Сүхбат vs.Өсөхбаяр

Hen ni hedeer hojih ve?

A.Sukhbat 2-0 G.Usukhbayar
22
46%
A.Sukhbat 2-1 G.Usukhbayar
18
38%
G.Usukhbayar 2-0 A.Sukhbat
3
6%
G.Usukhbayar 2-1 A.Sukhbat
5
10%
 
Total votes : 48

Postby Nomer 10 » Thu Jan 12, 2006 3:42 pm

Баярлалаа,сениороо.Өсөхөө нэг үеэ бодвол жижигтэй аргаа олдог болоод байх шиг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Rukawa » Thu Jan 12, 2006 9:50 pm

Аваргууд маань сайхан барилджээ...нэгнийгээ тийрчихгvйхэн шиг бeхийнхee ёс жудгыг хvндлээд хэрvvл маргаан гаргалгvй барилдаж.... applaus
Rukawa
 
Posts: 202
Joined: Thu Dec 01, 2005 8:02 pm
Location: Shohoku Basketball Team

Postby Rukawa » Thu Jan 12, 2006 9:50 pm

Аваргууд маань сайхан барилджээ...нэгнийгээ тийрчихгvйхэн шиг бeхийнхee ёс жудгыг хvндлээд хэрvvл маргаан гаргалгvй барилдаж.... applaus
Rukawa
 
Posts: 202
Joined: Thu Dec 01, 2005 8:02 pm
Location: Shohoku Basketball Team

Postby maNba » Thu Jan 12, 2006 10:06 pm

nuguu zaluu buhchuudiinh ni yu bolsiin...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby maNba » Thu Jan 12, 2006 10:06 pm

nuguu zaluu buhchuudiinh ni yu bolsiin...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby horidol » Thu Jan 12, 2006 10:09 pm

Osohoo 2 davchihsan bdag show gej
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby horidol » Thu Jan 12, 2006 10:09 pm

Osohoo 2 davchihsan bdag show gej
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Цогоо » Fri Jan 13, 2006 12:17 pm

Єчигдєр ЮБС-ээр гарч байна лээ. Єсєхєє аварга "нєгєє л" шахаж татах мэхээ хийж байна. Уулаасаа єндєр хvн болохоор уран гоё барилдах гэхээр уначих гээд болдоггvй биз. Харин хоёр дахь барилдаан дээр Сvхбат аварга ёстой гоё тонгорсон доо. Єсєхєє аваргыг давуулж барихад нь зєрvvлээд л нистэл нь тонгорсон. Ёстой аль ч бєхийн тєрєлд цэвэр ялалт байхаар ялалт байлаа гэж. Энэ шодож барьц сонгуулдагт би сvvлийн vед их дургvй болоод байнаа. Єсєхєє аварга энэ тэр гэсэн тэргvvтэй нэлээн хэдэн бєх бvvр цаг уяж шодохыг хvлээдэг болоо юу гэсэн бодол байнга тєрдийн. Сая гурав дахь барилдаанд л гэхэд шодож байгаад Єсєхєє аварга давхар шуудагны барьцтай Сvхбат аварга хоосон, барьцгvй байж байгаад дэвчлаашт. Уул нь тэрэн дээр нь уналгvй тэсээд vлдсэн бол Сvхбат аварга давхар шуудагдах байсан байх даа. За яахав хоёр аварга маань сайхан л барилдлаа. Улсын цолгvй 16 маань ч их сайхан эвтэй барилдлаа. Ерєєсєє маргахгvй сайхан барилдах юм аа. халти харахад хоёулаа зэрэг уначлаа даа гэж харахаар юм болоход унасан хvн нь шууд л тахимаа єгч байгаа юм чинь. Ер нь бид сvvлийн vед иймэрхvv сайхан шударга барилдаан vзлvv?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Senior expert » Fri Jan 13, 2006 1:48 pm

-Азаар үзэгчид "Энэ чинь худлаа барилдаан, бөхчүүдийн шоу байна" гэж ам мэдэн орилоогүй ч яг үнэндээ дэвжээн ндээр жинхэнэ хүч сорьсон барилдаан ганц л удаа болов-

Монгол үндэсний бөхийн түүхэнд анхдагч болж чадсан далай аваргуудын бооцоот барилдаан лхагва гаригт боллоо. Улсын наадмаас дутуугүй олны сонирхлыг татсан барилдааны тухай аваргууд жилийн өмнөөс ярьж эхэлсэн гэх. Нэг үгээр хэлбэл, үндэсний бөхөөсөө уйдаж, сумочдын барилдаан руу хошуурах болсон монголчуудынхаа сэтгэхүйг эргүүлэн авчрах гэсэн энэ барилдаан тэдний өврсдийнх нь санаа байжээ.
Хоёулаа улсын наадамд гурван удаа түрүүлсэн бас хоёулаа гавьяат тамирчин гээд хэн нь ч хэнипгээ давж мэдэх хүч тэнцүү аваргуудын барилдаан анхнаасаа олны сонирхлыг татаж байсан нь илт байв.
Тасалбарын үнэ 18800 төгрөг. Заалны барилдааныг 3500, улсын наадмыг 5000 төгрог төлж үздэг үзэгчдийн хувьд 20-иод мянган төгрөгөөр үнэлэгдсэн тасалбар үнэтэйд тооцогдох нь мэдээж. Гэсэн ч тэр өдөр Бөхийн өргөөний 2500 хүний суудлын нэг нь ч эзэнгүй хоцорсонгүй, бөхийн хорхойтнууд далай аваргуудын барилдааныг сонирхохоор мөнгө хайрлалгүй хүрэлцэн ирсэн байлаа.

Эхний даваа Г.Өсөхбаяр аваргынх боллоо
Зохион байгуулагчид дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох нарт хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг бэлдсэнийг хоёр далай аварга барилдааны эхэнд гардуулж өгөв. Түүний дараа аймаг, цэргийн цолтой шилдэг 16 бөхийн барилдааны нэгийн даваа эхэлж, дуучид хоёр аваргад зориулан ая дууны түрлэг өргөснөөр халз барилдааны нэгийн даваа эхэлсэн. Барилдааныг үндэсний бөхийн дүрмээр явуулах ч тэд энэ удаа барьц сонгохоос татгалзжээ. Гэхдээ энэ нь хэдэн цагаар ч хамаагүй барилдааныг удаашруулна гэсэн үг биш. Тэд аль болох богино хугацаанд уран мэх уралдуулан үнэнч, шударгаар барилдах ёстой байв. Үзэгчдийн хувьд хоёр аваргыг сэрвүүгээс барилдуулах сонирхолтой байсан ч тэд эхнээсээ л хав золгож, шуудагдалцах барилдааныг сонгосон. Мэдээж энэ нь арал, чацаар илүүрхэх Г.Өсөхбаяр аваргад ашигтайгаар тусч, барилдаан эхлээд арав гаруй минут болсны дараа Г.Өсөхбаяр А.Сүхбат аваргыг шуудагнаас шахаж татан давснаар эхний даваа отгон аваргынх болсон.
Үзэгчдийн бухимдал даваа тэнцсэнээр намжив
Бөхийн өргөөг дүүргэсэн үзэгчид үндсэндээ А.Сүхбат, Г.Өсөхбаяр гэсэн хоёр жигүүрт хуваагдсан байлаа. Бөхөд үнэн сэтгэлээсээ хайртай, аваргуудын үнэнч хөгжөөн дэмжигчид гэж онцолж болох тэдний бухимдал эхний барилдааны дараа дээд цэггээ хүрэв. Мэдээж энэ нь А.Сүхбат аваргын фенүүд.Тэд уран барилдаантаи 'жижиг" А.Сүхбатыг Г.Өсөхбаяр аваргад бярдуулан унасантай эвлэрч чадсангүй юу, уусан ундааны сав, идсэн чихрийнхээ цаасыг дэвжээ РҮҮ нүүлгэж гарав. Хэсэг ч биш нэлээд хугацаанд орилолдож, суудалдаа ч тогтохын аргагүй болсон үзэгчид дараагийн барилдаан дуусч, аваргуудын даваа, унааны харьцаа 1:1 болсноор сая нэг намжина лээ.

Аваргуудын зодог шуудаг машины үнэд хүрэв
Барилдааны үеэр далай аваргуудын зодог, шуудгийг дуудлага худалдаанд оруулж, багагүй үнээр тасалбар худалдаж авсан бөхийн хорхойтнуудын бэнчинг тодорхойлж амжив. Аваргуудын зодог, шуудгыг дэлгэмэл хэлбэрээр байрлуулж, том жаазанд хийжээ. Эхний дуудах үнэ 250 мянган төгрөг. Үзэгчид тийм их "мөнгөлөг" хүмүүс байсан уу, эсвэл хоёр аваргын өмсгөл тэдэнд үнэт эрдэнэ шиг санагдсан уу, бооцооны мөнгө зуу зуугаар, сүүлдээ бүр сая саяар өссөөр зодог шуудаг тун удалгүй шинэ эзэндээ очсон. Энэ удаа Г.Өсөхбаяр аваргын зодог, шуудгийг нэгэн компанийн захирал дөрвөн сая нэг зуун мянган төгрөгөөр худалдан авсан бол энэ барилдааныг сонирхохоор Сэлэнгэ аймгаас ирсэн үзэгч А.Сүхбат аваргын улаан хүрэн өнгөтэй зодог, шуудгийг зургаан сая нэг зуун мянган төгрөгөөр үнэлэн өөрийн болголоо. Мөн энэ үеэр сийлбэрч Д.Баттогтохын хоёр аваргын хөргийг ясан дээр сийлсэн бүтээлийг 200 мянган төгрөгөөс эхлэн дуудаж Г.Өсөхбаяр аваргын сийлбэр гурван сая таван зуун мянга, А.Сүхбат аваргын хөрөг хоёр сая төгрөгөөр тус тус үнэлэгдэн фэнүүдийнх нь өмч болсон. Тэрхүү сийлбэрийг урлахдаа Г.Өсөхбаяр аваргынхыг тэмээний далны яс, А.Сүхбат аваргынхыг эр үхрийн далны ясан дээр сийлжээ.

Халз тулаан байхдаа яахав дээ
Хэдийгээр бооцоот барилдаан, халз барилдаан гэсэн шинэ нэртэй боловч нэг мэдсэн барилдаан маань халз тулаан болж хувирлаа. Гэхдээ тайлбарлагчийн зарлаж байснаар л даа. "Хоёр аваргын дараагийн халз тулаан эхэллээ' гэсэн тайлбарлагчийн үг үзэгчдийг багагүй бухимдуулсан. "Хэдийгээр барилдааныг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байгаа хэдий ч одоо байтлаа хэдэн аваргыгаа тулалдуулж мөнгө олох нь дутаа юу" хэмээн ширүүлхсэн үзэгчид тайлбарлагч руу хатуу үг шидэн байж халз барилдааныг жинхэнэ нэрээр нь дуудуулж хэвшинэ билээ.

Гурав барилдсан ч гомдолтой байна
Азаар үзэгчид "Энэ чинь худлаа барилдаан, бөхчүүдийн шоу байна" гэж ам мэдэн орилоогүй ч яг үнэндээ дэвжээн дээр жинхэнэ хүч сорьсон барилдаан ганц л удаа болов. Уг нь барилдааны дүрэмд зааснаар бол аваргууд гурван барилдаан хийх ёстой ч хэн нэг нь дараалан хоёр давбал заавал гурав барилдах шаардлагагүйгээр түрүүлэх боломжтой байв. Гэтэл эхний барилдаанд аваргууд тийм ч нухацтай хандсангүй. Дараагийн даваа эхлэхэд хөтөлбөрт тусгагдсан бусад арга хэмжээний тал нь ч зохиогдоогүй байсан болохоор Г.Өсөхбаяр аварга дахин давж, барилдааныг дуусгах эрхгүй болов. Хэрэв тэр дараалаад хоёр давчихвал түрүүлэх хүн нь тодорхой болж, үзэгчид суудлаа орхин гарах учир үнэн ч бай, худлаа ч бай А.Сүхбат аварга энэ даваанд давж, зохион байгуулагчдад бусад арга хэмжээгээ явуулах боломж олгох нь ойлгомжтой болж эхэлсэн. Харин тэднийг гурав дахиа барилдахад аваргуудын хөдөлгөөн бүр үзэгчдэд үнэ цэнэтэй байсан нь үнэн. Шийдвэрлэх барилдаанд тэд дөрвөн ч удаа баруун, зүүнээрээ ээлжлэн хав золгож хүч сорив. Энэ барилдаанд А.Сүхбат аварга эхнийхээсээ илүү хөдөлгөөнтэй барилдаж, Өсөхөө аваргыг гурван ч удаа хутгасан боловч түүний мэх тийм ч даацтай болж чадсангүй. А.Сүхбат аварга хоёр талтай ч түүнд баруун зодгоо ашигтай байсан өндөр" аваргад зүүн талаараа золговол илүү боломжтой байж мэдэх байсан. Барипдаан гуч гаруй минут үргэлжилсэн хойно Г.Өсөхбаяр "жижиг" аваргын толгойг уургалж, ард нь гарснаар түүнийг гарцаагүй унагах мэхэндээ орж чадсан. Ийнхүү гурав дахь барилдаан Г.Өсөхбаяр аваргынх болж, тэрээр гурван барилдааны хоёрт нь давснаар нэг давааг 12 сая төгрөгөөр үнэлсэн хамгийн өндөр байтай барилдааны анхны ялагч болсон юм.
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Bayara » Fri Jan 13, 2006 2:14 pm

Харин тиймээ, залуусын барилдаан ёстой маргаангүй сайхан болсон. Хайнцсаан гээд л хүмүүс орилж байхад нэг нь шууд тахимаа өгөөд л яваад өгч байсан. Тогтохбаяр, Соронзонболд, Бямбажав 3 харамсалтай л уналаа. Дэмжин байсан 3 бөх маань, хэхэ.
Өсөхөө Сүхбат хоёр ёстой хүчийг үзсэн сайхан барилдаан гаргасан байналээ. Хэн хэн нь хийнэ гэж төлөвлөсөн мэхнүүдээ хийсэн, санаандаа хүртэл барилдаж чадсан.
3 дахь барилдаанд шодохын тухайд шодсон юм байналээ. Гэхдээ Сүхбатад эхлээд барьц сонгосон гэсэн. Тэгээд хаяж чадаагүй, дараа нь Өсөхөө сонгоод хаясан.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Senior expert » Fri Jan 13, 2006 2:20 pm

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хvрээнд “Хамтын нєхєрлєлийн сан” хадгаламж зээлийн хоршоо Монгол Улсын далай аваргуудын дунд 30 сая тєгрєгийн халз бооцоот барилдааныг зохион явууллаа.

Барилдаан Yндэсний их баяр наадам, ардын хувьсгалын тvvхт 79, 80, 83 жилийн ойн их баяр наадмын хvчит бєхийн барилдаанд тvрvvлж, далай аварга цол хvртсэн МУГТ, сvмо бєхийн дэлхийн хошой аварга А.Сvхбат, 81, 82, 84 жилийн ойн наадмаар тvрvvлсэн МУГТ, чєлєєт бєхийн Азийн АШТ-ий алтан медальт, далай аварга Г.Єсєхбаяр нарын дунд болов.

2005 оны нэгдvгээр сарын 11-ний єдєр 17 цаг 34 минутад барилдаан эхлэв. Халз барилдааныг нээж, зохион байгуулагч “Хамтын нєхєрлєлийн сан” хадгаламж зээлийн хоршооны дарга Энхтєр vг хэлэв. Тvvний дараа далай аваргууд улсын цолд ойрхон хэмээн vзэгч олны талархлыг хvлээж буй аймаг, цэргийн цолтой шилдэг 16 бєхийн хамт Бєхийн єргєєний торгон ногоон дэвжээнээ орж ирж суудлаа эзэлцгээв.
Барилдаан аймгийн арслан Ч.Булганхvv тэргvvтэй аймаг, цэргийн цолтой 16 бєхийн барилдаанаар эхлэв.

Нэгийн даваа

а.а Ч.Булганхvv а.а Э.Энхбат

а.а. Ц.Оргил а.а А.Амараа

а.а Р.Тvвшинбаатар а.а Н.Баярмагнай

а.а Т.Єсєх-Ирээдvй а.а Ш.Тогтохбаяр

ц.а М.Баяржаргал а.а Б.Соронзонболд

а.а Ж.Отгонбаяр а.а М.Єсєхбаяр

ц.а А.Бямбажав а.н Н.Тvвшинбаяр

Дараа нь далай аваргуудын эхний барилдаан болов. Барилдааны ємнє залуу дуучин Єлзийдэлгэр далай аварга А.Сvхбатад зориулсан дууг дуулж сонирхуулсан бол дуучин Баянмєнх Г.Єсєхбаяр аваргад зориулсан дууг дууллаа. Єєр єєрсдийн дууг сонссоны дараагаар хоёр аварга эхний барилдаандаа гарч ирлээ. Барилдаан 20 минут vргэлжилсний эцэст vндэсний бєхийн дvрэм ёсоор хоёр аваргыг золгуулав.
Эхлээд Г.Єсєхбаяр аваргын талаар зvvн золгож, аварга нэг шахаж татаад дутуудуулчихлаа. Дараа нь А.Сvхбат аваргын талаар золгосон ч Єсєхєє аварга халаад тавиулчихав. Дан барьцнаас хаялцаагvй тул хоёр аварга зvvн давхар золгож, Г.Єсєхбаяр аварга шуудагны барьцнаас шахаж татаад давсан юм.
Эхний барилдааны дараа СТА, дуучин С.Жавхлан “Монголын vнэртэй салхи” дуугаа дуулсан. Yvний дараагаар улсын цолгvй бєхчvvдийн барилдааны хоёрын даваа явагдлаа.

Хоёрын даваа

а.а Р.Тvвшинбаатар а.а Э.Энхбат

а.а Ж.Отгонбаяр а.а А.Бямбажав

а.а Т.Санчир а.а Б.Соронзонболд

а.а А.Амараа а.а Ш.Тогтохбаяр

Хоёр аваргын хоёр дахь барилдаан тєдий л удсангvй. А.Сvхбат аварга Г.Єсєхбаяр аваргыг давуулсан барьц авахад нь сугадаж тонгорон жvдогийн vнэлгээгээр “иппон”-оор унагалаа.
Yvний дараа далай аваргуудын зодог шуудагны дуудлага худалдаа явагдаж, Г.Єсєхбаяр аваргынх 4100000 тєгрєгийн vнэ хvрэв. Харин А.Сvхбат аваргын зодог шуудгийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нэгэн иргэн 6100000 тєгрєгєєр худалдан авлаа. Мєн СТА, дуучин, сийлбэрчин Т.Баттогтохын хоёр аваргыг далны ясан дээр урласан дvрсийг vнэ хаялцуулав. А.Сvхбат аваргынх 2200000 хvрсэн бол Єсєхєє аваргынх 3500000-аар борлогдов.

Тус арга хэмжээний дараа аймаг цэргийн цолтой бєхчvvдийн шєвгийн дєрвийн барилдаан болж, аймгийн арслан Р.Тvвшинбаатар аймгийн арслан Т.Санчиртай барилдан хємрvvлээд євдєг шороодов.

Харин аймгийн арслан Ж.Отгонбаяр, Ш.Тогтохбаяр нарын барилдаан сонирхолтой болж Тєв аймгийн арслан Ж.Отгонбаяр давсан.

Харин vзvvр тvрvvнд Євєрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан Т.Санчир, Ж.Отгонбаярыг тахимдахад нь хємєрч тvрvvллээ.

Уг барилдаанд нэг давсан буюу шєвгєрсєн бєхчvvдийг сар шинийн тавагны идээ, хэвийн боов, мєнгєн шагналаар урамшуулав.



Хоёр аваргын шийдвэрлэх гурав дахь барилдаан дараа нь болов. Барилдаан тєдий л удалгvй хоёр аваргын хэн хэн нь элэг бvсний барьцтай болов. Єсєхєє аварга Сvхбат аваргын толгойг уургалж дороо хийгээд алдсандаа нэлээд харуусангуй харагдав.

Тєд удалгvй хоёр аваргын барилдааны цаг дуусч золгох болов. А.Сvхбат аваргын талаар буюу баруун дан барьцнаас эхэлж барилдахад А.Сvхбат нэлээд лав хутгаж, Г.Єсєхбаяр аваргыг сvрхий тэнцвэр алдуулаад дутуудсан бол Єсєхєє аварга зvvн давхар золгооноос татаж мордоод эгээтэй л Сvхбат аваргыг сєхрvvлчихсэнгvй.

Yvний дараагаар Г.Єсєхбаяр аварга давхар шуудагны барьцнаас баруун давуулж, А.Сvхбат аваргын толгойг уургалан хєлтэй нь холбоод, дамжиж алсын шуудганд нь хvрч татаад давав.

Ингэснээр хоёр аваргын халз барилдаан Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Буур” хэмээх Н.Жамъян аваргын зээ хvv Монгол Улсын далай аварга Гэлэгжамцын Єсхбаярын ялалтаар єндєрлєлєє.
Далай аварга Г.Єсєхбаяр шагналын 80 хувь буюу 24 сая тєгрєг хvртсэн бол А.Сvхбат аварга зургаан сая тєгрєг байнд авчээ.
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Цоомоо » Sun Jan 15, 2006 1:32 am

Сайхан барилдаан болсон л доо, ер нь бол Сухбат барахааргуй болсон байна лээ, 2 жилийн емне бол еер л дее... Гэхдээ узэгчид унэхээр соёлгуй байна аа. Тэр юм шиддэг **н** зангаа болиосой...унэн **н**..
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Sun Jan 15, 2006 5:32 pm

Өнөөдөр сонин дээр ийм зурагнууд гарч.сүүлийн зураг нь хэрэг алга аа.Камер нь тааруу юм уу эсвэл буруу тохиргоо хийсийм уу.

Image

Image

Image

Image

Image

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby 21Grams » Sun Jan 15, 2006 5:58 pm

Чєлєєтєєр барилдсан юм шиг харагдаж байна ш д. :)
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Цогоо » Sun Jan 15, 2006 9:30 pm

Сvхбат аваргын тонгорч байгаа зураг байхгvйн байх даа. Ёстой урамтай гоё хаяж харагдсаншт уул нь.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby chinggisiin_tsavchilt » Mon Jan 16, 2006 9:17 pm

saihan barildaan boljeee.......................Nuntgiin avarga unaj Nutgiin arslan turuuljeee.............. ::-2
sportoor amisgal.........
chinggisiin_tsavchilt
 
Posts: 107
Joined: Thu Dec 08, 2005 1:46 am
Location: Belguim-Ant-pen

Postby maNba » Mon Jan 16, 2006 10:14 pm

bas nutarhagaad ontsgui zan gargasan ldaa..arhangaigiin nutgiin zuvlul usuhuuduu tuv aimgiih ni suhbatdaa zurag beleg en ter uguul...2uland ni l uguh yostoi bhgui yu....
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Gooner » Thu Jan 19, 2006 1:55 pm

Гадуур нэг яриа их гарах боллоо... энэ юу вэ гэвэл энэ 2-н барилдаан зүгээр л шоу байсан гэж...
Юу вэ гэвэл энэ 2 тэмцээний төгсгөлд Өсөхөө аварга 24-н саяыг, Сүхбат 6-н саяыг авсан мэт дүр үзэгдсэн боловч үнэндээ 30-н саяыг энэ 2 хувааж 15, 15-аар авсан гэх. Учир юу вэ гэвэл ЗБ-чид тэмцээн эхлэхээс өмнө үзэгчдээр бооцоо тавиулсан бөгөөд үзэгчдийн ихэнх нь Сүхбат дээр бооцоо тавьсан бөгөөд энэ тохиолдолд Өсөхөө давбал ЗБ-чдад ашигтай тусах нь тодорхой бөлгөө... Тэгэхлээр энэхүү хуйвалдаанд 2 аварга ч оролцож Монгол бөхөө дээдэлдэг хөгжөөн дэмигчид үзэгдчээ хөөрхөн дөнгөж орхисон бололтой...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Rukawa » Thu Jan 19, 2006 4:23 pm

Ер нь бол шоу л байсан байх даа....арай л гоё барилдаад байсийн... :D
Rukawa
 
Posts: 202
Joined: Thu Dec 01, 2005 8:02 pm
Location: Shohoku Basketball Team

Postby Цогоо » Thu Jan 19, 2006 5:52 pm

Би бас нэг тиймэрхvv юм барилдахаас ємнє нь сонсож байсан юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 7 » Thu Jan 26, 2006 4:36 pm

tegehdee humuus tegej yarij bnalee shd zugeerl show bsan garaad usuuhuu 24 iig awaagui Sukhee ch gesen 6 aag awaagui gesen shd
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Bayara » Thu Jan 26, 2006 5:17 pm

Эдгээр яриа бол цөм хоосон хардлага л юм даа. Тэр 2-т худлаа барилдах ямар ч шалтгаан байхгүй шдээ. Хэн хэн нь давахдаа бүрэн итгэлтэй байсан болохоор хүчээ үзчихье л гэсэн байлгүй дээ. Юмыг дандаа муу талаас нь харддаг зан бидэнд байх юм даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby C.Ronaldo » Thu Feb 02, 2006 7:18 pm

arai hudlaa barildaagui bailgui dee.. hen hen n negneesee iluu garah gej oroldoj bgaa bolohoor...
One United.
C.Ronaldo
 
Posts: 49
Joined: Thu Jan 26, 2006 5:24 pm
Location: ESPN sport center

Postby Takanohana_Nowitzki » Sat Feb 25, 2006 5:10 pm

2uulaa gemtej ene ter.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Previous

Return to Бөхийн төрлүүд

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron