Дэвжээний фантазиг нэг шинэчлэх санаа байна, та нар нэг уншаад vз дээ:
- Одоо дэвжээнvvдийн хоорондох єрсєлдєєнийг жаахан "эзэнтэй" болгоё. Жишээ нь одоо нэг дэвжээ тvрvvлэхэд яг хэн хэний ачаар тvрvvлсэн гэдэг нь тодорхой бус нь тиймхэн байна.
21грамс удахгvй дэвжээнvvдэд тэмцээний дvнгээр оноо єгч башогоос башод уралдахаар болсон. Формула1 шиг тvрvvлсэн дэвжээ ... оноо(яг хэдийг шийдээгvй байгаа), хоёрт орсон тэд гэх мэтчилэн.
Тэгэхээр дэвжээний хvний тоог огцом цєєлвєл ямар вэ? Нэг дэвжээнд ерєєсєє 4-н хvнтэй л байя. Тэгээд тэр дэвжээний оноог бодохдоо єндєр оноотой 3-аар нь тооцоё.
Ингэвэл манай форумд 10 гаруй дэвжээнvvд vvснэ. Тэгээд Формула1-тэй тєстэйгєєр эхний байранд орсон 6-н дэвжээ нь 8-6-4-3-2-1 гэсэн оноонууд аваад бусад нь оноогvй хоцордог байвал ямар вэ?
Ийм єєрчлєлт хийвэл дагаад дэвжээнvvдэд аминчхан зvйлvvд ихсээд, єрсєлдєєн нь сонирхол татаж эхлэх байх. Жишээ нь 4-vvлхнээ юм чинь биенийхээ сонголтонд санаа оноогоо тусгаж, зєвлєлдєх боломж ихсэнэ.
Нєгєє талаас дэвжээнvvд башогоос башо хооронд онооныхоо эрэмбээр жагсах тул "сайн дэвжээ", "муу дэвжээ" ялгараад, оролцогчдын хор шарыг малтаад гоё болох юм шигээ.
6-н башо явсаны дараагаар жилийн шилдэг дэвжээг албан ёсоор "нэрлэж", сонирхол татмаар болгоё
