Заан харцагуудын халз тулаан

?

Postby Nomer 10 » Sun Jan 15, 2006 6:42 pm

Монгол бєхийн бооцоот барилдаан



Монголын Тулгар Тєр байгуулагдсны 800 жилийн ойд зориулан "ХYЧ ЧАДЛЫН УС" компаниас vндэсний бєхийн "Монгол бєхийн босоо хийморь" нэртэй бооцоот барилдааныг 2006 оны 1-р сарын 21-ны Бямба гарагт Бєхийн тєв єргєєнд зохион байгуулахаар болоод байна. Барилдаанд улсын Заан Харцага цолтонтой нийт 12 бєхчvvд зодоглох бєгєєд нэг бєх бусад бєхчvvдтэйгээ халз барилдахаараа онцлог юм.
Барилдааныг зохион байгуулах, бооцоо олгох журам
Бєхийн оноолт:
1 заан 6 харцагатай, 1 харцага 6 заантай барилдаж тус бvр єєрийн багтаа оноо цуглуулна.
Хувь бєхийн бооцоог олгох:
Даваа бvр vнэлгээтэй, 1 давсан бєх давааны шагнал 200,000 тєгрєгийн бооцоо авна.
Багийн бооцоог олгох:
Багийн гишvvний 1 даваа нэг оноо бєгєєд гишvvн бvрийн цуглуулсан онооны нийлбэр нь багийн оноо болно. Илvv оноо авсан баг тvрvvлэх ба 6,000,000 тєгрєгийн, 2-р байрт 1,800,000 тєгрєгийн барилдааны шагнал олгоно.


Уг барилдааны билет нь 10000 тєгрєгийн vнэтэй бєгєєд хэрэв та vзэхийг хvсэж байгаа бол 99779229 дугаарын утсаар захиалгаа єгч болно. Далимд нь дуулгахад билет бvрийг ХYЧ ЧАДЛЫН УС дагалдана гэдгийг сануулья.

Барилдааныг ивээн тэтгэгчид:

Image

Image

Image

Image

Image

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby maNba » Sun Jan 15, 2006 9:02 pm

odoo iim mod delgerlee dee...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Цогоо » Sun Jan 15, 2006 9:33 pm

Харин гоё юм биш vv? Сумо руу хошуурсан байсан туйлшрамтгай монголчуудыг буцаагаад vндэсний бєх рvv татаж байшт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby maNba » Sun Jan 15, 2006 9:40 pm

zugeerl delgerlee de gj bhad ..muulj en ter yariaguishd.. [-X
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Цогоо » Sun Jan 15, 2006 9:47 pm

Хэхэхэ. Муулаагvй ээ. Зvгээр л олзуурхаж байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby maNba » Sun Jan 15, 2006 10:00 pm

kompanuud sain iveen tetgej demjeed uguh heregtei ...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby chinggisiin_tsavchilt » Mon Jan 16, 2006 9:09 pm

::-2
sportoor amisgal.........
chinggisiin_tsavchilt
 
Posts: 107
Joined: Thu Dec 08, 2005 1:46 am
Location: Belguim-Ant-pen

Postby Nomer 23 » Thu Jan 19, 2006 3:58 pm

манай Спортын цонхоос ивээн тэтгэж зохион байгуулж буй анхны ажил гэдгийг дуулгахад таатай байна...
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Senior expert » Sun Jan 22, 2006 10:45 am

Bayar hurgie.
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Bayara » Mon Jan 23, 2006 1:18 pm

Харцага заануудын халз барилдаанд 5 заан, 5 харцага барилдаж, заанууд 20:5 харьцаагаар давамгайлсан гэж өнөөдөр сонинд бичсэн байна.
Хэн хэн яаж барилдсан юм бол?
Бас Цагаанбаатар, Наранбаатар 2 барилдаж Цагаанбаатар давсан юм байна.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Senior expert » Mon Jan 23, 2006 1:56 pm

Заан-Харцага 20:5

Ж.БАТМӨНХ (2006.01.23)


Монголын Yндэсний бєхийн холбооноос 2006 оныг нээлттэй бодлогын жил болгон зарлаж, олон шинэлэг ажил зохион байгуулж буйгийн нэг бооцоот барилдаан билээ. Арваадхан хоногийн ємнє отгон аваргууд халз тулж, Г.Єсєхбаяр давамгайлсан. Харин єнгєрєгч бямба гаригт шинэ зуунд мэндэлсэн харцага, заануудын бооцоот барилдаан боллоо.

Урьд нь зарласнаар хоёр талаас зургаа, зургаан бєх зодоглох байсан ч заан Д.Бумбаяр, харцага М.Баяржавхлан нар ирсэнгvй.

Ц.Мягмарсvрэн, И.Доржсамбуу, О.Одгэрэл, Ч.Батзориг, Х.Мєнхбаатар нарын таван заан Г.Ганхуяг, Г.Батбаяр, Э.Батбаатар, Т.Мєнгєнцоож, Л.Пvрэвжав гэсэн харцагуудыг цол, бяраар илvvрхэн 20:5-аар яллаа.

Тойрогт бvрт илvvрхсэн заануудын хамгийн цєєн даваа авсан бєх харцагуудын олон ялалттайгаас давуу байсан нь монгол бєхийн цолны ялгаа, vнэ цэнийг харуулсан юм. Єнгєрєгч наадмаар мэндэлсэн отгон заанууд тус барилдаанд давамгайлж, Х.Мєнхбаатар унаагvй тэргvvлсэн бол Ц.Мягмарсvрэн сvvлийн тойрогт л євдєг шороодлоо.

Бєхчvvдийн даваа бvрийг 200 мянган тєгрєгєєр vнэлсэн ба ялсан заануудын баг зургаан сая, дийлдсэн харцагууд гурван сая тєгрєг євєртлєв.

Энэхvv барилдааны vеэр зохион байгуулагч “Хvч чадлын ус” ХХК vзэгчдэд нэгэн сюрприз барьсан нь Афины олимпийн хvрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ДАШТ-ий хvрэл медальт, Универсиад-2005-ын аварга, чєлєєт бєхийн ОУХМ Б.Наранбаатар нарын барилдаан байлаа. Нэг сая тєгрєгийн бооцоотой уг тулаанд жин илvv гавьяат давамгайлж, бооцооны 70 хувийг хvртсэн.
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Bayara » Mon Jan 23, 2006 4:44 pm

Заанууд харцагыг нисгэсэн барилдааны эргэн тойрон
2006.01.23, 1:02 pm Өдрийн сонин
Монгол улсын хүчит таван заан өнгөрсөн бямба гаригт цолны “шалгалтаа” 80 хувьтай хамгааллаа. Тэднээс улсын харцагууд шүүлэг авсан юм.

Шүүлэгт орсон заанууд Г.Ганхуяг, Э.Батбаатар, Г.Батбаяр, Т.Мөнгөнцоож, Л.Пүрэвжав нартай ээлжлэн барилдаж таван давааг өнгөрөөсөн. Монгол бөхчүүдийн хоёр дахь бооцоот барилдаанд Бөхийн өргөөний талаас бага хүнтэй байлаа. Нээлтийн ажиллагаа 18 цагт байсан ч үзэгчдээ хүлээн нэг цаг хойшилсон. Гэтэл барилдах зургаан бөхөөс заан Д.Бумбаяр, харцага Н.Баяржавхлан нар ирсэнгүй. Мөн үзэгчид ч дүүрсэнгүй. Тэр бүр дийлээд авахааргүй 10 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг шагчид цаг тулахад 10 дахин хямдаар зарсан. Эдгээрээс гадна хоёр багийг дасгалжуулах УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөнөө байгаагүй юм. Харин далай аварга А.Сүхбат харцагуудыг зоригжуулан суусан.
Халз барилдааны баруун буюу зааны талыг Ц.Мягмарсүрэн зүүн талыг Г.Ганхуяг нар тэргүүлжээ. Нэгийн даваанд заанууд дуу дуугаа авалцан дүү нараа унагаж, 5:0-ээр ялан даваа бүрийн бооцооны шагнал болох 200.000 мянган төгрөгийг өвөртөлцгөөв. Харин хоёрын даваанд харцагуудын гол найдвар болсон Т.Мөнгөнцоож харьж яваа заан О.Одгэрэлийг, элдэвтэй бөх гэгддэг харцага Л.Пүрэвжав Ч.Батзоригийг хаян нурмайсан үзэгчдийг нэг сайн сэргээсэн. Даваа хооронд завсарлагаа байхгүй шууд л өрцгөөв. Гурав дахь тулаанд “давцгаана шүү” гэсэн уухайллаар түрүүлсэн харцагууд дуу, дуугаа авалцан унасан ч И.Доржсамбуугаар Т.Мөнгөнцоож хоёр дахь ялалтаа авсан. Дөрвийн даваанд мөн л заанууд давуулж гуядан даваагаа тавуул нэмсэн юм.
Үүний дараа л нууж байсан бэлгээ задлав. Зохион байгуулагчдын зүгээс энэ цагийн Монголын “хоёр баатар” болох гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, чөлөөт бөхийн ОУХМ Б.Наранбаатар нарыг үндэсний бөхөөр хүч үзүүлэхээр бэлджээ. Үзэгчид үүнийг сонсоод “Цагаанаа” гэж орилж байхад “Наба, Наба” хэмээн зарим нь дэмжицгээж байлаа. Хоёр бөхийг дэвжээнээ урихад 55 кг-д хөлд нь суудаг, 66 кг-д үүрч шиддэг залуусын хэн давахыг дор бүрнээ таацгаав. Ялигүй томдсон зодог, шуудагтай хоёр бөх сэрүүн барьцнаас хэсэг хөөцөлдсөний эцэст жүдочин залуу дээр нь гарч чадсан юм. Тэрээр жингээр арай илүү болоод ч тэр үү өрсөлдөгчөө унаган 700 мянган төгрөгийн эзэн болсон. Харин Б.Наранбаатарыг 300 мянган төгрөгөөр мялаав. Гэтэл үзэгчид гурав барилдуул гэцгээн уухайлсан ч саналыг нь хүлээж авсангүй. Энэ барилдааны дараа харцага заануудын хамгийн сүүлийн даваа эхэллээ. Тав дахь барилдаанд заанууд ширүүн эхэлсэн хэрнээ зөөлөрчээ. Доржсамбуу Ганхуягт, ганц унаагүй байсан голио хочит Мягмарсүрэн Пүрэвжавт тус тус унаснаар тэмцээн дууссан. Дүн гарахад заануудын манлайд Х.Мөнхбаатар тав барилдахад ганц ч унаагүй тэргүүлж шалгалтаа 100 хувиар “А” өгсөн. Харин Ч.Батзориг, О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн нар дөрөв, И.Доржсамбуу гурван унаатай халз барилдаанаа дуусгасан. Тэд багийн дүнгээр 25 барилдаан хийснээс 20-д нь даван 80 хувиар шалгалтаа өндөрлөн зургаан сая төгрөгийн эзэд болцгоосон юм. Харин заануудын цолыг баталсан хүчит харцагууд гурван сая төгрөгтэй харьсан билээ.

Б.Бадмаа
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby horidol » Thu Feb 16, 2006 11:50 pm

monhbaatar ch ih saijirch bgaa l daa
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby ergee » Sun Mar 19, 2006 11:29 am

Зеев...
Aya sport bayar bayasgalan buyu chi
ergee
Германы фэн
Германы фэн
 
Posts: 52
Joined: Wed Dec 07, 2005 11:48 pm


Return to Бөхийн төрлүүд

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests