Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Бамбуушын тухайд

1.Kopties -н цустай нөхөр
43
32%
2.Зүгээр гар
41
30%
3.Мэдрэлдээ юмтай байх
27
20%
4.Духлаа нөхөр.
25
18%
 
Total votes : 136

Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Wed May 06, 2009 12:58 am

За би нэг өөрийн блогоо нээчихэе!!
Энэ блог дээр эрхэм гишүүд та бүхэн надтай юуны талаар ч ярьж болно.
Бас өөрсдийн талаар ч бичиж болно.
Мөн намайг шүүмжлэж харааж ерөөж ч болно.
Амьдралаасаа та бүхэнтээ хуваалцая!!


Утсаа аваач Аалз минь
Image
Last edited by Бамбууш on Fri Jun 26, 2009 1:30 am, edited 5 times in total.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Эрдэ » Wed May 06, 2009 12:59 am

за гамбуушд өөрийн хаягтай болсонд :-D
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4392
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Амьдралаасаа...

Postby white » Wed May 06, 2009 10:28 am

Хайнга залуу байна аа. Амжилт хүсье. :eek:
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2491
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Амьдралаасаа...

Postby CR7 » Wed May 06, 2009 10:33 am

erde wrote:за гамбуушд өөрийн хаягтай болсонд :-D


яахнуу Тамбуушыг энэ нэг юмтай байнга хэрэлддэг ч гэсэн оруулсан бичлэгийн унших дуртай :eek:
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2611
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Wed May 06, 2009 10:38 am

Image
Image
beauty and beast bna sh de... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38757
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Амьдралаасаа...

Postby MJ » Wed May 06, 2009 10:51 am

хахаха Уушбамб чин бас эвгүй залуушүү хамаагүй бийст эн тэр гэж хэлжийж айн. :grin:
Зун ирнэ гэсийш үү тэгхээр нэлээд хэдэн улстай тооцоо бодох бх :RD
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Амьдралаасаа...

Postby Bold9 » Wed May 06, 2009 2:35 pm

....
Last edited by Bold9 on Mon May 10, 2010 1:02 pm, edited 1 time in total.
Bold9
RED ARMY
 
Posts: 2619
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Амьдралаасаа...

Postby Адмирал » Wed May 06, 2009 2:55 pm

Бичээд байгаарай залуу минь... Нөгөө Дрогба шиг харын зургийг тавиач. :mrgreen:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7342
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Wed May 06, 2009 4:46 pm

Нэр мэрээр оролдохгүй байхыг хүсэе!!
Аваргуудын Лигийн Финал дөхөж байхад бандуулж энэ тэр болмооргүй байна
шүү тэр хэнцэр нөхөр зүгээр л байгаарай.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby avarga » Wed May 06, 2009 4:49 pm

Бамбууш зургаа тавиад борлогдохгүйнээ. Бизнест зэрэг хөл тавиад Уянгаагийн компанид дарагдваа гэж...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Wed May 06, 2009 5:12 pm

Хахаха үхсэний чинь борлогдох..
ямар Гэй байгаа биш өөрийгөө борлуулж энэ тэр..
Охидуудтай форум байсан бол ч бас тэгж бодож болохсон.
Зиак тэр ч яахав Манай Компани марктинг менежмент дээрээ түлхүү ажиллахад л
Уынгын ертөнцийг самарна дөө.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Deck » Wed May 06, 2009 5:44 pm

Бамбуушийн блогийг дэмжий.
Deck
 

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Wed May 06, 2009 5:45 pm

бамбуушийн төлөө за гэж хэлцгээе...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38757
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Амьдралаасаа...

Postby Funky » Wed May 06, 2009 5:52 pm

Бамбууш wrote:Нэр мэрээр оролдохгүй байхыг хүсэе!!
Аваргуудын Лигийн Финал дөхөж байхад бандуулж энэ тэр болмооргүй байна
шүү тэр хэнцэр нөхөр зүгээр л байгаарай.

сайхан мэдээ орчуулаад бичдэг Халзандаа амжилт
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9507
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Амьдралаасаа...

Postby Уянгаа » Wed May 06, 2009 7:45 pm

Амьдралаасаа хуваалц л даа би ч бас жаргал зовлонгоо хуваалцаж байя
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Wed May 06, 2009 9:30 pm

MJ wrote:
Бамбууш wrote:Нэр мэрээр оролдохгүй байхыг хүсэе!!
Аваргуудын Лигийн Финал дөхөж байхад бандуулж энэ тэр болмооргүй байна
шүү тэр хэнцэр нөхөр зүгээр л байгаарай.


Өршөөж ажаамуу дахиж нэр тонгоруулахгүй ээ.

el payaso wrote:бамбуушийн төлөө за гэж хэлцгээе...


хэ хэ Бамбуу*a* За...гэхдээ чи гэй биш гэж үнэн биз....... :mrgreen:
Юунд л за гээд хэлчив дээ .ккк амжилт хөгшөөн гоё багийхаа үүх түүхтэй холбоотой юм оруулаарай, бас яагаад , хэзээнээс коптиэс эн тэр болсон тухайгаа

1998 оны дэлхийн аварга.
тэр үед 6 дугаар ангид орох байсан юм.
Орсын нэг сувгаар( Сувгийн нэрийг санадаггүй бодвол ртр энэ тэр байсан биз)
Аргентин Англи хоырын тоглолтыг гэртээ аав ах эд нартайгаа үзэж байснаа санаж байна. Залуу Майкл Оуэн томдсон жэрситэй талбай дээр гарж ирээд л...
Төд удалгүй пижигнүүлж явсаар энэ зууны шилдэг гоолын тавд бичигдсэн гоолоор Аргентины хаалгыг мялаасан. Майкл Оуэн тэр үеэс даян дэлхийд мэдэгдэж эхлэсэн.
Хөлбөмбөг мэдэхгүй би хүртэл тэрийг хараад л шүтэж байлаа шив. Хэдийгээр Англи хожигдсон ч Майкл Оуэныг би мэддэг болсон.
Тэр Жилийн намар манай ээж Англируу ирсэн юм. Тэгээд төд удалгүй хүмүүсээр
нэг илгээмж илгээсэн дотор нь надад нэг саравчтай малгай байсан нь Ливэрпүүлийн Логотой малгай байв даа. Тэр малгайндаа би жигтэйхэн хайртай байж
билээ. Байнга өмсөөстэй. хамгийн алиа нь Ливерпүүл гэж хөлбөмбөгийн Клуб байдаг эсэхийг мэддэггүй байсан байгаа юм мвуахахахха.
Хожим 2001 онд Монгол Телевизын Спорт цагаар Ливерпүүлийн тухай гарж байсан санагдана. Тэр жилдээ манайх гурван цомд түрүүлсэн байдаг байх. Карлинг кап, ФА Кап, УЕФА Кап гээд. Фа Капын финалд Ливерпүүлийн Майкл Оуэн 2 гоол хийж 1-0 тэгээр хожигдсож явсаныг 1-2 болгож улмаар түрүүлсэн байдаг. За тэгээд л би гэдэг чинь Коп болох замдаан хөтлөгддөг юм байгааздээ.... Дэлхийн аваргаар бол Английг дэмжчихнэ. 2004 онд Англид хөл тавьсан жил байлаа. 12 сарын 8 нд Аваргуудын Лигийн хэсгийн сүүлчийн тоглолтууд явагдсан санагдана.Ливерпүүл- Олимпикс хоёрын тоглолт болж байв
Ливерпүүлд гоолын зөрүү хэрэгтэй байсан. Тоглолт дуусах дөхөөд л Энфиелд ёстой шоргоолжны үүр шиг буцлаж байв.Цаг дуусах дөхсөөр л... Гэтэл бараг өөрийн талбайн голоос Ливерпүүлийн Ахлагчын туузтай нөхөр бөмбөгийг шууд хаалгаруу өшиглөөдхөв. Аймшигтай өшиглөлт. Ямар ч хаалгач байсан хааж чадахгүй байсан биз. Гоол хийчээд гараа савчаад баярлан үзэгчидрүү гүйж очиод ёстой бөөн юм боллоо. Би ч бас хэрэндээ гэртээ орлилж байгаа юм чинь...Тэр бол Стивен Жеррард байсан юм.... Энэ мөчид л би энэ баг юу хийж чаддаг
гэдгийг сайтар ойлгосон юм. Ювентусыг 2-1 дээд Хэнцэртэй шөвгийн 4 т таарав.
Намайг ирж байхад Хэнцэрүүд жинкэнэ галзуурж байсан үе байх. Лондонгын Метро гээд өдөр дутмын сонин байх. Чэлси тоглосоны маргааш Даравгар Ниггерын гоол хийж байгаа Сэлэбрашн, Лампардын инээмсэглэл, Жозе Мориуногын ихэмсэг зураг хөргүүд энэ сонин дээр битүү... Яагаад ч юм надад лав Челси анхнаасаа таалагдаагүй. Би тоглолтыг нь ч сонирхож үздэггүй байсан. Энд удсан нэг Хэнцэрийг дэмждэг залуу надад - Чэлси энэ жил аварга авна. Танай баг хамгийн сул баг танайхтай таарсанд баяртай байна энэ тэр гэж шар малтаад.
Нутаг дээрээ Луйс гарсиагын гоолоор хожсоны маргааш би залуутай Пабнд тааралдаад - Танай агуу Моприуно энэ тэр яачихваа гэж хэлээд инээж билээ мвуахахах Гэхдээ тэр их сайн залуу одоо ч Чэлсиг үхэн хатан дэмждэг . Майр мэдлэгтэй. За ингээд Станбулын алдарт мартагдашгүй шөнө... Эхний үед 3-0.. Би анх удаа л хөлбөмбөг бишээ ер нь спортоос болж нүдэнд нулимас цийлэгнэж байгаа нь тэр... Креспогоо 2 дахиа хийчээд баярлалдан гүйж байхад наана нь Карра Алонсо Жеррард нар газар ширтэн байгаа дүр зураг *****2.....
2 дугаар үе... Рийсийн дамжуулалтаар Жеррард мөргөөд нэг гоол. Би энэ гоолийг нэр төрийн л гоол гэж бодсон. Гэхдээ Жеррардын гараа савчин фенүүдээ багийнхныгаа хөл дээрээ бос гэж уриалахыг хараад дахиад л нөгөө хараал идсэн нулимас нүдэнд цийлгэнээд явчихав. 2 минутын дараа карра Смайсерт дамжуулсаныг манай хүн 16 гаднаас шууд гусаад гоол. За энэ гоол ороход л сэтгэл нэг л сонин болоод явчихсан. Шууд орон дээрээсээ босоод тоглолт дуусан дуустал хөл дээрээ зогсон үзсэн. дахиад л 2 минутын дараа Ахлагчыг маань 16 д унагав. Би Пеналт гээд л орлисон ээж-Өвчтэй галзуу новш чинь яаж байнаа чи гэж аймар уурладаг байна шд. Би юун тэр ээжийн үглэхийг сонсох мантай. Алонсо пеналт зохисоныг Дида хаангуут би доошоо хараад *****2 гэж орлисон чинь мань хүн нэмээд чихчдэг байгаа. Тооны харьцаа 3-3 ............ Хөлбөмбөгийн бурхан тэнгэр байдаг юм шиг.. 6 минутанд 3 гоол. АС Миланы эсрэг... Шевченко Пеналт цохисоныг Дудек хаалаа. ....... Энфиелдэд Аваргуудын Лигийн цом үүрд хадгалагдан үлдэхээр боллоо. Цэнгэлдэхэд байгаа Коптисийг харуулахад нэгэн эр уйлчихсан Жерсигээ тайлаад даллаж байгааг хараад би ч бас ганц хоёр нулимас дусаасан юм
Гэхдээ энэ бол баярын нулимас байсан... Тэрнээс хойш би ливерпүүл гэх багийн тоглолтыг чадах чинээгээрээ зав зайгаа гарган үздэг болсон...
Ливерпүүлийг дэмжсэн түүх ийм юм. Одоо бол эргэлт буцалтгүй Коп болсон.
Last edited by Бамбууш on Wed May 06, 2009 9:34 pm, edited 1 time in total.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Барнаба » Wed May 06, 2009 9:39 pm

Зиа ЦолмонОд-н сэдэвт юм бичихгүй бол болохгүй .. Сайн залуу ... Манай хэд чинь уулаасаа гоё штээ...

дээр нь сайхан бичлэг хийсэн байна... :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13468
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Амьдралаасаа...

Postby ТӨӨГӨӨ » Thu May 07, 2009 12:01 am

Бамбууш Англи яваад хэр удаж бна? Хэзээ Монголдоо ирэх вэ?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9591
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Thu May 07, 2009 6:38 am

Төөгөө wrote:Бамбууш Англи яваад хэр удаж бна? Хэзээ Монголдоо ирэх вэ?

Ватан жил болох гэж байна.Чадвал энэ жилдээ багтаагаад нэг үсрэх санаа байна.
Ингэхэд чи чинь нээрээ намайг очвол утасдаарай уулзаж байгаад
намалдагийг чинэ нээнэ энэ тэр гээд байл уу Төөгөө?? :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby ТӨӨГӨӨ » Thu May 07, 2009 9:07 am

Бамбууш wrote:
Төөгөө wrote:Бамбууш Англи яваад хэр удаж бна? Хэзээ Монголдоо ирэх вэ?

Ватан жил болох гэж байна.Чадвал энэ жилдээ багтаагаад нэг үсрэх санаа байна.
Ингэхэд чи чинь нээрээ намайг очвол утасдаарай уулзаж байгаад
намалдагийг чинэ нээнэ энэ тэр гээд байл уу Төөгөө?? :mrgreen:

Тийшд :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9591
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Thu May 07, 2009 9:25 pm

Англи.....
2004 оны 10 сарын 5 ны оройн 11 цагт Буянт-Ухаа дээр Капиталзмийн өлгий нутаг Английг зорихоор аав эгч дүү, Найз нөхөд ах дүүс гээд хорь гучаад хүнтэй хамт ирсэн юм. Томроод яахав гэхдээ намайг гаргаж өгөхөд 5 машин байсан. 3 т нь манай найзууд 2 т манай гэр бүлийнхэн. Одоо ингээд бодохнээ өөрийгөө бас хэр нэр хүндтэй байж бэ гэдгийг ойлгодог юм. Зиак тэгээд хүлээлгийн танхимд байхдаа цонхны цаана харагдах нөгөө хэдтэйгээ дохио зангаагаар чингачкукдаад л...
Тэр үед надад нээх тийм гоё санагдаагүй бас муухай ч санагдаагүй жирийн л байсан.
Яг тэр өдрийн өдөр нь найзуудтайаа байнга суудаг саадандаа суугаад нэг юм ууж байхад манай хэд тал талаас л хүний нутагт очоод лаагаад өг бусниул энэ тэр гэж хэлж байсан нь майр инээдтэй. Аргагүй дээ бацаанууд байж. Миний хамгийн сайн найз нэг намхан нөхөр яагаад ч юм тэр үед дуугаа хураачихсан байсан. Энгийн үед мань эр их алиа марзан ам хуурай байдаггүй нөхөр... За тэгээд яг онгоцонд суугаад нисэхэд л би гэдэг хүн ямар аймшигтай ганцаардаж байгаагаа бүх эд эсээрээ ойлгодог байна шд. Дотор гэнэ бачимдаад л явчихсан. гаргаж өгч байхад нь найзуудынхаа аав эгч дүү эд нарынхаа өмнөөс хэнэг ч үгүй инээгээд зогсож байсан хэрнээ Онгоцонд суугаад л энэ бүгдээс эх орноосоо холдон одож байгаагаа майр ганцаардал нөмрөн авч байгааг ойлгосон доо.
Солоннгосын Инчёон дээр 8 цаг саатаж хүлээсэн санагдана. Хэдэн ном аваад гарсан тэрийгээ уншаад л тамхи татах өрөөнд орж ганц дуртай Лаки Страйкаа татчихаад л онгоцоо хүлээгээд сууж байваа. Инчёон бол тасарчихсан юм билээ. тэгээд мөн Кориан Айр энэ тэрийн үйлчилгээ энэ тэр гэж үнэн тансаг. Бас дээр нь Стюрдасс хүүхнүүд нь гого... Онгоцонд тэр үед Дэлхийг тойрсон 80 хоног гээд Жеки Чены шинэ гарсан кино гарч байсан санагдана. Уг нь Жюль Верны л зохиол л доо.
Өөрчлөөд кино хийчихсэн л болохоос... Буух цаг ойртсоор л ..Лондонг дээрээс нь анх хараад айх сэтэгдэл төрж билээ. Зах хязгаар нь харагдахгүй шахам их хөлийн газар... Английн Нисэх Буудал Хийтров дээр минутанд 9 онгоц бууж нисдэг гэх..
Онгоц ч газардлаа. Ачаагаа чирээд л хянан шалгах танхимруу зүглэлээ. Замдаа ёстой битүү харуудыг харсандаа. Би чинь Бээжин , Хөх Хотыг тооцохгүй бол гадагшаа гарж үзээгүй, жижиг туглын явах бэлчээрээс холдож үзээгүй жирэмсэн эмийн шээх газраас давж үзээгүй хүн шүүдээ. Ниггерүүдийг тулаад харсан майр инээдтэй санагдсан даа. за тэгээд хилийн шалгалтаа амжилттай даваад гарсан Ээж хүлээж байсан. Үнсүүлчээд байж байтал ээж миний бүх баяр хөөрийг хийсгэсэн зүйл хэлсэн юм. 7 н жил хамт байж гар дээр нь өссөн эмээ минь намайг явсан шөнө талийгаач болсон байж билээ. Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичнээ. Одоо ингэсгээд орхиё. Нүд муу нохой чийгтэж энэ тэр.
Зиак тэгээд уйлж урвайсан нөхөр ээжийг дагаад анх нөгөө андерграунд гэгч юманд нь суудаг юм байгааздээ. Надад энэ бүхэн нээх сонин санагдсангүй. Хүрэх газраа хүрээд Трэйнээс буугаад Ээжийн гэрлүү гэлдрэв. Лондон дах анхны гэр минь Паддингтонд оршиж таарлаа. Маш өндөр Хилтон хотел өмнөөс угтаад л.. Гэхдээ Лондонгын гудамжинд гараад надад хамгийн анх сэтэгдэл төрүүлсэн зүйл гэвэл хоолны үнэр байлаа. Мвуахахаххахха өлсгөлөн байсан юм биш шүү Онгоцонд хоолыг хангалттай идсэн. Бүүр юм идээгүй юм шиг идсэн. Бас 200 грамм Виски энэ тэр Шаагад байгаамаа. Ээж эмнэлэгт ажилладаг байсан юм. Тэгээд эмнэлэгээс ажилчдын байр гэж нийтийн байранд тун аятайхан жижиг өрөө өгсөн байлаа. Тэр байрлуу ороход бас нээх тийм гэж хэлэмгүй гоё үнэр ханхийгээд явчихсан. Одоо ч би хааяа тэр байрандаа очиж тэр үнэрийг үнэртэх дуртай байдаг юм. Паддингтон ч ээлтэй сайхан газар байж билээ. Маргааш нь ээж намайг дагуулаад Эндхийн гол гудамж алдарт Оксфорд Стрит Трафалгар Скуар энэ тэрийг үзээллээ. Тэгээд өлсөж байна гэхэд Макдоналдсд орж юм авж идэв. Надад нэг Биг Мак авж өгсөн юм. Ах харангуутаа голоод Шаачихдаг юм. Хахаха Нэг хэдэн шарсан төмс нэг ундаа ганц хоёр томато дүрлэг тэгээд Гамбургер. Тэгсэн ээж чи зүгээр идээд үз тэгээд идмээр бол дахиад аваад өгий гэв. Би ч эхэндээ хнн үхсэн нохойн баас ийм юманд цадах юм бол би төрөө биш болог энэ тэр ухааны юм бодоод идсэн . Нээрээ цадчихдаг байгаа.
Ээж ч-Би чамайг мэдэж байсан юмаа гээд инээж билээ. Зиак тэгээд оксфорд Стрит............ Ааяаааяааяааа ямар их хүн зон бэ??
Улаанбаатрын бүх хүмүүс бараг тэр гудманд багтахаар даа. Хөл тавих шахам зайгүй битүү хүн
Тэгээд би ээждээ энэ талар хэлсэн- Энэ чинь ажлын өдөр . Амралтын өдөр чи яадаг гэж бодно гэж хэлдэг юм..... Би бас л тэр гудманд айх сэтэгдэл төрсөн шүү. Энэ дунд төөрөөд алга болчихвол хэл мэдэхгүй би яанаа энэ тэр гэээд мвуахаххаха
Зиак зиак ... Өнөөдөр нэг иймэрхүү. дараа тэгээд дур хүрвэл эндхийн Гангста нарын талаар мөн Ниггануудад нэг томорч байгаад гөвүүлсэн талаараа бичнээ.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Барнаба » Thu May 07, 2009 9:29 pm

:eek: ..... Бичээд байгаарай..
Барнаба
Legend
 
Posts: 13468
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Амьдралаасаа...

Postby Чуугий » Thu May 07, 2009 10:35 pm

Бамбууш ч сайхан бичдийн шүү......... :-D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18350
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Амьдралаасаа...

Postby orangeman » Fri May 08, 2009 7:10 am

Гоё блог байна... үргэлжлүүлээд байгаарай...
Би Монголоос гарахдаа вогзалаас явж байсан вагон дотор суугаад л хөдлөнгүүт л мангар гунигтай болж билээ ... уйлах гээд ч байх шиг хэхэхэххэхэ....
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4149
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Fri May 08, 2009 7:51 pm

Эмээ Өвөө
Бурхан хоёр хөгшнөө бичмээр санагдлаа. Нутаг ус гарал үүслээс нь эхлэе!
Хоюулаа Завханы уугуулууд. Өвөө Нөмрөг , Эмээ түдэвтэй шиг санагдаж байна..
Талийгч Өвөөгийн минь яриагаар бол өвөг дээдэс нь Хотгойд хүн байсан гэдэг юм.
1750 аад онд Манжууд ерөнхийдөө Халхыг тэр чигээр нь эзэгнэн суусан үед одоогын Хөвсгөл, мөн Завханы хэдэн сум Баянхонорын бас хэдэн сумдууд , Булганы ч хэдэн сумдуудыг нийтэд нь Хотгойд гэж хэлж байсан юм шиг. Манжийн хаан ЧингүнЖавын бослогын дараа хотгойд хошууг тараан Засагт Хаан, Түшээт хаан эн тэрд нэгтгэсэн байдаг байхаа. Одоогоор сайн саанахгүй байна. Ургын бичгээ талийгч надад үзүүлж байхад ямар ч байсан миний хуланцын аав Хотгойд хошууны иргэн байсан шиг байгаан. Талийгч эмээ минь залуудаа дүрлэгэр алаг нүдтэй сайхан бүсгүй байсан юм. Гэхдээ удам гаралыг нь хүмүүс ярихдаа Сартуул угсааны хүн гэдэг. Нимгэн цайвардуу царайтай дүрлэгэр алаг нүдтэй. Эмээгийн талд Хулгар дамба гээд нэг сайн эр байсан гэх. Эмээ өөрөө нээх сайн санадаггүй юм. Энэ талар багадаа би их сонирхдог байж билээ. За ингээд хоёр хөгшин маань Улиастайд хэдэн малтай дэнж хэмээн нэрлэгддэг гэр хороололд амьдардаг байв даа. 1998 онд аав , ээж хоёр маань албан ёсоор салсан юм. Аав гэж сугар нэг компани ухаантай юмтай. Тэгээд нарийн бичиг хийж байсан хүүхэнтэй дэр нэгтгэн айл гэрийн хамгийн ёсыг зөрчсөн нь хожим мануусийн амьдралд том өөрчлөлт авчирсан. Мануус гэдэг нь миний эгч, би манай бацаан бас ээж минь л дээ. Аав ээжийг Англируу бараг нүдэндээ орсон хогийг арилгах маягтайгаар 4000$ багтаан явуулж билээ. Тэгээд өөрөө шинэхэн амрагтайгаа хороололд гурван өрөө байр авж биднээс өрх тусгаарлсан юм. Тэр үед өөрийн аав ээж хоёроо завханаас бид гурвыг халамжуулах бас харж хандах байдалтайгаар авчирсан юм даа гэж. За энэ үеэс л Өвөө Эмээ хоёртойгоо хамт өнгөрүүлсэн 7 жил эхлэсэн юм. Эгч 2000 онд Ээжийн араас Англи явсанаар манайх гэдэг бүр бүл 4 үүлээ үлдэв. Гоё гоё дурсамжууд зөндөө л байдаг юм. Бас таагүй муухай дурсамжууд ч байдаг. Эгчийг явахаас өмнө Аавийн шинэхэн авгай жирэмсэн болоод хүүхэдтэй болсон юм. Нэг өдөр аав авгайгаа дагуулаад гэрт ирсэн юм. Эмэгтэй хүүхэд их ажигч бас айхтар байдаг гэдгийг би тэгэхэд мэдсэн дээ мүүахахаха.
Тэр хоёр гараад явсаны дараагаар эгч намайг өрөөндөө дуудав шүү. Тэгсэнээ - Чи сая ажиглав уу гэдэг байгаа. Би юу ажиглах байсан юм гэтэл аймар уурлаад
Саруул( аавийн шинэ авгай) шулмас жирэмсэн болчихсон байна. Одоо ингээд хамаатан садан дотор чи бид гурав хог новш шиг үлдэнэ. Сая эмээг харсан уу Саруулд хөл алдаж байгааг нь энэ тэр гээд уйлж байна. Энэ хүүхэд төрөө л бол чи бид гуравыг хэн ч тоохгүй энэ тэр гээд цаадах чинь бас дараамдаанаа дараамдана.
Ах ч бас бодоод үзсэн нэг л тий юм шиг санагдаад болдоггүй. Гэхдээ эгч шигээ нулимас дусаана гэж юу байхав. Манай бацаан тэгсэн гаднаас ороод ирлээ. Би саяны сонссон мэдээгээ бацаандаа хэлтэл Манай бацаан ээ ямар гоё юм бэ дүүтэй боллоо энэ тэр гэж донгиотоод би шууд эгчээсээ зайгаа савж байгаа юм чинь. Юу болохыг мэдсэн хэрэг л дэээ Мүүахахха. Манай эгч манай бацааныг шууд унатал Шаасан. Баруун гарын шулуун цохилт. Тайсон л эд үедээ яг ингэж цохидог байсан юм. Эгч тэр Үед 9 дүгээр анги би 7 манай бацаан 6 байсан юм. Мүүахаххаха манай бацаан бүүр гайхчихсан босож ирж билээ. За тэгээд нөгө хүүхэд нь төрсөн үзэн ядаад байсан манай эгч төрөх өдрөөс нь эхлээд л эмнэлэг эд нар дээр очоод бөөн хайр бөөн лоов болдог байгаа. Тэгээд тэр зундаа эгч Англи явсаан гэж..
Цагаан сараар манайхан манай гэрт л бөөнөөрөө цугларцгаана. Учир нь мэдээж Эмээ Өвөө хоёр байсан хэрэг. Манай аавын тал ч ёстой олуулаа шүү дээ.
Цагаан сарын гоё юм нь битүүний орой бөх гарахад Өвөө нэг ганц шил архи урдаан бариад эсвэл бараашиг бариад тв гийн өмнө суучихна. Тэгээд нүдний шилээ зүүгээд намайг хажуудаан суулгаад за миний хөө тайлбарлаад байгаарай хэн хэн барилдаж байна сайн тогтоогоод ав гэдэг байлаа. Бас бараашиг , халаад ирвэл нэг тавь мавь агаад сэмхэн өгнөө манай муу талийгч. Манай бацаан болохоор Эмээтээ цагаан сарын буузийг хийлцээд гал тогоонд ёстой Ума хум болж байгаа юм чинь Мүэүахахаххахах. Эмээ уурлана мань хоёрт. Хөгшин зөнөг залхуу новш хоёр юундаа орлилдоод байгаа юм. Төрөөнөө ( Манайхан намайг ингэж дуудах) алив ирж энэ банш бууз чимх. Өвөө чи зүгээр наадхаа наад яиван хартайгаа( манай бацааныг тэгж дуудах) хий. Гулзгай Дамчаа( Өвөөгийн надад өгсөн нэр. Би их туранхай өндөр нөхөр байсан л даа) бид хоёр энд тун чухал юм хийж байна гэдэг байж билээ. Нөгөө чухал юм нь бөх бас чанга эссэн бараашиг хэхэхэ. Ийм ч маягаар олон цагаан сарыг туулсан даа . Одоо бодоход бурхан хоёрыгоо хэтэрхий гомдоож бас хэнэггүй загнаж байсан байна. Манай бацаан жаахан томроод ирсэн хэрүүлч зөрүүд гайхал болж хувирсаар. Нийлдэг гарууд нь ч хүнд гарууд. Гэхдээ надаас бол шээсээ авна. бацаантайгаа хэрэлдээд дийлэхгүй болохоор нь би зодно. Нөгөөдөх чинь дуугай байхгүй болохоор нь уулзах гэж ирсэн найзуудад нь уураа гаргана. Бацаан эмээ өвөө хоёртой их хэрэлднээ муу баас. Нэг удаан би найзуудтайгаа нилээн ууж идэж байгаад гэртээ орсон хоёр талийгч минь унтаагүй байна. Яав ийв гэсэн эмээ-Нөгөө уурт хартай өвөө чинь хэрэлдээд цаадах чинь гараад явчихсан одоо болтол орж ирээгүй байна. Миний хүү яваад олоод ир гэв. Би өвөөг та одо унт би Бандийг олоод аваад ирэе цусыг нь садруулна энэ тэр гээд уусан юмандаа жаахан хөөрчихсөн хэлээд унтуулах гэтэл жаахан байжийяа чи олоод ир гээд зогсоод байдаг байгаа. Манайхны энэ зөрүүд зан Талийгч дээр минь их илэрдэг байж дээ. Тэр үед цаг 12 дөхсөн байсан үе шүүдээ . Манай хоёр 10 гэээд л орондоо орцгоодог хүмүүс байсан. Би ч бацаанаа хаана байгааг нь мэдэж байсан болохоор тэр газар нь тавиад хүрлээ.
Нөхдүүдтэйгээ нийлчихсэн бандийн шоо чинь сайхан ууж байнаа. Агаа ч яахав Нинжа Кунгфу таеквондо энэ тэр хийдэг юм байгааздээ гаруудын дунд....
2003 оны намар Эмээ минь тал цус харваад ярих чадвар нь муудчихсан. Гэхдээ босоод бидний хоол унд угаадасыг бэлтгэсэн хэвээрээ. Тэр үед ямар муухай хэнэггүй амиа бодсон, чулуун зүрхтэй ****4 байгаа бэ би болон манай бацаан. 2003 оны 12 сард бээжингийн нислэгээр эгч АНглид гурван жил хагас болчоод ирж байсан юм. Эгчийг тосох гэж Хужаа явж билээ. Эгч гэрийн хаалгаар ороод л эмээг хараад шууд уйлсан тэврэж аваад л уйлаад байсан. Хоёр талийгч минь бид гурав дундаас эгчид минь илүү сайн байсан юм. За тэгээд мээгийн минь бие өдрөөс өдөрт муудсаар л .Охидууд нь болон ач зээ нар нь эмээг асарсаар л. Би тэрийг ч анзаарах сөхөөгүй нэг охинд ухаанаа алдтал хайр майр Шаагаад л. Миний анхны хайр энэ талаар дараа бичнээ.
Би 9 сард зүүн хараа явж тэнд ургац хураалаа. Аав тэнд нилээд хэдэн гаа газартай. Тэндээ төмс ногоо тарина. Намрын ургац хураалтанд дайчлагдан сар зүүн хараад бор ажил хийн байж байтал нэг өдөр ээж аав руу утасдан наадахаа нөгөөдөр наашаа явуул. Бүх юм жин тан гэж хэлээд л би Хотруу буцаж билээ. Хотод очиод хоёр хоноод л Алс холийн Англируу ниссэн. Шөнө ниссэн болохоор хоёр талийгчын өрөөнд ороод салах ёс гүйцэтгэв. Эмээг минь манай нэг эгч босгочихсон манай эгч нөгөө талаас нь түшчихсэн эмээд Төрөөнөө Англи явах гэж байна гэж хэлэхэд эмээ өмөгнөн уйлаад тэмдэглэлийн дэвтэрлүүгээ гараа явуулсан юм. Талийгч минь тэр үед бүүр ярьж чадахаа байгаад санаа бодлоо бичиж бидэнд үзүүлдэг байсан юм.
Тэгээд миний хүү ээжийнхээ үгэнд сайн орж ээжийгээ жаргааж яваарай гэж бичсэн юм. Энэ мөрийг бичиж байхад нүднээс Пиздааны нулимас гарж байна. Би ч аймар уйлаад явахгүй гэж хэлсэн чинь манай эгч миний дүү тэгдэггүй юм гэж хэлж билээ. Өвөөгийнхөө магнай дээр үнсээд эмээдээ үнсүүлээд л хоёр бурхан минь амьдраж байсан хар багаасаа өсч амьдралын энэ хатуу ширүүн давалгаанд тууж ирсэн гэрээсээ гарч билээ.....
Англид ирээд онгоцны буудал дээр ээжээрээ тосуулаад байж байтал ээж минь миний хүү биеэ бариарай эмээ чинь нас баржээ гэхэд хорвоо ямар ч утгагүй санагдаад явчихсан.
Гэрлүүгээ ярьтал өвөө минь утсаа аваад би Талийгчтэйгээ зөндөө ярьж баахан уйлсан гэхдээ дотроо. Учир нь би өвөөгөө бас уйлуулахыг хүсээгүй юм. Би та минь дараа жил хүлтэр тэсээрэй таны 80 насны ойг хийнэ гэж хэлж байсан санагдана.
Яг хоёр долоо хоногын дараа ээж минь нэг өглөө намиаг сэрээгээд өвөө чинь талийгч болжээ гэж хэллээ. Би үүнийг яагаад ч юм мэдэж байсан юм.
Нэг сар би инээж ч чадахгүй явсан ...
Бурхаан хоёр буурлыгаа хайрлаж асраж ачыг нь хариулч ч чадаагүй дээ би одоо болтол харамсаж явна.Хамгийн гол нь тэдэнтэйгээ салах ёс ч жамаараа хийж чадаагүй.
Гэхдээ ач хүү чинь хүний зэрэгтэй явахыг оролдож байгаа... Хүний нутагт монгол цусаа ямагт санан дээгүүр өргөж хүнд дээрлэхүүлэхгүй хүний доор орохгүй гэж болохоос болохгүй хүлтэр үзэж байгаа. Та хоёрыгоо хааяа мартдаг үе бий. Залуу нас өөрөө сайхан гэдэг шиг найз нөхөд хүүхэн шууханы дунд бурхан хоёрыгоо мартдаг ч
ганцаараа байсан үедээ Монголыгоо санасан үедээ та хоёрыгоо ямагт дурсаж явдаг.
Явсаар ч байх болно....... Энэ зун яаж ийж байгаад нутагтаа очоод та хоёрынхо булшин дээр хүү чинь уй гунигаа өвөртлөн очно. ярих юм зөндөө бий............
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Next

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest