Англичууд яагаад тааруу тоглов?

Англичууд яагаад тааруу тоглов?

Poll ended at Sat Aug 05, 2006 12:51 pm

Дасгалжуулагчийн муугаас
10
43%
Багийн бүрэлдэхүүнийг анхнаас нь буруу сонгосон
2
9%
Зүгээр л азгүйтсэн
3
13%
Тоглогчдын тэмцэх чадвар, сэтгэл зүй муу байлаа
7
30%
Багийн ахлагчаа буруу сонгосон
1
4%
 
Total votes : 23

Postby Gooner » Sat Jul 08, 2006 8:58 am

Валкотт дайны утааг хальт ч гэсэн үнэртүүлж сорих л байсан юм.
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22135
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Bayara » Sat Jul 08, 2006 9:32 am

hulbumbugch wrote:Англичууд яагаад тааруу тоглов?

Сайн л тоглосоншт. Энэнээс илүү яаж тоглохов. Байгаа материал нь энэ юм чинь өөр яахав дээ. Тоглогчдоосоо авч болох оптимум ашгийг авсан байх гэж бодож бна.


За та бага доромжлоорой. Байгаа материал нь энэ ч гэхшиг. Мөрөөрөө Францаа балиашиглаад яв за. Би Францыг чинь финалд хожчоосой л гэж бодож байна. Английг яг энэ хөлбөмбөгч шиг мууд үздэг гарууд дэмжигчдээсээ хамаагүй олон байгаам даа. Яагаад тэгдгийн болоо. Атаархдаг байх, агуу их үндэстнийх нь хувьд, агуу тоглогчидтойнх нь хувьд, дэлхийн шилдэг лигтэйнх нь хувьд, хөлбөмбөгийг зохиосон эх орных нь хувьд.
Тоглогчдоос авах оптимум ашиг бол алтан цом, шилдэг довтлогч, шилдэг тоглогч бүгдийг авах юм, Английн хувьд..
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1485
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Bayara » Sat Jul 08, 2006 9:35 am

MrB wrote:Хэхэ.
Жэррард Лампард 2чинь эхнээсээ л формгүй байсан шүү дээ. Бүтэн улирал багийн лидер болцгоосон хүмүүс. Гэхдээ л Лампард жинхэнэ төрхөө үзүүлсэн гэж бодож байна :mrgreen:
Тэгээд тэр гонзгойг муулж байгаа ч гэсэн уул нь зөв "хүмүүжүүлчихвэл" гайгүй гонзгой юм шиг ээ. Мөн СВэн болон хөгуөөн дэмжигч та нар л буруутай шүү дээ. Багаасаа дэндүү их юм хүссэн. Өөрсдөө багийн дасгалжуулагч шиг загнацгаасан. Свэн маш зоригтой алхам хийх байсан. Шууд Лампардыг суулгаад л төвд Жэррард, Оуэн 2-г л гаргах байсан л даа.

Багаасаа дэндүү их юм хүсээгүй ээ, боломжтой, бодитой зүйлийг л хүссэн. Харин бусад зүйлсийн талаар үнэний хувьтай хэлжээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1485
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Hristos » Sat Jul 08, 2006 2:29 pm

Краучыг муулаад хэрэггүй байх. Чадлаараа тоглосон. Харин ч Краучыг гарахаар гоол орохнуу гэмээр болж ирж байна лээ. Хөл бөмбөгийн эх орон байж гадаад дасгалжуулагч тавидаг. Тэр нь хүүхэндээд л яваад байдаг гар. 5 жил Английг шуллаа шүү. Моуриньо байсан бол бас яахав. Лампард энэ тэр гайгүй тоглох байсан байж магад. Од гэсэн тодотголтой хүн болгоныг гарааны 11 д гаргаад байж болохгүй байх. Яг манай Бразил шиг.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Breathe! » Sat Jul 08, 2006 2:40 pm

харин ч Англи шиг бүрэлдэхүүнтэй баг өөр байхгүй л болов уу.......

**н** муу Лампардыг тэгж муу тоглоод байхад нь бүх тоглолтод гараанд тэгээд ядаж байхад дандаа бүтэн тоглолтын турш нэг ч сабдаагүй тоглуулсан... Энэ бол хамгийн том алдаануудын нэг...

Хүмүүс Жеррардыг муулаад л байх юм.. мэдээж чадахаасаа харьцангүй бага зүйлийг хийсэн ч бас ч их хэрэгтэй зүйл хийсэн.. Ялангуяа Лампардтай бол харьцуулалтгүй...

Бас хамгаалалт гэхлээр л Терри Терри гэх юм... Рио Ашли Гари 3 харин ч маш сайн байсан шүү дээ...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Аагий » Sat Jul 08, 2006 3:56 pm

Фифа-аас шалгаруулсан энэ ДАШТ-ын All stars-д Англиас ганцхан Ж.Терри сонгогдсон байсан. Энэ бас нэг юм хэлээд байгаа биз? Угаасаа тэрээр гайхалтай хамгаалагч маргах аргагүй дээ.

ALL STARS OF WORLD CUP 2006

Goalkeepers: Gianluigi Buffon (Italy), Jens Lehmann (Germany), Ricardo (Portugal).

Defenders: Roberto Ayala (Argentina), John Terry (England), Lilian Thuram (France), Philipp Lahm (Germany), Fabio Cannavaro (Italy), Gianluca Zambrotta (Italy), Ricardo Carvalho (Portugal).

Midfielders: Ze Roberto (Brazil), Patrick Vieira (France), Zinedine Zidane (France), Michael Ballack (Germany), Andrea Pirlo (Italy), Gennaro Gattuso (Italy), Luis Figo (Portugal), Maniche (Portugal).

Strikers: Hernan Crespo (Argentina), Thierry Henry (France), Miroslav Klose (Germany), Francesco Totti (Italy), Luca Toni (Italy).
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15573
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Breathe! » Sat Jul 08, 2006 4:03 pm

гайхалтай гайхалтай хэн ч маргахгүй...
Гэхдээ Риог ерөөсөө ярихгүй юм... 16 дотор хичнээн амин чухал мэдрэмжтэй таклууд хийлээ гэх мэт...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby rednasca » Sat Jul 08, 2006 4:44 pm

STARRRRR wrote:ДОВТОЛГООНЫ ШУГАМ АНХНААСАА ОВЕН РУУНИ ГЭЭД ХАНГАЛТТАЙ БИШ БАЙСАН.
ДАРРЕН БЕНТ ӨНГӨРСӨН УЛИРАЛД ЯМАР ӨНГӨТЭЙ БАЙЛАА, ЖЕРМЭЙН ДЭФҮҮ ЯМАР ТУРШЛАГАТАЙ БИЛЭЭ БИД МЭДНЭ.

ЛАМПАРД, ЖЕРРАРД ХОЁР ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙСАН. БИ АНХ ЗА ЭНЭ ХОЁРЫН НЭГНИЙХ НЬ Л ТОГЛОЛТ ОРОХОД БОЛООД ЯВЧИНА ДАА УХААНЫ ЮМ БОДОЖ СУУЛАА. ТЭГСЭН БАЙДАГГҮЙ. ДАРААЛААД Л ПЕНАЛЬТИ АЛДСАН. ЮУ ХЭЛЭХЭВ ЮУ ЯРИХАВ. МУНДАГ ТОГЛОГЧИДТОЙ ГЭЭД ХОЖДОГГҮЙ ЮМ БАЙНА. ПОРТУГАЛЫГ ХАР, ЭНЭ ЧИНЬ Л НЭГ БАГ ЗАВААРСАН Ч НЭГ БАГ ШИГ ЗАВААРДАГ, ТОГЛОВОЛ ТОГЛОЧДОГ.


старррр-ын хэлдэг түмэн зөв. англи даяараа рууний яах бол, гэмтэл нь эдгэрээсэй гээд залбираад байсан чинь нөгөөх нь хүний хайр даахгүй, хамгийн чухал үед улаан авдаг. тэр нөхөр хөөгдөөгүй бол англи өдийд францад яагаад хожигдов оо. Одоо германыг л хожих юм шүү маягийн юм ярьж байх байсан гэдэгт би итгэлтэй байна. ээ дээ. рууний хэзээ томоожино доо гэж... уг нь ч сайн тоглодог гэдэгтэй санал нийлнээ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20865
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Bayara » Sat Jul 08, 2006 6:14 pm

Хаха Францад яагаад хожигдов байхдаа яахавдээ, Хэрвээ Рүүний хөөгдөөгүй байсан бол өдийд финалд муусайн Италиудыг сургаад өгөөсэй гээл сууж байна шдээ. Италийг болж хусчих байх шүү манайхан. Рүүний, Крауч 2-г гаргачихсан байхад ч Буффоныг уйлуулна доо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1485
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby rednasca » Sat Jul 08, 2006 9:55 pm

Угаасаа л тийм зүйл болох байсан шүү дээ. /яахав 100 биш юм гэхэд 90 хувийн магадлалтай/ :mrgreen:
Английн лигийн тоглолт үздэгийн хувьд би уг нь тоглогчдод нь дуртай л даа. Ялангуяа Жеррардад. Даанч энэ удаа Англичууд ёстой харагдсангүй ээ. Яах аргагүй харьцангуй сул хэсэгт таараад, дээр нь Эквадортой тулсан учраас л шөвгийн 8-д үлдсэн. Түүнээс биш Голландын оронд С хэсэгт орсон бол яах байсан юм бол доо. Миний бодлоор англичууд дасгалжуулагчаа солих хэрэгтэй. Свен бол угаасаа одоо баяртай. Орлож байгаа Макларен бол Свений талын хүн учраас өөрчлөлт хийж, шинэ амжилтанд хүрнэ гэдэг худлаа даа. Залуу хүн ямар өөрчлөлт авчирч болохыг ердөө Ленноны талбайд өнгөрөөсөн цөөхөн минут л харууллаа шүү дээ. Би их гайхсан юм. Свен яах гэж талбайд ганц гаргахгүй байж Уолкоттыг авчирсан юм болоо. Дефо хажууд нь хамаагүй туршлагатай, Бент шилдэг тоглолтоо харуулж байсан шүү дээ. Рууний мэдээж Английн ирээдүй. Гэхдээ дөнгөж хүнд гэмтлээ эдгээгээд орж ирсэн залуугаас тийм их зүйл шаарддаг. Нөгөөдөх нь ч гэсэн таарсан нөхөр. хэхэ. Дээр нь Оуэн бас жинхэнэ тоглолтод оролцоогүй их удсан байсан. Зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй санагдаж байна.
Түүнчлэн багт лидер хэрэгтэй байна. Заавал Жеррард, Лампард, Бекхэм бүгдээрээ талбайд байх шаардлагагүй шүү дээ. Италийн Пирло, Францын Зидан багаа ямар сайхан удирдаад явж байгааг бид нар бүгд харлаа. Хүн бүр үүргээ ягштал биелүүлээд явж байхад л болоо шүү дээ. За за үг олдлоо, охин ч уйлж байна. :D
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20865
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Бамбууш » Sun Jul 09, 2006 7:57 pm

Bayara wrote:
hulbumbugch wrote:Англичууд яагаад тааруу тоглов?

Сайн л тоглосоншт. Энэнээс илүү яаж тоглохов. Байгаа материал нь энэ юм чинь өөр яахав дээ. Тоглогчдоосоо авч болох оптимум ашгийг авсан байх гэж бодож бна.


За та бага доромжлоорой. Байгаа материал нь энэ ч гэхшиг. Мөрөөрөө Францаа балиашиглаад яв за. Би Францыг чинь финалд хожчоосой л гэж бодож байна. Английг яг энэ хөлбөмбөгч шиг мууд үздэг гарууд дэмжигчдээсээ хамаагүй олон байгаам даа. Яагаад тэгдгийн болоо. Атаархдаг байх, агуу их үндэстнийх нь хувьд, агуу тоглогчидтойнх нь хувьд, дэлхийн шилдэг лигтэйнх нь хувьд, хөлбөмбөгийг зохиосон эх орных нь хувьд.
Тоглогчдоос авах оптимум ашиг бол алтан цом, шилдэг довтлогч, шилдэг тоглогч бүгдийг авах юм, Английн хувьд..

Naad hun chine zugeer alialj baina chi bitgii ingej serios huleej av
tegeed ch ah zah hun baina hundetgeltee harits aain? :grin:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby hulbumbugch » Mon Jul 10, 2006 12:04 am

Нэг юм бичээд орхисон чинь болхоо байсан бна. Би нээрээ тоглож бичсэн юм энийг. Би Англид атаархахгүй, юу гэж атаархахав. Франц Аргентин гэж 2 хүчтэй багийг дэмжиж явдаг тул надад өөр багуудыг атаархаад байх асуудал байхгүй. Гэхдээ би Франц Аргентин 2-ыг ч үхэн хатан дэмжээд байдгүй. Ямар Монголын шигшээ баг байгаа биш. Миний хамгийн гол зорилго бол Монголын шигшээ баг хүний дайтай тоглоод явахад бага ч гэсэн нэмэр болох юмсан л гэж боддог. Бид нар Англи Франц Бразил Аргентинийг хичнээн дэмжээд бидэнд юу наалдах билээ. Юу ч байхгүй. Энэ хаа хамаагүй багуудаас болж хэрүүл зодоон хийхээ болий. Хэрвээ Эрчим, Мазаалай гэж 2 багаа дэмжээд 2-уулаа гудамжинд зодолдсон ч яахав. Манай лиг манай шигшээ хүмүүсийн сонирхол татах хэмжээнд хүрээсэй гэж хүсэж явдаг.
За тэгээд Английг агуу ундэстэн гэсэн байх юм. Миний хувьд Англи агуу ундэстэн биш. Яахав Анлги Үйлдвэрлэлийн хувьсгалыг эхлүүлсэн нь л гол гавъяа нь байсан байх.
Агуу тоглогчидтой гэвэл бас л үгүй гэж хэлж болно. Яахав Англид мундаг тоглогчид бий нь бий. Гэхдээ Пеле, Марадона, Зидане, ван Бастен шиг бүүр тэгэж зуу зуун жилээр дурсагдах тоглогчид Англиас гараагүй л биздээ.
Мундаг лигтэй яахав дээ. ЕПЛ-ийн хамгийн шилдэг багуудыг харалдаа, дандаа гадаад тоглогчдоор бүрдүүлсэн мундаг багууд бна. Хамгийн тод жишээ нь Арсенал.
Аан тийм эцэст нь хэлэхэд: Би энэ жил Франц Аргентин 2-ийг дэмжиж бна. Дараагийн ДАШТ-аар шал өөр баг дэмжээд яваж магадгүй. Би нэг багийг харж байгаад хэр сайн бна хэр боломжтой бна түүнийг нь харж байгаад дэмждэг. Гэхдээ үргэлж нэг баг дэмжээд яв гэвэл Францыг дэмжих байх сайн мэдэхгүй бна.
Хамгийн гол нь Бразил Англи 2-ыг хүмүүс яагаад ингэтлээ дөвийлгөөд байдагийг нь ойлгодгүй юм. Бразил Англи Итали Франц Испани гээд бие биетэйгээ ойролцоо хүчтэй багуудын 1-2-ыг нь хэт сайн мэт харагдуулж, бусад багуудыг бараг л арчаад хаячихна гэсэн ойлголт төрүүлж бичдэг сонин сэтгүүл ТВ-ийнхэний буруу байх.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby El Payaso » Sun Jul 16, 2006 3:43 pm

хэхэхэ... хөлбөмбөгч үнэн л юм ярисан байна ш дээ... түүхээ харцгаа хүүхдүүдээ нутагтаа нэг удаа зохиож ДА болсон... өөрөөр финал ч хүрч байгааүй... ер нь тэгээд 1/8, 1/4 шигшээ хавьцаа л жил бүр мултардаг түүхт амжилтаа л давтлаа үүнээс илүү яадын... ямар Бразил 1/4т нухуулсан биш дээ... муу тоглов байхдаа яадын...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38923
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Bayara » Wed Jul 19, 2006 9:09 pm

За хөлбөмбөгч-д хариулъяа. Англи тааруу тоглосон гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрч байгаа, боломжоосоо доогуур тоглож хүссэн амжилтаа гаргаж чадаагүйг бүгдээрээ, хөлбөмбөгч-ч хүлээн зөвшөөрч байгаад баяртай байна.
Английг агуу үндэстэн мөн биш гэж одоо маргаад яахав дээ. Дэлхий нийтийн хэл ямар хэл билээ? АНУ Англиас гаралтай биш гэжүү. Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлснийх нь төлөө л агуу үндэстэн гэхэд болох юм бишүү. Мориор хүрч болох бүх газрыг Монголчууд эзэлж байсан бол усан онгоцоор хүрч болох бүх нутгийг Англи колончилж байсан гэж би хаа нэгтээгээс уншсан юм даа. Хэтрүүлэгтэй ч гэсэн үнэн шүү дээ. За тэгээд дэлхийн түүх, хөгжилд хамгийн их ул мөрөө үлдээсэн улс бол Монгол, Англи 2 гэж бодож байна. Монголын байлдан дагууллын үр дүн Орос, Хятад 2, ихэнх хүмүүс нь Англичуудаас гаралтай АНУ одоо дэлхийн бодлогыг тодорхойлж байгаам бишүү? Английн колони байсан улсууд ажиглаад байхад дандаа өндөр хөгжилтэй байх шиг байдгийн. Азид бол Хонконг, Шанхай ямар билээ. Энэтхэгчүүд Английн колони байсных Англи хэлд сайн нь одоо хэрэг болоод программ хангамж, аутсорсинг-р дэлхийд тэргүүлж байна. Тринадад Тобаго Карибын Британи гэгдсэн тэр хавьдаа өндөр хөгжилтэй нь гэсэн. Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй улс ямар улс билээ? Мөн л Английн колони байсан ӨАБНУ ирэх дэлхийн аваргыг зохиох гээд л байж байна шүү дээ.
За эдгээр нь хөлбөмбөгт хамаагүй гээд орхиё л доо. Английн баг дэлхийн аваргад түрүүлбэл ямар ашигтай вэ? Хөлбөмбөгийн хөгжилд л илүү тустай байх гэж бодно. Дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивд Англи хамгийн их балиашигтай юм шиг бнлээ. Дэлхийн хамгийн аварга эдийн засаг АНУ-д хөлбөмбөг сонирхох нь нэмэгдэнэ. Ямар ч байсан хэрэв Англи дэлхийн аварга болсон бол өдийд мөн ч аймаар юм болж байна даа. Өөр ямар ч улс дэлхийн аварга болсноос илүүтэй сүйд болно доо ер нь. Энэ нь эргээд л хөлбөмбөгт тустай биш гэжүү.
Манай форумд л гэхэд аль улсын фэн хамгийн их байсныг бараг хэлүүлэлтгүй биз. Аль болох олон хүн баярлавал илүү сайхан бишүү?
Хөлбөмбөгийн эх орон Англичууд ирэх дэлхийн аваргаар өөрийн колони байсан Өмнөд Африкт муу сайнаараа дуудуулж байгаад түрүүлэх болтугай.
Last edited by Bayara on Wed Jul 19, 2006 9:29 pm, edited 1 time in total.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1485
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Bayara » Wed Jul 19, 2006 9:21 pm

el payaso wrote:хэхэхэ... хөлбөмбөгч үнэн л юм ярисан байна ш дээ... түүхээ харцгаа хүүхдүүдээ нутагтаа нэг удаа зохиож ДА болсон... өөрөөр финал ч хүрч байгааүй... ер нь тэгээд 1/8, 1/4 шигшээ хавьцаа л жил бүр мултардаг түүхт амжилтаа л давтлаа үүнээс илүү яадын... ямар Бразил 1/4т нухуулсан биш дээ... муу тоглов байхдаа яадын...

Дэлхийн хошой аварга Аргентинчуудыг одоо жоохон муулчихвал яадаг бол. Аргентинчууд мөн л Англи шиг нутагтаа зохиож байж дэлхийн аварга анх болоогүй юу? /78 онд/ Өмнө нь ямар нэг амжилт гаргаж байсиймуу? Дараа нь бол бурхнаас Аргентинд хайрласан агуу Марадонагийн хүчээр 86 онд аварга болж, 90 онд финалд үлдэж байсан. 94 онд яалаа, Марадона хар тамхинаас болж тоглох эрхгүй болонгуут л хожигдсон шдээ. Муулаад байгаа Англиа торгуулийн цохилт, бурхны гараас өөрөөр хожиж үзсийм үү? Гэхдээ би Аргентинд дургүй биш л дээ. Сая бол хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж байсан шүү.
За тэгээд Англи бол үргэлж түрүүлэх багийн тоонд нэр нь явах болноо. Английг хожиж чадсан, ирээдүйд азаар хожих багуудад баяр хүргэх хэрэгтэй, учир нь Английг хожсоноороо тэр баг улам алдаршдаг юм. Португал Евро 2000-р Английг хожсоноосоо хойш эрс сайжирсан шүү дээ. Одоо бүр топ багуудын тоонд явдаг болж.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1485
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Nomer 10 » Thu Jul 20, 2006 7:02 am

Английг дэмжигчид их байгаа нь монголд зөвхөн Премиер лигийг үзүүлдэгтэй холбоотой гэж Б хэлж байсан, энэ үнэн. Хамгийн олон дэмжигчтэй баг гэвэл Франц. Хар тив бараг л тэр чигээрээ балиалдаг, саяны финалын өмнө би бүр биеэрээ мэдэрлээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8715
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby King_9 » Thu Jul 20, 2006 2:27 pm

Minii bodloor dasgaljuulagch taaruu b.saan. yamarch daichin togloltgui zugeerl neg bairlalaaraa toglood b.h shig sanagdasan
User avatar
King_9
 
Posts: 15
Joined: Sun Jun 18, 2006 2:18 pm
Location: England

Postby Nobun@g@ » Thu Jul 20, 2006 5:50 pm

Дасгалжуулагчийн муугаас
Багийн бүрэлдэхүүнийг анхнаас нь буруу сонгосон
Тоглогчдын тэмцэх чадвар, сэтгэл зүй муу байлаа
Багийн ахлагчаа буруу сонгосон

Эд бvгдэд нь єгмєєр байна. Тэгэхээр гол буруутан нь дасгалжуулагч болж таарах нь ээ. Бас дасгалжуулагчаа зєв сонгож чадаагvй нь зугээр л азгvйцэн явдал :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7514
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby zigo » Fri Jul 21, 2006 11:09 am

Englandiin ene jiliin bureldehuun dovtlogchdoos busad bairlal n ter chigeeree zuv songolt bailaa. Dovtolgoondoo l buruu songolt hiisen gej helj bolno.
Gehdee ene n Englandiin yalagdaliin shaltgaan mun uu geheer bas ugui yumaa. Bagiin toglolt ter chigeeree uravgar, uchraa olohgui guildsen, pass onovchgui, hamgaalsan baidaltai bailaa. Ene buhen henees, yuunaas shaltgaaldag ve?! ene bol tsever dasgaljuulagchiin ajil. bas heniig hediid togluulah ve gedgiig ch dasgaljuulagch hunii medremj, ur uhaan baidag. Sven bol dasgaljuulagch bish gedgee haruulsniig hulbumbug uzdeg naad zahiin hun oilgohoor bailaa. Bagiin tamirchdad bol buruu uguh yamar ch argagui yum. Ugaasaa sain toglogchidtoi tuldaa l shigshee 8 hurtel yavsanaas bish iim dasgaljuulagchtai dundaj bag bol hesgeesee ch garj chadahgui baih baisan yum. Sven-iig boldog bol booj almaar l baina. Englandaas huurhii Beckhamd l hamgiin ih haramsaj baina daa. Ter hun yamar aguu toglogch ve gedgee haruulsaar baigaad l temtseeniig duusgalaadaa huurhii.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16934
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby chukcha2002 » Fri Jul 21, 2006 3:18 pm

Nomer 10 wrote:... би бүр биеэрээ мэдэрлээ.


Баянаа аварга ингэсэн гэсэн: - Дэжинбээгээс минь илvv хvvхэн алга, би бvр биеээрээ мэдэрчээд байж байна..
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby ulka » Fri Jul 21, 2006 3:57 pm

chukcha2002 wrote:
Nomer 10 wrote:... би бүр биеэрээ мэдэрлээ.


Баянаа аварга ингэсэн гэсэн: - Дэжинбээгээс минь илvv хvvхэн алга, би бvр биеээрээ мэдэрчээд байж байна..

:-o :-o :eek:
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Reda » Fri Jul 21, 2006 8:15 pm

Английн тоглогч нарыг єєр орны тоглогч тус бvртэй харьцуулаад оноо гаргаад байсан, португалитай харьцуулсан бол португалын 1 ч тоглогчийг илvv гэхгvй байх байсан даа хэхэ
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8041
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby Breathe! » Sat Jul 22, 2006 1:11 pm

Nomer 10 wrote:Английг дэмжигчид их байгаа нь монголд зөвхөн Премиер лигийг үзүүлдэгтэй холбоотой гэж Б хэлж байсан, энэ үнэн. Хамгийн олон дэмжигчтэй баг гэвэл Франц. Хар тив бараг л тэр чигээрээ балиалдаг, саяны финалын өмнө би бүр биеэрээ мэдэрлээ.


Гэхдээ ганц энэ ч биш........ Угаасаа Англи тоглогч нар яаж тоглодгийн ямар гайхамшигт сэтгэл татам гоол хийж чаддагийг л гэхэд энэ ДАШТ аар харуулсан гэж бодож байна.
Cole Gerrard Beckham эд нарын гоол л зөвхөн хэсгээс нь харуулсан гэж бодож байна...
Яагаад Англи гэхлээр л..... :sad:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby El Payaso » Sat Jul 22, 2006 5:52 pm

зөвхөн англи тоглогчид ингэж чаддаг мэтээр ойлгоод байгаа биз дээ үгүй ш дээ... Рональдино, Жуниньо, Зизу-ийн фрий кикүүд лав Бексээс дутна гэж байхгүй... цагтаа Вероны стандарт ч солиотой л байсан... ялангуяа италид... Карлосын алсын буудалтууд Жерардынхаас яавч дутахааргүй л байсан... гэх мэтээр чи өөрөө 10-ийн үгийг батлаад байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38923
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Breathe! » Sat Jul 22, 2006 6:42 pm

Болил доо...... юу гэж тэгж бодож байх юм бэ?
үзэхээр юм гардаг, хүн үнэхээр дэмжихээр тоглолтыг ямар ч л байсан гаргадаг.... гэдгийг л хэлэх нэсэн юм...

Ер нь Англи дэмждэг гэхлээр л их үздэг болоод дэмждэг гэж хэлэх гээд байх юм.. энэнд үнэн тал бий гэхдээ бас хамаагүй тэгж ярьж болохгүй ш дээ өөр дэмжих таалагдах юм бас зөндөө байгаа гэдгийг бодолцмоор юм... :grin:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron