World Cup - Germany 2006: Group B, ENG-PAR-SWE-TRI

Аль хоёр нь гарах вэ?

Англи, Парагвай
4
9%
Швед, Парагвай
2
4%
Тринидад ба Тобаго, Англи
1
2%
Парагвай, Тринидад ба Тобаго
1
2%
Англи, Швед
38
83%
Швед, Тринидад ба Тобаго
0
No votes
 
Total votes : 46

Postby Seikoni » Thu Jun 22, 2006 10:36 am

Nomer 10 wrote:Хэлвэл урдаас гүй ээ Англи аюултай гэж хэлэх нь тодорхой юман дээр хэлээд хэрэггүй байлаа. Швед Тринидад дээр худалч хүнд 10 гоол хийх байсан ч жинхэнэ аз гэдэг нь л дутсан байх. Нэг нь л орсон бол швед нэгээр гарах байлаа л даа. Эсвэл Английн 2 хөндлөвч онодгийн нэг нь жаахан доошилсон бол. Гэхдээ одоо тэмцээн нэгэнт дууссан хойно маргаад яахав ээ. Би дараагийн Английн тоймыг бичихгүй гэж бодож байгаа. Яг голоор нь хэлэх гэснийг минь Английн фэнүүд хүлээж авах дургүй байдаг нь ажиглагдсан, тэгээд баахар хэрүүлийн эх үүсвэрийг тавьсан болчих гээд. Ийм юмыг би хүсэхгүй байна. Та нартай ч муудалцмааргүй байна, тэгээл болоо.

зөв зөв... хүмүүс жаахан хүлээцтэй прагматик хандаж сурцгаая...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Reda » Thu Jun 22, 2006 11:06 am

Seikoni wrote:бөөн аргагүй улсууд... :D Гана Манаг дэмжээж ч дээ...
соккер.нэт дээр гарсан санал асуулга дээр Англи Оуэнгүйгээр ДА болж чадах уу гсэн байна? би чадахгүй ээ л гэлээ.. асуулгын дүн бараг тэнцэж бйана.. 49хувь чадна үлдсэн нь чадахгүй гэжээ..


Сонин юмаа, Овен байвал чадна байхгvй бол чадахгvй гэхээр ер нь бvх хvмvvс Английг тvрvvлнэ гэж бодож бєглєсєн юм шиг байна.

Ибрагийн шєрмєс гэмтсэн гэв vv, тэгээд хэр байгаан бол ?
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby Gooner » Thu Jun 22, 2006 12:33 pm

Seikoni wrote:бөөн аргагүй улсууд... :D Гана Манаг дэмжээж ч дээ...
..

Би Чэх Гана тоглоход Ганийг дэмжсэн шд. :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Breathe! » Thu Jun 22, 2006 12:43 pm

Харин энэ Африкийн хэдийг гайгүй явчихаасай гэж уг нь хүсдэгийшд...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Bayara » Thu Jun 22, 2006 1:26 pm

Nomer 10 wrote:Би дараагийн Английн тоймыг бичихгүй гэж бодож байгаа. Яг голоор нь хэлэх гэснийг минь Английн фэнүүд хүлээж авах дургүй байдаг нь ажиглагдсан, тэгээд баахар хэрүүлийн эх үүсвэрийг тавьсан болчих гээд. Ийм юмыг би хүсэхгүй байна. Та нартай ч муудалцмааргүй байна, тэгээл болоо.

Номер10-н тойм яг голоор нь байж чадаагүй ээ. Ер нь Шведийг дэмжсэн үнэр ханхлаад байсан шдээ. Шведийг дэмжиж зүрх нь өвдөж, өвдөг чичирч байсан хүний нүдээр тоглолтын тойм бичсэн байналээ.
Англичууд 5 хагас хамгаалагчтай тоглох нь зөв байхоо. Каррахерийг зүүний хамгаалагчаар тоглуулаад бүтэхгүйм байналээ, тэнд хэнийг тоглуулнаа? Харегрийвз ард, Жерард урд байх их зүгээр санагдаж байна. За тэгээд гол найдвар Жерард, Рүүний 2 л байна доо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Nomer 10 » Thu Jun 22, 2006 2:48 pm

Заза нөхдүүдийг зөвхөн өөрийн багаа сохроор дэмждэг юм байна гэхээс өөр яахав. Английн хөлбөмбөг болохоор бүгд л муу ч байсан сайн гэцгээх юм. Эхний 3 тоглолтыг хар л даа, маш муу тоглосон. Английг хэн ч ингэж тоглоно гэж бодоогүй. Шведтэй эхний үед бол сайн үзсэн. 2-р үед алуулаа биз дээ. Эхний 2 тоглолттой ярих ч хэрэг байхгүй. Уг нь ингэж тоглох баг биш. Би бичсэн зүйлээ дараа энд тэндхийн сайтуудад бичсэнтэй тулгахад ихэнх нь таарч байсан. Тэгэхээр мэргэжлийн тэр сэтгүүлүүд бас голоор нь бичээгүй болж таарах нь л дээ. Челси ингэсээр байгаад анти-челси фэнүүд асар ихтэй болсон, араас нь Англи орчихжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Thu Jun 22, 2006 2:53 pm

Тэр зүрх салгалсан бол онцгой гоё тоглолтыг үзсэндээ тэгсэн хэрэг, би ийм ширүүн довтолгооныг маш цөөхөн харсан. Хамгийн гол нь эцэхгүй нэг хурдаар тэгж бөмбөгөө сайхан эзэмшиж уран пасстай тоглосонд бишрэхгүй байж үнэндээ чадаагүй юм шүү.

Үүнээс хойш Английн фэнүүд миний Английн сэдэвт бичсэн юмыг бүү уншиж байгаарай, энэ нэг юм ингэж л байдийн гээд орхичих ок.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Breathe! » Thu Jun 22, 2006 3:36 pm

Тэр 10ыг гомдоосон хүмүүс өөрсдөө сайхан тойм бичээрэй...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Bayara » Thu Jun 22, 2006 3:57 pm

Nomer 10 wrote:Тэр зүрх салгалсан бол онцгой гоё тоглолтыг үзсэндээ тэгсэн хэрэг, би ийм ширүүн довтолгооныг маш цөөхөн харсан. Хамгийн гол нь эцэхгүй нэг хурдаар тэгж бөмбөгөө сайхан эзэмшиж уран пасстай тоглосонд бишрэхгүй байж үнэндээ чадаагүй юм шүү.

Үүнээс хойш Английн фэнүүд миний Английн сэдэвт бичсэн юмыг бүү уншиж байгаарай, энэ нэг юм ингэж л байдийн гээд орхичих ок.

За уучлаарай, мэдээж би тэгж сайхан бичиж чадахгүй л дээ. Би Швед-Английн 2-р үеийг бүрэн үзэж чадаагүй юмаа. Тэгээд л 1-р үеээр төсөөлөөд байсан юмаа. Шөнө сэрүүлэг тавьчаад унтсан чинь яагаад ч юм сэрүүлэг дугараагүй /дуугарсан ч сонсоогүймүү бүү мэд/. Тэгээд өглөө гарч байхаар нь 1-р үеийг үзчихээд аргагүй ажилдаа яараад 2-р үеийг нь үзэлгүй явчихсан юм. Миний үзсэнээр Англичууд давгүй л тоглоод байх шиг байхад Номер10 Швед тасархай байлаа гэхээр нь л...
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Bayara » Thu Jun 22, 2006 4:04 pm

Breathe! wrote:Тэр 10ыг гомдоосон хүмүүс өөрсдөө сайхан тойм бичээрэй...

Номер10-аа хэрвээ гомдсон бол уучлаарай, миний буруу шүү :???: Тоймоо бичээд л байгаарай, би уг нь юмыг бодитойгоор л хүлээж авдаг шүү. Английн дасгалжуулагч муу байна. Тийм хүчирхэг бүрэлдэхүүнийг Швед шиг нэг баг болгож зангидаад, багийн тоглолт хийж чадвал уг нь их л юм дуулгах баг гэдгийг бол бүгд зөвшөөрч байгаа лдаа уг нь.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Бамбууш » Thu Jun 22, 2006 10:37 pm

Nomer 10 wrote:Хэлвэл урдаас гүй ээ Англи аюултай гэж хэлэх нь тодорхой юман дээр хэлээд хэрэггүй байлаа. Швед Тринидад дээр худалч хүнд 10 гоол хийх байсан ч жинхэнэ аз гэдэг нь л дутсан байх. Нэг нь л орсон бол швед нэгээр гарах байлаа л даа. Эсвэл Английн 2 хөндлөвч онодгийн нэг нь жаахан доошилсон бол. Гэхдээ одоо тэмцээн нэгэнт дууссан хойно маргаад яахав ээ. Би дараагийн Английн тоймыг бичихгүй гэж бодож байгаа. Яг голоор нь хэлэх гэснийг минь Английн фэнүүд хүлээж авах дургүй байдаг нь ажиглагдсан, тэгээд баахар хэрүүлийн эх үүсвэрийг тавьсан болчих гээд. Ийм юмыг би хүсэхгүй байна. Та нартай ч муудалцмааргүй байна, тэгээл болоо.

Helvel helj orhioch de uneheer goliig ni olj heldeg yum bol QQrQQ teriigee zQV gej bodoj baival bichej l orhioch
zaaval humuus chinii bichsend durtai baih esvel durgui baih albagui shu dee durgui neg ni durguitsne l biz!
Humuustee muudaltsahgui geed toim bichehgui gej baigaa chine neg l husmaa chamlasan huuhed shig sanagdaad baih yum
uug ni chi chine sahal sambaindaa barigdsan ZALuu l nadad tQsQQlQgdQQd baigaa shd
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Nomer 10 » Fri Jun 23, 2006 12:10 am

Английг Голландтай таарахад заавал бичнэ, учир нь манай баг. Чиний бичлэгүүдийг уншихад тун төвөгтэй юм. Тэгээд ч уншдаггүй л дээ :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby BB » Fri Jun 23, 2006 12:19 am

Hooe ingehed neg yum bna aa??

Yagaad delhiin ihenhi holbombog sonirhogchid England-n esreg bdag yum be?

England technik, taktik, ner hund yer ni yu ni ted nariin durguitsliig hurgeh bolov oo?

Manai holbombog sonirhogchdiin 10 hurehgui huvi ni england-g demjdeg, uldsen ni tegeed brasil argentina italy.

uneheer sonin bga biz? ta buhen bodoj uzeed nadad hariultaa helj bolohson bol uu?

Sweden- esreg toglohod (YADAJ BHAD BOON DARAMT) ter balai omnoh togloltuudiin statistik uneheer noloolson l doo.

Neg ni manaih hojdog geed dairsan, nogooh ni manaih hojih yumsan geed hamgaalsan,
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby Nomer 10 » Fri Jun 23, 2006 12:38 am

Би уг нь МанЮ-ийн фэн тул битүүхэндээ Английг харж л явдаг. Тэдний эсрэг занаж зүхээд байдаггүй. Тоглох ёстой формоороо байхгүй байгааг нь хэлэхээр нөхдүүд хүлээн зөвшөөрөхгүй юм. Тэгээд бүр хачин хачин юм хэлээд дайраад байхаар сүүлдээ дургүй хүрээд байгааг нуугаад яах вэ. Англи Герман 2-ыг таараасай, олон жилийн хариугаа авч дараа нь Аргентинтай сайхан тоглож супер тоглолтуудыг харуулаасай гэж хүсч байсан ч тийм юм болсонгүй. Гэхдээ үнэнийг хэлэхэд Герман Англи 2 таарсан бол Германы талд орох байсан. Англичуудын өөрсдийнх нь дэндүү бардам зан, бас фэнүүдийнх нь эрээ цээргүй сохор хамгаалалт дэмий санагдаад эхэлсэн. Английн хэвлэлүүд дэх мэдээллүүдийг германы хөлбөмбөгийн сонингууд хэвлэсэн байсан, ямар их дээгүүр үзэл үнэртсэн гээч. Гэхдээ миний хувьд Премиер лиги намба ван лиги хэвээр үлдэх болно. Ийм тэмцэлтэй лигид би дуртай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Бамбууш » Fri Jun 23, 2006 3:59 am

krill script olohgui yum bol bolohgui yum baina l daa
tsQm barailgadag baina shd ene nomer 10 hahahahha
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby oswin » Fri Jun 23, 2006 4:32 am

Англид дургvй монгол фен гэж бараг байхгvй юм биш vv?
дєнгєж 10-ын нэг ч гэх шиг. Энд бичиж байгаа хvмvvсийн 80% нь Английн фен биз дээ.
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby oswin » Fri Jun 23, 2006 4:34 am

tsolmonod wrote:krill script olohgui yum bol bolohgui yum baina l daa
tsQm barailgadag baina shd ene nomer 10 hahahahha


Энэ руу ороод уз:

http://www.tsahimurtuu.mn/horvuul.php :D
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Бамбууш » Fri Jun 23, 2006 4:42 am

QQ ih bayrlalaa
naadhiig chine l neg ashiglahgui bol baahan par par hiigeed l bainba
ihneesee avhuulaad ene nomer 10 ene ter unshdaggui gej barailgaad ketsuu l forum baina
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby JSP » Fri Jun 23, 2006 9:13 pm

Ємнє нь утсаар ярьж, тохирсны дагуу Нюрнбергийн галт тэрэгний буудал дээр Пашка гэдэг монгол залуу намайг угтлаа. Би гэж Английн фэнvvдийн орилоон, дуулианд мангуурсан амьтан бууж ирэв. Тvvний бvтэн нэрийг Б.Баяртогтох гэдэг. Багад нь єгсєн єхєєрдлийн нэр єдий хvртэл зvvлттэй яваа нь энэ аж. Бид Монголынхоо хийгээд хєлбємбєгийн тухай ойр зуурхныг ярилцсаар тэдний гэрт нь очлоо.

Пашка эхнэр, хvvхдийн хамт хоёр єрєє байранд даруухан аж тєрнє. Эхнэр, нєхєр хоёул эмч мэргэжлийг Монголдоо эзэмшжээ. Пашка Нюрнбергийн дагуул хот (манайхаар бол дvvрэг) Фуртэд англи хэлний нэгэн институтэд суралцдаг, заваараа бага сага ажил хийдэг гэнэ. Тэднийд монгол маягийн сайхан хоолоор дайлуулж байх зуур Халле-гаас Ганбаа гэдэг залуу хамтдаа тэмцээн vзэхээр ирлээ. Ингэсгээд 18 цагт Франкенштадионд болох тоглолт руугаа яарав. Харьцангуй эрт буюу хоёр цагийн ємнє гарцгаасан нь энэ л дээ.

Метрогоор зургаан буудал явж байж хvрэх газартаа очих ёстой гэнэ. Буудалд очиход нэг цуваа хєдлєхєд бэлэн, пиг дvvрэн хvнтэй зогсож байв. Шахцалдаад орчих санаатай зvтгэвэл улаан хувцсаар ижилссэн англичууд “No, no” гэцгээн халгаасангvй. Пашка хаалганы дэргэд зогсох цагдаад миний тасалбарыг vзvvлэн нэлээд ярьсны эцэст “Єєр хаалгаар багтаж чадвал орцгоо” гэсэн хариу авлаа. Галт тэрэг явахын эсрэг зvгт багагvй явж байж мєн л дvvрэн хvнтэй онгорхой хаалга руу нvдээ аниад л дайрчихав.

Хэрэв ингэхгvй бол дараагийнх нь 40 минутын дараа хєдлєх тул хоцорч мэдхээр байсан юм. Англичууд мєн л дуулсаар. Ашгvй нэг юм бидний ард хаалга хаагдан, цуваа хєдєллєє. Тэвчихээс єєр аргагvй, тэнд яг л саун шиг халуун байв. Тэгтэл шинэ танил Ганбаа “цvнх сав, халаас зэргээ анзаарч яваарай” гэлээ. Учрыг нь сонирхвол ємнє талд зогссон” халтар” хvvхэн Английн далбаа тохсон гараараа тvvний цvнхийг уудалж байгаад мэдэгдvvтээ цааш эргэн олны дундуур шургасан байв. Энд бас халаасны хулгайч байдаг аж. Хулгайч гэснээс хотуудынх нь тєв гудамжаар сав тоссон гуйлгачин, хогийн сав онгичин шар айрагны шил, лааз тvvгчид бас байдаг юм билээ шvv.

Очих газартаа хvрч метроны хаалга онгойход л гадаа хэдийгээр 20 гаруй хэм халуун байсан ч цээж дvvрэн амьсгаа авлаа. Буугаад явганаар явахад стадион нь тєдий холгvй юм. Замд тасалбар худалдаж авна гэсэн бичиг баригсад цєєнгvй. 250 еврогоор єгч, авалцаж байна гэцгээнэ. Надад замчилж явсан нєхєд маань тэгсгээд хоцорч, буцаад гарч ирэхэд тэндээ хvлээж байхаар тохиролцоод салав. Ганцаараа цааш явлаа. Суух сектороо бичигтэй самбараар заалгасаар очиход билет шалгах нарийн хонгил угтав. Тэнд тасалбараа автомат машинд уншуулж, биедээ vзлэг хийлгэн цааш орлоо. Эгээ улсын хил давж буй мэт. Цаана нь нэлээд яваад бас дахин ийм шалгалт таарна. Тvvнийг єнгєрєєж стадионд орлоо.

Зурагтаар хєлбємбєг vзэхэд гvйж харайдаггvй мань мэт шиг нь нэг захаас нь нєгєєд хvрэхэд бахардчихмаар санагддаг хєлбємбєгийн ногоон талбай тийм ч том санагдсангvй. Сэтгэл ихэд догдолж, хєєрч байна аа. Ганцаараа учраас сэтгэл хєдлєлєє яаж илэрхийлэхээ мэдэхгvй юм билээ. Дэмий л аппаратаа хvнд єгч єєрийнхєє зургийг ганц нэг даруулав. Стадионы хєлбємбєгчид гарч ирдэг талын суудлуудад (манайхаар бол дарга нарын суудаг индэр хавь юм уу даа) ємнєє зєєврийн компьютер дэлгэж, чихэвч зvvсэн орон орны сэтгvvлч, тайлбарлагчид байрлажээ. Хоёр хаалганы дагууд холоос хєнгєн цагаан 10-ын бидон шиг харагдах дуран авайгаа хєл дээр суурилуулсан гэрэл зурагчид журамтай гэгч нь эгнэсэн харагдана.

Хоёр багийн фэнvvд зэрвэс харвал адилхан шахуу улаан хувцастай. Сайн ажвал Английнхны хувцсанд цагаан єнгє арай тvлхvv орсон байх. Тасалбарт бичсэнээр миний суудал бvр дээшээ ч биш, нэг их дор ч биш яг дунд нь таарав. Их дээрээс бол холдоод, бvр дороос бол хєлбємбєгчид бие биенээ хаачихмаар юм билээ. Ийм суудалд таарсандаа ч их баяртай байв. Дэргэдэх хєгшин германд Монголоос ирснээ ойлгуулах санаатай Монголын хєлбємбєгийн холбоо гэж бичсэн билетээ vзvvлбэл ємнєєс яг ижлийг vзvvлж байна. Тэр тасалбар яаж тvvнд очив оо. Дахиад нэг монгол хvн vзчихсэн бол гэсэн бодол тєрсєн шvv. Ер нь л тэнд ороод баярлаж, бахардаад нэг хэсэг учраа олоогvй дээ. Yнэмшмээргvй ч юм шиг санагдаж байв.

Миний баруун талд англи, германчууд, зvvн талд Тринидад Тобагогийнхан суусан байлаа. Тоглолт эхлээгvй ч хєгжєєн дэмжигчид их дуу тэнгэрт хадаана. Цээж нvцгэлэх, шаахайгаа гартаа барьж хооронд нь алгадах зэрэг содон биш санагдаж байна аа. Буржгар том хиймэл vс, эвэртэй малгай, улаан ороолт сэлтээр “гоёсон” англичууд, индиануудынх шиг цагаан єдєєр чимсэн малгай голдуухан ємссєн эсрэг талынхан суудалдаа суух завгvй “уухайлна”. Тоглолт эхлэх цаг болж єрсєлдєгч орнуудын болон FIFA-гийн далбааг талбайд залж араас нь тамирчид жагсан гарч ирэв.

Эгнэн зогссон хоёр багийн хєлбємбєгчид тус тусынхаа тєрийн дууллыг дуулж дуусуут тvрvvчийн их уухай улам хvчтэй нvргэлэв. Тоглолт эхэллээ. Нэг л хэмнэл, ижил аялгуутай дуу дуулаад л байх шиг санагддаг байсан минь ташаа байв. Бємбєг эзэмшин эсрэг талын хаалга руу довтлоход нэг янз, авч орсон бємбєгєє чулуу болгож чадахгvй бол арай єєр, довтолгооноос бємбєг таслуулбал бас ондоо гэх мэтээр дуулж, алга ташиж, бємбєр нижигнvvлнэ. Тийм аялгуутай тэгж, дуулна гэж бичиж яахин чадах билээ. Ямар ноотлолтой биш.

Гоол хийх сайхан боломж алдвал бvгд л толгойгоо барьцгаан уулга алдана. Эхний vед англичууд хэдийгээр тоглолтын санаачилгыг гартаа авч хэд хэдэн осолтой довтолгоо хийсэн боловч тєдийлэн илт давуу байгаагаа мэдрvvлж чадсангvй. Энэ багийн хамгийн єндєр тоглогч Крауч хоёр ч боломжийг алдаж, vзэгчдэд англи, германаар бишгvйдээ нэг хараалгав бололтой. Харин Кариб орчмын харуудын хийсэн цєєхєн довтолгоо англичуудыг барьц алдуулж байлаа. Хєлбємбєгийн хорхойтнууд маань телевизээр уг тоглолтыг шууд vзсэн учраас тэр бvр нарийвчлан нуршихыг азная.
Ингэсгээд завсарлав.

Стадионы гадаах задгай пивоны мухлаг болон бие засах газрын ємнє урт дараалал vvсчээ. Хуванцар аягатай шар айрагнаас бусад согтууруулах ундааны тєрлийн зvйл авч орохыг хориглодог бололтой юм. Энд тэнд хаясан пивоны хуванцар аягануудыг цуглуулан тушаавал нэгийг 1.5 еврогоор авдаг нь сvvлд анзаарагдсан билээ. Дээр дээрээс нь давхарласаар хоёр гараа алдлаад барьчихсан яваа “аяга тvvгч” ч таарсан. Тэдэнд тэмцээн сонин биш бололтой. Багууд байраа солин, хоёрдугаар vе эхэллээ. 58 дахь минутад Оуэнийг Рvнийгээр сольсон нь англичуудын цєсийг хєєргєж орхилоо. Уухай тvрлэг улам чангарав.

Рvнийг гэмтэлтэй учир эмч нар тоглохыг хориглоод байсан юм. 83 дахь минутат Крауч, 90+1 минутад Жеррард тус тус эсрэг талынхаа хаалгыг “мялаахаас” ємнє англичууд тааруухан тоглох шиг санагдсан. Гоол оруулмагц фэнvvд ёстой цэнгэлдэх хvрээлэнгээс гараад явчих нь уу гэмээр орилж, vсрэлдэх аж. Євлийн vстэй малгай ємссєн хvн ч “орчлонгоос тасрагчид”-ын дунд байна лээ. Телевизээр, тэр тусмаа шєнє дунд нойр хагаслан vзэхэд барагдаж єгдєггvй 90 минут, яг амьдаар нь vзэхээр юутай богинохон хугацаа вэ? Нэг мэдэхэд л стадионоос гарах болчихсон байв.

Сэтгэл хэдий гонсгор байсан ч гадуур нь доторхоос дутахгvй, vзэлгvй єнгєрємгvй vйл явдлууд бишгvй болох аж. Янз бvрийн хувцас гоёлтой vндэстнvvдтэй хамт зургаа авахуулахаас єгсvvлээд. Гадаа байрлуулсан том дэлгэцний ємнєх задгай пиво уудаг газрын ширээн дээр бvсэлхийгээрээ алчуур зангидсанаас єєр хувцасгvй хvvхэн бvжиглээд л. Энгэр,хєхєє дамнуулан Английн далбааг зурчихсан байсан. Халамцсан англичууд биднээс “Монгол уу, Япон уу” гэж асуун барьж авч шvлсдээд л. Монгол гэж хариулахыг минь ч сонссонгvй бололтой. Тобагогийн хамгийн дэгжин хувцастай фэнтэй зургаа авахуулахыг хvсэгчид бараг дараалал vvсгэсэн байв.

Франкенштадионы тэрvvхэн хажууд А.Гитлер илтгэл тавьж байсан том чулуун индэр байх. Хожим тэнд нь нацистуудыг шvvх хурал болсон юм гэнэ лээ. Буцаад л нєгєє метрондоо сууцгаав. Намайг стадионоос гарч ирэхэд монголчууд маань бие биенээ утсаар дуудсаар арван хэдvvлээ болчихсон байсан юм. Биднийг метронд суухад єнєєх л англичууд дуулсаар угтсан. “Гадаах талбайд балиашгуудынх нь дунд хєлбємбєг vзэх ямар гоё юм бэ. Бид нар азтай байлаа” гэлцэх монгол андуудаа хараад “Дотор ямар байсан гээч” гэж хэлэх хэрэггvйг ойлгов. Тэд надаас дутуугvй хєєрчээ. Тэнд бид оройжингоо шар айраг уун хєєрсєн сэтгэлээ дарж авсан даа.

Бидний дунд уртавтар, буржгар vстэй бор залуу байсантай танилцвал Европт голдуу тоглолт хийдэг язгуур урлагийн “Бєртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпvрэв байв. Тvvнтэй хийсэн ярилцлагаа хожим уншигчдадаа хvргэх болно. Тэнд байсан хийгээд надад тусалсан бvх монголчууддаа баярласан гэдгээ онцлон дуулгая.

Юутай ч зорьсон тоглолтоо сэтгэл дvvрэн vзэж чадлаа. Нутгаа зорихоор Берлин рvv Германы алдарт хурдны замаар давхиж явахдаа хєлбємбєг хэмээх энэ агуу спорт юуны учир энэ гаригийн сая сая хvний зvрх сэтгэлийг эзэмддэгийг гайхан биширч, бодолд дарагдаж явлаа. Тийнхvv бодсоны эцэст буюу vзсэн харснаасаа vvдэн нэгэн дvгнэлт хийв. Буруу ч байж мэднэ. Тэр нь ногоон талбайд бємбєгний араас хєєцєлдєх хvмvvсийг vзэхдээ биш, хожих хожигдохдоо ч биш, уухайлж бємбєр нvдэхдээ ч биш, гагцхvv єндєр ачаалалтай байнга ажилладаг хvмvvс амарч зугаалж, тоглолтуудын хооронд хотоос хот руу аялж сэтгэлийн цэнгэл, тайвшрал эдлэхэд оршдог болов уу гэсэн бодол байлаа.

Берлинд хоёр монгол залуу алдарт Пелетэй хамт зургаа авахуулсандаа хєл нь газар хvрэхгvй байхтай ч таарав. Энэ мэтчилэн сонирхуулаад байвал дуусахааргvй сонинтой ирсэн ажээ, би. Угаас хєлбємбєг гэгч vзсэн хvн хєєрєхгvй, огшихгvй байхын эцэсгvй аргагvй л агуу спорт юм даа. Берлиний Тегел буудлаас онгоцонд суун ургах нарны зvг сєрєн ниссээр Улаанбаатартаа ирлээ.
--------------Unuudur soninoos---------------------
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby Nomer 10 » Fri Jun 23, 2006 9:54 pm

Сайхан бичжээ, энэ мэтээр монголчууд маань бага багаар амьдаар үзэх нь нэмэгдээд байгаасай. 10 онд ч Африкт очиж арсланд бариулаад яахав. 14 онд Америк тив хавьцаа болох болуу, хэт хол байна. 18 онд л эргээд Европт болох байх, тэр үед л олон хүн очиж үзэх болтугай, улс маань хөгжөөд хүмүүс баян ч болцон байх болно хэхэ. Энэ хүн хамгийн мяа стадионд нь ингэж байгаам чинь Аллианц эсвэл Хамбург ч юм уу Шалькегийн стадионд очвол бүр балрах нь л дээ :D Тийм шүү дүгнэлт нь үнэний хувьтай байна. Алжаалаа тайлах гэж бас гоё сайхан уур амьсгалд орох гэж хүмүүс хөлбөмбөг үздэг. Харин хожих хожигдохын хувьд бол одоо жинхэнэ дэлхийн аварга эхэлж байгаа, дандаа аварга болох багууд үлдсэн. Тиймээс одоо хамгийн гол нь хожил л хэрэгтэй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Sat Jun 24, 2006 5:20 pm

гоёо юм болсийн байна ш дээ хоцорчиж... англичууд азгүйм даа... Рүүнийэдгэсэн Оуэн чад... хэхэхэ... ямаар ч юм дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Seikoni » Sun Jun 25, 2006 11:44 am

Nomer 10 wrote:Сайхан бичжээ, энэ мэтээр монголчууд маань бага багаар амьдаар үзэх нь нэмэгдээд байгаасай. 10 онд ч Африкт очиж арсланд бариулаад яахав. 14 онд Америк тив хавьцаа болох болуу, хэт хол байна. 18 онд л эргээд Европт болох байх, тэр үед л олон хүн очиж үзэх болтугай,

би ч 18 онд Ази хавьцаа гэж бодоод байгаа шд... Чайнад ч юм уу? 22 онд эсвэл Азид байж магад..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Previous

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests