Герман-2006, Хагас шигшээ,ГЕР-ИТА

Финалд хэн нь үлдэх вэ?

Герман
21
62%
Итали
13
38%
 
Total votes : 34

Герман-2006, Хагас шигшээ,ГЕР-ИТА

Postby ..::Affictor::.. » Sat Jul 01, 2006 3:37 pm

1990 он Италид болсон дэлхийн аврагад мөн л шөвгийн 4т таарч Германчууд хожиж байсан бол харин одоо .................
Last edited by ..::Affictor::.. on Sat Jul 01, 2006 5:07 pm, edited 1 time in total.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby kayo » Sat Jul 01, 2006 4:52 pm

Affictor uuruu bas GER-d sanal ugchihsiimuu, ug ni Italy-iin fan bizdee?
Klesman Italy-g avaad zalchih l baihdaa,tsaad nuhur chini ch dotroo hediin togloltiin yerunhii zuragiig zurchihsan baigaadaa.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby ..::Affictor::.. » Sat Jul 01, 2006 5:10 pm

Дөнгөж сая санлаа өгөөд Итали 1 саналтай болж байна
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby spain man » Sat Jul 01, 2006 6:19 pm

Хамгаалалтаараа гайхагддаг 2 баг таарлаа даа. Гоол цөөтэй тоглолт л биз. Нутгийн дэвжээ нь түшнэ биздээ германчуудыг.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby oswin » Sat Jul 01, 2006 10:14 pm

Imagevs. Image

Герман хариугаа авна гэж бодож байна.
:germany :germany :germany :germany :germany :germany
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Cornerback » Sun Jul 02, 2006 2:20 am

Герман
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby Nobun@g@ » Sun Jul 02, 2006 5:08 am

Нэтэд орохоос ч дvргvй хvрдэг боллоо. Одоо ганц харах нь Итали л байх шив дээ :italy
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby robi » Sun Jul 02, 2006 6:58 am

Italiig demjij bna
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby robi » Sun Jul 02, 2006 8:35 am

Muuhai muuhai ene 6 sar har darsan zuud sig l sar bailaa demjij baisan buh baguud mini hojigdloo ehleed hockey deer edmonton daraa ni sags dallas tegeed cheh espana argentin angli brasil odoo ganchan ITALI L ULDLEE
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby robi » Sun Jul 02, 2006 1:25 pm

el payaso ihas nart ta nariinhaa bichseniig unsaad mas ih baharhlaa argentin hojigdloo geed binichihee zogsooj bolohgui suu uldsen togloltuudiin talaar ta nar l yum bichihgui bol manai bag hojloo geed zeejee deldeed baigaa humuus oligtoi yum bichihgui ni bna suu bi bol brasil angliig dajgui togloloo gej bodoj bna goal oroh l durgui baisnaas bis
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Eternity » Sun Jul 02, 2006 1:25 pm

Гeрман
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Postby Hristos » Sun Jul 02, 2006 7:29 pm

бразил маань алга болсоноос хойш зүгээр л сайхан тоглолт үзье гэж бодож байна. Гэхдээ Герман хожвол дээр юм даа. Баллак их таалагдаад байгаа. Франц Португалийг хожоод гараад ирэх байх. хандыг нь дарах баг Герман л байх.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Nomer 10 » Sun Jul 02, 2006 9:08 pm

Италийг хожоосой гэж бодож байгаа ч Герман нь хожих магадлалаар илүү байгаа тул санал асуулгад Германыг хожно гэж өглөө. Энэ санал асуулгуудыг аль багийг дэмжиж байна гэдгээр нь бус аль нь хожихыг гишүүд хэр зэрэг мэдэх нь гэдгээр нь нээгээд байгаа. Гэтэл нөхдүүд шууд хожоосой гэсэн баг дээрээ дараад байгаа :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby postiga » Sun Jul 02, 2006 9:24 pm

Germany hojih ni todorhoi bizee
Zieg Heil
User avatar
postiga
Argentina's fan
 
Posts: 1470
Joined: Fri Dec 02, 2005 2:02 pm

Postby Marco » Sun Jul 02, 2006 10:07 pm

Итали хожоосой .Сайхан хожиж байсан.. бас дахиад хожиж чаднаа.4:1 хожиход Леманн бас хаалгач байсан юм .Тэр хожигдол Германчуудын зvрхэнд гvнзгий орсон доо. Италийг яаж бємбєгєєр наадаж, тоглодгыг их л тод санаж байх учиртай .За тэгээд зальт Инзаги орж ирвэл хойгуур заваартаж,янз бvр болж нилээн зовооно доо.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby ulka » Sun Jul 02, 2006 11:01 pm

Түүх үүний эсрэг өгүүлж байгаа ч би мэдээж Германы төлөө өглөө.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Re: Герман-2006, Хагас шигшээ,ГЕР-ИТА

Postby Бамбууш » Mon Jul 03, 2006 12:16 am

Argamag3 wrote:
..::Affictor::.. wrote:1990 он Италид болсон дэлхийн аврагад мөн л шөвгийн 4т таарч Германчууд хожиж байсан бол харин одоо .................


Mongoloor chadahgui bol bitgii bich. Sedviin garchigiig harval, chinii bichseniig unshval 1990 ony DA-aar Itali German 2 shuvgiin 4-t taarch toglood German hojson yum shig oilgogdood baina. Getel 1990 ond ter 2 shuvgiin 4-t ogt taaraagui gedgiig chi uuruu medeh biz.

Eh heleeree chadahgui bol hagas hugas meddeg gadaadaaraa bich.

muahhahahahhaaaaaahahaa
avargad gej bichdeg shd :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Nobun@g@ » Mon Jul 03, 2006 12:34 am

Гаттузо Пирло 2 маань Баллакыг баричихад Гэрман нэг их хєдлєєд байхгvй л гэж бодоод байгаа шд. Уг нь нээрээ Инзаги эхнээсээ гаргаад тоглуулчихдаггvй юум байх даа.
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 1:47 am

Энэ 2 баг дэлхийн аваргад 4 удаа таарснаас Итали 2 хожиж 2 тэнцэж байжээ. Эхний хожил нь 1970 оны алдарт тоглолт. Үндсэн цагт нэг нэгээр тэнцээд нэмэлт цагт 5 гоол орон Итали нь 4-3-аар хожиж байсан. Бэкэнбауэр тэр үеийн талйбарлагч герман эртэй өмнө нь юм ярьж байхдаа Италийн эсрэг тоглоход хэцүү, нэг гоол хийгээ л бол бетон хамгаалалттай болчихдог, гоол хийхэд үнэхээр хэцүү гэж хэлж байсан гэдэг. Кайзер дээр нэг ярьж байсан Олон хүн энэ тоглолтыг зууны тоглолт гэдэг, үнэндээ сонирхолтой момент багатай тоглолт байсан, харин нэмэлт цаг бол жинхэнэ өрсөлдөөн болсон гэж.Дараа нь харин 82 онд Де Росси Тони Шумахерын хаалгыг сайхан мялааж 3-1-ээр хожсон.

Энэ удаад гэхдээ Герман нь хожчих байх аа. 6 жил том багийг хожиж чадаагүй байсныгаа Аргентиныг хожиж өөрчилсөн. Одоо тэгэхээр том багтай үзэх сэтгэл зүйн бэлтгэл өндөр болсон. Эхлээд Итали биш харин Герман дайрсаар гоолдчих байх. Хамгийн гол туслагч нь мэдээж өнөө алдарт 12 дэх хүн байна даа. Энэ хүн л Германы хөлбөмбөгт нэгэн түүхийг яах аргагүй бичүүлж байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 5:26 am

Шумахер Герман Итали 2-ыг хагас шигшээд үлдсэн ч хоорондоо одоо тоглоход нь дурамжхан байгаа гэнэ. Италийн хоолыг олон жил хороож байгаа тэрээр гарааныхаа дараа хэвлэлийн хурал дээр хөлбөмбөг яриал хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby rednasca » Mon Jul 03, 2006 11:09 am

Итали энэ дэлхийн аваргад хаалгандаа ердөө нэг гоол алдсан. Гэхдээ тэр нь авто гоол байсан. Мэдээж тэд Германы хэмжээний багтай тулаагүй л дээ. Гана, АНУ, Чех, Австрали, Украйны багууд бол харьцангуй сул багууд. Өөрөөр хэлбэл, Италичууд хагас шигшээ хүрэх замыг бусад 3-аа бодвол хялбар туулсан. Магадгүй, Германы хүчтэй довтолгоо Италийн хамгаалалтыг нэг удаа сэтлэх боловч Лука Тони 2 гоолдож, Итали хожноо гээд том дуугарлаа.
Угаасаа Италийн довтлогчид ДАШТ-д шуугиан тарьсаар ирсэн. Росси, Скиллачи, Вьери, харин энэ удаа Тони балланаа гэж найдаж байна. :italy
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Mon Jul 03, 2006 12:19 pm

Nomer 10 wrote:Италийг хожоосой гэж бодож байгаа ч Герман нь хожих магадлалаар илүү байгаа тул санал асуулгад Германыг хожно гэж өглөө. Энэ санал асуулгуудыг аль багийг дэмжиж байна гэдгээр нь бус аль нь хожихыг гишүүд хэр зэрэг мэдэх нь гэдгээр нь нээгээд байгаа. Гэтэл нөхдүүд шууд хожоосой гэсэн баг дээрээ дараад байгаа :D

Би аргентин германыг үзэхдээ аргентиныг аймаар дэмжсэн мөртлөө герман хожно гэдгийг мэдээд, мэдрээд байсан тул 1-1, пенальти цохиод герман хожно гэж таагаад бооцоо авсан юм даа. :D
Яг үүн шиг хэдийгээр италийг хожоосой гэж хүсч байгаа ч герман бол герман шүү дээ. аймаар. машин гэдэг нь яг үнэн.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby mick » Mon Jul 03, 2006 12:54 pm

Хожино гэдгийг таах ч юмуу, илүү байна гэдгийн мэдэрч болно.
Би хэсгийн сүүлийн тойргийн өмнө хэсгээ тэргүүлж байсан Солонгос гарч чадахгүй гээд л бооцоо авч байлаа...
Даан ч тэрнээс хойш л будилчихлаа...

Гэхдээ энэ жил дэмждэг багаа балиалсаар байгаад л дууслаа даа.
Бушуухан лиг эхлээсээ, ашгүй манай энд Супэр вижн ирчлээ гэж...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby ulka » Mon Jul 03, 2006 4:36 pm

Таана гэдэг нэг өөр хэрэг. Үндэслэлтэйгээр дүгнэнэ гэдэг бас нэг өөр хэрэг.
Жоохон харьцуулалт хийж үзье л дээ.

2 баг 2лаа л маш сайн хаалгачидтай. Лээманн, Буффон.
Өнгөрсөн 4/1 финалаас харж байхад Лээманн арай илүү гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Буффон хэдий хаалгандаа маш цөөхөн гоолтой байгаа ч өөрийгөө бүрэн харуулж чадаагүй байгаа. Тэр нь маш сайн хамгаалагчидын тус бизээ.
Герман 1: Итали 0

Замбротта хэдийгээр маш сайн тоглож чадна гэдгээ баталсан ч түүний эсрэг Лаам байж байна. Тэр 2оос хэзээ ч аюул ирэх боломжтой.
Герман 2: Итали 1

Германы баруун талын хамгаалагч Фрийдрих сайн хамгаалж байгаа. Гэхдээ Италын зүүн хамгаалагч Гроссо улам л сайн тоглоод байгаа болохоор
Герман 2: Итали 2

Мартэзакэр бол Германы хамгаалалтын цамхаг нь юм. Тэр маш сайн тоглож байгаа бөгөөд сүүлд Аргэнтиний Крэспог юу ч хийлгээгүй. Энэ удаад тэр Италийн Лука Тониг хөдөлгөөнгүй барьж чадна.
Герман 3: Итали 3

Германы 2дахь арын хамгаалагч Италийн хэнийг хамгаалах нь тодорхой биш бх. Тонигийн ард Тотти , Жилардино, эсвэл дэл Пиэро хэдийн аль нэг гарч ирнэ. Гэхдээ хэн нь ч бай Мэцэлдер хамгаалчихаж дөнгөнө.
Герман 4: Итали 4

Торстэн Фрингсыг Италийнхан тоглуулахгүй байхыг маш их хүсч байгаа ч тийм болохгүй биз. Тэр Пирлог зогсоож чадахаас гадна өөрийн багийнхаа довтолгоонд тусалж чадах нь тодорхой. Энэ 2 ийн тулаан бас л тэнцлээ.
Герман 5: Итали 5

Бастиан Швайни Аргентинтай тоглоход тийм ч супер байгаагүй бөгөөд Италийн Перрота түүнтэй харьцуулахад илүү байгаа учраас
Герман 5: Итали 6

Бэрнд Шнайдэрийн эсрэг Каморанэзи гарч ирэх боловуу. Энэ 2ын тулаан тэнцээгээр өндөрлөнө.
Герман 6: Итали 7

Багийн ахлагч Баллак Аргентины эсрэг маш сайн тоглосон бөгөөд тэнцээний гоолыг түүний тусламжтайгаар хийсэн. Түүний эсрэг Гаттузо ширүүн тэмцээд ч дийлэхгүй л боловуу.
Герман 7: Итали 7

Подольски сүүлийн тоглолтуудад бас л азгүй байгаа. харин эсрэгээр Матераци өмнөх тоглолтонд тоглоогүй амраад ирсэн учраас Полдиг хөдөлгөхгүй боловуу
Герман 7: Итали 8

Клозэгийн эсрэг Каннаваро тогтоож барихад хэцүү болно. Клозэ Аргентины эсрэг үзүүлсэн шигээ хэзээ ч гоол хийхэд бэлэн байна.
Герман 8: Итали 8

Тоглогчидоос гадна Германд нэг давуу тал нь тэдний стадион дүүрэн фэнүүд байна. Дортмундын стадионд Польшийн эсрэг үзэгчидийнхээ хүчээр ялсан шиг энэ удаад ч гэсэн үзэгчид маш чухал үүрэгтэй. Тиймээс хагас оноо Германд
Герман 8,5: Итали 8

Эндээс харж байхад энэ бол маш өрсөлдөөнтэй тэнцүүхэн тоглолт болох нь харагдаж байна. Италичууд маш сайн хамгаалалттай довтолгоондоо маш хурдан шилжиж тоглодог. Гэхдээ л Германчууд бүхэл цагийн туршид тэр олон үзэгчидийнхэ туршид тэмцэж чадах бөгөөд эцсийн үр дүн нь тэдний ялалтаар өндөрлөх болно. 90, 120 минут эсвэл 11 цохилтын дараа шийдэгдэх нь хамаагүй Германчууд Бэрлинд дараагын тоглолтоо хийх болно.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby ulka » Mon Jul 03, 2006 4:50 pm

Тоглолт болох Дортмундын Стадион:
Энэ тоглолтонд өөрсдийн баг нь ялалт байгуулахын тулд германы хөгжөөн дэмжигчид маш их үүрэг гүйцэтгэх нь зайлгүй.

Одоог хүртэл дэлхийн аваргын тоглолтонд Италийн эсрэг ялалт байгуулж чадаагүй ч энэ удаад өөрчлөгдөх болно.

Германы тоглогчидын хамгийн давуу тал нь тэр олон хөгжөөн дэмжигчидээсээ илүү их хүчийг олж Италийн эсрэг ширүүн тэмцэж чадна.
Хэсгийн тоглолтонд Польшийн эсрэг хэрэгтэй ялалтыг авч үзэгчидээ баяр хөөрөөр мялаасан шигээ энэ удаад ч давтана. Дортмундын стадионд шигшээ баг 14 тоглохдоо 13 ялж 1 тэнцэж байжээ. Энэ удаад ч ялагдашгүй байж чаднаа...
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests