World Cup - Germany 2006: Group G, FRA-SUI-KOR-TOG

G хэсгээс аль 2 баг шалгарах вэ?

Франц, Солонгос
9
31%
Франц, Швейцарь
16
55%
Франц, Того
1
3%
Солонгос, Того
1
3%
Солонгос, Швейцарь
1
3%
Того, Швейцарь
1
3%
 
Total votes : 29

World Cup - Germany 2006: Group G, FRA-SUI-KOR-TOG

Postby El Payaso » Tue Jun 06, 2006 9:06 am

Image


Франц

Image
Image
дасгалжуулагч : Раймон Доменек

хаалгачид:
Фабьен Бартез (Марсель, Франц)
Грегори Купе (Лион, Франц)
Микаэль Ландро (Нант, Франц)

хамгаалагчид:
Микаэль Сильвестр (Манчестер Юнайтед, Англи)
Вильям Гальяс (Челси, Англи)
Лилиан Тюрам (Ювентус, Итали)
Вилли Саньоль (Бавари, Герман)
Жан-Ален Бумсонг (Ньюкасл, Англи)
Паскаль Шимбонда (Уиган, Англи)
Эрик Абидаль (Лион, Франц)

хагас хамгаалагчид:
Зинедин Зидан (Реал Мадрид, Испани)
Клод Макелеле (Челси, Англи)
Патрик Вьейра (Ювентус, Итали)
Викаш Доразо (ПСЖ, Герман)
Алью Дьярра (Ланс, Франц)
Флоран Малюда (Лион, Франц)
Франк Рибери (Марсель, Франц)

довтлогчид:
Сильвен Вильтор (Лион, Франц)
Тьерри Анри (Арсенал, Англи)
Давид Трезеге (Ювентус, Итали)
Джибриль Сиссе (Ливерпуль, Англи)
Луи Саа (Манчестер Юнайтед, Англи)

Image

Францчууд 2006-д гээд бодонгуут Зизу өөрийн эрхгүй санаанд буумаар... 8 жилийн өмнө гайхамшигт тоглолтоороо бүхнийг алмайруулан алтан дагинийг нутгийн дэвжээндээ гардан авч байсан даруухан франц залуугийн хувьд энэ дэлхийн аварга сүүлийн дэлхийн аварга энэ дэлхийн аваргад тоглох тоглолтууд сүүлийн удаа ногоон талбайдаа гарч буй нь болох нь... Ингээд бодохоор харамсмаар... гэхдээ тэр бид бүхэний ой тойнд хангалттай олон гайхамшигуудыг хадаж орхисон гэдэгтэй хэн ч маргахгүй буй за....
Хэдийгээр нас нь явж байгаа ч гэсэн Зизу одоогоор багийн голын шугамын гол хүн хэвээрээ л байна... Францийн төдийгүй дэлхийн шилдэг Плэймэкер хэвээрээ л... Сүүлийн дэлхийн аварга сүүлийн тоглолтууд мэдээж хэрэг энэ бүхнээ нэр төртэй дуусгах гэсэн чинхүү хүсэл эрмэлзлэл түүний цээжинд нуугдаастай байгаа... Энэ нь ч түүний хувьд гурван өнгөтнүүдийн хувьд боломжгүй зүйл бишээ... Зизугийн хүсэл мөрөөдлийг биелүүлхэд туслах гээд Макелеле, Виера, Анри, Трезеге нар зогсч байна гээд бодохоор...
2000 оны еврод Францчуудын бүрүүлсэн байсан бүрэлдэхүүнийг би одоо ч биширч явдаг тэр бол бараг л мөрөөдлийн шигшээ баг байсан... Түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрч цагийн эрхээр шигшээ багийн өнгө төрх өөрчлөгдсөн ч Францчууд шилдэг багуудын тоонд зүй ёсоор орно...
Францчуудын хамгийн хүчирхэг тал бол яах аргагүй нүүрний шугам... Английн лигийн шилдэг Анри, Сери-А-ийн шилдэг Трезегэ, улирлын дундаас гэмтэл бэртлээс эргэн ирсэн гэдгээ тунхаглан зарласан Луйс Саха, Хуучин буу Вильторд, Редсийн Хүчирхэг довтлогч Сиссе гээд л... Угаасаа ч сүүлийн хэдэн жилийн туршид энэ байрлал дээр хахаж байгаа гэж хэлж болно.... Ямарсайндаа л өөр хаана ч гараанд гараад тоглочих чадалтай Саха, Сиссе нар сэлгээнд сууж, Анелька дэлхийн аваргыг зурагтаараа үзэж суухав... Үүнд мэдээж Анри ба Трезеге гэсэн хослол л буруутай...

Image

Нас чацуу шигшээ багийн замнал ч хөлбөмбөгийн замнал ч зэрэг эхэлсэн залуус... 98 онд хамтдаа анхлан шигшээ багт багтан тоглож байсан Монаккод ч сүүлд Ювед ч хамтдаа байсан... Энэ хоёр довтлогч амьдрал дээр гайхалтай сайн найзууд байгаад зогсохгүй ногоон талбай дээр ч бие биесээ маш гайхалтай ойлголцон эсрэг багаа үргэлжийн аюул дунд байлгадаг... Энэ хоёр бол өөр аль ч багт байхгүй хүчирхэг довтолгооны хослол... Анригийн хувьд энэ жил тун сайхан тоглолт үзүүлж залуу их буучидаа удирдан аваргуудын лигийн финалд шалгарч чадсан билээ... Харин Трезегийн хувьд өнгөрсөн жилийн гэмтэл бэртэлээсээ бүрэн дүүрэн илааршиж Ювегийн хамтаар Скудетто хүртээд байгаа бөгөөд сүүлийн улирлын Ювегийн мэргэн бууч болоод байна... Саха, Сиссе ЕПЛ-ийн шилдэг 2 довтлогч... Сахагийн хувьд улирлын дундаас МАН-д бужигнуулж Рүүдийг ажилгүй болгож орхисон бөгөөд гайхалтай сайхан формтой байгаа билээ.... Гэлээ ч энэ 2-ын хувьд энэ жилийн дэлхийн аваргаар ихэнхи цагийг сэлгээний сандалд өнгөрүүлэх нь бараг гарцаагүй бизээ...

ImageImage

Харцаа дунд шугам руу шилжүүлэх юм бол тэнд мэдээж домогт Зизу зогсох болно... Ид үе шигээ тоглож чадахгүй ч бас ч гэж супер тоглочихож чадна... өмнө нь 2 ч дэлхийн аваргад тоглосон нөр их туршлага байгаа...
харин төвийн хагас хамгаалалтанд Макелеле, Виера нар зогсоно...

Image

энэ бол бас л төвийн хагас хамгаалалтын супер 2 хослол гэхээс өөр юу гэхэв... дэлхийн шилдэг 2 төвийн хагас хамгаалагч нэг багт цугтаа гарна... энэ 2 эсрэг багийн довтолгоог сарниулхаас гадна өөрийн багийнханд ашигтай дамжуулалтуудыг талбайн төвөөс хийх болно... ҮҮн дээр нэмэгдээд Шинэ Зидане гэж нэрлэгдэж том багуудын арааны шүлсийг гоожуулах болсон Фрэнк Рибери хэмээх нэг шинэ од байгаа... Түүнийг багтаахын тулд Жьюлиг шигшээгээс киклэх болсон хэмээн яриж байгаа...

Image

За тэгээд Лионы Малоуда, Ленсийн Диарра нараас хагас хамгаалалтын шугам бүрдэнэ...
Харин арын фронтыг Лилиан Тюрам тэргүүтэй баг бүрдүүлнэ...

Image

Олон жилийн нөр их туршлага бүхийн Тюрам дээр нэмэгдээд юниверсаль хамгаалагч Галлас, Баварийн супер жигүүрийн хамгаалагч Саньоль Энэ улирлын примерь лигийн нээлт Чимбонда, Ньюкастлийн Жеан Алан Боумсанг, улаан чөтгөр Силвестр нараас бүрдэнэ...
Харин Францийн шигшээ багийн хамгийн хүндрэлтэй асуудал хаалгачийн асуудал болоод байна... Бартезээс хойш Коупет нэгдүгээр хаалгач болсон байсан хэдий ч саяхан дасгалжуулагчтайгаа муудалцасны улмааё бэлтгэлийн байраа орхиж явсан билээ... ҮҮнд бухимдсан Доминек Бартезийг нэгдүгээр хаалгач болгох талаар яриад амжсан... аль аль нь нас нь явж байгаа тийм ч супер биш хаалгачид...

Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38757
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 10 » Tue Jun 06, 2006 9:30 am

Швейцар

Үзэсгэлэнт сайхан байгалиараа Европтоо төдийгүй дэлхийд зартай энэ жижижгхэн улсын хөлбөмбөг сүүлийн жилүүдэд огцом хурдтай хөгжиж байгаа. Ирэх Европын аваргыг нутагтаа зохиох болсон. 2008 оны тивийн аваргаас 2004 оны тивийн аварга уруу анхаарлаа хандуулбал нэгэн дуулиант хэрэг санагдана. Багийн од Фрай хэсгийн тоглолтод Англид 3-0-оор хожигдсон тоглолтод Жеррардыг нулимчихсан юм. Талбай дэх шүүгч хараагүй ч телевизын камер нотолсноор 3 тоглолтоор торгуулж тэрээр нутагтаа ад үзэгдэв.

Image

Энэ тухай би дурсахыг хүсэхгүй байна, тэр бол өнгөрсөн үе гэж тэр ярина. 2003 оны 1 сард Швейцараас Францын Stade Rennes уруу шилжээд тэр эхэндээ нөөцийн суудалд хангалттай суудаг байв. Гэхдээ өөртөө олдсон талбайд гарах боломжуудыг ашиглаж чадсанаараа гараанд баттай гарах болов. 2004/2005 улиралд 20 гоолоор лигийн мэргэн буучаар ч тодорч үзлээ. Энэ нь түүнийг нутгийнхан нь эргээд хүндэлдэг болгож орхив. Дэлхийн аваргын урьдчилсан тоглолтод долоон гоол хийж багтаа асар их тус хүргэсэн нь өөрийг нь бүр ч алдаршуулсан. 1994 онд сүүлийн 16-д үлдэж байсан тэд 12 жилийн дараа ийнхүү дахин дэлхийн аваргад орох эрхээ авсан юм. Энэ бүхэнд гэхдээ хамгийн их гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол дасгалжуулагч Якоб „Көби“ Кун юм. У-21-ийн дасгалжуулагч байсан тэрээр өөрийнхөө эгнээнд байгаа тоглогчдоос ихэнхтэй нь тэнд өмнө нь ажиллаад үзчихсэн болохоор гар сайхан нийлж байгаа.

Image

Шигшээгийн ахлахын ажил аваад эхэндээ жаахан самгардаж олон нийтээс шүүмжлэл хүлээж байсан ч цаашдынхаа ажил хэргээр тэднийг өөр лүүгээ эргүүлсэн энэ эрхэм одоо бол нутагтаа хөдөлмөрийн баатар. Төрөлх хот Цюрихт нь түүнд зориулж Көби Куны талбай хүртэл байгуулсан. 1966 оны дэлхийн аваргад орж байсан тэрээр 10000 хүрэхтэй үгүйтэй хүн үздэг байсан шигшээгийн тоглолтыг стадион дүүрэн үзэгчтэй болгож чадсан юм. Энэ их дэмжлэг уухайллын хүчээр тэд хүчирхэг Туркийн шигшээг талбайдаа 2-0-оор хожиж чадсан. Хариу тоглолтод тэд асар хүнд дарамт тамын тогоон дотор тоглож 4 гоол алдсан ч 2 гоолыг бярдаж хийсэн, үүнийхээ ч хүчээр дэлхийн аваргын билетийг өвөрлөсөн билээ. „Манай баг тун залуу, дэлхийн аварга бидний хувьд арай л эрт ирж байна. 2 жилийн дараа нутагтаа болох тивийн аваргад харин өөр бодолтой орох болно“ гэж тэр хэлсэн. Багийн бүрэлдэхүүнийг харахад нас залуу, цус шингэн залуу хүүхдүүд олон бий ч туршлагатай ахмад тоглогчид бас бий. Эдгээрээс хамгийн нэртэй нь Иоханн Фогел. 22 настайдаа шигшээгийн ахлагч болсон тэрбээр Грассхоперстой 3 удаа, Эйндховентэй 4 удаа лигийн аварга болсон. Өнгөрсөн зун түүний мөрөөдөл биелж Миланы бүрэлдэхүүнд орон тоглох боллоо.

Image

Хэсгийн тоглолтод тэд Тогог аргалж дөнгөх байх. Солонгостой их хүнд тоглолт хийнэ. Энэ тоглолтод хожвол од нь гийгээд хэсгээсээ нэгээр гарахыг ч үгүйсгэхгүй. Францыг урьдчилсан шатанд нэг хожиж, нэг тэнцсэн. Францтай нийтдээ 24 тоглож 9 хожил 6 тэнцээ 9 хожигдолтойгоор яг адилхан үзүүлэлттэй байгаа. Оруулсан гоол нь хүртэл ижил 39. Франц бяцхан хөршөөсөө алергинтэй, энэ нь хэвээр үргэлжлэхийг үгүй гэх аргагүй.

Өмнөд Солонгос

Дэлхийн аваргад долоон удаа оролцсон улс Ази тивд Солонгосоос өөр үгүй. Эдгээрээс тэдний хамгийн өндөр амжилт нь 4 жилийн өмнөх Японтой хамтарч зохиосон дэлхийн аварга. Италийг шүүгчийн хүчээр хожсон ч нэмэлт цагийн 117 дэх минутад Аны мөргөсөн гоолыг яах ч аргагүй. Италичууд уурссандаа зочид буудлын хамаг эд хогшлыг эвдэж хэмхэлчихээд яваад өгч байсан. Сери А-ийн Перужиа ч Антаы гэрээгээ тэр дор нь цуцалсан. Италийг хэн дэлхийн аваргаас шахна, тэр Италиас явах ёстой хэмэн багийн эзэн тэр үед хэлж байсан юм. Гэхдээ Итали Солонгосчуудтай эртний түнжин муутай. Тэртээ 60-аад онд Хойд Солонгост хожигдон тэмцээнээс гарч байсан удаатай. Италийн дараа тэд Испанийг мөн л луйвраар хожсон гэдэг нь бүгдэд ил. Энэ удаад тэд хэсгийн тоглолтын дараа хоорондоо тэд хоорондоо таарах магадлал бий. Ингэлээ гэхэд ч Солонгос зүгээр нэг хожигдоод өгчихгүй нь лавтай. Испаний дараа Германд харин азгүй байдлаар 1-0-оор хожигдож байсан. Гэхдээ энэ тоглолтыг Европын ихэнх оронд нааштайгаар хүлээж авч байлаа. Германы заналт дайсан Англи хүртэл „Одоо л хөлбөмбөг хэвийн гольдролдоо орлоо“ гэж байсансан. Гэлээ ч түүх түүхээрээ үлдэнэ. Дэлхийн аваргын шөвгийн дөрөвт үлдсэн Азийн анхны улс болон бичигдэх болсон. Энэ амжилтын гол хөдөлгүүр нь голланд дасгалжуулагч байлаа. Солонгосын ерөнхийлөгч хожим Голландад айлчлах үеэрээ зориуд цаг гарган түүнтэй уулзаж байсан гэдэг. Улсын ерөнхийлөгчөөс ийм их хүндлэл хүлээсэн коуч түүнээс өөр бараг үгүй. Хиддинкээс хойш солонгосчууд голланд дасгалжуулагчийг тахин шүтэх болов. Хиддинкийн дараа португал мэргэжилтэн авсан ч удаалгүй төрхөмд нь буцааж оронд нь голланд Бонфререг авчирлаа. Гэсэн ч тэр энд идээшсэнгүй, Евро-2004-өөр Голландтай бүтэлгүйтдэг Дик Адвокаатыг нутагтаа заллаа.

Image

Адвокаат Евро-2004-ийн дараа Шотландын Глазгод гайгүй амжилттай байсан ч Бундеслигийн Гладбахт олигтой гавиагүй байсан юм. Түүний Солонгос дэх ажлын үр дүн нь одоо л харагдана.

Image

Адвокаатын гарт байгаа хөзрүүдээс хамгийн том мод нь Манчестерийн Жи-Сун Парк. Хиддинк Солонгост очоод түүнийг Европ руу гаргаж Эйндховенд ачаачсан. Тэнд Парк өөрийгөө банзнаас гараанд гардаг болтол хөгжүүлж чадсан.2004/2005 оны улиралд лигээс хос цом хүртэж, Аваргуудын лигид одтой тоглосон нь Английн аварга багийн хараанд өртөж орхив. Мань эр ч тэгээд тэнд 2009 он хүртэл гэрэ байгууллаа. Английн хатуу ширүүн лигт азийн жижигхэн тоглогчид тоглож чаддагийг тэр нотолсоор буй. МанЮ-д очих үедээ тэр „Би Бэкхем шиг том од болж чадахгүй ч түүн шиг сайн тоглохын тулд бүхнээ зориулна“ гэж байсан юм. Сэр Алекс Фергюсон “Би олон тоглогчтой таарч байсан ч түүн шиг сахилга бат сайтай, юманд идэвхтэй ордог тоглогчтой ховорхон таарч байсан“ гэж хэлж байлаа.

Image

Солонгосын гарааны 11-ийн ихэнх тоглогч нь нутгийн индианууд бий. Тоттенхэмын Ён-Пио Ли арын бүсээс бас довтолгоонд их нэмэр болох болов уу. Ганад хэд хоногийн өмнө 3-1-ээр тавиулчихсан тэд Тоготой бас л зүдэргээтэй тоглолт хийнэ. Гэхдээ солонгосчуудын хамгийн гол тоглолт бол Швейцартай хийх тоглолт. Энд л тэд үхэх сэхэхээ үзэж, хэн нь цааш явахаа үзэх болно.

Того

Тэд дэлхийн нэгдүгээр дайны өмнө колони байсан улсдаа дэлхийн аваргад анх удаагаа оролцохоор ирсэн. Хэний ч үл мэдэх энэ багийн од нь маргаангүй Эммануэл Адебаеор. Бараг ганцаараа багаа дэлхийн аваргад оруулж улс үндэстнээ баярлуулсан гавьяатан. Урьдчилсан шатанд 11 гоол хийсэн нь тивдээ шилдэг нь байлаа.

Image

Бүр гоолны машинууд болох Барселоны Это Челсигийн Дрогба намын өмнө шүү. Үүний шагнал нь ч түүнд ирэв. Это Дрогба нарын нэгэн адил том багт ирлээ. 10 орчим сая еврогоор Монако багаас Арсеналд газардаж, 2010 он хүртэл гэрээ байгуулсан нь тэр бүр тоглогчдод олддоггүй боломж. Тэр улсдаа маш нэртэй. Африкийн шилдэг дасгалжуулагч Стефен Кеши түүнийг тивийн аваргаар Конготой тоглоход банзанд суулгаснаас болж ажлаа алдсан нь үүнийг гэрчилнэ. Түүний орлогч Отто Фистерс хар тивийн хөлбөмбөгийг маш сайн гадарлах нэгэн.

Image

У-17-д Ганатай дэлхийн аварга болж байсан тэрээр Сенегал, Зааны ясан эрэг Конготой ажиллаад үзчихсэн. Тэр дэлхийн аваргаас өмнө 5-хан сарын өмнө ажлаа хүлээж авсан. Тогогийн багт Герман Францын орон нутгийн лигүүдийн тоглогчид олноор бий. Сенегалыг хожсон баг гэхээр хоосонгүй мэт. Гэхдээ хэсэгтээ сенсаац тарина гэдэг нь юу л бол.

Image

Ямар ч байсан Того гэхдээ дэлхийн аваргын эхний титмийг авч орхисон. 24 настай того бүсгүй дэлхийн аваргад орсон 32 багийн миссүүд дундаас World cup miss боллоо.

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ..::Affictor::.. » Tue Jun 06, 2006 1:05 pm

Korea ene jil bulhaitsaj chadahgvi de.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4816
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Аагий » Tue Jun 06, 2006 2:21 pm

Солонгос нэг ч гоолгүй, хэсгийн бүх багтаа хожигдож 0 оноотой хэсэгтээ хамгийн сүүлийн байр эзлээсэй... хэхэ
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15510
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby horidol » Tue Jun 06, 2006 8:13 pm

hoorhiisiig yah gesiim dee
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby ..::Affictor::.. » Wed Jun 07, 2006 1:46 pm

France 2002 onii azgvitlee zasah bailgvi de.Bas dahiad Togo gesen suraggvi bagt hojigdoh yum bolov uu?Senegald hojigddog shig
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4816
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Mr S » Wed Jun 07, 2006 2:13 pm

Францын шигшээг тойрсон шуугиан дэгдсэн билээ............... 2 хаалгач нь муудалцсан гэж.............. харин үүнийг шигшээгийн номер нэг болсон Бартэз үгүйсгэж бна............ тэрээр би Грэгтэй муудалцсан зүйл огт байхгүй гэж мэдэгдлээ..............
уул нь Григорий Купэг /ЛИОН-г аварга болоход чухал үүрэг гүйцэтгэсэн/ шигшээгийн номер нэгээр Доминэч сонгоод байвал багаа Алпийн нуруун дахь цанын баазад байрлах амралтанд Купэ багийн дасгалжуулагчтай муудалцаж шигшээ багаа орхиж дур мэдэж явснаас шигшээгийн босс багийн номер нэг хаалгачийн байр суурийг Бартэзд өгсөн билээ.................. үүнд Бартэз тун сэтгэл хангалуун байгаа..............


өнөөдрийн Хятадтай хийх нөхөрсөг тоглолтонд довтолгоонд Сиссэ, Анри 2 хамтран тоглох гэнэ.............. Анри бол ер нь байнга гараанд гарч байгаа билээ.............
Image

уул нь Трэзэгэ гармаар юм........... гэтэл түүнийг формондоо ороогүй байгаа гэдэг шалтгаанаар гараанд гаргахгүй гэнэ...............
Image
энэ 2-н хослол маш хүчтэй баймаар.............. ямар ч байсан Трэзэгэ-н орыг Сиссэ авлаа............ Сиссэ сүүлийн бэлтгэлийн тоглолт дээр хэт трик хийсэн бөгөөд ер нь их сайн бэлтгэлтэй байгаа гэнэ...............
мөн эдний урд талын бас нэг өөр хүн болох Са-н бэлтгэл ч тун давгүй байгаа аж............

Хятадын эсрэг тоглох багийн гараанд............
16-Fabien Barthez; 19-Willy Sagnol, 15-Lilian Thuram, 5-William Gallas, 3-Eric Abidal; 6-Claude Makelele, 4-Patrick Vieira, 7-Florent Malouda, 10-Zinedine Zidane (captain); 12-Thierry Henry, 9-Djibril Cisse нар гарах аж............
харин шигшээд дуулиантайгаар уригдаад байгаа МАРСЭЛ-н Рибэриг сэлгээгээр тоглуулах аж...................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby ulka » Wed Jun 07, 2006 3:02 pm

Ene hesgiinhen tsuuhun fan tei yumuu. yasan tsuuhun bichij baih yum be. Argagui France aas uur favorit baihgui bolohoor ch yumuu. Schweitziin bag suuliin ued mash sain togloj baigaa bag. Yum yumand ni joohon turshlaga l dutaj baigaa baih.
France, Schweitz 2 garna.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Nobun@g@ » Wed Jun 07, 2006 5:20 pm

Угаасаа Трэзэгэ Ювэгийн хэргээс болоод сэтгэл санаагаар ч тиймхэн байгаа биз бодвол :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7491
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby chukcha2002 » Wed Jun 07, 2006 8:18 pm

Швeйцариуд гайгvй тоглочоосой.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby spain man » Wed Jun 07, 2006 11:28 pm

бид нарын хүсэлтээр болдог бол ч кореа гарахааргүй л боллоо. Гэхдээ эндээс Кореа гарчих байхаа францтай хамт
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13281
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Цоомоо » Wed Jun 07, 2006 11:30 pm

Би энэ Францын коач ДАШТ-ын дараа ёстой алуулна гэж бодож байгаа. Франц нэг их хол явах ч vгvй байх..
Доменеш Жюлиг аваагvй, баахан тєвийн довтлогч авсан, дээр нь одоо Бартезыг 1 номерын хаалгачаар сонгож тэнэгтээд...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16004
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Thu Jun 08, 2006 6:00 am

Франц хужааг азаар хожлоо. Сүүлийн минутад автогоол ороогүй бол 1-1-ээрээ дуусчих байсан байх. Хужаа тэгээд паанигтаад дахиад нэг гоол алдчихсан. Мексиктэй тоглоход Рибери сэлгээгээр орж ирээд алж тавьсан, өнөөдөр яг тэглээ. Энэ нөхөр дэлхийн аваргын нээлт болж мэдэх юм байна. Жули энэ 2-ыг -ууланг нь аваад өөр хэн нэгнийг гаргахгүй. Сиссе харин муухай гэмтлээ. Бараг тоглож чадахгүй боллоо доо, хэрэв тэгвэл оронд нь яаралтай Жулиг авах хэрэгтэй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Аагий » Thu Jun 08, 2006 8:14 am

Сиссе хайран юм. Баруун хөлнийхөө нэг ясыг хугалжээ. ДАШТ-д орохгүй гэнэ ээ. Энэ нөхөрсөг тоглолтууд тамирчидад яасан халгаатай байна аа.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15510
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Thu Jun 08, 2006 8:29 am

муусайн хужаанууд гэмтээчээ юу? хайран хүн... ясан ч их бэртдэг юм дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38757
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Seikoni » Thu Jun 08, 2006 8:44 am

хайран юм... Трэзэгэ гоолдоод байлуу? Зизу ах 16 дотор гайхамшигтай скилл үзүүлж яваад хужаагийн гарт таклдуулаад торгуулийн цохилт авсан.. даанч шонгоос хамаагүй дээгүүр цохиод пенальти алдчлаа..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Nomer 10 » Thu Jun 08, 2006 8:51 am

Зидан цохиогүй ээ, хальтраад уначихсан. Бороотой орсон байсиймуу яасийм, нөхдүүд унаад байсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby hulbumbugch » Thu Jun 08, 2006 10:47 am

Mal hujaanuud nuhursug toglolt gej meddguimuu haishaa yum. NUHURSUG geed nerendeeree baihad chin. Domenech odoo Giulyg avahguin baihdaa. Gehdee nuhur amraltaa avaad saihan zamaa aldaa biz odoo formondoo orno gej hetsuu baih.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Mr S » Thu Jun 08, 2006 10:57 am

Сиссэ China captain Zhi Zheng - с болж ДАШТ-г өнжихөөр боллоо доо................
одоо Доминэч Жули, Анэлка хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болжээ...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Thu Jun 08, 2006 1:30 pm

сахад боломж гарч дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38757
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby ..::Affictor::.. » Thu Jun 08, 2006 1:31 pm

Musain hujaa nar yaj bna aaa.Guily l ireh baih da Anelka ch bas l vnd oroh bailgvi

Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4816
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby mercer » Thu Jun 08, 2006 1:42 pm

Хайран ч хvн. Ribery ч vнэд хvрэх нь дээ.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby a_odko » Thu Jun 08, 2006 2:19 pm

Сиссэ хайран юм аа...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5367
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Цоомоо » Thu Jun 08, 2006 3:50 pm

Сиссе vнэхээр харамсалтай байна. Ямар ч тамирчинд ийм зvйл тохиолдож болно л доо. Гэхдээ ийм vед ингэдэг нь vнэхээр харамсалтай. Би Сиссег дэмжээд нэг их сvйд болоод байдаггvй л дээ. Гэхдээ л єчигдєр эхний vеийг vзээд сууж байтал уначаад уйлаад л явцан. Нєгєє Блэкбэрн дээр хєлєє хугалуулсан шигээ орилоогvй ч нэлээн л євдєж байх шиг байсан...Уг нь бол зvгээр л бємбєг тууж яваад тэгээд нэг хятад нєхєр хальт такл маркын ю мхйих шиг болсон...Тэр хятадын нэг их буруу ч байгаагvй л дээ...Гэмтэхгvй байна гэдэг бас нэг тєрлийн мэдрэмж юм даа, Сиссе азгvй юм...
Одоо Доменеш хэнийг дуудах юм байгаан.. Тєвийн довтлогч гэмтээд гарсан болохоор оронд нь тєвийн довтлогч дуудах юм болов уу, эсвэл Жюлиг дуудаж алдаагаа засах нь уу...
Хэрэв Жюлиг дуудвал би баярлах хэдий ч Доменешийг худлаа нєхєр юм даа л гэж бодно. Нэг тоглолтын тактик, схем гэж юм байгаа, тэрийгээ ДАШТ-аар гаргахын тулд Сиссегийн оронд Сиссе шиг тоглолттой л тоглогч л авах ёстойшд..Тэрнээс тэс єєр Жюлиг бол авах ёсгvй...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16004
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby mick » Thu Jun 08, 2006 4:56 pm

Одоо хүн сольж болох вмуу?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13752
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests