Намрын тэмцээн: Лигийн Цом

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby ft_evils10 » Fri Dec 15, 2006 6:38 pm

Sport-tsonh.net site-iinhan olloo.mn-d enehuu niitleliig bichjee. sport-tsonh-oos bi uuniig haigaad olsongui. Olloo.mn ruu ordogguui zarim hereglegchid uzeesei gesendee end tavilaa.

Хєлбємбєг. Энэ vг хєлєєрєє бємбєг єшиглєн тоглодгийг илтгэсэн маш энгийн vг хэрнээ агуу шидэт сvр хvчин тєгс vг билээ. Олон олон спортын тєрлийг нэгтгэн дэлхий дахиныг донсолгон нааддаг олимп хэмээх аварга тэмцээнээс сvр далайцаараа илvv гарна уу гэхээс дутна гэж vгvй хєлбємбєгийн дэлхийн аварга єндєрлєєд хэдэн сар улирчээ. Улсын наадмын ємнєх 30 хоногт монголчууд бид ч гэсэн энэ тэмцээний буянаар єнєєгийн зvдэргээт бор шар хоногуудыг тvр ч атугай мартан сэтгэлийн цэнгэлийг эдэлсэн. Газар газрын єнгєєр єнгєєр ижилсэн, багаа дэмжин уухайлах фэнvvдийг зурагтаар харахад єєрийн эрхгvй сэтгэл хєдєлж байсансан. Энэ нийтлэлд гэхдээ бид дэлхийн аварга хэрхэн болж єнгєрсєн тухай бус харин энэхvv сvр хvчин тєгєлдєр наадамд манай улс оролцох боломж бий эсэхийг дэлгэн тавихыг оролдлоо. Дэлхийн аваргаар бид дэмждэг багаа хожигдоход харамсаж, хожиход нь баярлаж байсан. Гэхдээ хэдий болтол гадны багийг дэмжиж суух вэ дээ. Монгол улсынхаа багийг дэмжээд орилж, хашгирч, чарлаж болохгvй гэж vv? Ангола гээд нэг улс байна. Португалын колонид байсан энэ улс дэлхийн аваргаар єєрсдийг нь дарангуйлж байсан улстайгаа нэг хэсэгт тааран тоглож математикаар бол хожигдсон ч тоглолтын хувьд ана мана vзэлцэж байлаав Хvн дутуу байсан ч заримдаа цаашаа хагас шигшээ хvртэл явах тавилантай байсан эсрэг багаа тоглолтоороо унтуулж байсан юм. Нутагт нь иргэний дайн болж асар хvнд байдалтай байгаа ч дэлхийн аваргад орж чадсан Зааны ясан эрэг байна. Монголоос бага хvн амтай ч дэлхий дахинд єєрсдийгєє таниулсан Тринидад Тобаго байна. Чингис гэсэн нэрээр тvрээ барин гадаад орчинд нvvрээ тахалдаг бидэнд єнєєдєр спорт л дэлхийд улсаа таниулах хамгийн том боломж гэдэг нь маргашгvй vнэн.

Хєлбємбєг бол бvvр ч онцгой нєлєєтэй. Бидэнд дэлхийн аваргад орох боломж бий юу? Бий гэж итгэлтэй хэлж чадна аа. Харин харамсалтай нь ойрын 7-8 дэлхийн аваргад орж амжихгvй гэдэг нь туйлын vнэнд нийцнэ. Дэлхийн аваргад орохын тулд эхлээд гэхдээ тивийн аваргадаа амжилттай тоглодог байх шаардлагатай гэдэг нь мэдээж. Эхний ээлжинд Азийн зvлгэн дээр онигоо болдоггvй болмоор байна. Vvний тулд бэлтгэл сайтай байх хэрэгтэй ч бид огт хийдэггvй. Бэлдэх хєрс суурь монголд байдаггvй. Vvнийг хэн бэлдэх хэрэгтэй вэ? Монголын хєлбємбєгийн холбоо(цаашид МХХ гэе), тvvний удирдлага. Тодруулж хэлбэл холбооны ерєнхийлєгч Амаржаргал, ерєнхий нарийн бичгийн дарга Ганболд нар. Аливаа vйл хэргийн дэгжиж дээшлэх нь зєв жолоодлогоос шалтгаалдаг. Ерєнхийлєгч нь заавал их хурлын гишvvн байх ёстой юм бол хєлбємбєгт хайртай хvнийг сонгоё л доо. Ерєнхий нарийн бичгийн дарга нь мєн адил хєлбємбєгт зvрх сэтгэлээ зориулсан хvн байх хэрэгтэй байна. Ноён Ганболд "ардчиллын ачаар" холбооны удирдлагад гарч ирээд МХХ-г дэлхийн хєлбємбєгийн холбоо(ФИФА)-нд элсvvлсэн гэж цээжээ дэлддэг гэнэ лээ. 1990 онд социалист систем задран унаж олон тусгаар улсууд бий болсон. Эдгээр улсуудын дийлэнх нь НVБ, ОУВС, Дэлхийн Банкинд нэгдээд дараа нь шууд ФИФА-д элсэж байсан гэдэг. Монгол улс 1998 онд элссэн байдаг. 50, 60-аад оноо байг гэхэд 90 онд элсэж болоогvй юм байх даа.

Бvтэн 8 жил юу хийж байсан юм бол оо. За яахав, хожуу ч гэсэн элссэн нь сайн хэрэг. Тансаг унаа хєлєглєн, гольфын талбайгаас салдаггvй энэ эрхэм дэлхийн аваргын vеэр ТВ-9 телевизэд зочлон гадны баг тоглогчдын талаар яриад байсан. Єєрийн орны хєлбємбєгийн ирээдvйг ярисан бол тvмний таалалд нийцэх байсансан.
Хєлбємбєг сонирхогч хvн бvхний нvдэн дээр Монголын хєлбємбєгийн хєгжил сvvлийн жилvvдэд уналтын байдал уруу асар хурдацтай шилжиж байна. Ганц жишээ авахад л удахгvй эхлэх Азийн наадамд Монголын баг орохгvй байгаа явдал. Vvнийг уналт гэхээс єєр юу гэхэв. Гадны улстай тоглохоороо онигоо болдог уламжлалаа давтан хvмvvсийн доог болохоос айсандаа ингэсэн байх л даа. Сэтгэл гаргасан бол хэдэн тамирчны зардал хоолыг аргалаад дарийн утаа vнэрлvvлж, туршлага хуримтлуулаад ирэхэд болмоор доо. Ийм дайны тэмцээнийг алгасна гэдэг хєлбємбєгийн хєгжил багатай манай орны хувьд байж болшгvй асуудал. Олимпийн хороотой хамтраад ажиллая гэвэл тэд цаашаа тvлхэх нь юу л бол. Сэлэнгэд энэ жил ахмад тамирчдын улсын аварга цоорхой тортой хаалгатай боллоо л гэнэ. МХХ-ы хариуцлагагvйнх шvv дээ. Шведэд болсон єсвєрийн тамирчдын Gothia Cup 2006-д манай хvvхдvvд 2 хожил авч чадсан нь манайд "материал" байгааг илтгэнэ. Тэд явахдаа 15-р хорооллын шороон талбайд бэлтгэлээ хийн манаргаж байсныг харсан хvмvvс нь хэлж байсан. Ногоон зvлэгтэй талбай уг нь байдаг гэх. Харамсалтай нь тэнд тоглоё гэсэн хvсэлтэй хvvхэд залууст vнэ нь дэндvv чангаддаг.

Єдрийн 200 мянган тєгрєгєєр зєвхєн баян компаниуд л ажилчдаа тоглуулдаг байх даа. Тэр талбайнхаа 2 хажуу талаар 2 2 жижгэвтэр хаалга зоож зайг нь бvрэн ашиглуулж тоглуулаад vнийг нь багасгавал хvvхэд залууст асар их дэм болохсон. Бид бvгд хvvхэд байхдаа тоглодог байсан туршлагаасаа харахад том талбайд тогловол амархан цуцдаг. Уналтын энэ жилvvдэд гялайлгаж байгаа ганц мэдээ нь хєлбємбєгийн шинэ ордонг бариулж байгаа явдал хэдий ч vvнийгээ бизнесийн арга хэрэгсэл бvv болгочихоосой. Бидэнд єнєєдєр хєлбємбєгєє гэсэн сэтгэлтэй удирдлага хэрэгтэй байна. Сонгуулиар 8 жил удирдлагад суух эрхтэй болдог. Гэтэл энэ 8 жил нь єнгєрчихєєд байхад дараагийн сонгуулийг хийхгvй байгаа нь монголд хуулийн биелэлт хэр ядруу байгааг илтгэнэ. Хурал зєвлєгєєнд нь шvvмжлэгч талуудыг оруулдаггvй гэх. Хєлбємбєг сонирхогчид шинэчлэлтийг шаардан нэхэж байна. Монголд хєлбємбєг манай улс єндєрт оршдог, цаг агаараас шалтгаалж хєгжих боломж бараг байхгvй гэж vзэх хvмvvс ч байх юм.

Тэгвэл Скандинавын орнууд, Орос, Украин гээд ижил цаг агаартай ч амжилт арвинтай тоглодог зєндєє л улс байна шvv дээ. Эквадор гээд улс байна. Манайхаас дахиад мянган метр хол илvv єндєрт оршдог тэд дэлхийн аваргаар хэрхэн тоглосон билээ. Урьдчилсан шатанд єнєє айхтар Бразил Аргентин нь ч очоод хожиж чадаагvй гэж байгаа. Тэгэхээр иймэрхvv шалтгууд хэлэх дэмий юм. Манайх харин яадаг билээ. Тусламжийн ноолууран цамц ємссєн халуун орны бээвийсэн хэдэн хvмvvст тэсгэм євлийн хvйтнээр талбайдаа хожигдсон. Хариу тоглолтоор нутагт нь очоод бvр хєгєє чирч орхисон. Дахиж ийм арчаагvй шившигтэй байдалд орохгvйн тулд бvгдийг одооноос системтэй бэлдэх шаардлагатай. Эхний ээлжинд дунд сургуулийн биеийн тамирын хичээлийн стандартад хєлбємбєгийн цагийг тvлхvv оруулж єгєх хэрэгтэй. Vvнийг БСШУЯамтай тохиролцож болох асуудал гэж бодож байна. Аливаа зvйлд стандартчлал ус агаар шиг чухал байдаг. Дунд сургуулийн биеийн тамирын хичээл сагсан бємбєгєєр "занимаалдсаар" олон жилийг vзэж байна. Сагсан бємбєг хэдий 2 шийд зоогоод хялбар зардлаар бий болдог ч цаанаа энэ холбооны ажил амжилттай явагдаж байдгийг илтгэж байдаг. Сагсны лиги vзэгч дvvрэн болж байхад хєлбємбєгийн лиги гэнэт явагдахаа больж зогссон нь энэ 2 холбооны хар цагааныг бэлхнээ дэнсэлнэ.

Цєєн багтай ч гэсэн боломжоо дайчлан лигээ таслахгvй байх хэрэгтэй. Яваа яваандаа "хvчээ авсан" цагт цэнгэлдэх дvvрэн vзэгчтэй болоод зарим топ тоглолтуудыг ТВ-ээр гаргаж байж болно доо. Єсвєр болон насанд хvрэгчдийн улсын аваргыг баруун, тєв зvvн гэж бvсчлэн явуулаад шилдгvvдээс нь улсын аваргаа тодруулж байхад юу нь болохгvй гэж. Аймаг сумууд нутгийн зєвлєлvvдтэй болсон. Тэдний анхаарлыг ийш татах талаар чармайх хэрэгтэй. Хєрєнгє мєнгє, цаг агаартай холбон цааргалж байснаас сэтгэлд гал олдвол зууханд гал олдоно гэдгийг санан зориглоод хийхэд бvтэх л ажил. Зуны амралтаар суурин газрын хvvхдvvд компьютерын ард суун нэгнээ буудаж дэлбэлж тоглон хараагаа муутган єнгєрєєдєг. Энэ vеэр нь хєлбємбєгийн лигийн тэмцээн зохиож болно, ингэснээр ядаж л эрvvл хvvхдvvд єсєн торниж цаашлаад улсад хэрэгтэй. Євлийн хvйтэнд нь футзалны тэмцээнийг сургууль, аймаг, дvvрэг хотоор нь байнга явуулж бас болно. Нэг тэмцээнд зуун хvvхэд орлоо гэхэд 5 нь ирээдvйн шигшээ багт кандидат болоод гараад ирнэ. Vлдсэн 95 нь хєлбємбєгт дуртай болж vлдэнэ. Энэ нь цаашлаад лигийн тэмцээнийг vзэгчээр дvvргэж байхад чухал ач холбогдолтой. Vvний тулд бас томчуудын лигийн од тоглогчдыг хэвлэл мэдээллээр сурталчилж байх хэрэгтэй. Хvvхдvvд хєлбємбєгт зvрх сэтгэлээ зориулсан хойно том оддыг дуурайж тэднээс vлгэр дуурайл авахыг хvснэ. Єнєєгийн сурагчдаас Монголын сайн сайн тоглогчдын нэрсийг хэл гэвэл паг л сууж байх вий. Арай ахмадууд нь Буман-Учрал, Лхvмбэнгарав гэх мэт ганц нэрсийг бувтнахаас хараад таних нь юу л бол. Ноён Ганболд тэргvvтнvvд энэ бичээд байгаа зvйлсийг гэнэн мєрєєдєл мэт санаж магад, гэвч эргэцvvлж сайн бодвол бvтэшгvй зvйл биш ээ.

Хєлбємбєгийн интернат сургууль байгуулах, гадны багуудаас хvvхдийн лигидээ скаут урих зэрэг ажлуудыг хийж болно. Мєн хамгийн чухал асуудлуудын нэг бол хєлбємбєгийн чадварлаг мэргэжилтнvvдийг хєлбємбєг єндєр хєгжсєн орнуудад сургах ажил. Єнєєдєр улсын хэмжээнд гадаадад хєлбємбєгєєр мэргэшсэн хvн гарын 5 хуруунд ч хvрэхгvй. Сайн мэргэжилтэнтэй байж гэмээнэ сайн баг тамирчидтай байдаг нь хууль. Биеийн тамирын багш нарыг сургалт семинарт байнга хамруулах хэрэгтэй. Хєлбємбєгийн хєгжлийн санг байгуулж ивээн тэтэгчдийг татах ажил бол бас бодох л асуудал. Хєлбємбєгийн холбоо єєрийн вебсайтыг нэн даруй бий болгох хэрэгтэй. Интернет єндєр хєгжсєн єнєє vед энэ их чухал. ФИФА-ын сайт уруу ороход МХХ-ы талаарх мэдээлэл 3 жилийн ємнєхєєсєє огт єєрчлєгдєєгvй байдаг. Ердєє ганц 2 хvний нэр утас, yahoo мэйл тэгээд л гvйцээ. Гадаад дэх тvншvvддээ ...@mff.mn гэсэн и-мэйл хаягтай нэрийн хуудсаа єгч байвал хvvхдvvдийн хэлдгээр "баавартай" шvv дээ. Спортын том байгууллагууд бvгд єєрийн гэсэн вэбхуудас, мэйл хаягтай байдаг жишгийг дагах нь зvйн хэрэг. Ядаж л тэр вэбдээ холбооны vйл ажиллагаа, лигийн тэмцээнийхээ мэдээг бичээд байвал сонирхогчдын хvрээ тэлэхэд ихээхэн нэмэр болно. Гадаад мэдээллийн тал дээр манай форумны зvгээс хамтран ажиллахад бэлэн. Уг форум энэ тал дээр одоогоор улсын хэмжээнд тэргvvлэх мэдээ мэдээлэлтэй гэхэд буруудахгvй л болов уу. Гудамжны хєлбємбєгийг дэмжиж vvсгээд эхэлбэл бас л сайхан ажил.

Энд харин єнєє цагт газрын асуудал их хvндрэлтэй. Тиймээс аймаг хотын захиргаатай хамтран ажиллах шаардлага гарна. Гадаадын багуудтай нєхєрсєг тоглолтыг боломжоороо хийж л байх ёстой. Хаа очиж соц нийгмийн vед гадаадын багуудтай тоглох энэ тэр гээд хєлбємбєгийн хєгжил овоо байж дээ. Чоймбуу гээд хаалгачийг монголын Яшин гээд хєгшчvvл дурсдаг. Алдрын танхим байгуулж эдгээр хvмvvсийг тэндээ мєнхжvvлж байх нь зайлшгvй ажил vйл баймаар. Монгол улсыг хєгжvvлэх цогц хєтєлбєр гэдэг шиг 2016 он хvртэлх Хєлбємбєгийг хєгжvvлэх хєтєлбєр боловсруулж дээр дурьдсан бvхнийг тvvндээ багтаан олон тvмэнд нээлттэй ажиллавал хєлбємбєг сонирхогчид туйлын сэтгэл хангалуун байхсан.
Хєлбємбєг сонирхогч хvн бvр монголын хєлбємбєгт шинэчлэлтийн уур амьсгалыг хvсч байгаа болохоор энэ уриалгыг бичлээ. Тэрнээс биш Монгол улсын хєлбємбєгийн хєгжлийн гол ноён нуруу болсон МХХ-нд зааж зааварлах гэсэнгvй. Эдгээр санаанууд аль хэдийн холбооны хєтєлбєрт орсон байх л даа(Гэхдээ ийм хєтєлбєр байдаг эсэхийг мэдэхгvй). Хєлбємбєг сонирхогчид элдэв холбоо байгуулан монголын хєлбємбєгийг уналтаас аврах оролдлого хийж байгаа нь ийм тєрлийн 27 холбоо байдаг гэдгээс мэдэгдэнэ.

Эдгээрээс зарим нь чинээлэг компаниудын дунд тэмцээн явуулж байгаа ч тvvнд оролцогч хvмvvсийг хєлбємбєгт дуртай болгож буйг нь vнэлvvштэй. Ихэнх нь гэхдээ єнєєгийн улсын эдийн засаг нийгмийн байдлаас шалтгаалж vйл ажиллагаагаа явуулж чаддаггvй. Юмыг яаж мэдэхэв, цагийн явцад нэг хvчтэй холбоо гарч ирэн шєргєєцєлдєж ФИФА-д гомдол мэдvvлэхийг хэн байг гэхэв. Ингэвэл хэдэн сарын ємнє Грект тохиолдсон шиг явдал болж ч мэдэх юм. ФИФА Грекийг Евро-2008-ын урьдчилсан шатнаас хасангуут парламент нь яаралтай спортын хуульдаа єєрчлєлт оруулснаар ФИФА шийдвэрээ цуцалсан тvvхтэй. Монголд Грек шиг хєлбємбєг нь ард тvмний баяр баягалан биш болохоор ийм зvйл тохиолдоход тєр засаг нь наазгай хандаж ингэснээр монголын хєлбємбєгийн хєгжилд сєрєг нєлєє vзvvлэх талтай. Монголчууд бид vргэлж нvцгэн хvмvvсийн тvлхэлцэж, ноцолдохыг харж баясах бус хєлбємбєгийн багаа чин сэтгэлээсээ уухайлан дэмжих цаг нэгэнт болсоон. Сонгуулиа цаг алдахгvй яаралтай хийж, одооноос зєв системтэй эхэлбэл 30 жилийн дараа єєрсдийгєє дэлхийн дэвжээнд балиалж суух боломж бий. Австрали гэж нэг гигант Азийн хэсэгт орж "шавар хаах" болсон ч аз эз нь таараад сиймхийгээр нь гvйх шанс бол байгаа. Эхний сул єрсєлдєгчдийг даваад сvvлийн шатанд Япон, Кувейт Вьетнамтай нэг хэсэгт таарлаа гэж бодьё. Японд цєєн тоогоор хожигдож, Кувейттай тэнцээд Вьетнамыг илvvрхэж хожиход магадлал єндєрсєж ирнэ. Хєх тэнгэрийн удамт монголын цоглог залууст авьяас чадвар бий гэдэгт vл эргэлзнэм.
User avatar
ft_evils10
 
Posts: 24
Joined: Tue Oct 10, 2006 9:30 am
Location: Football Team Evils

Postby ft_evils10 » Fri Dec 15, 2006 7:02 pm

Yunii umnu deerh niitleliin zohiogchid bayar hurgey.

MFF-tei holbootoi heden zuil sonsch baisnaa bichey. Gehdee medeellin eh survalj maani tiim ch batalgaatai bish gedgee helsen ni deer bolov uu.

1. FIFA-aas heden jiliin Goal tusliin hureend yaduu buurai heden ulsad hiimel zulegtei staduim barij uguhuur boljee. Tuhain ulsuudaas FIFA ingej asuusan gene. Bid barij uguh uu, esvel ta nar money-g ni avaad uursduu barih uu gej. African neg uls deeguuree idegdej, uugdchih vii gesendee FIFA-gaar bariulj, 6 sariin dotor saihan stadiumtai boljee.
Getel MFF ... England-iin company-tai contract hiij uursduu bariulna gej ih hemgeenii USD avchihaad gantshan beltgeliin talbaitai heden jiliig udlee dee. 4 jiliin daraal say neg yum tsengeldeh barigdah shiv.

2. Mongoliin shigshee bag `Bangkogk 98` Asiadad oroltson. Terhuu temtseen Uzbekistanii bagt 15 orchim goalaar yalagdsaniig ta bid sonsch baisan. Ug ni gaigui uzvel uzeh l baisan yum bilee. Gevch togloltoos hedhen minutiin umnu MFF-iin udirdlaguud huvtsas solih uruund orj ireed undsen bureldehuund hen hen garahiig shiidesen gedeg. Ihenh ni zamenuud. Shildeg dovtlogch Purevsukh l lav togloltiin 85 minutad talbaid garsan gedeg.
Hahuuli avsan gedgiig tuhain ued national team-d baisan humuus yaridag gej bi sonsch baisan yum.

3. Manai neg tanil maani MFF-n Otgonbayartai uulzaj, web site-g ni yamar ch une tulburgui hyiij uguy gej helsen yum bilee. Hariud ni `Mongoliin shigsheegiin munhiin coach` Otgonbayar `Tiim yumaar yahiin` gej hariulsan gedeg.

4. Odoo `Duulian 2020` gej temtseen bolj bga daa. Bi 24-r surguuliin duu naraa udirdan oroltsuulj bga yum. Temtseend 80 dund, 12 ih deed surguuliin bag oroltsoj bga. Ihenh toglolt zereg yavagdana, iimees shuugchid ih heregtei. Ene talaar MFF-tei yariltsah gej uzsen yum bilee. Haramsaltai ni MFF jaahan baij bgd hariu heley gechiheed heseg hugatsaanii daraa utsaa tasalchihsan gesen. Odoo temtseeniig soccer-t durtai oyutnuud l sonirhlooroo shuuj bna.

Erunhiiduu iim l bna. Tuunchlen
-FIFA-gaas avdag USD-iin tsalin, tuslamjiin bumbug, umsgul zereg ih yum haashaagaa orj bna aa.
-Songuuli gedeg yum ene baiguullagad bna uu
-Une tulburgui heregluuleh yostoi zulgen talbaigaa yunaas, henees haramlana ve
-Jild yagaad 1-2 l temtseen uraldaan zohioj bna aa
-Mongoliin League-n temtseenee gadnii ornii jishgeer Mongolian Championship gej nerleed avarga bag ni daraa jiliinhee Asian Champions League-n uridchilsan togloltod orj boldoggui yum uu

Etsest ni nemj helehed haa hamaagui gazar sanalaa bichsen bol uuchlaarai. Gehdee minii bichlegiig hamgiin olon hun unshdag ene topic-oos zuuhgui baihiig husey
User avatar
ft_evils10
 
Posts: 24
Joined: Tue Oct 10, 2006 9:30 am
Location: Football Team Evils

Postby Khosoo » Sat Dec 16, 2006 1:26 am

Баярлалаа
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Marco » Sat Dec 16, 2006 2:41 am

Ashgyi end tavchihsanuu evils10 t bayarlalaa.Saihan bichjee Hosoo .
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Khosoo » Sat Dec 16, 2006 3:28 am

Би бичээгүй.. Номер 10 бичсэн.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Marco » Sat Dec 16, 2006 6:46 am

Aan za..10 saihan bichjee hehe
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby tamaraa » Sat Dec 16, 2006 3:27 pm

Saihan niitlel bna evils10 saihan ch hellee
gehdee ene niitlel hezeeniih ym boloo?
bi hulbumbugt hairtai odoo 20 nastai zaluu gehdee bi uuriinhuu fiziologior limit nasalsanch mongol ulsiin shigshee bag delhiin tavtsand hurhiig harj chadahgui bh gej boddog.Minii daraachaas bol magad iin
MFF udirdlaga n bas l $ harsan humuus bhaar yaaj uragshilhav dee
tegeed bas gants zulgen talbaitai ter n deer n garch uzeh gez yamar karmaagaa segsreltei n bish
talbai ene teriig uul n ayataihnaar zohitsuulj boloh arga mongold baga gej bodoj bna.yunii tuluu tsoohon hun amtai asar uudam nutagtau geed l ongiriid bdag bilee.hotoos gadna nogoon zulegtei gazar zunduu l bdag gej bodoj bna
tend n harin neleen heden haalga zoogood talbairhuu bolgochuul sonirhdog humuus bol yaj iij bgaad ch ochno doo

1 haramsaltai jishee durdhad:2006 onii namar nairamdal oroh zamd bdag SKI geed tsaniin baaziin talbai deer heden zaluustai bumbug oshigluh sanaatai davhiad ochtol tendhiin manaach n baiguulagiin gazar hamaagui humuus toglohui geed huudug bna shd
urd hoiguur n orj guij bj heden minut toglosiin
tiim humuus ene terees hamaaraad hugjih shinjgui bnooo
ter saihan hooson talbaig sonirhdog humuus n ashiglaad beltgelee hiij bval uul n ashtai yu
Image
tamaraa
 
Posts: 7
Joined: Mon Jul 31, 2006 10:25 pm

Postby Khosoo » Sat Dec 16, 2006 3:48 pm

энэ тухай монголын хөлбөмбөгийн тухай хүүрнэлдэх булан гэж бий. Тэнд ярилцъя.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Sat Dec 16, 2006 3:50 pm

Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Gankhuu » Sun Dec 17, 2006 2:29 am

Evils10-аа чи с1-ийн батзаяа мөн үү?
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Цогоо » Sun Dec 17, 2006 2:49 am

Биш ээ. Батзаяа Таван Цагаригт тоглодог байсан юм. Эвилс чинь єєр шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Khosoo » Sun Dec 17, 2006 7:01 pm

Гэхдээ Эвилз ийн туслах тренер байхаа? :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Gankhuu » Sun Dec 17, 2006 10:19 pm

Эвилс гээд л хоёр удаа тоглож байсан юм байна. Ювэ-гийн өмсгөлтэй мөн биздээ. Зурагтаар гахраар нь л мөн байна гэж танилаа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby STARRRRR » Mon Dec 25, 2006 3:53 pm

RED, ZIGO BOLON NIIT HUMUUSIIN HARIUD:


SAIN BNA UU AND NARAA? SURAG CHIMEEGUI HESEG ALGA BOLSNOO UURUU CH HULEEN ZUVSHUURCH BAINA. NAIZ NI AJIL AMIDRALIIN OLON ASUUDAL SHIIDEED AIHTAR L SURHII ZAVGUI HUN TUUJ YAVNA.

ZA TEGEED TOVCHHON: TEMTSEEN BOLON CHUULGANII TUHAID YARIHAD ON GARAAD SAR SHINIIN DARAA L BOLOH BAIH. MANAI HOLBOO BOLON MINII BIE XAC TBB AND TV5 AAS ZOHION BAIGUULJ BAIGAA "DUULIAN 2020" TEMTSEENII ALBAN YOSNII HAMTRAGCH, ZOHION BAIGUULAGCH BOLSON. MASH IH SONIRHOLTOI IREEDUIGEE HARSAN AJIL BOLJ BAIGAAG HELEHED TAATAI BAINA. UNEHEER GOYO. IREEDUITEI HUUHDUUD ZALUUCHUUDIIG HARAHAAR NEEREE HAMRIIN SAMSAA ..... HEHE. UDAHGUI TA BUGDIIG MEDEELLEER HANGANA GEJ BODOJ BAIGAA. IREH ONII 3 SARAAS TEMTSEEN UNDURLUJ SHILMEL BAGUUD TODROH YUM.

ZA TEGEED LIGIIN TEMTSEENIIHEE TALAAR MFF-TEI 2 CH UDAA UULZSAN. HAMTARCH AJILLAHAD BOLOHGUI ZUIL BAIHGUI GEDGIIG NUGUU "AIHTAR" ULSUUDAAS DUULCHAAD L YAVJ BAINA.

YUTAI CH MANAI LIGIIN TEMTSEEN MAANI DURVUN SARIIN SUULEER EHLENE. EHLEHDEE ULAM MUNDAG BOLJ HIIGDENE. HULBUMBUGT DURTAI HUMUUSIIN ZARIM AMLALTAND BAYARLAAD L YAVJ BNA SHUU. HURAAMJAA CH BODSON, TOGLOH ORCHNOO CH BODSON LIGIIN TAMIRCHID FANUUDDEE SAIHAN ORCHIND, BAGA DARAMTTAI HIIHEER TULUVLUJ BAINA.

GANTS NEG SHIIDEH ASUUDLUUD BAINA. FUTZALIIN IIM SAIHAN /DUULIAN 2020/ TEMTSEEN BAIHAD YADAG YUM BILEE L GEJ BODOJ BODOJ BAINA. HARIN CHUULGANAA BOL ZAAVAL HIINE.

DARAA JILIIG IH UUDRUGUUR, IH AMJILTTAIGAAR HARJ BAINA.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby zigo » Tue Dec 26, 2006 10:03 am

Жаахан дэлгэрэнгүй, тодорхой бичвэл бүр баярлахсан?! Сайхан мэдээ шиг хэрнээ бүрхэг юмаа. :smile:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby BECKHAM » Tue Dec 26, 2006 10:55 am

futzal bolohgui ni gej oilgoj bolohne.. hurlee maani yu hiij yavaa ve?
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby STARRRRR » Tue Dec 26, 2006 12:14 pm

BECKHAM wrote:futzal bolohgui ni gej oilgoj bolohne.. hurlee maani yu hiij yavaa ve?


HAMGIIN GOL NI DAVHARCHIH VII GESEN SANAA BAINA. DEEREES NI 4 SARIIN LEAGUEDEE GOL ANHAARLAA, FOCUS AA UGYU GESEN SANAA BNA. BOLOHGUI BAIH MAGADLAL 60% TAI BNA.

JAMIYANGAAS ASUUH NEG YUM BNA. OIRD UULZAAGUI UCHRAAS WEB-EER DAMJUULAAD ASUUCHYA.

UMNUH LEAGUED HIIGDSEN GEREENII DAGUU NIIT HEDEN HUN DAATGALIIN NUHUN TULBUR AVSAN BE? MUZZY IIN BERTELD NUHUN TULBUR OLGOGDOOGUIN SHALTGAAN NI YU VE?
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby BECKHAM » Tue Dec 26, 2006 3:25 pm

nuhun tulbur olgogdnoo. onoos umnu. onii etsest gants neg uldsen auudluudiig ner mur shiidnee. olgogdoogui shaltgaan gevel ali ali ni neg negendee naidaad ajiliin shugamaar bish naiziin shugamaar football shugamaar handsand bnaa. bi tiimerhuu asuudald bol ordoggui. yu yu heregtei bdagiig ni ch meddeggui yumaa. . suuld asuuhad materal dutuu l gej bsan. gehdee ugnuu sanaa zovoltgui. erged uulzahgui nuur bga bish tiim biz. niit 3 hun bga bha. zarim ni bur yuma minii shiren der tavitsan baisan.
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby TJ » Thu Dec 28, 2006 4:24 pm

олон баг байдаг юм байна, аль нэгэнд нь орж болох уу. хэнтэй уулзах вэ
TJ
 

Postby rednasca » Thu Dec 28, 2006 5:00 pm

орж болно....багуудын сэдэвт ороод трансфер гэдэг дээр өөрийнхөө танилцуулгыг тавьчих....манай баг одоогоор хамгаалагч, довтлогч сонирхож байгаа.....ХОНХОРЫН ШОНХОРУУД....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby STARRRRR » Thu Dec 28, 2006 5:19 pm

BECKHAM wrote:nuhun tulbur olgogdnoo. onoos umnu. onii etsest gants neg uldsen auudluudiig ner mur shiidnee. olgogdoogui shaltgaan gevel ali ali ni neg negendee naidaad ajiliin shugamaar bish naiziin shugamaar football shugamaar handsand bnaa. bi tiimerhuu asuudald bol ordoggui. yu yu heregtei bdagiig ni ch meddeggui yumaa. . suuld asuuhad materal dutuu l gej bsan. gehdee ugnuu sanaa zovoltgui. erged uulzahgui nuur bga bish tiim biz. niit 3 hun bga bha. zarim ni bur yuma minii shiren der tavitsan baisan.



HARIU HULEEN AVLAA. TNX. SAIHAN BAYARLAARAI NAIZUUD. HULBUMBUGCHID UU.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby TJ » Fri Dec 29, 2006 10:32 am

rednasca wrote:орж болно....багуудын сэдэвт ороод трансфер гэдэг дээр өөрийнхөө танилцуулгыг тавьчих....манай баг одоогоор хамгаалагч, довтлогч сонирхож байгаа.....ХОНХОРЫН ШОНХОРУУД....


бэлтгэл хийдэг газараа хэлээд өгчих, шууд яваад очъё. тэр нь амар байх даа.
TJ
 

Postby zigo » Fri Dec 29, 2006 11:02 am

TJ,

СV-г чинь харж байж бэлтгэл дээрээ очиж болох эсэхийг чинь шийдэх байхдаа. хэхэ Ямар байрлалд тоглох чадвартай болон сонирхолтой болохыг чинь мэдмээр байна. Манай баг хамгаалагч болон довтлогч сонирхож байгаа лдаа. Friends FC
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby TJ » Fri Dec 29, 2006 2:20 pm

зиа би ч хагасаар тоглох дуртай, довтлогч бол бараг л болчихно байхдаа. бараг жил бөмбөгөнд хүрсэнгүй гэхдээ гайгүй байхоо. 26 настай, 178 см, 70 кг ийм л байна даа.
TJ
 

Postby Gooner » Tue Jan 02, 2007 11:40 am

100метр хэр хурд авдаг юм бэ дээ.
За тэгээд хөлний болон гарын булчин хэр юм.
Хэдэн размерийн гутал өмёдөг, эхнэр хүүхэдтэй ямар баг дэмждэг, өмнө нь ямар багт тоглож байсан гээд бичээд байгаарай.:smile::mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest