Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby LeBe » Sun Aug 07, 2016 7:45 am

1999 оны 5-р сарын 26, Испани, Барселон хот, Камп ноу цэнгэлдэх. Аваргуудын лигийн шигшээ тоглолт. Манчестер юнайтед – Байерн Мюнхен.
Хагас шигшээ тоглолтонд Ювентусийн эсрэг хийсэн ширүүн тоглолтонд багийн ахлагч Рой Кийн болон Паул Скоүлз нар ээлжит шар хуудасаа авч шигшээ тоглолтонд тоглох боломжгүй болсон нь Юнайтедийн дундын шугамыг эрс сулруулаад зогсохгүй Юнайтедийн алдарт 7 номер Дэвид Бэкхэм өөрийн тоглоод байдаггүй төвийн хагас хамгаалалтын байралалд тоглохоор гарч иржээ..
.. Тоглолтын 6 дахь минут. Юнайтедийн хамгаалагч Жонсен Мюнхений эвгүй сөрөг довтолгоог 16-ийн шугамын гаднахан талд алдаагаар зогсоолоо. Торгуулийн цохилтыг Баслер хаалтны гадуур Шмэхэлийн их талд эвлэгхэн өнхрүүлчих нь тэр. Гоооол 0-1... Тоглолтын эхний хагаст тооны харьцаа ахиж өөрчлөгдсөнгүй.
.. Тоглолтын 67 дахь минут. Алекс Фергусон довтолгоондоо хүч нэмэхээр Тедди Шэрингэмийг Еэспер Бломквистээр сэлгэн оруулж ирлээ.
.. Тоглолтын 81 дэх минут. Алекс Фергусоны сүүлийн найдвар болох Оль Гунар Сольшар, Энди Коулаар сэлгэгдэн орж ирлээ. Орж ирүүт 2-3 боломжийн мөргөлтийг Баваарын баавгай Каннруу чиглүүлж амжлаа.
.. Цагны шүүгч нааш алхаж харагдана. Аль хэдий нь үндсэн цаг дуусчээ. Нэмэлт 3 минут сунгалаа. Юнайтедийн сүүлчийн гэж хэлж болохоор боломж, бөмбөг булангийн цохилт боллоо. Энэ үед Дэлдэн чихт дээр аль хэдийн Байрний өнгөөр будаад эхэлж байв. Булангаас Бэкхэмийн цохисон бөмбөг бужигнаан дундаас 16-ийн гадна зогсож байсан Райн Гийгсийн баруун хөл дээр ирэх нь тэр. Гийгзнийн хальт цохисон бөмбөг сэлгээгээр орж ирсэн Тедди Шэрингэм дээр Шэрингэм энэ боломжийг алдсангүй. Гоооооооооооол 1-1. Цэнгэлдэхийн нэг тал тэр чигээрээ улаанаар эргэлдэж, байна. Мюнхенийхэн гүн шоконд орох нь тэр. Тоглолт арай дуусаагүй байна. Ахиад ганц довтлуулах бололтой. Оле зүүн жигүүрээр бөмбөгтэй орж байна. Бөмбөгөө булангийн цохилт болгож чадлаа. Дэвид Бэкхэм булангаас цохилоо. Тавын шугам дээр нөгөөх Шэрингэм бөмбөгийг толгойгоороо цааш нь ивж өглөө. Цаана нь Оле байна. Оооооолееееееееее.....
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД АНХНЫ ЕВРОПЫН ГУРАМСАН ГОЛ ЦОМ ХҮРТСЭН БАГ!!!! (Аваргуудын лиг шинэ бүтэцтэй болсоноос хойш)

2011 оны 5-р сарын 14, Англи, Блакбөрн, Эвүүд Парк. Английн премиер лигийн 37-р тойргийн тоглолт. Блакбөрн – Манчестер Юнайтед
Энэ тоглолтоос 1 оноо авахад л чөтгөрүүд лигийн аваргын болзол хангах юм. Тоглолтын салхийг 20 дахь минутанд талбайн эзэд, Эмертон нээлээ.Чөөгийнүүд бөмбөг илүү эзэмшин тоглож байгаа ч талбайн эзэд үе үе эвгүй довтолгоонууд хийсээр байна.
.. Тоглолтын 72 дахь минут. Гоалын одтой Чичарито маань 16 дотор Роверсийн хаалгач Паул Робинсонтой туллаа. Чичарито уначихлаа. Тэр Чичаритод бага зэрэг хүрсэн харагдаж байна. Талбайн шүүгч Фил Дауд хажуугийн шүүгчтэй зөвлөлдөж байна. Торгуулийн цохилт. Цохилтыг Юнайтедийн ирээдүйн домог Уэйн Рүүний хийчихлээ. 1-1. Тоглолт дуустал үр дүн ахиж өөрчлөгдсөнгүй.

Ингэснээр Английн хөлбөмбөгийн лиг Премиер лиг нэртэй болж, шинэ бүтэцтэйгээр тоглодог болсоноос хойшхи 19 дэх улиралд Манчестер Юнайтед клуб 19 дэх түрүүгээ хүртэх нь тодорхой болж мөнхийн өрсөлдөгч Ливэрпүүлийн өмнө гишгэж АНГЛИЙН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БАГ БОЛЛОО.

2016 оны 5-р сарын 21. Лондон, Уэймбли цэнгэлдэх. Хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн хөгшин цомын тэмцээний шигшээ тоглолт. Манчестер Юнайтед – Кристал Палас.
Тэнцүүхэн үргэлжилсэн тоглолтын 78 дахь минутанд Кристал Паласын Жэсон Пунчэёон зүүн хурц өнцгөөс тоглолтын эхний гоалыг хийлээ. Менежер Ален Пардев бүжиглэж харагдана. Аргагүй тэд клубийн түүхэн дэх анхны том цомоо хүртэхэд ердөө 10 гаруй минут тэсэх л үлдлээ.
.. Тоглолтын 81 дэх минут. Рүүнийгийн баруун жигүүрээс хаясан хөндлөн дамжуулалтыг Феллайны цээжээрээ шууд цаанаа байсан Матад буулгаж өглөө. Мата бөмбөгийг газар унагалгүй шууд хаалга руу цохилоо. Гооооол. 1-1. Тоглолт ахин шинээр эхэлнэ. Цаг сунгахаар боллоо.
.. Тоглолтын 106 дахь минут. Кристал Паласын эвгүй нэгэн сөрөг довтолгоог Крис Смоллинг алаадгаар зогсоож, улмаар тоглолтын 2 дахь шар картаа хүртэн талбайг чөлөөллөө. Чөөгийнүүд 10-уулаа улдлээ.
.. Тоглолтын 110 дахь минут. Антонио Валиансиа баруун жигүүрээс доогуур хөндлөн дамжуулалт хаялаа. Паласын хамгаалагчийн цэвэрлэсэн бөмбөг 16-ын шугамын урдхан зогсож байсан Хэсэ Лингард дээр ирж байна. Лингаард бөмбөгийг мөн л газар буулгалгүй хаалга руу цөм цохилоо. Гооооооол....

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ХӨЛБӨМБӨГИЙН ХАМГИЙН ХӨГШИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭН, АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЦОМД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БАГ -12 (Арсеалтай хамт)

ИРЭХ УЛИРАЛД.

#ОНЦГОЙ
Та нар намайг битгий хамраа сөхсөн нөхөр гэж бодоорой. Гэхдээ би зүгээр л нэг лонхноос гараад ирсэн нөхөр биш, би бол Европын аварга, би бол ОНЦГОЙ НЭГЭН. – Жозе Моуриньо

#МАЙНДГЭЙМ
Тоглолтын өмнөх хэвлэлийн хуралд явж байх тэр үед миний толгойд тоглолт аль хэдийн эхэлсэн байдаг. – Жозе Моуриньо

#ЗАЛУУС
Залуу тоглогчид бол яг л тарвас шиг. Тарвасыг зөвхөн зүсээд амталж байж л амтыг нь 100 хувь мэдэрдэгтэй адил. – Жозе Моуриньо

#ЯЛАЛТ
Бид яаж тоглох нь тийм ч чухал биш. Хэрвээ чамд Феррари, надад нэг жижиг машин өгөөд чамтай уралдаж түрүүл гэвэл би чиний дугуйг хагалж, банкинд чинь элсэн чихэр хийх болно. – Жозе Моуриньо

#ЭГО
Намайг 17той байхад Арсен Вэнгэр Арсеналд ирж шалгуулахыг хүссэн. Би очоогүй. Учир нь Залатан шалгуулдаггүй. – Златан Ибрахимович

#ХЭВЛЭЛИЙНДАЙН
Намайг худалдаж авч байгаан нь Машинаар бол Ферраритай боллоо гэсэн үг. Феррари унаж байгаа хүн дээд зэргийн бензин хийж, хурдны зам дээр гараад хаазаа тултал гишгэдэг. Пэп дизель хийчихэээд хөдөө замд хий эргэсээр байгаад таарлаа. Тэр ингэж байхаар фиат худалдаж авах байсан юм. – Златан Ибрахимович


Заза нэг иймэрхүү онцгой улирал хүлээж байна шүү биднуусыг. :ногоон: Өнөөдөр Комьюнити шийлдээр улирал албан ёсоор эхэлж байна уу? Нээрээ багийн танилцуулга нтр хармаар байвал гүүглдэж бариад үзчээрэй.

Глори Глори ЮНАЙТЕД!!!
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3306
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Devil 7 » Sun Aug 07, 2016 10:12 am

:eek:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7240
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Funky » Sun Aug 07, 2016 10:18 am

Өвөрмөц сайхан нээлт өнөөдөр цом аваад л эхлүүлэх байхаа
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9506
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Mojul » Sun Aug 07, 2016 11:29 am

Сафаас хойш анх удаа овоо хүлээлттэй улирал эхлэхнээ. Сайхан улирал болноо.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13861
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby S.Erdene » Sun Aug 07, 2016 7:36 pm

:-D

Pogba д эмчийн үзлэгээр орох зөвшөөрөл юве өгчээ. Ди Марцио
Энэ нөхөр эргэж ирснээр багийн тоглолт асар өөр болох учиртай.
Пог ирээд зуны наймаа панз дуусна даа. Шинэ цэрэг Bailly харин их таалагдаад байгаа.
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1885
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Mojul » Sun Aug 07, 2016 10:05 pm

Pogback. Аон бэлтгэлийн баазад үзлэгт орноо. Тасарчихлаа шүү
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13861
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Sesame7 » Sun Aug 07, 2016 10:16 pm

Хаха утгагүй юм. Шөнө Лэйстэрийг хожих юм бол Погба Коммнути авсан гэж явах уу? нтр
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 336
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby S.Erdene » Sun Aug 07, 2016 11:00 pm

Зөөз шууд клубын сайтаар зарлачиж байгаам байна. PogBACK PogbON :eek: Фэйлдвэл Моу гэцүүднэ ээ кэкэ.

Линк байна уу таминээ!
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1885
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Барнаба » Sun Aug 07, 2016 11:05 pm

Моу-тай хамт том том наймаанууд хийлээ шуу, том нэртнууд, том эгонууд ирлээ.
Барнаба
Legend
 
Posts: 13468
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Mojul » Sun Aug 07, 2016 11:22 pm

Жаахан сонин гараа гарчээ. Блинд одоо болимоор байгаамдаа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13861
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Mojul » Sun Aug 07, 2016 11:26 pm

Үзэх линк юу байна
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13861
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby S.Erdene » Sun Aug 07, 2016 11:31 pm

User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1885
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby S.Erdene » Sun Aug 07, 2016 11:36 pm

Паааа Лингард ямар аймар гоол вэ
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1885
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Radiohead » Sun Aug 07, 2016 11:39 pm

Сүлжээд л гүйчлээ
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2230
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Mojul » Sun Aug 07, 2016 11:51 pm

Лингардын гоалоос хойш харлаа.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13861
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Monteyne » Sun Aug 07, 2016 11:53 pm

Эхний хагас үзэж амжсангүй новш гэж, Погба иргээд ирж байгаа юм байна ёстой тасархай. Гоё гараа гарчээ, Шинэ улирал ёстой өндөр хүлээлттэй болох нь.
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3260
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Monteyne » Mon Aug 08, 2016 12:12 am

Рүүний яаж ийм хог шиг тоглож байгааг ерөөсөө ойлгохгүй нь
Манай Жон Сноу ын тоглолт үнэхээр гоё шүү үзэхэд урамтай Blind
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3260
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Dj Tuvshin » Mon Aug 08, 2016 12:45 am

Златан....
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3745
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Mojul » Mon Aug 08, 2016 1:16 am

Златан залаад хаячихаж. Утсаар үзэх гээд бүтсэнгүй. Нээх ач холбогдогүй ч хожих хэрэгтэй байсан тоглолтдоо хожлоо. Лингард ч өөрийн орон зайгаа бататгаад л байна шүү. Погба маань ч ирлээ. ПЛ ийн энэ улирал жинхэнэ алаан болноо.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13861
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby LeBe » Mon Aug 08, 2016 4:56 am

Рүүнийгийн бөмбөг эзэмшилт, тогтоолт нтр бүр нохойн баас болжээ хөөрхий. Матаг яаж байгаан болдоо. Сэлгээгээр оруулж ирчээд сүүлд ахиаж суулгаж нтр хэхэ. Балли бол мундаг юм байна өө. Хийгүй, үнэн өөртөө итгэлтэй тоглолоо өнөөдөр. Тоглолтын шилдэг болох шиг болсон. Марсиал ёстой чимээгүй байсаар байгаад суулаа. Бэлтгэлд энэ 7 хоногоос нэгдсэн гэвүүдээ. Тоглолтын дараагийн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Улирлын өмнөх бэлтгэл маш муу байна. Хятад дахь тоглолт цуцлагдсан нтрээс авахуулаад. Өнөөдөр тийм ч сайн байсангүй, ялангуяа 2-р хагаст. Алхам алхамаар жигдрээд явнаа л гэж. Люк Шоогоо эргээд харах сайхан байна лаа. Ибраг манай өмсгөлтэй тоглохыг харах сонин байлаа. Жозе бүр л сонин байлаа хэхэ.
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3306
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby сайнаа » Mon Aug 08, 2016 8:00 am

Baily MOM болсон байна лээ.
Ибра нэг тоглолт нэг цом гээд л цом авчлаа хаха. :ногоон:
Image
Image
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Тэрри_10 » Mon Aug 08, 2016 8:34 am

Матагийн царай нэг л гунигтай...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4681
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby bayarbat » Mon Aug 08, 2016 8:43 am

За юутай ч аваргуудыг хожиж цом авлаа баяр хүргэе. Лингардын гоол бол тасархай дээр нэг Ben Arfa л иймэрхүү нэг гоол хийж байсан байх. 2 багийн тоглолт жигдрээгүйгээс үү тийм... тоглолт боллоо. Ибра, Валесиа, Baily, Shaw дажгүй байна. Rooney шартцан байсан байхөө. Мата дээр Моу муухай л юм хийлээ. Депай байхгүй шүү тэр олон сэлгээ хийж байхад
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1105
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby mercer » Mon Aug 08, 2016 9:26 am

Bailly чинь харин бөмбөг болгонд хүрээд их эрчтэй, идэвхитэй байна лээ

Smalling + Bailly хоёр гайгүй хослохоор санагдаад байгаа, арай хуучны Ferdinand + Vidic хослол шиг тоглох юм биш бээз!
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Re: Manchester UNITED 2016/17: Dark side of the BOSS

Postby Nova » Mon Aug 08, 2016 9:27 am

89 сая паундаар Погбаг авчиж байгаамуу.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6229
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Next

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest