by avarga » Wed Sep 20, 2006 9:01 pm
Дугуйт тэшvvрийг дэлхийн жишгээр хєгжvvлнэ
Д.ГЭНЭЭ (2006.09.20)
Дугуйт тэшvvрийн тєрєл манай оронд эрчимтэй хєгжих эхэллээ тавилаа. Дугуйт тэшvvрийн холбоо албан ёсоор байгуулагдаж, баг тамирчдаа дотоод, гадаадын тэмцээнд оролцуулж єрсєлдvvлэх болсон. Энэ бvхнийг санаачлан гол ажлыг нугалж яваа нэгэн бол Гэлэгийн Болд. Монголын Дугуйт тэшvvрийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Г.Болдтой хийсэн ярилцлагаа толилуулъя.
ОУДТХ-ны ерєнхийлєгч Роберто Маротта,
МДТХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга Г.Болд
-Шинэ холбооныхоо ажил vйлсээс эхлээд танилцуулна уу?
-Дугуйт тэшvvрийн спортоор сонирхон хичээллэгчдийн тоо сvvлийн жилvvдэд эрс нэмэгдэх болсон. Спортын энэ тєрлийг онцгойлон анхаарах, эхлэн хичээллэгч баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг тогтмолжуулах, сургалт зохион байгуулах, хэрэглэл материалаар хангах зорилгын дор Монголын дугуйт тэшvvрийн холбоог албан ёсоор байгуулж, vйл ажиллагааг нь эхлvvллээ. Нийслэл хотноо дугуйт тэшvvрийн залуучуудын 2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулсан. Холбооны Ерєнхийлєгчєєр Худалдаа хєгжлийн банкны картын тєвийн захирал Б.Эрдэнэсанаа сонгогдсон. “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн гvйцэтгэх захирал Л.Мягмаржав 170 ам.долларын єртєгтэй 15 ширхэг дугуйт тэшvvрийг тамирчдад бэлэглэлээ. БТСУХ-ноос спортын шинэ тєрлийг хєгжvvлэхэд хувь нэмэр оруулж буй Б.Эрдэнэсанаа, Л.Мягмаржав нарын хvмvvсийг салбарынхаа дээд шагналаар шагнасныг улсын аваргын тэмцээний vеэр гардуулсан.
-Монголын дугуйт тэшvvрчид анхныхаа олон улсын тэмцээнд єрсєлдсєн талаар тодруулаач?
-БНСУ-ын нийслэл Сєvл хотноо 28 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчнаа оролцууллаа. Манай тамирчид шорт трекийн 220 м-ийн богино замд, 300 м-ийн хар замд хурд сорилоо. Энэ удаагийн дэлхийн аваргад Ази тивээс 13, далайн хоёр, Хойд Америкаас долоо, Ємнєд Америкаас 4, Африкаас 3, Европоос 21 орны баг тамирчид єрсєлдсєн.
Г.Мєнх-Амьдрал, Г.Мєнхдорж нарын амжилт гайгvй байлаа. Есдvгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-нд Тайванийн Табэй хотноо дугуйт тэшvvрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно. Г.Ууганбаатар, Г.Мєнхдорж, Б.Базарсад, Г.Мєнх-Амьдрах, Г.Ургаацэцэг нарын залуу тамирчдаа оролцуулахаар бэлтгэж байна. Холбооны ойрын зорилт гэвэл 2010 оны Ванкуверийн євлийн олимпийн наадамд оролцох эрхийн тєлєєх тэмцээнд амжилттай єрсєлдvvлэх явдал. Ирэх онд Колумбад дэлхийн, Японд тивийн аварга шалгаруулах тэмцээн тус тус зохиогдоно.
Сєvл хотноо зохиогдсон энэ удаагийн тэмцээний vеэр биднийг Олон улсын дугуйт тэшvvрийн холбооны ерєнхийлєгч, Италиийн иргэн Роберто Маротта, Азийн дугуйт тэшvvрийн холбооны Ерєнхийлєгч Ко Хван Сvенг нарын хvмvvс хvлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, туслахаа илэрхийлсэн. Энэ арванхоёрдугаар сард Испанийн Мадрид хотноо чуулах Олон улсын дугуйт тэшvvрийн холбооны ээлжит чуулганаар манай холбоог олон улсын холбооны 115 дахь гишvvнээр элсvvлэхээ мэдэгдсэн.
Табэй хотноо болох Азийн аваргын тэмцээний vеэр бид Азийн холбоонд гишvvнээр элсэнэ. Ирэх онд зохиогдох Монголын хvvхдийн спортын ээлжит наадмын хєтєлбєрт дугуйт тэшvvрийн тєрлийг оруулахаар тєлєвлєж байна. Холбооны єдєр тутмын vйл ажиллагаанд Монголын тэшvvрийн холбоо, багш, дасгалжуулагчид тусалж, хамтран ажиллаж буйд хамт олноо тєлєєлєн талархаж явдгаа илэрхийлье. Дугуйт тэшvvрийн спортыг дэлхийн жишгээр хєгжvvлж ажиллах болно.