Герман-2006,Шигшээ тоглолт, ИТА-ФРА

Аль нь хожих вэ?

Франц
19
49%
Итали
20
51%
 
Total votes : 39

Postby hulbumbugch » Tue Jul 11, 2006 11:33 pm

Hristos wrote: УЛКА ,ХӨЛ БӨМБӨГЧ ГЭЭД Л НАДАД ДУРГҮЙ ХҮН ОЛОН БАЙХ.

Хэй чамд дургүй хүн гэж юу яриад бнаа!!!
Би чамд дургүй гэсэн юм огтхон ч байхгүй. Гол нь чи хийсэн бичлэгүүдээ эхнээс нь нэг бугдийг нь уншаад үздээ. Дандаа нэг хүнрүү дайрч довтолсон. Зиданег аль финалийн тоглолт эхэлхээс өмнө муулаад эхэлсэн. Тэрэн дээр нь Зидане алдаа хийсэн нь чиний хувьд давслаад хачирлаад өгсөн бэлэн сэдэв болоод явчихсан.
Чи миний бичлэгүүдийг уншаад үз би ямарч тоглогчийг муу муухай гэж дайрч довлоогүй байгаа. Яг энэ сэдэв дээр байгаа миний бичлэгүүд дээр Матерацциг муулсан хараасан дайрч доромжлосон бичлэг байвал надад нэг үзүүлдээ...
Гол нь чи нэг хүнийг бай болгоод хаа хамаагуй дайрч довтлоод байгаа чинь энд байгаа хүмүүсийн уурыг хүргэж байгааг ойлгохгүй бна уу.
Би Жишээ нь чиний дэмждэг Бразилийн багт дургүй, бас Анлгийн багт дургуй. Гэхдээ хожигдсоных нь дараа Анлги Бразилийн фенуудийг уурлуулж хор шарыг нь малтсан бичлэг хийгээгүй. 1-хан газар тоглоом болгож Английн багийн талаар бичлэг хийсэн. Дараа нь тэр бичлэгийг хийсэндээ би харамссан. Дэмий юм хийждээ гээд.
Гэхдээ чиний уучлалт гуйсанд чинь баяраллаа. Хойшид ийм бие бие уурлуулах бичлэг хийгээд дэмий биздээ. Үзсэн харсанаа, үзэл бодлоо бичээд явбал энд ингэж хараал ерөөл хэрүүл маргаан үүсэхгүй. Хүнийг гарал уусэл, шашин шутлэг, арьс өнгөөр нь битгий ялгаварлаж байгаарай даа!!!
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Breathe! » Tue Jul 11, 2006 11:38 pm

Ер нь зарим нэг нөхөд эхэндээ иймэрхүү л байдаг юмдөө...........
Тэгээд л гайгүй болж эхэлдэг юм.... :beer
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby aapyyl » Wed Jul 12, 2006 1:03 am

Хэн нь зєв буруу гэж бид маргаад яaхав дээ. Нэг хэсэг нь Зазvг алдаршуулах гээд нэг хэсэг нь сайн хvнийг бvдэрсэн дээр нь гэдэг юм болж байх шиг байна. Монголд нэлээд дээр Аврага Бат - Эрдэнэ, Аврага Сvхбат 2ын хэpvvлийг санагдуулчихлаа. :smile:

Хэн бvхэн мэдэж байгаа энэ дэлхийн аврага шvvлт бол vнэхээр муу боллоо. Зазугийн жишээн дээр татхад Фиго хvртэл хvн мєргєєд унаж байсан. Гэвч улаан єгєєгvй. Нєхцєл байдал яг адилхан. Фигог шvvгч хараагvй гэвэл худалаа биз ээ.
Португалын фэнvvдйиг уурлуулах гэж vvнйиг сєхєєгvй юм шvv. :beer
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Цоомоо » Wed Jul 12, 2006 1:09 am

За ДАШТ бодогоороо болж өндөрлөлөө.
Төдий л олон хүний таамаглаагүй баг үлдэж, Итали нь түрүүллээ.
Энд хүмүүс Италийг их муулжээ. Надад лав тэгж санагдахгүй байна. Францууд тийм ч сайхан тоглолт үзүүлсээр шигшээд гарч ирээгүйшдээ, харин ч яг л Грек шиг л тоглосон. Үнэхээр хэдэн тоглогчид нь л шигшээ хүртэл авч явсан, дасгалжуулагчийн хэрэг бараг байгаагүй шахам...Харин Итали бол тоглолтоос тоглолтонд сайжирч байсан гэхэд хилсдэхгүй, нөгөө уламжлалт хамгаалж тоглодог баг чинь энэ удаа шал өөр тоглолт үзүүлсэн. Герман - Италийн хоорондын тоглолтыг би энэ ДАШТ-ын хамгийн үзүүштэй тоглолт байсан гэж бодож байгаа...Матерацци юу ч гэж хэлсэн байсан гэсэн Зидан мэдээж тийм бүдүүлэг үйлдэл хийх ёсгүй, энэ хүн үнэхээр уучилж болшгүй алдаа гаргасан. Зидан агуу тоглогч нь үнэн, нэгэн үеийн амьд домог нь ч үнэн. Гэхдээ бас л дуугай, даруухан мөртлөө нэлээн ууртай хүн. Барса - Реалын тоглолтуудаас би Зиданы их нерв, догшин байдлыг нэг биш удаа харж л байсан. Энэ бол Зиданы уучилшгүй алдаа. Дэлхий даяар энэ тоглолтыг, тэр агшиныг үзэж байсан, ямар Өсөхөө - Сүхбат -ынбарилдаан биш...Зиданы тэр үлйдлийг өмөөрөөд байх хэрэг байхгүй ээ...
Бас Италийг их муулж байна. Би Италийн фэн биш л дээ, гэхдээ л Италийг бас өмөөрмөөр л байна...
Италичууд сайн тоглосон, сайхан хөлбөмбөг үзүүлсэн, хийморьтой, цог золбоотой байсан, нэг баг хамт олон бүрдэж чадсан байсан...Түрүүлэх ёстой л баг нь түрүүлсэн, миний бодлоор...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby hulbumbugch » Wed Jul 12, 2006 3:37 am

Санал нэг бна Савиола...
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Zaluusaa odoo heruulee boliyoo, Khulbumbugiin holboo yu ...?

Postby Davaa » Wed Jul 12, 2006 2:09 pm

Bi hulbumbugiig heruuliin alim bish jinhene hamgiin aguu sport gej bodoj baina. Italy delhiin avraga boloo l biz. Italy-iin fan-uud n magnai hagartlaa bayarlaa l biz. Neg heseg n bayarlaj baihad nuguu heseg n horon ugeer dairch baih yum. Italy-g ch bish forum-iin gishuudee l dairch baigaa hereg yumshdee. Italy-g muu muuhai uur meteer gutaah yamar hereg baina aa? Uunees gutaagchid yu hojij baina? Italy uneheer hangalttai sain togloson. Yerdiin neg hamgaalan toglogch bag bish dovtolgoond tulhuu naidsan toglolttoi bag baisan shuu dee. Zarim toglolt deer dovtolgoonii chigleliin 4, 5 n toglogchiig talbaid gargaad l togluulj bailaa. Ted uneheer goyo togloltuudiig haruulj chadsan. Pirlo, Gattuso, Zambrotta, Cannavaro nar bagiig hudulgugch huch n bailaa. Zidane hediigeer biye barij chadaagui ch altan bumbuguu avlaa. Uneheer sain ch togloson, avakh erkhtei tsor gants toglogch bailaa.

Delkhiin avraga boldgooroo dakhiad l bolno. Ali negen huchirheg bagiig fanatuud demjdegeeree l demjine. Kharin bidend demjchikh undesnii bag baikhgui n unekheer kharamsaltai. Ene khulbumbugiin kholboo yamar geechiin ajil hiij baidag yum bol. Delkhiid bish yum gekhed asia-d ayataikhan toglochikh chadvar mongoliin zaluust unekheer baikhgui yum gej uu? Unekheer iim yadarsan doroi khumuus yum uu? Bi uuniig yerduu l khulbumbugiin kholboonii denduu muu ajiltai l holbootoi gej bodoj baina. Yadaj l 3, 4 n talbai baiguulchij chadakhgui. Baigaa gants deer n togloh bolomj ogt baihgui. Tsagiin 20000-r tend hen togloh bolj baina aa.

Iim kholboo baigaad ch yamar hereg baikhav dee.

Yerduu l toglochij bolokhoor, unahad shalbaraad gemteed baikhaargui gants 2 talbai baiguulaad ugchihvul uneheer bayarlahsan. Togloh sonirholtoi humuus mash ikh baidag yum baina lee. Daan ch talbai geech yum alga daa
Davaa
User avatar
Davaa
 
Posts: 7
Joined: Thu Feb 09, 2006 2:39 pm

Postby oswin » Wed Jul 12, 2006 3:15 pm

Итали аварга аварга. Тэр талааэ ярих шаардлагагvй.

Мєнгєлын хєл бємбєгийн хувьд хvмvvсийн анхаарлыг татахаар зvйл хийхгvй байгаатай холбоотой гэж бодож байна. Хэрэв хєл бємбєг олны анхааралд єртвєл холбооны тэргvvнvvд солигдоод ирэх байх. Тэгээд нэг юм хєдєлж магадгvй юм.
Харж л байя. Ядаж тэр Малдав энэ тэрээ хождог болох хэрэгтэй! :grin:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby ..::Affictor::.. » Wed Jul 12, 2006 3:31 pm

Манайх харин нэг юмыг өөрчилж чадсан нь нэг довтлогч аваад явдаг байсан бол 6довтлогч 6уулаа гоал хийж чадсан
бас п,к ээр дандаа хожигддог оо засч чадлаа
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Bayaraa » Wed Jul 12, 2006 4:07 pm

За би нэг үг хэлье ээ гэж. Хундагаа барин босож ирлээ :D.

Юуны өмнө анхнаас нь дэмжиж ирсэн Итали маань түрүүлсэнд үнэхээр сайхан байна аа. 1994, 1998, 2000, 2002, 2004 онуудад дэмжиж байсан багууд маань ерөөсөө түрүүлж байгаагүй болохоор энэ удаад үнэхээр өөр зүйлийг мэдэрч сэтгэлийн цэнгэл авлаа. Яахав Голланд маань бас давгүй л тоглоллоо. Гэхдээ шүтдэг довтлогчоо банзан дээр суугаад өндөлзөн Ван Бастенг царайчилсан харцаар хараад суухыг үзэхэд сонин л болдог юм билээ.
Тийм ээ, урд өмнө нь дэмжиж байсан багууд маань бүгд хожигдоход нүдэндээ харууслын нулимстай ... зүрхэндээ итгэлийн совинтойгоор босоод аажуухан алхсаар гэртээ ирдэг байсан. Харин энэ удаа тэс өөр мэдрэмж, үнэхээр сайхан байлаа. Уучлаарай, бусад багийн фэнүүдэд үнэхээр хэцүү байсан нь тодорхой. Ялангуяа Францын фэнүүдэдэд ... Агуу тоглогч Зидан эвгүй үйлдэл хийж улаан карт авлаа, анри тоглолтын сүүлд шөрмөс нь татсан бололтой гүйж ч чадахаа болиод солилцоогоор сууж байхыг хараад, асар их хичээсэн Францын хамгаалагчид асгартал уйлж байхыг харж байсан хүмүүс ...
Бид бие биенийгээ дотроосоо мэдрэх ёстой. Герман, Англи, Франц өөр бусад багууд хожигдоход олон хүмүүс уйлсан. Тиймээ би бас Италийг ялахад уйлсан. Гэхдээ энэ бол ялалтын нулимс ... 12 жил хүлээсэн хүлээлтийн нулимс. Энэ удаа миний нулимс чихэр шиг амттай байлаа, харин урд өмнөх нулимс нь бүгд давс шиг л амттай байсан юм. Яг л одоо та нарын мэдэрч буй шиг. 12 жил бусдын баярлахыг харж суулаа. Одоо би баярлаж байна, ширээн дээр гараад бүжиглэж байна, энэ бол миний ээлж. Тийм учраас би Италийн шигшээг цээжээр хамгаалах болно. Олон хүмүүс дэмжиж байдаг шигшээг маань муулжээ. Зарим нь бүр Италийг газрын дор ортол муулжээ. Үнэхээр цэцэн цэлмэг хүмүүс байна тэр хүмүүс. Гэхдээ энэ дэлхийн аваргаар Итали шиг эв нэгдэлтэй, зангидсан гар шиг цул, бүгд дасгалжуулагчийнхаа хий гэснийг хийдэг, солилцоогоор суулгалаа гээд барьж буй усаа шидсэн тоглогч нэг ч байгаагүй. Үнэндээ манай шигшээгийн тоглогчид хэн гэдгээ сайн мэдэрч байсан ... гэхдээ юу хийх ёстой вэ гэдгээ бүр илүү ойлгож байсан. Тийм ч учраас бид бүхнийг хийж чадсан. Гаттузо, Тотти, Дэл Пьеро, Жилардиногийн уран гоё довтолгоонууд Пирло, Перрота, Каморенизийн үхлийн пассууд, Замбротта, Неста, Матерази, Канноваригийн дайчин таклууд дээр нь Буффоны гайхамшигт хаалтууд энэ бүгд 2006 оны дэлхийн аваргын чимэг байлаа. Тийм биш гэж үү?
Итали руу довтолсон форумын олон гишүүдийн довтолгоог цээжээрээ хамгаалан гарсан Аффиктор, Христос болон бусад гишүүддээ баярлаж байна. Бид хамтдаа зүтгэж хамтдаа дэлхийн аварга боллоо. Гэхдээ нэгнээ хараал, ерөөлийн үгээр хэлэх нь зохисгүй. Тэд ч бас биднийг тэгэж хэлэх ёсгүй.
Хамгийн гол нь бид аваргууд шүү дээ. Тийм болохоор даруухан байх ёстой :D. Бидний өрсөлдөгчдөө барьсан хамгийн том бэлэг бол итали далбаа бүхий бүрх малгай өмссөн Алтандагина ... төсөөл дөө.
Гэхдээ бид ч бас олон удаа уйлж байсан. Роберто Бажогоо торгуулийн цохилт алдахад уйлж байлаа. Тоттиг өрсөлдөгч рүүгээ нулимахад бас л уйлж байлаа. Солонгост хожигдоод бас л асгаруулж байсан. Тийм ч учраас бид бусад нөхдөө ойлгох, хүндлэх ёстой.
Би хөлбөмбөгийн гайхамшиг Алтандагинадаа байдаг гэж боддоггүй. Харин бүх л хүн төрөлхтний харилцан ойлголцол, эв нэгдэл, шударга ёс, нөхөрлөл, хүндлэл нь хөлбөмбөгөөр дамжин илэрч байдагт тэр л ногоон талбай, ширэн бөмбөгний агуу чанар нь оршдог гэж үздэг. Тиймээ бид бүгдээрээ нэг сарын турш баяр хөөртэй, гутрал гунигтай, нулимстай, нөхөрлөлтэй, хагас дутуу нойртой байлаа. Одоо 2010 оныг хүлээж байна. Тэр үед нь хэн нь тугаа мандуулан бүжиглэж хэн нь нулимсаа арчаад чимээгүйхэн гэртээ харихыг хэн ч таашгүй.

Баярлаллаа, Герман Улс ... баярлаллаа Италийн шигшээ.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby Khosoo » Wed Jul 12, 2006 4:18 pm

зүгээр зүгээр :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby ulka » Wed Jul 12, 2006 4:19 pm

зиа би яг л тэр спортын тэр тусмаа хөлбөмбөгийн шударга тэмцээн, эв нэгдэл, арьс өнгөний үзлээр ялгахгүй байхын төлөө италын эсрэг хэдэн үг хэлсэндээ энэ форум дээр бараг л ялтан болох гэж байх шиг байна.
Би энд байгаа италийн фэнүүдийг муулаагүй доромжлоогүй.

Италын шигшээг би зүгээр мухар сүсгээр муулаагүй юм шүү гэдгийг ойлгоно биз дээ. Хойшид яахыг цаг хугацаа харуулна.

Хөлбөмбөг үргэлж ариун байж, бүх дэлхийг донсолгосон спорт хэвээрээ байх болтугай. Үнэхээр дурлам сайхан спорт.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby ulka » Wed Jul 12, 2006 4:36 pm

Итали дэлхийн аварга болчихсон чинь ямар олон фэнүүд гарч ирж байна аа. :mrgreen:
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby ..::Affictor::.. » Wed Jul 12, 2006 5:24 pm

Баяраатай хундагаа тулгахаар босож ирлээ Зарим гишүүдтэй хоёрын хооронд юман дээр маргалдаад сэтгэгдэлээ бичэхээ мартчихжээ,мөн Улка,Освин 2 оос уучлал гуйя
Мэдээж нэг насаараа дэмжсэн шигшээ маань түрүүлэх шиг сайхан юм гэж алга аа Италиийг дэмжсэн цагаас минь хойшх анхы баярын нулимс байлаа.Урьд нь 1994,1998,2000,2002,2004 онуудын азгүйтэл болгонд л уйлдаг байлаа ялангуяа 2000 оны азгүйтэл бол миний хувьд төсөөлхөд ч хэцүү хожигдол байсан л да,Мөн 2002 оны Солонгост хожигдсон хожигдол бол үнхээр харамсмаар байсан шүү.Итали дэлхийн аврагаас өмнө хэд хэдэн том клубууд нь нэлээд хэрэгт ороод номер нэг хаалгач нь хүртэл байцаалт өгөөд л явж байсан нь ихэнх хүмүүст Итали ер нь энэ жил аврага авахгүй гэсэн таамагт хүргэсэн байх,Мэдээж энэ замд хүрхэд сулхан өрсөлдөгчтэй таарсан нь үнэн гэвч бурхан цаанаас л биднийг аврага болгох заяатай байжээ.Германтай таархад дэлхийн аврага ингээд дууслаа гэж итгэл алдсанаа нуух юун.Учир нь сүүлийн 2 дэлхийн аврагад зохион байгуулагч орны багт хожигдсон тэглээч Герман үнхээр төгс шилдэг гэсэн багуудыг хожоод гараад ирсэн байсан харин Итали бол шал ондоо сулхан багуудыг арай ядан хүчэрхэг хамгаалтаараа аваад ирсэн.Германтай тоглоход Цаг дуусах мөч дөхөөд л байдаг п.к гэхээр л сэтгэл харанхуйлдаг талбай дээр хэдий п.к цохидог олон довтлогч байсанч манайх чинь п.к ээр бол үнхээр аз нь хаясан улсууд байдаг юм 1990 онд Аргентинд,1994 онд Бразилд,1998 онд Францд п.к ээр хожигдож байсан түүхтэй.Энэ удаа үнхээр Жанлуижи Буффон, Марко Амэлиа, Анжелло Перуззи,Андреа Барцагли ,Фабио Каннаваро, ФабиоГоросо,Марко Матерацци,Альссандро Нэста,Массимо Оддо, Жанлука Замбротта,Кристиан Заккардо,Альберто Жилардино,Лука Тони,Алессандро Дель Пьеро,Франческо Тотти,Альберто Жилардино,Виченцо Якинта,Флиппо Инзаги гэсэн 23 залуус зангидсан гар шиг байж чадлаа.Дэлхийн аврагад Италийг амжилтанд хүргэж байсан довтлогчид болох Росси, Скулаччи,Бажо нарыг хэн залгамлах нь тодорхойгүй байсан ч энийг Альберто Жилардино,Лука Тони,Алессандро Дель Пьеро,Франческо Тотти,Альберто Жилардино,Виченцо Якинта,Флиппо Инзаги нар хийж чадлаа ,
Буффоны идэвхтэй тоглолт,Матерацци,Каннаваро нарын найдвартай хамгаалалт,Гаттузо,Пирло нарын цуцашгүй хөдөлмөр ,Тони,Тотти.Гроссо нарын оновчтой цохилт үнхээр хөл нийлсэн хүчтэй баг байж чадлаа.БИд аврага шиг л байж чадсан
Үнхээр Баяраагын хэлдгээр
Тиймээ би бас Италийг ялахад уйлсан. Гэхдээ энэ бол ялалтын нулимс ... 12 жил хүлээсэн хүлээлтийн нулимс. Тийм учраас би Италийн шигшээг цээжээр хамгаалах болно
Last edited by ..::Affictor::.. on Wed Jul 12, 2006 9:35 pm, edited 1 time in total.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Breathe! » Wed Jul 12, 2006 9:27 pm

Итали аварга болсонд гомдоллоод байхгүй ээ..........

Аварга болохоор тоглосон болоод л аварга болсон... Мэдээж бүрэлдэхүүн хамгийн хүчтэй байгаагүй ч аварга болж чадсан...(Гэхдээ аварга болохоор бүрэлдэхүүнтэй л байсан) Яагаад ? яагаад гэвэл хөлбөмбөг гэдэг багийн спорт, хэн илүү баг шиг байна, хэн илүү тэмцэлдэж байна, хэн илүү аз хийморьтой байна тэр л түрүүлдэг тэгээд л Итали түрүүллээ......
Уйтгартай тоглолт, булхай хэрэглэж түрүүлээгүй.
Хэрэв хэн хүчтэй бүрэлдэхүүнтэй нь түрүүлэх ёстой бол ДАШТ гэж байгаад ч яах юм..... тоглогчдыг нь харьцуулаад л нэг нь түрүүлчихнэ... тоглох ч хэрэг байхгүй.....

Яахав :italy баяр хүргээд л дараагийн удаа :england: дэмжээд л суухаас яахав...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Wed Jul 12, 2006 9:28 pm

:england:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Дэлхийн аварга Итали хоёрдугаар

Postby lhas » Thu Jul 13, 2006 2:55 am

Oлон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) үндэсний шигшээ багуудын шинэчилсэн чансааг гаргалаа. Шинэ аргачлалаар гаргасан энэхүү рейтингийг Бразилчууд тэргүүлсэн бол Дэлхийн аварга Итали хоёрдугаар байранд оржээ. Дэлхийн аваргад анх удаа оролцоод шөвгийн наймд шалгарсан Украинчууд огцом үсрэлт хийж 30 байраар урагшлан Топ-15-д багтсан байна.
1 (1). Бразил - 1630 оноо;
2 (13). Итали – 1550;
3 (9). Аргентин - 1472;
4 (8). Франц - 1462;
5 (10). Англи – 1434;
6 (3). Голланд - 1322;
7 (5). Испани - 1309;
8 (7). Португал - 1301;
9 (19). Герман – 1229;
10 (2). Чех - 1223;
11 (11). Нигери - 1149;
12 (15). Камерун - 1109;
13 (35). Швейцарь - 1028;
14 (22). Уругвай - 985;
15 (45). Украин - 961;
16 (5). АНУ - 933;
17 (11). Дани - 927;
18 (4). Мексик - 924;
19 (33). Парагвай - 915;
20 (32). Кот д'Ивуар - 909...

Хаалтад өмнөх сарын чансааг бичсэн болно.
lhas
 
Posts: 188
Joined: Thu Jun 15, 2006 1:27 am

Postby ulka » Thu Jul 13, 2006 1:57 pm

Зидан өчигдөр телевизээр хүүхдүүд болон фэнүүдээсээ болчимгүй зүйл хийсэндээ уучлал гуйсан байна.
Харин Матраацаас бол уучлал гуйх юм юу ч байхгүй гэж. Энд тэндхийн амны хөдөлгөөнөөр уншигчдын таамаглаж байсан бараг л үнэн болж байгаа бололтой. Зидан: "тэр манай гэр бүл ээж дүүгийн талаар маш муухай үг хэрэглэж түүнийгээ олон дахин давтсан" гэж. ФИФА ч яагаад ийм юм болсон гэдгийг маш нарийн шалгахаар болсон. Өмгөөлөгчид нь ч бас шүүхэд хандаад байгаам байна. Хэрэв арьс өнгөний үзэлтэй холбоотой ч юмуу маш муухайгаар доромжилсон нь илэрвэл нилээн л юм болох нь бололтой.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Nomer 10 » Fri Jul 14, 2006 6:01 am

Берлинд өнгөрөөсөн 2 хоног буюу нийслэлд Пелег харж финалыг мэдэрсэн минь

Финалын урд өдөр буюу хагас сайны өглөө эрт ямархуу адал явдалтай учрахаа сайн мэдэхгүй нийслэлийг зорихоор гэрээсээ гарлаа. Өмнөх орой нь ачаагаа жин тан болгосон тул гарахдаа сандарч түвдсэнгүй. Ачаа ч гэж дээ, ганц бие эр хүнд бэлдээд байх юм юу байхав. Шүдний сойз, солионы 2 подвоолк, нүүр гарын алчуураа душгелтэй нь, замдаа унших нэг ном тэгээд хамгийн гол зүйл болсон дижикамаа аваал болоо. Сахлаа хуссан тул 2 хоногтоо энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Уг нь машин олоод явья гэж бодож байсан ч толгойтой болгон шахуу тийш зорьж байгаа мэдээлэл аваад замын түгжрэлээс айж галт тэргийг сонгосон хэрэг. Амьхандаа халуу шатахаас өмнө бас хол замд суудалтай тухтай явах санаатай Франкфурт хотын вокзалаас хамгийн эхний галт тэргэнд суусан ч хүн пиг байлаа. Арай гэж нэг суудал олов. Өөдөөс настайвтар хос сууж байсан, эрэгтэй нь намайг хаа хүрэхээр явааг асууж байна. Берлин гэсэн чинь толгойгоо сэгсрээл инээснээ хөлбөмбөг яагаад ингэж хүмүүсийг татаж байдаг юм болоо гэснээ гүй би ч гэсэн залуу байсан бол тэгэх л байсан байх даа гээд залуу байхдаа 86 оны Мексикийн дэлхийн аваргын бүх тоглолтыг шөнөжин сууж үзэн Марадонаг биширч байсан тухайгаа ярив. Тэр 2-ын аялга нь харваас орос хүмүүс. Тэгсэн Казахстанаас ирээд энд суурьшсан улс ажээ. Монгол гэснийг минь мэдээд улам илүү саймширч социализмын үед ч сайхан байсан шүү гээд надаар хань татаж хуучин цагаа дурсацгаана. Тэгж ингээд аахар шаахарыг ярьж явтал Кассел хотод би ч дараагийн галт тэргэндээ суух болж нөгөө 2 ондоо чиглэл рүү явлаа. Шинэ унаандаа зүтгэсээр бас нэг суудал оллоо. Ам хуурай явах дургүй хүн яахав, хамт суугчидтайгаа танилцав. Дэлхийн аварга үзэхээр арслант Африкийн нэг хар залуу, алс Гуулин улсын 1 залуу 2 бүсгүй аялж явна. Бүгд Берлин гэсэн ганцхан зорилготой байсан тул ингээд тавуулаа нэг гал болох нь тэр. Тэд аяны хүмүүс болохоор ачаа ихтэй юм. Дөрвүүлээ инээж хөхрөөд л сайхан ч ааштай байх юм, эсвэл дэлхийн аваргын уриа хүмүүсийг ийм болгоод байгаа юм болов уу. Ингээд Берлин хүртэл дахиад 3 удаа унаагаа юүлэв. Тэр тоолонд л том том ачаатай бөөн хүмүүс нэгээс нөгөө рүү бие биетэйгээ уралдацгаана. Манай алтны нинжа нараас ч шаламгай хөдөлгөөнтэй байсан шүү. Би гар хоосон шахуу тул 2 бүсгүйд туслалцаж явсан, тэр 2-ын зан ч шинэ унаанд орох бүр улам л хайлсан тугалга шиг болсоор. Тэгж явахдаа бид эмэгтэй хүний жижиг гар цүнх олов. Галт тэрэгний шалгагчид өгье гэтэл тэр хүн хаа явааг бүү мэд, лав л ойрын хэдэн вагонд байсангүй. Берлин ортол бидэн дээр ирж амжих ч юм уу бүү мэд. Тэр олон зуун хүнээс хэнийг нь гэхэв, дотроос нь утасны дугаар гарч магад гээд хоорондоо зөвшилцөөд уудаллаа. Ээ бурхан минь, юу байсан гээч. Утасны дугаар биш харин Герман Португалын хос билет байх нь тэр.

Шуналгүй хүн гэж байдаггүй байх аа, тавуулаа өлөнгөтсөн нүдээр шүлэнгэтэн харж гөлрөв. Гэхдээ хэнд нь ч авч ашиглах буруу сэтгэл байсангүй.Бүгд тойруулж барьж үзэн дэлхийн аваргын бага финалын билет ингээд барьж үзэцгээлээ гээд нэгнээ хөөргөн бяцхан хөгжилдөв. Тэр хүн цүнхэндээ амьдралаа орхисон байлаа. Жолооны үнэмлэх, даатгалын үнэмлэх, банкны картууд гээд л хэчнээн ч бичиг баримт байгаа юм бүү мэд. Утасны дугаар харин олсонгүй. Цаг бага тул вагоны кондукторыг ямар ч байсан олохоор хар залуу бид 2 түмэн амьтан дундуур шахалдан вагоноос вагон уруу зүтгэлээ. Нэлээн явж байж арай гэж олоод хэлтэл нөгөөх чинь байдгаараа малийгаад тэр хойно 2 хос царай нь цав цагаан болчихсон явж байгаа, би өгчихье их баярлалаа гэж байна. Бид 2 герман хүний үнэнч занг мэдэх дээрээс нь хариуцлагатай ажилтай хүн тул шууд итгэж гарт нь атгуулаад буцлаа. Берлинд буугаад нөгөө хэдтэйгээ салах ёс гүйцэтгэж байтал нэг эмэгтэй амьсгаадчихсан гүйж ирээд учир зүггүй биднийг тэврээд авлаа. Тэр цаана шалгагч нөгөө малийдаг царайгаа гарган зогсоно. Наана нь хүүхний нөхөр бололтой булиадуу залуу нааш чиглэн алхана. Хүүхэн „Бидэнд хангалттай мөнгө алга, та хэдийг шагнах ёстой. Би гялс мөнгөний автомат олоод мөнгө аваад ирье, заавал хүлээж байгаарай, манай нөхөр та нартай юм яриад зогсож байг“ гэлээ. Цүнхэнд нь уртаашаа 30 евро байсныг бид мэднэ л дээ хэхэ. Бүгд хэрэггүй ээ, өөр хэн ч олсон ингэх л байсан гэсэн чинь Муу хүмүүс олоогүйд бурхандаа баярлалаа гээд тэгвэл хэдүүлээ хоолонд орьё гэнэ. Бид хэд ч баахан ачаа бараагаа яаая гэсэн хүмүүс байгаа тул Зүгээр ээ, та хэрэгтэй юмаа олсон бол болоо гэцгээлээ. Тэгээд тавуулаа тэр хүүхний үнсэлтээр шагнуулж урт замын аянаа өндөрлөлөө. Энэ маш зүдэргээтэй хэрнээ зугаатай холын аян байсан юм. Газар газрын фэнүүд өөрсдийнхөө хэлээр дуулцгаан сэтгэл хөдөлгөм байсан. Бараг 2 хүний нэг нь хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн юм өмсөж зүүсэн байсан. 4 5 жил бишгүй нэг галт тэрэгдэж байхдаа үүр цайхаас эхлээд л суудлын төлөө алацсан ийм тулааныг харж байсангүй.

Галт тэрэгний буудал дээр буугаад өөрийн эрхгүй дуу алдлаа. 10 жилийн хугацаанд Германы түүхэнд хамгийн өндөр буюу 700 сая еврогоор баригдсан энэ нүсэр байгууламж үнэхээр аварга ажээ. Хэчнээн ч үйлчилгээний цэг байгаа юм, тоо лав алга. Хальт хоёр гурван шатан дээрээс доош харж сонирхчихоод дараа тухтай танилцахаар төлөвлөн гадагш гарлаа. Цаг бага тул найз руугаа гялс ярьчихаад Сони сентер дэх ЦДФ телевизийн дэлхийн аваргын арена уруу алхлав. Замдаа 2 аварга Адидас пүүзтэй тааран дурсгалын патиар татуулав. Мөн Райхстагийн өмнө байрлах Адидас аренагийн гадаа очиж маргаашийн финал үзэх эрхээ баталгаажууллаа. Merci Zizou гэсэн плакатан дээр очиж мөн зургаа авахуулсан. Энэ үедээ тэмдэглэлээ энэ хүнээр дуусгая гэсэн санаагаа олж авсан. Тэгээд замд алхам тутамд зогсож саатмаар олон сайхан зүйлстэй тааралдсан ч хүчээр өөрийгөө хорьж цааш алхлаа. Берлин энэ дэлхийн аваргад үнэхээр нүсэр бэлтгэжээ. Аргагүй нийслэл бас хүн амын тоо зэргээрээ бусад хотуудаас эрс ялгарч байлаа. Завтай байсансан болоосой, тэгсэн бол хэд хоногийн өмнө ирж энэ бүхнийг нэг бүрчлэн үзэхсэн гэж битүүхэн харамсана. Ингээд зорьсон газраа очлоо. Олон хоногийн өмнөөс ярьж жин тан болгосон тулдаа орох эрхээ ядах юмгүй авав. Тэгээд цаг жаахан байсан тул тэр хавиар нэг хоолны газар олж бор гэдсээ бордлоо.

Тогтсон цагтаа ЦДФ Арена уруу дотогшиллоо. Сэтгэл алдмаар сайхан зүйлийг болгожээ. 6 том дэлгэц байрлуулсан нь хаана суугаад харсан ч нүдэнд илхэн харагдахаар байлаа. Мянгаад хүн суух боломжтой аж. Мөн 2 3 давхарт байрлах кафе ресторануудад хүмүүс сууцгаан хоол идэн дарс шимэнгээ шилэн цонхоороо дэлгэц рүү ширтэцгээнэ. Хэдэн зураг аваад сууж байтал супер гурвал буюу хөтлөгч Кернер, ФИФА-ын шүүгч асан, онолын эксперт Майер болон Майнцын дасгалжуулагч, тактикийн эксперт Клопп нар гарч ирлээ. Энэ Клопп дэлхийн аваргын өмнөхнөөс урьд үзэгдээгүй шинэ сайхан тактикийн дүгнэлтүүдийг харуулан олон түмний талархлыг хүлээж байгаа билээ. Клинсманныг буувал оронд нь нэр дэвших хүмүүсийн тоонд нэлээн дээгүүрт явж байсан, тэр 2 адилхан тактикаар багаа амжилттай тоглуулж байгаагаараа ижилсдэг. Тэр 3-ын яриаг сонсон, олон сайхан хөлбөмбөгийн дуунуудыг сонсоод хөгжин байтал Пелегийн нэрийг зарлалаа. Амьд домог болсон хөлбөмбөгч маань Celebrate the day-ын аян дор гүйсээр орж ирлээ. Тэр байгууламж нурах шахсан гэхэд болно. Нэлээн шуугисны эцэст намдсан. Тэр үед нь хажуудаа байсан хэдэн жаахан хүүхэдтэй нийлээд Пелеееееее гээд л хашгираадахлаа. Агуу хүн маань инээмсэглэн гараараа даллаж байна. Камерын хүн бидэн лүү эргэснээ хуруугаа уруулдаа хүргэж байна. Өмнө хэрэв хашлага байгаагүй бол хэд том харайхад л Пелег хүзүүдэж авахаар зайнд байсан юм. Зөвхөн мөрөөдөл мэт зурагтаар харж, сэтгүүлээс хардаг байсан хүнээ дэргэдээс нь харна чинээ зүүдэлсэнгүй явлаа. Бяцхан хүүхэд шиг доороо дэвхцэж ч байх шиг. Пелег ирээд явтлаа үнэндээ түүний юу ярьсныг сайн сонсоогүй. Зөвхөн хүмүүсийн шуугианд алдарт хүнийг гөлрөн орчлонгоос тасарсан байлаа. Нэг харсан дэлгэц дээр Бэкэнбауэр Марадонаг явуулж байгаа бололтой нөхөрсгөөр тэврэн гарч байна, энэ үед Пеле байдгаараа марзайчихсан зогсож байсан. Үе үеийг эзэгнэсэн агуу 3 тоглогч гээд бодсон чинь самсаа шархираад ирлээ. Удалгүй нөгөө аян дээрээ амьд домог маань дэгдсээр буцав. Араас нь харайж очоод салахгүй тэвэрмээр санагдаж байсан ч агуу хөлбөмбөгчийг амьдаар харсандаа баярлаад ханашгүй. Нэг хэсэгтээ зөвхөн сая өнгөрсөн, хожим амьдралын минь алтан дурсамжуудын нэг болж хоцрох хором мөчийг сэтгэлдээ бат хадгалан зогсож дахиад л хорвоогоос хөндийрөв. Тэгж байтал клинси-үлдэх-хэрэгтэй.де гэсэн вэбсайтын нэр бүхий подвоолк бүх хүмүүст тарааж байнаа. Аваад мөрөн дээрээ тохож орхилоо.

За ингээд удалгүй хүрэл медалийн төлөөх тоглолт эхэллээ. Германы шигшээ А Б багийн холимог болон талбайд гарчээ. Энэ тоглолтод Герман хэдий хожсон ч илүү байсан гэж хэлэхгүй. Каан аварга хамгаалалтаа гаргаж чадаагүй бол байдал бас өөрөөр эргэж болох л байсан. Швайни хүү од нь гийгээд 3 буудаагүй бол ч... Гэхдээ л хожсон бол хожсон. Энэ тоглолт зарим улс хаалган дээрээ толгойны өвчинтэй байдаг бол Герман дэлхийн шилдэг 2 хаалгачтай гэдгийг харуулсан тоглолт болсон. Каан бүүр сурсан зангаараа бөмбөгөө бат барьж байлаа. Леманн хэдий сайн барьдаг ч түүн шиг бат итгэлтэй хав атгадаггүй. Үүнд мэдээж Кааны олон жилийн туршлага нөлөөлнө л дөө. Нэг мэдсэн гадна зассан тайз болохоор оройн сэрүү унаж жиндэж ч байна шүү. Нөгөө бэлэгний подвоолкоо подвоолкон дээрээ давхарлаж өмсөөд л суучихав. Жаахан байж байсан чинь хажуу талын нөхөр босоод зогсоодох гэж байгаад зургийг минь авч байна, сонин санагдсан бололтой. Нөгөө талаас Фиго Нуну Гомеш 2 сэлгээгээр орж ирээд нэг нь дамжуулж нөгөөх нь гоолдож нэр төрийн ганц гоолыг хожим хийв. Энэ гоолонд тэнд суусан португалчууд бөөн баяр болж байсан. Фиго маш гоё пасс өгч хөлбөмбөгийн алдарт замналаа сайхан дурсамжтай дуусгалаа.Шүүгчийг шүглээ үлээх үед арена дахиад л доргилоо. Дэлхийн аваргын 54, 74, 90, ...2006 дуугаа бүгд дуулаад л. Нэг анзаарсан чинь 2006 гэдгээ 2010 болгоод сольж орхиж. Хэсэг дунд нь хөөрч байгаад гарч найз руугаа залгалаа. Энэ хэдэн өдрүүдээр зочид буудалд ажиллана, одоо унтлаа гэж байна. Оюутны бор амьдралыг сайн мэдэх тул яахав, сайхан амраарай л гэлээ. Тэгээд гудманд хэсэг зогсон баярлалдан байх хүмүүсийг харан хэсэг зогсож байгаад буцаад орлоо. Тоглолтын оргил үеүүд, тоглогчдын ярилцлага энэ тэрийг жаахан сонсож байгаад эргээд гарч Бранденбургийн хаалгыг зорилоо. Тэнд гэтэл жинхэнэ дайн болж байнаа, хөл гишгэх зай байгаа юм уу бүү мэд.Бранденбургийн хаалга, Адидас арена энэ тэр гээд хүмүүсийн хөөрцөглөөнд умбан удаагүй л болох шиг болсон тэгсэн харин шөнө дунд аль хэдийн болжээ. Хөдөөнөөс том нийслэлд ирсэн бас тэр өдрийн унаануудын хуваарь нь цагаасаа ондоогоор явсан зэргээс болоод жаахан будилж найзындаа ирэхэд гэгээ орж байлаа. Хөргөгчийг нь онгойлгож хүйтэн юм авч сайн залгилж цангаагаа тайлаад унтахаар хэвтлээ. Өглөөнөөс авахуулаад болсон явдлууд нүдний өмнүүр жирилзэн нойр хулжиж орхив. Ялангуяа Пелегийн инээсэн нүдэнд дулаахан царай бодогдоод, дотор нэг л сайхан. Тэгж байтал ч аргагүй ядарсандаа давсанд явж орхижээ.

„Hips don’t lie“ зүүдэнд яваад сэрчихлээ. Гэтэл миний утас руу хэн нэг нь залгасан аж. Сандраад цаг хартал аль хэдийн өдөр дунд өнгөрчихөж. Нөгөө Бранденбургийн хаалган дээр Германы шигшээгийнхнийг харна гэсэн будаа. Гэхдээ дэмждэг баг биш болохоор тэгтлээ их харамссангүй. Зурагт асаатал аль хэдийн дуусчихаж. Компьютер асаан буцах унаагаа хайж суутал найз маань ч ороод ирлээ. Шүршүүрт оронгуут нь л дагуулаад гарлаа. Тай хоолны газарт орцгоов, манай хотын хамгийн хямд газраас ч 2 дахин хямд ажээ. Тэгээд хотын төв рүү явахаар метроны буудлыг чиглэлээ. Том газар болохоор явсаар байтал бараг тоглолт дөхүүлээд Адидас аренад очив. Гэхдээ бас ч гэж хэдэн минут байсан тул гадуур нь явж сонирхлоо. Педро жаал найзыгаа мөн бусад Роббен, Кака, Зидан... гэх мэт найзуудтайгаа аренагийн гадна ханыг тойруулаад гоёжээ. Энэ арена нь 1945 онд зөвлөлтийн цэргүүд оройд нь тугаа хатгаж байсан Райхстаг буюу парламентын байшингийн чанх урд баригджээ. Финал болох Олимпиа стадионыг яг дуурайлган 10 мянган хүний багтаамжтайгаар барьсан гэнэм. 1970 оноос эхлэн дэлхийн аваргын бүх бөмбөгийг нэг бүрчлэн аварга томоор дэлгэн тавьсан байлаа. Тиймгайст аргагүй л ялгарч харагдана. 98 оны Триколоре бас гоё харагдаж байлаа. Мкдоналдстой мөн 4 жижгэвтэр хөлбөмбөгийн талбайтай тэнд нь хүмүүс тоглоцгооно. Мөн нэг аварга том бөмбөг харагдана, нөгөө талд нь гарвал том дэлгэцэн дээр адидасын рекламууд гарах ажээ. Бас нэг онцлох юм нь хориод зурагтан дээр дэлхийн аваргын одод юм ярих бөгөөд өмнө нь байгаа чихэвчүүдээс сонгож дуртайгаа үзэх боломжтой нэг газар байсан. Би Рикелмег сонгож жаал сонсоод стадион уруу орлоо. Оронгуут сэтгэл сэргээмээр сайхан өргөө угтлаа. Ногоон зүлэг дэвсэж хөлбөмбөгийн талбай байгуулжээ. Эргэн тойронд нь хэдэн мянган хүн 2 давхарт хуваагдан сууцгаасан байлаа. 2 талд нь 2 аварга дэлгэц зоож. Өмнө нь Хертагийн тоглолтыг үзэж байсан тул жаахан харьцуулж харлаа, нээрээ л Олимпиа стадион дүрээрээ байна шүү. Энэ өдөр харин тэнд зөвхөн финал л төлөвлөгөөнд нь байсан. Өмнөх орой нь гэхэд л тоглолтын өмнө Латин-Гран Пригийн рекордч Хуанес тоглосон байсан. Гэхдээ удахгүй галзуу тоглолт үзнэ гэхээс тэр зэрэг ч яамай санагдаж байлаа.

Хүсэн хүлээсэн мөч ирж дэлгэц дээр стадионы зураг тодорлоо. Зэрэгцээд бөөн шуугиан. Сайн харвал Францыг дэмжигчид дийлэнх нь ажээ. Германчуудаас лав ихэнх нь Францыг дэмжиж байсан. Гэхдээ италичууд ч цөөнгүй байсан. За тэгээд тоглолтын тухай тусад нь бичих тул энд алгасья. Зиданд улаан өгөх үед харамсалтай байсан ч дотроо шүүгчийг дэмжиж суулаа. Нөгөө тэмдэглэлийн төгсгөлөө хийнэ гэсэн санаа маань ч хийсээд алга болчихсон. Тоглолтын дараа францчуудаас олон хүн харин нэг их гутарсангүй, италичуудтай нийлээд хөлбөмбөгийн талбай дээр бүжиж гарсан. Дахиж олдохгүй боломжийг алдахгүй хэмээн хөөрөлдөн байгаа нь илт. Энэ ч нээрээ үнэхээр стадионд байгаа мэт байсан юм. Би ч байдгаараа хөөрч сандаалаа тайлж шидчихээд хөл нүцгэн баахан манаргалаа. Найзынхаа бүжгэнд явахыг бараг харж байгаагүй, бүжиглэж байхыг нь ч үзээгүй. Тэгсэн нөхөр харин хүмүүс дунд дэвхэцчихсэн харайлгаж явна. Угийн шооч болохоороо өөрийгөө мэдэхгүй ганцаараа баахан инээлээ. Францыг дэмжиж байсан ч Итали түрүүллээ гээд муу нь юу байхав, баахан баярлалаа тэдэнтэй. Дэлгэцэн дээр тэд талбайгаар нэг гүйлдээд л, энд бид хэд бас өөрсдийнхөө талбайд баахан таваргаад л. Фэнүүд аль таарсантайгаа зургаа даруулцгаагаад л. Хөлбөмбөг өө, чи үнэхээр агуу юм аа. Чамаас өөр ингэж улс улсын үзэл бодол өөр хүмүүсийг нэгтгэн наадуулах зүйлийг би мэдэхгүй юм. Янз янзын гоё хувцас өмссөн фэнүүд нэгэнтэйгээ тэврэлдэн бүжиглэн байх нь дахин давтагдашгүй мэт. Тэнд зөвхөн Итали Францын фэнүүд байгаагүй юм. Иран, Герман, латин америкчууд бас монгол байсан. Африк Азийн төлөөлөл нэлээн байлаа. Хэзээ ч үл мартагдах сайхан дурсамжийг сэтгэлдээ хийн тэндээс тэгээд гарав. Найз өглөө эрт ажилтай тул унтахаар явлаа. Надад энэ баярын дараа гэр лүүгээ явахад дэндүү харамсалтай байлаа. Тэгээд ганцаараа Бранденбургийн хаалгыг зорив. Фэнүүд нь суларч дуусаагүй байсан. Нэлээн хүлээсний эцэст хүмүүсээ оруулж эхлэв. Удалгүй стадионоос италичууд ирж оочер улам ихэслээ. Гэсэн ч бүгд нэг чиглэлд явж байгаа тул удалгүй бүгд дотогшлов. Тэгтэл энд харин ёстой жинхэнэ газар газрын фэнүүд цугларчээ. Өчигдөр ингэж таараагүй юм. Финал гэж финал л байдаг юм байна. Хүн бүр финалыг үдэхээр ийш тэмүүлж. Бразилын арми нэлээн том байлаа. Аргентин, Англи, Швед, Мексик, Япон гээд л бөөн фэнүүд тугаа барин доороо бүжиглэцгээнэ.Би тэднийг нутаг буцацгаасан гэж бодож байсан, гэтэл үгүй ажээ. Дэлхийн аваргын үеэр ганцаардана гэдэг өрөөсгөл ойлголт, огт танихгүй таарсан хүн бүртэйгээ тэврэлдэн зургаа авахуулж, өөд өөдөөсөө харан бүжиглэнэ. Тэр аварга талбайд эхлээд баахан холхилоо, финалын өдөр гээд шопууд нь бүх юмаа тал хувиар буулгасан байв. Ах эгч нарын арзайсан олон дүү нартаа хэдэн подвоолк,малгай аваад нийслэлийн пяавыг тамшаалан сууж хөлөө хэсэг амраалаа. Өглөө хоосолсон 2 мемори кардаа дүүртэл нь зураг аваад сүүлдээ ч бас ядарч байгаагаа бага зэрэг мэдэрч хаалга руу дөхлөө. Гэтэл нэг хаалганы хажууд Ламбада явж байнаа. Өнө эртний сайхан цаг санагдан шууд өнгөрөөд явж чадсангүй. Жаахан өндөрхөн шиг газар нь зогсож байгаад дараа дараагийнх нь хэдэн сайхан хуучны дууг сонсон сэтгэл хоргодон зогслоо. Явах гэхээр л дэлхийн аварга ингээд дуусч байгаа мэт санагдаад хөл хүндрээд байв. Нэг харсан чинь маш сайн таньдаг хүн хажууд зогсоод байх юм. Бодоод бодоод санадаггүй, тэгж байснаа гэнэт Адидас аренаг саналаа. Камераа гаргаад авсан зурагнуудаа эргүүлэн харж байтал тэр франц хүүхний зураг байх нь тэр. Өөрт нь харууллаа, тэгсэн чинь нүд нь томроод гайхаад барахгүй байгаа бололтой. Ахаа гээд дуудаж байна, бас 2 найз нь бололтой хүүхэн залуу 2 ирлээ. Нөгөөдүүлдээ хашгирч хэлээд л, ах нь ч гэсэн гайхаад л намайг тэвэрч байна. Танилцаж зургаа даруулцгаалаа. Тэгсэн Францын фэн уругвайчууд байж. Тэр эрэгтэй нь ирэх жил Хятад явж хөлбөмбөг тоглоно, боломж гарвал багаараа Монгол уруу ухасхийх санаатай гэнэ. Тэдэнтэй нийлэн хэсэг зогсож байгаад сүүлдээ гэр лүүгээ явахаас аргагүй болов. Гадаа гэгээ орох дөхчихөөд байсан юм. Гэртээ суугаад дэлхийн аваргыг өнгөрөөсөн бол миний хувьд онцгой тусгүй хэрэг байсан юм, зурагт хаасны дараа дотор харанхуйлаад юу болох байсныг хэлэхэд хэцүү. Бүтэн жил хонон өнжин хүлээсэн дэлхийн аваргаа ингэж үдсэндээ сэтгэл тун өег байлаа.

Ингээд найзындаа ирж хальт нүдний хор гаргаад явахаар тохирсон машин дээрээ очив. Замдаа унтан явсан ч хажуугаар шурдхийн өнгөрөх итали далбаатай машинуудыг бас харж амжиж л байлаа. Бүгд аваргаа тэмдэглэхээр нутгийн зүг буцаж байгаа ажээ. Франкфуртэд буугаад хот руугаа явах унаагаа хартал дөчөөд минут дутуу байнаа, тэгэхээр нь гадуур дэлхийн аваргын маргааш ямар байхыг сонирхож нэлээн алхаллаа. Баар савнууд улсуудын далбааг өлгөөстэй хэвээр. Гэсэн ч өчигдөр л буцалж байсан газар гэхэд өнөөдөр юу ч болоогүй мэт эгэл хэвийн амьдрал өрнөж байх юм. Уйтгартай санагдаж байлаа, дотроо дэлхийн аваргын уур амьсгалыг дахиад хэд хоног мэдрэх юмсан хэмээн хүсэмжилнэ. Ганц нэг Берлин Финал гэсэн подвоолктой хүмүүс алхацгаана, өчигдөр Берлинд байсан улс бололтой, үүргэвч энэ тэрээс нь тэгж санагдана. Тэгээд гэртээ ирүүт шууд зурагтаа асаалаа. Нөгөө сайхан Нетцер, Бэкэнбауэр нарын царайг харахыг тэсгэлгүй хүсэж сувгаа баахан эргүүллээ, байдаггүй шүү. Цээж хөндий оргиж, дотор хоосорч байх шиг. Яагаад ингэж байнаа,өмнө нь дэлхийн аваргаар ингэдэггүй байсан даа гэж өөрөөсөө асуух нь холгүй. Гэхдээ өөртөө хариултаа олох амархан ажээ. Бүтэн жил хүлээж хүлээж дараа нь бүтэн сарын турш үгээр хэлж үзгээр дүрсэлшгүй гайхмамшигтай сайхан уур амьсгалаар бүүвэйлэгдэн унтсан болохоор энэ ажээ. Энэ сайхан нойрноосоо сэрнэ гэхэд дэндүү харамсалтай ч сэрэхгүй гээд яах вэ. Тэгж байтал дараагийн дэлхийн аварга нэг л мэдэхэд хажууд зогсож байна.

Дараагийн 2 өдөр нь бүтэн сарын турш хойшлуулсан ажлаа гүйцэлдүүлж савж унатлаа гүйлээ. Ингээд жаахан зав гаргаад өнөөдөр форумдаа орж үүнийг сараачин суув аа. Сүүлийн хэдэн өдөр Зиданы мөргөлт дэлхийн аваргыг биднээс холдуулахгүй байлгасаар, үүнтэй хамтаар миний анхны санаа эргээд биеллээ олов. Тийм ээ, Зидан бол агуу гэхэд багадах хүн. Тэр хэчнээн уучилж болшгүй алдаа хийсэн ч гэр бүлээ, эмэгтэй хүнийг оройлон дээдэлдэг эрхэм ариун сэтгэлийг нь яалтай ч билээ. Ингэхээр түүнийг бас шууд буруутгаж чадахгүй нь ээ. Ямар ч байсан Зидан олон хүний хувьд, миний хувьд Рүүд та 2-ыг дэлхийн аваргаар сүүлийн удаа харж байгаа нь туйлын муухай байна. Дахиад ийм мөч ирэхгүй гэж харуусах ч хүний амьдрал хойно доо, цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүн төрөлхтөнийг олон жилийн турш уран хурц хараа, уян налархай хууралт, ухаалаг нарийн тоглолтоороо баясган тэдэнд сэтгэлийн эрхэм дээд цэнгэлийг бэлэглэн байсан чамд баярлалаа.


Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby hulbumbugch » Fri Jul 14, 2006 7:47 am

Үнэхээр сайхан бичлэг болж. ДАШТ дуусаад 6 хоног болсон тул бараг мартагдах талруугаа орж байтал чиний бичлэгийг уншиж, сэтгэлээ нэг баясгалаа. Чи ч азтай юмаа. Яг нутаг дээр нь байсан тул. Гэхдээ хэзээ нэгэн цагт бүүр стадионд орж аваргын тоглолт үзнэ гэж, тэр уур амьсгалыг амьдаар нь мэдэрнэ гэж найдсаар явдаг шүү...

Баярлалаа 10 ааа...
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby kayo » Fri Jul 14, 2006 1:25 pm

 Uneheer gaihaltai goyo bichijjee,uuruu germand final uzej baigaa yom shig l...eniig sonind ugvul mungu shidee l bulaatsaldaa l avnadaa. :-D
bi ch gesen hezee neg tsagt dergedees jinhene uuriin biyeer medreh baihaa,bayarlalaa 10 ahaa ,germanaas shuud medeelel hurgej baisand,bi ch togloltiig uzenguutee l forum ruu medee unshih gej yarj bailaa...[/code]
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby oswin » Fri Jul 14, 2006 3:04 pm

10-аа та их авъяaстай бичиx юмаа. Яасан ч уран vгтэй юм бэ дээ.
Их гоё бичиж.
Баярлалаа! :-D :D
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Domenech to Remain France coach

Postby Narry Henry » Fri Jul 14, 2006 4:33 pm

:-D Raymond Domenech France coach-оороо үлдэхээр болжээ гэж, өөрөөр хэлбэл гэрээгээ дахин 2 жилийн хугацаагаар сунгажээ. Thank you Domenech!
Henry, I Love you!!!
Narry Henry
 
Posts: 2
Joined: Fri Jul 14, 2006 4:11 pm
Location: UB, Mongolia

Trezeguet yadaj baihad ter neg Goal-g hiichku yaavaa!

Postby Narry Henry » Fri Jul 14, 2006 5:15 pm

:grin:
Henry, I Love you!!!
Narry Henry
 
Posts: 2
Joined: Fri Jul 14, 2006 4:11 pm
Location: UB, Mongolia

Postby chukcha2002 » Fri Jul 14, 2006 5:35 pm

10-iin bichleg unen goyo boljee
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цоомоо » Sat Jul 15, 2006 2:34 am

10 is great...
Ene bichsen temdegleliig oshoo olon hun unshaasai gj bodoj bn..Bi 5 tsagarig dr taviulchhuu, medeej tanii nereer?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests