Герман 2006 ДАШТ миний нүдээр

Дэлхийн аварга чиний хувьд хэр болж өнгөрөв?

Бүтэн сар маш сайхан байлаа
11
55%
Яахав дээ л боллоо доо
9
45%
 
Total votes : 20

Герман 2006 ДАШТ миний нүдээр

Postby hulbumbugch » Tue Jul 11, 2006 6:01 am

Нэг сайхан бичлэг эхлүүлээд байна олигтой бичихийн тулд бүтэн 1 сар юу харж үзсэнээ эргэцүүлж нилээн бодож бичих хэрэгтэй байх. Бичлэгээ дуусгаад энд тавинаа. Тэр болтол бусад гишүүд бичлэгээ үлдээнэ биз.

Анхааруулга: Энд зөвхөн ДАШТ-ын сайн сайхан гоё талыг нь харж бичээрэй. Хэн нэгэнийг муулсан хараасан хэрэлдсэн бичлэг хийхгүй байхийг анхааруулая.

Бас битгий чат болгоорой. Хүн бүр 1 бичлэг хийгээд явбал сүүлд харж байхад илүү гоё байх болно.

Та бүхнийг хүндэтгэсэн Көлбөмбөгч.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby spain man » Tue Jul 11, 2006 8:50 pm

Гоё сэдэв байна хөлбөмбөгчөө.

За 4 жил хүлээсэн бодсон Дашт болдгоороо болж сэтгэл нэг л гунигтай үлдлээ. Гэхдээ эргээд харахд их дурсгалтай дурсамжтай сэтгэлээс гардаггүй дашт болсон байхаа. Зиданы матераззиг мөргөсөн нь, Роналдогийн түүхэн гоол, Португал голландын тоглолт, Бексийн уйлж байгаа. Руудын сэлгээнд сууж байсан тайван царай, гээд л...... Гэхдээ хамгийн гол гонсоймоор зүйл бол Дашт нэгэн үеийн агуу тоглогчдоо үдэн гаргалаа даа. Ван Нистелроой, Роналдо, Зидан, Рауль, Анри, Кан, Баллак дараагийн дашт аар эднийг харахгүй гэхээр гомдмоор ч юм шиг. :sad: дараагийн нэгэн үеийг бид эд нартай харьцуулахад их л жул санагдах байх даа. за энэ ч яахав. Бүтэн сар ийм хурдан өнгөрсөнд нэг л итгэж өгөхгүй нь ээ. Одоо ч дашт үргэлжилж байгаа юм шиг. тоглолт хүлээмээр байна шүү хэхэхэ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 5:31 pm

Нээлт болохоос хэдхэн хоногийн ємнє форумны атаман Номер 10-тай хамт Бразилийн шигшээ багийн бэлтгэл дээр очих хувь тохиосон юм. Хєлбємбєгийн шидтэнvvдийн бэлтгэлээ хэрхэн хийхийг харах гэж цугласан тэр хvмvvс Монголд байхгvй том цэнгэлдэхийг битvv дvvргэж бий болгосон тэр уур амьсгал миний хувьд дэлхийн аваргыг цаг хугацаанаас нь ємнє эхлvvлсэн зvйл болсон билээ.

Хэдхэн метрийн зайнаас тэр одуудыг харахаар єєрийн эрхгvй нэрээр нь дуудаж орилдог юм байна лээ, ямар ч удирдлага байхгvй....

Тvvнээс хойш нээлтийн тоглолт хvртэл цаг хугацаа жирийн явдгаасаа лав 2 дахин удаан явах шиг санагдаад байсны учрыг Лам гоол хийх vед л ойлгосон., Ийм гоё баяр vзэх гээд яараад байхаар чинь хvний доторх цаг жирийн цагаас тvрvvлээд байдаг юм шиг байна лээ, хэхэ.

За тэгээд Майн мєрєний эрэг дээр очиж Герман - Шведийн тоглолтыг vзсэнээ би нэлээд удаан бодох байх. Ямар ч гайхалтай тоглолт байв, ямар гайхалтай орчинд vзэв...
Єшєє хэд хэдэн тоглолт Номер 10-тай цуг, улс улсын фэнvvдтэй цуг vзсэн. Тухай бvрд л дахин давтагдашгvй баяр болж байгааг мэдэрсэн дээ

Ер нь товчхондоо "хєлбємбєг" гэдэг зvйлийг зєвхєн талбай дээрх 22 тоглогч биш тvvнйиг vзээд зvрх сэтгэлээ баясгаж байгаа олон мянган(сая) vзэгчид бий болгодог юм байна гэж ойлгож авлаа.

Та бид ч гэсэн энэ "хєлбємбєг"-ийн нэг хэсэг. Бvгдээрээ, бvхэлдээ, хамтдаа, дэлхий даяраа хєлбємбєгийн баяр хийлээ.

Одоо наадам... :D
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Fri Jul 14, 2006 6:24 am

2-хон хүн саналаа бичсиймуу даа, нөгөө дэлхийн аваргаар бужигнаж байсан хүмүүс хаачсийн. Нөхдүүд жин ихтэй юм бичих гээд бэлдээд байнуу хэхэ. Надад лав энийг бичихэд дор хаяж 2 3 өдөр хэрэгтэй байх, бүтэн нэг сарын юмыг эргэцүүлнэ гэхээр их цаг орно доо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby rednasca » Fri Jul 14, 2006 12:25 pm

Харин тийм байна. Гэхдээ нийтлэлээ бичсээр суугаа гэж найдъя. Миний хувьд та нөхдүүдийнхээ нийтлэлийг уншаад л байж байя. Ялангуяа 10-ын нийтлэл их таалагддаг шүү.
ДАШТ гэдэг бол хамгийн сайхан зүйл юм гэдгийг л улам сайн ойлголоо. FIFA is better than UN. кофи аннан өөрөө тиймэрхүү зүйл ярисан учраас энэ бол үнэн гэж бодож байна.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby barca forever » Tue Jul 18, 2006 2:48 pm

yaaltchgui saixan delxiin abrga bolj ongorloo. chin setgeleesee demjij yavdag spain maani budersen ch manai bagiig xojson bag final d uldsen gexeer yaaxav dajgui l baina. unexeer l saixan delxiin avarga bolloo urd omno ni azguitdeg baisan delxiin granduud bug d l xesgeesee garch. diildsen baguud ni bugd l oorsdoos ni dudaxgui l xuchirxeg baguudad diildlee. daraa daraagiin world cup ch gesen iim l bolj baigaasai
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby hulbumbugch » Mon Jul 24, 2006 7:05 am

Герман 2006 ДАШТ миний нүдээр I

Ингээд баяр гуниг дагуулсан нэг сайхан Дэлхийн аварга, нэг сайхан фестивал үүгээр өндөрлөлөө.
Олон сайхан тоглолтууд үзлээ. Бүх дэлхий даяар энэ агуу тоглоомын хүч чадлыг гайхаширч шагшиж 1 сарыг өнгөрөөлөө.
Надад нүд ирмэхийн хооронд л дуусчих шиг болсон. Хүн дуртай юмаа үзэж кайф авхаараа цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм бна.
Дэлхийн 32 шилдэг баг оролцдог энэ сайхан наадам яагаад 4 жилд нэг болдог вэ гэдэгт хамаг учир оршиж бна. Хэрвээ жил бүр, эсвэл 2 жилд нэг болдог байсан бол бид бүхэн ингэж сэтгэл догдлон хүлээж авахгүйл байсан болвуу. Зарим нэгэнд нь таалагдаагүй бол зарим нэгэнд нь таалагдсан ДАШТ болсон. Нийт 64 тоглолт болж, зөндөө олон гоол орж, олон цагийн турш цагийн зөрүү, ажил албаа умартан нийт 32 тэрбум (давтагдсан тоогоор)хүн үзсэн бна.
Энэ жил ДАШТ-д 5 баг шинээр оролцож хүчээ үзлээ. 5 баг шинээр орж бна гэдэг нь урд нь орж байсан 5 баг оролцож чадаагүй гэсэн үг. Үүнээс харахад энэ спорт дэлхий даяар ямар хурдан хөгжиж байгааг нь илтгэж байгаа мэт. ОХУ, Турк, Уругвай, Румын, Камерун, Нигери г.м хүчтэй багууд оролцож чадсангүй. Гэхдээ шинэ 5 баг хэнээс ч дутахааргуй сайхан тоглолтуудыг үзүүлсэн гэж би хувьдаа үзэж бна. Ялангуяа Зааны Ясан Эрэг, Украйн, Гана улсуудыг би хараад гайхан шагшсан.
Бас шилдэг хүчтэй багуудын бүдрэхийг бас харлаа. Серб-Харуулчууд, Хорватчууд, Чехууд бүүр хэсгээсээ гарч чадалгүй гэрлүүгээ буцсан нь хөлбөмбөгийн дэлхий дээрх(Монгол дэлхийд биш) хөгжил ямар түвшинд байгааг манайханд үзүүлж байгаа мэт.
Мөн Анлги, Бразилчуудын гайхамшигтай муу тоглолт хүн бүхнийг ангайлгасан. Энэ 2 улс аварга болох улсуудын тоонд ззй ёсоор орж байсан ч гэлээ, хөлбөмбөгийг 22 хүн тоглоод аль нэг нь хождог гэдэгийг мартсан бололтой. Эсвэл энэ 2 улсыг сонин сэтгүүл, ТВ-ийхэн хэт их дөвийлгөснөөс болсон байх.
Герман улс энэ ДАШТ-ыг сайн зохион байгуулж. Стадионууд, уур амьсгал үнэхээр сайхан байсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд байнга дурдаж байсан. Их ч мөнгө зарцуулсан бна. Энийгээ дагаад их ч ашиг олсон байх. Германы мэргэжилтэнүүд 1 сая жуулчин хүлээж байсан бол, бүүр 2 сая жуулчин ирж Германчуудыг баярлуулжээ. Хөгшин европын зогсонги эдийн засагтай нэгэн улсыг ойрийн хэдэн жилдээ тайтгаруулхаар сайхан боломжийг хашир Германчууд хаанаас алдахав.
За буцаад хөлбөмбөгтөө эргээд оръё. Энэ ДАШТ-аар олон сайхан од болсон тоглогчдыг сүүлийн удаа харж, олон сайхан залуу өсөх ирээдүйтэй тоглолгчдыг харж гялайлаа. Зидане, Каан, Леман, Фигу, Буффон, Бекхам, Роналдо, Р.Карлош зэрэг олон оддыг сүүлчин удаа харж, эдгээр тоглогчид бидэнд баяр гунигийг дагуулан ногоон талбайгаасаа аажим аажим холдсоор одож бна. Энэ тоглогчдыг бид хойч үе үр хүүхэддээ ярьж өгөх л үлдэж байх шиг бна. Ялангуяа Зидане. Энэхүү амьд домог болсон тоглогч сүүлчийн тоглолтондоо улаан карт авч, карьерээ онцгүй дуусгасан боловч, дэлхийн сая сая хөлбөмбөгч сонирхогчдын хувьд хэзээд агуу тоглогч хэвээрээ үлдэнэ.
За энд ингээд эхний хэсгийг дуусгая. Үргэлжлэл бий...
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby G@naa » Mon Aug 07, 2006 11:59 am

Saihan niitlel boljee. Gehdee, sorry Buffon arai ch zodog tailah boloogui bh aa. Tsaadahi chin dungj l 28 nastai shuu dee. Haalgachiin huvid dahiad 6,7-n jil togloh nas.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby FIFA » Thu Aug 10, 2006 9:40 pm

za tegeed medehgui yum daa shiir zaaj magadgui shuu tsaad buffon chin
User avatar
FIFA
 
Posts: 6
Joined: Thu Aug 10, 2006 9:28 pm


Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests