Герман-2006, 1/4 , Герман-Аргeнтин

Аль нь хожоод улмаар цаашид аварга болох вэ???

Аргентин
18
47%
Герман
20
53%
 
Total votes : 38

Postby Nobun@g@ » Sun Jul 02, 2006 5:00 pm

Лхас гоё бичжээ. :-D
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7516
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby El Payaso » Sun Jul 02, 2006 5:04 pm

өчигдөр 2 сайхан тоглолт үзэчээд тэсэлгүй ороод ирлээ... Пекерман харин халагдий гэж авчээ... яах нь вэ дээ сэтгэл санаагаар унасым байхдаа зайлуул... Пекерманыг үлдээсэй гэж хүсжийнэ... сэлгээ л жаахан эвгүй хийдгээс ярих юмгүй сайн коач... угаасаа европод Европууд л үлдэх ёстойм шиг байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39080
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Hristos » Sun Jul 02, 2006 5:53 pm

el payaso wrote:өчигдөр 2 сайхан тоглолт үзэчээд тэсэлгүй ороод ирлээ... Пекерман харин халагдий гэж авчээ... яах нь вэ дээ сэтгэл санаагаар унасым байхдаа зайлуул... Пекерманыг үлдээсэй гэж хүсжийнэ... сэлгээ л жаахан эвгүй хийдгээс ярих юмгүй сайн коач... угаасаа европод Европууд л үлдэх ёстойм шиг байна...

Пекерман чинь харин хамаагүй солио хийгээд дээр юм. Английх лампард жеррардыг суулгаж чаддаггүй, Бразил Рональдог суулгахаас айдаг. Эрикссон рунигаас айдаг хэ хэ хэ хэ хэ хэ
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby oswin » Sun Jul 02, 2006 6:00 pm

lhas wrote:
... suuld Borowsky penaltias oruulchihaad Argentinii toglogchdiin zug harj huruugaa uruuldaa hurgen doromjilson uildel gargasan ni yamaz zevuun sanagdav aa. Ari undestnii fashist, natsist uzel sanaa ni hulbumbug deer hurtel haragddag baina sht...


Чиний бичсэн зvйл ерєнхийдєє зvгээр байсан.
Харин чи Германыг Ари vндэстний, фашист, нацист vзэлтэй гэдгээ талбай дээр харууллаа гэдэг буруу дvгнэлт байна. Чиний уур хvрээд тэгэж бичсэн байх.
Герман улсад 1933 онд Гитлэр тэргvvтэй фашист дарангуйлал тогтож дэлхийн 2-р дайнг vvсгэж дэлхийд олон гай зовлон авчирсан нь vнэн. Тэглээ гээд Германvvд хvн биш гэж vv?
Чамайг би юм судалсан мэдлэгтэй хvн гэж бодож байна. Одоогийн олон улсад хэт vндсэрхэг vзэл байдгийг энд бас дурдая.
Одоогийн германчvvд Нацист гэж дуудуулахаар юм хийхгvй л байгаа юмсан. Хєл бємбєг ярьж байж ингэж хадуурах хэрэггvй биз дээ.

Герман хvмvvс дэлхийн тvvхэнд муу нэртэй ч, дэлхийд бvтээсэн олон дахинд єгсєн зvйл бас олон байдгийг бvv мартаарай!

Аргентин сайн баг гэдэг нь vнэн. Би тэр тал дээр маргахгvй. Гэхдээ тэр Пеналтын цохилтын vеээр тэд германы тоглогчид руу испаниар хашгираад байхад нь Тим Боровски чимээгvй бай гэж дохисон гэнэ лээ. Яахав тэгэх шаардлага уул нь байгаагvй л дээ. лт муТэрнээс болж ингэж тоглолт муухай єндєрлєхийг хэн мэдхэв.

Германы багийг фашист гэж хэлэх нь буруу. Тийм байсан бол Азамоа, Одонкор, Подолски, Клозэ нар тоглохгvй биз дээ.

Чамайг гэхдээ би сэтгэл эвгvйтээд уураа бариагvй болохоор ингэж хэлсэн болов уу гэж бодож байна.
Энэ талаар сайн бодоорой!
:grin:
Тvvнээс бол чиний бичсэн зvйл надад таалагдсан. :D
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby ulka » Sun Jul 02, 2006 6:31 pm

hulbumbugch wrote:Соринд алдаа хийсийсэн Одонкор бөмбөгөө Баллакт өгөөд Баллак зүүн талаас цохиж гоолдсон. Чөлөөт цохилт байгаагүйшдээ Улка. Тэнд унасан байсан Сорин хамгаалалтандаа буцаж чадаагүй гэдгийг би ч бичсэн Лхас бас бичсэн бна.
Энд бид Германыг булхайгаар хожлоо энэ тэр гэх гээгүй. Ерөнхий тоглолтын анализ дээр л тэгэж бичсэн юм.

тийм байна. Баллак маш чөлөөтэй зогсож байсан байна. Нээрээ ч одоо бодохнээ чөлөөт цохилт байсан бол юу гэж тийм цөөхөн тоглогч урд байх вэ. Гэхдээ Баллак руу Лаам дамжуулсан байна.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby welderweg » Sun Jul 02, 2006 7:29 pm

Geil Geil Geil
User avatar
welderweg
 
Posts: 3
Joined: Fri Jun 30, 2006 12:32 am
Location: Germany RP

Postby Hristos » Sun Jul 02, 2006 7:34 pm

БАРСА БАРСА БАРСА БАРСА БАРСА БАРСА
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby chukcha2002 » Sun Jul 02, 2006 7:42 pm

5 дахад юмаа амжуулах гэж vзсээр байгаад харьж амжилгvй сургуулий лекцийн танхимд vзлээ. Аргентинийг эхлээд хийчэхээр нь єнгєрлєє л гэж бодож байлаа,

Клозе Аяалаг алдаж том алдаа хийснийхээ хариуд гоол хийж тэнцvvлэхэд нь нулимс унагах шахлаа, ямар их баярлаваа, баахан л ориллоо.

За тэгээд Леманн галзуу хаасан, сvvлд уншихад Леманн Аргентины гол гол тоглогчдын 11м-ээс аль булан уруу цохидог тухай статистик дээр vндэслэсэн хаашаа vсэрч яаж хаах тухай бичсэн цаастай байсан байна.

Тэгээд 4-н цохилтоос 2-ыг нь хаалаа, хааж чадаагvй 2 дээр ч гэсэн тун зєв vсэрсэн шvv бас.

за одоо хэдхэн сарын ємнє 4:1-ээр хожигдож байсан Италитай...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цоомоо » Mon Jul 03, 2006 1:14 am

Өмнөх хуудсан дахь Лхасын бичлэгийг уншлаа. Сайхан бичжээ. :-D
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16116
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Mon Jul 03, 2006 1:48 am

Германы тоглогч нараас хамгийн их ялалт амжилттай нь болох Лотар Маттуесын ярилцлага ДАШТ-ын албан ёсны сайт дээр байна, ойлгож байгаагаа энд бичье. Герман - Аргентины тоглолтоос өмнөх юм байна.
ФИФА: Хэн гэдэг тоглогч "Жилетт"-ын шилдэг залуу тоглогчийн шагналд хүрэх бол?
Л.М: Би Лукас Подольскиг гэж их хүсч байна. Тэр сүүлийн 2 тоглолтонд маш сайхан формтой тоглолоо. Тэр бусад нэр дэвшигчдээс давуу талтай байгаа. Дэлхийн аваргад 3 гоол хийгээд байгаа нь өндөр амжилт. Хэдэн тоглогч түүний насан дээр ийм амжилт үзүүлж чадахыг хэлээд өгч чадах уу? Лео Месси сэлгээний суудалд ихээхэн цагийг барж байна. К. Роналдо таамаглаж байсан шиг сайн тоглолт үзүүлж чадахгүй байна. Гермаын сайн тоглолт Подольскид тусалж байна, тэр энэ шагналыг авах гол нэр дэвшигч юм.

-Ямар багийн амжилтанд содон байв?
-Зарим нэгэн жижиг баг намйаг их гайхууллаа. Жишээ нь Тринадад. Тэд Шведээс оноо зулгааж, үлдсэн 2 тоглолтондоо ч муугүй тоглосон. Мөн Зааны Ясан Эрэг байна. Энд олог авьяаслаг тоглогчид байлаа. Харамсалтай нь тэд маш хэцүү хэсэгт орсон. Хамгаалалтандаа зарим нэгэн алдааг гаргаснаас болж хэсгээсээ шалгарч чадсангүй ээ, тэд.

-Хэн энэ ДАШТ-д хамгийн сайн тоглолтыг үзүүлж байна?
-Мирослав Клозе гайхамшигтай тоглолтыг тэмцээний туршид үзүүлж байна, мөн Рикельме Аргентины багийн дунд шугамд сайхан дуирдаж байна. Би энэ 2-ыг нэрлэхээр байна.

-Та ДАШТ-ын өмнө Германы багийг шөвгийн 16-аас мултарна гэж хэлж байсан?
их олон юм ярьжээ, ойлгосонгүй ккээ...

-Германы баг Аргентины аль тоглогийг илүү их анхаарах хэрэгтэй вэ?
-Хамгийн аюултай тоглогч бол Рикельме. Мөн Креспо, Месси, Савиола, Макси нар.

-Энэ 2 багий нболомжийг хэрхэн дүгнэж байна?
-ДАШТ-ын өмнө би Германы боломж 30:70 гэж бодож байсан. Би Аргентиныг гол баг гэж хэлж байсан, яагаад гэвэд тэдэнд илүү сайн тоглогчид байгаа.
Харин одоо харахад манйахны итгэлтэй байдал, ... одоо би 45:55 гэж бодож байгаа. Аргентин хожно.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16116
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 2:04 am

Ойгоогүй хэсгийг чинь оруулчий хэхэ.

Миний бодож байснаас нэг тоглолт илүү хийлээ. Учир нь Германыг бодвол Швед илүү хүчтэй сэтгэгдэл үлдээсэн байсан юм. Герман үлдсэн гэдэг нь зөвхөн Германы фэнүүдээр тогтохгүй тэмцээний хувьд ч сайн хэрэг. Энэ тэмцээн Германы багийн амжилттай холбогдож үүн дээр оршин тогтнож байна(Германд болж байгаа уур амьсгалыг хэлсэн санаа ажээ, Герман хасагдвал тэмцээний сүр хүчин буурахыг хэлж). Шведийн эсрэг эхний үед гаргасан тоглолт шиг тэмцлийг тэд хөдөлмөрийнхөө үр шимээр олж авчээ. Энэ нь цааш хэрхэн боловсрохыг хүлээх ёстой, учир нь одоо хүнд учраанууд байгаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8717
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 2:13 am

..::Affictor::.. wrote:el payaso гынхоо сайхан бичлэгийг ойрд харахгүй нь дэ


Франц хожоод Англи хожигдвол цаадах чинь орж ирэх болно гэдгийг би мэдэж байсиймаа :mrgreen:


Хайнцегийн дайралтын шалтгаан.

Шүгэл үлээнгүүт германчууд бөөгнөрөн баярлалдаж эхэлтэл тэдэнтэйгээ нийлэхээр Мертезакер тэндээс алхаж байжээ. Гэтэл Аргентины нэг нөөц тоглогч түүнийг араас нь өшиглөөд бусад нь түүн дээр овоорохыг харсан Бирхофф зүүн талаас гүйж ирээд салгах гэтэл Хайнце агсарсан байна. Хайнце МанЮ-д иймэрхүү араншинг хааяа гаргадаг, Бирхоффын хэчнээн дөлгөөн хүн болохыг би мэдэх тул энд Аргентиныг зуун хувь буруутгана. Родригез тэр олон хүн дундуур шургаж Швайниг араас нь цохисон нь бас л болчимгүй үйлдэл байлаа. Герман энд асуудал гаргаж хариуцлага тооцуулахаар мэдэгджээ. Энэ нь ч мэдээж зөв. Шударга ёс гэж хаана ч заавал байх ёстой. Итали далимдуулж Фрингсийг торгож ирэх тэмцээнд оруулахгүй байх хэрэгтэй гэж, яг яагаад ингэх болсныг нь харин мэдсэнгүй. Гэхдээ италичууд угаасаа том тэмцээний өмнө эсрэг багаа хүчийг нь сулруулахын тулд янз бүрийн тактик хэрэглэдэг улс доо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8717
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 5:19 am

Фрингсийн учрыг оллоо. Сая гаргасан. Мань эр тэр бужигнаан дунд Крузын эрүү рүү наагаадхаж. Италичууд тактикаа ашиглан шууд өлгөж аваад тв-үүд нь баримтыг тодруулаад ФИФА-д мэдэгдэж. Сахилгын хороо маргааш хуралдаж шийдээ гаргах гэнэ. Энэ нь дор хаяж нэг тоглолтоор торгоход хангалттай шалтаг гэнэ дээ. Гэхдээ шар хуудсаар ч өнгөрөөж магадгүй юм байна. Фрингс үгүй бол Германы хүч нэлээн суларна шүү.

Лхасын бичсэнийг хараад нүд эрээлжлээд залхуу хүрээд орхичихсон юм. Тэгсэн нөхдүүд магтаад байхаар нь сая умшлаа. Үнэхээр сайхан бичиж шүү. Гэхдээ освины хэлдгээр тэр фашист гэх нь буруу гэдэг нь үнэн. Тэд өөрсдөө Хитлерээ үзэн яддаг улс, эцэг эхүүдэд Адольф гэсэн нэрийг хүүхэддээ өгөхийг хуулиараа хориглосон. Дунд нь байгаагийнхаа хувьд төрж байгаа мэдрэмж сэтгэгдлээ хэлэхэд: Энэ дэлхийн аварга үнэхээр уриа лоозондоо зохицсон маш сайхан тэмцээн болж байгаа. Газар газрын хөлбөмбөг гэдэг бүхний чаддаг хэлээр хоорондоо ойлголцдог фэнүүд талбай дээр өөр өөрийн багаа дэмжих ч тоглолтын өмнө болон дараа хамтран бүжиглэж баярлаж хөөрөн ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа. Оройн 10 цагаас хойш том дуу чимээ гаргахыг хориглодог газарт хөлбөмбөгийн буянаар мань мэт нь шөнийн 1 цагт хоолойгоо сөөтөл хашгираад явж л байна. Бэкэнбауэр саяхан хэлж байсан Нэлээн олон хүн Германыг ийм орон гэж санасангүй, төсөөлөл одоо шал өөр боллоо гэж. Заналт дайснууд нь болох Голланд Английн фэнүүд хүртэл Германчууд юм асуухаар тун уриалгахан хариулж өгч байгаа нь маш сайхан санагдаж байна гэж хэлж байгаа нь зурагтаар нэлээн олон гарч байсан. Герман хүмүүсийг өөгүй сайхан нөхөрсөг хүмүүс гээд хамгаалаад байгаа юм биш л дээ, зөвхөн хөлбөмбөг гэгч гайхамшгийн хүчээр хүний өөрийн гэлтгүй бүх хүн нэгдэн баярлан цэнгэлдэж байна гэдгийг хэлэх гэлээ л дээ. Энэ өгүүлбэрийг чинь хасаад тооцвол чиний бичлэгэнд 10 онооноос 9-ийг нь өглөө. Кириллдсэн бол зоолттой 10 байлаа. Хэчнээн их цаг орж үйл лай эдэлж байгаа ч ингэснээрээ 100 хүний цагийг хөнгөвчилж буян хийж байгаа гэдгийг латинаар бичдэг нөхдүүд анхааралдаа авч томхон бичлэгүүдээ кириллдэж байхыг хүсий.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8717
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 6:08 am

Breathe! wrote:Юу вэ? Энэ Аргентинчууд Германы араас цохиж байна....
Угаасаа иймэрхүү ард түмэн л дээ... фенүүд нь битгий гомдоорой... ийм болохоор би их дургүй байдаг.. түүхэндээ ийм занг маш их гаргаж байсан... :grin:
би хэлж л байсан...


Герман яасан гэж. Аргентин түрэмгий л дээ. Гэхдээ хамгийн алдартай хатуу ааштай нь Англи шд. Тоглогчид нь ч, фэнүүд нь ч. АЛ-д Английн фэнүүд хэдэн итали хүнийг алсныг чи мэдэх үү. Аргентинчууд одоо хүртэл ийм аймшигт юм хийгээгүй л байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8717
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Mon Jul 03, 2006 9:14 am

энэ тоглолтыг Мата /Аргэнтиний улаан фанат/ Би /Германы шар фанат/ Мик /бас нэг Аргэнтиний хөх фанат/ нартай цуг үзсэн.............
ёстой сонин бсан............. хэ хэ..............
тоглолтын эхнээс 80 дахь минут хүртэл Мата инээж Бий урвайж бүүр залбирч бсан бол 80 дахь минутаас эхлэн Бий инээж Мата дуугаа хураагаад л..................... :mrgreen:
харин тоглолтын төгсгөлд Мата сандлаас унасан даа................. хөөрхийг мөн ч их өрөвдөв............. шокноос гарахгүй нилээн удсан.................
миний хувьд Аргэнтиний дэмжиж блаа................. Германууд цаанаа л нэг зэвүүн................ тэргүүн баг /бавариг хэлэв/ маг нь хүртэл бүүр зэвүүн..............
мэдээж талбайн эздэд шүүгч тал засч бсан.............. гэхдээ тэр пэналти дээр улайм цайм юм болсон л доо................. Родригэз -г унагаад бхад шар өгч л бдаг..................
энэ удаагийн ДАШТ-д жүжиглэлтийг хэт анхаарна гэсэн чиглэл өгсөн нь иймэрхүү буруу шүүлтийг хаацайлах нэг сайхан боломжийг бий болгосон ч юм шиг...............
гэхдээ тэр тоглолтын турш шүүгчид гангараад бгаа богино долгионы станцаа жаахан ч гэсэн ашигламаар л юм шиг..................
ямар ч бсан Германууд финалд үлдэх болов уу гэж бодож бна................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 10:01 am

Нөхдүүдийн сайхан тоймон дээр өөрийн өчүүхэн бичлэгээ нэмэрлий. Олон тоймоос олон санаа бодол харагддаг билээ. Финалд илүү олон хүн бичих байх аа.

Гараанд гарсан Аргентины довтолгоог хараад Пекерман биеийн хүчээр түрээ барих тактикыг сонгожээ гэдгийг нь ойсон. Уг нь би Мессиг гараанд гаргах болуу гэж бодож байсан. Эхний үе ч сүйдтэй юм болсонгүй, Баллак л нэг арай гайгүй гэмээр боломжтой байсныг эс тооцвол 2 талаас юу ч харагдсангүй. Гэхдээ бөмбөг эзэмшилтээр өмнөд америкчууд илүү байсан, Германы талбайд л бужигнаад өнгөрсөн. 2-р үе эхлээд удалгүй тоглолтод сайн харагдаагүй Рикелме булангаас цохиод Аяала мөргөчихсөн. Леманны 2 талд 2 хүн зогсоод 3 хүн хаалган дээр байхад л зайг нь олоод хуссан даа.Клозэ алдаа хийсэн. Өөрөө адилхан бөмбөг рүү үсэрсэн бол яавч түрүүлж хүрэх байсан. Тэрнийхээ оронд Аяалаг шахаж үсрүүлэхгүй байх гэж байгаад алдчихсан. Уг нь өөрийнх нь сурсан ажил сан.

Энэ гоолын дараанаас тоглолтын явц эрс эрчимжиж эхэллээ, гэхдээ Германы талаас. Аргентин хойшоогоо татаад эхлэв. Герман хурдаа улам нэмж Шнайдерын оронд Клинсигийн чихэнд баахан хонх уяуулсан зээрэн хөлт Одонкорыг оруулж ирлээ. Темп ч илүү өндөрсөөд ирэх нь эхнээсээ л мэдэгдээд эхэлсэн. Швайни булангаас цохисныг Клозэ Аббонданзиригээс түрүүлж хүрэн гол хавь руу сайхан байрлалд байсан Баллак дээр аваачихад цаадах нь хаалганы дээгүүр хаа хамаагүй буудчихав. Уг нь зөв чиглүүлсэн бол дажгүй боломж байсан юм. Клозэ Аббонданзири 2 мөргөлдсөнөөс Аргентины хаалгач хэсэг хугацаанд эмчлэгдэв, гэсэн ч нэмэр болсонгүй. Нөөц хаалгач Франко орж ирлээ. Германы тасралтгүй давшихыг хараад Аргентин сөрөг довтолгоо хийгээд эхлээсэй гэж хэчнээн хүсэв ээ. Голланд Португал дээр Рүүдийг хүсч байсан шиг энд Мессиг маш их хүлээлээ. Гэтэл хачин юм болж Рикелме суух нь тэр. Тоглолт нь гарахгүй байсан ч гэсэн ингэж дайрч байгаа Герман нэг гоол хийх л юм бол Аргентин дайрах хэрэг гарна, тэр үед найруулгыг хэн гартаа авах болж байнаа. Булангаас түүн шиг өгдөг хүн Аргентины шигшээд байхгүй. Түүнийг талбайгаас гарахад надад багийн сүр сүлд буугаад явчих шиг болсон. Камбиассод нэг л итгэж өгөхгүй байлаа.

Үүний дараахан Лаамын алдааг ашиглан Тевез бөмбөгийг аваад Родригезэд сайхан хаясан. Мань эр ч хагас баруун байрлалаас буудлаа, байдгүй шүү. Өмнө нь яг энэ газраасаа бас нэг цохисон ч энэ удаагийнх нь нэлээн өндөр гоолны магадлалтай байсан юм. Удаашруулалтыг нь хараад сууж байтал гэнэт нэг өндөр шар нөхөр хаалга руу хусч байх юм, харсан чинь Боровски байнаа. Хэзээдээ ч ороод ирсэн юм бүү мэд, Швайни суужээ. Тун ч удалгүй Пекерман сүүлийнхээ солионы модоо дэлгэлээ. Мессигүү гэтэл Круз зогсож байх юм. Хамгаалалтад Мессиг бодвол түүнээс өндөр бас бие бялдраар илүү тэр хэрэгтэй гэж үзсэн бололтой. Дэндүү эрт хамаг модоо гаргачих юм даа гэж дотроо шүүмжилж суув. Ван Бастен илүү хүнтэй болонгуут араас нэг хүн гаргаж голд нэг хүн оруулсан, удалгүй ард нэг хүн улаантаж 2-хон хамгаалагчтай болсноор тактик нь хэцүү байдалд ороод явчихсан. Яг түүн шиг Аббонданзиригийн гэмтэл Пекерманы тактикийг өөрчилчихсөн, уг нь Мессиг гаргах бодол түүнд байсан байх л даа.

Энэ солионоос нэг минутын дараа Клозэ Баллакын зүүнээс хаясныг Боровски сунгаад өөр дээр нь ирүүлсэн бөмбөгийг алтан толгойгоо харуулж гоолдлоо. Тэгэнгүүт дотор харанхуйлаал одсон. Мессиг оруулий гэтэл солио байхгүй, Рикелме байхгүй болохоор дээрх ажлуудыг хэн гартаа авах вэ. Тоглолтын байдал жаахан өөрчлөгдөж Герман улайрахаа больж эхлэв, бодвол сунгачих санаа байгаа бололтой. Эрт соиогоо хийсэн эсрэг багаа тамирдааж авах нь сайн арга гэдгийг Клинсманн мэдсэн биз. Клозэ гоолноосоо хойш удалгүй гарч Нойвилл орлоо, Клинсманны шийдвэрийг бас л гайхаж байлаа, гэтэл мань эр Аббонданзиритэй мөргөлдсөнийхөө дараа өөрт таагүй байсан ч шүд зуун тоглоод байсан санж. Дараахан нь Родригез хараацайдсан. Тэр бол миний харснаар Лаамын алдаа биш. Аббонданзиригийн гэмтлээс болж нэлээн цаг орсон тул шүүгч 4 минутаар сунгалаа, гэсэн ч энэ нь гоол ороход хангалттай хугацаа биш байв. Ингээд сунгалт...

Аргентинд Рикелмегийн санаа одоо үнэхээр дутагдана гэдэг нь сүүлийн 15 минутад харагдсан. Хэдий тэд Германы хаалга руу нэлээн явсан ч нэг л бүтэл муутай байлаа. Дасгалжуулагчдын газрын модоо солих тэмцэлд Клинсманн хожлоо. Камбиассо Круз нар олигтой нэмэр болоогүй бол Одонкор тоглолтыг эрчимжүүлж, Боровски гоолыг бэлдэлцсэн. Нэмэлт цаг эхлээд удаагүй байхад Круз Фрингсыг тохойдож шар авсан. Энэ нь сүүлд тоглолтын дараа Фрингс хариугаа авахаар гараа түүн рүү явуулах шалтаг байсан байх. Эхний 15 минутад хурц юм юу ч болсонгүй, 2 дахь 15 минутад Аргентин санаачилгыг бүрэн гартаа авч тоглосон. Харин Германы талаас нэг боломж гарах шахсан. Одонкор хурдаа ашиглан нэг пасс Подолскид өгөхөд Аяала салгаж дөнгөчихсөн шүү. Ер нь Аяала тоглолтын туршид маш сайн байсан. Дараа нь бас Колоччинигийн 2 ч буудалт эвгүй л явна лээ, нэг нь хаалганы дээгүүр ойрхон гарсан. Цаг дуусахын өмнө Тевез бас нэг хаалган дээгүүр хусч орхисон. 120 минут нэг темпээр гүйх түүнийг хараад энерги онцгой сайтай залуу юм байна даа гэж бодсон шүү, тайлбарлагч ч хэлж байсан. За ингээд амь өрссөн мөч ирлээ дээ.

Нойвилл эхний цохилтыг хийх хүртэл сэтгэлд хожим мартагдахааргүй тун олон зураг буув. Рикелме сурснаараа жишүүдүүхэн харж хэлээ гарган хажуу талаараа шүлсээ хаян зогсоно. Маш ихийг бодон бодлогоширно, Леманнаас хариугаа авч өшиглөхсөн хэмээн бодож байсан ч байж болох. Месси энд тэнд харайж бүлтэлзээд л. Леманн хамаг ухаан бодлоо төвлөрүүлж ертөнцөөс тасран байтал Каан алхаж очин түүнд амжилт хүслээ. Олон тулаанд орж дайны үнэрийг нэвштэл биедээ шингээсэн тэр Леманнд ямар их жинтэй үг хэлсэн болоо. Леманныг ялагч болоход их нөлөө үзүүлсэн дээ. Алс газар одон буй дотны анддаа зүрхний захиасаа уудалж хэлэн буй үнэнч найзын ёсоор гарыг нь атгалцлаа. Энэ атгалт намайг лав нэг тийм бишрэх нөлөөнд автуулчихсан. Сайн найз маань ч хальт дурсагдах шиг.

Хилдебранд бас сэтгэл нь нэлээн хөдөлчихсөн дэгдэж наадна. 2 багийн дасгалжуулагчдын царайг зэрэгцүүлэн харууллаа. Клинсманн нэг л хийдгээ хийсэн, өөртөө итгэлтэй царайтай дориун харж байх бол Пекерман сандарч бахимдан багийнхан руугаа занган юм хэлж байх. Үүнийг хараад санаа дагаад сандал дээрээ бүр ч хавчиганаж орхилоо.

Пеналтигийн хаадуудын хэн нь жинхэнэ хаан бэ гэдгээ үзэх үе гарцаагүй тулгардаг юм байжээ. 2 баг өмнө нь дэлхийн аваргын түүхэндээ пеналти 3 3 цохихдоо тэр бүгдэд нь ялагч болж байсан. Хамгийн сүүлд Герман 90 онд Английг нухаж байсан бол Аргентин 98 онд мөн л Английг дийлж байсан. Герман 13 гоол хийж, 8 гоол хаалгандаа алдаж байсан бол Аргентин 11 гоол хийж, 8 гоол алдаж байжээ. Герман 14 цохилтоосоо ганцхан алдаж байсан бол Аргентин 14 цохилтоосоо 3-ыг нь л хаалгаж байж. Энд гэхдээ хэн ялах нь шүгэл үлээж тоглолт дууссан мөчөөс л тодорхой болсон юм. 11 м-ийн алуурчин гэгддэг Леманныг Франкотой харьцуулах ч хэрэг байхгүй. Ориг хаалгач нь байсан бол бас үзэхсэн, хэсгийн тоглолтуудад сайн гэдэг нь мэдэгдсэн. Цохих хүмүүсийн хувьд Аргентин Рикелмег нэгд тавьдаг, гэтэл талбай дээр зогсоогүй байдаг. Баллак Подолски 2-ыг Бундеслигд 11 алдаж байхыг би бараг мэдэхгүй тул найдвар бараг тасарсан байсан. Боровски ч гэсэн Бременд байхдаа 11-ээс хусчихаад л байдаг байсан. Нойвилл бол их хурдан хэрнээ тайван тоглодог тоглогч, тэр нь энд ч илрэх байх.

Ээлж дараагаар цохилоо, бодсоноор ч болж Леманн яллаа. Рикелмег ялан Англи орныг баяр хөөрт умбуулж байсан тэр төрөлх улсаа бүтэн шөнөжингөө үргэлжилсэн партинд татан орууллаа.

Ингээд 2 жилийн өмнө ажлаа хүлээж авахдаа дэлхийн аварга болно хэмээн итгэлтэй хэлж байсан турьхан шар залуу уралдааны талбартаа үлдсэн бол шигшээгээ залуугаас нь гардаж хүмүүжүүлсэн Пекерман гара өргөчихлөө. Энд гэхдээ тэр өөрөө буруутай. Ямар ч тохиолдолд Месси заавал байх байсан, гараанд эсвэл сэлгээгээр. Түүний бужигнуулсан хурдыг ашиглаад тоглосон бол германы өндөр том биетэй хамгаалагчид бажгадах байсан юм даа. Месси гарсангүйгээр тэмцээнээ дуусгаж байгаад Рүүдийн нэгэн адил онцгой их харамсаж байсан ч насыг нь бодоод арай тайвшрав.

Германы хувьд аргагүй хөлбөмбөгийн машин гэдгээ харуулж чадсан. Хүнд байдалд орох тусмаа сайн тоглодог тэд үүнийгээ өнөөдөр дахиад д нотолсон. Ямар ч баг ийм дайчин занг тэднээс үлгэр аван суралцах хэрэгтэй. Одоо тэд 4 сарын өмнө 4:1-ээр хожигдон баг нь дэлхийн аваргад орох яагаа ч үгүй байна гэсэн шүүмжлэлийг өөрсдөд нь авчирч байсан багтайгаа финалд үлдэх эрхийн төлөө тоглох болжээ. Гэхдээ дээрх тоглолт одоо бол хэнд ч нөлөө үзүүлэхгүй. Сүүлийн хэдэн гайхамшигт тоглолтоороо германчууд тэрнийг мартсан байгаа. Тэгээд ч Флоренцэд бус нутагтаа тоглоно.

Ялагдалгүй гэртээ харисан аргентинчуудыг нутаг нэгтнүүд нь бразил шиг догонцсон тоглолт үзүүлсээр буцсан бол нэг нүдээр үзэхэд хэцүү л байсан байх, учир нь 4 жилийн өмнө нэгийн давааг ч даваагүй байсан. Гэтэл энэ жил тэрнээс илүү гарна уу гэхээс дутахгүй хатуу самруудтай хэсэгт орж итгэлтэй сайхан тоглосоор гарч ирэн дараа нь бусад 5 дэлхийн аваргатай хамт шөвгийн наймд зогсож чадсан. Энэ багийн насыг харахад л ирэх дэлхийн аваргаар гол тооцоонд орох ёстой нь одооноос харагдаж байна даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8717
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Mon Jul 03, 2006 10:16 am

Паяасо ч бөгсөөрөө лаг хийтэл унах шиг болсон шүү хэхэ :mrgreen: 49-өөс ная дахь минут хүртэл би :) нэг иймэрхүү, наяаас хойш Паяасо нэг иймэрхүү :) :sad::

Нөхдийн яриаг харвал ер нь гоё бичжээ. Гэхдээ тоглолтын баатраар үндсэн цагт бол Баллак, 11-н цохилт дээр Лэманн гэж бодож байна. Баллак үнэхээр багаа авч явж чадсан. Тоглолтыг төвөөс удирдаж, тоглолтыг 120 минутын турш ганц хөдөлгөж байсан хүн бол яах аргагүй Баллак. Аргагүй багийн ахлагч. :smile: Түүнийг гэмтээд талбайгаас түр гарахад Герман эзэнгүйдэж байсан мэт санагдсан шүү.


Аргентины 3-6-1 тактик үнэхээр шинэ содон нэгэн шинэ нээлт боллоо гэж бодож байна. Германчуудыг үнэхээр сандаргасан тактик. Эхний үед Аргентинчууд талбайн төвийг 6-н шижигнэсэн хагасуудынхаа хүчээр атгаж байсан гэж хэлэхээр. Хамгаалалтандаа ч шилжихдээ тун хурдан зай гаргахгүй гайхалтай тактик. Өмнө нь ийм тактиктай тоглолт үзээгүй сонин бөгөөд сайхан санагдаж байсан.
Прессинг эд нар сайхан хийж байна лээ. Манай хамгаалагчид хойшоо л татаад байх юм даа. Хойно алдаа гарах асар их боломж байсан даа. Нэг л гоомой алхам хийвэл. Лаам яасан ч их аз үздэг юм лав хэд хэд хойшоо татаад алдаа хийж бсйан. Айлын хүмүүс талбайгаас гараагүй байхад л хаалгач руугаа татаад л. Гайхмаар. :help:
Аргентинаас Аяала шилдэгээр шалагарахд буруудахгүй. Пэналти л алдсан болохоос биш. Ер нь Аргентин үндсэн цагт хожих тактиктай байснуу яасан тоглогчид 11 цохих ямар ч бэлтгэлгүй, бүр Пекерманы сэлгээ хүртэл нэг тиймэрхүү.
Клинси арай л залуу сийрэг толгойтой юм. Тоглолтыг бүх талаас нь судлаж бодож боловсруулсан байна лээ. 11-н хувьд ярих юмгүй манай талд хаалга нээлттэй байсан. Цохилт ч ярих юмгүй хаалгач ч мөн ярилтгүй бэлтгэл сайтайн дээр 2 дахь гоолоос эхлээд гоол хийх дарамт, хөгжөөн дэмжигчдээс ирэх дарамт шахалтгүй тун тайван тоглосон. 11 дээр Г?рман илүү цохисноос гадна сэтгэл зүйн бэлтгэл өндөр байсан. Аргентины хувьд бүх юм эсрэгээр эргэсэн гэдгээ мэдэрсэн гэлтэй мөн стадион тэр чигээрээ өөрсдийнх нь эсрэг байгаа гэдгийг мэдрээд ч тэр ү байгаа байдал нь ч тэр тэр урвайсан, цохиж байгаа цохилт нь ч үхээнц. :-)
Тэгээд Аргентин одоо ямар довтлогчгүй Англи биш тоглогч нь олдож мундсан биш Крузыг гаргадаг. Уул нь хурдтай тактиктай "нөгөө" 2-н нэгийг гаргамаарын :sad:

Заа тэгээд айдгаа авдрандаа хийсэн хүмүүст Итали Аргентинаа бодвол арай л зөөлөн самар болов уу.
Нөгөө талд Бразил мултардаг гоё оо гоё.
Гэхдээ Бразил тааруу байсан л даа энэ жил. Тааруу багуудыг чунаглаад л яваад байснаас биш.

Заа ямар ч байсан Bravo Germany, Bravo Ballack
:germany :gold
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22165
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby mick » Mon Jul 03, 2006 10:24 am

Ёстой азгүй юм болсон,
Хаалгачийн гэмтэл, Пэкэрманы сонин сэлгээ, шүүгчийн нэг алдаа, гээд л бид дууслаа...
Их ч гомдсон гэхдээ Мата шиг уйлаагүй, тэгээд ч тасарсан, 2 хоног хэвтлээ, өнөөдөр аргагүй форум руу шагайж байна, Ашгүй Англи Бразил 2 хусуулж, бага ч гэсэн тайтгарал...Амьдрал үргэлжилсээр...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13825
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mercer » Mon Jul 03, 2006 10:49 am

lhas-н бичлэг унших гэсэн нvд эрээлжлээд уншиж чадсан гvй. Тэгээд хєрвvvлэгч ашиглаж уншлаа. Єєр хvмvvс ч гэсэн уншихад хэцvv байсан байх.

Пэкэрман (сонирхолтой ни єєрєє хєлбумбєгч байгаагуй тэрбээр дасгалжуулагч болохоосоо умну таxиний жолооч байсан гэдэг) агуу тактикч гэдгээ ажлаа хулээж авангуутаа л харуулсан билээ. Боливи, Колумбитай хоёр хоногийн зайтай дараалан тоглох тоглолтод тэрбээр Аяла, Сорин, Црэспо, Ригүлмэ, Л.Гонзалэз нарийн ундсэн багаа туслах дасгалжуулагчийнхаа удирдлагад улдээгээд 32 жилийн турш ялалт байгуулж амжаагуй байсан далайн тувшнээс 3600 мэтрийн ундурт орших Боливийн нийслэл Ла-Пас руу ууруу хоёрдугаар багаараа бую шижигнэсэн залуустай очин тоглож ялалт байгуулсан билээ. Дараа ни Бүнос-АЙАрэст нэгдугээр баг ни колумбичуудийг итгэл тугс ялж Ворлд Цуп-ийн эрхээ халаасалсан. Улмаар гурван сарийн дараа нийслэлдээ заналт дайсан Брасилийг 3:1-ээр бутниргэж Гэрманы явах онгоцний тасалбараа зайалах эрхтэй болсон билээ. Энэ тоглолтод Ривэр Платэ-ийн хослол Луйз Гонзалэз-Хавиэр Машэрано, мун Ригүлмэ-Црэспогийн дүт гайхалтай сайхан хул нийлсэн. тун удалгуй Цонфэратайон Цупд бусад залуусийг сориж сайхан боломж гарч ирэв. ундсэндээ энэ тэмцээнийг Пэкэрман туршилтийн бурэлдэхуунээр тоглуулсаар байгаад дуусгасан билээ. хэдийгээр финалийн тоглолтод Брасилд 4:1-ээр хожигдсон ч Пэкэрман Ригүлмэгээр нөн нураагаа босгосн багийнхаа юрунхий дур зургийг тодруулж амжсан байлаа. унгурсун оний 11 сард Энгландад, энэ оний 3 сард Цроатиад тус бур 3:2 хожигдоход тэдний чансаа буурсан. хожигдол юнаас болсон бэ гэвэл тууний залуус дасгалжуулагчийнхаа хараанд уртуж шигшээд орохийн тулд хэтэрхий хувийн тоглолт узуулсэнтэй холбоотой. гэхдээ дээрх хоёр тоглолтод цагаан-цэнхэрууд тоглолтийн тугсгул хуртэл хожиж явсан билээ. Сорилго тэмцээнд аргэнтинчууд 48 тоглогчийг шигшээдээ дуудсан ни бусад багуудаас хол давсан узуулэлт бугууд дээд зэрэглэлийн олон тоглогчдоос сонголт хийх ни хэцуу байсан биз ээ. тэгж тэгж мэдуулэг угух эцэсийн хугацаа бую 5 сарийн 15-нд бурэлдэхуунээ зарлав. гэмцэн Лучиано Фигэрао, суулийн жил хагас орчим шигшээдээ уригдаагуй Вэроний нэр байгаагуйд хэн ч гайхсангуй. мун Килы Ганзалэз, Валтэр Самүл, Хавиэр Занэтти, Сантяго Солари нар ч Гэрманийг зорихгуй ни эхнээсээ тодорхой байлаа. Харин Сэсар Дэлгадо, Мартин Димэчэлис, Макси Лопэз, Фэрнандо Кавэнаги, Лучиано Галлэтти, Андрэс ДьАлэссандро нарийн залууст зай олдсонгуй. 23-хан тоглогчийн лимиттэй болохоор ялтай ч билээ. Пэкэрман урсулдугч нартаа судлуулахгуйн тулд хяналтийн тоглолт юрдуу ганцийг бую Анголтай л (аа бас Бүнос-АЙАрэст залуучуудийн шигшээтэйгээ тоглож 4:0 хожсон) хийсэн. Эл Паясогийн хэлснээр хамгаалалт довтолгоо ни хосолсон, уран гоё тоглолттой баг Гэрманд ганцхан Аргэнтин л байлаа. Сэрбуудтэй хийсэн ганц тоглолт л Пэкэрманий залуусийг дэлхий дахинаа бурэн дуурэн харуулж чадсан гэж бодож байна. Ухлийн хэсгийг тэд улхун даваад гараад ирлээ. тэдэнд хэсгээсээ хоёроор гарч талбайн эзэдтэй таарахгуй байх боломж, хузур ни байсаан... гэхдээ Аргэнтинчууд хэзээ ч аймхай эуропууд шиг урсулдугчуусуу хулчийж байсангуй. энэ ч тэдний нэг алдаа гэж боддог. Талбайн эзэдтэй хийсэн тоглолт..... энэ тухай та бухэн дээр олонтаа хэлэцэж задлан шинжилгээ хийсэн тул нуршихаа азная. Гараанаас эхлээд л маш зув тактиктай тоглож байсан Аргэнтинаа дасгуулагч гэнэт л гипнозонд орсон юм шиг утгагуй хоёр солио хийсэн. тэртээ тэргуй 10 гаруйхан минут улдээд байхад ахиж гоол оруулах гэж байгаа юм шиг довтлогчоо солих ни тэр. дараа ни бумбуг эзэмшилт сайтай АЙАмар, Мэсси хоёрийн нэгийг гаргахийн оронд Камбияссог гаргачихав. ингэснээр талбайн голд бумбуг барих боломжгуй болж гэрманчуудад довтлох орон зай гаргаж угсун. ядаж байхад ганц итгэж явдаг Луйз Гонзалэз маани Ригүлмэгийн уургийг хангалтгуй гуйцэтгэлээ. Унгуцхун харахад шуугч илэрхий гэрманий талд байгаагуй ч жижиг сажиг юман дээр дандаа манайханд буруу угууд байсан. гэрманчууд солонгосууд шиг илт заваарч нэр нуурээ барахгуйгээ дэндуу сайн мэдэх тооцоотой хумуус. тувшин ойролцоо, хуч тэнцуухэн хоёр багийн хувид жижиг ч гэлээ олон удаагийн иймэрхуу алдаанууд тоглолтийн эцэсийн ур дунд гарцаагуй нулуулух ни ойлгомжтой. Соринийг улаан цайм дурэм зурчин унагачихаад цаашаа ургэлжлуулэн тоглосон ни гоол болсон. мун Максиг Лхам дэгээдэхэд талбайн шуугч биш юмаа гэхэд эгц хажуугаас ни харж байсна захийн шуугч мэдээж харсан л байж таараа. юрунхийдуу энэ тоглолтийн ур дунг ФИФА-гийн томчууд болох Блаттэр, Бэцккэнбаүр нарийн цэвэрхэн наруулсан хор гэхэд буруудахгуй. суулд Боровскы пэналтиас оруулчихаад Аргэнтиний тоглогчдийн зуг харж хуруугаа уруулдаа хургэн доромжилсон уйлдэл гаргасан ни ямаз зэвуун санагдав аа. Ари ундэстний фашист, нацист узэл санаа ни хулбумбуг дээр хуртэл харагддаг байна шт. Тоглолтийн дараах хэвлэлийн баг хурал дээр Пэкэрман халаагаа угух бодолтой байгаагаа угуулсэн бугууд дараагийнхаа дасгалжуулагч болох хунээс энэ шигшээ багаа тараахгуй байхийг хуусэн аж. тууний халааг 1990 оний ДАШТ-ээс мунгун мэдали авч байсан Царлос Биянки авах магадлал ихтэй байгаа. харин Аргэнтиний ард тумний дунд явуулсан санал асуулгаар ард тумний 77 хуви ни Пэкэрман ургэлжлуулэн Аргэнтиний шигшээ багийг дасгалжуулахийг хусч байгаа ажээ. ХУЛБУМБУГИйГ НОЁР БАГ ТОГЛОДОГ Ч ЯЛАГЧ НИ УРГЭЛЖ ГЭРМАНЧУУД БАЙАДАГ хэмээх Линэкэрийн алдарт уг санаанд орж ирж байна даа. гэрманчууд харэктэр сайтай, эцийн муч хуртэл ялалтийн тулуу тэмцэж хуссэн ур дундээ хурч чаддаг гэдгээ харууллаа даа. Дахиад 4 жилийг хулээнэ гэдэг ютай урт хаугацаа вэ. Аргэнтиний унэнч фанууд болох Эл Паясо, Савиола, Хулбумбугч, Номэр 10, Нэд&Арг фан.... (зарим хуний нэрийг орхигдуулсан ахул гунээ хулцэл учю) нартаа баярлалаа. та нарийн бичлэгуудийг уншиж бутэн сарийн турш хайртай багаа дэмжиж, угээр хэлж чадашгуй их сэтгэлийн таашаал цэнгэлийг эдлэх сайхан байсан шуу. ВИВА, АРГЭНТИНА!!! ВИВА, АРГЭНТИНА!!! ВИВА, АРГЭНТИНА!!!
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby mercer » Mon Jul 03, 2006 10:58 am

http://badaa.mngl.net/mn/pros.php?p=pro

Энэ дээр win1251->cyrillic, cyrillic->win1251, latin->cyrillic гэх мэт хєрвvvлэгчvvд байдаг шvv. Аль болох криллээр бичвэл унших хvмvvсдээ амар байдаг даа.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby mick » Mon Jul 03, 2006 12:40 pm

Good work, well done Mercer :-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13825
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Breathe! » Mon Jul 03, 2006 3:57 pm

el payaso wrote:
Breathe! wrote:Энэ пеналти алдах нөхөд яагаад ингээд мэдэгдээд байдаг юм болоо? Аяала маш айсан өөртөө итгэлгүй байсан...


Юу вэ? Энэ Аргентинчууд Германы араас цохиж байна....
Угаасаа иймэрхүү ард түмэн л дээ... фенүүд нь битгий гомдоорой... ийм болохоор би их дургүй байдаг.. түүхэндээ ийм занг маш их гаргаж байсан... :grin:
би хэлж л байсан...
чи Аргентинийн хөлбөмбөгийн түүхийг юу мэдэх юм? юу мэддэгтээ ингэж яридаг юм? явж Рүүнийгээ Адрианотойгоо харьцуул за... эрэгтэй хүн мэддэггүй юмаа мэддэгийм шиг ярих муухай байдаг юм... нэг их баг хожигдоод уурласандаа ч хэлж байгаам биш чамд л гэж хэлж байна... хожим өөрт чинь л хэрэгтэй...


За тийм байхдөө... би чиний хажууд хөлбөмбөгийн мэдлэг муутай... Гэхдээ минйи хэлдэг оргүй үг биш юм шүү
Last edited by Breathe! on Mon Jul 03, 2006 4:43 pm, edited 1 time in total.
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby mick » Mon Jul 03, 2006 4:08 pm

Бас юун Форлан бэ?
Дайны хажуугаар дажин гэж...
Тэрнээс сонин юман дээр зөндөө л улаан өгч л байсан шт өмнө нь...
Тэссэн ч гэх шиг, гадуур бөөн зодоон л хийсэн байх чинь билээ.
Мангар Руунийгээ эхлээд буруутгаж сураач ямар EPL-д тоглож байгаа биштээ... :grin:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13825
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby ulka » Mon Jul 03, 2006 5:09 pm

Хэрвээ хаалга ч нь гэмтээгүй байсан бол Мэсси гарч ирэх нь тодорхой л байсан даа. Тэр гэмтэл шал дэмий нэг сэлгээг нь авчихаж байгаа юм чинь. Тэр Сорин хамгаалалтнаас тэгж довтолгоонд оролцож тоглож байсан нь аргагүй илүү байдалд хүргэсэн л дээ. Түүнээс болж эхэн хэсэгтээ дойчууд арагшаа ухарсан байдалтай тоглож байсан. Харин Сорин шартай болсноосоо хойш нэг их үзэгдээгүй. Тэгээд ч тэр байдлыг нь ашиглаад Сорины эсрэг Одонкор гарч ирсэн нь маш зөв зүйл болсон. Түүнээс хойш Сорин бараг л довтолгоонд орж дарамталж чадаагүй зөвхөн л Одонкорыг яаж ийж тогтоох гэсээр байгаад бас шар карттай болохоороо хамаагүй тоглочихож чадахгүй байсаар дуусгасан. Клинсманн сэлгээгээ маш зөв хийсэн. Сүүлд цаг дуусахын алдад Одонкор яг Польшийг хождог шигээ дамжуулалт өгөөд Нойвилл харин ёстой 1 алхам л дутсан даа.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby chukcha2002 » Mon Jul 03, 2006 5:11 pm

Гоё гоё бичлэгvvд хийсэн нєхдvvддээ баярлалаа гэж хэлеэ :-D :-D :-D
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest