Герман-2006,Шигшээ тоглолт, ИТА-ФРА

Аль нь хожих вэ?

Франц
19
49%
Итали
20
51%
 
Total votes : 39

Герман-2006,Шигшээ тоглолт, ИТА-ФРА

Postby Nomer 10 » Thu Jul 06, 2006 9:28 am

За ингээд шөвгийн 8-д үлдсэн 6 дэлхийн аваргаас 2 нь тунаж үлдлээ гэж. 2 багийн тухай товчхон дурдвал:

Итали

Урьдчилсан шат. Норвегийн өмнө 5 оноогоор орж Европын 5-р хэсгийг тэргүүлсэн. 2 тоглолт дутуу байхад бас бага зэргийн чичрэлттэй л сууж байсан ч сүүл рүүгээ сайхан тоглосон. Словенд л нэг удаа хожигдсон. Беларуст очоод 4-3-аар хожсоныг эс тооцвол бүх тоглолтдоо нэгээс дээш гоол алдаж үзээгүй гэхээр хамгаалалт нь мэдэгдэж байсан. Бас оруулсан 17 гоолыг 10 өөр хүн оруулсан гэхээр энэ багт довтолгооны асар их энерги бий нь харагдана. Гэрийн 5 тоглолтоо бүгдийг нь ялалтаар өндөрлөсөн.

Финалд хүрсэн зам. Ганатай хүндхэн тоглолт хийсэн ч бүтэн тоглолтын турш хяналттай тоглож чадсанаар 2-0-оор хожиж гараагаа сайхан эхэлсэн. Дараа нь Америктай онцгой хүнд тоглолт хийн хориод минут хүн дутуу байхдаа сайн хамгаалсан ч 2-р үеийг хүн илүү тоглоод гоолдож бараагүй. Ингээд энэ дэлхийн аваргын үхлийн хэсэг болсон группт хамгийн гол өрсөлдөгчтэйгээ туллаа. Хожигдвол мултрах аюул дээр байсан ч довтолгоо байхгүй эсрэг багаа илүүрхэж 2-0-оор дийлснээр хэсгээсээ долоон оноогоор нэгээр гарсан. Нокаутын эхний тоглолтоо Австралитай хийн эргэлзээтэй 11 м-ээр цаг дуусахаас 10 сек-ын өмнө ялсан. Дараа нь Украинд тоглолтын турш нүдүүлсэн ч төгсгөлд нь сайхан контрлож 3-0-оор хожив. Энэ хүртэл зөөлөн өрсөлдөгчидтэй таарч байснаараа Францаас илүү азтай. Ингээд финалын төлөө нутгийн эзэдтэй энэ дэлхийн аваргын хамгийн үзүүштэй ч гэж болох тоглолтыг 120 минутын турш хийн бие бялдар болон сайн тактикч дасгалжуулагчийнхаа ачаар 2-0-оор хожлоо. 4 жилийн өмнө нутгийн эздэд цаг сунган 117 дахь минутад гоол алдан хожигдож байсан бол энэ удаа нутгийн эздэд 119 ба 121 дэх минутад гоолдон хожсон.

Амжилт. Анхны болон 1958 оны дэлхийн аваргад ороогүйг эс тооцвол бусад бүх 16 дэлхийн аваргад оролцсон. 2 3 дахь буюу 1934 1938 оны болон 1982 оны дэлхийн аварга. 1970 оноос хойш 12 жил тутамд финалд үлдэж байгаа. 1970 болон 1994 онд финалд 2 удаа Бразилд бүдэрч мөнгөн медал хүртсэн.

Онцлог. Бүгд нутагтаа тоглодог. Олон жилийн явцад бүрдсэн баг дээр хэдэн шижигнэсэн довтлогч залуус нэмэгдээд сайхан баг бүрдсэн байгаа. Бүх байрлал нь дээд зэргийн сайн. Нөөц хамгаалагч тааруу. Хамгийн шилдэг тоглолтоо Германтай хийсэн, ингэж тогловол тэд аварга болноо.


Франц

Урьдчилсан шат. Хэсгээсээ нэгээр гарч 10 тоглолтдоо хожигдоогүй ч 5-д нь тэнцсэн. Нутгийнхаа 5 тоглолтоос 3-д нь 0-0-оор тэнцэж үзэгчдийнхээ уурыг барсан. Ер нь тун үлгэн салган явсаар ирсэн. 10 тоглолтдоо ердөө 14 гоол хийсэн нь Европтоо хамгийн муу нь байлаа.

Финалд хүрсэн зам. Нөгөө орон гаран байдал нь үргэлжилсээр л. Урьдчилсан шатны өрсөлдөгч, хожиж чаддаггүй Швейцартайгаа мөн л 0-0-оор тэнцээд дараа нь Солонгостой 1-1-ээр тэнцэж бүр нохойн замаар оров. Сүүлийн тоглолтдоо заавал дор хаяж 2 гоол хийж хожих шаардлагатай байсан нь биелсэн. Тогог 2-0-оор хожсон. Хаалганы гадна үлдэхэд тун ойрхон байлаа. Ингээд хэсгээсээ ядарч явж 2-оор гарав. Нокаут эхлээд Испаний хүчирхэг залуу багийг 3-1-ээр хожоод дараа нь хүн бүрийн аманд байсан Бразилыг 1-0-оор хожсон. Хагас шигшээд Португалыг 1-0-оор хожсон. Тэднийг финалд хүртэл явна гэж тун цөөхөн хүн бодож байв. Яван чангарсан баг даа.

Амжилт. 1998 оны нутагтаа зохиосон тэмцээнд аваргалсан. 1958 ба 1986 онд 3-р байр эзэлсэн.

Онцлог. Италитай ижил олон жил цугтаа тоглож нэгнээ сайн ойлгодог болсон баг. Хаалгачийн асуудал дээр сар жил дамнасан маргаан гарч Бартэз эцэст нь зогсох болсон. Буффонтой харьцуулж хэлбэл маш муу хаалгач. Урдаа ганц довтлогчтой гараад байгаа, энэ нь Италид одоо гоол хийх нь бараг л худлаа гэсэн үг. Тэдний гол зэвсэг хамгаалалт. Нэг их гоё үзүүштэй тоглолт гаргахгүй байгаа ч нягт тоглолттой байгаа.

Энэ 2 баг дэлхийн аваргын дэвжээнд 4 таарч Итали 2 Франц 1 хожиж, нэг тэнцсэн. Хэн нь Алтан дагинын гол нэр дэвшигч вэ гэдэг дээр хэлэхэд хэцүү ч Итали үл ялиг давамгай байдлаар хэлэгдэнэ. За ингээд мартагдашгүй сайхан тоглолт болж бид бүхнийхээ сэтгэлд хоногшин үлдэх болтугай.
Last edited by Nomer 10 on Sat Jul 08, 2006 7:15 am, edited 3 times in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Thu Jul 06, 2006 9:53 am

Францын шилдэг тоглолтоор Бразилтай тоглосныг нь нэрлэлээ.

Зизу ч нээрээ сайн найзуудаа цусгүй алах юм аа. Эхлээд Раул, дараа нь Роналдо Р.Карлос 2 тэгээд сая Фиго. Хүний мөсгүй хог вэ. Бүгдийг нь хожингуутаа хуурамчаар тэврээд л. Одоо Италид Реалд тоглодог хүн байна уу :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby hulbumbugch » Thu Jul 06, 2006 10:00 am

Их гоё финал болох байх. Францад өгчлөө. Сүүлийн үед дандаа Бразил Бразил гэсээр байгаад нэг хэвийн балай финалууд байдаг байсан. Одоо Бразилгүй финал сайхан сайхан...
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Цогоо » Thu Jul 06, 2006 10:06 am

Францууд хэний ч төсөөлөөгүй "сайхан" тоглолтуудыг үзүүлээд байна даа. Зизу ч яхын аргагүй бөхөхийнхөө өмнө дүрcхийж байх шиг бн аа. Анри маань ганц тоглолт үлдсэн гээд хамгаа шавхаж тоглоосой. Уул өдийд л гаргахгүйн бол яaх гэж ийм хол явж бгаам бэ? гэж...
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby spain man » Thu Jul 06, 2006 10:36 am

Зизугаа дэмжинэ дээ. Гэхдээ энэ удаа ч түрүүний тоглолтуудаас хэцүү хамгаалалттай баг хүлээж байна даа. Италичууд Зизуг тоглуулахгүй нь мэдээж. Түүнийг 2- хүн барих байх. Тэгэхээр бусад хүн тэр тусмаа Виера их үүрэгтэй тоглох нь дээ. Анри өөрийн тоглолтоо яс гаргаж чадвал болох нь тэр
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Breathe! » Thu Jul 06, 2006 12:47 pm

Өчнөөн хүсэн хүлээсэн ДАШТ ингээд дуусчихлаашт... :-o
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby ..::Affictor::.. » Thu Jul 06, 2006 12:48 pm

Бартез тийм сайн биш ч хаагаад л байх юм аа,
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby ..::Affictor::.. » Thu Jul 06, 2006 12:58 pm

Сүүлийн 2 том тэмцээнд Итали бараагүй
98 онд п,к ээр 2000 онд алтан гоалаар хожигдсон гэвч одоо бол азгүй Итали гэсэн нэрнээсээ салах цаг нь болжээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Khosoo » Thu Jul 06, 2006 12:59 pm

Nomer 10 wrote:Францын шилдэг тоглолтоор Бразилтай тоглосныг нь нэрлэлээ.

Зизу ч нээрээ сайн найзуудаа цусгүй алах юм аа. Эхлээд Раул, дараа нь Роналдо Р.Карлос 2 тэгээд сая Фиго. Хүний мөсгүй хог вэ. Бүгдийг нь хожингуутаа хуурамчаар тэврээд л. Одоо Италид Реалд тоглодог хүн байна уу :mrgreen:


Ювентvсйин найзууд нb байгаашд :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Bayara » Thu Jul 06, 2006 1:08 pm

Урамгүй л финал болох нь дээ. Хоюулаа нээх дэмжээд байдаггүй, миний дургүй багууд. Нээх гоё тоглолт үзүүлэхгүй, хамгаалалт голлосон тоглолттой. Урьдах тоглолтууд шигээ тогловол тэгээд 0-0 дуусч пеналти өшиглөөд Итали аварга болно биз.
Гэхдээ эрхбиш финалын тоглолт юм байна, 2 баг илүү нээлттэй тоглох байлгүй. Буудалцаад эхэлбэл Францууд илүү сайн довтлогчидтой юм байна 3-2 оор нухах байх.
За тэгээд 3-р байрын төлөө тоглолт нь илүү сонирхолтой өрнөх байхоо дөө.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby ..::Affictor::.. » Thu Jul 06, 2006 4:18 pm

Zidane vs Nesta
Image

Euro2000

Image

Image
Image

Image

Ийм юмийг би хүсэхгүй байна[/img]
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby oswin » Thu Jul 06, 2006 6:08 pm

Чи харин зєв зєгнєєд байж магадгvй шvv :mrgreen:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby chukcha2002 » Thu Jul 06, 2006 6:15 pm

Бартез нээрээ нэг бємбєгийг воллеибаллынх шиг тосож Фигугийн толгойд єргєж єгєєд нэг факталсан шvv. Итали дээр алдаа битгий гаргаасай. Финал дээр ер нь гоол орвол хэн нэгний том алдаа битгий байгаасай,

Италид саналаа єгий
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Seikoni » Thu Jul 06, 2006 7:05 pm

нэстагийн салтаа 2000 онд овоо уужим байсан болохоор Трэзэгэ хийгээ биз дээ.. энэ удаад цаадах чинь байхгүй тул гайгүй биз..
би лав Италийг үхэн хатан балиалах болно..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Gankhuu » Thu Jul 06, 2006 7:47 pm

Italy avraga bolnoo. Boloh ch erhtei bag gej bodoj baina. Muu Maldini mini baihad bolson bol goy baihgui yu.

Milaniihan maani sak togloj biana aa.

Forza Azzuri geed suuchandaa. Italy avraga bolno geed 2 jerseynd murii tavitsan. Hojigdchvol ch murichindaa kekekeke :RD
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby hulbumbugch » Thu Jul 06, 2006 8:11 pm

Image
Энэ Азарган тахианы дээр бас нэг таван хошуу байвал илүү гоё харагдана байхдаа.
Гүрийдэг юм шуу азарган тахиануудаа. Цэнхэрүүдийг цэнхэр биш улаан цагаан ногоон гэдэгийг нь ухаартал хожих хэрэгтэй.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Hristos » Thu Jul 06, 2006 8:13 pm

Итали аварга.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby ulka » Thu Jul 06, 2006 9:04 pm

Фроонс.

Италичуудыг зөвхөн пицца, паста л хийдэг гэдгийг нь ухааруулаад өг. :mrgreen:
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Marco » Thu Jul 06, 2006 10:18 pm

Пицца сайхан шvv. хэ хэ
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Thu Jul 06, 2006 10:27 pm

Яг vнэнийг хэлэхэд энэ хоёрын хэн ч аварга болсон яахав.Голланд,Аргентиний нэг байсан бол єєр хэрэг .Герман финалд vлдээгvй сайхан байнаа.Ойрд баярлаагvйгээрээ баярласан даа .Ха ха
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby oswin » Thu Jul 06, 2006 10:27 pm

Франц 2 дахь удаагаа дэлхийн аварга болдог юм байжээ.
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby rednasca » Thu Jul 06, 2006 10:31 pm

болдогсон бол 2 багт тус тусад цом өгчихмөөр л байна шүү. :mrgreen:
миний 2 талаас дэмжсэн баг ингээд гараад ирэх гэж.
2006.07.04. Итали 2-0 Герман
2006.07.05. Франц 1-0 Португал
Ялангуяа 4-ний өдрийг би хэзээ ч мартахгүй ээ. Намайг яасан хэнхэг нөхөр вэ гэж бодов доо. :grin: Учир нь би яг өглөө нь ОХИНтой болоод, орой нь дэмжсэн баг маань хожоод жинхэнэ магнай хагартал баярласан даа. Ийм сайхан давхар баяртай өдөр байлаа. Угаасаа ч энэ ДАШТ миний мөрөөдлийнх болж байна. Миний дэмжсэн багуудаас ганцхан Аргентин л хожигдсон. Бусад тоглолтуудад дандаа л хожлоо. Одоо Итали, Франц аль нь ч түрүүлсэн "БИ АЗ ЖАРГАЛТАЙ" байна. Сайхаан. Сайхан.
ЖИЧ: Форумын гишүүдэд хандаад охинд маань гоё нэр санал болгохыг зөвшөөрлөө.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby oswin » Thu Jul 06, 2006 10:35 pm

rednasca wrote:ЖИЧ: Форумын гишүүдэд хандаад охинд маань гоё нэр санал болгохыг зөвшөөрлөө.

Намуундарь, Номинтєгс, Yvрийнцoлмoн :mrgreen:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Marco » Thu Jul 06, 2006 10:38 pm

rednasca wrote:болдогсон бол 2 багт тус тусад цом өгчихмөөр л байна шүү. :mrgreen:
миний 2 талаас дэмжсэн баг ингээд гараад ирэх гэж.
2006.07.04. Итали 2-0 Герман
2006.07.05. Франц 1-0 Португал
Ялангуяа 4-ний өдрийг би хэзээ ч мартахгүй ээ. Намайг яасан хэнхэг нөхөр вэ гэж бодов доо. :grin: Учир нь би яг өглөө нь ОХИНтой болоод, орой нь дэмжсэн баг маань хожоод жинхэнэ магнай хагартал баярласан даа. Ийм сайхан давхар баяртай өдөр байлаа. Угаасаа ч энэ ДАШТ миний мөрөөдлийнх болж байна. Миний дэмжсэн багуудаас ганцхан Аргентин л хожигдсон. Бусад тоглолтуудад дандаа л хожлоо. Одоо Итали, Франц аль нь ч түрүүлсэн "БИ АЗ ЖАРГАЛТАЙ" байна. Сайхаан. Сайхан.
ЖИЧ: Форумын гишүүдэд хандаад охинд маань гоё нэр санал болгохыг зөвшөөрлөө.



Охинтой болсонд баяр хvргэе! За тэгээд шинэ аав Охиндоо чиний дэмжсэн баг ялсан учир Итали Францад байдаг нэр єгєхгvй юу.Хэ хэ Мишээл гээд .Эсвэл ялсан учир , Ялгуун. гээд хэ хэ
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Бамбууш » Thu Jul 06, 2006 11:08 pm

Marco wrote:
Охинтой болсонд баяр хvргэе! За тэгээд шинэ аав Охиндоо чиний дэмжсэн баг ялсан учир Итали Францад байдаг нэр єгєхгvй юу.Хэ хэ Мишээл гээд .Эсвэл ялсан учир , Ялгуун. гээд хэ хэ

:eek: Yalguun gedeg good one
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests