Герман-2006,Шигшээ тоглолт, ИТА-ФРА

Аль нь хожих вэ?

Франц
19
49%
Итали
20
51%
 
Total votes : 39

Postby Khosoo » Sun Jul 09, 2006 9:34 am

Кувейт чинь хөлбөмбөгөөрөө аймааршдээ... Пасарелла дасгалжуулж байхдаа ДАШТ-д хүртэл оруулж байсан... Гэснээс дэхийн аваргын рекорд нь

Австрали 34 - Самао 0 байдаг байхаа.... Самаочууд нь анх удаа хөлдөө шипи углаад орж байсан юм гэсэн... хаха
Last edited by Khosoo on Sun Jul 09, 2006 4:25 pm, edited 1 time in total.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Hristos » Sun Jul 09, 2006 12:28 pm

Чөлөөт бөхөөрөө Хятад Африкт ялагддаг болсон одоо үед ч манайхан хөлөөр явахгүй л дээ.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Cornerback » Sun Jul 09, 2006 2:00 pm

one more Zidane :-D
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby Hristos » Sun Jul 09, 2006 2:33 pm

Сугараа ахын бичсэн түүх. Өөрөөс нь зөвшөөрөл авсан болоно. Хөл бөмбөгтэй танилцсан түүх
Анх хэдэн настайгаасаа бөмбөг өшиглөж эхэлсэнээ санахгүй юм. Ямар ч гэсэн бага насны маань дурсгал ихэнхдээ хөл бөмбөгтэй холбоотой байдаг. 80 аас 90 өөд оны эхээр 5 хорооллын циркийн баруун талд Алаг 13 хэмээх нэвт хөл бөмбөг болсон байр байсныг тэр үеийнхэн сайн мэдэж байгаа байх. Мэдээж хэрэг бусад байрнууд ч бөмбөг нүддэг, ер нь тэр үеийн хүүхдүүд спорттой сайн байсан билээ. Харин манай байрны ялгарах онцлог бол тэр үед байгаагүй зохион байгуулалттай байсных. Зөвхөн тоглох төдий бус судлах хэмжээнд дөхөж очсон байв. 10 жилийн жоохон бацаанууд гадаадын хөл бөмбөгийн мэдээлэл авах гээд л Футбол- Хоккей, Советский спорт сонин худалдаж авцгаан , бараг үг бүрийг нь шахуу словардсаар нэг юм уншиж дуусгадаг байж билээ. Словарь дээр байхгүй үгийг хичээл дээрээ очиж багшаасаа асуун хөл бөмбөгний ачаар байраараа оросоор под хийтэл ойлгочдог болсон байсан юм. Хөл бөмбөг сонирхдог хүн гэдэг доод тал нь гадаадын хот улсуудын байрлал гээд бусдаасаа давуу мэдлэгтэй байдаг. Футбол –Хоккей авах гээд л мягмар гаригийн өглөө бүр хүнсний 100-р дэлгүүрийн сонины газар явдагсан. Сонины газрын эгчийн царайг одоо болтол тод санаж байна. Чехославакын стадион, Унгарын Кэпэш спорт, Лабдаругаш, Хойд ах нарын Спортивные игры сэтгүүл авцгаан зураг хөргийг нь ханандаа наадаг үе байлаа. Багуудын зураг, тоглогчдын плакатаар хоорондоо наймаа хийж, өглөөнөөс орой болтол хийдэг ажил бөмбөг өшиглөх л байв. Энэ үед Москвагаас манай байранд Гансүх гэдэг нэгэн ах хүү нүүж ирсэн юм. Соёлтой газраас ирсэн хүн өөр аж. Шууд л биднийг зохион байгуулалтад оруулж, байрны шигшээ баг, бацаануудын баг гэж байгуулан, бэлтгэлийн хуваарь гарган бараг л мэргэжлийн болж эхэллээ. Өглөө 5 аас бэлтгэлтэй. Бэлтгэл дараалан тасалваас шигшээгээс хасан ихэд хатуу ахлагч байж билээ. Би ч хэдэн удаа унтчаад багаасаа хасагдан хэдэн сарын дараа буцан орж байлаа. Нэгэнт шигшээ баг гэж байгаа хойно тоглолт хийх нь мэдээж. Зуны цагт шарга морьт, Жигжид, Залаат гээд л зуслангаар хэсэн тоглож, бусад үед 2, 6, 31, 45 сургуулийн багууд, 4 буудал, микр, 220 мянгат гээд л хаа л бол хаана тоглодог байв. Хэр барагтай бол ялагддаггүй байлаа. Удалгүй өөрсдөө тоглох баг хайх биш энд тэндээс урилга ирэн тоглодог болсон юм. Ялагдах нь ойлгомжтой болоод ирэнгүүт гансүх за техникээ үзүүлээд хожигдоно шүү хэмээн бид ч гоол хийхийн төлөө биш айлыхныг хэд хэдээр нь хууран гүйсээр тоглолт дуусгадагсан. Майжиг бямбаа хэмээх алтан хаалгачтай, 2 давхарын Ганаа , Хомбоо Болдоо, Эрээ болдоо, Амраа, бямбасүрэн, Отгоо гээд л манай шигшээ тэр үедээ алтан баг байлаа. 31 сургуулийн алдарт Сумьяа багшийн шавь нар ирээд ч будаа болоод буцдаг байлаа. Испаний Барса- Реалын өрсөлдөөн шиг гэвэл өөрсдийгөө хэт өргөсөн болох ч жирийн тоглолт гэхээсээ илүү бараг алалцаан болдог байсан гол өрсөлдөгч гэвэл 220 мянгатын 30 р байр. Хурд хүчээр ааглах тэдэнтэй бид техник тактикаар өрсөлдөнө. Зодооноор дуусах үе ч олон. Бигуу, болдоо, хаалгач Ганаа гээд бас л сайн тоглодог баг байсан даа. Орос 3 сургуулийн талбай дээр ихэнх тоглолтоо хийнэ. Бусад үед циркийн хажууд, Хангай зочид буудлын урд талд. Өвөл зун ялгаа байхгүй хөл бөмбөг л хөөдөг байсан. Тийм болохоор бидэнд бусад үеийхэнтэйгээ адил тамхи татан, архи уух гэсэн зав байдаггүй байлаа. Манай байранд тамхи татдаг хүүхэд ер байгаагүй гээд бодоод үз дээ. Юун архи уух. Хөл бөмбөгийн ачаар хүмүүжилтэй өссөн хэрэг гэж би одоо боддог юм. Атамануудаараа алдаршсан хулигаан 5 хороололд манай байр ёстой л цагаан хэрээ шиг онцгой байр байлаа. Манай байрныхан сургуулийхаа шигшээд бол барагтай шалгарах ба ангийхаа багт ордоггүй хүн гэж ер байгаагүй юмдаг. Бүгд шүтдэг хөл бөмбөгчинтэй. Би Зико, Соёл Марадона, Саруул Литтбарски, Ганаа Киган, Хомбоо Румминиге, Эрээ Хрубеш. Хаалгач бямбаа маань яагаад ч юм Австрийн пеццай. Тэр үед заавал өөрсдийн шүтдэг хөл бөмбөгчтэй болдог моод бйасан гэхэд болно. Байрнаас өвчилсөн хөл бөмбөгөө 10 жилийн ангийхандаа тараан бүгд л бас шүтээнтэй болох гээд л. Хөл бөмбөг сайн мэдэхгүй ангийхандаа чи тэрийг шүт гээд л оноож өгдөг байж билээ. Болдцогт хэмээх үеийнхнээсээ хавьгүй хөгшин харагдан эцэг хэмээх хочтой болсон хүүд тэр үеийн хамгийн хөгшин хөл бөмбөгч Италийн хаалгач Дино Зоффийг, хав хар царайтай отгонгэрэлд Бразилийн хар арьстан сержиньог шүт хэмээн оноож байснаа одоо бодохоор инээд ч хүрэх шиг. Анхны үзсэн дэлхийн аварга маань 1982 оны Испанид болсон ДАШТ. Одоо бодоход үнэхээр харамсмаар. Хэт супер баг байсан даа манай Бразил. Хаалгач перес, 9 ноймэрийн сержиньо 2 оос бусад нь. Зико, Сократес, фалькао, Серезо, Эдер. Одоо ч бүгдийг нь сайн санаж байна. Италид яагаад ялагдаваа? Шоронгоос дөнгөж гарж ирсэн Росси манай хаалганд 3 бөмбөг оруулж, тэмцээн дууссан. Гадаа гарж байрныхаа үүдэнд хэсэг суун, нэг мэдэхэд нулимс урсан худлаа худлаа. Бразил хожигдоогүй гэж бодоод л итгэж өгөхгүй. Сократесийн мөргөсөн бөмбөг орчихгүй яаваа, тэр муу Сержиньо мөргөхийн оронд яагаад айгаад буруу харчиваа, росси хавсаа байсан юм бишүү гээд л толгой элдэв бодлоор дүүрэн. Амьдрал утгагүй юмаа гэж жоохон бацаан анх удаагаа бодож байж билээ. Дэлхийн аваргаас дэлхийн аварга хүртэл бид зөвлөлт хөл бөмбөгөөр амьсгална. Киев Тбилисийн Динамо тэгээд Спартак Москва. Үндсэндээ энэ 3 багийн балиашгууд л олон. Ёвропын 3 цомд ах нар маань урамтай сайхан тоглоно. Ах нар сайн тоголвоос бид ч зурагтаар гадаадын тоглолт олон үзнэ. Гадаад гэлтгүй тэр үеийн Зөвлөлтийн хөл бөмбөг үнэхээр ур чадвар сайн байжээ. Черенков, гаврилов, Дасаев, Родионов, чанов, заваров , буряк, Кипиани, Чивадзэ, Шэнгэлия бага насны маань нэгэн дурсгал. 1981 оны Тбилисийн Динамо, 1986 оны Киев монголчууд бид яаж баярлаж байлаа. Одоо болтол орос ах нараа дэмжнэ, дуртай.
1986 оны ДАШТ. Зико маань гэмтэлтэй. Стадион дүүрэн балиашиг ЗИКО ЗИКО гэж орилоод л. Сэлгээгээр гарж ирээд л бужигнуулна. Францад 11 ийн цохилт алдаад манай Бразил бас будаа. Зико алдсан. Бас л нулимс. Яагаад яагаад гээд л хэдэн сар бодно. 1986 оны ДАШТ Оросод үзсэн тул байрныхантайгаа сайхан байж чадаагүй. Алдарт Марадона байсан тул яалт ч байхгүй аргентин аварга гэж дотроо хүлээн зөвшөөрсөн. Гадаадад ганцаар байсныг ч хэлэх үү яахав дээ л дурсамж үлдсэн. 1990 он. Маттеусын герман машинтай маргалдах юм байхгүй. Үнэхээр робот болсон супер баг байлаа.
1994 он. Ромарио Бэбэто. Цэнхэр гаригийн тамираа Ард кино театрт тоглолтууд үзүүлэн Монголдоо шинэлэг сайхан юм болсон. Тамирааг ганц тэр 1990 оны ДАШТ үзүүлсэнээр нь л монголын спортод шинэ хуудас нээсэн гэж хэлэхэд болно. Өглөө оочорлож тасалбар аваад л стадионд байгаа юм шиг л балиашиглаад л. Бразилийг шүтдэг болсоноос хойш анх удаа Бразил маань аварга боллоо. Харж байгаа биз гэж байрныхнаа дарамтлан хэд хоног ихэд додигор явсанаа санаж байна. Бразил бол Бразил шүү дээ гэж хашгармаар. Гудмаар алхах хүн болгонд Бразил аварга гэж хэлмээр. Үгээр илэрхийлэхийн аргагүй хөөрсөн байдалтай хэд хоног байж билээ. Хоол идээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг.
1998 он. Францад хожигдоно гэж арай бодоогүй. Шок. Чив чимээгүй хэд хоносон. Рональдо бие нь муу байж гэж дараа сонсоод тэгвэл аргагүй гэж хэлэх гэснээ үгээ татсан. Манай бразил хожигдох үедээ ч сайхан тоглоод хожигддог. Дээр үеийн Гансүх ахлагчийн техниоээ үзүүлээд ялагдая гэдэг үг сонсогдох шиг.
2002 он. Эр өсөж эсгий сунадаг гэсэн үгээр би ДАШТ болох Японд нь сурж байлаа. Жилийн өмнөөс эхлэн хөл бөмбөгийн уур амьсгал орж, сонин хэвлэлээр хөл бөмбөгийн хулигаанууд ирнэ хэмээн анхааруулга гараад л. Хэдэн сайхан тоглолт амьдаар нь үзэх санаатай байсан боловч тэр үед японд жинхэнэ хөл бөмбөгийн хэнээрэл дэгдэж, захиалга хэтэрсэнээс интернэтээр захиалга аван шодож тасалбар авах азтанг шалгаруулж байсан юмдаг. Үзэхийг хүссэн 5 тоглолтыхоо нэрийг бичин илгээгээд хариу хүлээдэг систем. Гоё тоглолтууд шүүж бичсэнээс болсон уу аль нь ч таараагүй. Ингээд л стадион явах бодлоо орхиж, эх орондоо байгаа юм шиг л зурагтаар үзэхээр шийдсэн юм. Гэтэл танил америк маань ядаж ганц тоглолт үзэхгүй бол Японд байгаагийн хэрэг байхгүй шүү дээ хэмээн ятгасан тул хоёулаа Сайтама мужруу Англи- шведийн тоглолт шагаар ч хамаагүй үзэхээр шийдэн хөдөллөө. Шагийн тасалбар байх нь ч байна. Хэдэн мянган ногоон хүрж байгаа болтой. Гадаа тасалбаргүй фануудад зориулан ТВ гаргаж байсан ч цагдаагийхан ирээд хаачаад яваад өглөө. америк найзыхаа авчирсан өврийн жижиг зурагтыг асаан тэрэн дээр нь 30 орчим хүн шаван үзэж байснаа бодохоор. Энэ үед ТВ гийхэн ирэн биднийг сурвалжилж, бас зурагтаар гараад авсан гэж байгаа. Нутагт нь байгаа тул цагийн зөрөөгүй, хар шөнөөр үзэх гэхгүй ихэд амар байлаа. Рональдо, Ривалдо, рональдино нар будаа болгосоор дэлхийн аварга боллоо. Танил бразилуудтайгаа ууж тэмдэглэв. Өмнөд Солонгосын тоглолт сайхан дайчин байсан ч шүүгч нарыг худалдаад авчихсан юм бишүү гэсэн бодол ихэд стресс болж байсан юмдаг. Адилхан хамт зохион байгуулсан болохоор Япончууд ч чадвал чадна даа гэж бодож байсан ч японууд шилдэг 16 д гарсандаа ханаад өнхөрөөд өгсөн. Токиогийн солонгосууд гудмаар улаан хувцастайгаа тэнэцгээж, шинжюкүгийн солонгос хороолол тэр аяаараа улаан болсон байлаа.
2006 оны ДАШТ. Алс хол болж байгааг хэлэх үү, үдшийн 22 цагаас эхлээд үүрийн 4 цаг хүртэл хөл бөмбөг гарж байна. Үргэлж үзээд байвал бие гүйцэхгүй, үзэхгүй байхаар сэтгэл хөндүүр. Ажил сургууль амьдралаа хаяалтай биш хамгийн сайхан тоглолтуудыг үзээд л өдөрт 2 цаг унтаад л харайж явна. Үргэлж нойр дутуу болохоор хаана ч хамаагүй нэг газар суувал л унтдаг болоод байгаа. Монголдоо байрныхантайгаа хамт үзэж байсан бол ч сайхан даа.
Хоёр дахь эх орон болсон Японууд маань хожигдож, одоо Бразилаа л дэмжих үлдлээ. Бразил чи шүү.
Сугараа
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Цогоо » Sun Jul 09, 2006 2:48 pm

Сайхан дурсамж байшд.

Намайг жоохон байхад бөмбөгтэй харьцаж чаддаггүйгээр нь хаалгач болгодог байж билээ. Нэг их урам бодсон ч юм биш зүгээр л хүний тоо бөглөж байсан бх дөө.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby lhas » Sun Jul 09, 2006 4:05 pm

hulbumbugch wrote:Хэхэ 11:0 Узбекистан, 15:0 Кувейт билүү...
Энэ ч бас яахав хоккейд Казахстанд 40:0-дуулсан гэсэн байх шүү...
Манайхан одоо жаахан анхаармаар юм энэ зэргийн юманд. МАнайхаас жижиг Тринидад гэдэг улс яаж бна цаана чинь. Узбекистан, Кувейтийг нь болий ядаж Малдив, Непалаа хождог болмоор юм.



manaihan Maldivt 12:0-oor hojigdood, tsaad maldivuud ni Irand 17:0-oor hojigdood, Iran ni Ireland metiin bagt 3:0-oor hojigdood.....
Irelandiin tsaana ni Holland, Portugal, Czeh, Spain metiin baguud ternii tsaana England, Germany, France, Italy, Argentina, Brasiliin tuvshnii baguud.....
Aaya yayaa, Aaya yayaa, mun ch hol baina daa!!!!!!!!!!!!!
lhas
 
Posts: 188
Joined: Thu Jun 15, 2006 1:27 am

Postby chukcha2002 » Sun Jul 09, 2006 5:32 pm

Сугараагийн тvvх их гоё бичигджээ,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Sun Jul 09, 2006 5:34 pm

За єнєєдєр финалын тоглолт... 1 сар vргэлжилсэн гоё баярын тєгсгєл, оргил хэсэг.

10 маань Берлин явчихсан болохоор ганцаараа Майны эрэг дээрх "цэнгэлдэхэд" очихоос
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby ulka » Sun Jul 09, 2006 5:55 pm

за ингээд 1 сар үргэлжилсэн баяр цэнгэл дуусч жирийн амьдрал эхэлжээ гэж...
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby chukcha2002 » Sun Jul 09, 2006 6:05 pm

ulka wrote:за ингээд 1 сар үргэлжилсэн баяр цэнгэл дуусч жирийн амьдрал эхэлжээ гэж...


маргаашийг амралтын єдєр болгох тухай нэг яриа гараад алга болжээ... єнєєдєр ч 3-аас нааш унтахгvй байхаа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Бамбууш » Sun Jul 09, 2006 8:18 pm

sugaraagiin bichleg goy yumaa hQQ
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby шипи » Sun Jul 09, 2006 8:29 pm

Юу болохыг хэдхэн цагын дараа л харая
User avatar
шипи
Миланиста
Миланиста
 
Posts: 393
Joined: Mon Apr 17, 2006 12:21 pm
Location: Улаанбаатар

Postby Bayaraa » Sun Jul 09, 2006 8:45 pm

Итали аварга болно оо. Итгэж, найдаж, хүлээж сууна.
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby Бамбууш » Sun Jul 09, 2006 8:58 pm

uuchlaarai uneheer uuchlaarai
2010 on hurtel itgej naidaad yav daa
ene udaa harin france avna!!!! :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Khosoo » Sun Jul 09, 2006 9:42 pm

Зиак... Удахгүй эхэллээдээ.... Өчигдөр ДАШТ-аас болж тун нэр хүнд нь дарагдаад байгаа Уимблдонд Францын теннисчин Амели Моресмо түрүүлсэн... 81 жилийн дараах анхны түрүүлсэн франц боллоо... Өнөөдөр Франц хожоосой....

Тур де Франс д Италичууд яаж байгаа юм болдоо :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Sun Jul 09, 2006 9:46 pm

Өнөөдөр энд нэг газар үзүүлнэ гэнэ... Энд ямар таньдаг мэддэг хүн байх биш... Ганцаараа очоод ганц билет авсан чинь хүмүүс гайхаад байх юм.... Баахан хужаа нар байвал яанаа... хэхэ... ганцаараа баларсаан... хэхэхэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Sun Jul 09, 2006 11:02 pm

сугараа ахын нийтлэл үнэхээр таалагдлаа.
энэ нийтлэлийг уншсаны дараа миний дотор байсан сайхан дурсамжууд нүдэнд тодрон гарч ирж байна.
манай ангийнхан 5-7-р ангидаа хөлбөмбөгөөр амьсгалсан байж билээ. 22 банди 2 баг болоод л үзчихнэ. 13-р хороололд 84-р сургуулийн ард талд сайхан том шороон талбай /захаараа бөөн хайргатай. :mrgreen: / байж билээ. Нэг ёсондоо хоёр дахь гэр маань. Хичээл тараад л нар баруун талын байшингийн баруун дээд өнцөгт тусахад л одоо харих цаг болж дээ гэж боддог байсан нь хөгжилтэй санагдаж байна. 12 цагаас 19 цаг хүртэл зөвхөн бөмбөг өшиглөж өнгөрөөдөг байлаа. Одоо бол барилга байшин баригдаад тэнд тийм газар байсан гэх аргагүй болсон байна лээ. Хааяа 15-р хорооллын талбайд очиж элдэв янзын жижиг сажиг тэмцээнд ороод л, шалгалтанд ороод л... догдолж өнгөрүүлсэн хүүхэд насаа гэж. Бүр томрохоороо хотын АШТ-д орохын тулд захирлаас чөлөө аваад л. Тоглодоггүй хэдэн банди хүртэл далимд нь хичээлээ таслаад л. хэхэ. Паркын цэнгэлдэхийн "оригинал" талбайд /тал нь өвс, тал нь шороо/ хөл тавина гэдэг том аз завшаан байлаа. Бүүр МТВ-ийн мэдээгээр гарч байсан удаатай.
7-р ангидаа анх удаа сургуулийн аварга шалгаруулах тэмцээн зохиов оо. Өмнөх өдөр нь баригдаж байсан барилгаас туйпуу хулгайлаад, түүнийгээ нунтаглаад хагас шуудай болсон цагаан туйпуугаа талбай дээгүүр цацаад 16-ын шугам, нүүрний шугам зураад л....хэн нэгэн нь метр авчирчихсан. Яг хэмжээгээр нь бэлдээд. Бүгдээрээ мөнгө цуглуулаад цоо шинэ бөмбөг авчихсан. Биеийн тамирын багшаа гуйгаад шүүлгүүлэхээр болчихсон. Үндсэндээ бэлтгэл хангагдсан. Шөнө нь нойр хүрэхгүй ээ. Хожлын бөмбөг хийж байна гэж зүүдлээд л...
Тэмцээний өдөр. Овоо хэдэн анги оролцохоор болжээ. Мэдээж ахлах насныханд юу гэж урилга өгөхөв. :RD
Сугалаа сугалсан чинь манай анги хамгийн сүүлд тоглохоор болсон нь маш харамсалтай санагдаж байлаа. Нөгөө сайхан бэлдсэн талбай маань 2 тоглолтын дараа танигдахын аргагүй болж, биднийг тоглох болоход нөгөө жирийн үед тоглодог шороотой талбай буцаад болсон байж билээ. :mrgreen:
Мэдээж, манай анги бусдаас тасархай байсан тул төвөггүй аварга болсон. Шагналын хэдэн төгрөгтэй болсон ч шүүгчдээ бүгдийг нь өгөөд бид нар сургуулийн аварга цол /угаасаа ойлгомжтой байсныг баталгаажуулсан ухаантай юм уу даа :-o /, дээр нь жаахан халцарсан бөмбөгтэй үлдсэн юм даа. Ээ дээ. хөлбөмбөг өө гэж. хүүхэд насаа гэж.
манай форумынхан ингээд яривал сайхан дурсамж зөндөө л би байх даа.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby hulbumbugch » Mon Jul 10, 2006 1:27 am

За ингээд эхэлхэнэ дээ...
2 багт 2-ууланд нь амжилт хүсий. Сайхан тоглолт үзүүлнэ гэдэгт найдаж бна. Сая спагетти хийж идлээ. Учир нь Францууд Италичуудыг спагетти шиг идээсэй гэж бодоод. :mrgreen:
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby 21Grams » Mon Jul 10, 2006 4:32 am

Зизу минь дээ. :sad:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Цогоо » Mon Jul 10, 2006 5:21 am

Ээээ Зидан ч ёстой шийдвэрлэх үед жоохон тэвччихгүй дээ. Давид Трезэгэ жоохон доогуур цохьчихгүй. Ер нь бол Буффон дандаа буруу тийшээ үсэрч байсан даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby robi » Mon Jul 10, 2006 5:22 am

itali maani hojloo buun bayar zidani haalga ruu ch sain murguluu materazzi ruu ch sain murguluu
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Nobun@g@ » Mon Jul 10, 2006 5:40 am

Цогоо wrote:Ээээ Зидан ч ёстой шийдвэрлэх үед жоохон тэвччихгүй дээ. Давид Трезэгэ жоохон доогуур цохьчихгүй. Ер нь бол Буффон дандаа буруу тийшээ үсэрч байсан даа.


Буффон гэлтгvй Бартэз ч бас ихэвчлэн худлаа vсэрч байсан. Гэхдээ яг ид тоглолтын уед бол Буффон ч тасархай байна шvv. Зизуг харин Гаттузо сайн бариж байна лээ. Бємбєгийг нь нэлээн хэд тасалсан
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Khosoo » Mon Jul 10, 2006 5:52 am

Бүх юм холбоотой, бүх юм зохилдлогоотой юм шиг... Түүнийг одоо зодог тайл, одоо багийн ахлагчийн туузаа өг гэсэн шиг тууз нь хүртэл мултарч унаад, улаан хуудас авсны дараа бороо шиврээд л, тэнгэр нь уйлаад л... \манай энд бүүр асгаад л\...

Баярлалаа Зидан, Зизу чи шүү
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Mon Jul 10, 2006 6:00 am

Шүүгчид нойл
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nobun@g@ » Mon Jul 10, 2006 6:03 am

Khosoo wrote:Шүүгчид нойл


нойл нойл
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest