Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Бамбуушын тухайд

1.Kopties -н цустай нөхөр
43
32%
2.Зүгээр гар
41
30%
3.Мэдрэлдээ юмтай байх
27
20%
4.Духлаа нөхөр.
25
18%
 
Total votes : 136

Re: Амьдралаасаа...

Postby Барнаба » Fri May 08, 2009 8:07 pm

ЦолмонОд-оо би ажлаасаа тараад гэртээ ирээд чиний бичлэгийг уншаад сууж байна.... маш харамсалтай юм ...
Миний нүднээс нулимс өөрийн эрхгүй гарч байна...

манай аав маань Аймгийн заан цолтой бөх бас тээврийн жолооч хүн байсан юм... Аав маань намайг 10-р ангид байхад тал цус харваад их сургуульд байхад дахиж цус харваад бурхан болсон.. би үргэлж харамсаж явдаг... асарч, тойлж, өөрийгөө эрийн цээнд хүрэхийг харуулж бас Буурал Аав болгож чадаагүйдэээ...... хааяа уилж л сууна...
Буурал Аав гэснийг маань оилгоно биз.. Манайхан Аавийнхаа Аавыг Буурал Аав, Ээжийнхээ Аавыг Хөгшин Аав гэдэг юм...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Амьдралаасаа...

Postby Тунгаа » Fri May 08, 2009 10:26 pm

"Амьдрөл гэдэг бол саадгүй чөлөөтэй зорчих саруул дардан зам биш. Төөрч мунгинан өөрт заяасан харгуйгаа бэдрэн хайх түмэн сүлжээ бүхий төөрдөг байшин юм. Гэвч үнэнхүү сэтгэлээсээ итгэж чадах аваас Бурхан бидэнд урьд өмнө нь зүүдэнд маань ч үзэгдээгүй үүд хаалгыг нээн өгч, тэр нь яв явсаар аз жаргалын замд хүрнэ" А.Д.Кронин гэсэн байхийм. Бамбуушийн бичсэнийг уншаад санаанд оровшд. :smile:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Амьдралаасаа...

Postby Deck » Sat May 09, 2009 2:23 am

Би ч бас эмээ өвөөтэйгөө цуг өссөн тэд нараасаа хагацах хэцүү байдаг юмаа :sad: .
2 хөгшин шууд нүдэнд харагдав .
Deck
 

Re: Амьдралаасаа...

Postby orangeman » Sat May 09, 2009 7:20 am

Чи ядаж байхад ямар эмзэг сэдэвээр бичдиймдээ ...
Би бас өвөө эмээгийн хүүхэд....
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Амьдралаасаа...

Postby Yes Man » Sat May 09, 2009 9:01 am

Бөөн л эмээ, өвөөгийн хүүхдүүд.... Би тэхэд хорь хүртлээ нэг ч өвөө эмээгээ алдаж байгаагүймаа..... Одоо эмээ, өвөө хоёр 90 дөхөж бгаа, нөгөө эмээ маань 80 дөхөж бгаа....
Yes Man
 

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Sat May 09, 2009 12:49 pm

ёооо пиздааа чиний бичсэнийг уншаад уйлчлаа.... лалрын юмааа... эмээ өвөөгөө бодсон чинь... чи бид 2-ын амьдрал төстэйм... би бас эмээ өвөөтэйгээ өссөн... аав гэж хүн хааяа ирдэг... би тэхдээ нээх буруутгадгүймаа... зайлуул:... тэгээд ээж дүү эмээ өвөө бид 4... ээж багш... эмээ өвөө тэтгэвэрт... тэр гурав минь дүү бид 2-ыг хүнээс дутуугүй өсгөх гэж зовсондооо... бага байхад эмээ орцны жижүүр хийнэ... өвөө өргөөгийн хажуугийн 56-р дэлгүүрийн тэнд тамхи ширхэглэнэ... ээж сургууль нь амрах бүрт урагшаа явж наймаа хийнэ гээд л... тэгэхэд дүү бид 2 хэнээс дутуугүй л өссөн... сүүлд өөрөө ажил хийж мөнгө олж эхлээд л тэднийгээ биширсэн...

одоо би ганцаараа амьдардаг юм ээж эмээ 2с тусдаа... тэгсэн саяхан дүү ажилд ороод хөдөө ажиллах болоод хөдөө явчихсан... ээж ажилтай... өвөө маань өнгөрөөд нэлээн хэдэн жил болчихсон... эмээ гэртээ ганцаараа хөөрхий минь... ээжид би гэрт ганцаараа галзуурах гэж байна гэж ярисан гэсэн... өрөвдмөөр... би ч долоо хоног бүр л очдог юм... тэгээд очоод нээх сүртэй нэмэр болсон юмгүй идэж ууж байгаад л ирэх юм... эмээгээ хархаар л их өрөвдөх юмдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Амьдралаасаа...

Postby suldees » Sat May 09, 2009 1:01 pm

би ч бас эмээ өвөө дээрээ 2 болтлоо хамт байсан хөдөө . аан тэгээд өвөө эмээ 2 хотод ирэхэд байнга л очдог . өвөө маань 95 онд 95 насандаа өнгөрсөөн зайлуул. харин эмээ маань одоо 103тай сайхнаараал байна. одоол жаахан хүзүү энэ тэр хөшөөд байгаа гээдл байна.
муу буурай ээжийгээ 106 хүрчээсэ л гэж боддогийн .цаг хэцүү үед ундаа зарах мөнгө тэр 2оосоо аваадл ундаа зарж эхэлж байлаа .тэгээдл ю ховор байсан болхоор сайхан юм идэж байгаадл харьдаг байж билээ .аав ээж парк дээр цөөхөн тоглоом тоглуулна. ундаанаасаа олсон ашигаараа 3 дүүтэйгээ очодл өдөржин тоглож өнждөг байж билээ.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Амьдралаасаа...

Postby Уянгаа » Sat May 09, 2009 1:48 pm

Бүгдэд нь мэнд. Миний хувьд Аавынхаа ээж аав 2-ыг бараг мэддэггүй юм. Ухаан орох үед минь тэр 2 маань бурхан болчихсон байсан. Харин ээжийнхээ аавыг бүдэг бадаг л санадаг. Зуны амралтаар ээж аав 2 өвөөгийнд аваачаад орон дээр өвөөгийн араар хийж орхичихоод (өвөө маань тэр үед өвчтэй хэвтэж байсан юм) явчихдаг байсан. Өвөө маань бие нь өвчтэй ч сэтгэлээрээ эрүүл байж ганцхан өвөөгийн маань л бидэнд хийж өгдөг амттай гурилтай хоолыг идэх дуртай байж билээ. Бүүр сүүлд том болчихсон хойно нэг өдөр эмээгийндээ байж байтал (өвөө бурхан болоод зөндөө олон жил болчихсон байсан) үүд тогшоод хүн орж ирэхэд нь жижиг өрөөний хаалгаар шагайн хартал өвөө минь зогсож байдаг байгаа. Нүдэндээ ч итгээгүй 2 нүдний нулимс аяндаа л асгарч байсан. Гэхдээ тэр хүн өвөөгийн минь ганц төрсөн дүү нь байсан юм билээ. Одоо надад ганцхан эмээ л бий. Эмээгийнхээ үнэтэй сургаалийг сонсож, Эмээгийнхээ үзлээр төлөвшиж хүн болсон би. Эмээ маань найман сайхан хүүхдийн эх, олон ач зээ нараараа хүрээлүүлсэн буянтай, сайхан сэтгэлтэй буурал бий.
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: Амьдралаасаа...

Postby Deck » Sat May 09, 2009 1:59 pm

Мэндээ бүр надтай адилхан юм байна.
Ёоох бүр эмээ өвөө 2 санагдаад болохгүй байна. Эмээ өвөө 2 маань 2 лаа эмч хүмүүс жирийн нэг сэхээтнүүд байлаа намайг ухаан ороход 2 лаа тэтгэвэрт гарсан дүү бид 2 ийг л өсгөхөд үлдсэн насаа зориулсан хүмүүстээ.
Deck
 

Re: Амьдралаасаа...

Postby Бээгий » Sat May 09, 2009 2:01 pm

Бүгд л эмээ өвөөгөө харсан хүмүүс бхийнмаа
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Амьдралаасаа...

Postby Ali » Sat May 09, 2009 2:28 pm

тийм байна шүү, би лав 8 нас хүртлээ өвөө эмээтэйгээ байсан, аав ээж Москвагаас ирээл намайг аваал тусдаа гарсан ч гэсэн би дандаа өвөө эмээгийнх рүүгээ зугтдаг байсан автусанд суугаал, тэр 2тойгоо байхаар л хамгийн гоё. Гэхдээ ганц муу юм нь би одоо аав ээж 2ийгоо нээх сүртэй хүлээж авдаггүй дандаа л өвөө эмээ 2 юу гэж хэлнэ тэр 2ын л үгэнд ордиймаа. Би лав хүүхэдтэй болуул аав ээж 2тоо өгөхгүйээ над шиг болчуул муухай хэхэ
Ali
 

Re: Амьдралаасаа...

Postby ХЭГ_ЁГ » Sat May 09, 2009 4:58 pm

ӨВӨӨ ЭМЭЭГИЙН ТУХАЙ ЯРЬДАГ СЭДЭВ ЮМ УУ БИ 3-Н ЭМЭЭ 3-Н ӨВӨӨТЭЙ БАЙСАН БҮГД НАСНЫ ЭРХЭЭР ТАЛИЙГЧ БОЛСОН ДОО ХӨӨРХИЙ
УМ МААНИ БАДМИ ХУМ
Аль нь ч хамаагүй ээ
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: Амьдралаасаа...

Postby Тунгаа » Sat May 09, 2009 5:16 pm

Яг хүний эмзэг сэдвээр ярьцгаагаад байхийн. Би бол нэг ч эмээ өвөөгөө амьдаар нь харж байгаагүй. 3-р ангид байхад манай ангийн нэг охин эмээ нь гоё цүнх авчирч өгсөн гээд гайхуулж яриад тэгэхэд ёстой атаархаж үзээгүйгээрээ атаархсан л даа хүнд. Тэгээд орой нь ээждээ нэг л их гомдсон амьтан хэлсэн чинь ээж намайг тэвэрч уйлаад. Тэрнээс хойш ёстой эмээ өвөөгийн сэдвийг цухуйлгаачгүй юмдаг. Одоо манай аавын ээжийн дүү байдийн. Би эмээ л гэдэг. Түрүү зун энд ирж эмчлүүлээд явахдаа надтай хамт дэлгүүр хэссийн. Тэгээд надад нэг пудволк авч өгсийн. Миний хамгийн хайртай пудволк доо. :D Тэгсэн харин саяхан нэг цэнхэр цамцтай цуг угаацан чинь жаахан цэнхэр өнгө орцон байдийн. Уйлсан гэж. :sad: Барагтай юманд уйлдгүй хүн чинь.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Амьдралаасаа...

Postby Адмирал » Sat May 09, 2009 5:45 pm

Манай эмээ ноднин өнгөрсөн... 97той хүн гэхэд аймаар ануухан.. өглөө эрт босоо л маниусыг загнаа л үхэр тугал нтр гээ л гараа явчдаг хүн байж билээ..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Амьдралаасаа...

Postby zigo » Sat May 09, 2009 6:00 pm

Дандаа л эмээ өвөөтэйгээ өссөн хүмүүс байх юмаа. Би ч мэдэхгүй юм дөө. Миний мэддэг ганц хайртай өвөө маань намайг 8 настай байхад өөд болсон л доо. Ажил явдал нь болж байхад шөнө зүүдэнд орж ирээд байдаг байсан. Одоо нэг их сайн санахгүй юмдөө. Өөр ганц мэддэг эмээ маань бас 95 онд нас барсан. Жил бүр Булганы Сайхан суманд байдаг эмээ дээрээ очих ч сайхан л байдаг байж билээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Sat May 09, 2009 7:00 pm

За нөхдөө уйлуулж дуулуулсан бол уушигламой.
Муу Салбадайг хүлтэр уйлуулсан байна шд. Би одоо биеэ тооёо энэ тэр.
За тэр ч яахав. Түрүүний бичсэн юман дээр Анхны хайр гэж нэг сэдэв гарсан тэрүүгээрээ бичдэг юмуу даа. Бас л гоё дурсамж байдаг хоолоо хийж идчээд
Рафагын ярилцлагыг нэг тийш болгочоод бичнээ хөө. Уншиж байгаа хүмүүст ябарлаж байгаа гэж гижтэйхэн
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Цоомоо » Sun May 10, 2009 2:41 am

Бамбууш :eek:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Амьдралаасаа...

Postby Uugii » Sun May 10, 2009 9:45 pm

яааийи олон хүн хажууд бсн тулдаа л нулимсаа тэвчлээшд бамбууш найс :eek: эмээгээ өнгөрөхөд болж бсн үйл явдлууд нүдний өмнүүр жирэлзээл өнгөрлөө би ч эмээ дээрээ ч өссөнийг хэлэх үү ихэнх нь тийм блгүй дээ аав ээж нь залуухан ажил гээл гэрийн бараа харахгүй эмээ өвөө др нь орхичих нь цаг зав гарах нь хомс бид нарын үеийнхний нийтлэг зүйл гэхиймуу да :mrgreen:
Last edited by Uugii on Mon May 11, 2009 12:38 am, edited 1 time in total.
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Mon May 11, 2009 12:09 am

Хааяа ч гэсэн бурхан болоочдоо дурсаж байвал зүгээр юмдаа.
Тэр болгон дурсах цаг зав мануусд гарах биш. Харин нэг дурсамжаа бичээдэхсэн олон хүний нүдийг дэвтээв бололтой.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Mon May 11, 2009 6:58 am

Анхны хайр.....
10 төгссөн жил хамуудтайгаа 7 сарын 9 нд зуслан явахаар тохиролцсон юм.
мануус ер нь байнга соёл гээд зуслан явдаг байлаа. Төв аймгийн Мандал сумын цаах нь орших ой мод гол горхиор хүрээлэгдсэн байдаг л нэг зуслан..
Соёлын төв өргөөгийн өмнөөс асвтобус өглөө 7 д хөдлөх байлаа.. Хоёр цаг гаруй явж байж зусланда аочдог болохоор ийм эрт хөдлөж байгаа юм байх..
Надаас гадна манай 4 нөхөр бид хэд эхэнд нь яваад араас манай үлдсэн нөхдүүд ирэхээр ярьж тохирлцов . Тохиролцов ч гэж дээ манай гарууд гөнгө энэ тэр нь дутаад зарим нь яаж ийж байгаад олоод араас ирэхээр болсон юм.
За тэгээд өглөө эрт Соёлын төвийн урд очиход нар мандчихсан халуун гэж жигтэйхэн өдөр л байсан санагддаг юм. Би ганцаараа тамхилаад зогсож байсан юм. Урт үстэй надархуу өндөр биетэй шингэн бор царайтай мөрөвчтэй жийнс өмссөн нэг охин хоёр найз охинтойгоо мануусын суух гэж байгаа автобусны тэр хавьцаа миегнэлдчихсэн зогсож байгааг харлаа. Анхны харцар дурласан энэ тэр гэж Шаахгүй ээ. Гэхдээ л нэг тийм энхрий санагдаад явчихсан. Би ч тамхиа татангаа тэр бацаанаас нүд салгалгүй сэм сэмхэн ажаад л байлаа. Бацаан гэдэг нь угаасаа илт харагдаж байсан л даа.
За тэгээд мануус автобусандаа суугаад зуслангын зүг хөдлөв шив.. Нөгөө мөрөвчитэй өмдөт хойд талын суудал дээр хоёр найзтайгаа суучихсан харагдана. 7-8 гарууд басс тэр хавьцаа суучихсан байна. Маниус ч яахав хойно сууя энэ тэр гээд эхнээсээ ярьчихсан байсан болохоор нөгөө гарууд дээр очоод наад суудал чинь бид нарынх энэ тэр гэж жаахан бааварладаг юм байгааздээ. Гарууд өөдөөс бас өрвөлзөх санаатай. Хороололын л банди нар байсан санагдана. Нэг савхин хүрэм шаачихсан шаралхуу царайтай солгыг би сайн санадаг юм. Тэр аалз л ганцаараа өөдөөс хэгжүүрхээд бусад нь нөгөөдхөө харах маягтай. Мануус олуулаа байснаас нь нээх жийрхээгүй. Тэгээд ч нөгөө Автобуснуудад манай 10 ын дээд талын үеийнхэн бөөнөөрөө байсан болохоор хүчний харьцаа бол тэнцүү л байсан. Тэрийг ч савхин хүрэмт мэдэж байсан байх... Жаахан уурлаж баавалраж байгаад суудлаа тавиад нөхдөөн дагуулаад урд суулаа. За тэгээд нөгөө мөрөвчитэй өмдөтийн хажууд шууд манай найз суугаад би урдах сандал дээр нь суугаад мануус аян замаа үргэлжлүүлвээ хөөрхий... Замдаан бас зүгээр байгүй Пау нь шалгахад нь нууж оруулсан ганц шил юмаа
Витафит ундаагаар даруулаад хусав.. Бор өмдөт мануусаас жаахан жийрхэж байгаа
нь надад ажиглагдсан. Харин нөгөө хоёр найз нь ийм юм зөндөө харсан аятай архи аягалаад өгөхөд аваад л гударчих нь сонин. Миний мөрөвчитэй өмдөт( Аль хэдийн минийх болчихсон аайн) бол уудаггүй гэж хэлээд л буцааж өгч байна. Танилцсан чинь бүүр жаалхан хүүхдүүд байж таарлаа. хоёр найз нь 16 тай мөрөвчит 14 тэй гэж байна. Тэгсэн хэрнээ тэр хоёр шигээ овор ихтэй харагдаж байсан.. За тэгээд танилцаад манай найзууд чинь манай хуурай дүү нар энэ тэр гээд чухамхүү ураг төрлийн холбоо тогтоох нь холгүй болсон доо. Цолмон ( Мөрөвчитэй өмдтийн нэр) Америкаас саяхан ирээд энэ хоёр найзтайгаа зуслан явж байгаа нь энэ юм байх. Уг нь аав нь Найрамдал явуулах гэж үзсэн боловч мань эр найзуудтайгаан Соёл явна гээд эцгээсээ зөрсөөр байгаад явж байгаа гэнэ дээ... Ах ч эхэндээ нээх юм дуугарахгүй л яваад байлаа. Аайн уун гэж асуултанд нь хариулчаад л.. Гэхдээ сэтгэл дотроо бол энэ охиныг аль хэдийн үнэлэчихсэн байсан л даа. Жаахан хор долоогоод ирсэн агаа ч дуу шуу ороод ирсэн . Урд урдын зуслан явахад мангар удаан явдаг санагдсан хайрн тэр үед цаг хугацаа ч харавсан сум шиг л байлаа. Нэг мэдсэн Зусалндаа ч хүрч ирлээ.. Соёлын зуслангын бүлгүүд дандаа монголын эртний баатар хатадын нэртэй.. За Гэсэр, Жангар, Бөртэ, Хулан, Жамуха, Боорчи гэж байх..
Мануус энэ удаа дандаан буудаг Боорчдоо буухаар боллоо. Цолмон ч хоёр найзтайгаан хуурай ах нартайгаан нэг бүлэгт буудаг юм байгаа биз дээ...
Эхний өдөр сайхан төвөхнөж аваад оройдоо бүлгийхэнтээгээ танилцах нэг үдэшлэгрэхүү юм болов. Манай бүлгийн багш их залуу бас царайлаг хүүхэн байсан. Наранчимэг гээд СУИС д сурдаг байсан эгч.
Зуслангын зугаатай 10 хоног сайхан эхлэлээ. Мөн Цолмон мань хоёрын хуурай ах дүүгийн барилдлага ч зуслангын эхний өдрөөс эхлэв. Соёл бол тамхи татахыг зөвшөөрдөг ер нь хүндүүд явдаг байсан зуслан байсан юм. Мвуахахаха
Айс Топын Бадга бид нартай бас нэг ээлжээр явж байсан. Мөн нэг хороололын Очироо, Тэмүүжин гээд нэгдүгээр хороололын хурган тамаанууд ч явдаг. Мөнхийн реп, Үг сөрөгчид, Импакт энэ тэр гэсэн духал Хи Хо хамтлагууд ч тэр ээлжээр байсан..
Цолмон маань их гэнэн жаалхан охин байж дээ. Америкд 2 жил болоод ирсэн болохоор ч тэр үү үеийн охидууд шигээ муу санаа энэ тэр суугаагүй аймар гэнэн итгэмтгий байсан. Чухамхүү энэ зан чанар нь намайг аймар татсан байх. Манай хойноос ирэх ёстой байсан нөхдүүд зуслангын гуравдах хоног дээр ирээд маниус ой модонд орж байгаад хэдэн шил хараа мулталлаа. Тэгээд л тал тал тийшээ охин мохин найрах энэ тэр гээд л тарав. Би ч Цолмон дээр тавиад очлоо.... Мань хоёр ч зөндөөн юм хоорондоо ярьдаг байв. Намайг агаа гээд л пуахахха.. Би ч жаргасандаа
Манай нөхдүүд хоолондоо орж байхад био Цолмонгын өрөөнд суучихсан Соосож, Турк талх, Шпрот, Кокал Кола шоколад энэ тэр гээд амтангууд идчихсэн бод идсэн боохой шиг л байдаг байсансан.. Манай хүн ч надад Төрөө агаа май гээд л нөгөөдүүлээ өгөх. Манай найзууд намайг ганцаара булагналаа гэж пойлтохоос наахнуур болох. хэхэхэ.. Тамхигүйтэх мөнгөгүйтэхийн зовлон байхгүй л байлаа. Агаадаа тамхины мөнгө өгөөч гэнгүүт манай хүн надад шууд таван мянган цаас өгчихнө. Тэгэнгүүт агаа тэрүүгээр нь тамхи ч авна рхи ч авна. Зуслангын доор нэг зуншиж байсан айл байсан юм. Тэднийхэн их овсгооч муу лалрууд... Хотруу яваад 750 гөтрөгний нэг муу архийг бөөндөөд авчихсан манууст хоёр нугалж зарна.
Бид нар ч тэгээд дуртай юм болохоор нөгөөдөхөөс нь мөнгөө хайрлалгүй аваад л гудрах. хмммм. Соёл явж үзсэн хүмүүс мэдэж байгаа. Зуслангын урагшаа нэг гол урсдаг . Тэгээд голын эрэг дээр Мойлын мод битүү.. 7 сард Мойд ид боловсорч байх үе.. Цолмонг дагуулаад л нэг ундааны саванд дүүртэл мань хоёр мойл түүнэ. Тэгж яваад би нэг зөгийнд хатгуулаад үхэнгээ алдсан. Пуахахахаха... Нэг юм хацарлуу чашийх шиг л болсон би орилоод л зугтаасан чинь манай хүн гайхчихсан намайг хараад тэгсэнээ майр шоолж инээсэндээ. Нээх сүрхий баатар эрийн царай гаргадаг
нөхөр... Хөөрхий дөө Миний Нэр хүнд гзартаа шороо бужигнуулаад л уналаа..
7 сарын 18 нд манай хүний гэрээс иргэлт ирсэн юм. Яг төрсөн өдөр нь болж байсан.
Аав нь одоо юу юу авчирсан юм бэ.. Цүнх дүүрэн идэх юм. Манай өлөн гарууд ч төрсөн өдрийг нь тохиолдуулан гээд өрөөнд нь ороод суучихдаг юм байна. Муусайн
хамуунууд гэж би дотроо харааж байсан даа. Цолмонгын төрсөн өдрийг сайхан тэмдэглэсээн... Бүлгээрээ бүлэгтээ архи эд нар уучихсан үнэн замбараагүй байсан
ч Цолмон надад Энэ ёстой миний хамгийн гоё төрсөн өдөр гэж хэлж байсан юм.
Агаа нэг гоё бэлэг өгнө дөө л гэж бодоод байсан чадаагүй..
Манай хүн их нуруулаг дээр нь Америкд гудамжны бүжиг энэ тэрийн дугуйланд
явдаг байсан болохоор их эвсэлтэй. Зуслан дээрх үеийн бацааанууд нь зүгээр
өнгөрөөнө гэж гонж. Агаа ч яахав хармалаад шаачихна. Гэхдээ манай хүн ч нээх их тэр ийм энэ тийм гэж сонирходоггүй л байсан даа.
Зуслангын сүүлчийн орой хотоос зусланд энэ X- Томъёо гээд хамтлагийн Очироо тэргүүтэй нөхдүүд ирлээ.. Айс Топын Оргилын дүү Очироо.. Нилээн хөдөлгөөнтэй тамаан байсан байх тухайн үедээ. Орой манай хэд ганц хоёр юм задлаж уучаад Диско дээр тавиад хүрсэн Манай хүнтэй харин нөгөө Очироо энэ тэр юм ярьчихсан зогсоно. Агаа ч яахав шууд харамлах сэтэгдэл төрөөд явчихдаг юм байгааздээ. Гэхдээ
халхын тамаан байсан биш шууд очоод тэнэгтэнэ гэж юу байхав. Тэгээд Цолмонгоос наад нөхөр чинь юу гэж байна гэсэн аайн зүгээр танилцая гэж байна тэгээд орой манай бүлэгт ороод ирээч энэ тэр гэнээ гэдэг байгаа. Агаа ч уусан юмандаа жаахан халамцаад худлаа нүүрэн дээр нь дөвчигнөлөө. ху* гэж хэлээч мэлээч гээд пухахаха
Яг Очироогын нүүрэн дээр тэгж чадахгүй хэрнээ Цолмонгын өмнө баатар царай гаргаж байгаа нь тэр.. Тэгсэн хүссэн хүсээгүй Очироотой тулахаас аргагүй байдалд
орсон. Нөгөө мануус анх ирдэг өдөр Автобусанд бид нарын өөдөөс бааварлаад байсан шар царайтай шаралхуу солго ядаж байхад тэр Очироогын ямар нэгэн хуурай нойтон дүү юм байх. тэр этгээд мануусыг ховлосон юм байх..
Нэг мэдсэн манай хэд тэд нартай зодолдоод эхлэдэг байгаа.. Агаа ч яахав найзуудынхаа талд угаасаа орохоос аргагүй. Шууд л бөөн дунд нь туугаад л орлоо.
Майр зодоон болсон доо. Очироо нь суран бүсээ гартаа ороочихсон мануусын дунд ёстой эргэлдсэн. Би нэг үсрэж мүсрэж өшиглөсөн санагдаад байдаг юм. Тэгсэн намайг нэг ёстой үсрэлт дунд унатал хуссан. Ядаж байхад төмөр арал нь таараад толгой хага... Нэг мэдсэн тэгээд зодоон ч тарчихсан ална тална гээд л хоёр тал бие биенийгээ. Ах ч яахав нэг л баатар эр.. манай хүн намайг хараад л уйлдаг юм даа.
тэгээд угаалтуурлуу дагуулж яваад толгой угааж өгч энэ тэр.. Хөөрхий минь их л айсан юм шиг байгаан. Толгой боож өгч байхдаа мэгшээд л.. Агаац х яахав дээ 600 дайсан
дарсан баатар эр.... Солонгос Киног утгаар нь хийж үзүүлэв шив. Мвуахахахха
За ингээд зуслангын баяр гунигтай 10 хоног дуусаад хотруу буцах цаг боллоо.
Хотод ирээд соёлын төвөөс бүлгийхэнтээгээ салах ёс хийгээд явах ч *****2 ****4 шүү. Аймар дасчихсан байдаг байсансан.
Манай хүний гэр Нарантуул захын өмнө богд уулын хавьцаа байргдсан шинэ хороололд.. Ирсэн өдрөөсөө хойш хоёр гурван ч удаа уулзсан. Харин нэг удаа би Ахийн дүү гэсэн мань хүн намайг битгий ахын дүү энэ тэр гээд бай гэж уурлах маягтай... Тэгээд юу гэх юм гэсэн зүгээр л Цоомоо гээ гэж билээ........
Анх хэзээ хайртай гэж хэлснээ санадаггүй юм. ямар ч байсан Цолмон эхлэж хэлсэн гэж өөрөө надад хэлдэг юм. тэгж хэлэхэд нь би шууд аймар улаагаад дув дуугай
болчихсон гэдэг... Ээ хөөрхий гоё дурсамж... Анх ч бас үнсэснээ санадаггүй ээ. Хоолой моолой зангираад бөөн юм болсон шиг байдаг...
Би ний нуугүй хэлэхэд Цолмонтоо танилцах хүлтэрээ нэг ч охинтой найзлаж үерхэж үзээгүй бат зандан залуу байв. Гэхдээ бол өвлийн шөнө мөнийг бол үздэгээ үзчихсэн байсөөн. Найзуудаасаа бултаж Цоомоотоо уулзах гэж нэг ядаргаатай ажил байдаг байв. Одоо хүртэл миний найзууд намайг тэр нэг охинд тэгтэлээ сайн байсан хайртай байсан гэдгийг мэддэггүй юм. Би ч хэлэхийг хүсдэггүй. Харин энэ муу блогрохуу юман дээрээ бичиж байна.
Мань хоёр Ихэвчлэн гэрт нь уулзна. Манай хүн гурван өрөө байрандаа ганцаараа л байх ихэвчлэн. Аав нь том дарга байсан юмуу хаашаа юм нэг л завгүй нөхөр..
Мань хоёр ино парктлаж үзээд л.. Хажууд нь суугаад дуу хоолойг нь сонсоход л бие энэ тэр жирвэгнээд л ааайн... Эргэлт буцалтгүй хайр Шаачихсан байжээ хөөрхий... Уулзахгүй нэг өдөр энэ тэр болонгуут майр санана. Найзууд нээх сонин биш болж ирж байгаа юм чинь.. Уг нь би чинь найз гэдэг үгийг их л нандигнан хуцвал бараг амьдралынхаа харгуй дардан зам дээрхи хөтөч шигээ санадаг байлаа. Гэтэл тэр охин гарч ирэнгүүт миний хар багаасаа өөрөө өөртөө итгүүлсэн итгэл мань тун амархан ганхаж энэ тэр.. Эмэгтэй хүн гэж..... Намайг их төлөвшүүлсэн санагддаг юм.
Хажууд нь хараал бараг л хэлдэггүй байлаа... Хоюулахнаа гэрт нь кино үзээд сууж
байхад тэрэн шиг жаргал байдаггүй юм шиг ... Би нэг болзоонд уриад мань хоёр их дэлгүүрийн тэнд байдаг нэг Парадайз гээд Мөхөөлдөсний( мөхөөлдөсний юу мвуахахахха) газар ороод мөхөөлдөс авч идсэн юм. Тэр үед ахад 10000 төгрөг л байв. Нээх үнэтэй өчүүхэн хоёр мөхөөлдөс аваад идчихсэн талаас их нь шууд байхгүй болж энэ тэр... хэххээх Агаа бас нэрээ хичээгээд мөнгө гаргая гэхэд нь уурлаж муурлаж байгаад өөрөө гаргаад байгаа ухаантай..
гэтэл миний зуурдын жаргал ч дуусдаг юм. 8сарын 19нд Цолмон Америк буцав.
Яаж хэрхэн гаргаж өгсөн энэ тэрийг бичмээрүги байна. нээх сүртэй драма мрама болоогүй мань хоёр хоюулаа л инээж байсан. Гэхдээ би араас нь заавал очно гэж амласан юм. Онгоц нь нисэхийг харч зогсохтоо нээх хоосорчихсон сэтгэлтээ нөхөр л байсан даа... Ээмэгтэй хүнээс болж зүрх хүртэл шархирч энэ тэр.
Дараа жил нь би Англид ирсэн юм. Тэгээд гурван жил нетээр бие биенээ хайрлаж майрлаж хүсэл мөрөөдлөөн ярьж би тэнд очих гэсэн ганц хүсэлтэйгээр амьдрасан..
Яаж ч бодсон ямар агуу хайр байсан ч гурван жил нетээр нэг нэгнээ хайрлаад
явна гэж байдаггүй юм билээ... Юу үнэн тэр үнэн.. Манай хүн нэг Бандийн шоотой учирсан гэсэн. Тэгээд тэрийгээ агуу хайр энэ тэр гэж бодсон гэх.. Намайг найзууд үлдэе гэж гуйсан ч би зөвшөөрч чадаагүй. Бусдын аз жаргалыг хараад баярлаж явдаг уужим сэтгэлтээ бурхан будда бол би биш... Би зүгээр л нэг эгэл хүн энгийн л нэг
хаа сайгүй байдаг хараал ёрөөл хэлчихдэг нэгэн...
Гэхдээ хэзээ ч би харамсдаггүй... Надад өчнөөн гоё дурсамж бий..
Анхны райх майх бүтдэггүй юм гэсэн. Тэрийг чинь батлаж үзлээ. Үнэн гэдэгт итгэлээ.
Одоо бол ирээдүйн авгайгаан энд авчирах гээд л үзэж байна даа.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Барнаба » Mon May 11, 2009 7:15 am

За чиний анхны хайртай чинь танилцлаа даа яг форумд байж таарлаа....... МУХАХАХАХА чи ч бүтэхгүй ээ... :-o

баахан л инээв.... :lol:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Амьдралаасаа...

Postby Уянгаа » Mon May 11, 2009 10:17 am

Чи үнэхээр лаг юмаа. Чиний анхны хайр чинь, тэгээд ер нь чиний юм болгон. Харин би ердөө л нэг хуулбарлагч. Чи яллаа. Энэ форумд. Эмэгтэй хүн энэ форумд орж болохгүй юм шиг л аашилцгаах юм. Эсвэл та нар зөвхөн эрчүүд л орно гээд тавьчихаач дээ. Хүний янз үзсэн, эр хүний шинжгүй аашилсан хэсэг нөхдүүд.
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Mon May 11, 2009 10:25 am

Хэт адилхан байхаар би өөрийн бодлоол хэлсэн.
Тэрэнд чинь нээх лагсаад байх юм байх ч үгүй.
Ээмэгтэй гэдгийг чинь мэдлээ тэгээд л болоо биш үү...
Одоо тэгээд чи орохгүй энэ тэр гэвэл аягүй бол Салбадай намайг бандаж таарна.. :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Mon May 11, 2009 10:30 am

бүх насаар нь бан өгнөө бамбуушд... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Mon May 11, 2009 10:33 am

Заа тээр .. Бичиж дуусаагүй байтал ингээд
бандуулдаг юм байж...
Админуудаа миний бичсэн юмнуудыг устгаарай
Мөн чин сэтгэлээсээ ярилцдаг байсан Гурилан Боорцог, Ягаанаа хоёртоо
талархаж байгаа. Бүх Копууддаан хайртай шүү.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests