Aнглийн багийн тухайд

Aнглийн багийн тухайд

Postby Bataa » Thu Jun 08, 2006 12:53 am

Хөл бөмбөгийг эх барьж авсан өлгий нутаг ч Английн баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ердөө ганцхан удаа буюу 1966 онд өөрийн нутагтаа зохиох үед түрүүлсэн түүхтэй. Sir Bobby Moore-ийн ахласан Английн хөл бөмбөгийн баг Германий багийг 4:2-ийн харьцаатайгаар буулгаж авч байсан тэр оргил үеээс хойш өдгөө яг 40 жил өнгөрчээ. Хэзээ ч тааруухан баг гэж тооцогддогүй энэ орны баг тэр цагаас хойш их шөвөгт нэг удаа шалгарснаас илүү амжилтыг үзүүлж чадсангүй. Тэр байтугай гурван ч удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч чадалгүй мултарч байсан түүхтэй.
Харин энэ жил Английн багийн хувьд 1966 оноос хойшхи аварга болох хамгийн боломжтой баг хэмээн мэрэгжилтнүүд хөл бөмбөгийн хорхойтнууд үзэж буй. Ид тоглолтын оргил үедээ яваа хөл бөмбөгийн ертөнцөд олны танил болсон одууд энэ удаагийн Английн багт олон.
Багийн ахлагч чөлөөт өшиглөлтийн мэрэгжилтэн гэгддэг Bekham-ийн хувьд туршлага арвижаж, тоглолт нь ч ид ороод байгаа нь сүүлийн хэдэн нөхөрсөг тоглолтуудаас тодорхой харагдаж буй.

Ингээд энэ жилийн Английн багийн бүрэлдэхүүнийг нэг бүрчлэн сонирхоё.

ХААЛГАЧИД:

Английн багийн хамгийн сулхан хэсэг нь тэдний хаалгач нар гэж үзэж болох авч гарааны хаалгач Paul Robinson-ий хувьд тэрээр хэний ч дор орохооргүй хаалгачаа олонтоо харуулсан. Харин сэлгээний 2 хаалгачийн хувьд David James туршлагатай ч тоглолт нь орон гаран байдаг гэмтэй бол, 3 дах хаалгач Scot Garson нь мэрэгжилтнүүд авъяастай залуу гэж үздэг ч туршлага маш бага. Ингэхээр 1 номерийн хаалгач нь бэрдэл авалгүй сайн тоглохыг юуны өмнө залбирууштай.

Paul ROBINSON (1), 27 настай. Premiership-ийн Tottenham Spurs багийн хаалгач. 2004 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний дараагаас Английн багийн гараанд гардаг хаалгач болсон. Дэлхийн аваргын тэмцээнд оролцох багийг шалгаруулах хэсгийн 9 тоглолтод оролцож 6 тоглолтод нь хаалгаднаа бөмбөг оруулалгүй хамгаалж чадсан. Хэдийгээр тэрээр олон улсын томоохон шигшээ тэмцээнд орж байгаагүй ч Premiership-ийн тоглолтуудад маш амжилттай хаалга аа хамгаалж ирэх жилээс UEFA Cup-д тоглох хэмжээнд багаа хүргэж туршлагажсан, яах аргагүй Английн гарааны хаалгач.

David JAMES (13), 36 настай, Premiership-ийн Manchester City багийн хаалгач. Орон гаран тоглолттой. Тоглолт н орсон үедээ маш сайн хамгаалдаг ч анхаарал нь сарних үед тун хайнга. Тиймдээ ч 2 жил Английн гарааны хаалгач байгаад Robinson-д боломжоо алдсан. Тоглолтын үед анхаарлаа сайн төвлөрүүлвэл баргийн бөмбөг Английн хаалганд нэвтрэхгүй байх магадлалтай.

Scott GARSON (22), 21 настай. Premiership-ийн Liverpool багийн сэлгээний хаалгач. Norwich багийн Robert GREEN хэдхэн хоногийн өмнө бэртсэн тул тэрээр Английн 2 дах сэлгээний хаалгачаар энэ дуаагийн дэлхийн аваргад оролцох завшаан тохиосон. Английн шигшээ багт анх удаагаа орж байгаа тул олон улсын тэмцээний туршлага багтай..

ХАМГААЛАГЧИД:

Английн багийн хамгаалалт дэлхийн аль ч багаас илүү найдвартай гэж болохоор. Төвийн хамгаалалтад л гэхэд Premiership сүүлийн хоёр жилийн аваргыг дараалан хүртсэн Chelsea багийн алхагч John Terry, алдарт Manchester United-ийн Roу Ferdinand, Liverpool-ийн Jamie Garragher, Arsenal-ийн Sol Campell нарын хэн нь гарааны хэн нь сэлгээний байх вэ гэдгийн ялгааг гаргахад тун амаргүй. Жигүүрийн хамгаалалтад Manchester United-ийн хашир туршлагатай Gary Neville, Arsenal-ийн Ashley Cole нар гар гараанд байх нь тодорхой ба тэдний сэлгээгээр Bayern Munich-ийн Owen Hargreaves Chelsea-ийн Wayne Bridge мөн Liverpool-ийн төвийн хамгаалагч Jamie Garragher энэ байрлалд бэлтгэгдэж буй.


Gary NEVILLE(2), 31 настай, Premiership-ийн Manchester United багийн баруун жигүүрийн хамгаалагч. Английн шигшээ багт хамгийн олон тоглосон 10 тоглогч нарын нэг. 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож бага шөвөгт шалгарч байсан. 2002 оны дэлхийн аваргын тэмцээнд бэртлийн улмаас оролцож чадаагүй. “Урьд өмнийн элдэв шалтгаануудыг мартъяа. Энэ жил Английн баг дэлхийн аварга болох хамгийн боломжтой” хэмээн өгүүлсэн

Ashley COLE (3) 26 настай Arsenal багийн зүүн жигүүрийн хамгаалагч. Мөн довтолгоонд маш сайн оролцдог. 2001 оноос Английн шигшээд тоглож эхэлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шалгаруулалтын тоглолтуудад амжилттай тоглож өөрийн байрлалдаа гарааны тоглогч болж чадсан. Өнгөрсөн улиралын ихэнх үед бэртэлийн улмаас Arsenal багтаа тоглож чадаагүй ч сүүлийн үед бэртэлээсээ ангичирж энэ жилийн тэмцээнд ид иртэй тоглоно гэж тооцож буй.

Rio FERDINAND (5) 28 настай, Premiership-ийн Manchester United багийн төвийн хамгаалагч. 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд маш амжилттай тоглож түүнийхээ нөлөөгөөр Leeds United багаас Manchester United багт Английн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ болох 30 сая паундаар зарагдаж байсан. Техник сайтай тоглогч гэж тооцогддог. Энэ жилийн дэлхийн аваргад гарааны тоглогчоор тоглохоор сонгогдоод буй.

John TERRY (6) 26 настай, Premiership-ийн Chelsea багийн ахлагч, төвийн хамгаалагч. Сүүлийн хоёр жил өөрийн клубээ Premiership-ийн аварга баг болоход хамгаалалтын бат цайз болж зогссон. Ямар ч нөхцөлд байрлалаа зөв олж хамгаалалт хийж дөнгөдөг дайчин тоглогч. Английн шигшээд гарааны тоглогч байх эрхээ бүрэн тодорхойлж чадсан. David Bekham-ийн дараа Английн багийн ахлагч болох боломжтой сайн манлайлагч гэж тооцогддог.

Sol CAMPBELL (12) 32 настай, Premiership-ийн Arsenal багийн төвийн хамгаалагч. Өнгөрсөн жил бэртэл нилээд авч мөн сэтгэл зүйн тавгүй байдалд орж байсан ч сүүлийн саруудад эргэж формдоо орж буй. Энэ жилийн Champions League тоглолтын аваргын төлөөх тоглолтод амжилттай хамгаалан тоглож мөн гоол оруулж байсан. Энэ удаа Английн гарааны багт багтаагүй ч өөр багт бол үг дуугүй гараанд зогсох сэлгээний тоглогч.

Wayne BRIDGE (14) 26 настай, Premiership-ийн Chelsea багийн тоглогч хэдий ч одоогоор Fulham гэрээгээр тоглож буй. Зүүн жигүүрийн хамгаалагчийн байрлалд ихэвчлэн тоглодог. Ashley Cole-ийг орлон тоглогчоор тооцогдож буй.

Jamie CARRAGHER (15) 28 настай, Premiership-ийн Liverpool багийн төвийн хамгаалагч. Өнгөрсөн онд өөрийн клубээ Champions League-ийн аварга болоход түүний эцэж цуцахыг мэдэхгүй дайчин онцгой үүрэг гүйцэтгэсэн. Үндсэн байрлал нь төвийн хамгаалагч хэдий ч Английн шигшээд жигүүрийн хамгаалагчаар эсвэл төвийн хагас хамгаалагчаар ихэнхдээ тоглодог. Хичээнгүй, дайчин шинж чанартай тоглогч. Gary Neville-ийг орлох эсвэл Английн баг тоглогч нарын байршилаа өөрчилвөл төвийн хагас хамгаалагчаар тоглох боломжтой.


ТӨВИЙН ТОГЛОГЧИД:

Английн багийн төвийн тоглогч нар ч олны танил одууд. Багийн ахлагч David Beckham, Liverpool-ийн багийн ахлагч Steven Gerrard, Chelsea-ийн Frank Lampard, Joe Cole нар гараанд байна гээд харахаар аргагүй нэгийг бодогдуулахаар. Аль байрлалд хэнийг нь тоглуулж тэдгээрийн боломжит хамгийн сайн хувилбарыг гаргаж авах вэ гэдэг нь л дасгалжуулагч Ericsson-ийн толгойг өвтгөж буй.

Steven GERRARD (4) 26 настай, Premiership-ийн Liverpool багийн ахлагч, төвийн тоглогч хэмээдэгч хамгаалалтын болон давшин тоглолтын аль алинийг тун сайн хийдэг. Бөхөөр болон олон талын барилдаантай хүн. Liverpool багаа олон удаа хүнд байдлаас гаргаж алдарын тавцанд хүргэж байгаа. Хамгийн үл мартагдах амжилт нь өнгөрсөн жилийн Champions League-ийн аваргын төлөө Inter Milan багт 3:0 харьцаатайгаар хожигдож байсан багаа ялалтад хүргэж чадсан явдал байв. Мөн энэ жилийн FA-ийн цомын төлөөх финалийн тоглолтод нэмээлт цагт талбайна бараг төвөөс гоол хийн багаа тэнцүүлж улмаар торгуулийн цохилтоор Liverpool аваргалж чадсан.

David BECKHAM (7) 31 настай, Spain-ний La Liga -ийн Real Madrid багийн төвийн тоглогч. 3 дах удаагаа дэлхийн авага шалгаруулах тэмцээнд орж буй. Туршлагатай, холын оновчтой дамжуулалт, байндаа тусдаг чөлөөт өшиглөлтөөрөө алдартай. Английн шигшээгийн багийн ахлагчаар 6 дах жилдээ хүчин зүтгэж буй. Чөлөөт өшиглөлтийн энэ цаг үеийнхээ мастер гэж үнэлгддэг. Тоглодог клуб, улсынхаа шигшээг энэ л оновчтой чөлөөт өшиглөлтөөрөө олон удаа амжилтад хүргэж чадсан.

Frank LAMPARD (8) 28 настай, Premiership-ийн аварга Chelsea багийн төвийн тоглогч. Багийн тоглолтыг удирдан жолоодогч. Английн Мэрэгжлийн Хөл Бөмбөгийн Сэтгүүлчдийн шагналт, Европийн шилдэг хөл бөмбөгчийн 2-р байрын шагналт. Төвийн тоглогч хэдий ч энэ жил лийгийн тогололтод 15 гоол хийж Chelsea багийн хамгийн олон гоол хийгчээр тодорсон. Дэлхийн шилдэг төвийн тоглогчдын нэгд зүй ёсоор орж буй.

Joe COLE (11) - 25 настай, Premiership-ийн Chelsea-ийн үндсэн багийн төвийн тоглогч. Зүүн жигүүрээр ихэнхдээ довтолдог. Сүүлийн хоёрхон жилийн дотор маш сайжирч Chelsea-ийн гарааны тогологч болтлоо өсөж Английн багийн олон жилийн гарц хайсан асуудал болоод байсан зүүн жигүүрийн төвийн байршилийн асуудалыг өөрийн тоглолтоороо шийдэж өгсөн. Бөмбөгтэй харьцах чадвар сайтай, хурдтай дайчин тоглогч. Энэ жилийн дэлхийн аваргаар тун сайн тоглож багтаа туслах боломжтой олны анхаарал төдийлөн татаагүй “битүү морь” гэж яриагддаг.

Owen HARGREAVES (16) 25 настай Германий лигийн аварга Bayern Munich багийн төвийн тоглогч. Англи ээжтэй Герман аавтай Канадад төрсөн түүнийг хамгийн глобалчлагдсан тоглогч гэж тохуурхадаг. Ихэнхдээ орлон тоглогчоор оролцдог. Английн шигшээд чухам төвийн хагас хамгаалалтад уу баруун жигүүрийн хамгаалалтад тоглох уу гэдэг нь тодорхойгүй байгаа.

Jermaine JENAS(17) 23 настай Tottenham Spurs багийн төвийн тоглогч. Английн шигшээд 2003 оноос эхлэн тоглож эхэлсэн. Гарааны багт хараахан багтаагүй ихэнхдээ орлон тоглогчоор тоглодог. Авъяаслаг төвийн тоглогч хэмээн мэрэгжэлтнүүдэд үнэлэгдэж буй.

Michael CARRICK(18) 25 настай Tottenham Spurs багийн төвийн хагас хамгаалагчаар тоглодогч. Английн шигшээд 2003 оноос эхлэн тоглож эхэлсэн. Төвийн үүргээр тоглодог. Английн баг байршилийн өөрчлөлт хийж төвийн таван тогологчтой тоглох хувилбарыг сонговол төвийн хагас хамгаалагчаар тоглох хамгийн эхний нэр дэвшигч гэж үздэг.

Aaron LENNON(19) 19 настай Tottenham Spurs багийн жигүүрийн довтлогч. Английн шигшээд анх удаагаа орж ирж буй. Хурдтай техниктэй түүнийг энэ жилийн тэмцээнд олны хараанд өртөх нэгэн гэж ярьцгааж байна. Ялангуяа Английн Б багийн Беларусийн багтай хийсэн тоголт нь түүнийг мэрэгжэлтнүүдээс ийм үнэлгээ авахад онцгой нөлөөлсөн.

Stewart DOWNING (20) 22 настай Middlesbrough багийнтөвийн зүүн жигүүрийн тоглогч. Хурд, техник сайтай. Өнгөрсөн жилээс Английн шигшээд дуудагдан тоглож эхэлсэн. Joe Cole-ийн байрлалд тоглодог түүний орлон тоглогч.


ДОВТЛОГЧИД:Энэ жилийн дэлхийн аварга шалгаруудах тэмцээнд од болон тодорох магадлалтай Wayne Rooney-ийн бэртэл хэрхэн эдгэхээс Английн багийн довтолгооны хүч хувилбар ихээхэн шалтгаалж байгаа. Тэрээр тоглох боломжгүй болвол Michael Owen Peter Crouch нар гарааны тоглогч болох нь бараг тодорхой болоод буй. Steven Gerrard-ийг Owen-ий ард зоож довтлуулах хувилбарыг туршиж үзсэн ч багийн formation нэг л дасал болоогүй мөн тоглогч нар нь ч 4-4-2 хувилбарыг илүүтэй үздэг хийгээд Peter Crouch-ийн тоглолт муугүй байгаагаас Ericsson буцаж Английн хэвшмэл байрлалд шилжсэнээ зарласан билээ.

Wayne ROONEY (9) 21 настай, Premiership-ийн Manchester United багийн довтлогч. 17 настайгаасаа Английн шигшээд тоглож эхэлсэн. 90 минутын турш тасралтгүй бөмбөгний төлөө гүйдэг дайчин техниктэй ерөөс төрөлхийн авъяастай хөл бөмбөгч гэж үздэг. Английн шигшээг Европ 2004-т шалгарахад, уг тэмцээнийн туршид ч тэрээр онцгой үүрэгтэй тоглосон. Харамсалтай нь тэрээр Португальтай тоглох явцад бэртэл авч уг тоглолт нь ч Английн багийн Евро-04-ийн сүүлийн тоглолт болж хувирсан. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн харууштай тоглолт үзүүлэх тоглогчийн нэгээр Rooney тодроод байсан ч 5 сарын сүүлээр тавхайн нэг ясаа хугалж Английн багийгдэжигч олны сэтгэлд сүүдэр буулгаад байгаа. Хэрвээ бэртлээ эдгээж мөн Английн баг хэсгээсээ гарвал сүүлийн тоглолтуудад тоглох боломжтой гэж үзэж буй.

Michael OWEN (10) 27 настай, Premiership-ийн Newcastle United багийн төвийн. Английн шигшээд 18 настайгаасаа тоглож эхэлсэн. 98 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үед Аргентиний хамгаалалтыг сэтэлж гоол хийн хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсанаас хойш тэрээр Английн шигшээ багт нийт 77 удаа тоглохдоо 36 гоол эсрэг багийнхаа хаалганд оруулсан амжилтаараа үе үеийн довтдогч нарын дотор 2-рт бичигдэж буй.

Peter CROUCH (21) 25 настай, Premiership-ийн Liverpool багийн длвтлогч. 2 метр 4 см өндөр. Нуруугаа аиглан агаарт байгаа бөмбөгийг хэнээс ч түрүүлж эзэмшдэг бас тийм өндөр гэхэд техник сайтай тул хамгаалагч нарт хамгийн халгаатай хүн болоод байгаа. 2-оос цөөнгүй хамгаалагч нарыг өөртөө татаж нөгөө дотвогчдоо зай гаргаж өгөх боломжтой. Ямайктай хийсэн дэлхий аваргын өмнөх бие халаах нөхөрсөг тоглолтод 3 бөмбөг оруулж уяа сойлго нь сайхан таараад байгаа. Гоол хийсний дараа түүнийгээ тэмдэглэж хийдэг робот бүжигээрээ мөн олон түмнийг хөгжөөдөг.

Theo WALCOTT (23) 17 настай, Premiership-ийн Arsenal багийн төвийн тоглогч. Arsenal багийн тоглолтод нэг ч удаа оролцоогүй өмнө нь Английн шигшээ ганц удаа дуудагдаж байгаагүй тэрээр энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ангийн багийн үндсэн тоглогочор сонгогдсон нь хөл бөмбөг сонирхогдын хувьд хамгийн алмайруулсан сонголт болоод байгаа.
Last edited by Bataa on Wed Jun 21, 2006 7:19 pm, edited 1 time in total.
sport.tsahimurtuu.mn
User avatar
Bataa
Английн ФЭН
 
Posts: 26
Joined: Thu Jun 08, 2006 12:42 am
Location: England

Postby .batka. » Tue Jun 13, 2006 6:45 pm

Owen Rooney 2 l Form.doo orchuul boloo doo
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby Gankhuu » Fri Jun 16, 2006 12:46 pm

Ene jil iim bireldehuuntei avargab olohgui bol dahiad hezee ch bolohgui daan ch chadahgui ldee
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby zizou » Sat Jun 17, 2006 3:02 pm

England avargalahad hetsuu l b.h Argentina Spain geed sanasaniig bodohod sain baguud olon b.a
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby .batka. » Sat Jun 17, 2006 5:12 pm

England tvrvvlne. Spian Argentine sain bna shvv. Brazil sanasniig bodohod tiim sain bish bna geech
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby Fantasy » Sat Jun 17, 2006 10:14 pm

Àíãëè ìààíü àâàðãà àâíà ãýäýãò èòãýæ áàéíà. :england:
True Blue
User avatar
Fantasy
 
Posts: 49
Joined: Sun Dec 11, 2005 12:36 am
Location: Stamford Bridge

Postby Nomer 10 » Tue Jun 20, 2006 6:18 am

Андуураад бичсэн бололтой. 66 онд 4-2-оор хожиж байсан :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Бамбууш » Wed Jun 21, 2006 1:34 am

yr ni iim sedeviiin hereg dahiad baigaa ymuu? Bas l England iig QQntQglQgch baagii nar davhij orj ireed uhtel myalna daa whahahah
tegeed ch heterhii ih magtaj baigaa yum bish uu/ DWayne Rooney iigiin tavhain yas odoo barag l al_Qada bulgiin tolgoilogchoos iluu baih chine ve?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby .boldoo. » Wed Jun 21, 2006 9:27 am

DWayne Rooney - Dwyane Wade or Wayne Rooney ?? :mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6302
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby King_9 » Wed Jun 21, 2006 7:13 pm

Tiim shu England maani turuulchuul mun saihnaa
User avatar
King_9
 
Posts: 15
Joined: Sun Jun 18, 2006 2:18 pm
Location: England

Postby Бамбууш » Thu Jun 22, 2006 1:00 am

[quote=".boldoo."]DWayne Rooney - Dwyane Wade or Wayne Rooney ?? :mrgreen:[/quot/] QQh hQQ
:smile: Wayne Rooney yum aa
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby .boldoo. » Thu Jun 22, 2006 10:46 am

:mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6302
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

jal

Postby jal » Tue Jun 27, 2006 5:09 pm

англи бол англи шүү дээ тэдний тоглолт орвол энэ дэлхийд зогсоох баг байхгүй. Анлийн лигийн тоглолтыгн үздэг бол энийг мэдэх ёстой шүү. 2005 онд яалаа л Ливерпүүүл ийг сан лд аа
Тэдэнд аз л дутдаг юм
go england go lampard to world cup winner
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...


Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest