World Cup - Germany 2006: Group D, POR-MEX-IRN-ANG

Аль хоёр нь гарах вэ?

Мексик, Иран
0
No votes
Иран, Ангола
1
4%
Ангола, Мексик
1
4%
Португал, Мексик
15
63%
Португал, Ангола
0
No votes
Иран, Португал
7
29%
 
Total votes : 24

World Cup - Germany 2006: Group D, POR-MEX-IRN-ANG

Postby Nomer 10 » Mon May 29, 2006 1:27 pm

Image

Португал - Деко дэлхийн аваргын найруулагч

Монголын 1/3 дэвсгэрт 10 саяулаа амьдрах далайн энэ оронд сүүлийн жилүүдэд олон удаа түймэр гарсны улмаас газар тариалангийн хямрал болж, гаднаас авах хамгийн гол импортын бараа нь газар тариалангийн бүтээгдэхүүнүүд байх болов. Гэсэн хэдий ч хувцас, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ эдийн засгаа тогтворжуулж чадаж буй. Парламентын засаглалтай энэ улсад хамгийн алдартай юм юу вэ гэвэл Европ тивийн бусад улсууд шигээ хөлбөмбөг байх нь мэдээж. Домогт Эусебиогоос эхлээд олон олон хөлбөмбөгч улсдаа үндэсний баатрын хэмжээнд үнэлэгдэнэ. 2000 оны тивийн аваргаар уран бөгөөд ухаалаг тоглолтыг үзүүлж багаа магнайлж байсан Луиш Фиго эдний нэг нь.

Image

Гэвч 6 жилийн дараа өнөөдрийн багт голлох үүргийг тэр бус түүний орхиж явсан Барселон багийн тоглогч Деко өөр дээрээ хүлээн авсан. Түүний талбай дэх мэдрэмж, огцом авах хурд нь эсрэг багт ямагт аюулыг тарихад бэлэн байдаг. Урьдчилсан шатанд Лихтенштейнтэй Португал түүнгүйгээр тоглон арай гэж 2-1-ээр хожсон юм, түүний тоглолтын санаа илт үгүйлэгдэж байсан.

Image

Төвд мэдээж Фиго мөр зэрэгцэнэ л дээ. Гэхдээ түүнтэй фэнүүд нь шүүмжлэлтэй байдлаар удаан харьцаж байгаа. Урьдчилсан шатны сүүлийн тоглолтод Латвитай тоглоход 80 дэх минутад Сколари хэд хоногийн өмнө Лихтенштейнд 11 алдсан Фигог суулгахад фэнүүд түүн рүү шүгэлдэж байлаа. Энэ тоглолтод даблдсэн, оруулсан гоолоо шувууны нисэлтээр тэмдэглэдэг Паулета бас туйлын осолтой довтлогч. Энэ 2 гоолоороо шигшээгийн 41, 42 дэх гоолоо хийн Эусебиогийн рекордыг давж гарсан түүнд Эусебио дараа нь баяр хүргэн „Тэр бол жинхэнэ торгуулийн шугамын мастер, би түүгээр бахархаж байна“ гэж байсан юм. Урьдчилсан шатанд Португал 35 гоол хийсэн нь хамгийн өндөр үзүүлэлт, Паулета үүнээс 11-ийг нь хийсэн нь мөн л шилдэг нь. Хэд хоногийн өмнө тэрээр Африкын нэгэн арлын багтай тест тоглолт хийхэд хэт трикдсэн. Тэр хэдий гоол сайн хийдэг ч дутуу чанар бас бий. Отоонд орох нэлээн дуртай, тийм ч хүдэр бус бас арагшаа татаж тоглохдоо тааруу. Паулетатай нэг шугамаар дайрах хүн бол Кристиано Роналдо.

Image

Тэр бөмбөг эзэмшилт, хууралт бас хурдаараа өрсөлдөгчөө үргэлж дарамталдаг. Ван Даммын фэн тэрбээр түүн шиг булчинлаг байхыг хүсэж, тусгай хөтөлбөрөөр бялдаржуулалтаар хичээллэсэн нь үр дүнгээ өгч хэр баргийн мөргөлдөөнийг тэсээд гардаг болсон. Нутагтаа болсон тивийн аваргаар финалд хожигдсоны дараа олон бүсгүйчүүдийг араасаа дагуулан уйлж байсан тэр уг тоглолтыг дурсан тун дургүй. „Би одоо зөвхөн дэлхийн аварга дээр анхаарлаа төвлөрүүлж байна, хүүхэд байхдаа Фигог шүтдэг байлаа, түүнтэй зэрэгцээд тоглоно гэдэг гайхамшигтай“ гэж тэр сэтгүүлчдэд ярьжээ. Энэ нэр дурдагдсан 4 дээр нэмэгдээд довтолгоонд дахин 2 хүн нэмэгдэнэ, эд бол Маниче Тиаго нар. Тиаго нь гэхдээ хамгаалалтад голлон анхаардаг, Маниче харин урагш тоглох дуртай, сайн ч хараатай.

Image

За одоо ар фронт руу харц шидэе. Штутгартын Мейра, Валенсигийн Мигуел 2 дотор ханыг босгоно. 2 давхарт сайн Мейра гэхдээ баруун захад ч зогсож чаддаг. Мигуел толгойгоороо тааруу ч хурд хууралтаараа довтолгоонд нэлээн ордог. 2 захыг Челсигийн хослолууд буюу Карвальо Феррейра нар хучина. Аль аль нь туршлагатай бас урд фронтоо сайхан пассуудаар дэмждэг. Депортивогийн Андраде харин гэмтлээр дэлхийн аваргыг өнжих болсон нь тун тусгүй хэрэг, түүний хүч Португалд маш хэрэгтэй байсан юм. Портод хөлбөмбөг сурч өссөн ч Лиссабонд ажилтай Рикардо хаалган дээр бат. Хал үзсэн тэр багтаа онцгой нэмэртэй. Ингээд бүтцийг нь харахад тэд аваргалахад бас ч гэж дутаад байх юм алга. Сайн дасгалжуулагч байна, сайн нөөцүүд байна. Бас хамгийн гол зүйл болох багийн эв нэгдэл, тэмцэх чанар муугүй. Хэр баргийн олон гоолоор дарлуулаад байдаггүй Оросыг 7-1-ээр бут ниргэн нэг ч хожигдолгүй урьдчилсан шатыг давсан нь ч үүнийг нотлоно. Сколаригийн гавьяа энэ бүхэнд их. Тэртээ 1966 онд Эусебио 9 гоол хийн мэргэн бууч болж байх үед л нэг удаа гуравт орж байсан нь тэдний хамгийн том амжилт. Энэ удаа үүнийгээ батлаад бүр илүү гаргах магадлал, потенциал тэдэнд байна. Хэсгээ тэргүүлнэ улмаар цааш нэлээн явна гэдэгт итгэлтэй байна.



Ангола – Дайны зовиурыг дэлхийн аварга мартагнуулна.

Дэлхийн хамгийн ядуу 10 орны тоонд ордог энэ улсын гадаад өр нь аль хэдийн 9 тэрбум доллар давчихсан. Уг нь газрын тос, алмаас эрдэнэ, эрдэс бодисын орд зэргээрээ тивдээ баянд орох ч авилгалын улмаас энэ нь ард түмэндээ хүрдэггүй. Газрын тосны 90 хувийг нь америкчууд авдаг. Дундаж наслалт нь ердөө 44,6 байдаг энэ улсад дотоодын дайн гараад 26 жил болж дөнгөж 4 жилийн өмнө арайхийн дуусаад буй. Энэ их зовлон бэрхшээлийг мартагнуулж буй зүйл бол яах аргагүй хөлбөмбөгийн дэлхийн аварга билээ. Хэдий сагсан бөмбөг хамгийн гол спортын төрөл ч дэлхийн аваргад улс нь шалгарсны дараа хөлбөмбөгт бага багаар шахагдсаар буй. 94 онд ганцхан хожлоор дутаж дэлхийн аваргад ирж чадаагүй тэд 4 жилийн өмнө Камеруныг хэсэгтээ бараагүй. Энэ удаа тэгвэл цагийн хүрд эргэсээр тэдний ээлж болжээ. Бүр хүн бүрийн бодож байсан Нигерийн супер бүргэдүүдийг урьдчилсан шатанд ялаад гараад ирсэн.Тэд оноо тэнцсэн ч хоорондын харьцаагаар Ангола 2-1-ээр Нигерийн дээр гарсан юм.

Image

Анх удаа бас тэгээд өөрсдийнх нь колони эзэн байсан Португалтай нэг зоонд байгаа болохоор тэд сайхан амжилт үзүүлэх бас хариугаа авах зорилгоор бүх л чадлаараа тэмцэх нь тодорхой. Дэлхийн аваргад орсныхоо төлөө багаараа сая доллараар шагнуулсан тэд үүнд урамшин хэсгийн тоглолтыг даван гарах урам зориг дүүрэн байгаа. Чухал гоолуудыг хийн урьдчилсан шатнаас багаа гаргасан довтлогч Аква улсдаа мөн л үндэсний баатар. „Бид дэлхийн аваргад орсноороо баялаг ихтэй манай сайхан улс оршин тогтносоор байгаа гэдгийг бүх дэлхийд харуулах болно. Энэ нь магадгүй ялалтаас ч чухал. Гэхдээ бид тоглолт болгоноо ялахыг хүсч байна“ гэж эцэг эхээс арвуул тэр хэлжээ. Гэхдээ үнэн хэрэг дээрээ тэдний байдал сайнгүй. Тивийн аварга болон удаа дараагийн тест тоглолтуудын дүн бэлхнээ гэрчилнэ. Ерөнхий багаараа хурдтай хурдан довтолгоотой ч хоёрын тэмцэлд тааруу, тэсвэр бялдар муу. Хертад тоглодог Нандо Рафаэл эндхийн супер од нь байж болох байсан ч дайны үед эцэг эхээ алдсан тэр Европ руу зугтаж тэндээ шингэхийг хүсэж байгаа юм. Удахгүй түүний Холланд эсвэл Германы иргэн болох зөвшөөрөл нь ирнэ. Хэдий дайны ул мөр арилаагүй ч байгалийн баялаг ихтэйн ачаар Анголагийн хөлбөмбөгийн лигийн тоглогчид тивдээ өндөрт орохоор цалинтай тоглодог. Тэд гэхдээ хэсэгтээ хомоол хамна биз ээ.



Мексик – Дэлхийн аваргын сунгааны байнгын үзүүр

105 сая хүнийх нь 1/5 нь оршин суудаг Мексико нийслэлд өдөрт 2000 хүн шинээр нэмэгдэн суурьшдаг. Эдийн засгийн хувьд Төв-Латин Америкт голлох үүргийг гүйцэтгэдэг цөөхөн орны тоонд орох ба экспортын хэмжээгээр дэлхийд 8-д орж байна. ФИФА-ын чансаагаар зургаад бичигдэж байгаа энд ч гэсэн хөлбөмбөг үндэсний спорт. Үндэсний спортын үндэсний баатар болсон Бланког харин дасгалжуулагч Ла Волпе багтаа авдаггүй. Гэсэн ч Мексик амжилттай тоглосоор. Ноднин тив хоорондын цомоор Бразил тэднийг хичээгээд хичээгээд бараагүй билээ. Урьдчилсан шатанд тэд 67 гоол хийсэн нь бүх 32 багийнхаа дунд рекорд амжилт. Гэсэн хэдий боловч тэд Америкийн дараа хоёрт орсон юм.

Image

Тэдний байрлал бүр тун чанга. Довтлогч Боргетти Фонсека нар аль ч хөлөөрөө цохидогийн дээр гоолын өндөр мэдрэмжтэй. Болтон Вандерерсийн Боргетти бага зэрэг удаан ч үргэлж зөв газраа зогсдог мөн сайн мөргөдөг бол Фонсека харин хаалга руу цөөхөн өшиглөдөг ч гоол оролтын хувь нэлээн өндөрт тооцогдоно. Түүнийг нутагт нь Кикин хэмээн дууддаг, учир нь тэр 15 жилийн өмнө өнгөрсөн ахынхаа дурсгалд зориулж ийм нэрийг өөртөө өгчээ. Вилларреалын Франко ч гэсэн энэ хоёрын нэгний оронд орж ирээд баллаж мэдэх л гар. Боргетти Франко 2-оос гадна Европт тоглодог 3-хан хүний 3 дахь нь бол Барсагийн Рафаэл Маркуиз.

Image

Шигшээгийн ахлагч бөгөөд хамгаалалтын албаны дарга ажилтай. Хэдий тийм ч гоол оруулах авьяас түүнд бас бий. Монакод Европын хатуу ширүүн тэмцэлтэй танилцсан тэрээр Барсад ирээд жинхэнэ олны танил болсон. Тоглолтынх нь арга барил Бэкэнбауэрынхтай адил тул түүнд „Мичоаканы эзэн хаан“ гэсэн хочийг өгсөн. Тэр өөрөө үүнд ихэд баярладаг гэнэм. „Би германы эзэн хааны тоглолт, хээнцэр байдлыг үргэлж биширдэг. Мичоакан гэдэг нь миний төрсөн бүс нутаг тул Барселонд намайг ингэж хэлдэг“ гэжээ. Энэ 3 дээрээ нэмэгдээд дотоодынхоо лигид өөр хоорондоо үзэж тардаг тоглогчид орж ирнэ. Эднээс гадаадад хамгийн нэртэй нь хаалгач Освалдо Санчез, урд армиа пассаар тэтгэдэг Пардо нар. Дэлхийн аваргын дараа илүү олон тоглогч Европод тэр тусмаа Бундеслигад үлдэж ч мэднэ. Яагаад гэвэл ноднингийн тэмцээнээр бундеслигийн олон баг тэдэн дээр харцаа унагаад холбоо барьж байсан юм. Дасгалжуулагч Ла Волпе хэдий мексик эхнэртэй ч аргентин хүн тул Мексикт нэр хүнд төдийлөн сайн бус.

Image

1978 онд багийнхаа 3-р хаалгачаар орон дэлхийн аварга болж байсан тэр гэхдээ том бодолтой, бодлоо хэрэгжүүлж ч чаддаг нэгэн. Урьдчилсан шатны өмнө „Эхэндээ амлалт байдаг ч эцэст нь ялалтын марш эгшиглэдэг“ хэмээн том дуугарч байсан, үнэхээр ч хэлсэндээ хүрч ядах юмгүй эрхээ авсан. Тэрээр өөрсдийнхөө зорилгыг хагас шигшээ гэж тодорхойлсон. Мексик нийтдээ 13 удаа дэлхийн аваргад орж байгаа нь Англи Франц зэрэг лидерүүдээс ч дээгүүрт орох үзүүлэлт. 1970 ба 1986 онд шөвгийн 8- үлдэж байсан ч Итали Германд адилхан 4:1-ээр хожигдож байсан. Энэ удаад харин хэлсэндээ хүрэх эсэх нь сарын дараа тодорхой болноо. Харин тэд Ираныг хэрхэвч тооцооноос хасч болохгүй.



Иран – Дэлхийн аваргад бундеслигийн легионерүүдтэй.

Нефть экспортоор дэлхийд дөрөвд ордог Ираны газар нутгийн 53 хувь нь цөл. Цөлийн ширэн бөмбөгчид гэхдээ муугүй хөлбөмбөгийг харуулдаг. Гарааны 11-ээс бараг тал хувь нь чансаа өндөртэй Бундеслигийн топ багуудын тоглогчид гэхээр бас нэгийг хэлнэ. 1978 ба 1998 онд дэлхийн аваргад орж байсан ч хэсгээсээ гарч чадаагүй. „Энэ удаад бид хэсгээсээ заавал гарах болно, хэзээ ч бид өөртөө ийм их итгэлтэй байгаагүй“ хэмээн амьд домог Али Даеи ярина. Тэрээр 9 жилийн өмнө анхны иран болон Европод Бундеслигд хөл тавьж байсан бол түүний араас өдгөө хэд хэдэн шилдэг хөлбөмбөгчин замнаад байгаа.

Image

Даеи цааш хэлэхдээ „Манайд бөхийн спорт их нэр хүндтэй, гэхдээ бид 98 онд бас одоо дэлхийн аваргад шалгарсан нь хүмүүсийг хөлбөмбөгт уриалах болсон“ гэжээ. Үнэхээр ч 4-хөн жилийн өмнө мэргэжлийн лигитэй болсон гэхэд хөлбөмбөг тэнд ер бусын хурдтай хөгжиж байгаа. Тоглогчид нь муугүй цалин авахын дээр стадионд маш их үзэгч цугладаг. Өдөр бүр спортын 17 сонин гарах ч ихэнхид нь хөлбөмбөгийн тухай өгүүлсэн байдаг гэнэ. 2 жилийн өмнө Германы шигшээ Иранд нөхөрсөг тоглолт хийхээр очиход 110 мянган билет олон хоногийн өмнө үлдэгдэлгүй дуусч байсан гэдэг. Клинсманн хэдий 2-0-оор хожсон ч Ираны багийн тэмцэх чадвар, тоглолтын түвшин эрс сайжирсаныг цохож хэлж байсныг би санаж байна. Урд шугамд Даеитэй зэрэгцээд мөргөлт мэдрэмж өндөр Хашемиан зогсох бол Хамбургын Махдавика Баваригийн Али Карими нар тэднийг дамжуулалтаар тэжээнэ, өөрсдөө ч гоолдож чадна. Италийн легионер Резаеи хамгаалалтад юу чаддагаа бас харуулах л болно. Бэкэнбауэр Ираныг хэсгээсээ гарна гэдэгт итгэлтэй байгаагаа саяхан зурагтаар ярьж байсан.
Last edited by Nomer 10 on Fri Jun 23, 2006 6:34 am, edited 3 times in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 10:28 am

Өнгөрөгч уикэндээр Мексик Францтай ана мана үзэн 1-0-оор хожигдсон бол Иран Хорватын хүчтэй багтай 2-2-оор тэнцлээ. Иран сүүлийн минутад гоол алдчихаж.

Өнөөдөр Ангола Аргентинтай, маргааш Иран Босниатай тоглоно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 11:33 am

Энэ зоонд багуудын хоорондоо тоглосон байдал.

Ангола Португалтай 2 тоглож 2 хожигджээ. Нөгөө 2 багтайгаа тоглож үзээгүй юм байна.

Португал Анголыг 2 хожихдоо нийт 11-1 гэсэн харьцаагаар хожиж. Ирантай 1972 онд 1 тоглохдоо 3-0-оор хожиж байжээ. Мексиктэй 1969 онд 1 тоглохдоо гоолгүй тэнцсэн байна.

Иран Мексиктэй 2000 онд 1 тоглохдоо 2-1-ээр хожигдож байж.

Мексик Анголтай тоглож үзээгүй, Ираныг 1 хожиж, Португалтай 1 тэнцэж.

Эндээс харахад ёстой нэгнээ тандсан битүү морьд хоорондоо үзэх нь дээ :-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 11:53 pm

Багийн гол ачааг үүрэх Али Карими. 2 долоо хоногийн өмнө Аллианцад яг ингэж харж байгаад зургаа даруулж билээ :D

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby honor » Thu Jun 01, 2006 8:32 pm

end ch alaan bolj magadgui yum shuu 2002 ond portugal yag iim group-d orood hongohon garna gej bgaad chadaagui !
User avatar
honor
Испаний фэн
 
Posts: 325
Joined: Sat Dec 03, 2005 12:22 pm
Location: france

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 11:16 pm

Ираны ерөнхийлөгч өөрийнх нь гарны хүн гэгддэг аялал жуулчлалын сайдаа Герман уруу илгээнэ гэнэ. Нөхөр дэлхийн аваргыг ашиглан Иран луу жуулчдыг татах ажлыг амжуулах гэнэ. монгол хэзээ нэг ингэх бол доо, энэ ч жинхэнэ сайхан реклам болж чадах момент доо.


***************************************************

Паулета өвдгөндөө гэмтэл авсан ч дэлхийн аваргад нөлөө үзүүлэхгүй гэнэ.


***************************************************

Голландын Б 11-д хожигдсон ч Мексикийн дасгалжуулагч Ла Волпе багтаа итгэсэн хэвээр. Голландад Боргетти сурснаа харуулж мөргөж гоолдсон ч 2 гоол алдаад тавиулчихсан. Тэд өнөөдөр Франкфуртэд газардлаа, буунгуут багийн автобусаараа 250 км хол Гөттинген руу явцгаасан байна.


***************************************************

Анголагийн португал дасгалжуулагч Консалвес, багийн од эцэг эхээс ах дүү арвуул Аква нар багаа тйим ч амархан ялагдчихгүй, таарсан баг болгондоо сюрприз барина хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby maNba » Fri Jun 02, 2006 11:46 pm

pauleta maani goaliig mashindaasai...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Ганзо » Sun Jun 04, 2006 8:59 pm

Европын дэд аваргуудаа/бараг л аварга/ дэмжинэдээ...Паулета том тэмцээний одгүй гардаа./одгүй нь ч юу байхав сайн тоглодгийг нь санахгүй байна/ Гайгүй тоглоосой билээ. Ямар ч байсан нэгээр гарах байлгүйдээ энэчинь.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby Nomer 10 » Mon Jun 05, 2006 9:21 am

Португалын шигшээ өчигдөр Мюнстерын нисэх дээр буусан, 1000 гаран хүн тоссон гэж байна лээ. Өчигдөр бас Бразил, Тринидад ба Тобаго, Ираны баг ирсэн. Нэг баг буунгуут л очиж ярилцлага аваал гоё байнаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Wed Jun 07, 2006 10:38 am

Сколари өөрийн залуу тоглогч Роналдог биеэ барьж бхыг анхааруулжээ............ мань эр сүүлд Люксумбургтэй хийсэн тоглолт дээр нилээн бүдүүлэг алдаа хийсэн бөгөөд аз болж картаар торгуулаагүй билээ......... тиймээс Сколари ДАШТ-н үеэр ийм зүйл хийж болохгүйг хатуу анхааруулжээ.......... Роналдо ч үүнийг хүлээн зөвшөөрсөн гэнэ...............
Image


Portugal's third choice goalkeeper Bruno Vale гэмтлийн улмаас шигшээг орхиж түүнийг орлуулахаар 33 настай Paulo Santos-г Сколариг шигшээд дууджээ....... Валэ баруун хөлөө хугалжээ...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Jun 07, 2006 10:43 am

хэдийгээр нөхөрсөг тоглолтуудад баахан хожигдсон ч ДАШТ-р Мексикүүд өөр бна гэдэгтээ итгэлтэй бгаа гэнэ.............. эхний тоглолт тэд Ирантай................ Мексикүүд энэ тоглолт маш чухал бөгөөд хожно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.........
Image

6 сарын 1-нд...............
Final - Philipsstadion Attendance: 30,000
Netherlands 2 - 1 Mexico
Johnny Heitinga (52)
Ryan Babel (57)
Jared Borgetti (19)

5 сарын 30-нд...........
Final - Stade de France
France 1 - 0 Mexico
Florent Malouda (45)
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby spain man » Wed Jun 07, 2006 3:12 pm

Европын Бразилчууд хол яваасай даа. К. Роналдо ч шартай тоглогч шүү. надаа энэ зан нь таалагддаг юм аа. Евро гоор уйлахыг нь харад дагаад уйлмаар санагдаж билээ. бас сая аваргуудыг лигээс мултрахдаа уйлаад л. уйлахыг нь харахгэж яршиг энэ зун түрүүлчихээсэй хэхэхэх
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby chukcha2002 » Wed Jun 07, 2006 8:37 pm

Ираны тэр Мадавикиа чинь Хамбургт хоёр эхнэртэй шаажийсан гэсэн. Хоорондоо хэдхэн киломeтрийн зайтай хоёр байшинд нэг нэг авгай тавьчаад хэн хэнд нь чамаас єєр эхнэргvй гэх байдалтай байж байгаад Хамбургийн тоглолтын vеээр тоглогчдын эхнэрvvд цуг суух vеэр залуу эхнэр нь будлианыг илрvvлсэн гэнэ лээ.

заза, эр хvн аль хvvхэн эргvvлэхийг тэр гэхэв
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Thu Jun 08, 2006 5:46 am

Германы нутаг дэвсгэр дээр 2 эхнэртэй байхыг хатуу хориглодог.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby hulbumbugch » Thu Jun 08, 2006 9:35 am

Zia ene gruped Iran ch yum duulgah baih gej naidaad baigaashuu. Gehdee KArimi ZAndi 2 bertliin ulmaas urdchilsan togloltuudad togloj chadaagui. Branko Ivankovich hashir hun bas sain taktik bolovruulj baigaa bizdee.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Nomer 10 » Mon Jun 12, 2006 2:41 am

Роналдо: Бид сайнаар юмыг харах хэрэгтэй, тэгсэн цагт дэлхийн аварга болж чадна, учир нь бидэнд хангалттай чадвар бий.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jun 12, 2006 2:42 am

Иран Мексик ч алаан боллоо шүү. Одоо Ангола өөрсдийг нь колончилж байсан оронтойгоо үзэх гэж байна, нэг мөсөн дуусгаал юм бичихээс, гэцүү юм зүгээр :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nobun@g@ » Mon Jun 12, 2006 3:30 am

Иран Мэксик эхнээсээ л гоё алаан боллоо. Эхний уед бол бvр бусад багууд шиг бємбєгєє эргvvлээд байхгvй аваад л дайраад л.. Даан ч Иран 2 дахи гоолоо алдаад шууд пайнагт орсон юум шиг боллоо. Харин Мэксикийн тєвийн хамгаалагчид vнэн лаг юумаа. 173 тай гарууд л Daei- г хаагаад хєдєлгєхгvйм даа. Япончууд тэрнээс суралцах хэрэгтэй л гэцгээгээд байна лээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby hulbumbugch » Mon Jun 12, 2006 4:41 am

Nobun@g@ wrote:Иран Мэксик эхнээсээ л гоё алаан боллоо. Эхний уед бол бvр бусад багууд шиг бємбєгєє эргvvлээд байхгvй аваад л дайраад л.. Даан ч Иран 2 дахи гоолоо алдаад шууд пайнагт орсон юум шиг боллоо. Харин Мэксикийн тєвийн хамгаалагчид vнэн лаг юумаа. 173 тай гарууд л Daei- г хаагаад хєдєлгєхгvйм даа. Япончууд тэрнээс суралцах хэрэгтэй л гэцгээгээд байна лээ

Iran haramsaltai hojigdloo. Uul n bol 2 bag yag l tentsuuhen bna. Iran tentseh geed uzchih shig bolloo. HOjino gej dairsan bol yah ch baisiin/

Mexicod MArquez unen sain yumaa. 2-r uyed ter l bagaa avaad garchihlaa.

37 nastai Daeig yamarch zaluu barichih bailguidee. Japanuud baisanch barih baisan baih.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Nomer 10 » Mon Jun 12, 2006 6:49 am

Image 3-1 Image

Иран гайхшруулж эхлэнгүүт дайрч эхэлсэн. Тэгж яваад алдаа гаргаж гоол алдсан ч удалгүй тэнцүүлж чадсан. Аль аль гоол нь гоё байлаа, гэхдээ Мексикийн бүх 3 гоол аргагүй л олон жил тоглож дадсан багийн гоол шиг маш гоё комбинациар орлоо. Ираны хаалгач алдаа хийгээгүй бол тэнцээгээрээ өндөрлөчих байсан байх. 3 дэх гоол бол тэр алдааны шууд үр дагавар байлаа. Энэ 3 дахь гоолоо алдсаныхаа дараа харин эргээд ширүүсч эхэлсэн, цаг дуустал болж өгвөл оруулчих гээд л үзээд байсан. Ираны хөлбөмбөг өндөр төвшинд хүрчээ, одоо илүү туршлага сууж найруулга сайн хийгээд сурчихвал ямар ч багтай үзэхээр болж. Мексикийн хувьд дэлхийн аварга болно гээд байгаа, өнөөдрийн тоглолтоор бол ямар ч том багийг нухахаар л байна даа. Ялимгүй алдаа гарангуут техник сайтайгаа харуулж бөмбөгөө зөв эзэмшин, зөв дайрах юм. Санчез тоглолтын дараа уйлаад байсан, гол багаа хожиж хэсгээсээ гарлаа гэж уйлав уу гэтэл саяхан өнгөрсөн аавыгаа бодсон юм шиг байна лээ. Гэхдээ тэд хамгийн гол хожлоо авч чадлаа, энд хожигдсон бол хэсгээсээ гарч чадахгүй ч байж мэдэхээр байсан.



Image 0-1Image

Португал үнэхээр итгэл эвдлээ, би хувьдаа Африкийн цомоор Анголаг хэр байсныг санаж байсан болохоор Португалын хувьд ёслолын буудлага болоод өнгөрөх болов уу гэж бодож байсан. Тэгтэл ердөө ганц гоол, үзэгчид нь хүртэл сүүлдээ дургүйцээд хожигдож байсан ч гэсэн шүгэлдээд унана лээ. Эхний гоол гэхдээ яах аргагүй сайхан орсон, Фиго мундаг ухаанаа харуулж гоё гаргасан, хурд ч сайхан байлаа. Гоолныхоо дараа нисдэг Паулета далавчаа нэг дэлгэснээ болиод арай өөр маягаар баярласан нь сонин санагдаж байв. Роналдо маань өнөөдөр жаахан одгүй байлаа, сүүлд суучихаад нервээ барьж чадахгүй байсан. Ингэж тогловол Португал аварга болно гэж лөөлөө байна доо. Паулета тоглолтын дараа өөрсдийгөө бас шүүмжилж байна лээ. Ангола хөөрхий минь хэрэндээ сайн л хичээлээ, үнэхээр гоол хийх санаачилга чадвар дутагдаж байна. Тэр сүүлд 90 дэх минутад оролдоод үзсэн нь орчихсон бол Португал онигоонд орж дуусах байлаа. Одоо Мексик Иран 2 бол Португалаас шал өөр тоглолтыг шаардаж, шар шүүсийг нь шахна. Тэр үед л өөр тоглоно гэж найдий. Деко орохоор бужигнуулаад эхлэх байлгүй дээ. Деко яг Баллак шиг байдлаар тоглолтод орсонгүй, болгоомжилсон нь ч зөв л дөө.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby hulbumbugch » Mon Jun 12, 2006 10:38 am

Portugal yag l gudamjind togloj baigaa yum shig yamarch zambaraagui togolloo. Gehdee end sulhan ursuldugch baisan bolhoor tegsen baih.
Ene Ronaldo yaj tenegtej bnaaa. Negch oligtoi yum hiisengui. Figo buur Ronaldod uurlaj baisan. Gehdee ene zaluu medeej yum duulganaldaa. uneheer tsagaa tulaad huchtei bagtai togolbol arai uur baih gej naidaj bna.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby Logger » Mon Jun 12, 2006 12:23 pm

Португалын тоглолт үнэн уйтгартай боллоо. 1 гоал хийсэн болоо гэсэн шиг л тоглолоо. Африкийн тоглогчид бөмбөг аваа л бол хаанаас ч хамаагүй шууд өшиглөөд байхын. :smile: Жаахан пасстай тоглуул амжилт ойрхон харагдаад байнада.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Postby ulka » Mon Jun 12, 2006 2:54 pm

Португальчууд өшөө өндөр оноогоор хожих боломж байсан. Рональдогийн толгойгоороо мөргөөд хөндлөвчнөөс ойсан бөмбөг. Бас Манишийн тэр холоос буудсаныг Анголын хаалгач сайн хаасан. Харин тэр Сирао ч гэнэ үү нэртэй нөхөр хайран бөмбөгийг яарин болгоод байна лээ дээ.

Энэ өдрийг тоглолтоор Луйш Фиго л хэн гэдгээ харуулах шиг боллоо. Гайхалтай байсан шүү.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby chukcha2002 » Mon Jun 12, 2006 5:14 pm

Ангола бололцооноосоо дээгvvр тоглосон. Тэгэхээр Португалыг муулаад яахав, цаадуул чинь хэсэгтээ 3 хожоод л гараад ирнэ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Mon Jun 12, 2006 5:15 pm

Мексиктэй тэнцэнэ гээд би нээрээ таавартаа хийчэxсэн, тэгэхээр Португал 2 хожиж 1 тэнцэнэ, :mrgreen:
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests