World Cup - Germany 2006: Group H, ESP-UKR-TUN-KSA

Аль хоёр нь гарах вэ?

Испани, Тунис
4
11%
Испани, Украин
29
78%
Саудын Араб, Украин
0
No votes
Украин, Саудын Араб
1
3%
Тунис, Саудын Араб
2
5%
Саудын Араб, Испани
1
3%
 
Total votes : 37

World Cup - Germany 2006: Group H, ESP-UKR-TUN-KSA

Postby spain man » Tue May 30, 2006 2:26 am

Image

Украин

Хуучин ЗХУ гийн шигшээг бүрдүүлэхэд хувь нэмэрээ оруулдаг байсан дөнгөж 1991 оноос тусгаар тогтнож одоо өөрсдийн шигшээгээ дашт д сойж байна. Тэд энэ удаа оролцохоор барахгүй цахиур хагалах багийн тоонд орж байгаа билээ. Үүнийг нь тэд урьдчилсан шатанд 1992 оны европын аварга Дани 2004 оны европын аварга Грекийг мулталж чадсанаараа нотолсон юм.

Image

Тэднийг ийм өндөр амжилт гаргахад нөлөөлсөн хүн бол дасгалжуулагч Орос болон Динамо киевийн домогт тоглогч Олег Блохинтой холбож болно. Түүний шигшээгийн бүрэлдхүүн:

Goalkeepers:
Oleksander Shovkovsky (Dynamo Kiev)
Andriy Pyatov (Vorskla Poltava)
Bogdan Shust (Shakhtar Donetsk)

Defenders:
Andriy Nesmachny (Dynamo Kiev)
Vladyslav Vashchyuk (Dynamo Kiev)
Serhiy Fyodorov (Dynamo Kiev)
Volodymyr Yesersky (Dnipro Dnipropetrovsk)
Andriy Rusol (Dnipro Dnipropetrovsk)
Dmytro Chigrinsky (Shakhtar Donetsk)
Vyacheslav Svidersky (Arsenal Kiev)

Midfielders:
Anatoly Tymoshchyuk (Shakhtar Donetsk)
Oleg Gusiev (Dynamo Kiev)
Ruslan Rotan (Dynamo Kiev)
Serhiy Nazarenko (Dnipro Dnipropetrovsk)
Oleg Shelayev (Dnipro Dnipropetrovsk)
Andriy Husin (Krylya Sovietov Samara)
Maxim Kalinichenko (Spartak Moscow)

Forwards:
Andriy Shevchenko (AC Milan)
Andriy Voronin (Bayer Leverkusen)
Serhiy Rebrov (Dynamo Kiev)
Artyom Milevsky (Dynamo Kiev)
Andriy Vorobei (Shakhtar Donetsk)
Olexiy Belik (Shakhtar Donetsk)

Блохины хамгийн найдвар тавьж буй хүн бол мэдээж Шевченко.

Image

Шевченког гарч ирж байхад Роналдо ид мандаж байсан тул сэтгүүлчид тэр дор нь Дорнын Роналдо хэмээх нэр хайрласан. Алдарт Валерий Лобановскийн шавь маань Динамо Киевд байхдаа 1998 онд алдарт Барселоног Ноу Камп д нь хет трик хийн баг нь 0:4 оор хожин шуугиан тарьж байлаа. Ингээд л түүний хойноос олон баг ангуулчилсны эцэст Милан өөрийн болгож чадсан. Миланд очуутаа л тэр Сэри а гийн мэргэн бууч болж Мишель Платини гийн амжилтыг давтсанаар Милан үнэт эрдэнэс авснаа дэлхийд тунхагласан юм. Одоо ирэх улирлас Челси багт хүчин зүтгэх болж буй

Блохины өөр нэг довтолгооны зэвсэг бол Воронин. Леверкузенд хүчин зүтгэдэг энэ довтлогчийн нэрийн хуудас бол пасс ажгуу. Бербатовын гоолны дамжуулалтыг дийлэнхйг нь тэр өгдөг. Харин энэ удаад Шевагийн туслахаар германыг зорьж байна.

Багийн найруулагч гэдэг бол багийн зүрх байдаг. Энэ үүргийг Сергей Ребров үүрч буй. Динамо киевийн тоглогч маань хатуу ширүүн гэгддэг премьер лигээр дэмий тэнэж яваад саяхан төрөлх багтаа эргэн ирсэн. Шигшээдээ 69 тоглолт хийж 14 гоол оруулсан тоглогч. Хур туршлагаа германд харуулах бизээ

Хамгаалалтын цөмийг хаалгач Александр Шовкоски үүрдэг. Урьдчилсан шатны тэмцээнд 364 минутын турш буюу 4 тоглолт гоол алдалгүй хаалгаа манаж байсан хаалгач гэхээр тун дажгүй үзүүлэлттэй. Бас нилээн тогтвортой тоглотыг үзүүлдэг. Ирэх улирлаас Бундеслигд тоглох магадлал өндөр.

Үндсэн өмсгөл шар футболк. цэнхэр шорт, шар оймс



Саудын Араб

Мөнгөлөг арабчууд хөлбөмбөгийн холбоогоо 1959 онд байгуулж тэр ондоо ФИФА-д эллсэн хэдий ч 1994 оноос л дэлхийн аваргад оролцож эхэлсэн юм. Түрүүчийн дэлхийн аваргаар хөлбөмбөгийн машинуудад 8 тэгдүүлж хичээл заалгасан арабчууд энэ удаа гэрийн даалгавраа шалгуулна. Бразилийн 17-той болон 20-тонуудын шигшээг дасгалжуулж байсан бразил дасгалжуулагч Маркус Пакуета багаа хурдан довтолгоотой, бөмбөг таслалт сайн, хүчний тоглолтонд ажрахгүй болгосноор цөл дундах бразил болгон хувиргасан.

Image

Бие даалтаа хөлбөмбөгийн шитдэнүүдээр заалгасан болохоор германд хэсгийн хомоол хамахгүйн төлөө биш бужигнаан дундаас гарахын төлөө тоглоно гэдгээ ч хэлээд авсан.
түүний багийн бүрэлдхүүн ;

Goalkeepers:
Mohammad Al-Deayea (Al-Hilal)
Mabrouk Zayed (Al-Ittihad)
Mohammad Khouja (Al-Shabab)

Defenders:
Ahmad Al-Doukhi (Al-Ittihad)
Redha Takar (Al-Ittihad)
Hamad Al-Montashari (Al-Ittihad)
Ahmad Al-Bahri (Al-Ittifak)
Mohammad Masaad (Al-Ahli)
Nayef Al-Kadhi (Al-Ahli)
Hussein Abdul Ghani (Al-Ahli)
Abdul Aziz Al-Khathran (Al-Hilal)

Midfielders:
Saoud Kariri (Al-Ittihad)
Mohammad Nour (Al-Ittihad)
Mohammad Amin (Al-Ittihad)
Khaled Aziz (Al-Hilal)
Omar Al-Ghamdi (Al-Hilal)
Nawaf Al-Temyat (Al-Hilal)
Mohammad Al-Shalhoub (Al-Hilal)

Forwards:
Sami Al-Jaber (Al-Hilal)
Yasser Al-Qahtani (Al-Hilal)
Mohammad Al-Anbar (Al-Hilal)
Saad al-Harthi (Al-Nasr)
Malek Maath (Al-Ahli)

Үндсэн тактик нь 4-4-2 схемээр тоглодог. Гарааны 11-д дараах тоглогчид ордог:

хаалгач:
Al Daeyea

хамгаалагч :
Kathran
Tukar
Al Montashari
Al Bahri

хагас хамгаалагч :
Noor
Ali Kariri
Aziz
Al Shalhlb

довтлогч :
Al Jaber
Al Qahtani

Энэ дундаас багийн лидерийн үүргийг довтлогч Эль Жабер үүрдэг.

Image

33 настай довтлогч маань фэнүүдийнхээ шахалтаар шигшээдээ эргэн ирсэн. Шигшээдээ 159 тоглолт хийж 43 гоол оруулаад буй. Тийм ч баялаг намтартай биш ч гэсэн азийн хэмжээний 3 цом өргөөд амжсан.

Мохамед Нөөр. Хүчирхэг хагас хамгаалагч, 28 настай, хүчний тоглот төдийгүй техник сайтай. Багийн найруулагчийн үүргийг үүрдэг. 2002 оны дэлхийн аваргыг бэртлийн улмаас өнжсөн Тэр ээр шигшээдээ 62 тоглот хийж 22 гоол оруулсан зайтай эр.


Үндсэн өмсгөл ; цагаан футболк , ногоон шорт , цагаан оймс



Тунис

Африк тивийг тєлєєлєн дэлхийн тэргvvн цомын тєлєє єрсєлдєх эрх авсан таван багийн дєрєв нь анх удаа энэ «дайн»-ы дарийн утааг vнэрлэх гэж байгаа бол Тунис дєрєв дэхээ морилж байгаа юм.Тэгэхдээ бvр сvvлийн гуравт нь дараалан шүү.

Image

Тэд анх удаа 1978 онд Аргентинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд «шинэ цэрэг»-ийн хувиар оролцоод цахиур хагалсан билээ. «Карфагений бvргэдvvд» Африк тивээс анх удаа дэлхийн аваргын дэвжээнээс хожлын оноо авч (Мексикийн хvчтэй багийг буулган авсан 3 ; 1 ээр ), дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан Баруун Германы хєлбємбєгчидтэй тэнцсэн нь сенсаац болсон юм. Тэд хэсгээсээ дараагийн шатанд шалгарч чадаагvй хэдий ч Африкийн багуудыг тоож хялайх тєдийгєєр ч харахгvй байсан бусдын vл тоомсорлолыг бутниргэсэн бєлгєє.

Ийнхvv гэв гэнэт тодрон гарч ирсэн шигээ Тунисийн хєлбємбєгчид дараагийн 20 жилд усанд хаясан чулуу мэт сураггvй алга болсон нь гайхалтай. Тэднийг ийн амралтаа эдэлж байх хооронд Африкаас Камерун, Алжир, Марокко, Нигер мэтийн шинэ одод тєрєн гарсаар байлаа. Тэгтэл 1998 онд сая нэг юм Тунисийн «цаг ирж», дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгарч чадав. Тэд энэ амжилтаа дєрвєн жилийн ємнє Япон-БНСУ-д болсон тэмцээнд давтаж, эдvгээ гурав дахиа дараалан зодоглохоор зэхэж байна.2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Тунисийн шигшээ багт єєрчлєн байгуулалт явагдсан. Тунисийн хєлбємбєгийн нэрийн хуудас гэж хэлж болох алдарт хаалгач, багийн ахлагч Шокри Аль-Уайер нь зодог тайлж, шигшээ багийг удирдаж байсан Францын мэргэжилтэн Анри Мишелийг хєєж явуулан, єєрийн мэргэжилтнvvдээр багаа удирдуулсан нь нэлээд таагvй vр дvнд хvргэсэн юм. Тиймээс хєлбємбєгийн холбоо нухацтай дvгнэлт хийж, бас нэг франц Роже Лемеррийг багийн дасгалжуулагчаар урьснаар 2004 оны Африкийн аваргаар шалгарч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хvнд давааг нэр тєртэй туулаад байна.

Тэд Марокко, Гвиней мэтийн тивдээ хvчирхэг багуудтай нэгэн хэсэгт таарсан ч зорилгодоо хvрч чадсанд нэгэн цагт Францын шигшээ багийг дасгалжуулж тивийн аваргын эрхэм алдрыг хvртэж байсан Капралын (Р.Лемеррийг Францад ийн нэрлэдэг) хувь нэмэр ихээхэн бий.

Image

Мароккочууд урьдчилсан шатны тоглолтод нэг ч хожигдоогvй хэрнээ Тунисийн дараа хоёрдугаарт шалгарсан нь тэдний хэсэгт ширvvн тулаан єрнєснийг гэрчлэх биз ээ. Тунисчvvд болохоор Гвинейн багт нутагт нь хожигдож, гурван удаа тэнцсэн бєгєєд мароккочууд хэтэрхий эв найрамдлыг хичээж, тавын таван удаа эвийн гэрээ байгуулсан нь Тунисийн багийг нэг оноогоор тэдний ємнє орох нєхцєлийг бvрдvvлсэн билээ.

Тунисийн гол тоглогчдын дийлэнх нь гадаадын клубуудэд алба хаадаг. Тэр байтугай харийн нутагт тєрж, єссєн хvмvvс ч бий. Францад эхээс мэндэлж, хэл хєлд орсон тоглогчидгvйгээр шигшээ багийг тєсєєлєхийн аргагvй. Тvvнчлэн Жозе Клейтон, Франсилеудо дос Сантос хэмээх хоёр ч бразил бий. Шигшээ багтаа удаан жилийн турш тогтвортой тоглосон Лев Яшин, Дино Зофф, Патрик Женнингс, Питер Шилтон, Дэвид Симэн гээд олон алдарт хаалгачийг бид мэднэ. Тунисийн 40 настай хаалгач Али Бумнижелийг насаар нь энэ дансанд багтааж болох талтай. Тэрбээр «Нанси», «Геньоне», «Бастии», «Руане» гэх мэт Францын тааруухан багийн хаалгыг манасаар насаа элээж буй хєлбємбєгч. Зодог тайлах тухай бодож эхэлсэн vед нь гэнэт Аль-Уайт «тэтгэвэрт» гарах болсон тул дахиад л бээлийгээ ємсєх хэрэгтэй болсон хэрэг.

Тунисийн багийн хамгаалалтын шугам хамгийн хvчирхэг хэсэг нь. Баруун талын хамгаалагч, багийн ахлагч, хар арьст Хатем Трабельски гол од нь. Хурдтай, довтлогчоос бємбєг булаах чадвартай энэ залуу хамгийн гол нь талбай дээр лидер нь байж чаддаг гэнэ. Тэр «Аякс»-т алба хаадаг бєгєєд бараг л жил бvхэн нэг бол «Арсенал»-д, эсвэл «МЮ»-д, бvр «Милан»-д очно гэх боловч багийн удирдлагуудтайгаа нэлээд ширvvн маргалдсанаар vйл явдал тєгсдєг.

Зvvн талын хамгаалалтын шугам єєр нэг хар арьстан, цус холилдсон бразил эр Жозе Клейтоны эзэмшил. «Страсбур»-т тоглодог залуу Карим Хаги, «Болтон»-ы хашир туршлагатай, єндєр сvрлэг Радхи Уаиди нар тєвийн хамгаалалтыг хариуцдаг.

Дундын бvсэд Роже Лемерр ихэнхдээ таван тоглогчийг тоглуулдаг байна. Халаа сэлгээгvй байнгын гэж хэлж болох тоглогч бол 24 настай хагас хамгаалагч Слим Бен-Ашур юм. Маш хурдтай, бас техниктэй, хамгийн гол нь сэтгэж тоглодог энэ хєлбємбєгч хэдэн жилийн ємнє Францын залуучуудын шигшээ багт тоглож байгаад эх орныхоо багт иржээ.

Адель Шедли, Зиада Жазири, Кайеса Гобдана, Хамед Намуши, Мехди Нафти нар хагас хамгаалагчийн байрлалд тоглодог гол тоглогчид нь.

Багийн цохилтын гол хvч нь 25 настай Франсилеудо дос Сантос.

Image

Тэрбээр шигшээ багийн бvрэлдэхvvнд багтан 18 удаа тоглохдоо 13 гоол оруулаад байна. Чухамхvv тvvний гоол л Тунисийг Африкийн аварга болох боломжийг нээсэн юм. Роже Лемерр Францын шигшээг удирдаж байхдаа «Сошо»-д тоглож байсан тvvнийг олж харсан бєгєєд харамсалтай нь тухайн vед Анри, Трезеге, Вильтор, Анелька нарын хажуугаар «чихэх» боломж олдоогvй гэдэг. Тиймээс тэрбээр Тунист ирэнгvvтээ тvvнийг дуудан авчирсан нь нvдээ олсон хэрэг болжээ.

Сантостой хєл, сэтгэл нийлж байгаа хvн нь Зиад Жазири, Имеде Мхедхеби нар. Тэднээс гадна Шауки Бен Саад, Хейкель Гемамдиа нарын єсєж яваа залуу одод бий. «Карфагений бvргэдvvд»-ийн нууц хєзєр нь Карим Эсседири юм. Залуу хєлбємбєгчийг Английн хэд хэдэн баян баг сонирхож, норвегчууд бvр шигшээ багтаа авах санал тавьсан боловч тэрбээр «Русенборг» баг, євєг дээдсийнхээ эх нутгийг сонгосон байна.

Тэд иймэрхvv багтай Германыг зорино. Очоод чухам яаж бужигнуулахыг таахын аргагvй. «Испаничууд манай хэсгийн гол лидер. Бид хоёрдугаар байрны тєлєє єрсєлдєнє. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн єєрийн баатартай, дуулиан сенсаацтай байх ёстой. Бид яагаад тэр нь байж болохгvй гэж?» хэмээн Бен Ашур єгvvлжээ.

Goalkeepers:
Ali Boumnijel (Club Africain)
Hamdi Kasraoui (Esperance Tunis)
Adel Nefzi (US Monastir)

Defenders:
David Jemmali (Bordeaux, France)
Hatem Trabelsi (Ajax, Holland)
Mehdi Meriah (Etoile du Sahel)
Anis Ayari (Samsunspor, Turkey)
Alaeddine Yahya (Saint-Etienne, France)
Radhi Jaidi (Bolton, England)
Karim Hagui (Strasbourg, France)
Karim Saidi (Lecce, Italy)

Midfielders:
Jawhar Menari (Nuremberg, Germany)
Adel Chedli (Nuremberg, Germany)
Mehdi Nafti (Birmingham City, England)
Sofiene Melliti (Gaziantespor, Turkey)
Hamed Namouchi (Rangers, Scotland)
Karim Zdiri (Rosenborg, Noeway)
Riadh Bouazizi (Kayserispor, Turkey)
Kais Ghodhbane (Diyarbakirspor, Turkey)

Forwards:
Francileudo Santos (Toulouse, France)
Ziad Jaziri (Troyes, France)
Yassine Chikhaoui (Etoile du Sahel)
Issam Jomaa (Lens, France)


Испани

Энэ хэсгийн лидер баг. Английн шигшээгийн хамтаар мөнхийн азгүй нэр зүүдэг. Үнэхээр үеийн үед шилдэг хөлбөмбөгчидтэй хэрнээ дашт д хол явдаггүй. Харин тэд энэ удаа уламжлалаа өөрчилөхөөр Германыг зорьж байна. Багийн бүрэлдэхүүн нь Испани улсын алтан үе Филипп II хааны үеийн усан цэргийн флот ялагдашгүй Армада шиг л ид торгон ирэн дээрээ байна. Хүмүүс голландуудыг гайхалтай залуус авч явж байна түрүүлнэ гэлцэж байгаа ч Испани голландуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй бүрэлдхүүн цуглуулж чаджээ. Шинэчлэлийг авчирсан хүн бол багийн дасгалжуулагч Арагонес.

Image

Түүний багийн бүрэлдхүүн ихэвчлэн өөрийн лигээс болон премьер лигээс бүрдүүлсэн. Гэхдээ ихэвчлэн топ багууд гэхээр чансаа нь мэдрэгдэнэ. Тухайлбал:

Атлетико Мадрид : Antonio López, Fernando Torres and Pablo Ibáñez.

Арсенал l: Cesc Fabregas and Jose Reyes.

Барселонa: Iniesta, Puyol and Xavi.

Реал Бетис: Joaquín and Juanito.

Челси: Asier Del Horno.

Ливерпүүл: Pepe Reina, Luis García, Xabi Alonso.

Реал Мадрид: Iker Casillas, Michel Salgado, Raúl and Sergio Ramos.

Валенсия: Cañizares, Marchena, Albelda and Villa.

Villarreal: Senna.

Хаалгачаар мэдээж Реалын хаалгач Касилас гарна. 35 тоглотонд 31 гоол алдаад байгаа. Миний бодлоор тэр дэлхийн номер нэг хаалгач .

Image

Мэдрэмж техник энэ тэр тасархай. Пенальти хаахдаа үнэхээр гаргууд. 2002 онд энийгээ харуулсан 3 н удаа пенальти хаасан .Түүний заменд үнэхээр найдвартай хаалгачд байгаа. Англи Португал зэрэг хаалгачийн гачигдалтай газар бол бурхан мэт хүндлэгдэхээр Канизарс Рейна нар түүнийг бэртвэл орлоно.

Хамгаалалтанд баруунд мөн л Реалын хөгшин залуу 2 болох Салгадо, Ирээдүйн од Рамос нар гарна. Салгадо гэмтсэн тул Рамос гарна. довтолгоонд маш сайн ордог нилээн гоолтой хамгаалагч.

Зүүнд Челсид гологдоод буй дель Oрно гарна. Хурдтай холын пасс сайтай хүчтэй цохилттой энэ залуу алдаа гаргах нь бага.

Төвд Пуёол ямар ч эргэлзээгүй гарна. Барсагийн ахлагч маань байрлалдаа үнэхээр дэлхийд шилдэг. барихад хэцүү бүхий л тоглогчийг Райкаард түүнд даалгадаг тэр ч итгэлийг алддаггүй. Мөн маш цэвэрхэн тоглот нь түүний нэрийн хуудас. Хамтрагчаар нь Валенсиягийн Марчена тоглох бололтой. бөмбөг салгахдаа гаргууд энэ тоглогчийг Барсалеона сүүлийн үед эргүүлдээд салахаа байж байгаа.

Райкаардын хайртай тоглогчдын нэг Шави гараанд гарах магадлал өндөр. Хэдийгээр гэмтэлтэй байж байгаад ирсэн ч гэсэн түүний ухаалаг тоглолт Испанид хэрэг болох нь гарцаагүй. Түүний гоолын мэдрэмж ямар ч довтлогчоос дутуугуй.

Түүнтэй хамтаар ливерпүүлийн Шави Алонсо гарах байх. Ливерпүүл багийн амжилтыг ганц Жерардад тохох нь утгагүй хэрэг. Энэ гавьяаг Алонсо болон Гарсия нар хуваалцана. Aлонсо дмс болгонд заяагаад байдаггүй довтолгоог эхлүүлэх чадвар бий. Харин Гарсия жинхэнэ төгс төгөлдөр тоглогч.

Image

Хагас хамгаалалтийн бүхий л байрлалд тоглож чадахаас гадна хууралт, цохилт , мөргөх чадвар нэг хүнд цогцолсон нь гайхмаар.

Дэлхийн аваргаар гялалзах залуусын нэг гэгдэж буй Леманн Анри нарын хамтаар багаа чирж аваргуудын лигийн үзүүрт хүргэсэн Фабрегас насандаа ахадсан ухаалаг тоглолт үзүүлж чаддаг. плеймейкерийн бүхий л чанарыг өөртөө агуулсан энэ залуугийн үнийг дэлхийн аваргын дараа багууд тэнгэрт хадаах нь гарцаагүй

Том багуудыг хооронд нь алалцуулж менежерүүдийг нь нойргүй хонуулж байгаа Хаукин шигшээдээ 36 тоглот хийж 4 гоол оруулаад байна. Хаукиний тоглотын онцлог бол оновчтой дамжуулалт хаалттай цохилт гэж хэлж болно.

Бүх испани хүүхнүүдийн мөрөөдлийн ханхүү. испани эрчүүдийн бахархал Раул.

Image

Багийн ахлагчийн туузыг зүүж тоглоно. Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч маань гэмтэл нь эдгэрсэн ч төдий л формондооо орж чадахгүй байгаа хэдий ч дэлхийн аваргад эрчимтэй бэлтгэж байна. Гоолны нуль мэдрэмж харуулдаг довтлогч бол Раул билээ. шигшээдээ 92 тоглож 42 гоол оруулад буй.

Ла Лигийн 2 оор Мэргэн бууч Вилла. бас л мэдрэмжтэй тоглогч . түүний талбайн төвөөс оруулсан гоол бол тасархай тэр Раулыг залгамжлагч Торресыг жийж гараанд гарах магадлал их болоод буй.

Торрес Испаничуудын ирээдүй.

Image

Өнөө цагийн шилдэг баг Барселонаг ганцаараа буулгаж авч чаддаг энэ залуу дэлхийн хэмжээний том багт очвол ч.........ихийг бүтээх залуу даа. гэхдээ юуны өмнө дэлхийн аварга байна. Өөрийгөө харуулах том боломж тэр шигшээдээ 27 тоглолт хийж 9 гоол оруулсан.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13334
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Tue May 30, 2006 2:48 am

Хэсгийн багуудын мэдээ

Испанийн зүүн жигүүрийн хамгаалагч Дель Орно н шагай гэмтсэн байна . Түүний гэмтэл 2 долоо хоногийн дараа зүгээр болно гэж эмч нар мэдэгджээ. Салгадо Орно 2 ийн бэртэл д арагонес нилээд санаа зовж байна.

Бразил гаралтай Виллярьялын тоглогч Сенна шигшээд уригдсандаа баярлаж байгаагаа илэрхийлээд дасгалжуулагчийнхаа итгэлийг алдахгүй гэдгээ амлажээ.

Тунис хагас хамгаалагч Намоучи дэлхийн аваргад оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Түүний гэмтлийг хүнд гэж Рейнжерсийн эмч нар үзжээ. Гэхдээ эцсийн дүгнэлтийг дараа долоо хоногоос гарагх аж.

Украйны хамгаалагч Федоров финалд тоглохыг хүсч байна бид хэдээр хожигдох нь хамаагүй хамгийн гол нь финалд тоглоиоор байна гэжээ. :-o

Саудын араб чехд 2;0 хожигдсоны дараа бид хэсгээсээ гарах боломж өндөр юм байна гэж авчээ. хэхэх 8 тэгдүүлж байснаа бодвол ч .
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13334
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby 21Grams » Tue May 30, 2006 3:06 am

Янзтай танилцуулжээ. Эндээс хараад шууд Спайныг дэмжмээр болж байх чинь. :-D
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3934
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby spain man » Tue May 30, 2006 4:48 am

Н хэсгийн хоорондоо таарч тоглосон байдал
Украйн- Испани
2 удаа л таарч тоглож байсан
Украйн- Испани 1:2 ЕВРО УРЬДЧИЛСАН ШАТ 2003 мадрид
Украйн- Испани2:2 ЕВРО УРЬДЧИЛСАН ШАТ 2003 киев
Испани - Тунис
хоорондоо таарч тоглож байгаагүй.
Испани -Саудын Арав
хоорондоо таарч тоглож байгаагүй
Саудын арави - Тунис
Хоорондоо 2 удаа тоглож байсан .
Саудын арави - Тунис 1:0 Эр Рияад саудын араб /1988
Саудын арави - Тунис 0:1 тунис тунис /1985
украйн-Тунис
тоглож байгаагүй.
Украйн -саудын араб
тоглож байгаагүй.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13334
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby DeFeU » Tue May 30, 2006 10:27 am

Өө, тасархай тасархай way to g0, SPAIN! :eek:

Мориентес маань ороогүй нь жаахан тиймэрхүү :sad:
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Re: World Cup - Germany 2006: Group H

Postby Gankhuu » Tue May 30, 2006 1:07 pm

spain man wrote: Төвд Пуёол ямар ч эргэлзээгүй гарна. Барсагийн ахлагч маань байрлалдаа үнэхээр дэлхийд шилдэг. барихад хэцүү бүхий л тоглогчийг Райкаард түүнд даалгадаг тэр ч итгэлийг алддаггүй. Мөн маш цэвэрхэн тоглот нь түүний нэрийн хуудас.

Hudlaa yariaad biagaarai muu SHEVA-g mini yalaa. Jujigchin baagii
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Mr S » Tue May 30, 2006 1:21 pm

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby barca forever » Tue May 30, 2006 1:43 pm

spain man goyo bichjee.
spain 1 eer tegeed arai iluu bolomjtoi ni tunis geed l avaa xaychixlaa
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby kayo » Tue May 30, 2006 11:36 pm

ene hesegt neeree spain-aas uur harhcihh bag algaa, azgui spain aztai l sugalaa tataj, 2oor hen garahiig bi taashgui :smile:
kayo
Барса фэн
 
Posts: 7814
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby spain man » Wed May 31, 2006 1:00 am

Матадор

Image

Төрсөн он сар өдөр: 1977-6-27
Өндөр: 180 см
Жин : 68 кг
Байрлал : Довтлогч
Баг: Реал Мадрид
Шигшээдээ хийсэн гоол : 42
Номер : 7
Мдарид хотын захын дүүрэг Колония Маркони де Сан Кристобал де лос Ахелест Рауль төржээ.
Монгол хүүхдүүд бөх болно гэж мөрөөддөг бол Испани хүүхдүүдийн мөрөөдөл бол матадор буюу бух сургагч болох. Раул чухам ийм л зүйл мөрөөдөг байж. Гэхдээ түүнийг гудамжинд хөлбөмбөг тоглохдоо хэрхэн гоол хийж байхыг нь харсан аав нь өөрийн сэтгэл зүрхнээсээ дэмждэг атлетико Мадрид багт шалгуулж оруулжээ. Тэр атлетикод дэндүү цоорхой байсан учраас багийн дасгалжуулагч нь түүнийг тусад нь нэмэлт бэлтгэл хийлгэж байв. Ингээд тэр дээд лигд тоглох боллоо. Түүний анхны гоол Заргозагийн Ролсареда цэнгэлдэхд ороход түүний авьяас чадварыг харсан зарагозагийн фэнүүд алга ташсан гэдэг. Тэр тед Рауль 17 нас 4 сартай байсан гэдэг.
Удалгүй Рауль алдарт Реал Мадридад 1994 оны 9 сарын зургаан д хөл тавилаа.Түүнийг шилжилт хийхэд аав нь эрс эсэргүүцэж байсан ч Атлетико санхүүгийн хямралд орсноор өөрийн эрдэнэсээ зарж орхисон юм. Сантьяаго бернабуэ д тэр Эмиль Бутрагеньо г орлох ёстой болж 7 номерийг авлаа. Ингээд л түүний гайхамшиг эхэллээ. Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч маань Улсдаа анхны тоглотоо 19 настайдаа чехийн эсрэг прагад хийсэн юм. Харин анхны гоолоо нигерийн багийн хаалганд хийжээ. Тэр энэ үед Реалын хамтаар европын цом хамж эхэлсэн юм. Түүнийг европын бүхий л томчууд ангуучилж байсан ч тэр Мадридад үлдэн өөрийн түүхээ бичсээр л байлаа. Бельги Голланд д болсон 2000 оны еврогоор шөвгийн дөрөвт түрүүлэх ерөөлтэй францад сүүлийн минутанд пенальти алдсан нь түүний хамгийн харамсалтай тоглолт аж. 2002 оны даштаар солонгост луйвардуулсан тоглолтыг гуяны бэртлийн улмаас өнжсөн билээ. Харин энэ удаа шигшээ багийн хамтаар дэлхийг донсолгохоор бэлэн болоод байна. Шигшээгийн дасгалжуулагч арагонес багийн тактикаа мэдээж Рауль төвтэйгээр зохиодог.
Түүнийг гоол хийх мэдрэмж байрлалаа эзлэх чадвар техникийг төгс бүрдүүлсэн гэж Марадоно нэгэнтээ өгүүлсэн байдаг. Түүний өөр нэг чадвар бол тоглот удирдах багийн ахлагчийн үүргийг төгс гүйцэтгэдэг Шигшээ болон клубын ахлагч хамгаалгч Иерро багаасаа явсны дараа түүнийг ямар ч эргэлзээгүйгээр багийн ахлагчаар сонгогдлоо. Тэр төрөлхийн капитан гэдгээ удалгүй тоглотоороо харуулсан юм. .Тэр шигшээ багтайгаа л цом өргөж үзээгүй юм. Харин Реалтай хамт байж болох бүхий л цом ыг хүртсэн юм Аваргуудын лигийн цомыг 3 удаа. тив хоорондын цомыг 2 удаа. Ла лигийн цомыг дөрвөнтөө өргөсөн ажгуу.энэ тоо цаашид ч өснө Тэр тусмаа алтан дагинаар баяжаасай гэж хүснэм
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13334
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Wed May 31, 2006 1:43 am

хэсгийн багуудын тоглогчдын номерууд
Испани
1 CASILLAS Iker (GK)
2 SALGADO Michel
3 DEL HORNO Asier
4 MARCHENA Carlos
5 PUYOL Carlos
6 ALBELDA David
7 RAUL
8 XAVI
9 TORRES Fernando
10 REYES Jose Antonio
11 GARCIA Luis
12 LOPEZ Antonio
13 INIESTA
14 XABI ALONSO
15 RAMOS Sergio
16 MARCOS SENNA
17 JOAQUIN
18 FABREGAS Cesc
19 CANIZARES Santiago (GK)
20 JUANITO
21 VILLA David
22 PABLO
23 REINA Jose Manuel (GK)
Украйн
1 SHOVKOVSKIY Oleksandr (GK)
2 NESMACHNIY Andriy
3 FEDOROV Serhiy
4 TYMOSCHUK Anatoliy
5 YEZERSKIY Vladimir
6 RUSOL Andriy
7 SHEVCHENKO Andriy
8 SHELAYEV Oleg
9 GUSEV Oleg
10 VORONIN Andriy
11 REBROV Serhiy
12 PYATOV Andriy (GK)
13 CHIGRYNSKIY Dmytro
14 GUSIN Andriy
15 MILEVSKIY Artem
16 VOROBEY Andriy
17 VASHCHUK Vladislav
18 NAZARENKO Serhiy
19 KALINICHENKO Maksim
20 BYELIK Oleksiy
21 ROTAN Ruslan
22 SVIDERSKIY Vyacheslav
23 SHUST Bogdan (GK)
Тунис
1 BOUMNIJEL Ali (GK)
2 ESSEDIRI Karim
3 HAGGUI Karim
4 YAHIA Alaeddine
5 JAZIRI Zied
6 TRABELSI Hatem
7 MERIAH Mehdi
8 NAFTI Mehdi
9 CHIKHAOUI Yassine
10 GHODHBANE Kaies
11 SANTOS
12 MNARI Jaouhar
13 BOUAZIZI Riadh
14 CHEDLI Adel
15 JAIDI Radhi
16 NEFZI Adel (GK)
17 JOMAA Issam
18 JEMMALI David
19 AYARI Anis
20 NAMOUCHI Hamed
21 SAIDI Karim
22 KASRAOUI Hamdi (GK)
23 MELLITI Sofiane
саудын араб
1 AL DEAYEA Mohammed (GK)
2 DOKHI Ahmed
3 TUKAR Redha
4 AL MONTASHARI Hamad
5 AL QADI Naif
6 AL GHAMDI Omar
7 AMEEN Mohammed
8 NOOR Mohammed
9 AL JABER Sami
10 AL SHLHOUB Mohammad
11 AL HARTHI Saad
12 KHATHRAN Abdulaziz
13 SULIMANI Hussein
14 KHARIRI Saud
15 AL BAHRI Ahmed
16 AZIZ Khaled
17 AL ANBAR Mohammed
18 AL TEMYAT Nawaf
19 MASSAD Mohammed
20 AL KAHTANI Yaser
21 ZAID Mabrouk (GK)
22 KHOJAH Mohammad (GK)
23 MOUATH Malek
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13334
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Украйн

Postby aapyyl » Wed May 31, 2006 6:38 am

Хошуу нэмьe. Украйн. Энэ удаагын дэлхийн аврагийн хаалгийг тогших биш зад єшиглєж орж ирж байгаа баг. Би Eврoпooс хамгийн тvрvvнд WC д орох эрхийг авсан байхыг нь хараад итгээгvй шvv. Миний харж байгаагаар Испани, Украйн 2 хэсэгээсээ гаран даа. Харин аль нь 1ээр гарах болдоо. Тэр єдрийг тэсэн ядан хvлээж байя...
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Цоомоо » Wed May 31, 2006 10:01 pm

Нээрээ Испаний Висенте багтаагсй юм байнашд. Ноднин супер тоглож байсан даа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16199
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nobun@g@ » Wed May 31, 2006 11:40 pm

Испани нэгээр Украйн хоёроор гарна гэж бодож байна. Испани хичнээн азгvй гэдгддэг ч хэсгийн тоглолтод тvвшин багатай багуудыг зvгээр л эдлээд єнгєрдєгсєн :spain :eek:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7518
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby DeFeU » Thu Jun 01, 2006 12:11 am

Юу вэ, харсан чинь би ганцаараа Сауди Араб-д өгцөн байна шд. Украйн, Сауды Араб 2 хоорондоо нэг ч тоглож үзээгүй гэдэгт л хамаг учир байгаам даа.... Тэхдээ сүүлд тоглосон нөхөрсөг тоглолтон дээр Украйн ч сайн байна лээ шүү
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Nobun@g@ » Thu Jun 01, 2006 12:17 am

Дээхнэ Саудын Арабыг Тоёота кап дээр билvv нэг кап дээр харсан гоц санагдаагvй шд. Гэхдээ Дэлхийн аварга ч єєр л доо кэкэкэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7518
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

hi

Postby Raul_ag » Thu Jun 01, 2006 2:47 am

:spain
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby honor » Thu Jun 01, 2006 9:57 am

go go spain
User avatar
honor
Испаний фэн
 
Posts: 325
Joined: Sat Dec 03, 2005 12:22 pm
Location: france

Postby A.I.T » Thu Jun 01, 2006 11:41 am

Би Испани Тунис хоёрыг гарах болов уу гэж бодожыгоо.......Миний санахад нөгөө хоёроо бодвол туршлага ч гайгүй санагдах......Хэд хэдэн удаа ДАд орж байсан уу?эсвэл би андуурч бна уу?
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby El Payaso » Thu Jun 01, 2006 2:56 pm

saviola wrote:Нээрээ Испаний Висенте багтаагсй юм байнашд. Ноднин супер тоглож байсан даа...
Висенте гэмтэлтэй... тэгээд багтаагүй... сезоны хагасаас шууд оут болоо шаасан ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39553
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby kayo » Thu Jun 01, 2006 8:57 pm

Ingehed yagaad A,B hesegiin sedev garahgui baigaa yom be, expert-uud zavgui baigaa muu,delhiin avarga ehelhed 7 honog l uldeed baina shdee
kayo
Барса фэн
 
Posts: 7814
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Seikoni » Fri Jun 02, 2006 11:20 am

Дель орно гэмтээд оронд нөгөө агуу зүүн хөлтэй Перниа орж ирж байгаа гэнэ.. уг нь 6-р сарын 20-нд хуримаа товлоцон байсан чинь ДА-д шууд дууджээ.. мань нөхрийн найз бүсгүй хурим хойшлуулссан ч гэсэн баяртай байгаа гэнэ..
аргагүй дээ эр нөхөр нь хөлбөмбөгчин болгоны амсаж чаддаггүй тэр баяр цэнгэлд оролцох болсон юм чинь...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Gankhuu » Fri Jun 02, 2006 11:23 am

Saudian Arabia-g Brazil dasgaljuulagch dasgaljuulj biagaa baihaa te. Huuchin zaluuchuudiig delhiin avarag bbolgoj baisan
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby spain man » Fri Jun 02, 2006 5:02 pm

Superstar wrote:Saudian Arabia-g Brazil dasgaljuulagch dasgaljuulj biagaa baihaa te. Huuchin zaluuchuudiig delhiin avarag bbolgoj baisan

Тиймээ Дасгалжуулагчийнхаа буянаар Бразилчуудтай тоглоод амжсан ш дээ. Саяхан байхөө нилээн хэд тэгдүүлсэн санагджийна. Бразилд
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13334
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Fri Jun 02, 2006 5:17 pm

Тунис 6-р сарын 7 нд Ирактай нөхөрсөг хийх ёстой байсан боловч Иракийн тал цуцалсан байна.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13334
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest