Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Бамбуушын тухайд

1.Kopties -н цустай нөхөр
43
32%
2.Зүгээр гар
41
30%
3.Мэдрэлдээ юмтай байх
27
20%
4.Духлаа нөхөр.
25
18%
 
Total votes : 136

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Fri Jul 17, 2009 6:32 pm

Зиак ойрдоо ч ажил төрөл гээд бага зэрэг завгүй л байлаа. Нэг Со охины түүх хүүрнэн өгүүлье!
20 иод хоногын өмнө дөө эндхийн нэг Монголчуудын цуглардаг Пабнд орлоо хэсэг
нөхөдтэй. Миний таньдаг Солонгост байсан нэг нөхөр баахан хүний өөрийн Хангүг нартай нэг ширээнд их л тухлан суух юм. Таньдаг мэддэг гаруудтайгаа уулзаад ганц Пайнт авчихаад сууж байсан нөгөө нөхөр дуудлаа. Очиод мэнд усаа мэдэлцээд нөгөө Хангүг нартай нь анахасиёо энэ тэр гэж мэндлэв. Тэдэн дундаас нэг намхан туранкай охин нь илт нүдэнд тусах юм. Англиар жаахан муу юм. Юм хум яриад суулаа. Их л нүүрэмгий бололтой. Нэрээ Че Ён гэж танилцууллаа. Би ч өөдөөс нь Бам Бууш Кун гэж гутсав. Тэгсэн итгэчихэж.
Амралтаараа ирсэн юм байх. Монгол хоолыг ч нэрлэхэлгүй цохиж байх юм даа.
Яасан ч хоолны дуршил сайтай юм. Манай найз надад наад охиноо жаахан юм хум үзүүлээд өгөөрэй энэ тэр гэв. Агаа ч дургүйцээд байх зүйл байсангүй. Тэрний хамт ирсэн нэг найз охин нь харин миний хамт явж байсан найзд хайлан уясав. Тэгээд тэр залуугаа танилцуулж өгөөч гэж надад хэлмэрчээрээ дамжуулан хэллээ. Би ч голиог дуудаад танилцууллаа.. Нэг мэдсэн мань эр овсгоотой нохой өнөөхийг аваад гараад явсан байна. Че Ён ч үүшээ тэр хэн хаачваа зүгээр болов уу энэ тэр гэхээр нь
манай найз гүүд гая юм хум болохгүй энэ тэр гэж тайвшруулдаг юм байгаа биз дээ.
Дотроо бол одоо ч аль хэзээний үүлэн борын үлгэр уншиж байгаа байхдаа гэж бодож суулаа. Тэгсэн Паб хаахаар болж бид хэд гадагшиласан манай найз надад чи хүргээд өгчих би бусдыг нь аваад Клуб орлоо гэдэг юм. Гэр нилээн хазайх байсан ч нээх дургүйцээд байх шалтгаан байсангүй. 2 давхар автобусны дээр суугаад баахан буу халав. Хөөрхий дөө тэр ч ойлгоод байгаа юм шиг би ч ойлгуулаад байгаа юм шиг л нэг хоёр чухал нөхөр баахан бурсан санагдана. Буудалд нь дөхөж ирээд салах ёс хийгээд салах гэсэн агааг тэврэж аваад хацар дээр үнсэж байна. Гайхсан гэж.... яаж байгаа юм бол доо ухааны юм бодоод л өнгөрлөө. Маргаашнаас нь мсж ирээд завтай бол эндхийн Түүхийн Музей хамт үзээд өгөөч энэ тэр гэв. Өглөө ажилтай байсан болохоор тэгье гээд үд дундын үед Хай Стрит Кенсингтонд уулзаад АЛбертын Музей цуг үзлээ дээ. Үнэгүй ч юм болохоор бас дээр нь урд үзсэнг ч хэлэх үү нэг л нойр хүрсэн хүн дагаад л гэлдрээд байлаа. Харин хоюулаа хоолонд орьё гэхээр нь тэгье юу идэх үү гэсэн Солонгос хоол гэдэг юм даа. Тэгээд Тоттенхам коуртед байдаг Со хоолны газар шаагаад орлоо. Байцанд жан түрхээд гахан мах ороож иддэг хоол авлаа даа. Яасан ч сайхан амттай юм. Мөн гайхсан зүйл гэвэл Че Ёны хоол идэх дуршил.. Надтай юм ярингаа л цохиод байх юм. Ядаж байхад ингэж их иддэг хэрнээ туранкай гэж жигтэйхэн. Солонгос үйлчлэгч охидтойгоо Солонгосоор юм яриад жиг жуг гээд инээж минээгээд агаагын нерв дээр авираад л...
Тэндээс гараад нэг ойролцоо Пабнд шаагаад орсон чинь спорт паб байж таарлаа. Тэндхийн ханан дах тв гээр Валенсиа -Барса хоёрын тоглолтыг гаргаж байна. Аль хэдийн болчихсон тоглолт л доо. Барса нухаад байв уу даа . Би нөгөө Со охиноо мартчихсан хөлбөмбөг үзээд л ухаанаа гээчихсэн мань охин харин мэддэг дэмждэг баг нь хараал идсэн Чөөгий. Парк Жин Сунг бол Зиданаас дээр гэж ярьж байна шүү. Мөн Роналдог Бекхемээс царайлаг гэнэ. Маргалдаад яахав дээ аайн тийм ээ л гэлээ. 8 хүлтэр суугаад нилээн ч хөөрхөн халаад пабнаас гарсан манай найзууд караоке орох гэж байгаа хамт орьё оо.
Өө тэгье энэ тэр.. Өөрийгөө Со киноны гол дүрийн залуугаар сэтгээд л аайн. Мүүахаххаха
Өчигдөрийн хамт явж байсан 2 охин 4 залуучууд мөн манай нөгөө найз, нэг охиныг нь чихдээд аваад гардаг нөхөр бид хэд сайхан караокодов. Со гоор л баахан дуулсан улс. Би ч ямар үг хэлийг нь ойлгох биш. Намбайгаад л сууж байв. Харин манай хоёр нөхөр бол ёстой төрсөн юм шиг дуулж энэ тэр элэг аваад хаячихсан..... Че Ён ч эвлэгхэн дуулах юм. Дуулж байснаа намайг татаж босгоод бүжиглэхгээд байгаамуу хаашаа юм. Бантаад л босоод мод шиг хэд хөдлөв. Нөгөө нөхдүүд нь босооч тэврээч энэ тэр гээд л.. Хөлс гэдэг маань Салбадай аятай урсаж байгаа юм чинь..
Зиак тэгээд шөнийн 1 болж байхад Караокегаас гарлаа. тал тал тийшээ бүгд явцгаав. Би гэж нэг ялтай амьтан Че Ёныг хүргэж өгөх ажил үүрлээ дээ. Хүргэж өгөх замдаа дотор есөн бусын мухар бодол эргэлдээд л.. Че Ён нүдэнд яагаад ч юм тун янаг харагдаад л. Шакира шиг өгзөг дэлэн сайтай ч юм шиг. Намбатай байна шүү Бамбуушаа!!
тэгсэн буудалын хавьцаа хүрж ирсэн намайг
Намайг хоноод яв гэлээ...... Тэвч итгэ хүлээ аайн?
Зөв Филисофи биз?
За тэгээд маргааш нь бод идсэн боохой шиг нөхөр ажилдаа явдаг юм байгаа биз дээ.
ганц л юм хэлнэ. Аймар юм билээ. Юун тэр Кино энэ тэр дээр гардаг ичэмтгий эрх оход мохид... утгаар нь хүлхэж байна лээ дээ...
Залуу насаа гэж юм юм үзэж явна даа.
Нэг иймэрхүү паянтай байна даа хөөрхий..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby ТӨӨГӨӨ » Fri Jul 17, 2009 6:43 pm

Хүлхээд байхдаа яахав дээ. :mrgreen: Жаргацан бнаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Оргил » Fri Jul 17, 2009 8:38 pm

гоё бичих юмаа. бараг гурав дөрвөн цаг тасралтгүй уншлаа. ухаантай царайлж гоё үг хэлий гэсэн чинь санаанд орж ирдэггүй ээ. цаашаанаа бичээл байгаарай. :eek: би уншаал байя.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby El Payaso » Sat Jul 18, 2009 12:00 pm

чи тэгээд Лондонд байгаа хүн хаанах хаанах хүүхэн хусав... аль нь дээр байна? ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Fri Jul 24, 2009 10:09 am

El Payaso wrote:чи тэгээд Лондонд байгаа хүн хаанах хаанах хүүхэн хусав... аль нь дээр байна? ккк...

Чи нээрээ дуугүй байж дурны хонгио юмаа. Харахад Нялх царайтай төлөв төвшин
хүү л харагдах юм. Дотроо их юм агуулж явдаг гэж байгаа..
Би одоо тэгээд бавсан хавагнасан болгоноо бичилтэй биш. Угаасаа нээх
аймар олныг үзсэн ч биш.. Өөрийнхөө хэмжээнд бол яахав ДАН ДАР АНДДАА ДАНДАНДА .
Хараас бусдыг нь гээд ойлгочих.
Польш хүүхнүүд ер нь хамгийн шулуун гэлцдэг юм билээ. Би үзсэн харсан.
Араб зүгийн охидуудыг аймар халуун гэлцэнэ. Би үзээгүй ээ.
Харин Ясмин гээд нэг Морокко охинтой зүгээр хөдөө байхдаа найзын журмаар
байж үзсэн. Жинкэнэ тансаг амьтан. Тэр үнэр танар гэж одоо. Өдөрт 3 усанд ордог гэнэ. Биенээс нь сарнай үнэртээд нээрээ шүү. Тэгээд тэр нүд мүд.. Зээр шиг бие хаа..
Англи гарууд бол хараад өддөг байсан . Өөрөө Ислам шашиндаа аймар үнэнч охин болохоор тийм сээтэгнэл энэ тэрийг нүгэл гэж үздэг.Намайг Ислам шашинтай болгох гэж их үзсэн. Англи хэл дээр хэвлэгдсэн Коран судараа өгч уншуулаад, мөргөл
хийж бай гахайн мах бүү ид энэ тэр...
13 тай аавынхаа сайн найзын хүүтэй сүй тавьсан. Гэхдээ тэрэндээ ямарч татагдах
юм байхгүй . Зүгээр л найзын хувиар авч үздэг. Даанч шашин нь ёс заншил нь хэцүү.
Майр боловсролтой.
Араб охидууд тэр дундаа Морокко охидууд дийлэнхи сайхан амьтад байдаг юм билээ.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Ms.G » Fri Jul 24, 2009 10:16 am

Тэгээд дуустал нь бичээчээ :mrgreen:
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Sat Aug 08, 2009 9:42 pm

Гэр орноо нэг эргэчихье!
Тоос шороондоо дарагджээ хөө... Монгол явсан найз ирээд сүүлийн хэд хоног Алтан Чингис , Хар Чингис энэ уулаа . Монгол юм гэсэндээ шарталтгүй ажилдаа явж байна шүү. Энд 30 хүрээд л нар гараад л сайхан байнаа цаг агаар...
Найз ч монголын амьдралын талаар өнгөтэй юм яриад л... Нэг нутагтаа очих цаг болжээ хөөрхий.. Харин хэзээ хэдийд яаж гэдэг л байна. Салхидалтаас өмнө явна даа гэж бодоод явса амжихгүй шнжтэй боллоо. Форумын нөхдүүдтэй уг ьн уулзчихвал зүгээр л байна. Нэг хүнтэй бол ЗААВАЛ уулзнаа гэж бодож байгаа .
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Tomroo_Kop » Sat Aug 08, 2009 11:51 pm

За Коп цустай Халзангийнхаа сэдэвт өөрийнхөө бичлэгийг оруулчихий...Хаана оруулахаа мэддэггүй...

Сая улсын нийслэл Утаанбаатар орлоо...Ахынд орж цай уугаад хоол идээд сууж байлаа...Холын хамаатан бололтой нэг банди сууж байна...С1-р САФ өвөө манайхыг муулж байгаа ярилцлага гарч байна.Энэ жил Цэнхэр манай 2 ТАЙТЛ-н төлөө өрсөлдөнө,Ливер цаашаа гээд л...Холын хамаатны банди зурагтны урд очоод инээгээд суучихлаа.Чи көлбөмбөг үзэж сонирхдог юм уу гээд яриа өдлөө.Би Манчестэрт 2 жил сурсан,чөөгий ш дээ гэж байна...Аан тийм үү гээд жаахан зуны наймаа ярилцлаа.Уйлнадоо явсан ч манайх энэ жил дахиад ТАЙТЛ авч АЛ-т түрүүлнэ гэж бүлтэрч байна банди чинь...Тэгэхээр нь тэсэхгүй инээгээд чөөгийг муулж ливерээ магтлаа...Алонсо маань явсан ч оронд нь Ромагаас ирээдүйн Тоттиг авчирсан.Одоо дахиад нэг суперстар аваад манайх энэ жил танайхыг болоод бусдыг нь арчаад гарна дөө...Тэгээд ч танайх Валесиа гэж нөхрөөс өөр хүн аваагүй...Овенг маань фрийгээр авсан ч цаадах чинь их бэртэж гэмтээд байгаа/өөрийн багийн унаган хүүгээ муулсан ч үгүй сайлсан ч үгүй/...Танайх харин ТАЙТЛ ярих бараг хэрэггүй биз дээ гээд хэлчихсэн чинь мань хүн дуугай байж байснаа....Би Жиррардыг амьдаар нь харсан л гэж шааж байна,манай МАНЮ-д явж дүүгээ эргэж ирээд явж байсан...Хүн болгон муухай хараад өөрт хэцүү байх шиг байсан,ер нь бол аймар үзэн яддаг гээд л авч өгч байна...цааш нь...Гэхдээ цаадах чинь их танхай нөхөр шүү/саяхан хэрэг нь хэрэгсэхгүй болсон.ахлагч буруугүй/ гээд ХАЙРТАЙ ахлагчийг маань мэддэг юм шиг хамар доорх хагархайгаараа бүлтэрч өгч байна аа с** чинь...Би дуугай байсангүй...Уг нь бол тэ,тэр өдөр чинь манайхан ШААЗГАЙНУУДЫГ бут ниргэчихээд баяраа тэмдэглэж байсан юм.Тэр бар пабных нь эзэн нь Ахлагчид маань бүр зөвшөөрлийг нь өгсөн ш дээ...Харин тэр муу ДЖ өөрөө өдөж байж цохиулсан юм...Тэглээ ч сая буруугүй гэж шүүх шийдвэр гаргасан...гэж хэлсэн чинь...аан гээд л дуугай болж байна...Бид 2 хэсэг дуугай сууж байснаа буцаад зуны наймааэны талаар ярилаа...Ер нь бол манайх Роматай сайхан харилцаатай байгаа...Рийсийг бараг үнэгүй шахуу өгсөн гээд л яриж байсан чинь муу улаан чөтгөрийн хүүхэд...Хахаха танай нөхөр чинь өөртөө ганган мөргөж Цэнхэрт аймар тус хүргэсэн гээд Аль эртний өнгөрсөн баларсан юм яриж Мух мух гээд бамбууш анд шиг инээдэг байгаа...Дургүй хүрсэн гэж с**...Нэг муухай хараад Бид 2н яриа төгсөж 2 цаг гаруй дуугай юм үзэж сууцгааж маргааш өглөө нь тэр бандид баяртай гэж хэлэлгүй ахынхаасаа гарч одлоо доо хөөрхий...

Би форумд л Чөөгий нартай өшөөтэй,хэл амаа ололцдоггүй гэж бодож байсан АМЬДРАЛ ДЭЭР бас хамаатантайгаа муудалцах шахлаа...Ер нь тэгээд энэ маягаар дотны андууд хөлбөмбөг сонирхдог болоод Чөөгий болвол хэцүүдэх юм шиг байна...Көлбөмбөгт дэндүү уусаж Ливерпульдээ дэндүү дасаж Тоглогч нартаа дэндүү хайртай болж ЗҮРХ сэтгэл бүх зүйлээрээ БИ гэдэг хүн чинь КОП болжээ.../урьд бүх л хүнтээ зүгээр л инээлдээд көлбөмбөг ярилцдаг байсан...Одоо багаар минь оролдсон Тоглогч нарыг мааь муулсан хүнтэй таарвал Дотроос маань нэг юм огшоод ГАР маань өөрөө зангирдаг болжээ.../
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Sun Aug 09, 2009 12:15 am

Ай көөркий тэгээд л КОП синдром тусч байгаам даа Төмөрөө..
Мух мух мух :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Шүдэрхэг » Sun Aug 09, 2009 12:52 am

За энэ ёстой мэдээгүй сэдэв гэxүү блог гэxүү юм бн. п**** бараг 2 цаг уншлаа... нүд өвджийн. Хөгшөөн чамайг ер н хогийн гар гэхэд биш бүлт гар ч биш зохиолч биш чи ер н хэн юм бэ хэхэ.... аа нээрээ коп!!! гэхдээ чиний бичсэн юмнууд их таалагдлаа. Төстэй чанарууд бнаа чамтай, надад. Тэр Очироо тийм лайтай зодолддог бсиймуу? би гэхдээ хараагүй л дээ зодолдож бхийг н. за за ямар ч бсан хөгшөөн энэ сэдэв чин манайxаний сэдэв дараа н орхоор сайхан сэдэв бол энэ форумдаа.... амжилт хөгшөөн!!!
Аан тэр пинк нөхөр ср7 бсийн бн штээ хаха. бас Гүүнэр
Tomroo_Kop 2ула адилхан юм бн...
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Шүдэрхэг » Sun Aug 09, 2009 5:38 am

Бамбууш wrote:Польш хүүхнүүд ер нь хамгийн шулуун гэлцдэг юм билээ. Би үзсэн харсан.


xаxаxа польш оxид ч xүнд шүү... Эврoпдoo бол xөөрxөнөөрөө нилээн дээгүүрт ордог кккк. ядаж бхад мань н польш бдаг ккккк . Чиний Андийн тухай бичлэг чин их таалагдлаа... Хэн асуугаад байлаа даа тэр мэнгит чин 1 хэсэг золбин траншэй эдэрээр шаасан штээ... оргил гэж хар оргилийг яриад бгааму?
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Шүдэрхэг » Thu Aug 13, 2009 3:21 pm

Бамбууш чи амьд уу? Гооно чин бол гүйцлээ штээ! Гэр орондоо ирээч!!!
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Амьдралаасаа...

Postby Norman_Whiteside » Thu Aug 13, 2009 5:38 pm

Бамбууш wrote:Амьдралаасаа.....
Би гэдэг хүн санаа сэтгэл үзэл бодол нийлсэн, өвөр түрийдээн орж өссөн
нилээдгүй найзтай күн.. Гэхдээ сэтгэлд дотор минь гарын 10 хуруунд л багтах хэдэн
архичин хүнд нөхөд бий... Миний амьдралын Филисофи бол нэг хэсэг Анд гэсэн үгэн
дээр л тулгуурлаж байв.. Одоо ч би энэ зангаасаа няцахгүй буцахгүй гэж хичээж явна.
Гэвч санаснаар болдоггүй амьдрал юм даа. Хааяа багын хэдэн нөхдөө мартчихсан
л тууж явна. Миний амьдралын хамгийн сайхан үеүүд 10 дугаар хороололд өнгөрсөн.
Тэнд л би энэ хорвоо дээр найз гэдэг үгний утга учрыг мэдрүүлсэн хэдэн нөхдүүдтэй
танилцаж улмаар нөхөрлөн одоог хүлтэр тэднийгээ сэтгэлдээн өөр шигээ сэтгэн
санаж явна... Найз нөхөд цагийн аясд ялгаран гардаг гэсэн үг юутай үнэн үг бэ!!
Аав ээж хоёрын минь хэрүүл уруул зодоон нүдээн намайг гэрт тогтоход хэцүү болгодог байв.. Тэр үед би чинь бага ангийн учраа мэдэхгүй бацаан л явж байсан.
Гэрт байж суухын аргагүй болохоор гадаан гарж далан малан хавьцаа очиж чулуугаар
байлдаж байгаа нөхдүүдийг харж зогссдог байв.. Би чинь 4 дүгээр анги хүртэлээ
ангийн гоожуур охидын атаман л байва шд. Гэрээсээ ховорхон гардаг, ном ун*a*д л хэвтэчдэг,
өөрийн гэсэн шал хэврэг хиймэл ертөнц үүсгэчихээд түүндээ хэнийг ч нэвтрүүлэхгүй
гэж үздэг цабаан.. Бас хичээл сурлагандаа ч сайн хүүхэд байлаа. Магтаж байгаа юм биш.
Хагасайн Бүтэн сайн өдөр өглөө 7 цагаас босоод хичээлээ хийчээд
Математикийн номоо ангийнханаасаа түрүүлээд үзээд бодох бодлогыг нь
бодоод дуусгачдаг байсан юм. Тэр үед зүгээр л хичээл хийх дуртай нөхөр байж.
Гэхдээ бүүр нэг тийм номын цагаан солиотой гомбо рагчаа бол байгаагүй.
ангидаа нийлдэг хэдэн хүүхдүүдтэй . Бас гадаа гарч тоглобол дугуй мугуй түрэх юмуу
бөглөө энэ тэр тоглодог байв.. Гэхдээ л тэр үед би хулганын хамраас ч цус гаргаж
үзээгүй жаалxүү байлаа даа. Миний үеийн гаруудыг томчууд шордож байгаад л
хооронд нь зодолдуулна. Ах холоос харсан шигээ л зогсож байна. аймхай нөхөр байсан даа.. Ангийн банди нарт бол дувт дээрлэхүүлээстэй. Ядаж байхад манай
ангийн 2 дугаар тамаан гээд нэг бондгор нөхөр Миний сайн охинд сайн болж энэ тэр.
Тэгсэнээ хүүхдийн санаагаар бас ахдаа хардаж мардаад хармалаад байгаа юмуу
хаа*a* юм. Намайг бол дувт дарлаастай.. Би ч гэж би амьсгаа царайлаад
өөдөөс нь зодолдож цохилцохын оронд дээрлэхүүлээд сууж байна. Бас нээх бэлэн
нулимастай худлаа шартай.. гарууд бол намайг үгээр идээд л уйлуулчихдаг байсан..
Гэхдээ Бондгор нөхөр бацаан байсан гэхэд аймар **н**
дээрлэхүү бацаан байсан.. Манай ангид нэг ядуу айлын охин байх.. Тэр үед бид нар чинь хоол ундаа анги дээрээ авчираж байгаад их завсралгаагаар иддэг байв..
Мөнгөнцэцэг гээд нээх гоё нэртэй хэрнээ амьдрал нь ч тэр өөрөө ч тэр нэрэндээ
таараагүй нурмайсан шар охин... Тэр охин нэг өдөр хэвийн боов авчирсан санагдана.
Тэгсэн нөгөө Бондгор чинь олны нүдэн дээр нөгөө охиныг чинь шууд майр хийж доромжилоод
Ул боов иддэг уравгар царайтай
Гадуур өмсдөг ганц гуталтай
нус нь хацар дээрээ наалдаастай
Долиржавын( Аавыг нь Дорлигжав гэдэг байсан) Мөөгөн цэцэг гэж
шүлэг мүлэг уншиж энэ тэр.. Бас бэлэн цэцэн үгтэй нусны алчуур байсан байгаа юм
шүү.. Манай ангийн нэгдүгээр тамаан нь өндөр туранкай Бямбаа гээд нөхөр..
Тэр л Бондгорыг сөрнө бусад нь бол үгүй..
Намайг ч боломж гарвал нөхөр жаахан дээрлэхэх гэж үзнэ. Би ч уйлаад л *a*чна.
Бондгорыг бас хэдэн нөхөд ядаж байхад дагалдан баяснаа...
Би нэг өдөр дээрлэхүүлж чадахгүй өөдөөс нь өрвөлзсөн намайг гарынхаа нэг нөхрөөр бөлдөгдүүлж энэ тэр... Бас л Рецидэв гар байсан байгаа шүү..
Аалзад би тоог нь хүртэл зааж өгдөг байлаа.. Гэхдээ их сонин аалз. Заримдаа надтай бүүр найз нөхөд болоод *a*чна. Гэр мэртээ оруулж видео энэ тэр үзүүлээд
хамтдаан дугуй парктлаж унаад л.. . Учрыг нь ч сайн ойлгодоггүй байлаа даа..
Амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн үе намайг тавдугаар ангид ордог зун болсон..
Аав нарийн бичигтэйгээ Солонгос энэ тэр биднээс нууцаар явж байгаад ээжид гардуулаад л ээж тэрийг нь мэдээд бөөн хэрүүл. манай аав ч харгис этгээд эжийг минь мани мэтийн нүдэн гөвж энэ тэр... Нэг иймэрхүү үзэгдэлээс би үнэндээ
залхаад хичээлээ ч хийхээ байсан. Гэртээ ч тогтохоо байсан..
Манай ангийн нөгөө 1 дүгээр өргөмлөлт туранхай шар одоо энэ Гүүнер хорхойгын
амьдраж байсан байранд байсан юм. Тэр зун Бямбаа намайг их өөрчлөсөн..
мань эр надад зодоон модоон зааж өгж байгаа гэж элгийг нь аваад хаячихна.
Өөрөө нэг Карате Маратед явдаг байсан юм шиг байгаан...Мвуахахаха
Намайг нэг өдөр манай байрны надаас 3 дүү жаахан бацаантай зодолдуулдаг
юм. Ах айгаа *a*чнаа нөгөө цабаанаас нь ядаж байхад.. тэгсэн Бямбаа чихэнд
чи зүгээр л ороод хэд цохичих тэгээд үлдсэнийг нь би гүйцээе энэ тэр..
Агаа үнэмшиж энэ тэр. Тэгсэн яаж ч бодсон гурван насаар дүү хүүхдийг би зоддог
юм байгаа биз дээ эрх биш насны ялгаагаар. Майр урам оров. За тэгээд муу туранхай
шарыг дагаж хүнтэй зодолддог ажилтай боллоо. тэр үеийн маниусын зодоон гэж одоо үсдээд доош нь дараад нүүрлүү нь өшиглөх байсан. Манай шар урт чяцтай
юм болохоор ихэнх өрсөлдөгчийнхөө үсэнд түрүүлж хүрээд л доош нь дараад л балбачдаг байсан.. Тэр аргаа надад зааж өгөөд л... Овоо нэг муу хүнээс айхаа больж ирсэн. Урьд нь байрныхаа банди нартаа айгаад гар зөрөлцдөггүй байсан бол
одоо харин гөвшилцвөл гөвшилцөе энэ тэр гэж томордог боллоо..
Би их санаатай үсээ тэр зун хусуулчихсан байсан. Харин лалрууд үсдэж чадахаа
байнгуут чихдэж энэ тэр....
Сүүлдээ бүүр шартайгаа мөхөөлдсөн дээрээс болж муудалцаад нударга зөрүүлж
энэ тэр. ишиг эвэр нь ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг л... надад мань эр гомдож энэ тэр.. За тэгээд хичээл ч ордог юм байгааздээ. Агаа ч бондгортой бүүр тулахын хүслэнд автаж
зуныг өнгөрөөсөн болохоор эхний өдөр л шалтаг олдог юм даа. Бондгор өөрөө л
үйл нь ирсэн Хулганаа шиг намайг өдсөн. Шууд хэрэлдээд үзье энэ тэр гэсэн нөгөөдөх
чинь гайхаж майхаж хараад л.. Би Шар найзруугаа нүдээрээ асууж хараад л..
Мань хоёр энэ сканэриог их бэлтгэсэн юм. Мвуахахаха ..
Гэндүүлээд хамар луу мөргөөд үсдэж дараад хэд өшиглөсөн Миний амьдралдаа
хамгийн их айдаг байсан тэр нөхөр уйлчдаг юм даа. Би лав зодчлоо гэж баярлахаасаа
уур илүү хүрсэн аалзад.. Ийм өчүүхэн амьтанд өдий болтол дээрлэхүүлж явсан байна гэж бодохоор л... Би их заваан зантай хүн юм шиг байгаа юм. Хэн нэгэн намайг
гомдоосон бол би нэг саначихвал мартаж чаддаггүй үнэн ****4... Бодоод л байна..
Бүүр нойр мойр хүрэхгүй... Тэр үеэс хойш би лав ангидаа хүнд дээрлэхүүлж үзээгүй..
Бас байр майрандаа ч тэр.. Гэхдээ би бүүр аймар лаг тамаан байгаагүй ч ер нь худлаа онгироо зантай шартай найз нөхдөөрөө заримдаа түрий баричдаг л хэвийн нэгэн байсан.Яахав дээд үеийнхэн энэ тэрдээ бол байнга дуудуулаастай шаналгуулаастай..
Далан дээр чулуугаар байлдаж байхдаа өөр шигээ амьдралтай хэдэн нөхдүүдтэй
нийлж эхлээд л манай шар ч бидэнтээ нэгдээд байрны багын найзууд маань ч нийлдэг болоод . Бид хэд бараг нэг үе 13 уулаа нийлдэг байв уу даа..
Сайхан дурсамж одоо бараг надаас бусад нь хүнтэй суугаад хүүхэд шуухадтай болоод
л ажил төрөл хийх нэг нь хийж байгаа сурагтай.. Гэтэл би энд Нэг блогрохуу юм нээчихсэн есөн бусын хүнд хэрэгтэй хэрэггүй худлаа үнэн сараачиж сууж байна.
За за тэгээд иймэрхүү дурамж энэ тэрээ хүн уншихгүй ч бичиж мичээд дараа нь
өөрөө дурсаж суухад гэмгүй байх...
Дараагын удаа найз нөхдийнхөө талаар дэлгэрэнгүй бичнээ. Тэдний тухай ч гэж дээ
өөрсөддөөн тохиолдсон явдал мавдалаасаа ч юмуу..
Та бүхэн ч гэсэн багын нэг иймэрхүү дурсамж энэ тэр байдаг бол сайхан хуваалцаж бичээрэй. Эр хүн заримдаа асуудлыг нударгандаан хурааж авах нь бий гэсэн
Черчиллын үг байдагдаа. Тэгэхээр эрчүүд л болсон хойно
нэг иймэрхүү яриа өрнүүлцгээе!!


Бамбууш 10-р хороололынх билүү. Түмэнжин ,Шарков Ганзо, Шараа, Шагай энэ тэр гэсэн хүүхдүүдтэй найзлаж зодолдож явсан уу?
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Амьдралаасаа...

Postby Norman_Whiteside » Thu Aug 13, 2009 5:48 pm

Ms.G wrote:Би first love-тайгаа 9р ангидаа учирч байлаа...


Гүнжээ эрдэнэтийнх байхаа. TJ гэж бүлэгтэй хүүхдүүдийг таних уу? би 90 ээд оны сүүлээр эрдэнэт зундаа очдог байлаа. Тэгээд хэдэн найзуудтай болооод сагс тоглоод л их найзууд болсон. Харин дараа зунаас нь тэр нөхдүүд маань хулиган болоод хүн амьтан барьдаг болсон байсан миний санаж байгаагаар Сайхнаа, Гурваа, Хүрлээ, Ариунболд, Бөөрөө, Бямбаа, гээд хүүхдүүд байсан сүүлд нэлээн хүнд арааны гарууд болсон сураг дуулдсандаа. Бас би эрдэнэтэд нэг охинтой учирсан эрдэнэтэдээ л мисс мөөжии гээд мөнхцэцэг гэдэг охин байсан 5-р сургуульд сурж байсан байх бид 2 зунжингаа уулзаад сайхан байдаг байлаа гэтэл нэг өдөр хэдэн гарууд намайг орцны үүдэнд дэлбэ нүдсэндээ манайх 1-5 д байдаг байсан сураг сонсохнээ 5-р 10 жилийн банди нар байсан тэгсэн мөөжигийн найз банди нь япон луу сумод явсан тэгээд найзууд нь найз охиныг харж байсан юм байна лээ хэхэ тэгээд японоос сандамэ-гийн нэг баагий миний охиноор орилдоод байгаа хүнийг хашраа гэж найзууддаа хэлсэн байх л даа. Одоо тэр банди нь Макучид гараагүй л байна лээ харин мөөжий маань их сургуулиа төгсөөд франц явж хэдэн жил болоод буцаж ирээд банкинд ажиллаж байгаад хүнтэй суугад бөмбөг залгиад одоо гэртээ байгаа байх хэхэ. тэгээд тэр явдлын дараа гандан буурагүйээ бид 2 уулзсаар байсан... заза тарах болчлоо дараа бичнэээ.
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Ms.G » Thu Aug 13, 2009 5:55 pm

TJ гээд танхай жаалууд гээд байсаан байсан. Нэг хэсэг зуслан эдэрт хамт яваад нийлдэг л байсан.. Сайхнаа чинь ахтай нь би сайн найзууд байсийм. Тийм аймар хүнд гарууд биш ш дээ, гэхдээ мэдэхгүйээ. Би ямар хамт ууж идээд зодолдож явсан биш. Нэг бүлэг болоол найзлаж явсан. Сайхнаа одоо аав болоод нэлээн намба суусан гэсэн. Гурваа чинь их сургуульд нэг сургууль гээд их таардаг байсан. Харин тэр Ариунболд гэж их эвгүй нөхөр байж мэднэ, харваас нээх муухай царайтай. Би танихгүй л дээ.. Бямбаа чинь ээжийн найзын хүүхэд гээд бас танинаа... Харин тэр учир ургуулжийсан охиныг нь харуул мэдэж магад гэхдээ 5-р сургуулиас нээх хүн таньдаггүймаа...
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Norman_Whiteside » Thu Aug 13, 2009 6:20 pm

Ms.G wrote:TJ гээд танхай жаалууд гээд байсаан байсан. Нэг хэсэг зуслан эдэрт хамт яваад нийлдэг л байсан.. Сайхнаа чинь ахтай нь би сайн найзууд байсийм. Тийм аймар хүнд гарууд биш ш дээ, гэхдээ мэдэхгүйээ. Би ямар хамт ууж идээд зодолдож явсан биш. Нэг бүлэг болоол найзлаж явсан. Сайхнаа одоо аав болоод нэлээн намба суусан гэсэн. Гурваа чинь их сургуульд нэг сургууль гээд их таардаг байсан. Харин тэр Ариунболд гэж их эвгүй нөхөр байж мэднэ, харваас нээх муухай царайтай. Би танихгүй л дээ.. Бямбаа чинь ээжийн найзын хүүхэд гээд бас танинаа... Харин тэр учир ургуулжийсан охиныг нь харуул мэдэж магад гэхдээ 5-р сургуулиас нээх хүн таньдаггүймаа...


аан танайх аль микрт байсан бэ? тэр охин 1-3т байсан байхаа загвар энэ тэр өмсдөг хөөрхөн л охин байсан даа. Нээрээ эрдэнэтэд бас Лхамаа гээд аймаар атман охин байсан санагдаад байхын бас санаж байгаагаар ука гэж гайгүй охин бас одоо хаана байдгийн бүү мэд. манай найзууд 4-т сурдаг байсан болхоор тэр хавиар л их тэнэдэг байж дээ.
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Ms.G » Thu Aug 13, 2009 11:28 pm

Манайх 2 микр байсан, одоо нүүсээн... Лхамаа чинь манай найз шт, нээрээ нэлээн атаман байсан шүү... Одоо туркд байгаа... тэр үедээ ч айдаг байлаа даа... :mrgreen:
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Fri Aug 14, 2009 3:37 am

Norma_Bates wrote:Бамбууш 10-р хороололынх билүү. Түмэнжин ,Шарков Ганзо, Шараа, Шагай энэ тэр гэсэн хүүхдүүдтэй найзлаж зодолдож явсан уу?

Танина шд. Түмэнжин манай орцны банди. Манай бацааны анги байсан юм. Намайг бол сайн танина. Найз гэж хэлж болно.. Тэр Шагай магай шар Ганзо энэ тэр чинь одоо манай доод талын үеүүд цабаанууд дөө.. Чи тэд нарын үе юмуу?
Төрөөнөө гээд асуугаад үз. Мартана гэж бол байхгүй..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby CAHAKA » Fri Aug 14, 2009 3:50 am

Norma_Bates :-o :eek:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby ЦАГААН » Sat Aug 15, 2009 11:02 am

Иймэрхүү хүнд гаруудын юмыг эртхэн уншиж байхгүй бол сүүлд ингэж их зовдог юм байна шээ дээ. Эхэлчихсэн чинь дуусгаж байж санаа амармаар санагдаад ажлаа алдлаа ш дээ... хэдэн цаг ч уншив... за одоо нэг цаг үетэйгээ нийлсэн тул дараа дахиж зовохгүй байх. Одоо тэгээд юу бичихийг нт хүлээе
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Sun Aug 23, 2009 10:32 pm

За баярлалаа баярлалаа та бүхэнд... Баярлалаа хэнээ баярласан шүү.. Амьдрал өөрөө сайхан. Баяртай Че Ён.. Сайхан байлаа. Сайхан амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Мөн чамд ч гэсэн сайн сайхныг хүсч байна. Бүгдэд хүсч байна... Сапь үсэрсэн хорвоогын затир зам дээр тааралдсан тааралдах тааралдаж буй бүгдэд Коп Бамбуушын зүгээс сайн сайханыг хүсье! Бид ирээдүйг хэлж чадахгүй. Бид өнгөрсөнийг өөрчлөж чадахгүй. Бид яг одоо байгаагаараа л амьдарч явна. Энэ бол зугташгүй үнэн. Өвчин зовлон ,гуниг гутрал, ганцаардал , цөхрөл энэ тэргүйгээр хэн ч хэзээ ч ямар ч аалз амьдралыг төсөөлөхгүй, төсөөлж ч чадахгүй юм. Амьдралаас хүн бүхэн олон олон өөр өөр юм хүсдэг ч эцэстээ бүгд нэг л үр дүнд хүрдэг..
За за нээх духлаа Филисофи энэ тэр Шаагаад ч яахав. Угаасаа чадах ч биш... Намар болж байна . *****2 намар уйтгарын улирал ч цаанаа нэг сэтгэлд ойр байх юм. Бүүр элийрсээр байгаад намарт дуртай болчихсон байна шд Мвауахахахахах... Нутгын зүг хүлгийн жолоо татах цаг удахгүй гэж итгэж байна. Төөрсөн хүү чинь эх орон эмээ өвөөдөө найз нөхөд дээрээ очноо...
Үхэх үнэн Төрөх үнэн бусад нь худлаа.....
Энэ бол Амьдралын Лаалрын үнэн юм....
Баясцгаа цэнгэцгээ наргицгаа.. Нахиад хэлье
Бүгдэд баярлалаа... :mongol:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby avarga » Mon Aug 24, 2009 10:47 am

Хэхэ... Бамбууш ирвэл манай копууд долоо хоног гэртээ харихгүй архидах байх даа... :-o
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby Бамбууш » Thu Aug 27, 2009 8:54 am

Архи тамхитай танилцав...
Маниус ер нь нилээн олуулаа нийлнэ. Угаасаа тэгээд хаа сайгүй л банди нар олуулаа нийлдэг байсан цаг.. Ид өсч байхад Хи Хо ч моод энэ тэр Шаагаад л... Би чинь архи уудаггүй тамхи татдаггүй тас онгон залуу байлаа. Зүгээр л сайхан далдаактах дуртай. Харин манай нөхдүүд бол ихэнхи нь тамхи татна. Яг 6-7 дугаар ангийн үед бид хэд нийлж эхлэсэн. Нэг хэсэг 12 уулаа нийлдэг байв. Найзууд дунд ганц хоёр даруухан сурлагатай нөхдүүд байх. Одоо тэр нь бодвол нэг нь далдагар ч би нэг нь манай Сахал , Буугий гэж дууддаг нэг нөхөр байв даа. Бусад нь бол тэгээд тамхийг бол угсруулна даа харин ч нэг...Яг даруухан гэх юм бол манай Сахал л байсан байх. Буугий гэж нэг толгой гэж үнэн сийрэг, толгойтой гар байвшд. Аалз чинь бас бузарын хурдан хөдөлгөөнтэй зодоон нүдээнд бол буцдаггүй нэг тийм золбин , номхон хоёр нь тэнцчихсэн гар.. Агаа ч яахав. Тамхи энэ тэр бол нээх хүсэхгүй архи бол бараг л нээх сонирходоггүй байсан. Найзууд яг тэр үед охинтой үерхэж эхлэж байхад би бөглөө мөглөө эсвэл баавгайн чих, гүйдэг маадаг, нүхдэх, Плейстэшн дээр Tekken, Twisted Metal, Red Alert, Quake, Crash, Resident Evil ( Тасарчихсан тоглоом) энэ тэр тоглоод л жинкэнэ күүкдээрээ гүйдэг байлаа. Найзууд намайг коммунист хэрнээ фашист шиг нөхөр гэж доёолж цаашлуулна. Мөн өөбнөөрөө явж охин мохинтой танилцах болвол Бамбууш нээх хямсгар зан гаргаад нөгөө охидуудыг нь үргээгээд Шаачихна. Мух мух мух... Хүйсээ их оройтож мэдэрсэн гэж бодогдоод байдаг юм. За тэгээд Зуслан энэ тэр дээр бол охидуудыг оодож мэдэхээс өдөж мэддэггүй байлаа. Уг нь нэг охин мохин агаад хальт сайн энэ тэр болсон чинь найзууд дооглоод ах нөгөө охиныг доош нь хийж энэ тэр.. Анх 6 дугаар ангидаа манай Шуурга нэг шимийн архи Хөлөгт ( манай 10-т байсан хүнсний дэлгүүр буудал, бартай барилга) 700 төгрөг гэж байна билээ. Хэдүүлээ авч Шаая гэж байна. Тэгье гээд л хүүхэд байсан болохоор дурлаад авч уух ажилд оров. Гөнгө олддоггүй. Тэгэхээр нь шинээр баригдаж ашиглалтанд орсон "Хас" гээд хүнсний төвийн үүдэн дээр очоод бариа хийлээ дээ. Манай Жамбал бол өөрсдийн үеийн талх авах гэж гарсан багачуулыг бол дуудаж ирээд шууд хармааг нь нэгжээд л явуулж байгаа юм чинь. Мух мух мух... Тэгээд нэг хэдэн цаг зогсоод 400 төгрөг олсон санагдана. Бас л их гөнгө биз ааайн? ... Надад нэг салтааны 150 бас манай найзад 50 өөр нэгэнд 100 тэгээд өмнө Шимийн архи орцны шалан дээр... Бүгд гөлрөөстэй... Нэгнийхээ гэрээс аяга гаргаж ирж байгаад хийгээд нэг нэг татав. 8 уулаа уусан санагдана. За тэгээд нахиад нэг нэг татсан дуусдаг юм. Юу ч болохгүй байна гээд уугаад байсан гарууд сүүлдээ согтож байгаа янзтай.. Тэгээд гарцгаалаа даа. Жаалуудын тойрог гэж нэрлэгддэг 5 давхаруудын хавьцаа маниусын үеийн хэдэн банди нар нийлдэг байсан юм. Жижиг гарууд л даа Бума махан толгой Батаа, Аагий хэн хэн билээ дээ нэрийг нь цаг хугацааны явцад мартжээ.. Тэд нар бас чааваас үс мүсээ өгзөг хуваагаад будуулж мудуулсан байсан байх. Шар толгойтой нөхдүүд л яваад байдаг байсан. Тэд нар манай нэг аавгүй, ээж нь байрны жижүүр цэвэрлэгч ( ядарсан амьдралтай нөхөр байсан даа) нийлдэг гарыг пойл мойл гуссан шиг байгаа юм. Бид нар ч яахав баавгайн зүрх барын цөс идсэн гарууд... Гусаад л очно биддээ.. Байрныхаа гадаа шийдэн дээрээ байхад нь тавиад хүрсэн... Сайхан гөвшсөн дөө.. Манай нэг нөхөр нэгнийх нь алтан шар үснээс үсдэж зодож байгаад туг тугаар нь атгаад тасдангуутаа нөгөө гарлуу -Май энэ хялгасаа ав гэж Шаагаад үсийг нь үлээдэг юм. Мвуахахаххааха. За тэгж байсан манай ангийн 2 охин миний хажуугаар өнгөрч байснаа -Мөнктөрөө чи яагаад Суботник таслаад байгаа юм чамайг багшид зодоо хийгээд яваад байсан гэж хэлнэ дээ гэж хялмалзаад алга болов.. Охидууд нэг тийм шд. Өөрсдийнх нь хэрэг огт биш байхад ангас ангас хийгээд л хүний өмнөөс гуцдаг юм. Тэгээд ах найзуудаа дагуулаад сургууль оровш... Ангийнхан дээрээ очиод холоос жаахан азнаж зогсож байгаад ангийнхаа нэг далдага нөхрийг дуудаад хаамрлуу нь -Хүү юу үнэртэж байна
Нөгөө нөхөр амаа дараад -Пүүү архи үнэртэж байна шд. Бамбууш амаа уруулдаа хүргээд-Хүнд хэлвэл чиний хэлсэн сүүлчийн үгс байх болно шүү.... Яг яс юман дээр өөрөө албаар мэдэгдчихээд дараа нь тэгж сүрдүүлж байдаг нээрээ..Тэр бол цэвэр 100% охидын нүдэнд баатар эр болох гэсэн оролдлого байсан юм. Агаа ядаж байхад ангийнхаа нэг охинд сайн. Ер нь түүнд бүгд сайн. Ангид нэг тийм юм байдаг байсан шд. Нэг саак охин, Нэг саак банди энэ тэр гэсэн юмнууд. Мань охин бол тэр саак ангилалд ордог охин байв. Даанч тэр Суботник дээр гаргасан үйлдэл энэ тэр бол татах нь битгий хэл улам дургүйг нь хүргэнэ гэж Бамбууш яахан таах билээ көөркий. Уг нь намайг гайгүй хүүхэд даанч нусаа чанга нийдэг навсгар гувцас өмсөн явдаг гэж маний ангиас нийлдэг охинд хэлсэн шиг байгаа юм. Одоо эргээд бодоод байхад уг нь мань хоёр хамтдаа сууж мууж байхад ахад их гайгүй байсан юм шээг санагддаг. Даанч эжий Лондонруу зэлрэнгүүт миний нөгөө байнга өнгөтэй байдаг Омо үнэртсэн цагаан цамц маань хэр буртгандаа баригдаж Стиль имижтэй ургуулсан хошного үс минь сэгсийж дургүй хүргэнгүүт нь гусч хаяад халзан толгойлж явдаг болсоноос койш нэр хүнд ч яг тэрэн шиг замаар уруудсан байх көөркий..Ангийн охидууд намайг найзын хувиар л авч үзэн их илэн далангүй ярьдаг байснаас биш эр күн гэсэн нүдээр харж байгаагүй байхаа даа. За тэр ч яахав алив хадуурч байна халзан толгой...Архитай анх тэгж нөхөрлөсөн.. Тамхитай бол бүүр 8 төгсөдөг жил Зуслан энэ тэр яваад бүүр орсон шиг... Хичээлийн шинэ жил эхэлж байхад 9 сарын 1 нд ангийнхаа охин дээр очиж аваад сургууль орохдоо хажууд нь тамхи хэзээ язааны татсан чинь нөгөө охин ангийн анд, Комсмолын гишүүн , Ангийн ариун цэврийн даргын хувьд их загнаж чихнээс хонх уясан санагдана....
Манай 10 жилийн багш надад их сайн байсоон. Угаасаа банди нарт илүү сайн банди нартай түлхүү тулж ажиллан ар гэр амьдралд нь санаа зовдог байсан шиг.. Намайг 7 дугаар ангид ороход ангийн дарга хүлтэр болгож байж билээ... Багш их санаатай ээмэгчин байсан байгаа байхгүй юу. Хамгийн үймүүлдэг нөхрийг ангийн даргаар тавьчихвал Ангийн үймүүлэлт энэ тэр эрс багасаж болох юм гэсэн онол гаргаад тэрийгээ охидуудтай зөвлөлдөөд намайг сонгож л дээ. Тэгээд салаан даргаар манай хэдийг тохион томилдог юм. Мух Мух Мух.... Юу болсон гээч.. яг хичээлийн үеэр манай анги ялаа ч нисэхэд сонсогдмоор тийм нам гүм байж чаддаг болов. Үймүүлж ч болохгүй үнэн даяргаатай..Манай ангийнхан шаагилдаад ирэнгүүт *****2 гээд ширээ аашиад ( цаадах чинь их сүр босдог байв) босоод ирэнгүүт нам... Манай нөхдүүд бас салаан дарга юм болохоор заримдаа тэгээд л босоход анги бол дуугай болдог байсан дөө... 43-н түүхэнд 1999 оны 7 дугаар ангиудын түүхэнд үлгэр жишээ ч анги бол Бамбуушын анги байсан гэхэд нээх хол шалбарсан хэрэг болсон болохгүй л болов уу даа.. Хичээл ч тасалж болохгүй. Сүүлдээ бууж өгч буу зэвсэгээ хураалгасан. Ангийн даргыг нэг жил хийчихсэн байх шүү..... Сайхан үе байж дээ 10 жил.....
тэр жилийн зуны амралтаар нэг дархан яваад 10 хэд хоноод ирсэн чинь манай нөхдүүд архитай утгаар нь нөхөрлөсөн байж билээ. Би ч духлаа та муусайн аалзнууд боль энэ тэр гэж эхэндээ сүр дараамдсан. Яг миний үгэнд орж харагдаач.. Тэгээд нэг хэсэг бол надгүй задгүй их ууж иддэг болсон. Бацаанууд байж бас айхтар уудаг байж.. Манай 10-т цагдаагийн хоёр хэсэг байсан. Нэг нь алдарт Жаалуудын тойрогт. Нөгөө нь манай тойрогт Хөлгийн ард.. Өсөхөө, Батсүрэн гээд хоёр цагдааг би энэ насандаа мартахгүй байхаа... Ялангуяа Өсөхөө Лаларыг бол .. Ахлагчын курсд 45 хоног яваад нэг цагдаагийн хэсэгт Бууны нохойгоор орж 3 сар дадлага хийгээд 2 зураастай төрийн форм авсан муу турж үхсэн нохойн сөөб... Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглана гэж тэр муу аалзыг л хэлдэг байсан байх. Далан дээр байлдаж байгаад нэг нөхрийн толгойг хагалаадахсан чинь аавыгаа дагуулчихсан хайж явж байгаад Ливерпүүлийн улаан Логотой малгайгаар минь намайг танин бариад гавлаад хүлээд мөчлөөд дүүжлээд Хэлтэс дээр хүргэж өглөө дөө. Тэгээд Олзруугаа шунамхайрч буй араатан шиг Өсөхөөд асар том гомдол мэдүүлэн Халзан толгойтод зарга үүсгэв .Өсөхөөд өөрийгөө танихгүй болтол балбуулж билээ... толинд харсан чинь хар гаригийн хүн ч харагдаад байх шиг...Бас нэг удаад нь Ангийнхаа нэг бандируу тоглоомоор чулуу шидээд тэгсэн тэр чулуу нь дэлхийн таталзлын хуулийг зөрчин нисч явсаар айлын цонхыг хага аашив... Эй көөркий дөө..Өсөхөө энэ удаа миний нурууг Нотр Дамын Бөгтөр Квазимодо, мөн манай Капитан Коп Бөгтөртэй морьхон ч атаарахмаар гөбтөр болгосон.... Шалаа угаалгана хогоо асгуулна гуцвал гөбсөө арчуулах гэж дэмбэрэлтэнэ муу гөбсний нүх.... Өсөхөө үүнийг чи уншихгүй нь харамсалтай. Уншиж байвал чамайг 10 дугаар хороололд төрийн цагдаагийн нэр оромдож байхад гарын чинь элдүүр болж байсан Халзан толгойтоо царай муутай нөхөр чамд асар том салаавч өгч байгаа шүү. Тэгээд одоо намайг ирээд нэг бороохоодойроо Гөлгөн сугараа гэж хэлье.. Даанч уншихгүй нь тун харамсалтай... Аалз цагдаагийн албанаас гусагдсан сураг сонсогдсон. Тэгээд микр барьдаг болсон гэсэн. Мвуахахаххахаха
That's a Fucking karma Bitch...Гэхдээ хүн шиг амьдрах юм бол түүнд муу санаад байх зүйл алга даа. Гол нь юу ч хийсэн хүн шиг л байх кэрэгтэй дээ....
Батсүрэн ч яахав нэг таван кошуутай ахмад байсан. Цолондоо ч биш хаа нэгтэй хэрэг хийгээд орохоор ганц хоёр амбаардаад бас ах зах шиг үг хэлээд хаалгаараа амбаардаад гаргана. Нөхрөөс бол каал Шаана. Өсөхөөгөө бодвол ажилаа мэддэг төрийн гувцасыг бузарладаггүй хүн байсан шиг.. хахууль хүхүүл авдаг л гэлцдэг байсан. Би энэ хоёр цэхрээрээ харсан биш хэн мэдэхэв.. Аваад ч шальдаггүй байсан биз Гомборагчаа..
Энэ бүхэн одоогоос яг 10 жилийн өмнө болж байсан гэхээр цаг хугацаа үнэхээр харавсан сум шиг юм. Дурсамж л үлдэж.. Дурсамжаа гэж.. Хүн дурсамжаараа амьдардаг гэлцдэг юм билээ. Үнэн байх өө. Цабаан байхад чинь тэгээд одоо ер нь юм хум бодож дурсдаггүй мөн ингэж бичдэг ч үгүй байсан. Ямар сайндаа хичээлийн жил эхлэхэд нээсэн тооны дэвтэр маань улирал дуусч 5 сар налайгаад 6 сар дөхөж байхад эхний 10 хуудсандаа л гэлдэрдэг байсан байхав дээ... Одоо 10 н жилийн дэвтэрүүдээ нэг харах юмсан. Мөн Өсөхөөтэй нүүр тулах юмсан. Батсүрэнтэй нэг юм хувааж Шаах юмсан... Мөн Мэлхийн махаар шөл хийж уух юмсандаа гэж.....
Till next time take care Niggas, Inmates, Buddies and Fucking devilss...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby ТӨӨГӨӨ » Thu Aug 27, 2009 11:11 am

яг туулаад өнгөрүүлсэн амьдрал бна даа. 1 үеийн бүх л хүүхдүүд ингэж өссөн байх даа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Postby umbuu » Thu Aug 27, 2009 12:57 pm

Бамбууш :eek: Чиний үзэл бодлын нээлттэй илэн далангүй байдал
надад таалагдлаа.Харь хүний нутагт нутагт хэцүү л байдаг бизээ.Биеээ бодож
байгаарай.
ONE UNITED
umbuu
One united
One united
 
Posts: 1359
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest