Герман 2006, 1/4, Бразил~Франц

ЗА хэн нь бэ?

франц
23
55%
бразил
19
45%
 
Total votes : 42

Postby hulbumbugch » Sun Jul 02, 2006 10:41 pm

Франц хүчтэй тоголлоо...
Францын хамгаалалт үнэхээр сайн юм. Хамгаалах бол 11 хүн зэрэг хамгаалж бна. Анри хүртэл хамгаалалтанд оролцож бна. Энэ 4-2-3-1 систем Бразилтэй тоглоход яг таарсан систем. Доменек мангар чинь Солонгостой энэ системээр тоглоод уур хүргэсэн шүү. Харин энэ тоглолтонд Доменек зөв шиидвэр гаргасан. Солилцоо бас зөв хийсэн. 1:0 ийг хамгаалах гэж тоглоогуй. Солилцоонууд дандаа довтолгооны хүмүүс авч байсан. Анри-Саха, Рибери-Гову, Малуда-Вилтор гэж. Хамгийн гол нь дандаа Пареира солилтсоо хийсэний дараа солилцоогоо хийсэнд учир бна. ЗАльтай хог хэхэхэ.

Эцэст нь хэлэхэд гүйдэггүй баг яаж хожих вэ дээ. Би урд нь бас бичиж л байсан, Бразилийн довтолгооны 4 хүн огт гүйдэггүй гэж. Яахав Гана, Япон, Австралитай ингэж тоглодог юм байгаа биз. Францын эсрэг огт өөр гүйдэг хүмүүс гаргах байсан юм. Багийн дундаж нас нь 29 гэж байгаа Францын. 30 гарсан тоглогчид ана мана үзэлцээд гүйгээд байхад 20-ийн талд нь байгаа Роналдинио, Кака эд нар яагаад гүйдэггүй бна...Ядаж Карлош, Кафу мэтийн ахмад тоглогчдоосоо хармаардаа. Эд нар бол баг болж чадахгүй нөхдүүд бна. Бразил довтлохдоо 11 хүний эсрэг довтлож байхад Франц 7 хүний эсрэг довтлож байлаа. 90 минутын турш хаалга оносон ганцхан цохилттой Бразил гэж би анх удаа сонсож бна. Тэр нь бүүр 89-90 дэх минутад байсан байхаа.Роналдогийн ганц цохилт. Бартез гаргасан.
Роналдинио Барсад тоглодог байрнаасаа өөр байрлалд тоглож чадахгүй юм бна. Барсад Етоо-ийн шууд ард нь тоглодог болхоор 1 хүн хуурахад л бараг хаалгачтай тулдаг. Энд 2 довтлогчийн ард жаахан плеймейкер маягаар тоглуулсан чинь байдаггүээ.
Харин Зизу маань плеймейкер гэж ямар байдагийг яруу тодоор харуулсан гэж бодож бна. Үзсэн хүмүүс хараа байлгүй. Би Зизуг Роналдиниогоос яагаад илүү үнэлдэг вэ гэхээр: Роналдинио биеийн хүчээ хэт их ашиглаж тоглодог, бие их ядраадаг, зарим газар амиатдаг, урдаа байгаа хүнийг заавал хуурч гарах гэж оролддог г.м. Зизугийн ялгаа нь; Хэзээч бие ядраадгуй (залуу байхдаач)тоглолтыг хүсвэл удаашруулж хүсвэл хурдасгаж чаддаг, оновчтой пассууд өгдөг, хамгаалалтад оролцдог г.м.

Модерн хөлбөмбөгт гүйдэг оновчтой богино паасладаг багууд хүчтэй бна. Бас бөмбөг эзэмшилтийн талаар нэг юм хэлэх хэрэгтэй байх. Жишээ нь Голланд ямарч багтай тоглосон дандаа бөмбөг эзэмшилтээр илүү байдаг гэхдээ нөгөө багаасаа муу тоглоод байдаг. Бөмбөгийг эсрэг багийн талбайн 16 ба центр 2-ын дунд хэсэгт хэн их бөмбөг эзэмшиж бна тэр баг давуу эрхийг гартаа авдаг. Шатар тоглодог гишүүд сайн мэдэж байгаа байх. Голын 4 нудийг эзэлсэн шатарчин ямагт илүү байдаг. Пассны талаар бас Английн багт бас юм хэлмээр байдаг юм. Англи хөлбөмбөг гэхээр нөгөө л агаараар холын зайн дамжуулалт. Энэ чинь хоцрогдсон арга гэдгийг мэдэхгүй яваан байхдаа. Учир нь газраар өгсөн оновчтой пас чинийх л бна. Харин агаараар өгсөн бөмбөг хэнийх ч болж болно. Бразил, Аргентин, Франц, Португал эд нарыг хар, талбайгаасаа гарахдаа дандаа оновчтой богино пассаар гардаг.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Бамбууш » Mon Jul 03, 2006 12:09 am

el payaso wrote:Францийн нэг ч тоглолтыг бүтнээр нь хараагүй байсаар өчигдөр гүрийж үзлээ... Манай цаг үеийн ногоон талбайн бурхдын нэг Зизугийн сүүлийн ч байж болох тоглолт байсан учраас гүрийгээд л үзлээ... Гэтэл санаанд оромгүй юм үзэх юмдаа... Франц хожсонийг санаанд оромгүй зүйл гэх гэсэнгүй... Зизуг хараад л тэр... тоглолт эхлүүт л нөгөө аймаар хууралтуудаа хийгээд л аюултай пасснууд урагшаа гаргаж хаяад л яаг л ид үедээ тоглож байга мэт... юун Рональдино юун Кака л байлаа өчигдөр бол Зизугийн үдэш байлаа... Сүүлийн тоглолтуудаа илүү нэр хүндтэй дуусгахаар эргэлт буцалтгүй шийдсэн нь илт... Зизу Зизу л гэмээр байлаа... Доменекийг **н** багаа гэж бодоод байсан өчигдөрийн тоглолтыг үзээд бас ч гэж бодол өөрчлөгдлөө бас нээх мангар эр ч биш юмаа... 4-2-3-1 гэсэн тактик нь тун аятайхан юм... хэрвээ урьд нь Францчуудын тоглож байсан 4-4-2 оор тоглосон бол францчууд ийм хэмжээний амжилт гаргаж чадахгүй байх байсан... Мэдээж Виера, Мака 2 гараанд гарна... Тэгээд Зизу гарна... Зизу лаг байх цаг үедээ бол дунд шугамд Пиресийн хамтаар бужигнуулчихдаг байсан... гэтэл одоо тэр 34 тэй... бүтэн 90-н минутын туршид тоглолтыг удирдаж довтолгоог зохион байгуулж найруулна гэдэг ийм настай хүний хувьд ахадсан хэрэг... Үлдсэн байранд Малуда эсвэл Рибери гарах байсан байх хэн хэн нь ийм том тэмцээнд арай л жулдах хүүхдүүд... Виера Мака нар довтолгоог зохион байгуулах биш дэмжих үүрэгтэй хамгаалах чиглэлийн хагасууд... Тэхээр урд нь Трезеге Анри 2 хичнээн байсан ч төвөөс пассаар дэмжих байдал муудах байсан байх... тэхээр 4-5-1 гэж сонгоод Зиданийг Малуда ба Рибери гэсэн 2 залуугаар дэмжүүлж төвийн шугамаас Анрид пасс хаях үүрэгийг даалгасан нь нэлээд оновчтой шийдэл юм болов уу? гэж өчигдөр бодлоо... Виера ба Мака гэсэн 2 шилдэг ДМ тэй болохоор хамгаалалт нь үнэхээр бузар байхаас аргагүй төвийн шугаман дээр аль ч багийн хагас хамгаалагчидийг хөдөлгөхгүй бариж бөмбөг салгаж өөрийн хэддээ өгч байна... Ар тал нь ч найдвартай Галлас Тюрам гээд 2 юниверсаль хамгаалагчидтай... ганц эмзэг хэсэг нь Бартез л юм даа...
Бразилууд ч тэгээд мэдэхгүй ээ бүтэхгүй тоглож байна лээ... Сисиньо Робиньо 2-оо гараанд гаргах байсан юм... тэгсэн бол арай л дээр байх байсын... яадгийн Фредийг ч гаргасан яхав... Роналдо Гана Японд л гэхээс үнэхээр чадхаа байж зүгээр бөмбөгөө гүйцэхгүй өнхөрч унаад л байх юм... ямар ч багийн тоглолт энээ тэрээ гэсэн юм алга... магадгүй нөгөө айхтар 4-2-2-2 гэсэн тактикт нь захын 2 хамгаалагч маш их үүрэгтэй оролцдог гэсэн захын 2 нь хөгшрөөд энэ тактик нь ч явахаа байсан ч юм уу? мэдэхгүй ямар ч байсан миний хөлбөмбөг үздэг болсон цагаас хойшхи хамгийн муу Бразилийн шигшээ байлаа...

Getel zarim humuus tuuhendee baigaagui hamgiin aguu shigshee uhaanii yum yariad baisan daa! 8-)
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Тэрслүү үг

Postby Цоомоо » Mon Jul 03, 2006 12:47 am

Тэрслүү үг хэлмээр санагдав. Өглөө 6-д дууссан Франц-Бразилын тоглолтын дараа унтахаар хэвттэл нойр тийм их хүрэхгүй байлаа. Тоглолтын тухай бодлоо, дотроо тоглолтын талаар анализ хийлээ. Нэлээн бодож бодож нэг иймэрхүү юм бичихээр шийдэх шив.
Өнөөдрийн хөлбөмбөг аймхай болжээ. Хулчгар болж. Бид хөлбөмбөгөөс дэмждэг багаа сайн тоглохыг хүсдэг, бас уран гоё тоглолт хүсдэг. Гэтэл одоо тийм биш болж. Тэр уран гоё, үзүүштэй, гал гарсан тоглолтуудыг зөвхөн бичлэгээр л дурсан үзэж чадах юм.
Тоглогчдын төвшин ойролцоо болж, бие бялдар сайн хөгжсөн. Ихэнх тоглогчид баян баян клубуудэд тоглодог, ур чадварын хувьд ерөнхийдөө хол тасарчаагүй, тийм боломж ч хомс. Марадона шиг бүх тоглогчдыг хуураад гоол хийх боломж одоо маруухан, боломжгүй...
Хамгаалагчид довтолгооны эхний шугам нь байсан бол довтлогчид хамгаалалтын эхний шугам болж. Энэ үгийг урьд нь хэн ч хэлж байлаа, сонин дээрээс л уншиж байсан санагдана. 2 довтлогчтой тоглодог баг гэж одоо байхгүй болох нь. Ямар сайндаа Бразил хүртэл ганц довтлогч гаргаж байхав дээ...Талбайн төвд ямар ч багийн хамгаалалт үнэхээр шигүү, давж гарахын аргагүй. Ялангуяа Европын багуудынх. Тэр хамгаалалтыг яаж сэтэлж, довтолгоон хүмүүстээ бөмбөг өгөх вэ? Шууд алсын дамжуулатаас өөр арга байхгүй, аз таарвал манай хүн авна гэсэн бодолтойгоор...Өмнөд Америкын, за яг топ гэх юм бол хоёрхон баг л байна, Бразил, Аргентин...Тэд ямар олон авьяаслаг довтлох чиглэлийн тоглогч нартай билээ. Гэтэл өндөр түвшний тоглолтонд тэр олон авьяастнуудаасаа дээд тал нь л 3-г гаргаж байна. Мэдээж 3 довтлогч биш...Үлдсэн нь дунд болон ард талын хамгаалалтын мэргэжилтнүүд..Ингээд талбай дээрх 22 тоглогчийн 70-80 хувь нь хамгаалалтанд түлхүү оролцдог тоглогчид. Эндээс мэдээж ямар юмных нь уран сайхан тоглолт, олон олон гоол гарахав дээ..Довтолчихвол одоо сөрөг довтолгоо алдчих байхдаа гэсэн айдастай, нэгэн хэвийн уйтгартай 2 давхарын дамжуулалтууд, эсвэл баахан эзэндээ очоогүй таслагдсан пассууд. Энэ байдал нокаут шатанд бүүр их мэдрэгдэх боллоо. Нокаут шатдаа даваа өгсөх тусам, топ багууд хоорондоо тоглох тусам. Хамгаалалтыг дэндүү анхаарч байна, багууд. .Бразил угаасаа их муу тоглолоо л гээд байна. Өмөөрмөөр байна бас. 11 хүн хамгаалж байхад яаж гоол хийхэв дээ, нээрээ..Угаасаа Бразил довтолж тоглодог баг, хамгаалж тоглож сураагүй. Зай завсаргүй хамгаалалтан дундаас гоол хийж үнэндээ чадсангүй. Бүүр хаалга руу ганц цохьсон байна гээч. Агуу Бразилын шигшээ баг шүү. Роналдиньо, Адриано, Роналдо, Робиньо, Кака...Ийм сүрдмээр тоглогчид 90 минут тоглоод хаалга руу ганц цохьлоо гээд л бод...Яасан айхтар хамгаалалт вэ? Хамгаалж тоглож болохгүй гэсэн дүрэм байхгүй л дээ. Гэхдээ хөлбөмбөг үзүүштэй байгаасай л гэж хүсч байна. Хөлбөмбөгийн тоглолтоос биш, ганц тоглолтын үр дүнгээс л бид бүхэн кайф авах гээд байгаан биш үү, бараг л...Уг нь аль алинаас нь л авмаар байдаг: Шилдэг багуудын тоглолт тэгээд торгуулийн цохилтоор л дуусч байна. Гоол ч гэж алга доо. Орвол яахав дээ нэг стандартаас орох юм. Шөвгийн 8-ын ижил түвшний 6 багийн 3 тоглолтонд 3-хан гоол орж. Ганц нь л довтолгооны явцад, нөгөө 2 нь стандартаас...Энэ 3 тоглолтын 2 нь торгуулийн цохилтоор дууслаа. Барьц сонгож гэсэн үг л дээ, бөхөөр ярьвал... Би энэ байдлыг Европын багуудтай л холбомоор байна. Энэ бол тэдний л бий болгосон гажуудал гэх нь ч одоо хаашаа юм, одоо юу ч гэх юм...Европын том багуудаас 2 довтлогч гаргаж байгаа баг юу байна аа, ганц Герман л байна..Итали ганц Тониг, Голланд Руудыг, Португал Паулетаг, Франц Анриг гээд л зөвхөн нэг л довтлогч...2-3 жилийн өмнө байдал арай л өөр байлаа. 4-4-2 чинь сонгодог схем байсандаа. Гэтэл одоо 4-5-1. Хөлбөмбөгийн хөгжил оргилдоо тулаад одоо буцаад хойшилж байгаа юм болов уу? Уйтгартай тоглолтууд олон үзжээ, би л лав. Нээх сайхан 2 том баг тоглодог, за одоо ч гоё юм болно доо гээд л үздэг. Байхгүй. Нэгэн хэвийн л тоглолт... Европынхны энэ хамгаалалтыг Бразил ч эвдэлж чадахгүй нь. Тэгэхээр Бразил бас хамгаалж тоглодог баг болох юм уу, хаашайн...Бразил эхлээд Хорваттай тоглосон, дунд шугамыг нь сэтэлж чадаагүй. Дараа нь Австрали. Тийм ч сайн тоглоогүй, дасгалжуулагч нь Европ хүн. ДАраа нь Япон. Энд харин 4 гоол хийсэн. ЯПончууд хөөрхий, айж ичихгүй, хамгаалж тэнэгтэхгүй сайхан тоглосон..Дараа нь Гана. Африкын багууд дундаа Гана нэлээн нягт баг, хэдий 3 гоол хийсэн ч Бразил сайн тоглоогүй...Сая Франц. Гоол битий хэл хаалга руу ганц цохьлоо...Бразил бүгдийг хожиж, олон гоол хийх албагүй. Гэхдээ би зүгээр л хүн бүхний хүлээн зөвшөөрдөг, ид шидтэнүүдээс бүрдсэн багаар жишээ авлаа...Тэр шигүү хамгаалалтын эсрэг 3 Роналдиньо, 2 Анри зэрэг тоглоод ч сэтэлж чадахгүй. Нэгийг хуурлаа гэхэд нөгөөх нь хүрээд ирдэг, тэгээд л бөмбөгөө алдана. Урагшаа дамжуулалт өгөхийн ч аргагүй, сул зай ширхэг ч байхгүй...Европоос бусад тивийн багууд бол одоохондоо арай өөр байна, гэхдээ удахгүй тэдэнтэй адилхан тактиктай болох биз...Тоглолтыг ерөнхийд нь стандартаас орсон ганц гоол л шийдэж байна доо.
Грекийн багийг санацгаая...Тэд тийм сайн баг байв уу? Үгүй. Тэд зүгээр л зохион байгуулалт сайтай байсан, сайн хамгаалалттай, нягт байсан. энэ нь ч тэднийг аваргалуулсан...Нокаутанд гараад оруулсан гоолууд нь дандаа л стандартаас, Чех дээр ч тэр, Португал дээр ч тэр булангийн цохилтоос ганц гоол оруулсан...Ганц гоол хийсэн байхад л хангалттай...
Өмнөд Америкын 2-н 2 супер баг шөвгийн 8-аас мултарлаа. Одоо довтлох дуртай ганц Португал л үлдлээ. Европын Бразилчууд гэж абйгаа, дасгалжуулагч нь бас Бразил хүн юм...
Нээлттэй, зоригтой, цоглог, үзүүштэй хөлбөмбөг алга боллоо ш дээ, хүмүүс ээ...90 минут, 120 минут бэлтгэл хийж байгаа мэт цөлсөөр торгуулийн цохилтоор ялагч тодорч байна...Бүх өргүүд нь судлагдах дөхөж байгаа, дандаа шахуу тэнцээгээр өндөрлөдөг шатар биш дээ, ямар...Тоглолтын талбайг томсгохоос өөр арга байна уу.... :smile: :smile: :smile:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 2:36 am

Гайхамшигтай. Ийм өндөр түвшний бичигтэнгүүдээрээ манай форум монголын олон форум дундаас ялгарна гэдэгт итгэлтэй байна. Эд бол үнэхээр дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ өгсөн ийм л хүмүүс. Монголын спортын сэтгүүлчид дундаа толгой цохих хэдэд орох Таван цагаригийн Цагаанбаатар хэлж байсан Спортод дуртай жирийн хүн спортод дургүй сэтгүүлчээс илүү сайн бичиж чадна гэж. Гайхалтай бичдэг олон хүн бийг та бид энэ өдрүүдэд харж байгаа. Ийм байхад манай форум улам л цэцэглэн хөгжих болно.



Италийн энэ балай тактик дэлхийг бүтээчихлээ. Паррейра хүртэл Какаг хаалган дээр зогсоогоод л, хамгаалалтанд ажиллуулаад л ер нь ардаа маш их анхаарч байсныг Чукча бид 2 бэлтгэл дээрээс нь харж хоорондоо ярилцаж байсансан. Гюнтер Нетцер Энэ дэлхийн аварга гоол багатай болно гээд дээхнэ хэлж байсан, аргагүй экспертийн үг л дээ. Хэн нь ялж аль фэн нь баярлахаа харах гэж л тэмцэлдээн болж байхаас биш яг гал гарсан тоглолт гарахгүй байгаа. 2 жилийн өмнө Англи Португалын тоглолт бол эдэнтэй харьцуулахад шал өөр байсан шүү. Гэхдээ үргэлж энэ хэвээрээ үргэлжлэнэ гэж найдахгүй байна. Гоол хийгээд хамгаалдаг тактик ихэчвлэн хожигдол руу хөтлөөд байгааг хэдэн өдөр харлаа. Хүн гэдэг нөлөөнд автамтгай амьтан, хэдий том багийн коуч ч гэсэн Оо хамгаалалт хамгийн гол нь гээд хэн хүнгүй яриад байхаар мэдээж толгойд нь нэг бодол орж л таараа. Грек Портогийн амжилт ч энд том түлхэц нөлөө үзүүлсэн. Одоо энэ 2 тоглолт гайгүй болно гэж найдаж байгаа. Герман хамгийн сайхан тоглолтыг харуулж байгаа, гоолдсон ч довтлоод байгааг онцгойлж авч үзэхээс яахав. Португал ч адил, аргагүй Английн бахим хамгаалалт явхийтэл барьчихаад хөдөлгөхгүй байсан. Деко байсан бол арай өөр болох байсан байж ч мэдэх юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 2:41 am

Цолмонод оо, куот хийхдээ бүтнээр нь бүү хийж бай, ялангуяа ийм том бичлэгнүүдэд. Дээр бичсэн тэр Эл Паясо гэдэг ч юм уу өмнөх хуудсанд байгаа Савиола ч гэдэг юм уу аргалаад байж болох байлгүй дээ. Тэртэй тэргүй бүх хүн тэрийг уншиж байгаа тул ойноо. Бүр болохгүй бол ганц 2 өгүүлбэрийг нь аваад товчлоод куот хийж байвал бусаддаа амар байдаг юм. Энийг би дээр ч бичиж байсан. Уншаагүй хүмүүс одоо уншаад анхаарна биз.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby robi » Mon Jul 03, 2006 3:50 am

bi sport conhiig unsdag bolsnoos hois taban cagiragiig unsih durgui bolchihlson ta nar mini mundag bichij bna suu bayrlalaa brasiliig umuurch bichsen hulbumbugchid bayarlalaa neeree ene DEFENSE FOOTBALL DALD OROOSOI
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 3:56 am

Галлас энэ тоглолтоо шигшээгийн сүүлийн 2 жилийн хамгийн шилдэг тоглолт гэсэн бол Робиньо Бид яаж хожихыг сурсан, өнөөдөр яаж хожигдохыг сурлаа гэжээ.

Бразилын шигшээ хожигдлынхоо дараа өөр өөрийн замаар ийш тийш нисчээ. Долоохон тоглогч Сао Паоло ниссэн бол Хертагийн Жилберто ганцаараа Рип де Жанейро нисчээ. Хожигдлынхоо орой хамт хоолоосны дараа Kaka, Adriano, Cafu, Emerson, Ze Roberto нар хаачихаа шийдээгүй бол Ronaldo, Ronaldinho, Lucio, Juan, Dida, Roberto Carlos, Gilberto Silva, Juninho Julio Cesar нар өөр өөрийнхөө замаар нутаг буцах бололтой. Дасгалжуулагчдын штаб Рио де Жанейро явжээ.

Тоглолтон дээр ч тоглолтын дараа ч энэ багт эв нэгдэл гэж алга болжээ. Швейцарт байхдаа баахан шоудаал ер нь жаахан тиймэрхүү л байсан. Ноднин Франкфуртын стадионд яг нэг хүн шиг болон тоглож Аргентиныг будаагаар нь эргүүлэн хожоод баярлалдан хөөрч байсныг хажуугаас нь харсан мөчөөс хойш өчигдрийг хүртэл тэднийг аварга гэж бат итгэсээр явлаа. Тэр стадиондоо тэгтэл өчигдөр муухай тавиуллаа даа, юм гэж ээлж дараатай байдаг ажээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby aapyyl » Mon Jul 03, 2006 3:58 am

Миний ажигласанаар Ангил, Бразил багаа бvрдvvлж чадаагvй гэдэг нь тодорхой байна. Лигийн багтаа лидэр хvмvvс баг нь байхгvй бол хэн бэ гэдгээ мэдэрсэн мэдрvvлсэн дэлхийн аврага боллоо. Роналдино Барсадаа л од юм даа. Багийхан буюу Бразилчvvд бvгд од болхоор суудалийн тєлєє их тэмцэлдэж байгаа нь ил харагдаж байна. Ганц Роналдино л багаар тоглoё гэж гvйсэн юм шиг санагдаж байна. Aвсан бєmбєгєє паас болгохоор буцаж єєрт нь ирэхгvй, Бvдvvн туулай гvйгээд єгєхгvй их ганцаардаж байгаа харагдсан. Бємбєг авсан баaгийн амиатаад л гvйгээд байдаг. Тэгээд хавчуулж унаад л... Р.Карлос, Кака 2 харин vvрэгээ сайн гvйцэтгэсэн гэж бодож байна.

Ангил бас яг адилхан. Лампарт авна, єшиглєнє, алдана. Жерерд, Рооние бvгд аваад гvйнэ, унан, эсвэл таслуулна. Шинэкєвvvд харин сайн байна оо. Сайн ч паас хаяж тоглолж байх шиг санагдсан. Лэннoнд vнэ хаях багууд зєндєє гарч ирэх байх даа. Энэ удаагын багт гялалзсан нь Лэннoн, Терри, Бэkхам, Колэ л байх шиб дээ. Бусад нь сураг алга.

Францйин хувид одоог хvртэл тоглолтийг нь vзэхгvй байгаад vзсэн. Энэ дэлхийн аврагийн сайхан толгож байгаа багуудын нэг ях аргагvй мєн. Паас сайтай, хурдтай, амиa зангvй. Ганц гэм нь Анри ганцаардаад байгаа юм шиг санагдсан.
Германтай аврагийн тєлєє зогсохоор л харагдаж байна лээ. Даанч Португал гэдэг том хана байна даа. Дасгалжуулагч Сколарио xэрэвээ дэлхийн аврагийг гартаа хийвэл дараалаад авсан гэдэг утгаараа тасрах юм байна л даа.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby hulbumbugch » Mon Jul 03, 2006 4:04 am

Өнөөдөр жаахан завтай байгаа дээрээ Монголын бусад форумуудаар ДАШТ-ын талаар хүмүүс юу гэж бичсэн бна гээд сонирхоод орж үзлээ. 2. Муу...

Манай форум спорт тал дээр, ялангуяа хөлбөмбөгийн тал дээр бусад форумтай харьцуулах шаардлагагуй илүү гэдэгийг олж харлаа. Бас ёс суртахуун хүмүүжлийн тал дээрч тэр хамаагүй илүү бна. Үүнд манай модууд, ялангуяа 10-таа маш их баярлаж бна. Хэлэлцүүлэг гэдэг чинь хараал ерөөл, зодоон хийхийн нэр биш шүү дээ. Аргамаг, Цолмонд, АИТ гишүүд ёс бус бичлэгүүд хийж, анхааруулсан хүнийг доромжлох г.м алдаа гаргаад торгуулж байгаа нь бусад гишүүдэд сургамж болно гэж найдаж бна. Дээрх гишүүд ч бас дахиж ийм алдаа гаргахгүй гэж найдаж бна. Бусад форумууд бол хэрэг байхгүй энэ тал дээр.

Манай форумаас 10, Савиола, Ел Паясо, би (өөрийгөө оруулчий хэхэхэ :RD ) бас нэр нь дурдагдаагуй бусад идэвхтэн бичигч нар Монголд спортын ямарч сонин, сэтгүүлд нийтлэл бичих хэмжээнд очсон бна гэдэгтэй хүмүүс нээх санал зөрөхгүй байх. Спортын Цонх сэтгүүл энэ гишүүдээрээ дугаар бүртээ нэг булан өгөөд байж болохгүйл юм байхдаа. Би даанч сэтгүүлийг нэгч удаа авч уншиж үзээгүй болхоор мэдэхгүй бна.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 4:18 am

Хэхэ наад сэтгүүлд чинь энэ форумны 2 3 нь ажилладаг байх аа. Олон сайхан гишүүн бий. а_одко бол мангар сайн, зав нь сайн гарахгүй байгаа. Чукча ч гэсэн яг адилхан. Трансфер луу ороход 2 хүн онцгойрдог. Хөлбөмбөгийн модуудтай ярих хэрэг байхгүй. Яг жагсаавал овоо жагсаалт гарна шүү. Ийм учраас л бичлэгийн амт, форумын чанар аргагүй ялгардаг юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 6:00 am

Исинбаева Украиныг хожигдонгуут Бразилыг одооноос дэмжиж эхэлнэ гэтэл тэр нь бас хусуулчихлаа хэхэ. К.Роналдогийн фэн гэнэ. Өөрийнхөө үзсэн хамгийн шилдэг тоглолтоо нэрлээч гэхэд Ливерпүүл Миланы тоглолтыг хэлж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Бамбууш » Mon Jul 03, 2006 7:07 am

Nomer 10 wrote:Цолмонод оо, куот хийхдээ бүтнээр нь бүү хийж бай, ялангуяа ийм том бичлэгнүүдэд.

Наад коут гэсэн vгийг чинэ анхандаа ойлгосонгvй зvгээр л ишлэл авах гээд бичэж болно шд
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 7:36 am

Мэдлээ даргаа :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Reda » Mon Jul 03, 2006 8:29 am

Баахан хараал хэлмээр байна новш гэж...
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby rednasca » Mon Jul 03, 2006 8:32 am

ай яа яа. өчигдөр дэлхийн аварга эхэлсэнээс хойш хамгийн сайхан өдөр боллоо доо. английн фэнүүд уйлахыг харж, бразилын фэнүүд шоконд орохыг харлаа гэж....нэг бодлын их өрөвдмөөр юмаа. тэгээд хожигдсон ч гэсэн дуугаа дуулаад л....гэхдээ энэ бол хөлбөмбөгийн бас сайхан тал нь шүү дээ. :mrgreen:
зизуг дахин биширлээ. үнэхээр дахиад хэдэн жил үзвэл ч .... /даанч РЕАЛ-д тоглодог болохоор одоо ингээд зодог тайлбал зүгээр ч юм уу. :-D /
одоо итали германыг хусчихвал миний хувьд төгс ДАШТ болох нь дээ.
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby STARRRRR » Mon Jul 03, 2006 9:22 am

АНГЛИЙГ ХОЖИГДОХЫГ ХАРААД ТЭССЭНГҮЙ ГАРААД ГҮЙЛЭЭ. НАЙЗУУД АЖЛЫНХАН ХОЙНООС ДУУДААД ОРИЛОЛДООД Л. НҮДЭЭ АНИАД Л ГҮЙЛЭЭ. 2-3 БАЙР ӨНГӨРӨӨД Л ГАЗАР ХЭВТСЭН /ЗУСЛАН ДЭЭР БОЛОХООР ӨВСӨН ДЭЭР ШҮҮ/. БАРАГ Л УНАСАН ДАА. ДАХИЖ ЕР ХӨЛБӨМБӨГ ҮЗЭХГҮЙ МАЯГИЙН ЮМ БОДОЖ ХЭВТЛЭЭ. ГАНЦ НЭГ НУЛИМС ГАРСАН Ч БАЙЖ МАГАДГҮЙ.

БИ АНГЛИЙГ ЗҮТГҮҮРГҮЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ГАЛТ ТЭРГИЙГ БУУДАЛДАА ХҮРЧИХ БОЛОВ УУ ГЭЖ ХАРЖ ШИРТСЭЭР Л ДЭМЖСЭЭР Л БАЙСАН.ГЭТЭЛ ГАЛТ ТЭРЭГ ЗАМ ДАЛИЙЖ. БИ ХЭЭР ТАЛД ГАНЦААРАА ҮЛДЛЭЭ. НЭГ МЭДСЭН ӨГЛӨӨ БОЛСОН БОЛОЛТОЙ БИ ҮҮНИЙГ ЗҮҮД БАЙСАН БАЙГААСАЙ ГЭЖ ЗАЛБИРСАН. ТЭГСЭН ҮНЭН. ГАШУУН ҮНЭН БАЙЛАА.

ДАХИАД Л ХЯМРАХ МАЯГ ОРЛОО. ХАРИН ЭХНЭР МААНЬ СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГЧ БАЙЖ НЭГ ГАЙГҮЙ БОЛЛОО. 2-3 БАЛГАЛАА. МАНАРЧ БАЙНА. ҮНЭНТЭЙ ЭВЛЭРЧ ЭХЭЛЛЭЭ. ӨНӨӨДӨР БОЛЛОО. ӨӨР МЭДЭХ ЮМ АЛГА.

ЭНЭ ДЭЛХИЙН АВАРГА ГАШУУН БАЙНА. ГОЁ ГОЁ БҮГД МУЛТРАГ. АВЬЯАСТАЙ МӨРТЛӨӨ ТАРХИГҮЙ, АЗГҮЙ БАГ ДАГАСАН МИНИЙ ӨӨРИЙН Л ХОХЬ. ОДОО ГЕРМАН МУЛТРАГ. ТЭГЭЭД ХОЛИОН БАНТАН БОЛООД ИТАЛИ ЮМ УУ ПОРТУГАЛ ТҮРҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ.


СОРРИ СОЛИОРЛОО БИЧСЭНД 8)
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby Mr S » Mon Jul 03, 2006 9:41 am

үнэхээр шоконд ормоор тоглолт боллоо............... Зизу үнэхээр тасархай өөр юу ч хэлэх вэ дээ............
миний хувьд ДАШТ эрт дууссан /Голланд - Португалийн тоглолтын дараагаар/
тэгээд Роннигоо балиалсан бдаггүй ээ...............
яалт ч гүй Бразил нэг баг болж чадахгүй бсаар тэмцээн дуусгалаа............... Германтай финалд таарна гэж бодож бтал худлаа юм аа............... өөр юу ч бичих вэ дээ..............
Мата Хөлбөмбөгч Савиола нар үнэхээр сайхан бичжээ................ үнэхээр тэдний бичсэнтэй санал нийлж бна..............
Хөлбөмбөгч Дартс нартай мөн санал нийлж бна.............. манай форумын нийтлэлчид Баабараас дутах юм алга..............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Senior expert » Mon Jul 03, 2006 9:43 am

Хөлбөмбөг үзэх сонирхол 50 хувь буурлаа. Бразил аа..... Яагаад хожигдох болов оо. Довтлох дуртай баг яагаад ганц довтлогчтой хувилбар сонгов доо. Маш их гайхаж байна. Миний бодол: 1. Довтолгоод тоглодог баг 3 довтлогч гаргаад үзсэн бол илүү дээр байх байсан юм шиг. Хамгаалж тоглож сураагүй баг нэг л чадахгүй л байгаа харагдаж байна лээ. 2. Жаахан амиа тоглоод байна а. 3. Ронилдиног баруун талд тоглуулаад учраа олохгүй байх шиг байсан.
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby El Payaso » Mon Jul 03, 2006 9:49 am

мэдэхгүймдаа хамгаалах тактикийг шууд буруушаах нь ч хаашаа ч юм дээ... гэхдээ бас л хамгаалж хамгаалжийгаад 11 цохиж ялагч нь тодроод л нэг гоол хийчихээд хамгаалсаар байгаад дуусгаад л байвал харамсмаар л байна... ямар жил бүр болох тэмцээн биш... бидний хайртай тоглогчид амьдралдаа энэ тэмцээнд нэг л тоглож нэг л гялалздаг бид бүхэн үзэх гэж 4н жил хүлээдэг гэхээр л...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Mon Jul 03, 2006 11:18 am

Бүдүүн туулай ч өрөвдмөөр байна лээ дээ...
Гэзэгтэй туулай ч гэсэн дээ...

Ашгүй болох юм болдогоороо болж, нээх л шоу гарууд байсан юм эхлэхээс өмнө шт...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Тэрслүү үг

Postby mercer » Mon Jul 03, 2006 12:24 pm

saviola wrote:Хөлбөмбөгийн тоглолтоос биш, ганц тоглолтын үр дүнгээс л бид бүхэн кайф авах гээд байгаан биш үү


Saviola-н нийтлэл уншсан чинь дээр Дартс ахтай чатлаж байсан санаанд ороод.

mercer: what football do you prefer, beautifull football or quality football?
darts: quality
mercer: do you?
darts: yes
mercer: winning is more important than playing good game?
darts: sometimes yes
mercer: i prefer losing 2-3 than winning 1-0
darts: hehe
mercer: how many times does chelsea won by 1-0
darts: too many
mercer: is this what do you prefer?
mercer: :D
mercer: :smile:
darts: :D
mercer: i agree with e.cantona that football must be played beuatifully
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby mick » Mon Jul 03, 2006 12:49 pm

Хөлбөмбөг жүжиг ший биш...Энэ бол тэмцэл...Үр дүн чухал...Хожих зорилгын төлөө тоглодогоос биш сайхан тоглоод хожигдох гэж гэж байдаггүй л байх.
Зарим хүмүүсийг эс тооцвол /Мэрсэр... :mrgreen: /
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mercer » Mon Jul 03, 2006 1:08 pm

mick wrote:Хожих зорилгын төлөө тоглодогоос биш сайхан тоглоод хожигдох гэж гэж байдаггүй л байх.


Сайхан тоглоод хожигдох гэж байлгvй яахав, муу тоглоод хожих ч гэж байна. Голланд, Гана, Зааны ЯЭ, Аргентин гээд багууд их гоё тоглолт vзvvлсэн. Чехийг хожоод, Бразилийг 16-д нь хашиж байгаад нvдэж єгсєн Ганыг сайхан тоглоод хожигдлоо гэхгvй єєр юу гэх вэ? Хэдийгээр 8-д vлдэтлээ хожиж байсан ч гэсэн Англи маань маш муу тоглож хожиж байсан.

Би хожигдох гэж тоглодог гээгvй, хожихдоо сайхан хожих гэж хичээх хэрэгтэй л гэсэн юм. Дартс ахтай ярьж байхдаа Челсигийн талаар хэлсэн болоод л та ингэж байгаа байх.

PS: This is my feelings. I didn't offer to be like me. Do it on your way.
:eek: :beer :???:
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby mick » Mon Jul 03, 2006 1:22 pm

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Reda » Mon Jul 03, 2006 2:05 pm

Бразил маань герман, аргентин 2 ын аль нэгтэй тоглосон ч хожигдохоор байсан, би лав худлаагаасаа цээжээрээ хаахгvй vнэн л юм чинь, ДАШТ-ын эхнээс л нэг л биш байгаа нь мэдэгдэж байсан.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron