Формула 1 - 2007

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Энэ улиралд хэн аварга болох вэ?

Кими Райкконэн
11
46%
Фернандо Алонсо
11
46%
Фелиппэ Масса
0
No votes
Жианкарло Физикелла
0
No votes
Бусад
2
8%
 
Total votes : 24

Postby Barcik » Thu May 31, 2007 12:23 pm

Хамгийн хямдхан билэт нь хэд байдаг бол? Сvзvкад нэг очиж vзхиймсан... Гэрманд байдаг хvмvvс vзэж байсан уу?
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Marco » Fri Jun 01, 2007 3:28 am

Хэ хэ үзээгүй ээ энд нэг тикэт 199 евро гэж байна лээ.3000-5000 евро төлж өөрсдөө унадаг л юм гэсэн.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Barcik » Fri Jun 01, 2007 10:18 am

30,000 еэн болхым байна... Болих уу даа... :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby khulgee » Sun Jun 03, 2007 12:55 pm

Monaco-iin ter zamaar yavj baisan, jiriin mashintai yavhad ch neleen l eygui zam.gudamjuud ni mash nariihan, yur ni hamgiin ur chadvar shaardsan garaa.
Margny-iih goy bolno doo, mash sain hurdalj chaddag zam.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 4:04 am

Image Канадын Гранпри 2007

Хэний ч санаанд орохооргvй сонирхолтой гараа баяр баясал, гутрал гунигаар дvvрэн болж єндєрлєлєє. Гараа онцийн сонирхолтой болсны дээр ойрын vед гараагvй томхон осол гарч БМВ багийн нисгэгч Роберт Кубица хvнд бэртлээ. Азаар энэхvv осол тvvний амьнаас холуур єнгєрч хєл нь хугарсан мэдээ байна. Мєн энэ гараанд Британийн ''Хар Алт'' єєрийгєє зvгээр нэг азтан биш гэдгээ дахин нотоллоо. Харин тvvний багийн анд сvvлийн 2 жилийн аварга Фернандo Алонзо энэ удаад нилээн тааруухан уралдаж 7-р байранд оров. Харин энэ гарааны хувьд Ферраригийн од мєн л гийсэнгvй. Райконнен 5-т орсон бол харин Масса уралдааны замыг дуусгаж чадсангvй. БМВ багийн нєгєє нисгэгч болох Ник Хайдфелд гараанаас 3-аар гарч байраа алдалгvй явсаар аман хvзvvдсэн юм. Энэ гарааны азтан бол Тоёота багийн нисгэгч Александр Вурц байлаа. Тvvний хувьд хойноос нэхэж 3-р байрт орсон юм. Нэгхэн оноотой Формула сонирхогчидын урамыг хугалж буй ''дvv'' Шумахер энэ удаад мєн л тааруухан давхиж арайхын онооны бvсд багтлаа. Томхон ослоос болж нилээн урт хугацаанд ургэлжилсэн пит стоп болсон нь зарим нэг хойгуур явсан нисгэгчидэд байраа ахиулах боломж олгосон юм. Нилээн хэдэн хvн vvнийг ашиглаж чадсан. Ингээд эхний 6 гарааны дараах байдлаар Макларены шинэ нисгэгч Луйс Хамилтон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг итгэл тєгс тэргvvлж байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 4:12 am

Канадын Гранпри:

1. L.Hamilton
2. N.Heidfeld
3. A.Wurz
4. H.Kovalainen
5. K.Räikkönen
6. T.Sato
7. F.Alonso
8. R.Schumacher
9. M.Webber
10. N.Rosberg
11. A.Davidson
12. R.Barrichello
------------------------------------------------------
6 гарааны дараах байдлаар нисгэгчид:

L.Hamilton 48
F.Alonso 40
F.Massa 33
K.Räikkönen 27
N.Heidfeld 26
G.Fisichella 13
R.Kubica 12
A.Wurz 8
H.Kovalainen 8
N.Rosberg 5
D.Coulthard 4
T.Sato 4
J.Trulli 4
R.Schumacher 2
--------------------------------------
Зохион бvтээгчидийн цом:

McLaren-Mercedes 88
Ferrari 60
BMW 38
Renault 21
Williams-Toyota 13
Toyota 6
Red Bull-Renault 4
Super Aguri-Honda 4
STR-Ferrari 0
Honda 0
Spyker-Ferrari 0
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 4:43 am

Image

Image

Image

Image

Image

Би Кубицагийн ослын зургийг хайгаад олсонгvй. Аймшигтай юм болсон байсан. Олвол хvмvvсээ хийчихээрэй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 4:55 am

Ус уух тавилан амьтанд хvртэл байдаг :-o

[flash width=425 height=350]http://www.youtube.com/v/ThAGGM8vTmk[/flash]
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby .boldoo. » Mon Jun 11, 2007 10:51 am

Ойрд Феррари миараад онцгүй байнаа..
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 4:05 pm

Хэлээд юу гэхэв. Шумигаа санаж байна шvv. :sad:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby M.Bibby-10 » Mon Jun 11, 2007 6:35 pm

.boldoo. wrote:Ойрд Феррари миараад онцгүй байнаа..


харин тиймээ...Онцгүй л байна шүү.Эсвэл Маклэйран ном уншуулцан юм боловуу?Эсвэл хараал хүрэвүү тэд сайн байсан шдээ.Тоогүй юмаа
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby khulgee » Fri Jun 15, 2007 2:17 pm

Kubica huur chini emnelgees zuv zgr garj irdiimdaa ahahah
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Цоомоо » Fri Jun 15, 2007 6:30 pm

Тэр азтай залуу.
Үнэхээр аймаар осол болсон.
Феррари тааруухан байна уу, нисэгчид нь эвээ олохгүй байна уу.
Ялангуяа Кими тун чамлалттай байна.
"Ф-1"-д хэдийгээр техникээр уралдаж байгаа ч гэсэн хүчээ хуваарилах ч гэх юм уу, зөв тактикаар үзэхгүй бол амжилт олохгүй гэдгийг саяын уралдаан харуулсан. Алонсо торгуулиас гарч ирчээд шалзуу юм шиг давхиж, бүгдийг гүйцэж түрүүлж байсан ч энэ их ачааллыг машин нь даагаагүйгээс проблем үүссэн. Сатод хэрхэн доромжлуулсныг нь бүгд харсан...
Мөн энэ гараанд ослууд, пэйс кар их зүйл шийдсэн.
Ферраригийн хос 2,3-р байрыг эзлэх боломж байсан.
Хамгийн эхний пит стопыг лидерүүдээс Хэмилтон хийсэн санагдана.. Тэгээд эхнээсээ цувраад орж байлаа. Ферраригийн 2 ороогүй л байсан...Яг энэ үед осол болж, зам дээр пэйс кар гарч ирсэн.Тэгээд питэд ороогүйнуудынх нь хохь, орснуудынх нь аз болсон....Давуу цагууд бүгд байхгүй болсон гэсэн үг...угаасаа Кими ч хамгийн азгүй нэгэн л дээ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Жавхлан » Sun Jun 17, 2007 6:22 am

Кубица ч нээрээ vнэхээр азтай залуу юм. Ус уух тавилантай л байж дээ. Тэрнээс биш тийм ослоос Терминатoр л амьд гарах байх. Машин бол жинхэнэ базсан лааз болсон. Хэд ч хєрвєсєн юм бvv мэд!!!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sun Jun 17, 2007 6:33 am

Image

Гэмтэлтэй байгаа Кубицаг орлож БМВ-ын залуу герман нисгэгч Себастиан Веттел маргаашийн Индианапoлисын гараанд уралдах болжээ. Тэрээр дєнгєж 19-хєн настай бєгєєд Ф1-ийн тvvхэн дэх залуу нисгэгчийн нэг болж байна. Тvvнийг германyyд Шумигийн хvv хэмээн єхєєрддєг юм байна. Учир нь тvvнтэй Шуми их ойр дотно ах дvvс мэт байж, vнэтэй зєвлєгєєг єгдєг гэнээ. Германyyд тvvнд ирээдvйн Шумахер гэж их итгэл найдвар тавьж байгаа нь илт байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sun Jun 17, 2007 6:46 am

Бямба гаригт болсон Индианапoлисын байлал тогтоох уралдааны дvн:

1 Lewis Hamilton McLaren-Mercedes 1:12.563 1:12.065 1:12.331

2 Fernando Alonso McLaren-Mercedes 1:12.416 1:11.926 1:12.500

3 Felipe Massa Ferrari 1:12.731 1:12.180 1:12.703

4 Kimi Räikkönen Ferrari 1:12.732 1:12.111 1:12.839

5 Nick Heidfeld BMW 1:12.543 1:12.188 1:12.847

6 Heikki Kovalainen Renault 1:12.998 1:12.599 1:13.308

7 Sebastian Vettel BMW 1:12.711 1:12.644 1:13.513

8 Jarno Trulli Toyota 1:13.186 1:12.828 1:13.789

9 Mark Webber Red Bull-Renault 1:13.425 1:12.788 1:13.871

10 Giancarlo Fisichella Renault 1:13.168 1:12.603 1:13.953

11 David Coulthard Red Bull-Renault 1:13.424 1:12.873

12 Ralf Schumacher Toyota 1:12.851 1:12.920

13 Jenson Button Honda 1:13.306 1:12.998

14 Nico Rosberg Williams-Toyota 1:13.128 1:13.060

15 Rubens Barrichello Honda 1:13.203 1:13.201

16 Anthony Davidson Super Aguri-Honda 1:13.164 1:13.259

17 Alexander Wurz Williams-Toyota 1:13.441

18 Takuma Sato Super Aguri-Honda 1:13.477

19 Vitantonio Liuzzi STR-Ferrari 1:13.484

20 Scott Speed STR-Ferrari 1:13.712

21 Adrian Sutil Spyker-Ferrari 1:14.122

22 Christijan Albers Spyker-Ferrari 1:14.597

Энэ Британи эр ч их эд юмаа. Сvvлдээ Алонзогоо хvртэл гаргаахгvй болж эхэлж байна. Хал vзэж халуун чyлуу долоосон хvн шиг л их хянамгай, алдаа гаргахгvй давхиж байна. Харин Феррари минь дахиад л байдаггvй. 2 нисгэгч маань техник, техникчидтэйгээ гар нийлэхгvй л байна. Энэ байдлаараа байгаад байвал энэ жил дахиад л хоосон хоцрох нь дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sun Jun 17, 2007 8:38 am

Канадын Гранпри Роберт Кубица

[flash width=425 height=350]http://youtube.com/v/Gr0poOtg7I0[/flash]

[flash width=425 height=350]http://youtube.com/v/CrjhtxziffQ[/flash]
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby kayo » Mon Jun 18, 2007 10:13 pm

Хамилтон ч аймар юмаа,Алонсо яаж ч урд нь гарах гээд чадахгуй байна лээ дээ,ёстой нуль авьяас бололтой юмаа
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Жавхлан » Tue Jun 19, 2007 12:41 am

Харин наад шинэкoвын чинь аймаарыг гайхаад л сууж байна. Уралдсан бvх гараандаа шагналын тавцанд зогслоо. Оноогоор ч тасраад эхэллээ. Энэ жил чигээрээ яваад аварга авчихаасай. Муу их зант, биеэ тоогч Алонзо авч байснаас л дээр.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Marco » Tue Jun 19, 2007 2:31 am

Хамилтон яллаа

Өнгөрдөг долоо хоногт "Манай нисгэгчид хоорондоо тэмцэлдэж болно."хэмээх өгүүлбрийг МкЛарэний Рон Дэннис болон Мартин Витмарш нар нилээд хэд давтсан билээ.Гараанаас эхлэн Луис Хамилтон ,Алонсо нарын тэмцэл ширүүхэн эхэлсэн ба дуусан дуустал хоорондоо 3 секундээс илүүгүй хугацаатай явсаар барианд орлоо.
38 дахь тойрогт Алонсо тун боломжтой довтолгоо хийсэн боловч Хамилтоныг гүйцэх хурд гарсангүй.Хоёр удаагын ДА маань энэ ялагдал түүнд хүндхэн тусаж байгааг нуусангүй .Монтреалийн уралдааны дараа Алонсо Испанийн нэгэн радиод өгсөн ярилцлагдаа МкЛарэний багынхан нутгын жаалдаа илүү санаа тавьж байна хэмээн гомдоллов.Тэрээр буцалж буй хор шараа ил гаргахгүйг хичээж байна.Саяны уралдааны сүүлийн тойргуудад Алонсогийн машины моторын эргэлтийг багасгахад Алонсо богино холбоогоор хараал урсгасан талаар яриа гарчээ.
Эдгээр нь хоёр топ жолооч нэг багт байхад зөрчилдөөн үргэлжилсээр байх болно гэдгийг илтгэж байна.Магадгүй ирэх улиралд Алонсо Ферариг сонгох ч юм билүү.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Tue Jun 19, 2007 3:01 am

Ферари бол МкЛарэний гол өрсөлдөгч билээ.Тийм ч учир тэд улиралын эхнээс л хамаг хүчээ дайчилсан.Шумахэр ,Рон Дэннис явснаар хүч нь суларсан энэ баг нэгдмэл байх багын
философийг хэрэгжүүлэж байлаа.Тодоос авхуулаад Фераригийн албан ёсны нүүр царайтнууд "Хэрэв бид саад бэрхшээлийн учир шалтгаан хаана буйг мэдвэл асуудлыг тэр даруй шийдэцгээх болно"
гэж ярьж байсан нь хагас үнэн бололтой.Яг одоогоор Ферари өрсөлдөгчийн шатнаас доошлон
МкЛарэнийг даган уралдагч болон хувирчээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Цоомоо » Tue Jun 19, 2007 7:08 pm

Феррари маш хангалтгүй байна аа, энэ улиралд.
Алонсо - Хэмилтон нарын хувьд бол гаднаа яахав, тэврэлдээд л сайхан байгаа ч үнэн хэрэг дээрээ огт тийм биш байгаа. Алонсо мэдээж уурлалгүй яахав, хэн ч биш, нэг шинэ залууг баг нь илт дэмжээд байхаар. Алонсо барын зулзагыг бага дээр нь дарж авч чадаагүй, оноогоор нэгэнт хоцорцон, багийн удирдлагууд эхнээсээ л 2-р нисэгч гэдэг байдлаар Хэмилтонд хандаагүй болохоор ирэх гараануудад ч гэсэн энэ нь хэвээрээ л байх болно, Алонсод найр тавиад зүгээр байраа тавьж өгөхгүй нь тодорхой...
Баг доторх 2 нисэгчийн аваргын төлөөх гал гарсан өрсөлдөөн хамгийн сүүлд хэзээ боллоо доо. Намайг сонирхож эхэлснээс хойш лав болоогүй. Ралвф, Монтойя нар яахав өрсөлддөг л байсан ч нээх шалиагүй...
Энэ улирлын гол чимэг нь Макларены хосын хоорогдын өрсөлдөөн болох янзтай, Феррари эргэж ирдэггүй л юм бол...
Мөн энэ улиралд Баттон, Баррикелло 2 жинхэнэ төмрийн сэг унаж байгаа бололтой...
Тойотаг сайжрах болов уу гэж жил бүр л харж байна, бахь байдгаараа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Жавхлан » Wed Jun 20, 2007 12:07 am

Хондагаас гадна сvvлийн 2 жилийн аварга Ренoгийн машин ч гэсэн авах юм алга. Ер нь Ренoг машин нь биш Алонзо авч явж байсан юм байна гэдэг дvгнэлтэнд хvрээд байна. Ферраригийн машин, нисгэгч, техникчид бvх юм нь хоорондоо авцалдахгvй байх шиг байна. Энэ байдлаар тэд энэ жил аман хvзvvднэ л гэж ярихаас биш тvрvvлэх тухай бодохын ч хэрэг алга.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Jun 22, 2007 4:55 pm

М.Шумахер yлирлын сvvлчээр дахин уралдана

Єнгєрсєн онд зодог тайлсан автомашины Формула-1 ангиллын уралдааны дэлхийн долоон удаагиин аварга Михаэль Шумахер энэ оны арван хоёрдугаар сарын 16-нд Английн "Уэмбли"-д болох "Аваргуудын уралдаан"-д оролцохыг зєвшєєрсєн байна. Энэхvv уралдадн 1988 оноос зохиогдож байгаа боловч М.Шумахер 2004 онд Парижид болоход нь ганц удаа л оролцсон.

Тэрбээр "Тэр vед уралдаанд оролцсон тамирчид, хєгжєєн дэмжигчид бvгд л сэтгэл хангалуун байсан. Энэ удаагиин уралдаанд би оролцох болсон нь зохион байгуулагчдад илvv олон билет зарахад нєлєєлнє гэж найдаж байна. Тэгээд ч орлогын ихэнх хувь нь хvмvvнлэгийн vйлст зориулагдах болно" гэжээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Jun 22, 2007 4:56 pm

Ferrari шинэ нисгэгч хайж эхлэв

Автомашины Формула-1 ангиллын "Ferrari" багийн удирдлага финнийн нисгэгч Кими Райкконненийн vзvvлж буй амжилтад сэтгэл дундуур байгаа бєгєєд тvvнийг орлох шинэ нисгэгчийн эрэлд гарсан байна.
К.Райкконнен таван гарааны дараахь байдлаар тэргvvлэгч Л.Хамильтоноос 26 оноогоор хоцорч IV байрт явж буй. "Ferrari" багийнхан тvvнийг сvvлийн vед цаг ямагт "шинэ цэрэг" ч гаргамгvй алдаа гаргаж, барианаас гарахдаа удааширснаас байрлалаа алдаж, тэргvvлэх байр эзлэх боломжгvй болж байгаад дургvйцэж байна. Сонирхуулахад, финн нисгэгч 2005 онд дэлхийн дэд аварга болсон бєгєєд одоогоор бусад тамирчдаас хамгийн єндєр цалин авдаг аж.
Тvvний оронд "Williams"-ийн Ник Росберг болон дэлхийн хошой аварга, "McLaren" багийн нисгэгч Фернандо Алонсо нарын аль нэгийг авч болох талаар ярьж байна. Ф.Алонсогийн хувьд "McLaren" баг Хамильтоныг илvvд vзэх болсонд дургуйцлээ илэрхийлээд байгаа. Харин Райкконнен дараа жилээс Японы "Toyota" багт Ральф Шумахерийн оронд орж магадгvй байгаа бєгєєд энэ баг л тvvнд "Ferrari''-д авч байсантай дvйцэхvйц мєнгє єгч чадах юм.

Нийгмийн толь
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest