“Формула-1”

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby Цоомоо » Sun Oct 01, 2006 11:27 pm

Бороо их орж байсан нь нисэгчдэд сайн муугаар нөлөөлсөн л байх.
Гэхдээ миний бодлоор бол топуудад тийм их нөлөөлөөд байр нь урагшилж, хойшилсон юм байхгүй .
Гараанаас лидерүүд байраа хадгалж гарсан, Кими бол нэлээн сайн гарч, эхний тойрогт 3-т орж ирсэн. Физикелла Алонсог явуулаад, өөрөө бусад нисэгчдэд шавар болж байсан, тактик л даа мэдээж...
Шуми 6-даа хэвээрээ л...Кими бүүр Физикеллаш дайрч 2-т орж ирсэн ч тэгээд уламжлал ёсоор аут...
Эхний 30 шахам тойрог бол Алонсогийн дарангуйлал доор болсон л доо. 2-р байрнаас 15 секунд илүү...
Харин питэд орсныхоо дараа Алонсо нэг л удаан явж эхэлсэн. Яагаад юм бүү мэд, баг нь Алонсогийн хойд 2 дугуйг нь солиогүй нь нөлөөлсиймүү яасын...
Шуми энэ үед 3-т ороод ирсэн, Физикелла тэгээд аргагүй эрхэнд Алонсогийн урд гарсан. Шуми ч ялгаагүй, удаан байсан гол өрсөлдөгчийнхөө урд гарч чадсан...
Бороо намдаж, дугуйгаа сольж эхэлцгээх үед Алонсо питэд ороход проблем гараад 19 секунд зогсч, эхний 2-оос бүүр хамаагүй хол хоцорч байсан ч арын нисэгчид сураггүй байсан болохоор 3-р байраа хадгалсан. Гэхдээ борооны дугуйгаа "тайлсан" Алонсо үүнээс хойш маш хурдан явсаар, тэргүүлэгч 2-т ойртоод л байлаа...
Харин тэр үед Шуми Физикеллагийн урд гарч чадсан...
Алонсог Физикелла урдаа гаргах нь бас л ойлгомжтой байлаа. Тэр ч ёсоороо болсон. Ингээд Шуми түрүүлж, оноо тэнцсэн ч ДАШТ-г тэргүүлж эхэллээ дээ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby chukcha2002 » Mon Oct 02, 2006 1:45 am

Ёстой сэтгэл хєдєлгєсєн уралдаан боллоо. Бороо Шумахерт тун муу нєлєєтэй байсан.

Уралдаан эхлэхэд зам нойтон, дєнгєж бороо ороод єнгєрсєн байсан болохоор гараан дээр Шумахер 6-р байраа хадгалсан нь их юм боллоо. Алонзо шууд л эхний тойрог дээрээ Шумахераас 6 орчим секунд зайтай болж байсан, за тэгээд л єнгєрлєє ухааны юм бодов шvv. Гэтэл бороо нэмж орохгvй байгаа болохоор учиртай байдаг юм байна, уралдах тусам зам халаад, оновчтой траектoрын дагуу хуурай зам шиг л болсон.

Шумахер урдаа байсан Баррикеллoг "идээд", айшигтай хурдалж байсан Райкконен гарсаны дараа 4-т ороод, улмаар эхний пит стопны ємнє Физикеллагийн ард очиж чадав.

Пит стопт Физикелла, Шумахер 2 огт дугуйгаа солилгvй цэнэглээд гарсан бол харин Алонзо урд 2 дугуйгаа солиод гарсан. Уралдааны дараа єгсєн ярилцлага дээр энэ урд дугуйгаа сольсон нь сvvлд проблем vvсэх эх тавигдсан гэж Алонзо хэлж байна лээ. /яг яаж проблем vvсгэснийг мэдсэнгvй/

За тэгээд Алонзог хурдаа багасгаад, ойртоод ирэхээр нь ямар баярлаваа, хэхэ. 2 дахь пит стопд бvгд хуурай замын дугуйнд шилжсэн. Энд Бриджестoун дугуй илvv болохоор Шумахер Физикеллаг ганган гvйцэж тvрvvлэв. Физикелла пит стопноос дєнгєж гарч ирээд халж амжаагvй Мишелин дугуйтай байсан болохоор, нэг тойргийн ємнє пит стопоос гарсан хурдан халдаг Бриджестoун дугуйтай Шумми хажуугаар нь нисээд л єнгєрлєє. Дугуйны температvр нь хурданд, тоормозлоход, маневрт гээд олон зvйлд их нєлєє vзvvлдэг гол хvчин зvйл юм байна л даа.

Алонзогийн хувьд ашигтай бороо сvvлийн 8-н тойрогт хаялж эхлээд, тойргоос тойрогт Шумахераас холдсон цагаа хуга хуга багасгаад эхлэв.

Гэхдээ зай нь хол байсан учраас Шумахер проблемгvй тvрvvлж орж ирлээ. Харин бvр 6-д хvртэл хойшилж байсан Алонзо ердєє 3-н секvндын ард орж ирсэн. Хэрэв 2 тойргийн ємнє бороо орж эхэлсэн бол хуурай замын Бриджестoун дугуйтай Шумахер тvрvvгээ алдах байв.

За ямар ч байсан оноо тэнцлээ. Тvрvvлсэн тоо 1-ээр илvv болохоор Шумми 1-т. Сvvлийн 2 уралдаан бvр аймаар юм болох байхаа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Man!festo » Mon Oct 02, 2006 10:12 am

Нисдэг Шуми үнэхээр Класс юмаа....

Бүх зүйл Шумигийн талд байсан гэхэд болхоор Гран При боллоо...

Бороо ороод хэцүүхэн ирээдүй угтаж байсан нь яг уралдааны үеээр тогтоод гайгүй болчихдог...
Тэгээд Райконнен зальтраад, Алонзо азгүйтээд....

Алонзогийн хувьд тэр 19 секунд ёстой Crutial байсан даа...

Гоё үзэх харах юм ихтэй гран при байлаа...

Шуми түрүүлээсэй...

,
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby mick » Mon Oct 02, 2006 10:35 am

Манай Баатон энэ уралдааны баатар болсон штээ...
Ямар аймаар бариа боловоо.
Хээдфилд ч азгүйтлээ дээ...:eek:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby TT » Tue Oct 03, 2006 1:01 am

Shumi goy shvv goy ene jil avraga boloosoi:-D ene jil ch goy ursulduuntei bolj bna daa
TT
 
Posts: 25
Joined: Thu Sep 21, 2006 5:00 am

Postby rednasca » Tue Oct 03, 2006 9:37 am

янзын....гайхалтай....үнэмшихэд бэрх....биширмээр.....эдгээр үгс шумкаг маань хэр уралдсаныг илтгэнэ гэж бодож байна....одоо энэ эрчээрээ түрүүлээд зодог тайлаасай.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby .boldoo. » Tue Oct 03, 2006 5:03 pm

Уралдаан эхлэх гэж байхад зам нойтон байхыг хараад ухаан алдах шахлаа. Ингээд өнгөрдөг байжээ л гэж бодсон шүү :mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby ..::Affictor::.. » Tue Oct 03, 2006 6:01 pm

SHumi tvrvvleh bolomj undur bna da.Alanso shumi 2 iin onoo tentsvv bga yu
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby chukcha2002 » Wed Oct 04, 2006 10:06 pm

Энэ амралтын єдрvvдээр болох Японы гранприд хэрэв Шумахер 10 оноо аваад Алонзо барианд орж чадахгvй бол бvр нэг уралдааны ємнє Шумахер аварга болох онолын боломж ч байна, хэхэ.

Oдoo оноо тэнцvv байгаа бєгєєд Шумахер 7 гранприд, Алонзо 6 гранприд тvрvvлсэн гэдгээрээ Шумми урд нь байгаа. Тэгэхээр ирэх гранприд дээр дурьдсан нєхцєл vvсвэл хамгийн сvvлд Шумахер бvр уралдахгvй ч байсан болно. Тэгчээсэй билээ.

Алoнзo багаа шvvмжилсэн байна. Тийм эв тvнжингvй байдал Формулад хєєрхєн нєлєєтэй байж чадна даа, эгзэгтэй vед испани залуу тэвчээргvй загнаж байх шиг байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Man!festo » Thu Oct 05, 2006 9:57 am

chukcha2002,
Угаасаа шүүмжилмэээр байсан л даа... Тийм чухал үед баг нь л алсан... Гомдлоо тайлаа биз...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby chukcha2002 » Fri Oct 06, 2006 9:37 pm

Алонзо бас багийн анд Физикеллагаа хэвлэлээр тоншоод авсан. Хужаагийн гранприд гvйцэж тvрvvллээ гэж тэр.

Физикелла хариуд нь, тийм юм бол надад яагаад эхлээд хэлээгvй юм бэ, бид 2 хоорондоо уулзахад амралтын тухай яриад л байсан байж хэвлэлд ингэж байдаг... гэжээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Sat Oct 07, 2006 6:24 pm

Байрлал тогтооход Масса 1-т, Шумми 2-т. Харин Алонзо 5-аас гэнэ дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby mercer » Sat Oct 07, 2006 9:26 pm

Xeleed yuxev. margaash Shumi 1-t, Alanso 3-t orchix bx daa.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby chukcha2002 » Sat Oct 07, 2006 10:14 pm

3, 4-т байгаа Тоёотанууд байраа хадгалчихвал Алонзо бvр л хэцvvднэ дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цоомоо » Sun Oct 08, 2006 12:34 am

Алонсо санасныг бодоход жаахан овлигогүй, тэвчээргүй юм уу даа...
Поул позишнд Масса сүүлийн давхилтаараа Шумигийн өмнө ороод, сүүлийнхээрээ 3-т орж ирсэн Алонсогийн багийнхан Массаг Шумгийн өмнө орсонд тун сэтгэл хангалуун байсан чинь 2 Тойота өмнө нь ороод нурмийлгана лээ, тэднийг...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby mercer » Sun Oct 08, 2006 3:25 pm

Congrats Alanso, Goodbye and Thank you Schuminator.

Image
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby rednasca » Mon Oct 09, 2006 10:27 am

хайран хүн.....уг нь түрүүлээд зодог тайлсан бол.....тэгж гоё түрүүлж явсан байж.....:sad:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby mick » Mon Oct 09, 2006 10:33 am

Үхжийсэн Фэррари моторноос боллоо доо.
Одоо яая гэхэв.
Ямар ч байсан мундаг дээрээ л зодог тайллаа.
Баяртай хүү минь, өндөр тэтгэвэрээ аваад л зугаацаж эхэл дээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Man!festo » Mon Oct 09, 2006 10:54 am

Аймар юм болжээ...

Ийм төрлийн азгүйтлийг одоо яалтай ч билээ....

Ингээд Алонзо ч тасарч үлдэх нь дээ... Ирэх жил Алонзо нахих байхдаа...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby mick » Mon Oct 09, 2006 11:19 am

2006 Japanese Grand Prix
Pos No Driver Team Laps Time/Retired Grid Points

1 1 Fernando Alonso Renault 53 1:23:53.413 5 10

2 6 Felipe Massa Ferrari 53 +16.1 secs 1 8

3 2 Giancarlo Fisichella Renault 53 +23.9 secs 6 6

4 12 Jenson Button Honda 53 +34.1 secs 7 5

5 3 Kimi Räikkönen McLaren-Mercedes 53 +43.5 secs 11 4

6 8 Jarno Trulli Toyota 53 +46.7 secs 4 3

7 7 Ralf Schumacher Toyota 53 +48.8 secs 3 2

8 16 Nick Heidfeld Sauber-BMW 53 +76.0 secs 9 1
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby SAVAGE » Mon Oct 09, 2006 2:08 pm

Man!festo wrote:Аймар юм болжээ...

Ийм төрлийн азгүйтлийг одоо яалтай ч билээ....

Ингээд Алонзо ч тасарч үлдэх нь дээ... Ирэх жил Алонзо нахих байхдаа...


Ямар аймар юм болсон юм...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby chukcha2002 » Mon Oct 09, 2006 3:33 pm

Шумахерийн мотор 112 уралдаан дараалан ямар ч согоггvй, уралдааныг дуусгаж байж.

Гэтэл сvvлээсээ 2 дахь, маш эгзэгтэй уралдаанд ингэж байдаг,... ядаж тvрvvлж явахад.... ер нь тvрvvлэхгvй 2т орчиход ч боломж нээлттэй vлдэх байлаа.

Сvvлийн гараанд Алонзо оноо авахгvй, тэгээд Шумахер тvрvvлнэ гэж байхгvй л дээ.

Шумми уралдаанаас гарсаны дараа шууд 3 шил Мексик пиво уугаад, бvдvvн гэгч тамхи асааж авч,. Сэтгэл санаа гэж авах юмгvй болсон байх л даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Mon Oct 09, 2006 3:35 pm

Алонзо машин дотроо Шуммиг гарсаныг мэдэнгvvтээ чанга орилсон гэж байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby rednasca » Mon Oct 09, 2006 4:10 pm

тэр үнэн байхаа....угаасаа испани ч хүн, залуу ч хүн, оноогоор түрүүлж байгаад баригдсан ч хүн, багийнхантайгаа таарамж муутай байгаа ч хүн, уралдааны сонгон шалгаруулалтад тааруу уралдаж, 5-р гарсан ч хүн, сүүлийн хэдэн уралдааны нервтэй байсан ч хүн түрүүлж, бараг аварга болж байгаа юм чинь баярлах нь аргагүй л дээ....сүүлд барианд орчихоод машинаа шарвалзуулаад байсан....тайлбарлагч нь "алонсо хэрхэн баярлаж байгааг мэдэхэд амархан байна" гэж байсан.....дараа нь шагналын тавцан дээр манай нармандах хүрэл медаль авчихаад үсэрсэн шиг өндөр үсэрсэн байна лээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Nomer 10 » Mon Oct 09, 2006 9:41 pm

Schumi Schumi, ingeh ch gej dee. Gehdee buh ueiin aguu nisgegcheer tun olon jil uldeh ni todorhoi l doo.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 18 guests