танилцаж сайн найзууд болсон. Онжав энэ үг ёстой л бие биенээ гэсэн болгож хувиргадаг үг дээ ёстой нэг оныхон гэвэл бие биенээ өмөөрөөд буруу зөв ялгахгүй хамгаалж байдаг аймар үг. Батжаргал нөгөө увсын залуу ярих гэж балладаг нөхөр эхэндээ яриаг нь ойлгодоггүй сүүлдээ би бараг увс аялагаар ярьж сурсан хахаха. Тэгээд онжав гэдэг үг Батжаргал маань нэг орой амьсгаадчихсан гүйж ирдэг юм яасан гээд асуусан мань нь нэг хал цэргийг хусчихлаа *****2 нөгөө жа нар далдаганаад бас зодох гээд ирнээ гээд бид 2 унтсан ямар ч байсан шөнө ирсэнгүй гайгүй биз гээд бид 2 ярилцаад маргааш орой боллоо тэгсэн нивал гүйж ирээд байлдагч Батжаргалыг дуудаж байна гэдэгийн за болохоо байлаа гээд нөгөөдөх маань гарлаа би ямар найз гэчихээд үлдэлтэй биш хойноос нь нууцаар дагалаа тэгсэн 6,7 юм ахлагч нарын өрөөнд Батжаргалыг тойроод зогчихсон тойроод юм яриад байлаа би цонхоор харж байгаад тэгсэн гэнэт нэг нь элэгдээд унагаад балбаж өгөхөөр нь би гүйгээд очиж бас нүдэлцэх санаатай хэд сарваганаад бид 2 бялба нүдүүлж билээ тэрнээс хойш овоо бид 2 ыг оролдохоо больсон. За тэгээд хал цэргүүд ёстой хүнийг цохьж сурсан гарууд байдаг юм билээ би нэг удаа ахлагчдаа алчуураар ороосон гараар шанаадуулж билээ ёстой манараад явчихсан суун тусаад өөр сонирхолтой зүйл ч нээх болоогүй дээ одоо зарим юмыг нь санахгүй юм яваад бараг 6 жил гаран болчихсон болохоор Аа нээрээ манай Батжаргал маань жа болж тэгээд бид хал цэрэг болсоноор нээх дээрлэхэх хүн байхгүй болж амар сайхандаа жаргаж байсан. Халагдахад харин нулимс унагаж байлаа яагаад ч юм дасчихсан гэрээсээ явах гэж байгаа юм шиг санагдаад байсан сайхан байж дээ нэг жилийн цэрэг. Урд нь харин 3 жилийн цэргүүд яаж тэсч байсан байнаа би гайхаад байдаг юм мундаг урт хугацаа шүү.
За манай хэдээс цэрэгт явсан хүн байвал бичнэ биз

Ягааруулах гэснээ больлоо хүн уншихад төвөгтэй байх гэсэн үүднээс хахаха
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Fri May 15, 2009 8:19 am

Эх орныхоо өмнө тангарга өргөж эр цэргийн албан
хаасан чинь сайхан юм. Атаархаж байна.
Би наашаа ирээгүй байсан бол Хилийн цэрэгт л орох байсан даа
*****2 харамсаад байдаг юм.
:eek:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Sat May 16, 2009 10:56 am

Амьдралаасаа.....
Би гэдэг хүн санаа сэтгэл үзэл бодол нийлсэн, өвөр түрийдээн орж өссөн
нилээдгүй найзтай күн.. Гэхдээ сэтгэлд дотор минь гарын 10 хуруунд л багтах хэдэн
архичин хүнд нөхөд бий... Миний амьдралын Филисофи бол нэг хэсэг Анд гэсэн үгэн
дээр л тулгуурлаж байв.. Одоо ч би энэ зангаасаа няцахгүй буцахгүй гэж хичээж явна.
Гэвч санаснаар болдоггүй амьдрал юм даа. Хааяа багын хэдэн нөхдөө мартчихсан
л тууж явна. Миний амьдралын хамгийн сайхан үеүүд 10 дугаар хороололд өнгөрсөн.
Тэнд л би энэ хорвоо дээр найз гэдэг үгний утга учрыг мэдрүүлсэн хэдэн нөхдүүдтэй
танилцаж улмаар нөхөрлөн одоог хүлтэр тэднийгээ сэтгэлдээн өөр шигээ сэтгэн
санаж явна... Найз нөхөд цагийн аясд ялгаран гардаг гэсэн үг юутай үнэн үг бэ!!
Аав ээж хоёрын минь хэрүүл уруул зодоон нүдээн намайг гэрт тогтоход хэцүү болгодог байв.. Тэр үед би чинь бага ангийн учраа мэдэхгүй бацаан л явж байсан.
Гэрт байж суухын аргагүй болохоор гадаан гарж далан малан хавьцаа очиж чулуугаар
байлдаж байгаа нөхдүүдийг харж зогссдог байв.. Би чинь 4 дүгээр анги хүртэлээ
ангийн гоожуур охидын атаман л байва шд. Гэрээсээ ховорхон гардаг, ном уншаад л хэвтэчдэг,
өөрийн гэсэн шал хэврэг хиймэл ертөнц үүсгэчихээд түүндээ хэнийг ч нэвтрүүлэхгүй
гэж үздэг цабаан.. Бас хичээл сурлагандаа ч сайн хүүхэд байлаа. Магтаж байгаа юм биш.
Хагасайн Бүтэн сайн өдөр өглөө 7 цагаас босоод хичээлээ хийчээд
Математикийн номоо ангийнханаасаа түрүүлээд үзээд бодох бодлогыг нь
бодоод дуусгачдаг байсан юм. Тэр үед зүгээр л хичээл хийх дуртай нөхөр байж.
Гэхдээ бүүр нэг тийм номын цагаан солиотой гомбо рагчаа бол байгаагүй.
ангидаа нийлдэг хэдэн хүүхдүүдтэй . Бас гадаа гарч тоглобол дугуй мугуй түрэх юмуу
бөглөө энэ тэр тоглодог байв.. Гэхдээ л тэр үед би хулганын хамраас ч цус гаргаж
үзээгүй жаалxүү байлаа даа. Миний үеийн гаруудыг томчууд шордож байгаад л
хооронд нь зодолдуулна. Ах холоос харсан шигээ л зогсож байна. аймхай нөхөр байсан даа.. Ангийн банди нарт бол дувт дээрлэхүүлээстэй. Ядаж байхад манай
ангийн 2 дугаар тамаан гээд нэг бондгор нөхөр Миний сайн охинд сайн болж энэ тэр.
Тэгсэнээ хүүхдийн санаагаар бас ахдаа хардаж мардаад хармалаад байгаа юмуу
хаашаа юм. Намайг бол дувт дарлаастай.. Би ч гэж би амьсгаа царайлаад
өөдөөс нь зодолдож цохилцохын оронд дээрлэхүүлээд сууж байна. Бас нээх бэлэн
нулимастай худлаа шартай.. гарууд бол намайг үгээр идээд л уйлуулчихдаг байсан..
Гэхдээ Бондгор нөхөр бацаан байсан гэхэд аймар **н**
дээрлэхүү бацаан байсан.. Манай ангид нэг ядуу айлын охин байх.. Тэр үед бид нар чинь хоол ундаа анги дээрээ авчираж байгаад их завсралгаагаар иддэг байв..
Мөнгөнцэцэг гээд нээх гоё нэртэй хэрнээ амьдрал нь ч тэр өөрөө ч тэр нэрэндээ
таараагүй нурмайсан шар охин... Тэр охин нэг өдөр хэвийн боов авчирсан санагдана.
Тэгсэн нөгөө Бондгор чинь олны нүдэн дээр нөгөө охиныг чинь шууд майр хийж доромжилоод
Ул боов иддэг уравгар царайтай
Гадуур өмсдөг ганц гуталтай
нус нь хацар дээрээ наалдаастай
Долиржавын( Аавыг нь Дорлигжав гэдэг байсан) Мөөгөн цэцэг гэж
шүлэг мүлэг уншиж энэ тэр.. Бас бэлэн цэцэн үгтэй нусны алчуур байсан байгаа юм
шүү.. Манай ангийн нэгдүгээр тамаан нь өндөр туранкай Бямбаа гээд нөхөр..
Тэр л Бондгорыг сөрнө бусад нь бол үгүй..
Намайг ч боломж гарвал нөхөр жаахан дээрлэхэх гэж үзнэ. Би ч уйлаад л шаачна.
Бондгорыг бас хэдэн нөхөд ядаж байхад дагалдан баяснаа...
Би нэг өдөр дээрлэхүүлж чадахгүй өөдөөс нь өрвөлзсөн намайг гарынхаа нэг нөхрөөр бөлдөгдүүлж энэ тэр... Бас л Рецидэв гар байсан байгаа шүү..
Аалзад би тоог нь хүртэл зааж өгдөг байлаа.. Гэхдээ их сонин аалз. Заримдаа надтай бүүр найз нөхөд болоод шаачна. Гэр мэртээ оруулж видео энэ тэр үзүүлээд
хамтдаан дугуй парктлаж унаад л.. . Учрыг нь ч сайн ойлгодоггүй байлаа даа..
Амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн үе намайг тавдугаар ангид ордог зун болсон..
Аав нарийн бичигтэйгээ Солонгос энэ тэр биднээс нууцаар явж байгаад ээжид гардуулаад л ээж тэрийг нь мэдээд бөөн хэрүүл. манай аав ч харгис этгээд эжийг минь мани мэтийн нүдэн гөвж энэ тэр... Нэг иймэрхүү үзэгдэлээс би үнэндээ
залхаад хичээлээ ч хийхээ байсан. Гэртээ ч тогтохоо байсан..
Манай ангийн нөгөө 1 дүгээр өргөмлөлт туранхай шар одоо энэ Гүүнер хорхойгын
амьдраж байсан байранд байсан юм. Тэр зун Бямбаа намайг их өөрчлөсөн..
мань эр надад зодоон модоон зааж өгж байгаа гэж элгийг нь аваад хаячихна.
Өөрөө нэг Карате Маратед явдаг байсан юм шиг байгаан...Мвуахахаха
Намайг нэг өдөр манай байрны надаас 3 дүү жаахан бацаантай зодолдуулдаг
юм. Ах айгаа шаачнаа нөгөө цабаанаас нь ядаж байхад.. тэгсэн Бямбаа чихэнд
чи зүгээр л ороод хэд цохичих тэгээд үлдсэнийг нь би гүйцээе энэ тэр..
Агаа үнэмшиж энэ тэр. Тэгсэн яаж ч бодсон гурван насаар дүү хүүхдийг би зоддог
юм байгаа биз дээ эрх биш насны ялгаагаар. Майр урам оров. За тэгээд муу туранхай
шарыг дагаж хүнтэй зодолддог ажилтай боллоо. тэр үеийн маниусын зодоон гэж одоо үсдээд доош нь дараад нүүрлүү нь өшиглөх байсан. Манай шар урт чяцтай
юм болохоор ихэнх өрсөлдөгчийнхөө үсэнд түрүүлж хүрээд л доош нь дараад л балбачдаг байсан.. Тэр аргаа надад зааж өгөөд л... Овоо нэг муу хүнээс айхаа больж ирсэн. Урьд нь байрныхаа банди нартаа айгаад гар зөрөлцдөггүй байсан бол
одоо харин гөвшилцвөл гөвшилцөе энэ тэр гэж томордог боллоо..
Би их санаатай үсээ тэр зун хусуулчихсан байсан. Харин лалрууд үсдэж чадахаа
байнгуут чихдэж энэ тэр....
Сүүлдээ бүүр шартайгаа мөхөөлдсөн дээрээс болж муудалцаад нударга зөрүүлж
энэ тэр. ишиг эвэр нь ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг л... надад мань эр гомдож энэ тэр.. За тэгээд хичээл ч ордог юм байгааздээ. Агаа ч бондгортой бүүр тулахын хүслэнд автаж
зуныг өнгөрөөсөн болохоор эхний өдөр л шалтаг олдог юм даа. Бондгор өөрөө л
үйл нь ирсэн Хулганаа шиг намайг өдсөн. Шууд хэрэлдээд үзье энэ тэр гэсэн нөгөөдөх
чинь гайхаж майхаж хараад л.. Би Шар найзруугаа нүдээрээ асууж хараад л..
Мань хоёр энэ сканэриог их бэлтгэсэн юм. Мвуахахаха ..
Гэндүүлээд хамар луу мөргөөд үсдэж дараад хэд өшиглөсөн Миний амьдралдаа
хамгийн их айдаг байсан тэр нөхөр уйлчдаг юм даа. Би лав зодчлоо гэж баярлахаасаа
уур илүү хүрсэн аалзад.. Ийм өчүүхэн амьтанд өдий болтол дээрлэхүүлж явсан байна гэж бодохоор л... Би их заваан зантай хүн юм шиг байгаа юм. Хэн нэгэн намайг
гомдоосон бол би нэг саначихвал мартаж чаддаггүй үнэн ****4... Бодоод л байна..
Бүүр нойр мойр хүрэхгүй... Тэр үеэс хойш би лав ангидаа хүнд дээрлэхүүлж үзээгүй..
Бас байр майрандаа ч тэр.. Гэхдээ би бүүр аймар лаг тамаан байгаагүй ч ер нь худлаа онгироо зантай шартай найз нөхдөөрөө заримдаа түрий баричдаг л хэвийн нэгэн байсан.Яахав дээд үеийнхэн энэ тэрдээ бол байнга дуудуулаастай шаналгуулаастай..
Далан дээр чулуугаар байлдаж байхдаа өөр шигээ амьдралтай хэдэн нөхдүүдтэй
нийлж эхлээд л манай шар ч бидэнтээ нэгдээд байрны багын найзууд маань ч нийлдэг болоод . Бид хэд бараг нэг үе 13 уулаа нийлдэг байв уу даа..
Сайхан дурсамж одоо бараг надаас бусад нь хүнтэй суугаад хүүхэд шуухадтай болоод
л ажил төрөл хийх нэг нь хийж байгаа сурагтай.. Гэтэл би энд Нэг блогрохуу юм нээчихсэн есөн бусын хүнд хэрэгтэй хэрэггүй худлаа үнэн сараачиж сууж байна.
За за тэгээд иймэрхүү дурамж энэ тэрээ хүн уншихгүй ч бичиж мичээд дараа нь
өөрөө дурсаж суухад гэмгүй байх...
Дараагын удаа найз нөхдийнхөө талаар дэлгэрэнгүй бичнээ. Тэдний тухай ч гэж дээ
өөрсөддөөн тохиолдсон явдал мавдалаасаа ч юмуу..
Та бүхэн ч гэсэн багын нэг иймэрхүү дурсамж энэ тэр байдаг бол сайхан хуваалцаж бичээрэй. Эр хүн заримдаа асуудлыг нударгандаан хурааж авах нь бий гэсэн
Черчиллын үг байдагдаа. Тэгэхээр эрчүүд л болсон хойно
нэг иймэрхүү яриа өрнүүлцгээе!!
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Тэрри_10 » Sat May 16, 2009 1:11 pm

Бамбууш wrote:...


:eek:
хүн ер нь өөрт тохиолдсон зовлон гунигаа хэн нэгэнд ярьж/тэдэнд сонин биш байсан ч/ байж сэтгэл амардаг. нээх сайхан болоод л дотор онгойгоод явчихдын. Одоо Бамбуушын дотор хурц биш ч элчтэй нар төөнж байгаадаа :mrgreen:

Хүний амьдралаа гэж... за за өөрийнхөө тухай ярих гэснээ болив. Хүний дэвтэрийг бөглөөд яахав дараа нэг өөрийн гэсэн юм нээнээ. миний бага нас та нарынхаас арай өөр өнгөрсөнлдөө одоо бол ер нь бидний энэ амьдрал нэг л хэвийн нэг л зүйлийн төлөө явж байгаа юм шиг санагдаад байдын ...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Амьдралаасаа...

Postby CR7 » Sat May 16, 2009 1:42 pm

Тамбуушдаа тэгж байгаад залхуу хүрээгүй үедээ андуудынхаа тухай бичнээ одоо залхуутай өдөр байна
Манай гар жаахан ганцаардмал залуу байжээ Одоо бол найз нөхөд пиг болж байгаа биздээ
:eek:
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Амьдралаасаа...

Postby Барнаба » Sat May 16, 2009 7:26 pm

Бамбууш wrote:Амьдралаасаа.....
Тэр охин нэг өдөр хэвийн боов авчирсан санагдана....


Хэвийн боов ярисан чинь гэнэт инээд хүрээд явчихлаа.. :lol:

:redface: надад нэг удаа ичиж үхмээр юм болж билээ... :lol: ..гэхдээ найз нөхөдтөй холбоогүй шүү... сорри..

Би 1-р ангид байваа... Тэгээд тэр жил цагаан сараар хэвийн боовоо хийлцээд л би ч яахав нэг сүрхий хэлтэй хэрнээ хэлгүй л хүн шиг нэг хүүхэд байв.. Сүрхий гар яахав дээ, хийлцсэн болж сууж байгаад л унтаад өгөхгүй юу.. тэгсэн загсааж байгаа хучаад тавьцан хэвийн боовон дээр нь унтаад өгчихсөн .... :lol:
Гэхдээ энэ ч гол яриа биш л дээ... За тэгээд цагаан сарын дараа хичээл орвоо.. Манай сургуульд тэгэж юм авчирч иддэггүй байсөөн....
Эхний өдөр нь хичээлд ээж хүргэж өгөөд л, яг тэр өдөр би хичээлдээ явахдаа юм идээгүй, амждаггүй, тэхээр нь нэг том хэвийн боов цүнхлэчив ээ, тэгээд сургууль дээр очоод л бистьюлд ангийнхантайгаа зогсож байв, тэгсэн ээж "за би явлаа гээд" хувцас хунар цүнх нтр янзалж өгөөд, тэхээр нь нөгөө хэвийн боовоо нуугаад формынхоо дотуур сугандаа хавчуулчихваа... :mrgreen:
Тэгсэн ээж цүнх янзалж, дэвтэр ном шалгаж өгчихөөд, форм янзалж байсан чинь нөгөө том бистьюлд чинь тас гээл явчихдаг юм байна...
Хүүхдүүд бүгд надруу
:aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain:
..................... :redface:
:aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain: :aain:
тэр дунд байгаа нь би шүү... :mrgreen:

ХАХАХАХХААА ... ёстой ичиж үхэх гэж байгаа юм чинь миний энгэрээс нээх том хэвийн боов шалан дээр унаад 3 хуваагдаад ........ :lol:
Тэгээд би бүүр хөшчихсөн, нөгөө дуугүй хүн чинь бүүүүр хөшчихдөг юм байна.... Тэгсэн ээж нөгөө хэвийн боовыг маань авснаа яасан, юу болсий, өлсөөд байгаа му, хичээл дээрээ өлсөөд байдиймуу... гээ л бөөн асуулт .. ХАХАХАХАХА би ч ёстой юм ярьдгүй хүүхэд байсан болохоор бүүр хэл татчихдаг юм байгаа биз дээ.... :lol: ямар ч тайлбар хийж чадаагүй дэээ.. хөөрхий чааваас одоо өөрийгөө бүүр өмөөрмөөр санагдаад байдий.. :mrgreen: тэр үед ч намайг хэлгүй гэдэг байсан болохоор орой гэртээ харьчихаад ч тайлбар хийж чадаагүй дээ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Амьдралаасаа...

Postby CR7 » Sat May 16, 2009 8:49 pm

Куда шаагийнхтай төстэй юм байгаа юм байна манай нөгөө ангий нэг бандь Сагсны тэмцээн дээр кармаанаас нь тал гөөхий унаж байсан юм би эсрэг баг нь байсан гайхаал хараад зогчихсон тэгсэн үзэж байсан хүүхдүүд нирхийтэл инээгээд манай авагра юу ч болоогүй юм шиг нөгөөдөхөө өшиглөчөөд яваад өгсөн баллана шүү хахахха.

Тэгсэн бөмбөг шидэж байсан гар пизд аа үсрэлтэн дунд инээд хүргээд алдуулчихийн гэж авсан овоо удаан үсэрдэг залуу шүү нөгөөх нь
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Sat May 16, 2009 11:12 pm

За хөө өнөөдөр Сайхан эхлэсэн ч Хараал идсэн Чөөгийнүүд Бууцидтаа тэнцсэнээр
манайд ямар ч боломж үлдсэнгүй... Их ч юм бичмээр бас хараал ёрөөл урсгаж нэг сайхан орлимоор л байна..Одоо би тэгж хий дүвчигнэж цамнаад нэгэнт болдог зүйл болоод өнгөрсөнийг өөрчлөж чадах биш.... Нэг бодлын санаа амар ажил төрөлдөө
иргэж орьё доо гэж...
Хөлбөмбөгөөс болж ингэж нервтэж байдаг хэдэн хараалаа урсгаж форумд эмэгчин
шиг хүн амьтантай хэрэлдэж ч суух гэж.....
*****2 тун удахгүй дараагын улирал эхлэнэ гэж мэдэж байгаа хэрнээ хүлээнэ гэхээс
үс арзайж яс хавталзах юм..
Сайхан архидаж л жаахан юм хумаа мартая.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby ХЭГ_ЁГ » Sun May 17, 2009 12:56 am

ЯМАР АЙМАР ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛӨӨ ВЭЭ АРХИНД ОРОХ ВИЙ
Аль нь ч хамаагүй ээ
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Mon May 18, 2009 11:18 am

хахаха... би бас үнэн гоожуур байлаа ш дээ... гэрээс гардгүй гар хааяа гарангуут гарууд дуудаад дээрэлхээ шаачина... тэгээл гайхаал дээрэлхүүлээл явдаг байсын хахаха... манай доод үеийн нэг гар нэлээн нэр хүндтэй байр энэ тэрдэээ... надаас 2 дүү энэ тэр байл уу? даа... тэрэнтэй нэг өдөр байрныхан зодолдуулаад... ууг нь найз л даа.. ах нар зодолд гэнгүүт зодолдчихдог наасан найзууд байж хахаха... би ч арай өндөр байсных нэг өшиглөцөн нөгөөхийн чинь хамраас цус гараад уйлчдын гэгэгэ... тэгээд тэр өдрөө өөр нэг 2-3 гартай бас үзээд нэгт нь зодуулаад бусдыг нь зодоод тэгээд байрандаа бол үеийнхэндээ ямар ч байсан дээрэлхүүлэх нь гайгүй болж байлаа хахаха... тэгээд сургуульд ордын... би ч яхав тооны анги... манайхан угаасаа даруухан хүүхдүүд нээх бие биенээ дээрэлхэх энэ тэр юм байхгүй хичээл хийгээстэй байсым доо зайлуул... би ч ангийнхнаас дүү анги энэ тэр алгасцан байсан болохоор жижиг биетэй л нөхөр байсан хэхэхэ... тийм болохоор ч тэгээд арван жилд нээх зодоон модоон хийдгүй байсаар төгссөн дөө хэхэхэ... яхав байрныхантай нийлүүл энд тэнд хаа нэг очиж далдаганана хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Tue May 19, 2009 2:18 pm

Мвуахахахха Салбадай чи нээрээ хүнд дээрлэхүүлэхийн одонд
төрчихсөн байхаа.. Манай 10 ийн дэлдэн Төөгийд ч нэг дээрлэхүүлнэ
Зуслан яваад Бадгаад ч нэг дээрлэхүүлнэ. Бүүр сүүлдээ байрныхаа
бацаанд дээрлэхүүлнэ..
Би саяхан асуултаар тэнэж яваад чиний нэг фм-д ярилцлага өгч байгаа
бичлэгийг олж сонссон шд. Мвуахахаххаха
Оранже гэдэг нэг ээмэчинтэй хамт орсон байсан .
Чамайг Амараа гээд дуудаад байсан уу үгүй юу?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Tue May 19, 2009 3:32 pm

төөгийд ч нээх дээрэлхүүлж байгаагүй... манай хэдэн найз тэрүүгээр байдаг тэгээд л их айдаг байсын ш дээ тэд нар... Бадгаа амисгаа миний нэг мөнгөн бөгжийг авах гээд нэг юм болсон тал бий бий ккк... угаасаа тийм таман мамаан байгаагүзй ээ...

миний бүтэн нэр амармэнд ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Wed May 20, 2009 11:19 pm

Тийм аймар байлаа гээд яах юм.
Ер нь бацаан айбахдаа лаг маг байсан энэ тэр нас
биенд хүрээд амьдрал дээр гараад ирэхээр шал духлаа болж байгаа юм.
Амьдралд дээрлэхүүлээд л.. Цабаан байхад нэг гөнгө энэ тэр авчдаг байсан
нөхдүүд томронгуутаа маниасаа том болохоор барахгүй
зөвхөн холоос харж духлаа ярихаас цаашгүй охидыг
Шинэхэн Жийпнийхээ хажуу талын суудал дээр суулгачихсан хажуугаар
сүнгэнүүлэн давхиж энэ тэр тээ..
Африкт нэг хоёр төрлийн эр тоть байдаг гэх.
Нэг нь чанга хоолойтоо өнгө үзэмж сайтай.
Нөгөө нь дуу шуу муу хариугүй өрвийсөн торь
Орооны үеэр эмэгчингүүд дуу шуу сайтай руу нь ёстой хуйлардаг гэж байгаа юм даа.
Нөгөө муу өрөвгөр ч горьдоод л шүлсээ залгиастай
тэгсэн яг орооны үе дуусаад тотиуд өндөглөөд эхлэдэг юм байгаа биз дээ.
Ганган тоть энэ үед аймар залхуу үүрэндээ эмэгчингээрээ тэжээлгүүлээд л
хэвтэж байдаг гэсэн. Үүр мүүр засах талаар ойлголт ч байхгүй..
Тэгсэн нөгөө өрвөөк харин үүр мүүр засаад Ганган тотьний шээсүүдийг эмэгчинтэй
нь хамт тэжээж байна гэнэ шүү.
Эндээс нэг зүйл урган гарч ирж байгаа нь Хүч чадал сайхан царай бие зүс
энэ тэр бол зуурдынх. Чамаас илүү нэг нь гараад л ирнэ.
Харин амьдралаа авч явах ухаан ноён нуруу гэдэг бол үүрдийн зүйл..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Fri May 29, 2009 10:12 am

Гуниг ба Ганцаардал..Гаднаас найз нөхөдтэйэгээ шоурч байгаад орж ирэв. Нөхдүүд бүгд Парк энэ тэрд хэдэн ничкотой уугаад үлдлээ. Сайхан зохицох юм байгаа биз дээ тэгээд.
Үлдээч гэсэн ч сонирхол төрсөнгүй. Яагаад ч юм гэртээ харимаар санагдаад болсонгүй болхоор нь таваргаад ирлээ. Жаахан хор долоочихсон юу юунаас илүүтэйгээр Анхныхаа хайрыг майр санаж байна *****2 юмаа. Одоо тэгээд саналаа гээд яахав дээ. Болдог бол цаг хугацааг буцааж ухраагаад 2004 онд очиод ийшээ биш Америкруу явах юмсан. Тэгсэн бол өдийд тэр Ганган тоть манай хүнийг таних ч үгүй явах байсан даа. Тэгсэн бол одоо сайхан хоюлаа ямарч байсан сургууль соёл тэндээ төгсчихсөн ажил амьдрал их багаар тэгширсэн магадгүй хүүхэд энэ тэртэй болчихсон ч байх байсан юм билүү? Кэн мэдлээ .... Түүнээс хойш бараг л нойтон сормуустай хүнтэй ойр дотно болж үерхэж барисангүй. Өөрөө өөрийнхөө Физиглогийн шаардлагыг алдаг оног хангасан болоод л явж байв. Хөдөө байхдаа бол 8 сар ч ээмэгтэй хүнтэй ойртох нь битгий хэл хажууд нь ч сууж үзсэнгүй үйлдвэр завод , Агуулах энэ этр гээд хар бор ажлын мал болж байлаа даа. Иргээд бодсон яасан ч гунигтай байсан юм. Амьдраж байсан хот маань ч монголчууд гарын 10 хуруунд.
Нөгөө 2008 онд манайх Хэнцэр хоёрыг ФА Капаас мулталадаг Барнслий шүү дээ.Миний үеийн нэг нөхөртэй л хааяа хааяа нийлж сайхан ууна. Одоо ч мань хоёр сайхан Найзууд болсондоо. Эр хүний сайхан нөхөрлөл л намайг тогтвортой байдалд байлгаж байсан гэдгийг одоо л ухаарч байна...
Эхлээд Лондонд жил хагас болсон юм. Тэр үед анх нэг Тайланд Рестранд аяга таваг угаадаг ажилд л орлоо. Хэл мэдэхгүй маньд тийм л ажил олдоно. Энд байгаа ихэнхи залуучууд аяга таваг л угаана. 7 хоногийн 6 өдөр өглөөний 11 цагаас оройны 12:40 хүртэл ажиллана. Ганц өдөр амралттай. Ажил эхэндээ хэцүү байдаг байсан ч хүн өөрийн эрхгүй суралцдаг юм билээ. Би өөрийгөө тэгж ажиллаж чадна гэж бодож ч байгаагүй. Жинкэн шажигнуулдаг байв даа. Хааяа ядраад ирвэл Лоцмонгоо бодно.
Ажиллаж хэдэн төгрөг хийж байгаад Америкд очиж хамт байна гэж мөрөөднө. Өөрийн зорилго болгоод цаасан дээр бичиж байгаад орныхоо дээд таазан дээр тавина. Шөнө ажилаа тарчаад хаа байсан 4 дүгээр Зоноос нэгдүгээр Зонд байдаг гэрлүүгээ Автобусаар 1 цаг гаруй явж байхдаа ядарснаа мэдэхгүй түүний тухай л бодно. Анх ирээд удаагүй тул нийлдэг хүүхэд тун ховор. Нэг бацаантай л ихэвчлэн ганц хоёр тамхи татан буу халж сууна. 20 насны төрсөн өдөр болж байхад Гал тогоонд аяга таваг угаагаад л сууж байлаа. 3-5 цагын хооронд завсарлагаатай. Тэр үеэр нь гадагш гарч Темза мөрний эрэг дээр очиж хэвтээд сайхан унтдаг байлаа. Тэр өдөр манай хүн тэр үед залгаад л Хайраа майраа баяр хүргье ядарч байна уу энэ тэр гэхэд нь үгүй ээ ядраагүй байна энэ тэр гэж худлаа жүжиг тавина. Би ер нь мань охины нүүрэн дээр хэзээ ч ядарч байна энэ тэр гэж хэлэх дургүй байсан санагддаг.
Хааяа бол духлаагаасаа эрхлэж мань даяраад айбна энэ тэр. Хөөрхий мань хоёр бие биенээ утсаар эрхлүүлэхээс өөр юу чадахав дээ. Хааяа аймар хүнд хүнд үгтэй мсж ирнэ дээ надад. Би яг галзуурлаа хамт баймаар байна чи хэзээ иэх юм бэ Халзан толгойлсон танкай этгээд минь?
Агаад хэлэх үг олдохгүй. Очноо Халзан тоглойтоо чиний царай муутай матар мэлхийн зам чинь. Чам дээр л очих гээд энд ажиллаж байна шдээ. Чи харин энгэрээ битгий сул тавьж аавийн хүүгийн амь насыг дэнчинд тавиарай.
Нэг удаа тэвчээр нь барагдсан уу яасан эсвэл хий хоосон амлалт сонсоод залхасан уу хоюулаа больё гэдэг юм байна.
Бамбууш ч яахав угийн тэвчээргүй туйлбаргүй зарчимгүй улс төрийн ноён нуруугүй этгээд -Чи худлаа наанаа хүнтэй болсон байна. Тэр хүнийг чинь би Тийм Залуу байсан ч алнаа харж байгаарай гэж баахан дөвчигнөв. Ингээд нэг хэсэг паг.2 сар хэл ус чимээ аниргүй
. Хичнээн санасан ч хоюулаа гүрийгээд бие биерүүгээ утсаар ярьдаггүй байлаа. Оожхон юм үзээгүй **н** хүүхдүүд. Тэр үед ажлынхаа чөлөөгөөр эндхийн нэг Ираны бөхийн секцэнд амралттай нэгхэн өдрөө нөгөө бацаан найзтайгаа явдаг байлаа. Хуучин зөвлөлтийн эзэнт гүрэнд багтаж байсан орны нөхдүүд ихэвчлэн ирнэ. Мөн хэдэн иран за тэгээд ганц хоёр сонирхогч ази, африк нөхдүүд.. Хөлсөө гарталаа нухуулдаг байвшд гаруудад. Сүүлрүүгээ ч овоо зүгширсэн санагдана. Ой ухаандаа барилдаж байгаа өрсөлдөгчөө Лоцмонгийн талтай бараг явдаг нөхрийг нь болгоод л шүдээ зангидаж байгаад л дараад наачна. **н** бацаан байсан тэнэгээрээ л дуусдаг юм билээ. Нэг удаа хэсэг танилуудтайгаа шоудаж яваад нэг аятайхан дамшигтай танилцлаа. Хорыг хороор гэж бодсон шиг байгаа юм. Утас шөрмөсөө солилцоод л ганц нэг завтай үедээ кино мино үзээд л . Гайгүй дотно болчоод нэг өдөр болзоод кинонд оруулаад Хоюулаа паркаар зугаалаад нэг Пабнд ганц хоёр юм ууж суусаар харуй бүрий болгоод гэрт нь хүргэж өгөв. Намайг хоноод яваач гэж гуйдаг юм. Сайхан охин шүү над шиг бандийг хялаахааргүй л охин байсан. Би гэнэт айчхав. Хоёр хөлний дундах нэг хөл минь юу юугүй хүч аван босох янзтай ч тархи чи чинь Нэг хүнтэй шүү дээ гэж хэлж байв. Уучлаарай ээж уурлана энэ тэр гэж нэг солиотой жаахан хүүхдийн юм хэлээд гэрт нь оруулж өгсөн санагдана. Буцаж байхдаа шал дэмий юм хийлээ буцаж оч тэгээд за за хоноё гэж хэл гэсэн ч бантсандаа гэрлүүгээ харьсандаа . Өглөө нь босоод өөрөөрөө хэрэндээ л бахархаж билээ. Би ч эр хүн юм над шиг эр хүн ховор энэ тэр... Хувхайрч лам болохтой тулсан Бамбууш юм даа чи ч.. За тэгээд сүүлдээ ч тэсэхээ байгаад уугаад тасарцан байхдаа ярьдаг юм байгаа биз дээ.
Уйлж муйлаад байсан. Юугаа нуухав эр хүн зүрхэндээ уйлдаг энэ тэр гэж Романтиклаагүй шууд л зүгээр уйлсан. харин маргааш нь босоод өөрөөсөө жигтэйхэн ичсэн дээ. Одоо бодоход би олон юман дээр ичдэг ч энэ дээр бол ёстой ичдэггүй гардаггүй нулимасыг гаргадаггүй сэтгэлд ямар гаргасан биш.
Манай хүн ч зөндөө шаналсан юм билээ чааваас. Тэгээд буцаад л Утас Нет Хайр Дурлал .. Алсын зайнаас аман секс өөр юу байдаг юм бүгдийг нь л..
2005 онд ээж Мөнхөө Ах ( ээжийн хамтран амьдардаг байсан залуу) хоёр Барнслийд нүүж очиод Бамбууш Лондонд ганцаараа үлдэв. Мөнхөө ахын дүүгийнх нь гэрт хамтран шпротлож амьдрасандаа. Муулаад байх юм байхгүй ч гэсэн хоолондоо үнэн нарийн шаацан ядаж надаас илүү цалин авдаг байж. Өдөрт ганц л хоол ёстой түй май *****2 минь гэж салаавч өгмөөр хааяа санагддаг байсан ч тэсээд л өнгөрнө. Бусдаар бол бууз хуушуур . Хоюулаа сайхан хэдэн лааз эсвэл шил Бийр дундаа тавьж байгаад л жигтэйхэн улс төр хөлбөмбөг бөх хоккей энэ тэр ярьдаг байлаа. Тэр үед би Арчвейд амьдардаг байв. Хайбури цэнгэлдэх манайхаас бас нээх холгүй хойд Лондон. Буучдын газар нутаг. Ах буучдын улаан ногоон фен. Намайг Ганнерз болгох гэж их үзнэ. Даанч нэгэнт Коп болчихсон хүн чинь яаж ч бодсон буучин болдоггүй юм билээ. Тэр жилийн шинэ жилийн өдөр Ах Сараа эгч( Бид нартай хамт амьдардаг эгч байв) Кройдонд байдаг хамаатныхруугаа явчаад тэндээ хонолоо. Бүх тээврийн хэрэгсэл зогсчихсон. Муусайн халтарын дэлгүүрүүд л ажиллана. Агаа гэртээ ганцаараа. Өөрийнхөө цалингаар авсан Плэйстэшн дээрээ Resident Evil: Code Vironica тоглоод л ганц хоёр БАД авчихсан. Манай хүн Америкаас яриад л аайн. Гадаа тэгсэн жижигхээн ширхэгтэй цас орж энэ тэр. Гэхдээ дорхоноо хайлчдаг цас.
Битүү асфальтан замтай болохоор цас их хэмжээгээр орохгүй л бол дорохноо хайлчдаг. Англиас Америкруу ярьхад их хямдхан байсан . Би 10 £ аар утсаа цэнэглээд л Лоцмонруугаа 5 цаг ярьдаг байсан гээд л бод. Тэр шинэ жилээр хамт байгаагүй ч гэсэн байсан юм шиг сэтэгдэл төрж чадсан даа. Дараа жил хоюулаа заавал хамт байна. Том задгай гал зуухтай модон байшинд задгай зуухны өмнө цас ороод л мань хоёр сандал дээр бие биенээ тэврээд суучихсан манай хүн жимсний Вино , би дуртай Бийр Бадаа нэг гартаа бас бүдүүн навчин тамхи энэ тэр барьцан.
Мөрөөдөөд бай мөрөөдөөд бай хоёр **н** Амьдрал үзээгүй бацаанууд минь
Бурхан магадгүй ингэж хэлж байсан байх. Гэхдээ л бурхан нь ч чөтгөр нь ч бай намайг ингэж мөрөөдөхөд огтхон ч хорьж чадахгүй байсан тэр үед..
Би нэг Рестранд ажилладаг байлаа. Гэхдээ дундад азийн чиглэлийн хоол хийдэг Рестран. Тэр Рестран надад их юм зааж сургасан. би хэл ч овоо гадарладаг болсон. Мөн олон ч гадаад хүмсүүдтэй ойр дотно болсон. Уг нь би тогоочын туслах болох боломж хүртэл байсан ч даанч миний өөрөө өөртөө хүчээр суулгасан балиар зан хүний үгийг даадаггүй сэтгэл намайг хөөдсөн том хөөдсөн. Нэг Турк тогооч байх. Гөлөөнз хэл ус сайнгүй хэрнээ намайг бас ад үзэх санаатай. Уг нь нутаг ус угсаа гарал нэг гэж бодоод яваад байдаг байсан муу ЛаларЦэцэг. Нэг удаа бид хоёр маргаад хаха хоёр хэл мэдэхгүй хүн хоорондоо мэддэг хэдэн Англи үгээ хольж хутгаж байгаад л Фаак гэдэг үгтэй нийлүүлээд хэлнэ шүү дээ бие биендээ. Аалз намайг зөөгч охидуудын нүдэн дээр шууд заамдаж аваад түлхсэн би аяга таваг угаадаг машин очиж мөргөөд бүүр уур тэсэхгүй хүрээд нүдэнд Махны том том хугтанууд харагдаад ухаан санаанд *мх** Турк газар цустайгаа хутгалдан хэвтэж байгаа харагдаад л.. Гэхдээ би биеэ бариж амжсан. Лоцмонгынхоо инээж байгаа царайг толгойдоо бодоод л нүдээ аниад л зогсоод байсан.. Харин ажил тарчаад би аалзын гэрлүүгээ явдаг замыг анаад нэг модны харалтай тамхи татаад зогсдог юм байгаа биз дээ. Аалз 11:30 гэхэд ажилаа дуусгаад гарч ирж байгаа харагдав. Дөхөөд ирэхээр нь шууд очоод л Шаагаад авья гэж бодоод цамцаа аймар сүртэй дараматик тайлаад л өөдөөс нь яваад очив. Тэгсэн гарлуу очих байх замд сэтгэл хоёрдоод Шаачдаг юм. Намайг бодвол атигар ч баки нөхөр байсан. Сүүлдээ тулж очиод хэлэх үггүй болохоороо зүгээр хоюулаа сайхан ярья чи намайг яагаад түлхсэн энэ тэр гэж манжладаг юм. Харин гар ёстой Турк цустай өвчтэй аалз байсан. Зүгээр ярилцсан бол хэн хэндээ хал палгүй салах байсан юм. Шууд мөрөн дээр нь нөхөрсөгөөр тавьсан миний гарыг авч шидсэнээ гар хүрсэн газар үнэрлэж үзээд ярвайдаг байна шд. Тэр ярвайлт намайг нийт монгол үндэстнийг гутааж байгаатай ялгаан юун. Шууд л баруун гарын шулун цохилт хойноос угсаа хэдэн цохилт тэгээд гишгидэлтэн дээр нь ганган хавираа унагаад хоёр гурав өшиглөлт..Тэгсэн овоо муу аалз намайг бас давхар татаж унагаагаад бүүр дээр минь гараад би ч хүчээрээ үнэн дийлдэггүй. Бацаан байхдаа хэрэглэж байсан Сүүлчийн арга бол өстөн чинь чамайг гарах агрцгүй болговол хаз.. Бүдүүн гуянаас нь цус шүүртэл хазав.. Баярлалаа Бямбаа найз минь.. Мань эр үхэж буй аятай орилоод намайг тавихад нь миний дээр нь гарж оцгонох ээлж ирлээ.. Миний хойноос нэг ээмэгчин цагдаа гэж орилохоор нь л би сэхээ авсан тэгээд газар хаясан цамцаа аваад гэрийн зүг 100 д ёстой 6 н секунд ...
Лоцмонруу яриад бага зэрэг тайвширав. Тэгээд эхэндээ нууж байгаад бүх үнэнгээ хэлсэн манай жигтэйхэн эмзэглэж уурлаад Лалрын Туркуудыг зодох юмсан үзэн ядаж байна энэ тэр гээд. Хөөрхий дөө 15-16 тай тэр жаалхан охин тэгж хэллээ гээд Туркууд муу явах нь хаашаа юм. Мань хүнд зодуулдаг Турк хүн байх нь бүүр хаашаа юм. Ингээд маргааш юу болсон нь ойлгомжтой. Манай ахлах тогооч хэдий надад сайн байдаг ч гэсэн би бол тэнд нэгт удаагүй 6 сар л орчим болсон хоёрт Тогоочдоо гар хүрсэн.Нөгөө гар намайг тэд нарт махчин гэж хэлсэн гэнэлээ. Нүд нь хөх Шаачихсан догонцон яваад л.. Гэхдээ эцэст нь би биш тэр инээгээд үлдсэн. Хайран сайхан ажил. Хайран сайхан хүсэл мөрөөдөл.
Ингээд ажилгүй хог дээр үсрэв. 2006 оны 3 сар яах аргагүй ажилгүй болоод ээжрүүгээ Барнслий явлаа..Очоод хоёр сар хэртээ ажилгүй байж байгаад Ажил олгодог газраас үйлдвэрт ажилд орлоо. Дахиад л бага сага мөнгө цуглараад дахиад л итгэл найдвар, Цас бударсан Дундад Америкийн нэгэн муж, Задгай зуухны өмнө тэврэлдэн суух хоёр... Бас л цуцашгүй мөрөөдөж байгаа юм шүү..
Барнслий нээх ****4 газар . БАс АНглийн цаг агаар ч тэр. Ихэнхи өдөр нь битүү уйтгар усан бороо шиврээд л .. Ажилруугаа өглөө 5 цагт босоод алхдаг байлаа. Орой 6 гэж ажилаа дуусахад аль хэдийн харанхуй нөмөрчихсөн байна. Цүнхээ үүрээд л зам дагаад бороонд алхаж өгнө. Гэхдээ сэтгэлд бол нар гийгээстэй. Одоо хэдхэн сар мөнгөө 2000 хүргээд авбал ээжээс 2000 зээлээд монголд очиж Визнд ороод Сэм Авгын зүг миний зүрхний нөгөө тал байгаа хүнрүү урагшаа.. 2006 оны дэлхийн аваргаар миний төрсөн өдөр болж билээ. тэр үед Лоцмонгоос надад өвөл зүүгээрэй гэж нэг ороолт мөн малгай, гоё сороочк( Өөрөө тэр сороочкоо явуулахаасаа өмнө өмсөж үнэрээ шингээсэн байлаа) Мөн ядраад байна гэхэд минь Массаж хийгээрэй гэж нэг нурууний массаж хийдэг Аппарат... Ямар хонгор сэтгэлтэй охин бэ чи..
Би анхныхаа цалинг аваад ээждээ биш түүнд юм явуулж байсан. Гэхдээ тэрний хажууд энэ бэлэг бол амьдралдаа авж үзсэн хамгийн сайхан бэлэг..
Хичээнээ наана чинь очихын тулд хичээнэ. Өдөр хоног өнгөрсөөр л яагаад ч юм мань хоёрын харьцаа бас нэг л утга учиргүй болоод л нэг бол нээх сүрхий нэг бол үл ялиг хөндий. Агаа тэрийг мань хүний гаригийн шүүс ирсэнтэй холбож л боддог байв.
Гэнэн байна даа Бамбууш чи.. Гэнэн бас **н** овилгогүй байж. Өөрийгөө өндөрт хэт их тавьж байж. Чамаас өөр чамаас илүү нэгэн гарч ирнэ гэж төсөөлөөчгүй төсөөлдөг ч үгүй байж.
Манай хүн Чикагод шилжиж очоод нэг хэсэг хүүхдүүдтэй найзлаж. Тэгсэн тэд нар дунд өөрийнх нь үеийн нэг нөхөр байсан гэнэ. Үсээ босгож гелдсэн царайлаг ганган тийм нэгэн. Эхэндээ зүгээр найзын хувиар харьцдаг байж байгаад сүүлдээ гүнзгийрсэн байна. Энд байгаа би утсаар мсж ээр саналаа үхлээ хайртай дуртай гэж нэг дарамтлах тэнд нь байгаа нөгөө тоть бас зүгээр суугаагүй л биз. Чи их дажгүй охин байна болзьё чи найз залуутай юу?
Лоцмонгийн толгойд Бамбуушын эв хавьгүй царай муутай дүр асгхин зуур харагдаад өнгөрөв. Үгүй би ганцаараа.
Утасныхаа дугаар мсжр Айдигаа өгөөч.
За май энэ байна 540£$%^&*90 , Алнаа_чамайг_тоть_минь@яахоо.ком.
Бүх түүх ингэж эхлэж.. Агаа тэнд юу ч мэдээгүй итгэсээр нөгөө цастай байшингаа мөрөөдсөөр. **н** өрөвдөлтэй аалз арчаагүй Халзан толгойтой Лүүсер.. Тэр тоть чамайг бодвол үсээ гелддэг гэнэ.
Нэг намрын нартай өдөр Түүний @ хаягыг шалгаж байгаад нэг өлөнтөө чатласан бичлэгээ хадгалаж үлдсэнийг нь олж үзчихээд үхэж далд орох гэж байж билээ. Цээж давчдаад босч гарч гүймээр , тааралдсан Аалзаа цохиж унагаамаар л санагдаж байв. Бүүр галзуурахад ганц хуруу дутна гээч л болсон. Би өөрийгөө сэтгэлийн хөөрөл ихтэй гэдгээ бүхнээс сайн мэднэ. Тийм учраас тэр үед ууж болохгүй уугаад хэрэггүй байсан. Тэгээд шууд утсаа аваад залгаад - Үнэн үү??
-Үнээн би чамд хэлье гэж бодож байсан.Төрөө чи бид хоёр бүтэхгүй
би жинкэнэ хайртайгаа учирсан. Тэгэхдээ би чамаас харьцаагаа ингээд шууд тасламааргүй байна. Найзууд үлдье!!
- Хараал идсэн задгай зуух, цас орсон тал модон байшин яах болж байна?
-Зөвхөн миний оронд өөр хүн л тавиад бодчих.
Аалз ...Нүднээс нулимас гарсангүй. Үгүй шүү гараагүй. Би гаргахгүй би чамайг хоёр талийгчаасаа илүүтэйгээр , би чамайг бурхан мэт хайрлах ёстой ээжээсээ илүү бодож ирсэн. Энэ хорвоод ээжээс илүү ээмэгтэй хүн эр хүний хувьд байдаггүй юм байна гэдгийг чи баталлаа. Баярлалаа чиний тэр торь чинь эрүүл энх саруун тунх яваг намайг байдаг гэдгийг мэдээч үгүй яваа биз. Хэрвээ Бамбууш гээд нэг нөхөр хорвоогийн тоос хөдөлгөж явдаг гэдгийг, намайг дошин дээрээ архи уун донхойж явахад минь тааралдсан байсан бол тэр хүү чамруу харж зүрхлэхгүй байсан энийг би бардам хэлье!!
Найз дээрээ гүйж очсон ч ажилтай гээд оройноос нааш ирэхгүй гэв. Хэн нэгэнтэй ярьмаар санагдаад цээж давчдаад үхэх нь ээ халзан гавал чинь ..
Тэсэлгүй нэг пийв авч гудраад нахьсан нэгийг гудрав. Сэтгэл ч бага зэрэг тайвширав.
Орой найзынхаа гэрт таваргаад хүртэл байж байлаа. Тэгээд мань хоёр дандаа ордог парклуугаа явах замдаа би хамдаа бүх юмаа ярьлаа. Манай муу Мэди( нэр нь) ч сайн сонсогч ингээд тэр шөнө бид хоёр үүр цайтал паркд ярьж суусан. Эмэгтэй хүний хайрын оронд эр хүний нөхөрлөлөөр би тэр шөнө хөнжил хийж хоносон.
Мань хоёр тэрнээс хойш ер нь нилээн сайн найзууд болсон. Бүүр амиа ч өмнөөс нь өгөхөөс буцахгүй санагддаг юм надад.. Хорвоо нэгийг өгөөд нөгөөг авдаг шиг л хахаха..
Түүнээс хойш охидуудад нээх дасч энэ тэр болоогүй ээ чадах ч үгүй юм билээ. Эхэндээ майр сонихон байж байгаад сүүлдээ нээх дух санагдаад л будаа..
Яахав тэгж байгаад хэр таарсан нэгэнтээ учраад гоол моол хийгээд үр удмаа залгах л юм байгааздээ.
Одоо бол надад юу байна найз нөхөд байна. Танилын хүрээ маань Лондондоо ч багадаа орохгүй дээ хөө.
Гэхдээ хааяа ганцаардах хоббитой болчихож ганцаардсаар байгаад.
Уйтгар гуниг ганцаардал хүнийг хурцлаж байдаг
Бурхан та хоёрыг ивээг
Буруу солгой юм бамбуушийн зүгээс санасангүй!
Last edited by Бамбууш on Fri May 29, 2009 10:33 pm, edited 1 time in total.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Gooner » Fri May 29, 2009 10:35 am

Сайхан бичиж.
Бие холдвол сэтгэл холдоноо гэж...
Хайртай дуртай, хайрлана жаргаана, хүлээ нтр худлаа дөө худлаа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Амьдралаасаа...

Postby baynaTS » Fri May 29, 2009 11:29 am

Gooner wrote:Сайхан бичиж.
Бие холдвол сэтгэл холдоноо гэж...
Хайртай дуртай, хайрлана жаргаана, хүлээ нтр худлаа дөө худлаа


Xүлээж чаддаг нь бас байдаг юм аа.

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: Амьдралаасаа...

Postby baynaTS » Fri May 29, 2009 11:50 am

FORGET AND FORGIVE.....................

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: Амьдралаасаа...

Postby avarga » Fri May 29, 2009 12:21 pm

Үгүй яахав ээ. Одоо нэгэнт болоод өнгөрсөн юмны хойноос юу гэх вэ дээ. Тэр хоёрыг мөрөөр нь үлдээсэн нь дээр. Чи ч гэсэн амьдралаа бод...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Амьдралаасаа...

Postby Ms.G » Fri May 29, 2009 12:34 pm

Инээлгээд, уйтгарлуулаад юм бодуулаад бичээд байхиймаа хэхэ... Тэгэхээр чи одоо өөр эмэгтэй хүнийг Цолмонг хайрласан шиг ийм хүчтэй хайрлаж чадахгүй гэж боджийнуу??

Та 2 уулаасаа л хамт байх ёсгүй байсийм байлгүй дээ.. байх байсан бол тэгээл чиний ажил төрөл гялс гялс бүтээл чи уже оччихсон, эсүүл она ирчихсэн ч юмуу... За тэгээд сайхан л дурсамж үлдэж дээ...
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Амьдралаасаа...

Postby avarga » Fri May 29, 2009 12:50 pm

Нээх сэтгэлээр унаад яахав дээ миний хөгшин. Залуу байна. Өөр өчнөөн олон гэгээн хайртай учирах байхөө. Угаасаа л бүтэхгүй юм бүтэхгүй л байдаг. Амьдрал гэдэг тааварлашгүй тоглоом шүү дээ. Ийм сайхан сэтгэлтэй, сайн залууд сайхан бүсгүй олдож л таараа. Хамгийн гол нь өөдрөг бай. Урвайгаад байвал чамайг шүдгүй эмгэн ч тоохгүй ш д. Нэг удаа бүтэлгүйтээ л биз, хоёр удаа бүтэлгүйтээ л биз, хүн болгон л алдаж онодог. Тэгж байгаад чи жинхэнэ хайртайгаа, ханьтайгаа учирах цаг ирнээ. Тэр чинь л чиний заяа төөрөг...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Амьдралаасаа...

Postby Хулганаа » Fri May 29, 2009 12:53 pm

цоглог байгаараа бамбруушаа :mrgreen: хайр бол түр зуурийн сэтгэл хөдлөл гэж мань боддог :D
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Fri May 29, 2009 2:02 pm

хөөрхөн түүх айн...

оюутан байхад нэг хам паласт байна хүрээд ир гээ очсон хэдэн охинтой явжийсийн... намайг бодоход бацаан... нэг нь их дажгүй... хөөрхөн... тэхдээ хараад нээх намба алдахгүй гэсэншүү юм бодоод нээх тоохгүй энэ тэр... тэгсэн хэд хоногийн дараа ах руу залгаж энэ тэр... баахан юм яриад гадуур алхаж энэ тэр... тэгээ нэг үерхэж барижийсан она яваад... 2 талд бас хөөрхөн мөрөөдөөд... би чинь нарлаг калифорниа энэ тэр явцан энэ тэр... лол... тэгжийсэн бас нэг царайлаг бразил залуу гарч ирээд... хахаха... бид 2 бас бие биенийхээ мэйл энэ тэрийн нууц үгийг мэддэг дураараа байсан доо... тэхдээ нээх лоцмон та 2 шиг хүчтэй байгаагүй байхаа... тээгэл салцгаасан... харжийхад эмэгтэй хүн ийм үед арай реалитив байдым уу хаашайн... мань мэт тэгээл бөөн юм бодоол хөөрөөл хахаха... она сална гэхээр нь ах бол за чи өөрөө мэддээ... тэхдээ би чамайг үүрд хайрлана ухаааны юм энэ тэр яриж пуахахах... она тэхэд хэлжийсийн... гурван сарын дараа гэхэд чи мартчихсан байнаа гэж... тэгээл үнэн болсондоо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Fri May 29, 2009 2:16 pm

тэгээ бас хүн сонин.... эмэгтэй хүн бас хэрэгтэй л юм шиг байгаан амьдралд... найз нөхөд ээж мөнгө төгрөг байсан хирнээ хааяа аягүй сонин ганцаардаал тэгдийн... какака... тээ одоо ч нээх сүрхий дурлаж хайрлана энэ тэр гэж байхгүй болсон биз дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron