Герман-2006,Шигшээ тоглолт, ИТА-ФРА

Аль нь хожих вэ?

Франц
19
49%
Итали
20
51%
 
Total votes : 39

Postby 21Grams » Mon Jul 10, 2006 6:11 am

Тэр Италыг тоосгодмоор байна. 8)
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby robi » Mon Jul 10, 2006 6:24 am

ter zidaniigaa toosgod
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby hulbumbugch » Mon Jul 10, 2006 6:26 am

Уул нь Франц илүү тоглолоо яахав хожиж чадсангүй. Италид баяр хүргэе.
Шүүгч муу байгаагүй ээ. Ерөнхийдөө сайн шүүсэн.
Рибериг 2-р хагасаас тоглолтонд гаргах хэрэггүй байсан юм.
Зизу минь чи юу хийчихэв дээ. Хожигдсонч гэсэн чи талбай дээр байх ёстой байсан юм. Тэр хооронд сэтгэлээ барьж чадсангүй юу...
Баяртай Зизу чи хэзээ ч миний хувьд хамгийн агуу тоглогч байх болно...Баяртай.
Image
Last edited by hulbumbugch on Mon Jul 10, 2006 8:14 am, edited 1 time in total.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby ulka » Mon Jul 10, 2006 6:26 am

үхжийсэн тоглолттой Италичууд дэлхийн аварга боллоо.

Үнэхээр энэ орой Зиданы орой болж болохоор л байлаа. Үхэж байсан Матраац Зиданы араас юу гэж олон юм ярьж өдсөн бол доо мэдээж тэнэгтээ биз.Зидан Итали хэл ойлгодог болохоороо Эр хүн яаж тэвчинэ гэх вэ. Би ямар ахиж талбайд гарч үүнээс хариугаа авах биш гэж бодоод л мөргөчих шиг боллоо. Жоохон тэвчээртэй байсансан ч бол ч..
Францууд маань өдий хүртэл хэдэн сайн тоглогчидынхоо хүчээр л явсан шүү дээ. Тэр **н** дасгалжуулагчийг үтэр түргэн хөөтүгэй. Италичууд 2р хагасаас эхлээд бөмбөгөө ч залж чадахгүй болчихсныг харсаар байж ахиад нэг довтлогч нэмээд гаргаад ирчихгүй 2ын 2 сэлгээ байлгасаар байгаад 110 дахь минут хүргэчихэж байгаам.. Тэгээд Онри г суулгаад.. ээ **н** эргүү. тэнцээд 11 цохилоо гэхэд ядаж сэтгэл зүйн хувьд ч гэсэн дээ.
Зидан мөргөсөн нь үнэхээр муухай юм боллоо. Гэхдээ талбайн болон захын шүүгчид үүнийг хараагүй. Бүүр сүүлд төвийн шүүгч гэнэт өөрөө шүгэлдсэн. Шууд батлах зүйл байгаагүй болохоор видео буцааж хараад Зиданд улаан өгсөн. Чихэнд италынхан шивнээ биз дээ. Итали гэж заргачин хэрүүлчин жүжигчин бас зодоочин гарууд. Өмнө нь ийм ч их дургүй байгаагүй. харин одоо бүр шал **н** санагдлаа. 2р хагаст италичууд бүгд өөрсдийнхөө талбайд чичирч байсныг бодохоор... Тэгээд тэдэнд бөмбөг ирэнгүүт нь үзэгчид бүгд шүгэлдээдд л...

Финалийн тоглолт үзэж харах юмгүй болж сулхан дэлхийн аварга төрлөө. Шинэ дэлхийн аварга цаашдынхаа тоглолтуудад яг л евро 2004ын аварга Грэк шиг амжилтыг үзүүлэх болтугай.


Зидан хичнээн муухай юм хийсэн ч агуу тоглогч хэвээрээ л үлдэх болно.Чамд хөлбөмбөгч хүний авч болох бүх л шагнал бий. Дэлхийн аварга, европын аварга, аваргууды лигийн аварга гээд л...
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Цогоо » Mon Jul 10, 2006 6:47 am

Зидан л харамсмаар юм боллоо. Энэ олон жил амжилттай сайхан тоглож амьд домог болтлоо хүндлүүлсэн хүндэт хүн Хөлбөмбөгийнхөө ногоон талбайгаас хөөгдөж гарна гэдэг. Үнэхээр харамсмаар.

Трезэгэг л эртхэн гаргах байсийн. Онриг суулгахад би маш их гайхсан шүү. Тэр хоёрыг нийлж бгаад л алаад өгөхийн бх гэж найдаж байсныг яана.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby STARRRRR » Mon Jul 10, 2006 9:03 am

ИТАЛИ ТҮРҮҮЛЖ ЦОМ, БИ "ТҮРҮҮЛЖ" МӨНГӨ ХОЖЛОО.

:italy :italy :italy :italy :italy :italy
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby Gooner » Mon Jul 10, 2006 9:03 am

hulbumbugch wrote:Хэхэ 11:0 Узбекистан, 15:0 Кувейт билүү...
Энэ ч бас яахав хоккейд Казахстанд 40:0-дуулсан гэсэн байх шүү...
Манайхан одоо жаахан анхаармаар юм энэ зэргийн юманд. МАнайхаас жижиг Тринидад гэдэг улс яаж бна цаана чинь. Узбекистан, Кувейтийг нь болий ядаж Малдив, Непалаа хождог болмоор юм.

Хэхэ. Манайхан ядаж л Тринидад шиг больё гэвэл аль нэг лаг хөлбөмбөг хөгжсөн улсын колон болох хэрэгтэй л дээ :grin: :sad:
За тэгээд боллоо гэхэд мануус халтарууд шиг гүйж чадаа ч уу гүү ч үү. :help:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Èòàëè 4-í óäààãèéí àâðàãà áîëëîî

Postby Davaa » Mon Jul 10, 2006 9:06 am

ªíººäðèéí òîãëîëò ¿íýõýýð ñàéõàí òîãëîëò áàéëàà. Ø¿¿ã÷èéí õóâüä ÷ áîëîìæèéí ø¿¿ñýí ãýæ áîäîæ áàéíà. Õ¿÷òýéä íü àç òààðäàã ãýäýã ÷ ¿íýí áàéíà ø¿¿. Òîãëîëòûí 1-ð ¿å Èòàëèéí, 2-ð ¿åýýñ äóóñòàë Ôðàíöèéí äàâàìãàéëàë äîð ºíãºð뺺. Ýíý òîãëîëòûã ¿íýõýýð òàêòèêèéí òîãëîëò ãýæ õýëæ áîëîõîîð áàéâ. Èòàëèéí õàìãààëàëò, Ôðàíöèéí äîâòîëãîî ãýñýí. Ãýâ÷ äîâòîëãîî ¿ð ä¿íòýé áîëæ ÷àäñàíã¿é. Çèäàíèé õóâüä õàðàìñàëòàé þì áîëëîî. Õýäýí ìèíóò òýñýýä äàðàà íü ïåíàëüòèãààð õîæèãäñîí áîë àðàé äýýð áàéñàí þì. ¯íýõýýð àãóó òîãëîã÷ ø¿¿. Àëòàí áºìáºã øàãíàëûã àâàõààð òîãëîã÷ Çèäàí ë áàéëàà. Òîãëîëòûí 6-äàõü ìèíóòàíä ìàëóäà-ãèéí æ¿æãèéí ¿ð ä¿íä Ôðàíö 1 ãîàë îðóóëñàí áîëîâ÷ ò¿¿íèéãýý õàìãààëæ ÷àäñàíã¿é. (Ø¿¿ã÷èéí àëäàà áàéñàí ãýæ áîäñîí) Õàðèí 2-ð ¿åä ïåíàëüòè ºãñºí áîë àðàé èë¿¿ øóäàðãà ø¿¿ëò áîëîõ áàéñàí áîëîâ óó. Ãàòóçî àëäàà ãàðãàæ çîãñîîõ øèã áîëñîí. Àíðè òîðãóóëèéí òàëáàéä 3-í ÷ òîãëîã÷èéí õóóð÷ äàìæóóëàëò ºãñºí áîëîâ÷ Çàìáðîòòà-ä òàñëàãäñàí. 2-ð ¿åä Ñàí¸îë-èéí äàìæóóëàëòèéã Çèäàí ìàø ãî¸ ìºðãºñºí áîëîâ÷ Áóôôîí áàéðëàëàà çºâ ýçýëæ ñàéí õààñàí. ªºð îíö àþóëòàé äîâòîëãîî ãàðñààã¿é áàéõ ø¿¿. Èòàëè 4-äýõýý ò¿ð¿¿ëñýíä ¿íýõýýð áàÿðòàé áàéíà äàà. Ìîíãîëä õºëáºìáºã ãýý÷ ñïîðò õºãæèõ áîëòóãàé.
Davaa
User avatar
Davaa
 
Posts: 7
Joined: Thu Feb 09, 2006 2:39 pm

Postby SAVAGE » Mon Jul 10, 2006 9:12 am

Єнөөдрийн тоглолт үнэхээр сайхан тоглолт байлаа. Шүүгчийн хувьд ч боломжийн шүүсэн гэж бодож байна. Хүчтэйд нь аз таардаг гэдэг ч үнэн байна шүү. Тоглолтын 1-р үе Италийн, 2-р үеээс дуустал Францийн давамгайлал дор өнгөрлөө. Энэ тоглолтыг үнэхээр тактикийн тоглолт гэж хэлж болохоор байв. Италийн хамгаалалт, Францийн довтолгоо гэсэн. Гэвч довтолгоо үр дүнтэй болж чадсангүй. Зиданий хувьд харамсалтай юм боллоо. Хэдэн минут тэсээд дараа нь пенальтигаар хожигдсон бол арай дээр байсан юм. Үнэхээр агуу тоглогч шүү. Алтан бөмбөг шагналыг авахаар тоглогч Зидан л байлаа. Тоглолтын 6-дахь минутанд малуда-гийн жүжгийн үр дүнд Франц 1 гоал оруулсан боловч түүнийгээ хамгаалж чадсангүй. (Шүүгчийн алдаа байсан гэж бодсон) Харин 2-р үед пенальти өгсөн бол арай илүү шударга шүүлт болох байсан болов уу. Гатузо алдаа гаргаж зогсоох шиг болсон. Анри торгуулийн талбайд 3-н ч тоглогчийн хуурч дамжуулалт өгсөн боловч Замбротта-д таслагдсан. 2-р үед Санёол-ийн дамжуулалтийг Зидан маш гоё мөргөсөн боловч Буффон байрлалаа зөв эзэлж сайн хаасан. Өөр онц аюултай довтолгоо гарсаагүй байх шүү. Итали 4-дэхээ түрүүлсэнд үнэхээр баяртай байна даа. Монголд хөлбөмбөг гээч спорт хөгжих болтугай

гэнээ
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Gooner » Mon Jul 10, 2006 9:37 am

Яахахв дажгүй тоглолт. Тоглолтын дараа янз янзын л юм бодогдлоо. Улс болгоны хөлбөмбөгт туханй улсын зан заншил, хэв маяг нэвт шингэсэн байдаг юм уу л гэж бодлоо...
Жишээ нь л гэхэд Германчууд. Германчууд маш нарийн нябай, цаг барьдгаараа алдартай. Энэ шинж чанар нь ч хөлбөмбөгийн ертөнцөд "Германы машинууд" хэмээх нэр авахад хүргэсэн бөлгөө. Яг л машин шиг маш нарийн нягт, ямар нэг алдаа гарахгүй, нэг хэвийн тоглолт үзүүлдэг гээд л. Испани л гэхэд буцалсан халуун хүмүүс тоглолтонд ч илэрдэг.
Харин Итали...

Итали гэхээр та нарт хамгийн түрүүнд хөлбөмбөгөөс гадна юу бодогдож байна. Пицца гоймон гэхээс гадна хамгийн түрүүнд мафи, хар тамхи, Сицил гээд л. Хамгийн алдартай гэмт хэрэгтнүүд мафийнхан Италиас төрсөн Италид байдаг гээд л бодохоор. Бүр ерөнхий сайд нь хүртэл ямар нэг байдлаар холбоотой мэдээлэл дуулддаг. Ер нь айдас хүргэм улс. Ийм улсын хэв маяг зан заншил нь бас л хөлбөмбөгт нь шингэчихжээ.
ДАШТ эхлэхээс өмнөхөн СэриА-н багуудыг цагдаагийнхан шалгаад эцсийн шийдээ гаргажээ. Италийн болон дэлхийн хөлбөмбөгийн нэр нүүрийг тодорхойлдог багууд нь тараа таниулж зайлуул. АС Милан, Ювэнтус гээд л. Бас болох бүтэхгүй зүйл дуулгах юм. Бас нөгөө мафи энээ тэрээтэй холбогдож доод лиг руу орох "эрх" өвөртөлжээ. Шудрагаар тоглохоосоо илүүтэй мөнгө, мафи гэдгээр далайлгахыг илүүд үздэг улс.
Хөндлөнгийн хүмүүс Италийн хөбөмбөг хатуу ширүүн, аюултай тоглолттой гэж дүгнэдэг, тэрэнд нь ч цус хөөрцгөөж аль болох муу талаас нь л хөлбөмбөгөө тоглох гэсэн хүмүүс. Нөгөө л муу чанар нь сэдрээж ирэх. Бүр цусанд нь шингэсэн байдаг бололтой. Жоохон юман дээр л тэр дороо сэдрээд л бусдад муугаа үзүүлэх хэмээн яарна.

Энэ ДАШТ-аар ч тэд нөгөө "муу зангаа" сэдрээхээ ч мартсангүй. Тэд хэсгийн тоглолтуудад болон хэсгээсээ гараад тийм ч хүчтэй бус өрсөлдөгчтөй таараагүй болохоор дөнгөн данган шигшээ 4-т үлджээ. Харин үүнээс цааш өнөө башир аргаа л хэрэглэж тоглохгүй бол энэ тэмцээнийг ганзага хоосон буцаалтай биш. Хамгийн эхэнд тэд нутгийн эзэдтэй шигшээ 4-т үлдлээ. Тэднээс өө хайлаа. Нээх мундаг юм олоогүй байж байтал Аргентинтай хийсэн тоглолттой асуудал үүсээд ирэнгүүт яаж ийм боломжийг алдахав. Дор нь дээш нь "намын удирдах зөвлөлд" матаж орхилоо. Нөгөөдүүл нь ч дүрэм зөрчсөн тоглогчид дор нь шийтгэл оногдуулж тоглох эрхийг нь хаслаа. Санасандаа хүрсэн тэд тоглолтондоо ч Германы тоглогчдын хашраахаа мартсангүй. Тотти, Гаттузо, Матерацци нар ч "үүргээ" тун сайн биелүүллээ. Тоглолт дуусах мөчид 2 ч гоол хийж цааш тоглох эрхээ авлаа. Финалын тоглолт.
Энэ тоглолтонд тэд "юу чаддагаа" үзүүлэхгүй бол хэний хүү болохов дээ. Ёстой юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ хамаагүй тэгж болохгүээ. "Хөгийн" Германчууд тэдний нууц бэлтгэлийг дэлхий нийтээр цацаж орхисон.
Дараагийн тоглолт Францтай. Эгзэг нь таарвал яаж ийж байгаад зарим нэг тоглогчийг нь хөөлгөж авахгүй бол барахгүй даваа. Энэ үүргээ Матерацци хүү сайн биелүүлжээ. Зиданд ганц хоёр үг хэлээд л мөргүүлж аваад л баашлаад унаад өгнө. Тэд юу хийхээ сайн мэддэг улс юмаа. Тэднийг би ганцаараа ингэж үзэн ядаж байна гэж бодтол биш юмаа. Стадион даяараа тэднийг эсэргүүцэж шүгэлдэж эсэргүүцлээ илэрхийлж байна. Хөлбөмбөгийг бид эв нэгдэл, дэлхий нийтийн баяр баясгалан гэж ярьдаг. Энэхүү сайханыг Италийн хөлбөмбөг хэмээх бохир заваан мафийн эхүүн үнэртэй хөлбөмбөгчид гэж нэрлэсэн, тэдний ард байгаа хэсэг нөхөд үгүй хийж байна. Тэдний энэ удаагийн түрүүг хүмүүс муугаар л дурсах боллоо. Яг л Английн 1966 оных шиг.
Хөөрхийс өөрсдийгөө ДАШТ-н аварга авсан гэж их л хөөрж байгаа байх. Үнэндээ бол нэр хүндээ алдаж л байна шүү дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Аагий » Mon Jul 10, 2006 9:55 am

Хахаха, Ямар их атаа хорсол вэ? :-o Энэ бүр үхэхнээ...
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Seikoni » Mon Jul 10, 2006 9:57 am

хэхэ.. Б ч гарын үсгээ солих болж дээ... Анри ч 2 сар хүрэхгүйн дотор 2 удаа финалд нухууллаа шүү...
эхний үе ер нь их сонирхолтой болсон шүү...тэр корнероос цохьсон бөмбөг болгоны хийчих гээд.. Францууд нуруу намдана гэхээр үнэхээр аймшгийн өндөр амьтад юмаа...уг нь эхний үед Матераци тэр алдааг хийгээгүй бол Италичууд шууд давамгайлах боломжтой байжээ.. Зизу ч 11-н цохилтыг гайхалтай цохьсон.. яаж тэгж аз туршдаг юм бүү мэд..Матерацци ч өндрөө ч сайн ашиглах юм, дээрээс нь сайн ч үсрэх юм.. Тюрам бүр жулдаж байна лээ шд..
Анри Зизу хоёр тоглолтын гол найруулагч нар байлаа.. Рибери, Малуудаа хоёр юу хийж чадсангүй.. Тоглолтын сүүлд Анриг суулгасан нь Доменехийн зөв байв уу гэдэгт л эргэлзэж сууна..
Матерацци Зизу хоёр үгээр идэлцэн байж Зизу ч аймшигтай бүдүүлэг загнасан.. Тийм уур гаргаж байхыг анх удаа л харж байна...финалд шүү дээ...
би Мата-д ганц л юм хэлдэг байсан.. Трэзэг муу. гэж... 2003 онд АЛ-ын финалд алдаж байсан. дээрээс нь Сери-Ад хоёр ч удаа пенальти алдаж байсныг харж байсан... ер нь 11 цохиж чаддагүй юм шиг байгаам..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Bayara » Mon Jul 10, 2006 10:05 am

За финалын тоглолтон дээр хэлэх юм алгаа. Иймэрхүү юм болно гэж төсөөлж л байлаа, Харин ч 2 гоол орчихсон байна. Гэхдээ ямар ч байсан финал юм байна, шөнө босч үзлээ шүү дээ. Дэлхийн 4 удаагийн аварга Итали. Бразилд 1 алхам ойртлоо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby mick » Mon Jul 10, 2006 10:08 am

Сайхан хорсчээ... :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby robi » Mon Jul 10, 2006 11:33 am

itali abarga boloh bag yaj toglodgiig uzuullee s dee hangalttai sain togloloo unasan buhud saltag mundahgui 1998 ond franc tegeed sudarga baisan gej uu ronaldog ted nar yaj jagsaalaas gargalaa itali harin tednuus sig ar nuruund ni hutga saagaagui suu zidaniig bitgii umuur ZIDANE UURIINHUU AMID DOMGIIG AMIDAARAA NI BULSILLAA yamar rooney sig zaluu hum bis er ni materazzi ter 2- iin hoorond yu ch boloogui l haragdsan s dee zidane er ni hojihgui ni gedgee medej baisan baih aa bas italiin hulbumbugiig bitgii muul baga delhiin abarga gej ali ulsiin temceeniig heldeg be itali suu dee germaniig fanuudtei ni nutag deer ni hojih bag italiaas uur hen baisan be abarga boloh yostoi bag l delhiin abarga boloo
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Gooner » Mon Jul 10, 2006 12:09 pm

Манай муу Анригийн сүлд нь доройтчихож л дээ хөөрхий. 2 ч чухал тоглолтонд алтан цомоос атгаад л алдаж байх юм даа. Дахиж ийм боломж олдоо ч уу гүй ч үү. Яахав аваргуудын лиг бол дахиад үзнээ хөө.

Италид асар дургуй хүрчийнээ нээрээ. Үзэн яджийн гсн хэхэ.
:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Khosoo » Mon Jul 10, 2006 12:27 pm

Итали байнаадаа тээ... Яс юман дээрээ 4 ждаагийн аварга биш 2 удаагийн аварга гэж хэлж болохоор.... 1934, 1938 онд Муссолинигийн шууд захиргаан доор нөгөө багууд бууж өгч байсан... Муссолини өөрөө багинйхнаа буудах дээрээ тулж байсан ийм л хоёр удаагийн аварга. хэхэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Mon Jul 10, 2006 12:29 pm

Тэр Де Росси дөрвөн тоглолтын шийтгэлээ дуусгачихаад орж ирэвээ... Францууд нэг хальт толгой руу нь ёвров... Газар унангуутаа баашилж байснаа цус гарч байна жж гүү юу гэж айхтар шалгаж байнаа... Шууд өөр шигээ санадаг...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Gooner » Mon Jul 10, 2006 12:34 pm

Ер нь бол тийм шдээ. Тэгээд ч ер нь багууд гэмтэхээс айгаад, аа ялангуяа Италичуудаас жийрхэж айж тоглодог байсан шдээ. Италичууд гараанд гарахдаа айлын тоглочыг заавал гэмтээх зорилготой тоглодог байсан юмшд. Гэмтээд тэмцээн үргэлжлүүлэх боломжгүй болтол нь. :sad:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby mick » Mon Jul 10, 2006 12:56 pm

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Jul 10, 2006 12:57 pm

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby oswin » Mon Jul 10, 2006 12:58 pm

Итали за да мэдэхгvì Пеналтаар аргагъьи аврага болчлоо доо. Хэлэх vг алга! :smile:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby mick » Mon Jul 10, 2006 12:58 pm

Юм оруулж болохгүй нээрээ сонин юмаа :help:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Khosoo » Mon Jul 10, 2006 1:11 pm

юу?
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Gooner » Mon Jul 10, 2006 1:15 pm

Ганц шил юм л биз :help: :smile:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest