World Cup - Germany 2006: Group E, ITA-CZE-USA-GHA

Аль хоёр нь гарах вэ?

Гана, Чех
1
3%
Итали, Чех
28
76%
Итали, АНУ
1
3%
Чех, АНУ
4
11%
АНУ, Гана
1
3%
Гана, Итали
2
5%
 
Total votes : 37

World Cup - Germany 2006: Group E, ITA-CZE-USA-GHA

Postby ..::Affictor::.. » Mon May 29, 2006 10:52 am

Image


Итали

Италичуудыг энэ удаад Ториногын Ювентусыг олон жил удирдсан Липпи дасгалжуулж байна.Хэсэгтээ Гана,Америк,Чех гэсэн жигдхэн багуудтай таарсан ба улажлалаа дагавал Италчууд ямар ч байсан хэсгээсээ гарах нь тодорхой бөгөөд шөвгийн тоглолтонд сүүлийн 20 гаруй жилийн азгүйтлээ засаж чадвал тэд ямарч амжилт үзүүлэх чадвар нөөцтэй. Яг одоогоор шигшээ багаа толгойлоод явах хєлбємбєгчийг нэрлэхэд хэцvv. Шугам бvртээ шилдэг тоглогчтой Италийг ийм сул талтай, эсвэл тэр нь давуу гэхэд бэрх, жигд баг билээ. Гарааны бvрэлдэхvvнд гаргахдаа хэнийг нь гэж илvv харахааргvй, дэлхийд тэргvvлэх шилдэг хамгаалаг,хаалгачид нь “Аззури”-гийн бахархал
Дэлхийн аврагад Италийг амжилтанд хүргэж байсан довтлогчид болох Роси, Скулаччи,Бажо нарыг хэн залгамлах нь тодорхойгүй ч Итали орон хамгын ихээр найдлага тавьж буй Флорецын Тониг орхиж болохгүй юм.Хэдий Инзаги,Дел Пьеро нас ахисан ч Италид шилдэг залуучууд хангалттай байна. “GERMANY-2006”-ийн урьдчилсан шатанд есєн тоглогч “Аззури”-гийн хувцсыг анх ємсєж, эдгээрээс олонх нь байр сууриа баттай эзлээд байна. Бусад улсыг бодвол бvх хєлбємбєгч нь саяхныг болтол дэлхийн хамгийн хvчирхэг лигийн хэргэмийг авч явсан “SERIE- A”-даа тоглодог нь тэдний давуу тал. Хуучны архагууд єдгєє формондоо орохгvй байгаа, шинэчvvл нь сайн тоглож байгаа ч vvнийгээ удаан хадгалж чадах уу зэрэг асуудлаас “GERMANY-2006”-д хэн Италийн баатар болох вэ гэсэн асуултын хариулт олдохгvй байсаар. Саяхан зохион байгуулагч орныг 4:1-ээр хожсон нь тэднийг сайн тоглоно гэсэн баталгаа биш юм.Ингээд хамгийн сүүлийн үеийн байдлаар Итали орон 3н байрлалд хамгийн ихээр итгэл хүлээлгэж буй тамирчдыг товч танилцуулая энэхүү тоглогчидын танилцуулгыг spain man гишүүн бэлтгэсэн юм.


Лука Тони

1977 оны тавдугаар сарын 26-нд Италийн Павулло нель Фриньянод тєрсєн. 193 см єндєр, 88 кг жинтэй. Италийн шигшээ болон Сери А-гийн “Фиорентина” багийн тєвийн довтлогч.
Єєртєє итгэлтэй, єндєр нуруутай энэ залууг хєлбємбєгийн замналаа эхэлж байх vед амжилтад хvрнэ гэж итгэж найдсан хvн бараг vгvй. Эв дvй муутай, болхи тоглолттой байсан болохоор тэр.

1994 онд анхны мэргэжлийн гэрээгээ Сери С-ийн “Модена” багтай байгуулав. Эхний улиралдаа тэр тийм ч єндєр амжилт гаргаж чадсангvй. Долоон тоглолтод оролцож хоёр гоол оруулсан даруухан vзvvлэлттэй дуусгажээ. Дараагийн улирал муугvй амжилттай єнгєрч, залуу довтлогч цєєнгvй гоол орууллаа. Харин дараа жилээс эхлэн Тони байнгын шилжилт хєдєлгєєнд орших болжээ. “Тривезо”, “Лодижани”, “Фиоренцуоле”, “Эмполи” клубvvдэд тэр карьераа vргэлжлvvлж байсан юм. Єєр багт тоглож, шинэ орчинд очих болгондоо тэр ур чадвараа ахиулсаар байлаа.

Удалгvй тvvнд єєрийгєє нээн харуулах боломж олдож, Сери А-гийн “Виченца” баг санал тавив. 2000 онд “Виченца”-гийн бvрэлдэхvvнд хийсэн анхны тоглолтдоо Тони “Милан”-ы хаалганд гоол оруулж, гараагаа муугvй эхэлжээ. Тэр тоглолтод баг нь хvчирхэг “Милан”-ыг 2:0-ээр хожиж шуугиан тарьсан юм. Тэр улиралдаа Тони 31 тоглолтод 9 гоол хийлээ. Гэвч тэндээ мєн л удсангvй, “Брешиа” багийг зорьжээ.

Карло Маццонегийн удирдлагад єнгєрvvлсэн хоёр улирал тvvний хувьд таагvй дурсамж vлдээв. Эхний жил 13 тоглолтод оролцож гоол хийж чадаагvй бол дараа жил нь 16 тоглолтод хоёрхон гоол хийжээ. Олон жил даруухан амжилт гаргаж, гундуухан явсан Тони “Палермо”-д ирснээр амьдралд нь эрс єєрчлєлтvvд гарсан юм. Тєвийн довтлогч Тони тэр улиралд 43 тоглолтод 30 гоол хийж багаа элитvvдийн эгнээнд дэвшихэд гол vvрэг гvйцэтгэжээ. Багаа дээд зиндаанд дэвшихэд тvvний амжилт даган дээшилсэн гэж хэлж болно.

Сери-А-гийн томчуудын эгнээнд ороод “Палермо” жижигдсэнгvй. Лидерvvдтэй ана мана vзэлцсээр зургадугаар байрт орж, UEFA-гийн цомд хvрч vзэх эрхтэй болов. Энэ мэдээг хєгжєєн дэмжигчид нь Сери-А-д ялалт байгуулсан дайтай баярлан хvлээн авчээ. Харин лидер тоглогч Тони нь 20 гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтад дєрєвт бичигдлээ.

Эндээ овоо идээших нь vv гэж байтал тэр дахин буйр сэлгэлээ. Энэ удаа тvvний шинэ баг нь хоёр жилийн ємнє Сери-А-д дэвшсэн “Фиорентина” клуб байлаа. 6,8 сая фунт стерлинг зарлагадан байж авсан довтлогч нь єдгєє “Фиорентина”-г хєдєлгєгч гол хvч болоод байна. Єнгєрсєн улирлын сvvлчийн тойрогт “Брешиа”-г хожсоны хvчинд доош унахаас аврагдан 16-д орж байсан энэ баг шинэ улирлын гол сенсаац болоод буй.

Image

Лука Тони 31 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг итгэл тєгс тэргvvлсэн. Тонигийн хийсэн хоёр гоолын ачаар оддын цуглуулга “Милан”-ыг буулган авч, тохиолдлоор ийм амжилтад хvрээгvй гэдгээ нотлон харууллаа. Лука Тонигийн бємбєг эзэмших техник, баруун хєлийн оновчтой, хvчтэй цохилт, гоолын мэдрэмж, єндєр нуруугаа ашиглан хоёрдугаар давхарт тоглох чадварууд нь Италийн шигшээ багийн дасгалжуулагч Марчело Липпигийн анхаарлын гадуур єнгєрсєнгvй.
Харин нэг хvндрэлтэй зvйл нь Италид довтлогчийн байрлалд тоглох авьяаслаг залуус дэндvv олон. Хашир туршлагатай Дель Пьеро, Вьери, Монтелла, залуухан Кассано, Жилардино, Якинта болон Лука Тони. Гэвч энэ байрлалд хоёрхон хvний орон тоо байдаг. Ямартаа ч Тони сvvлийн vед шигшээ багтаа байнга дуудагдах болсон. Энэ нь Итали орон тvvнээс ихийг хvлээж байгаагийн илрэл биз ээ.


Марчелло Липпигийн хамгийн сүүлийн байдлаар дэлхийн аврагад явах 23 залуус:
K: Буффон, Амэлиа, Перуззи
DF: Барзагли, Каннаваро, Гуросо, Матэрацци, Нэста, Оддо, Паскуал, Заккардо
MF: Баронэ, Каморэнэзи, Ди Ъосси, Пирло, Пэрєтта, Гаттузо
FW: Дэл Пиэрo, Жилардино, Тотти, Тони, Инзаги,Иакунта

Image

Герман хүрэх замдаа:
04/09/04 - Italy 2-1 Norway (De Rossi, Toni)
08/09/04 - Moldova 0-1 Italy (Del Piero)
09/10/04 - Slovenia 1-0 Italy
13/10/04 - Italy 4-3 Belarus (Totti, Totti, Gilardino, De Rossi)
26/03/05 - Italy 2-0 Scotland (Pirlo, Pirlo)
04/06/05 - Norway 0-0 Italy
07/09/05 - Belarus 1-4 Italy (Toni, Toni, Toni, Camoranesi)
08/10/05 - Italy 1-0 Slovenia (Zaccardo)
12/10/05 - Italy 2-1 Moldova (Gilardino, Vieri)



Дэлхийн аврагад зориулж бэлтгэсэн учраас Өнгөрсөн Дэлхийн авaргуудад Италийн хөлбөмбөгчид хэрхэн оролцож байсаныг толилуулъя.


Уругвай-30” дэлхийн аврагыг Европын олон орны адил алс холын аяныг төвөгшөөн орсонгүй.


“Итали-34”-т Италчууд нутаг дээрээ хэнд ч дийлдсэнгүй.Тухайн үед Европт хүчэрхэгжсэн Итали орон хэтэвч зузаанаа ашиглан анхны дэлхийн аврагад сайн тоглосон Аргентиний Моззи,Гуирдо,Ози нарыг урвуулан авч чаджээ.Шөвгийн тоглолтонд Испани,Австрийг хожоод шигшээ тоглолтонд Чехсловакийг 2:1 ээр буулган авч анхны аврагаа авчээ.Шигшээ тоглолтын өмнө Италийн дарангуйлагч Муссолони Шведийн шүүгч Экмондыг хүлээн авч хожуулах үүрэг өгсөн гэдэг яриа байдаг.Гэвч Италчууд тун сайн тоглосон нь үнэн бөгөөд энд хаалгач Компи довтлогч Миазда нарыг дурдах хэрэгтэй юм.

“Франц-38”-д дунд шөвөгт Норвегийг 2:1 ээр шөвгөрөх тоглолтонд талбайн эзэн Францийг 3:1 ээр,хагас шигшээд Бразилийн хөлбөмбөгчидийг 2:1 ээр хожин шийдвэрлэх тоглолтонд Унгарыг илт давуу 4:2 оор хожиж анхны хошой аврага баг болжээ.Тухайн үед Италийг дасгалжуулж байсан Викторио Поззагын амжилтийг давсан дасгалжуулагч одоо хүртэл гараагүй байна.
Дайны дараа Итали хүчэрхэг хэвээр байв тэднийг дэлхийн аврагад дахин түрүүлж алтан дагинийг эх орондоо үүрд авчрана гэж ярьж байв.Гэвч дэлхийн аврага эхлэхээс 1 жилийн өмнө Италийн цөм болсон Торино багын хөл бөмбөгчид онгоцны сүйрлээр амь үрэгдсэн юм.

Ингээд “Бразил-50” д шинэхэн байгуулагдсан шигшээ Шведэд хожигдон Парагвайг хожин дуусгажээ.

“Швейцарь-54”-д талбайн эзэдтэй нэг хэсэгт орж цааш явж чадсангүй.

“Чиле-62”-д Швейцарьтай даагаа нэхэж 3:0 оор хожиж Баруун Германтай хайнцаж талбайн эзэдтэй хийсэн тулаанд ялагджээ.

“Англи-66”-д Чилийн шигшээг 2:0 оор хожиж гараагаа сайхан эхэлсэн хөх тэнгэрийхэн ЗХУ-д 1:0 оор хожигдсон ба дараа нь Ардчилсан Солонгост мөн 1:0 оор хожигдож дэлхийн аврагын тэмцээнд хамгийн муу амжилтаа үзүүлжээ.

“Мексик-70”-д хэсгийн 3н тоглолтод Рива,Ривера,Маззало тэргүүтэй Италийн довтлогчид ердөө ганц бөмбөг оруулжээ.Гэвч хаалгач Албертози болон Бертини,Бургнич нараар толгойлуулсан хамгаалалтыхан нэг ч бөмбөг алдсагүй.Харин шөвгөрөх хийгээд хагас шигшээ тоглолтонд байдал өөрөөр эргэж хамгаалагчдын алдсан бөмбөг бүрт довлогчид 2 гоалаар хариу барьж байсаны ачаар 32 жилийн дараа шигшээ тоглолтонд тоглох эрхтэй болжээ.Хэн нь дэлхийн аврага болох гэдгийг шийдээд зогсохгүй Алтан дагинийг үүрд хадгалах эрхийг хамтад нь олгох хариуцлагатай тоглолтонд Бразилчуудад хожигджээ.
Гарааны 11: Albertosi; Burgnich, Niccolai, Facchetti; Bertini, Cera, De Sisti, A.Mazzola, Domenghini; Boninsegna, Riva

“Герман-74”-д хар тивийн хөлбөмбөгчидөөс өөр хожих баг тэдэнд олдсонгүй.Аргентинтай 1:1 ээр хайнцаж,ид хүчирхэг байсан Польшийг барсангүй тэмцээнээ дуусгав.
Гарааны 11: Zoff; Burgnich, Spinsoi, Morini, Facchetti; Capello, Benetti; Rivera, A. Mazzola; Riva, Chinaglia

“Аргентин-78”-д Хэсэгтээ:
Унгар 1:3 Итали
Аргентин 0:1 Итали
Итали 2:1Франц ийг тус тус хожин илт давамгайлсан бөгөөд.Шөвгийн тоглолтонд Улбаруудад 2:1 ээр дийлджээ. Гарааны 11:
Zoff; Bellugi, Gentile, Scirea, Cabrini; Benetti, Antognoni, Tardelli; Causio, Rossi, Bettega

“Испани-82” Туршлага суусан Итали хэсгийн тоглолтонд маш муу тоглож арай хийж 2р шатанд шалгарчээ.3 удаа тэнцэж бөмбөгний зөрүүгээр гарсан Хөх тэнгөрийхэн Өмнөд Амеикийн 2 том багтай таархад бүгд өнгөрсөнд тооцож байлаа.Гологдсон Итали Аргентинийг 2:1 ээр Бразилийг 3:2 оор хожиж хагас шигшээд Польштой учирлаа.Бразилийн хаалганд 3 гоал хийсэн Роси энэ удаа ч бүх гоалыг оруулжээ.Шигшээ тоглолтонд Баруун Германы хүчтэй багыг 3:1 ээр хожиж дэлхийд 3 түрүүлсэн дархан аврага баг 1 ээр нэмэгджээ.
Зоффын идэвхтэй тоглолт,Жентилэ,Коловати нарын найдвартай хамгаалалт,Тардели,Конти нарын цуцашгүй хөдөлмөр ,Росигийн оновчтой цохилт үнхээр хөл нийлсэн хүчтэй баг байлаа.
Гарааны 11: Zoff; Gentile, Scirea, Collovati, Cabrini; Marini, Antognoni, Tardelli; B. Conti, Rossi, Graziani

“Мексик-86”-д Дасгалжуулагч Биазот багын бүрэлдхүүнийг шинэчлэхдээ довтлогч,хагас хамгаалагчидыг өөрчлөхөө мартсангүй.Довтолгоонд Алтобели Росиг давж гарсан бол хагаст шинээр нэр дэвшигчид төдийлэн үүргээ сайн биелүүлж чадсангүй.Яадхад Зофф шиг хаалгаа цоож шиг барьж яадах хүн олдоогүй нь мэдээж юм.
Хэсэгтээ Болгартай 1:1,Аргентинтай 1:1 ээр тус тус тэнцэж Өмнөд Солонгосыг арай хийж 3:2 хожсон Италчууд плайоффын эхний даваанд Францийг барсангүй дуусгажээ.
Гарааны 11: Galli; Bergomi, Scirea, Vierchowod, Cabrini; B. Conti, Di Gennaro, De Napoli; Vialli, Galderisi, Bagni.

“Итали-90” Талбайн эзэн Итали харьцангуй сулавтар өрсөлдөгчөө дараалан хожиж дараагийн шатанд оржээ.
Австрийг 1:0 оор,Америкийг 1:0 оор, Чехсловакийг 2:0 оор тус тус хожжээ.
Хамгаалалтыхан гойд найдвартай тоглож довтолгоонд Алтобели ,Роси нарыг залгамжлагч Отто хочит Скулаччи тун одтой байлаа.Шөвгөрөх тоглолтонд Уругвай,Ирландыг хожиж 5н тоглолт дараалан гоал алдаагүй урамтай сайхан тогложээ.Хагас шигшээд Аргентинтай 1:1 ээр үндсэн цагт тэнцэ ж,11 метрийн цуврал цохилтоор бүхнийг шийдэх болход Ферри,Донадони нар азгүйтэж ээ .
Гарааны 11: Zenga; Ferri, Bergomi, F.Baresi, Maldini; Donadoni, Ancelotto, Giannini, De Napoli; Vialli, Carnevale

“Америк-94” Хэсгийн бүх өрсөлдөгчид ижил оноо авсан ховор тохиолдол гарсан.Италийн багыг ганцаараа чирээд явдаг довтлогчдын уламжлалыг Бажо залгамжилжээ.Нигерийн хаалгыг 2 гоалаар милааж,дараагийн шатанд Испанийн хаалганд хожлын гоалыг хийж хагас шигшээд мөн Болгарыг хожход багтаа тус хүргэжээ.Шийдвэрлэх тололтонд Бразилтай таарч Италийн азгүйтлээр дууссан ба Бажо,Бареси нар хэрхэн бүтэлгүйтсэнийг та бүхэн тодхон санаж байгаа байхаа.
Гарааны 11: Pagliuca; Tassotti, Costacurta, F. Baresi, Maldini; Donadoni, Albertini, D. Baggio, Evani; R. Baggio, Signori

“Франц-98” Дэлхийн аврагад оролцох эрхээ тэд нэлээн зүдэрч байж авлаа.Дэлхийн аврагын оноолт нэлээн гайгүй таарч Камерун,Австри,Чилтэй тоглосон Виэри,Бажо тэргүүтэй Скуадра Аззури хэсэгтээ төвөггүй тэргүүлжээ.Шилдэг 16д Норвегитэй таарч Виери цорын ганц гоал хийж хожлыг авчирчээ.Шөвгийн наймд талбайн эзэн Францтай учраа таарч нэлээн ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болж үндсэн болон нэмэлт цагт 0:0 оор тэнцэж.Тоглолтын хувь заяаг Италчуудыг хэзээ ч баярлуулж байгаагүй 11 метрийн цуврал цохилтоор шийдхэд уламжлалт ёсоор Итали дийлджээ.Ийнхүү тэд 3 дэлхийн аврага дараалан 11 метрийн цуврал цохилтоор хожигджээ.
Гарааны 11:
Pagliuca; Costacurta, Nesta, Cannavaro; Di Livio, Albertini, D. Baggio, Di Matteo, Maldini; R. Baggio, Vieri.

“Япон-Солонгос 2002”-д тэд Евро2000д цомоо бариад алдсан тэр бүрэлдхүүн бараг тэр чигээрээ ази тивийг зорилоо.Хэсэгтээ орон гаран тоглолт хийж мултарах дөхөн байж 2 оор гарсан ба шилдэг 16д Солонгостой таарлаа.Энэ удаад Италичуудыг олон хүн хожно гэж үзэж байсан ч шүүгчийн илт дэмжлэгийн ачаар Солонгосчууд 2:1 ээр хожлоо.Ийнхүү 1966 онд Ардчилсан Солонгост хожигдож хөгөө тарьсан түүхээ 2002 онд Өмнөдөд хожигдон давтжээ.
Гарааны 11:
Buffon; Panucci, Nesta, Cannavaro, Maldini; Zambrotta, Tommasi, Di Biagio, Doni; Totti, Vieri.
Last edited by ..::Affictor::.. on Mon May 29, 2006 3:31 pm, edited 2 times in total.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby ..::Affictor::.. » Mon May 29, 2006 10:55 am

Гана

Африк тивтээ 4н удаа түрүүлж байсан хар тивийн хүчирхэг багуудын нэг.2006 оны дэлхийн аврагын сорилго тэмцээнд Сербийн Дуйковичээр удирдуулан багын ахлагч Эссьений гайхамшигт тоглолтын ачаар түүхэндээ анх удаа дэлхийн аврагад оролцох эрхтэй болсон билээ.1990 оноос хойш дөрвөн ч дэлхийн аврагад Камерун,Сенигал,Нигерийн багууд орж тухай бүртээ синсац тарьж байсан ба энэхүү уламжлалыг хадгалах хамгийн боломжтой баг нь Гана юм.

Image

Ганачууд өсвөр үе залуучуудын түвшинд хэр баргийн багын хүрхээргүй амжилтыг үзүүлсэн ба 1992 оны Барселоны олимпын хүрэл медальтай баг юм.Африкийн багууд тухайлбал Нигерийн багыг Супер Бүргэдүүд,Камерунчуудыг номхтошгүй арслангууд гэдгийн нэгэн адилаар Ганын шигшээг Алтан эргийн хар одод хэмээн нэрлэдэг билээ.Энэхүү нэр нь 1958 онд Гана улс тусгаар тогтнохоос өмнө Алтан эргийн улс гэсэн нэртэй байсантай холбоотой юм.Ганын хөлбөмбөгчидөөс дэлхийн түвшинд хүрсэн тоглогч нь 90 ээд оны эхэн үеийн африкийн шилдэг хөлбөмбөгч
Абеди Пеле юм.Хэдийгээр түүний үед Гана дэлхийн аврагад оролцох эрх авч байгаагүй ч Абеди Пеле Гана улсын нэрийг хөгшин европт цурайтуулж Францын Олимпек Марселийн бүрэлдэхүүнд багтаж аваргуудын лигт түрүүлж байлаа.Өдгөө Абеди Пеле шигшээ багтаа их зүйл хийсэн ба өнөө үеийн багын ахлагч Эссьенд ихээхэн найдвар тавьж байна.Дэлхийн аврагын урьдчилсан шалгаруулалтад тэд нэг их зоволгүй гарч ирж чадсан юм. Тэдний ард орсон Ардчилсан Конгынхон бvхэл бvтэн таван оноогоор хоцорсон нь vvнийг баталж байна. Гэхдээ vvнийг Ганынхан тасархай байсан гэхээс илvv єрсєлдєгчид нь сулхан байсан гэж тайлбарлах нь vнэнд нийцнэ. Конгочуудыг хvчтэй єрсєлдєгч гэж vзэх аргагvй бєгєєд ЄАБНУ-ын шигшээд vе солигдох vйл явц єрнєж байгаа.Буркина-Фасо, Уганда, Кабо-Вердегийн хувьд дэлхийн аваргад оролцох тухай огт бодоогvй байж болох талтай. Гэсэн хэрнээ ганачууд хэсгийн эхний тоглолтод Буркина-Фасод 0:1-ээр хожигдож олныг алмайруулсан ч дахиж ялагдлын гашууныг амсаагvй юм. Сүүлийн 13 жил 14 дасгалжуулагчын нүүр үзэж
14 дэхь дасгалжуулагчынхаа үед анхны дэлхийн аврагаа зорьх гэж байна. Энтони Йебоа, Абеди Пеле нарын алдартнуудтай нэгэн тєвшинд тавьж болох од бол М.Эссьен юм. Тvvнийг єнгєрсєн улиралд Францын «Лион»-ы бvрэлдэхvvнд багтан тоглож, аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсных нь дараа Ъоман Абрамович нэлээд их vнэ хаяж байж «Челси»-дээ авсан. 23 настай, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мєнгєн медальтай, Африк тивийн єсвєр vеийн аварга, залуучуудын тэмцээний хvрэл медальт энэ хєлбємбєгч гэмтлийн улмаас Африкийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож чадаагvй. Эссьенээс гадна Амоа, Аппиа. Салли Мунтари нарын европт тоглодог тоглогчидоос багын амжилт ихээхэн шалтгаална. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтод хэсэгтээ Итали, Чех, АНУ гэсэн амаргvй єрсєлдєгчидтэй таарсан ч «Хар одод» цахиур хагалахыг хэн ч vгvйсгэж чадахгvй биз ээ.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby ..::Affictor::.. » Mon May 29, 2006 10:56 am

Чех

1901 онд өөрийн хөлбөмбөгийн холбоог байгуулсан.1907 онд Фифад элсэн оржээ.Тэд анхны дэлхийн аврагын гараагаа л бахдам амжилтаар эхэлж байсан ба Италитай аврагын төлөө тоглож мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.
1976 онд европын аврага болж байсан ба 1994 онд Чехсловак улс задарч Чех улс бие дааснаас хойш оролцох гэж буй анхны дэлхийн авaрга нь юм.Дэлхийн аврагын түүхэнд 6н удаа оролцож байсан ба үзүүлсэн амжилтаараа бахархах зүйлтэй орон .

Image

1934 оны дэлхийн аврагад талбайн эздэд 2:1 ээр хожигдож мөнгөн медаль хүртсэн

1938 оны хасагдах системээр зохиогдсон энэ тэмцээнд шилдэг 8д үлдэж байсан.

1954,1958 онуудад хэсгээсээ ч гарч чадалгүй дуусгаж байсан түүхтэй.

1962 оны дэлхийн аврагад тэд тун одтой нааджээ.Тэд энэ тэмцээнд нэгэн өвөрмөц амжилт үзүүлсэн ба талбайн эзэн Чилтэй хийсэн тоглолтонд Чехийн Ворослов Машек тоглолт эхэлснээс хойш 15секундэд гоал хийж тухайн цаг үетээ хамгийн хурдан хийсэн гоал байлаа.Хэдий энэ тоглолтонд 3:1 ээр хожигдсон боловч үлдсэн тоглолтдоо сайн тоглож хэсэгээсээ 2р гарч шөвгийн тоглолтонд Унгар,Югаславийн шигшээг тактикийн зөв зохион байгуулалтын ачаар хожсон байна.Алтан дагины төлөө 2 дахь удаагаа өрсөлдөх болж СанТеьго хотын үндэсний төв цэнгэлдэхэд 75000 фанатын нь өмнө Бразилтай тоглож эхний гоалыг хийсэн ч урьдах дэлхийн аврагын уламжлал давтагдаж хэн эхэлж гоал хийсэн тэр нь эцэстээ хожигддог ёсоор 3:1 ээр хожигдон 2дахь мөнгөн медалиа авчээ.Харин энэ үеэс амжилт нь буурсаар Чехийн хөлбөмбөгийн хар үе эхэлж 6 дэлхийн аврага өнжиж 1990 онд 6 дахь удаагаа оролцох болсон байна.
Хэсэгтээ Итали,Австри,Америктай таарч АНУ-г 5:1 ээр бут ниргэж байсан юм хэсэгээсээ 2р гарч Коста-Рикаг илт давуу 4:1 ээр буулган авч Германы шигшээд 1:0 оор хожигдон дэлхийн аврагаа өндрөлжээ.

1996 онд Англид болсон Европын аврагад амжилттай оролцон одоо үеийн Чехийн чухал тоглогчид болох Недвэд,Поборски нар жинхэнэ нээлт болж байжээ.

2002 оны урьдчилсан сорилгод Белгитэй нэмэлт тоглолт хийж 2 тоглолтын нийлбэр дүнгээр 2:0 оор хожигдож азгүйтсэн юм.

2004 оны тивийн аваргадаа амжилттай оролцдог уламжлалаа давтаж хэсэгтээ Герман,Голландыг буулган авсан ба Европын аваргад оролцсон шилдэг 16 багаас зөвхөн Чех л 100% амжилт үзүүлж 3н өрсөлдөгчөө 3 ланг хожиж байсан ба 2002 оны дэд аврага Германыг нөөц тоглогчидоор ялж байлаа.Шөвгийн наймд Данийг буулган авч хагас шигшээд Грекэд алтан гоалаар хожигджээ.1958 оноос зохиогдсон Европын аврагад урьдчилсан болон шигшээ тэмцээнд тоголсон амжилтаар Чехын шигшээ Европын хөлбөмбөгийн холбоонд багтдаг 52 улсаас 1т орох үзүүлэлтийг үзүүлжээ,Тэд 106 тоглолт хийсэнээс 64 хожиж,22 тэнцэж,20 хожигджээ.

Герман-2006 -ын урьдчилсан шатанд Европын 1 дүгээр хэсэгт Голланд,Румыны хүчтэй багуудтай өрсөлдсөн ба Румынтай эцсийн мөч хүртэл үзэлцэж сүүлийн тоглолтонд Финландыг 3:0 оор хожиж хэрэгтэй 3н оноог авсанаар хэсгээсээ 2р гарч нэмэлт тоглолтоо Норвегитэй хийж айлын ба өөрийн талбайдаа тус бүр 1:0 оор хожин бие даасанаас хойш анх удаа дэлхийн аваргад оролцох гэж байна.Хамгийн сүүлд ФИФА-ын чансаагаар Бразилийн дараа 2т орж байсан бөгөөд авъяаслаг залуу,хүчирхэг тоглогчидоос бүрдсэн хүчирхэг баг болоод байна.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby ..::Affictor::.. » Mon May 29, 2006 10:58 am

АНУ

Хөлбөмбөгийн анхны дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож байсан анхны 13 ийн нэг Америк өмнөх дэлхийн аврагад хамгийн том амжилтаа үзүүлж шилдэг 8-д үлдэж байсан.Энэ удаагийн дэлхийн аврага нь тэдний хувьд 8 дахь удаагийн тэмцээн юм.

Анхны дэлхийн аврагад тэд Английн мэргэжлийн хөлбөмбөгчидөөр багаа бүрдүүлж хэсэгтээ Парагвай, Белгийн хөлбөмбөгчидийг 3:0 оор хожиж хагас шигшээд Аргентинд 6:1 ээр бут ниргүүлж шууд 3 дугаар байрын эзэн болжээ.

Харин 1934 оны урьдчилсан сорилгод Кубатай тоглох байсан ч тэд татгалзсан тул шууд Италид иржээ.Бөмбөгөнд хөл хүрэлгүй ирсэн тэднийг мексиктэй тоглоод хожвол шөвгийн 8д тоглуулхаар болсон юм гэсэн ч тэд энэ үүргийг амжилттай биелүүлж Ром хотод 4:2 оор хожиж ацтекчvvдийг нутаг буцаагаад хагас шигшээд Италитай таарч 7:1 ээр хожигдож өөрсдөө араас нь явжээ.

Дахин Европыг зорихгүй гэж шийдэн 1938 оны сорилгод ороогүй байна.

”Бразил-50” ын сорилгод Кубыг арал дээр нь үлдээгээд Мексиктэй хамт Бразилийг зорьлоо.Хэсэгтээ Испанид 3:1 ээр,Чилед 5:2 оор хожигдсон ч Английг 1:0 оор хожин түмний шившэг болгосон байна.Ингээд тэд Англи,Чилетэй оноо тоолж баян ходоод болжээ.

Дараа нь Мексикчүүдэд дарлагдсан он жил нь эхэлж 1954,1958,1962,1966 онуудын дэлхийн аврагын сорилуудад хаяа муутай хөршүүддээ хожигджээ.

Image

Ингээд 1970 дэлхийн аврагыг Мексик зохиох болж Америкт аз тохиосон ч шийдвэрдэх тоглолтонд Англид 3:0 оор хожигдон дахин 4 жил хүлээх боллоо.Ингээд Мексикийн дарлалд эргэн орж 1974,1978,1982 оны сорилгод мөн л хожигдлоо.

Харин 1986 онд Америкчуудын нүүрэнд инээмсэглэл тодорч тэдний гол шүдний өвчин Мексикээс салж Тринидад Тобагог хожоод Коста Рикад хожигдоод Испани явах тийзээ алдав.

1990 оны дэлхийн аврагад 3 дахь удаагаа аз таарч сорилгод Ямайкыг 5:0 ээр,Тринидад Тобаго,Сальвадортой тус тус 1 тэнцэж,1 хожсон ч Коста Рикад хожигдон оноо ижилсэн Италийг зорьлоо.Ингээд 40 жилийн дараа дэлхийн аврагад оролцох болж Итали гаралтай Милоа,Уругвай гаралтай Румос,Герман гаралтай Лоус,Аргентин гаралтай Балбао зэрэг бараг л 5 тивийн тоглогчидоос бүрдсэн баг нь бас л хэсэгтээ сүүл мушгилаа.

15 дахь удаагийн дэлхийн аврагыг өөрийн нутагт зохиох эрх авсан ба хэсэгтээ Чехсловактай 1:1 ээр тэнцэж,Румынд 1:0 оор хожигдож,Колумбыг 2:1 ээр хожиж плайоффд орох эрхээ авсан ба 1/8 шигшээд Бразилд 1:0 оор хоигдон тэмцээнээ дуусгав.Америк-94 тэмцээний гол ололт нь тэдний сэргэн мэндалт эхэлсэнд оршино.

1996 онд өөрсдийн гол лигийг байгуулж өөрсдийн орны тамирчдад анхаарал тавьж шигшээ багын тамирчидын ур чадвар өсч сорилго тэмцээнд өөрийн хэсгээс 1ээр гарсан ба 40 жил дарлуулсан мексиктэй 2:2 болон 0:0 ээр тэнцсэн явдал байв.

Франц-98д Герман,Иран,Югаславтай таарч бас л хэсгийн баян ходоод болов.Харин өмнөх дэлхийн аврагад оргил амжилтаа үзүүлж ба хэсэгтээ Польшид хожигдож,Солонгостой тэнцсэн бол Португалын хүчтэй багыг 3:2 оор буулган авч шөвгийн 16-д 9 дэлхийн аваргад оролцох хувьгүй болгож байсан Мексикийг хожиж 40 жилийн бухимдалаа тайлсан юм. Шөвгийн наймд Германд 1:0 оор хожигдож дуусгажээ.
Америкийн одоогийн бүрэлдэхүүнд олонд гийсэн од цөөхөн ч багийн тоглолтоороо урьдах дэлхийн аврагад үзүүлсэн амжилтаа давтахыг зорих биз ээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 12:37 am

Италийн дасгалжуулагч хаалгач гээл байн байн цагдаа руу дуудагдаад бэлтгэлээ олигтой хийхгүй байна даа. Дэлхийн аваргаар мяараад буруутан нь Ювентус болж мэдэхээр л боллоо доо. Гэхдээ бүрэлдэхүүн бол супер шд,урагшаа :italy
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ..::Affictor::.. » Tue May 30, 2006 10:59 am

Buffon l ih duudagdaj bna.Zambrotta bertchihlee deer ne Nesta baga zergiin berteltei bdag Italy mine yah ne ene ve?
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby ..::Affictor::.. » Wed May 31, 2006 12:27 pm

Perrotta turns ankle in Italy training
Image


Roma midfielder Simone Perrotta injured his right ankle during training with the Italian FIFA World Cup™ squad on Tuesday.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby honor » Thu Jun 01, 2006 8:24 pm

ene groupd sanaand oromgui togloltuud garah magadlaltai USA, GHANA 2 ch evgui team dee
User avatar
honor
Испаний фэн
 
Posts: 325
Joined: Sat Dec 03, 2005 12:22 pm
Location: france

Postby horidol » Thu Jun 01, 2006 9:25 pm

harin tiim ih evgui baguud
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 11:32 pm

Америкийн багийг өнөөдөр Хамбургт We are the champions дуугаар угтан авлаа. Бүх багаас илүү Америкийн багт хамгийн өндөр хамгаалалтыг тавьж байгаа билээ. Хамбург хотын зарим оршиг суугчид битүү айдастай байгаа гэнэм.


***************************************************

Италид лиги нь хатуу ширүүн явдлаар дүүрэн байгаа билээ, тэгвэл тоглогчид нь ч гэсэн хатуу ширүүн байна. Швейцартай хийсэн тоглолтод 2 ч хүнд улаан өгөхөөр байлаа. Швейцарын тоглогчдыг олон удаа унагаж байсан юм. Гаттузо гэж дөргүй бух байна аа. Италиас Жилардино эхэлж гоолдсон ч швейцарууд тэнцүүлж чадсан. Энэ тоглолтын дараа Италийн хэвлэлүүд Та нар ингэж тогловол дэлхийн аварга болж чадахгүй, эсрэг багаа бас хайрлах хэрэгтэй хэмээн бичицгээжээ.


***************************************************

Чех Коста Рикаг ядарч 1-0-оор хожсон билээ, гэхдээ энд гарааны олон тоглогчид ороогүй юм. Тэд маргааш Тринидад ба Тобаготой тоглоно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

hi

Postby Raul_ag » Sat Jun 03, 2006 12:05 pm


Founded 1898
Affiliated 1905



WC participations 15 (1934, 1938, 1950, 1954, 1962, 1966, 1970, 1974, 1978, 1982, 1986, 1990, 1994, 1998, 2002)
WC honours World champions (1934, 1938, 1982)
Continental Titles European champions (1968)
First International: Italy 6 - 2 France (Milan, Italy; 15 May 1910)
Largest win: Italy 9 - 0 USA (Brentford, England; 2 August 1948)
Worst defeat: Hungary 7 - 1 Italy (Budapest, Hungary; 6 April 1924)
European Championship Appearances: 6 (First in 1968) Best result Winners, 1968

World Cup Record:
Year Host Performance
1930 Uruguay -
1934 Italy Winners
1938 France Winners
1950 Brazil Second, Pool Three
1954 Switzerland Group Four Play Off
1958 Sweden -
1962 Chile Third, Group Two
1966 England Third, Group Four
1970 Mexico Runners up
1974 West Germany Third, Group Four
1978 Argentina Fourth place
1982 Spain Winners
1986 Mexico Second Round (last 16)
1990 Italy Third place
1994 U.S.A. Runners up
1998 France Quarter finals
2002 S.Korea/Japan Second Round (last 16)
2006 Germany in Group E with Czech Republic, Ghana, U.S.A.
ITALY Football Team for 2006 FIFA World Cup

Coach:
Marcello Lippi

Goalkeepers:
Gianluigi Buffon, Angelo Peruzzi, Marco Amelia.

Defenders:
Cristian Zaccardo, Fabio Grosso, Fabio Cannavaro, Andrea Barzagli, Alessandro Nesta, Gianluca Zambrotta, Massimo Oddo, Marco Materazzi.

Midfielders:
Daniele De Rossi, Gennaro Gattuso, Francesco Totti, Mauro German Camoranesi, Simone Barone, Simone Perrotta, Andrea Pirlo.

Forwards:
Alessandro Del Piero, Luca Toni, Alberto Gilardino, Vincenzo Iaquinta, Filippo Inzaghi.

Italy Statistics in Group E with Czech Republic, Ghana, U.S.A.
The team is known as 'Azzuri'
Jersey No. Name of the Player
1 Gianluigi Buffon
2 Cristian Zaccardo
3 Fabio Grosso
4 Daniele De Rossi
5 Fabio Cannavaro
6 Andrea Barzagli
7 Alessandro Del Piero
8 Gennaro Gattuso
9 Luca Toni
10 Francesco Totti
11 Alberto Gilardino
12 Angelo Peruzzi
13 Alessandro Nesta
14 Marco Amelia
15 Vincenzo Iaquinta
16 Mauro German Camoranesi
17 Simone Barone
18 Filippo Inzaghi
19 Gianluca Zambrotta
20 Simone Perrotta
21 Andrea Pirlo
22 Massimo Oddo
23 Marco Materazzi


Italy is playing in Group E along with Ghana, USA and Czech Republic. The team qualified for 2006 FIFA World Cup Finals in Germany from Europe Zone Group 5. Italy has won the FIFA World Cup thrice in 1934, 1938 and 1982 and has one European championship (1968) to its credit. The Italian national football team is one of the most successful soccer playing nations. The Italy team is nicknamed Azzurri, as the traditional jersey colour of the national team is sky blue (Azzurro in Italian).

The Azzuri won their first world cup title in 1934 on their home grounds in Italy. In 1938, Italy won the title again and became the first team to successfully defend their crown. Italy won its third World Cup crown in Spain in 1982. This FIFA World Cup in Germany will be Italy's 16th appearance. It was in the inaugural championship of 1930 in Uruguay and the 1958 finals in Sweden that Italy did not take part in the finals. Italy lifted the World cup for the third time in 1982 in Spain. The credit of this victory goes to striker Paolo Rossi. In the knockout stages he scored a hat trick against Brazil that led his team to the semi-final. He scored two goals against Poland. Italy defeated West Germany 3-1 in the final. Rossi scored the sixth tournament goal and was awarded the Golden Shoe as top scorer.

Italy is known for producing world-renowned players such as Roberto Baggio, Paolo Maldini, Franco Baresi, Gianni Rivera, Dino Zoff etc who are known till date as storehouses of talent. In the 2002 FIFA World Cup South Korea/Japan, Italy had to exit after Round of 16, as they were defeated by South Korea in the Second Round in the penalty shootouts. It was a big blow for the Azzurri.

In the Qualifying matches for Germany 2006, Italy played 10 matches out of which it won 7 matches and drew 2 matches. Italy lost to Slovenia 1-0. Still, Italy secured the top position in the group comprising of Norway, Slovenia and Scotland and qualified for the finals. Lippi introduced these players to the Azzuri team - Cristian Zaccardo, Andrea Barzagli, Daniele De Rossi, Luca Toni, Alberto Gilardino and Vincenzo Iaquinta. These players played a crucial role in securing a place for their team in Germany.

Under Marcello Lippi's guidance, Italian soccer fans are hopeful that their team will lift the crown for the fourth time.
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby ..::Affictor::.. » Sat Jun 03, 2006 12:24 pm

raul ene english orchuulaad tavchihaach

Italy:Ukraine 0:0
Italy: Buffon; Oddo, Nesta (Barzagli 60 ), Cannavaro (Materazzi 75 ), Grosso; Camoranesi (Barone 69 ), Pirlo (Perrotta 58 ), De Rossi; Del Piero (Totti 58), Toni (Inzaghi 58 ), Gilardino

Ukraine: Shovkovsky; Yesersky, Rusol, Vashchyuk, Nesmaschny; Kalinichenko (Belik 55 ), Gusin, Tymoshchyuk (Shelaev 87 ), Rotan (Nazarenko 73 ); Vorobei, Voronin
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby A.I.T » Sat Jun 03, 2006 12:52 pm

АНУ хэсэгээсээ гарна
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby horidol » Sat Jun 03, 2006 4:53 pm

Czech garna
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Nobun@g@ » Sat Jun 03, 2006 5:13 pm

Тэгвэл энэ хэсгээс гурван баг гарна :RD :RD :RD :mrgreen: :italy
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby horidol » Sat Jun 03, 2006 5:16 pm

yankuud jiigdene biz dee etsestee
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby horidol » Mon Jun 05, 2006 12:08 am

Image
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby horidol » Mon Jun 05, 2006 12:14 am

Image
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby horidol » Mon Jun 05, 2006 12:17 am

Image
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Nomer 10 » Mon Jun 05, 2006 9:23 am

Энэ Чех том багуудтай баланс сайтай байх юм аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby A.I.T » Mon Jun 05, 2006 9:44 am

АНУ хэсэгээсээ гарнөө......би өөрөө АНУд байдаг дэмжиж байгаа......Бас чехийг гараасай гэж бодож бна.......Италыг бас ч болохгүй л дээ......хэхэ
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Seba » Mon Jun 05, 2006 12:07 pm

Би АНУг хэсгээсээ гарчихна гэж бодож байтал сvvлийн хэдэн тоглолтуудыг нь vзээд vнэндээ л худлаа мэт санагдлаа. Америкийн багт бvх холбоосыг холбож єгч чадах чадварлаг диспечер хэрэгтэй байна... Ер нь тэгээд Єнгєт арьст Жонсон, Бийсли 2 л их хичээж бна лээ, Донован ч нэг л даруу тоглоод байх юм...
Урагшаа, Улбаршаруудаа...!!! :holland
User avatar
Seba
Голландын фэн
 
Posts: 241
Joined: Fri Dec 16, 2005 2:12 pm
Location: San Francisco, CA, USA

Postby Mr S » Mon Jun 05, 2006 5:18 pm

6 сарын 4-нд.............

Final - Easter Road Stadium Attendance: 9,500
South Korea 1 - 3 Ghana
Eul-Yong Lee (49)
Asamoah Gyan (pen 35)
Sulley Muntari (62)
Michael Essien (81)

Ганын шигшээ тун эвгүйлэг бна даа.............. Солонгосыг маш сайхан хожжээ................


БОРДО-н Чэх хагас хамгаалагч Владимир Смицэр шигшээг гэмтлийн улмаас орхилоо............. түүнийг 29 настай Rangers midfielder Libor Sionko орлохоор болжээ............


мөн captain Tomas Galasek, Милан Барош, Томас Росицки, Иан Коллэр нарын гэмтэл Чэхийн шигшээгийнхнийг зовоож бна.................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby horidol » Mon Jun 05, 2006 9:08 pm

Смицэр тоглохгүй болдог нь их муу шүү
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby ulka » Mon Jun 05, 2006 11:57 pm

Nadad Czech-iin toglolt mash ih taalagddag yum daa. Yalanguya Pavel Nedver, Milan Barosh 2iin togloltiig uzehed uramtai shuu.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron