by Senior expert » Fri Feb 17, 2006 4:16 pm
МОНГОЛ БVСГVЙ ТУРИНЫ ЦАСАН ЗАМД МЄРЄЄ VЛДЭЭВ
Цагаан олимп эхлээд таван єдєр єнгєрлєє. Хvн тєрєлхтний эв нэгдлийн энэ баярт оролцож, хурд сорихоор мордсон Монголын тамирчдын нэг Э.Очирсvрэн єчигдєр єдрийн 17 цагт (Улаанбаатарын цагаар) гараанд гарав. Тэрээр гvйлтийн цанын 10 км-ын зайд нийт 72 тамирчидтай уралдсан. Э.Очирсvрэн сугалаа татахад хамгийн эхэнд гvйхээр болжээ. Энэ нь цаначдын хувьд том “азгvйтэл” гэнэ. Учир нь нэгдvгээрт гарсан тамирчин хойдуулдаа зам гарган “буян” болдог байна.
Тэмцээний тэргvvн байрт ємнєх єдєр нь болсон 15 км-т аваргалсан Эстонын тамирчин Кристина Смигун 27:51:04 секундын амжилтаар орж Турины олимпийн хоёр дахь алтан медалиа зvvлээ. Харин мєнгєн медалийг 10 км-т шилдэг байсан Норвегийн цаначин Марит Бжоргэн (28:12:07), хvрлийг мєн л энэ орны тамирчин Хилде Федерсен нутаг нэгт цаначнаасаа хоёр минутаар хоцорсон vзvvлэлтээр эзэлсэн байна.
Монголын шигшээ багт багтан євлийн XX олимпийн уулын цанын 10 км-т хурд зорьсон Э.Очирсvрэн хойноо Унгар, Боснийн тамирчдыг орхин 36:40:01 секундын амжилтаар 69 дvгээр байрт оржээ. Тус наадамд оролцож буй манай Х.Хаш-Эрдэнэ єнєєдєр уулын цанын эрэгтэйчvvдийн 15 км-т уралдах юм.
Real Madrid LAL Ferrari fan