Герман-2006, 1/4 , Герман-Аргeнтин

Аль нь хожоод улмаар цаашид аварга болох вэ???

Аргентин
18
47%
Герман
20
53%
 
Total votes : 38

Postby mercer » Mon Jun 26, 2006 2:23 pm

KaKa wrote:Тоглолт бvртээ олон гоол оруулаад, эхлvvлсэн довтолгооноо заавла дуусгадаг, тоглолтоос тоглолтод улам сайжирч байна гээд айлгах юм зєндєє л байна.


Аргентинчууд тоглолт бvрд гоал хийх нь багасаад л, агаараар тоглож чаддаггvй, тоглолтоос тоглолтонд улам муудаж байна гээд баярлах юм зєндєє л байгаа байх, германуудад.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby oswin » Mon Jun 26, 2006 2:32 pm

MrB wrote:Швэдийг арчаад л өнгөрлөө шд. :mrgreen:
Аргентин зайлуул чүү чамай Мексикийг барлаа шд.


:mrgreen:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby chukcha2002 » Mon Jun 26, 2006 7:33 pm

Герман Клинсманы удирдлага дор 2 удаа Аргентинтай тэнцсэн. Миний санаж байгаагаар хоёуланд нь хожиж яваад сvvлд гоол алдаж тэнцээд байсан.

Энэ удаад ємнєхийн адил тvрvvлж гоол хийвэл хаалгаа хамгаалчиж магадгvй санагдаад байхийн.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby maNba » Mon Jun 26, 2006 7:42 pm

Герман....
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Marco » Mon Jun 26, 2006 10:47 pm

Хэ хэ форум дээр єчигдрийн тоглолт шиг юм болох гээд байна уу.Хvмvvсээ эвтэй байцгаал даа.Нэгнийхээ хэлсэнийг битгий муухай болгож хариулаач.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby El Payaso » Tue Jun 27, 2006 8:30 am

86 ond 90 ond ene 2 bag finald taarch togloj bsan... teheer ene udaad yamar ch baisan yalsan ni avarga bolno baih... hen ni yalah bol gej helj yostoi medquum daa... er ni turuulj goaldsan ni ercheeree dairsaar bgaad duusgachih bolov uu?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Eternity » Tue Jun 27, 2006 1:04 pm

Гeрманчуудыг нутгийн тэнгэр нь ивээх байлгүй дээ.Санасаныг бодоход Швeдийг тун амархан цааш нь харуулсан.Хонгилын үзүүрт гэрэл харагдаал байх шиг байна гсн....
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Postby Gooner » Tue Jun 27, 2006 3:20 pm

Зиа ингээд одоо 8/1 тоглолтууд эхлэх нь дээ. 5 дах хүртэл тоглолт байхгүй эртхэн шиг унтаж амрая байз хэхэ :mrgreen:

5 дахад 12-оос Герман-Аргентин гэсэн ээлжит дуэлээр 8/1 эхлэх нь байна. 1986 онд Марадонагаар тэргүүлүүлсэн Аргентин түрүүлж бйасан бол 1990 онд Клинсманнаар ахлуулсан баг 86 дах минутанд Брэхмэгийн хийсэн гоолоорГерманчууд түрүүлж байсан бөлгөө.

Харин одоо 2006 онд 2-уул шилдэг бүрэлдэхүүнээ явуулжээ. Рикүэлмэ, Баллак 2-н тулаан болох байх даа. Хэн нь ухаантай багаа авч явахнуу. :D
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Jun 27, 2006 3:32 pm

Энэ тоглолтонд манай муу Канныг гаргаасай. Үнэхээр эвгүй цуарайлчихсан сууж байна лээ шд зайлуул. Лэманнаас аль ч талаараа илүү. :sad:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Аагий » Tue Jun 27, 2006 3:35 pm

Одоо ч Леман-р ДАШТ дуусгасан нь дээр байлгүй дээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby mick » Tue Jun 27, 2006 4:37 pm

Фрайдэйд үзнээ гэж... :RD
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Hristos » Tue Jun 27, 2006 6:22 pm

Хаалгач сайн нь ялна. тэгэхээр Герман. Германы холын цохилтуудыг хааж чадах хаалгач аргентиний түүхэнд байхгүй.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby ulka » Tue Jun 27, 2006 6:38 pm

MrB wrote:Энэ тоглолтонд манай муу Канныг гаргаасай. Үнэхээр эвгүй цуарайлчихсан сууж байна лээ шд зайлуул. Лэманнаас аль ч талаараа илүү. :sad:


Хувь заяатайгаа овоо эвлэрээд байсан Каан харин ойрын үеээс зангаа хувиргаад Клинсманныг бас дарамтлаад эхэллээ. Яахнав дээ. Багийнхан нь ямар муу тоглоод байгаа биш. Энэнээс болоод баг нь муу тоглох ч юм билүү. Клинсманн аятайхан аргалаад ойлгож байна энэ тэр өнгөрсөн байсан. Гэхдээ Кааныг харахад өрөвдөлтэй л харагдаж байна лээ дээ. Ганцаараа банзан дээр барайгаад, багийнхан нь айгаад ойртох ч гүй. Тэр тоглолтын өмнө банз руу очиж суух зам бол надад маш хэцүү байдаг гэж ярьсан байсан.
Миний хувьд бол Клинсманны шийдвэр зөв гэж бодож байна. Чампионс лигийн финальд хийсэн алдааг эс тооцвол тэр топ формондоо байгаа.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby ulka » Tue Jun 27, 2006 7:11 pm

Герман Аргентин харьцуулалт:

Германы хаалгач Еэнс Лээманн торгуулийн шугаман доторхоо маш сайн эзэмшсэн байхад Аргентины хаалгач тйим ч сайн биш байгаа. Герман 1:0 Аргентин

Аргентины гоолны машин Креспо Германы хамгаалагч Мэцэлдерээс хамаагүй хурдан. Герман 1:1 Аргентин

Харин Савиолаг сүүлийн үед маш сайн тоглож байгаа Мэртэзакэр хааш нь ч гаргахгүй. Герман 2:1 Аргентин

Найруулагч Рикэлмэ тоглолт нь орвол зогсооход хэцүү ч энэ тоглолт сэтгэл зүйн хувьд хэцүү байх учраас түүнийг Фрингс барьж чадна. Хэн нь ч ялсангүй учраас Герман 3:2 Аргентин

Германы Бэрнд Шнайдэр хэдий сайн тоглодог ч гэсэн эсрэг багийнхаа Мексикийн эсрэг гоолдсон Родригузыг хамгаалж чадалгүй гоол алдчихаж магадгүй юм. Герман 3:3 Аргентин

Бастиан Швайни бол хэзээ ч гоол эсвэл маш сайхан пасс хийчих аюултай хүн. Гэхдээ тэр энэ удаад топ формондоо ороогүй байгаа. Хэрэв тэр энэ удаад гэнэт сюрприз барихгүй бол түүнийг хамгаалах Жавир Машеранод нэг их хэцүү байхгүй боловуу. Хэн нь ялаагүй учраас Герман 4:4 Аргентин

Камбиосси хичнээн том багт сайн тоглодог ч дэлхийн аваргынх шиг том тэмцээний туршлага муутай учраас энэ удаа Баллакыг барахгүй. Баллак илүү туршлагатй мөн Шведийн эсрэг тоглолтноос хойш сэтгэл зүй маш өндөрт байгаа.
Герман 5:4 Аргентин

Подольски шөвгийн наймд Шведийн эсрэг сайн тоглосон ч түүнийг Манчэстерийн хамгаалагч Хайнц нэг их олон юм хийлгүүлээд байхгүй боловуу. Герман 5:5 Аргентин

Германы хамгийн гол нэмэх оноо. Миро Клозе топ формондоо байгаа учраас газраар ч агаараар ч түүнийг Роберто Аяала зэргийн хамгаалагч зогсоож чадахгүй учраас
Герман 6:5 Аргентин

Х-акт.
Германы баруун хамгаалагч Фрийдрих болон зүүний Лаам нар бол зүгээр байгаад байхгүй гэнэтийн ямар ч юм хийж магадгүй.
Харин Аргентины хөзөр болох Мэсси, Тэвэз нар германы хамгаалалтыг сэтэлж чадвал юу ч хийж магадгүй усраас энд тэнцэж эцсийн үр дүн.

Герман 7:6 Аргентин
Герман хожлоо.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Marco » Tue Jun 27, 2006 10:19 pm

Ulka гишvvн гоё нvдэнд харагдтал бичжээ..Би нэг бичих гэж оролдхоос.
Тамирчид 1 эгнээнд зогсож Германы тєрийн дуулалыг, Стадион тэр чигээрээ ,бvхэл Герман орон, дуулж чадах болгон дуулж дуусгаад алга нижигнvvлэн ташив.Гэтэл Аргентиний тєрийн дуулал эхэллээ!Олон мянган хvн дуулахгvй байгаа ч ямар цоглог ,сvрлэг аялгуу вэ !Тєгсгєл хэсэг нь бvр сvртэй нижигнэхэд , дэлгэцэнд харагдах Герман тамирчид,хvмvvсийн нvдэнд айдас хуралдсан байв.
Тоглолт эхлээд талбайн эзэд шаргуу довтолгооноор бємбєгдєж гарав.Нилээд хэдэн минут єнгєрлєє 2 багийн хурд,хvч тэнцvvхэн ана мана vзэлцэнэ.Аргентинчууд сайн хамгаалж зєвхєн баруун тийш хуурдаг Швайныгаас бємбєгийг 4, 5 удаа булаахад Швайны хvv шатаж эхлэв.Тэрээр алдаа хийх нь олширч биеэ барьж чадалгvй шар карт авлаа.Тvvнийг солихгvй бол багаа алж мэдэхээр болов.
Тайлбарлагч Баллак ..Баллак ..дамжууллаа Клоооозе хуурлаа Сорин алдаа хийж зогсоов.. шvгэл vлээлээ 11м Аргентинчууд шvvгч дээр гvйлдэн ирж тал талаас нь хашгиралдав...Сорин шар карт аваад салсан нь их юм.Клозе
єєрєє єшигєллєє...ооо Гоол гоол .. тэр алдар салтогоо хийж амжсангvй бvгд бvчин авлаа.Герман тэр аяараа газар хєдєлж буй мэт донсолж байна.Герман-Аргентин 1:0 Юу болж байна?1990 оны финал шиг тvvх давтагдах гэж байна уу?Эхний vеэ дууслаа.Марадонагын гомдсон царай дэлгэцэнд харагдана.Тэр 1990 оных шиг уйлахыг хvсэхгvй байгаа нь ойлгомжтой.Дараагийн vеэ эхэлж Зочидын довтолгоо ширvvсэж талбайн эзэд алдаа хийх нь ихэслээ.Баллак шар авлаа ..тэд нервтэж эхэлжээ .Швайны гарч Боровский орлоо..байдал дээрдсэнгvй..Герман одоо хамгаалж тоглож байна.Тэдэнд довтлох хvч багадаж байна.Эхний vед хvчээ их баржээ.
Рикелмэ чєлєєт цохилт хийлээ эээ.. бємбєг хана дээгvvр давж доошоо унаж явна ...Леманн ...Леманн .. Гоол гооооол аяа ямар гайхамшигтай цохилт вэ.Герман-Аргентин 1:1 .Германчууд хvнд цохилт амслаа.Хvмvvс багтаа найдвар тавьсаар байлаа. Жокерууд солигдож бас орцгоов .Месси орлоо юм хийж чадах боловуу.Тоглолтын 80 минут
Рикелмэ дамжууллаа Тэвэц ..Мэсси авлаа буцаалаа ..нээгдлээ бємбєгєє авлаа Метцелдэр хуурагдлаа ..ямар **н** алдаа хийвээ .. одоо нэгийн эсрэг нэг Месси баруун хєлєєрєє дохилоо ааа Леманн уналаа ..Месси тvvнийг хуурчээ..зvvн єшигєллєє єє Гооол ´гооол .Герман тvрvvчийнхээс хvнд цохиуллаа.Уйлах нь уйлж байна,гашуудлаар дvvрэн царайнууд ямар их гамшиг вэ.Сvvлчийн довтолгоонууд явагдсаар Аргентин цагаа барьсаар .5 минут сунгажээ юу ч болсонгvй.Дуусаа цаг дуусжээ .Герман тун харамсалтайгаар хожигдлоо .Герман уйлж байна.Бороо орохгvй гэж зарласан ч тэнгэр бас уйллаа.Бvтэн шооконд оржээ.Манай хамаатнууд,ах дvvс бас уйлцгааж сууна.Тэднийгээ єрєвдєєд уйлах шахав.
Клинсманнд vеийн анд Марко Ван Бастений адил тэмцээн дуусжээ.
Ингэж л ойрын vед зvvдлээд байна даа.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Breathe! » Tue Jun 27, 2006 10:35 pm

:-o
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby oswin » Tue Jun 27, 2006 10:47 pm

Дэмий мєрєєдєєд хэрэггvй биз дээ. :D
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Nomer 10 » Wed Jun 28, 2006 2:13 am

Швед Германыг дэлхийн аваргын хамгийн супер тоглолт болох байх гэж хүлээж байсан, энэ л одоо тэгээсэй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Wed Jun 28, 2006 5:59 am

Германы үзэгчдийн 80 хувь нь Герман Аргентиныг хожно гэжээ. Гэхдээ тэд 2000 оны 10 сард Английг 1-0-оор хожсоноос хойш том багуудыг хожиж үзээгүй байгаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Wed Jun 28, 2006 8:40 am

Маркогийн зүүд таалагдав... энэ яах аргагүй супер тоглолт болноо... Манайх Камбиассо, Машерано гэсэн 2 цэвэрлэгчийг талбайд гаргана байх... Аяала энэ ДАШТ-аар төгс тоглож байгаа... Хэйнце энээ тэрээ алдаа гаргахгүй бол айлыг 16-дотор нэг их давраахгүй байх... хамгийн том аюул бол Баллак Подолски Фрингс нарын алсын цохилтууд... Аббронданзериг бурхан ивээг тэр өдөр... Германы төвийн хагасууд хэр зэрэг тоглохоос манай довтолгоо яах нь хамаарна... Миний бодлоор Германы төвийн хагасууд хамгаалалтандаа тийм лаг биш шууд ачаалалыг арын 2 үүрнэ... тэр 2-ын хувьд муу биш ч гэсэн Рикелмегийн ухаалаг пассууд Савиола Родригез нарын хурдыг гүйцэхгүй байх... Рикелме энэ удаад Леманнаас хариугаа авах цаг нь болсоон... Го Аргентина....
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Wed Jun 28, 2006 10:49 am

Вива Аргэнтина.... :-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Wed Jun 28, 2006 11:08 am

Энэ дэлхийн аваргад хамгийн төгс тоглолт үзүүлж буй 2 шигшээ баг 1/4 шигшээд таарчээ... Энэ 2 баг одоогоор хамгийн хүчирхэг довтолгоотой 2 баг болоод байна... Аль аль нь 4-н тоглолтонд 10 гоол хийж аль аль нь 2-ыг алдсан... аль аль хожигдол гээчийг амсч үзээгүй байгаа бөгөөд Европ ба өмнөд Америкийн гигантуудын тулаан болох болно...

Германчууд нийт 78 цохилтыг эсрэг багийн хаалга руу хийсэнээс 38 нь байндаа тусч байжээ... Харин өрсөлдөгч Аргентинчууд тэднээс хавьгүй цөөн хаалга руу буудсан бөгөөд 41 цохилтоос 21 нь байндаа хүрсэн байна.... Германчууд 49 хувийн амжилттай цохиж байсан бол Аргентинчууд илүү үр дүнтэй буюу 51 хувийн амжилттай довтолж байна...

Нийт цохилтыг гоолтой нь харьцуулж үзвэл Аргентинчууд цохилтын 25 хувь нь буюу 4-н цохилт бүрийн нэг гоол болж байгаа бол Германчууд 13 хувьтай гоолдож байна...

Германчууд нийт 2070 дамжуулалт өгсөнөөс 1748 нь амжилттай болсон бөгөөд дамжуулалтын хувь 84 хувь байна... Аргентинчууд 1998 дамжуулалт хийснээс 83 хувь нь буюу 1666 нь амжилттай хийгдэж байжээ...
Германчуудын давуу тал бол тэдний кросс... Нийт 111 кросс хаяснаас 30 хувь нь буюу 33 нь багийн хүнээ олж бууж байсан бол манайхан 66 кросс хийснээс 11 нь буюу 15 хувь нь л эзнээ олж байжээ...

Германчууд нийт 5 шар хуудас авсан бол өмнөд америкийн залуус 8 удаа торгуульжээ... Нутгийн эзэд нийт 66 алдаа гаргасан бол зочид 69 алдаа гаргажээ.

4-н тоглолтын туршид германчууд 227 минут бөмбөгийг эзэмшиж байсан бол Аргентинчууд 205 минут бөмбөг эзэмшиж байжээ...

2 баг олон улсын тавцанд нийт 16 удаа таарч байсанаас Германчууд 5-н удаа ялж 7 удаа ялагдаж 4 удаа тэнцэж байжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Wed Jun 28, 2006 11:13 am

ImageImage
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby ..::Affictor::.. » Wed Jun 28, 2006 1:45 pm

Хүмүүс ихэнх нь криллээр бичдэг болжээ уншхад ч амар юм

2лаа л сайн байгаа Баллак бид хэнээс ч айхгүй гэж хэлсэн байсан тэгэхлээр тэд тийм ч амар бууж өгөхгүй байх
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Bayara » Wed Jun 28, 2006 3:01 pm

Үнэхээр гал гарсан тулаан болно доо. Элдэв шүүлтийн будлиангүй сайхан тоглолт болоосой доо. Германчуудыг дэмжиж байна. Нутгийн дэвжээ нь түших байлгүй дээ. Германчуудын тоглолт улам сайжирч байгаа бол Аргентиных тоглолтоос тоглолтод муудаж байна даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests