Турин 2006 - Тэшүүр

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Турин 2006 - Тэшүүр

Postby Nomer 10 » Mon Feb 06, 2006 12:54 am

Голланд, Америк, Герман 3 л хоорондоо үзнэ дээ. Канад, Орос аз нь ивээвэл Япон гээд бас хэдэн улсууд байна шүү.
Last edited by Nomer 10 on Sat Dec 02, 2006 7:39 am, edited 1 time in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 23 » Sat Feb 11, 2006 8:17 am

Японы саяын дэлхийн рекорд 5000-д тогтоодог гар овоо гар байна лээшүү Като гэсэн байхаа... Ойрд тэшүүр үзээгүй. миний мэддэг тэшүүр ч өнгөрсөн байхөө.хэхэ
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Seba » Wed Feb 15, 2006 2:35 pm

Журова Олимпын Аварга авдаг юм байж ээ...
Урагшаа, Улбаршаруудаа...!!! :holland
User avatar
Seba
Голландын фэн
 
Posts: 241
Joined: Fri Dec 16, 2005 2:12 pm
Location: San Francisco, CA, USA

Postby Senior expert » Fri Feb 17, 2006 4:17 pm

Хятадууд анхныхаа алтан медалийг хvртлээ
Хятадын тэшvvрч Ван Мен эмэгтэйчvvдийн 500 метрийн уралдаанд тvрvvлж, алтан медаль хvртлээ. Урд зvгийн тамирчдын хувьд анхны алтан медаль болох энэхvv гавьяаг Хятадын бvсгvй Шорт-Трекийн тэмцээнд авсан. Хоёрдугаар байрт Болгар, гуравдугаар байрт Канадын тамирчид тус тус оржээ.
Дєрвєн удаагийн дэлхийн цомын аварга, нижгээд удаагийн дэлхийн аварга болох энэ Хятад бvсгvйг єєрийнхєє “дархан” зайд тvрvvлнэ гэдэгт мэргэжилтэнгvvд санал нэгтэй байсан. Мєнгєн медаль хvртсэн Евгения Раданова ч (Болгар) мєн л энэ зайнд дээгvvр давхидаг тэшvvрчдийн нэг гэсэн. Харин гуравт орсон Канадын тэшvvрчийн хувьд сенсааци байсан гэхэд илvvдэхгvй. Тvvний хувьд хамгийн том амжилт нь 2004 онд болсон дэлхийн єсвєрийн тэшvvрчдийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль байлаа.
Мєн энэ єдєр чарганы тєрєлд (хос) Австрийн ах дvv хоёр тvрvvлсэн бєгєєд 2003 онд хvртэж байсан алтан медалийнхаа цуглуулгад олимпийн аваргын алтан медалийг нэмэрлэхээр боллоо.
Уулын цанын эмэгтэйчvvдийн тєрєлд дараа сард зодог тайлна гэдгээ мэдэгдсэн Австрийн алдарт цаначин Михаэл Дорфмайстер тэргvvлж, Швейцарь,Шведийн цаначид удааллаа. Энэ тєрєлд аваргын тєлєє ширvvн єрсєлдєнє гэж тооцоолж байсан Хорватийн Яница Костелич зvрхний цохилтын єєрчлєлтєєс болж тэмцээний дундуур гарсан нь шагналын тавцанд зогсох тамирчдын нэрийг єєрчлєх нэгэн шалтгаан болжээ.
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby chukcha2002 » Sun Feb 19, 2006 1:26 pm

er em 500m-d Orosuud sain uraldlaa, suuliin heden olimp daraalan medaligui baisan eregteidee mongo avch, 28 jil altan medaliiin baraa haraagui toroldoo emegtei alt avch gan tailsan yum bolj.


Amerikuud endees alt hamaad baihiin, niilber dungeer Oros German 2-iin deer l yavah...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цогоо » Sun Feb 19, 2006 1:54 pm

Єчигдєр тэшvvрийн 1000 метрт ямар єрсєлдєєнтэй байв аа? Оросуудыг тvрvvлчээсэй гээд нэлээн харлаа байдаггvй шvv.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby maNba » Sun Feb 19, 2006 3:05 pm

davis avaa bizde..ehnii 2t usa...oros ah nar bhguiee bhgui
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Nomer 10 » Tue Feb 21, 2006 1:05 am

Эмэгтэйчүүдийн 1000 метр ямар галзуу болов оо. Тиммер ясны тамирчин гэдгээ зааж алт авсан шүү. Араас нь Журова, Родригез, Фрийсингер, бас тэр 3000-д алт авдаг оранж хүүхэн гулгаад бүгд байхгүй шүү. Классен мөнгө аваад сэтгэл дундуур байх шиг байсан. Фрийсингерээ дэмжээд л байлаа, хүрэл дээр буудаг байна шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sat Feb 25, 2006 12:41 am

Энэ Фабрис гэж итали залуу аюултай эр байна, 2 америкийг нухаад алт хусчихсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Feb 26, 2006 2:51 am

Эмэгтэйчүүдийн 5000 метр сая болж тэшүүр дууслаа. Канадын Гровес Голландын Гроневолд 2 өмнө гулгасан тэшүүрчдийнхээ амжилтыг эвдэж нэг хоёрт орсноор мөсийг цэвэрлэх болов. Мөс янзалсны дараа 2 дахь хосоор гарсан Германы Аншүтц энэ 2-ын урд орчихсон. Дараа нь Чехийн Сабликова Канадын Классен нар гулгаад 2-уулаа Аншүтцийн урд гишгэчихэв. Нэгд яваа Классен ингээд дараагийн буюу сүүлийн хосыг амьсгаа даран хүлээлээ. Нутаг нэгт Хьюзаас гадна өмнөх олимпоор дэлхийн рекорд тогтоож өнөө хүртэл эзэмшиж байгаа германы Пэхштайн нар хэрхэн гулгахаас хамаарч түүний 2 дахь алт авч чадах эсэх нь шалтгаалах болов. Нөгөө 2 нь гэтэл 2-уулаа өмнө нь давхичахав аа. Алт Канадад очлоо. Классен барихаар бэлдсэн байсан тугаа Хьюзад баясгалантай гэгч нь аваачиж өгч байх юм. Хэмжээлшгүй баярт умбасан канад эмэгтэйгээс гадна Пэхштайн мөнгөн медалдаа онцгой их баярлаж, нүүрнээс нь гэрэл наран мэт цацран байлаа. Гэмтлийн улмаас өмнөх гараанд гарч чадаагүй тэрээр хэдий бүрэн илааршаагүй ч шүдээ зууж гулгаад 34 насандаа олимпийн 9 дэх медалиа зүүлээ. Ванкуверт 38-тай зогсож байж мэдэх л хүн дээ. Туринд Классен 1 алт,1мөнгө,2 хүрлээр тэшүүрийн эмэгтэй шилдэг нь боллоо.

Өчигдөр эрэгтэй 10000 м болсон. Голландын де Жонг түрүүлж, нутагжав Верхайен нь хүрэл авсан. Мөнгийг Америкийн Хедрик хүртсэн. Италийн Фабрис 2 алт,1 хүрэл авч шилдгээр тодров.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby avarga » Wed Sep 20, 2006 9:01 pm

Дугуйт тэшvvрийг дэлхийн жишгээр хєгжvvлнэ

Д.ГЭНЭЭ (2006.09.20)


Дугуйт тэшvvрийн тєрєл манай оронд эрчимтэй хєгжих эхэллээ тавилаа. Дугуйт тэшvvрийн холбоо албан ёсоор байгуулагдаж, баг тамирчдаа дотоод, гадаадын тэмцээнд оролцуулж єрсєлдvvлэх болсон. Энэ бvхнийг санаачлан гол ажлыг нугалж яваа нэгэн бол Гэлэгийн Болд. Монголын Дугуйт тэшvvрийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Г.Болдтой хийсэн ярилцлагаа толилуулъя.

ОУДТХ-ны ерєнхийлєгч Роберто Маротта,
МДТХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга Г.Болд
-Шинэ холбооныхоо ажил vйлсээс эхлээд танилцуулна уу?
-Дугуйт тэшvvрийн спортоор сонирхон хичээллэгчдийн тоо сvvлийн жилvvдэд эрс нэмэгдэх болсон. Спортын энэ тєрлийг онцгойлон анхаарах, эхлэн хичээллэгч баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг тогтмолжуулах, сургалт зохион байгуулах, хэрэглэл материалаар хангах зорилгын дор Монголын дугуйт тэшvvрийн холбоог албан ёсоор байгуулж, vйл ажиллагааг нь эхлvvллээ. Нийслэл хотноо дугуйт тэшvvрийн залуучуудын 2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулсан. Холбооны Ерєнхийлєгчєєр Худалдаа хєгжлийн банкны картын тєвийн захирал Б.Эрдэнэсанаа сонгогдсон. “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн гvйцэтгэх захирал Л.Мягмаржав 170 ам.долларын єртєгтэй 15 ширхэг дугуйт тэшvvрийг тамирчдад бэлэглэлээ. БТСУХ-ноос спортын шинэ тєрлийг хєгжvvлэхэд хувь нэмэр оруулж буй Б.Эрдэнэсанаа, Л.Мягмаржав нарын хvмvvсийг салбарынхаа дээд шагналаар шагнасныг улсын аваргын тэмцээний vеэр гардуулсан.

-Монголын дугуйт тэшvvрчид анхныхаа олон улсын тэмцээнд єрсєлдсєн талаар тодруулаач?
-БНСУ-ын нийслэл Сєvл хотноо 28 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчнаа оролцууллаа. Манай тамирчид шорт трекийн 220 м-ийн богино замд, 300 м-ийн хар замд хурд сорилоо. Энэ удаагийн дэлхийн аваргад Ази тивээс 13, далайн хоёр, Хойд Америкаас долоо, Ємнєд Америкаас 4, Африкаас 3, Европоос 21 орны баг тамирчид єрсєлдсєн.

Г.Мєнх-Амьдрал, Г.Мєнхдорж нарын амжилт гайгvй байлаа. Есдvгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-нд Тайванийн Табэй хотноо дугуйт тэшvvрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно. Г.Ууганбаатар, Г.Мєнхдорж, Б.Базарсад, Г.Мєнх-Амьдрах, Г.Ургаацэцэг нарын залуу тамирчдаа оролцуулахаар бэлтгэж байна. Холбооны ойрын зорилт гэвэл 2010 оны Ванкуверийн євлийн олимпийн наадамд оролцох эрхийн тєлєєх тэмцээнд амжилттай єрсєлдvvлэх явдал. Ирэх онд Колумбад дэлхийн, Японд тивийн аварга шалгаруулах тэмцээн тус тус зохиогдоно.

Сєvл хотноо зохиогдсон энэ удаагийн тэмцээний vеэр биднийг Олон улсын дугуйт тэшvvрийн холбооны ерєнхийлєгч, Италиийн иргэн Роберто Маротта, Азийн дугуйт тэшvvрийн холбооны Ерєнхийлєгч Ко Хван Сvенг нарын хvмvvс хvлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, туслахаа илэрхийлсэн. Энэ арванхоёрдугаар сард Испанийн Мадрид хотноо чуулах Олон улсын дугуйт тэшvvрийн холбооны ээлжит чуулганаар манай холбоог олон улсын холбооны 115 дахь гишvvнээр элсvvлэхээ мэдэгдсэн.

Табэй хотноо болох Азийн аваргын тэмцээний vеэр бид Азийн холбоонд гишvvнээр элсэнэ. Ирэх онд зохиогдох Монголын хvvхдийн спортын ээлжит наадмын хєтєлбєрт дугуйт тэшvvрийн тєрлийг оруулахаар тєлєвлєж байна. Холбооны єдєр тутмын vйл ажиллагаанд Монголын тэшvvрийн холбоо, багш, дасгалжуулагчид тусалж, хамтран ажиллаж буйд хамт олноо тєлєєлєн талархаж явдгаа илэрхийлье. Дугуйт тэшvvрийн спортыг дэлхийн жишгээр хєгжvvлж ажиллах болно.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am


Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 29 guests