Герман 2006, 1/4, Бразил~Франц

ЗА хэн нь бэ?

франц
23
55%
бразил
19
45%
 
Total votes : 42

Postby rednasca » Mon Jul 03, 2006 2:34 pm

яасан гоё зураг олоод тавьчихаа вэ? :-D
уг нь иди, играй сынок гэдэг байх аа. :-o
рональдо, иди домой, неудачнег.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Senior expert » Mon Jul 03, 2006 3:16 pm

STARRRRR wrote:АНГЛИЙГ ХОЖИГДОХЫГ ХАРААД ТЭССЭНГҮЙ ГАРААД ГҮЙЛЭЭ. НАЙЗУУД АЖЛЫНХАН ХОЙНООС ДУУДААД ОРИЛОЛДООД Л. НҮДЭЭ АНИАД Л ГҮЙЛЭЭ. 2-3 БАЙР ӨНГӨРӨӨД Л ГАЗАР ХЭВТСЭН /ЗУСЛАН ДЭЭР БОЛОХООР ӨВСӨН ДЭЭР ШҮҮ/. БАРАГ Л УНАСАН ДАА. ДАХИЖ ЕР ХӨЛБӨМБӨГ ҮЗЭХГҮЙ МАЯГИЙН ЮМ БОДОЖ ХЭВТЛЭЭ. ГАНЦ НЭГ НУЛИМС ГАРСАН Ч БАЙЖ МАГАДГҮЙ.



Нээрээ л нэг толгой манараад л сонин болоод л явчихсан шүү. Нүднээс бага зэрэг нулимс гараад л ... Дахиж хөл бөмбөг үзмээргүй санагдаад л... Тэгээд л хувь заяатайгаа эвлэрсэн дээ
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Breathe! » Mon Jul 03, 2006 3:21 pm

Энэ тоглолтын Английн фенүүд лав над шиг үзээгүй гэж итгэж байна.. Ямар сэтгэлийн тэнхээгээрээ үзээд суухав дэ..
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Seikoni » Mon Jul 03, 2006 7:34 pm

одоо яахав.. бөмбөг бөөрөнхий гэж аюултай үг бйана... тийм л юм болдог мю байна... би харин яаж лайв үзээгүй юм.. маргааш нь сонссод чихэндээ итгээгүй даажигнаж байна л гэж бодож байлаа..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Hristos » Mon Jul 03, 2006 7:43 pm

hulbumbugch wrote:Манай форумаас 10, Савиола, Ел Паясо, би (өөрийгөө оруулчий хэхэхэ :RD ) бас нэр нь дурдагдаагуй бусад идэвхтэн бичигч нар Монголд спортын ямарч сонин, сэтгүүлд нийтлэл бичих хэмжээнд очсон бна гэдэгтэй хүмүүс нээх санал зөрөхгүй байх. Спортын Цонх сэтгүүл энэ гишүүдээрээ дугаар бүртээ нэг булан өгөөд байж болохгүйл юм байхдаа. Би даанч сэтгүүлийг нэгч удаа авч уншиж үзээгүй болхоор мэдэхгүй бна.

Сэтгүүл гардаг юмуу?
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby spain man » Mon Jul 03, 2006 7:57 pm

Өнөөдөр л нэг сэтгэл санаа тайвширч байна.. Хага шидсэн удирдлагынхаа ород шинэ удирдлага олж авчаад л сууж байна. Форумдоо ороод бразилчуудыг басч доромжилсон юм гарчуу өмөөрье гэсэн Савиоло маань аль хэдийнэ цээжээрээ хамгаалчихжээ. Үнэхээр зөв үнэн дүнэлт хийж. Аргентин Бразил хүртэл 2 цэвэрлэгчтэй гараад байхаар яах вэ дээ. За энэч яах вэ. Би Бразилийн ялагдлыг Паррейрад тохмоор байна. Гарааны 11 байтугай хүмүүсээ хаана ямар байрлалд тоглуулахаа сонгож чадсангүй. Үүнд би Жуниньо Роналдиньо Зе роберту Силваг хамааруулж байна. Бүгд клубтээ тоглодгоос тэс ондоо байрлалд тоглосн яаж ч олигтой тоглохов. Жуниньог цэвэрлэгчийн байрлалд тоглуулсан бол тэр хамгаалалтаас довтолгоог эхлүүлэхдээ сайн. алсын пасс ч сайн хаядаг. гэтэл бүх хамгаалалт эргээд ирчихсэн ирчихсэн ч гэж бүгд хамгаалаад байгаа багт яаж ч чадахгүй харагдсан. ядахдаа түүнийг бас арай эрт гаргасан. Түүний оронд Силваг суулгасан бол сүүлийн мөчид Роналдогийн авчирсан хаалттай цохилтыг чулуу болгох байсан ч юм билүү. Цайны газар нь байсандаа. Роналдиньо зүүнд тоглодог гэдгийг эрхбиш мэдмээр л юмдаа. Тэгээд ч түүний гялалзаж чадаагүй нь хувьд бол мань эр клубтээ 3 довтлогчийн нэг байсан. Ингэхээр тэр өөртөө хамгаалагчдыг соронз шиг татаж бусад довтлогчид нь боломж олддог байсан бол багууд бүгд түүнд нэг цэвэрлэгч томилчихжээ. ингээд л үр дүнгүй тоглогч болж хувирсан наашаа ч хөдлөх аргагүй. Зе Роберту миний мэдэхийн довтлох чиглэлийн хагас хамгаалагчдаа. Эдмилсон нутаг буцсан эмэрсон гэмтэлтэй гээд аргагүй тэрэн дээр тохоогдсон байх даа чааваас.
Паррейра дасгалжуулагчийн ажлаас хөндийрчээ. Комбинаци ч бэлдүүлээгүй байх. Бэлтгэл гэж зүгээр гүйлгэж байсан юмуу хаашаа юм. Багийн зохион байгуулт огт харагдахгүй байсан.
Багт эв нэгдэл багийн уур амьсгал алга. Гоол хийснээ дарж аваад л самба хйидэг байсан бразилчууд гоол нь хийсэн нь гүйж байгаагаас ч харагдаж байсан. Бүгд л би од гэсэн байртай.
Роналдиньог бөмбөг аваад гүйж байхыг харсангүй. Кака хөөрхий гүйгээд гүйгээд Галласаас гарахгүй байна лээ Зе Робертуг амьхандаа цэвэрлэгчийн үүрэгтэй гаргасан ч нөгөөдөх нь довтлох ч биш хамгаалах ч биш. Роналдо хичнээн муу байсан ч өөрийгөө лидер гэдгээ санаснуу яасан идэвхтэй хөдөлсөн. гэхдээ оройтсон байж. санаанд хүртэл тоглосон нэг ч хүн байсангүй.
Хамгийн сайн тоглосон нь миний хувьд Лусио л байлаа. Роберто Карлос зүүн захаар пижигнээд ордог байсан больж. Голын шугам даваад л буцаж байсан. Энийг Паррейра л даалгасан биз хамгаалалтаа анхаарна гэж. Ингэхээр нөгөө 4-2-2-2 ийн давуу тал нь алга бололгүй яахав. Кафу нь санаа байвч сачий нь хүрэхгүй байлаа.
Бразил франц дээр нэгмөсөн довтлох тактиктай гарах байсан юм. 4-1-3-2 юмуу 4-3-3 Роналдиньог сурсан газар нь голдоо Роналдо баруунд Адрионо гэж. хагасд зүүнээсээ зе роберту жуниньо кака гэж. энэ хэд угаасаа төвөөрөө төвлөрч тоглоно. Ингэвэл францын довтолгооны систем дээр давхцаж нураах байсан. Ядаж Зиданыг гүйцэд барийгүйнь гол алдаа болсондоо. зидан бөмбөг авахаар нь л нэг юм очдог. Зидан могой г 3 хуваасан ч гүрвэлийн дайтай гэдэг шиг ганцыг бол хөнгөөхөөн аргалж байна лээ. Бас Анриг магтахгүй байхын аргагүй. Рибери байна
За бусды нь ч манай хэд биччихсэн байна лээ. Одоо францыгаа балиалнааа.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Hristos » Mon Jul 03, 2006 8:11 pm

эмерсон байхгүй болохоор л будаа болчиж байна гэдэг Бразилийн түүхэнд гарж байгаагүй гутамшиг. Паррейра тоглогчдоо захирж чадаагүй. нэг муу ганад гоол хийчээд л Рональдино тэр 2 ямар их инээж байваа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Ганзо » Mon Jul 03, 2006 8:21 pm

Спайн ман-тэй санал нэг байнаа. Паррейра хүүр л хайран баг аллаа. Ямар ч эмх цэгцгүй, комбинац байхгүй. Сисиньог гаргахгүй мал чинь. одоо Кафу та 2-ын тоглодог гэж ямар балдууш байдгийн. Гаргасан бол шаал өөр. Эхний хэдэн тоглолтонд тоглогчдынхоо ур чадвараар л хожсон. Дээрдэх байх гэж бодоод байсан байдаггүй ингээд сайн хамгаалалттай багтаа таарангуут байхгүй болжийгоон. Тэр Анригийн гоол дээр 3 хан хамгаалагч байгаамдаа. бусад нь гөлийгөөл яах гэжийгаан нохойнууд Роналдотой барьцаад байгаамуу..Довтолж чадахгүй бол хамгаалж байгаад пеналти цохино байгаадаа. Халзан новшийг бол элэглэнэшд. Новш...
Хүчин чадлынхаа хэдхэн хувийг л ашиглалаа. Бүрэн ашиглаад хожигдсон бол яаая гэхэв юу хэлэхэв. Асар муу тоглолоо. Манай төвийн 2 хамгаалагч гайгүй тоглосон.Францаас Зизу гайхалтай байсан. зиазиа хэлэх ч үг алга 8)
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Ганзо » Tue Jul 04, 2006 12:12 am

БРАЗИЛ-ФРАНЦ - 0:1 (0:0)
Гоол: Анри, 57.
Дэлхийн аваргад тvрvvлэх гол багт тооцогдож байсан Бразилийн шигшээ 1998 оны дэлхийн аварга француудыг хожиж чадалгvй нутаг буцах болов. Тэд єрсєлдєгчєє vнэлж чадаагvй нь алдаа болсон гэж мэргэжилтнvvд тайлбарлаж байна. Францын “хєгшчvvл” хэсгээсээ арай чvv шалгарсан. Гэвч тэд яван чангарсаар дэлхийн таван удаагийн аварга багийг олон мянган хєгжєєн дэмжигчдийнх нь ємнє хожиж чадлаа. Яг л 1990 оны дэлхийн аваргад Аргентины баг “салгалсаар” шигшээ тоглолтод vлдсэн шиг. Францын багийн ахлагч З.Зидан “Бид гайхалтай сайн тоглолоо. Бразилийн багийг єєрийн тоглолтоо гаргах боломжийг хааж чадсан нь бидний амжилт. Биднийг шєвгийн дєрєвт vлдэнэ гэж хэн ч таамаглаагvй байх. Одоо урагшаа зvтгэх л vлдлээ” гэж тоглолтын дараа сэтгvvлчдэд ярьжээ. Сэтгэлээр унасан Бразилийн хєлбємбєгчид ярилцлага єгєх тун дургvй байсан гэнэ. Харин дасгалжуулагч К.А.Паррейра огт цааргалалгvй сэтгvvлчдийн асуултад хариуллаа.

-Хожигдлын гол шалтгаан юу вэ? -Бид гоол оруулах олон боломжоо алдсан. Том тэмцээнд ийм алдааг уучилдаггvй юм. Францын баг сайн тоглосныг ч хэлэх хэрэгтэй.

-Та Роналдод хэт их итгэж тоглууллаа? -Тэр vvргээ биелvvлсэн.

-Та хэзээ огцрох вэ? -Бразилийн хєлбємбєгт цунами болчихоогvй байна. Иймд огцрох болоогvй гэжээ. /www.olloo.mn/


Энэ Паррейра одоо юу вэ новш чинь...Гавъяа байгуулцийм шиг ярилцлага марилцлага өгөөд...Өглөө гэхэд энэ ярьсан зүйлийг нь ээ. Гоол оруулах олон боломж гэнэ үү...Бартезыг хүнийг урманд олигтой сандаргаагүйм байж...алдааг уучилдаггүй юм ч гэжаахшиг...Буруугаа тоглогчид руугаа чихсэн байна энэ новш...агуу гээл байдаг хаана байна? Цунами эдэр гээд юугаа солиороод байгаан болдоо...Шал дургүй хүрчлээ харин. Тоглолт үзсэн хэн ч мэджийгаашд.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Nomer 10 » Tue Jul 04, 2006 8:43 am

Бразилын хэвлэлүүд дээр гарсан мэдээнүүд.

Бразилын хамгийн том сонин Folha de São Paulo: Паррейра Зиданы шоуг томоотой үз гэж багийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн.

Correio Braziliense: Биднийг дэлхийн аваргад одоо зөвхөн Сколари л төлөөлж чадна.

O Globo: Франц Бразилыг үгүй хийлээ.

Estado de São Paulo: Энэ багийг мартаж болно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Taboo » Tue Jul 04, 2006 9:25 am

Бразилчуудыг 1/4-д хожигдсоны дараа фанатууд Бразилийн Шапеку гэдэг хотод байдаг 7,25м өндөртэй Рональдиногийн хөшөөг шатаасан гэнээ....
Түүнээс (хөшөөнөөс) ердөө л гар, бөмбөгнийх нь хагас л үлдсэн гэнэ дээ.
Хөшөөг бүтээсэн барималч Каттилли Ланзини өөрөө цагдаа дуудсан байна. Тэрээр үүнийг барихад 2500 $ зарцуулсан юм байна...
Амьдрал гэдэг шүүдэр, шүүдрийн ганцхан дусал ч байг ... Гэлээ ч гэсэн дээ ...
User avatar
Taboo
 
Posts: 110
Joined: Wed May 24, 2006 8:30 pm
Location: УБ

Postby Taboo » Tue Jul 04, 2006 9:27 am

Бразилчуудыг 1/4-д хожигдсоны дараа фанатууд Бразилийн Шапеку гэдэг хотод байдаг 7,25м өндөртэй Рональдиногийн хөшөөг шатаасан гэнээ....
Түүнээс (хөшөөнөөс) ердөө л гар, бөмбөгнийх нь хагас л үлдсэн гэнэ дээ.
Хөшөөг бүтээсэн барималч Каттилли Ланзини өөрөө цагдаа дуудсан байна. Тэрээр үүнийг барихад 2500 $ зарцуулсан юм байна...
Амьдрал гэдэг шүүдэр, шүүдрийн ганцхан дусал ч байг ... Гэлээ ч гэсэн дээ ...
User avatar
Taboo
 
Posts: 110
Joined: Wed May 24, 2006 8:30 pm
Location: УБ

Postby Gooner » Tue Jul 04, 2006 9:28 am

Яахав дээ. Бразилчууд бие биенээсээ үлгэр жишээ авч суралуаж байна шд.
Роналдо ганцаараа талбайгаар алхалдаг байсан бол одоо 4-үүлээ алхаж бйна шд. Суралцаж байна, Бразил хөгжиж байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Jul 04, 2006 9:41 am

Тэгээд ер нь манай Монголчууд ярьдаг шүү дээ. Шуудайн хийсэн үхрийн эвэр энээ тэрээ гэж.
Англи Бразил 2 бол яг адил шдээ. Эвэрнүүд.
Бразил энэ бүрэлдэхүүнээрээ хэзээ ч нэг баг болохгүй. Бүгд өөрсдийн тоглодог багтаа лидер. Роналдо Реалд, Ронни Барсад, Кака Миланд, Адриано Интерт гэх мэтээр.
Энэ багийн болон тактикийн хамгийн том алдаа. Өчүүхэн миний бодож явдгаар бол багт ерөөсөө 1, дээд тал нь 2 лидер байх ёстой.
За тэгээд хамгаалалтанд маш идэвхитэй хамгаалагчдаа ЗБ-даг 1, хагастаа багаа авч явдаг 1, урдаа лидер 1 довтлогчтой баг бол хол явна шүү. Гэхдээ багт 11-н од тоглосон ч хамаагүй ерөөсөө л тэдний 1 л лидер байх.
Жишээ нь гэхэд Германыг урд Клозе, дунд Баллак, хойно Мэртазэкер авч явж байгаа харагдаж байна
Бразилын хувьд бүгд л нээх их лидерүүд. Бүгд л би од гэдгээ батлах гэсэн хүмүүс. Би А хэсгийг нээж байхдаа Герман дээр бичсэн. Германд од болсон тоглогч тун ховор оо. Багийн ганц од мөн лидер нь Баллак. Германы тоглогчдод ямар нэг амбиц байхгүй. Од гэдгээ батлах шаардлагагүй, Клинси юу гэж зөвлөнө түүнийх нь дагуу тоглоно. Энэ л тэдний гол давуу тал гэж байсан. Тэд үнэхээр нэг болж болж чаджээ. Баллак ч итгэл алдахгүй байна.
.

Мөн Англи байна. Ярилтгүй мэдэж байгаа байх. Бас л нээх их амбиц хөөсөн, учраа мэдэхгүй хаалга руу цохиод....
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Bayara » Tue Jul 04, 2006 9:53 am

Бразил бол яахавдээ цомоор хахчихсан улс, дахиад нэг цом авсан ч яалаа, байсан ч яалаа. Тэд нэг их хичээгээгүй нь анхнаасаа л илэрхий байсан доо. Харин Англичууд маань л их харамсалтай. Цом, амжилт гаргалгүй яасан ч удав даа. Евро 2004 өөр тоглосон шигээ тоглосон бол юм дуулгах л байлаа. Гол довтлогчдын гэмтэл, буруу сонголтууд л аллаа даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Gooner » Tue Jul 04, 2006 10:03 am

Битгий **н** юм яриад бай. :smile:

Карлос шигшээгээсээ зодог тайллаа. Хөөрхий. Францтай тоглосон тоглолт миний сүүлчийн тоглолт гэжээ. Хэн орлохийм бол доо.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby spain man » Tue Jul 04, 2006 12:38 pm

Сан Пауло д 2 хүн амиа хорлосон гэнэ. Суперстар а_odko Mr Untouchable Senior хэдүүлээ хойноос нь очих уу айн. :mrgreen:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Tue Jul 04, 2006 1:29 pm

MrB wrote:Битгий **н** юм яриад бай. :smile:

Карлос шигшээгээсээ зодог тайллаа. Хөөрхий. Францтай тоглосон тоглолт миний сүүлчийн тоглолт гэжээ. Хэн орлохийм бол доо.

Карлосын хамгийн харамсдаг тоглолт 98 оны финал гэж байсан . Бас нэг дурсах дургүй тоглолт нь энэ боллоо. Кареераа дуусгах юм бол хожсон тоглолтын дараа тайлвал нэр хүндтэй. Тэр тусмаа Бразилд нутаг дээрээ тайлвал. Даанч одоо харивал алуулчих гээд байгаа биз
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Gooner » Tue Jul 04, 2006 1:35 pm

98 онд Зиданы мөргөлтөнд 2-ууланд нь алуур хийсэн юм чинь харамсахаас яахавдээ хэхэ :D
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Ганзо » Tue Jul 04, 2006 2:48 pm

MrB wrote:Битгий **н** юм яриад бай. :smile:

Карлос шигшээгээсээ зодог тайллаа. Хөөрхий. Францтай тоглосон тоглолт миний сүүлчийн тоглолт гэжээ. Хэн орлохийм бол доо.

Жилберто байшд. Ганц тоглолтонд орж ирээл гоол хийсэн ер нь сайн гар байлээшд. Карлос, Кафу хоёр бол энэ тэмцээнд дачаагүй ээ үнэндээ. 2 уулаа худлаа довтолгоонд оролцоол...Жилберто , Сисиньо 2-ыг гаргах хэрэгтэй байсан. Дасгалжуулагч л аллаа
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Gooner » Tue Jul 04, 2006 3:18 pm

Жилбэрто бас нас нь талийэ яваа. 30-тай. Туршлага тааруу
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Seikoni » Tue Jul 04, 2006 5:04 pm

тэгвэл тэр пацаануудаас л оруулж ирэх байлгүй.. Цициньо бол харин баруун жигүүрээ гайгүй орлочих байх...
Хэртагийн тэр зүүн хөлтэй Жилберто байхгүй бол Бразилийн лигээс л нэг юм олж авах биз...
Карлосын зүүн хөл ч олон ч удаа хэрэг болсон доо.. Реалд ч тэр Бразилд ч тэр.. тэгж сум шиг өшиглөдөг хүн ч ховор төрөх юм..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby spain man » Tue Jul 04, 2006 5:21 pm

За тэгээд бразилийн шигшээ хэзээ хүн дутаж байлаа ургаж л байгаа сайхан зүүн хөлтэй нялх ногоонууд
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13572
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby ulka » Tue Jul 04, 2006 5:59 pm

Багаа хожигдсонд гомдсон фэнүүд нь Чапеко хотод байдаг Ронни гийн 7 метр орчим хөшөөг нь шатааж. Зөвхөн гарны хугархай, бөмбөгний хэлтэрхий л үлдсэн байна.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Hristos » Tue Jul 04, 2006 9:05 pm

Муу Адриано эдмилсоныг гэмтээдэг их муу юм боллоо. Хамаг хар ажил хийдэг эмерсон бас гэмтдэг.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests