Валенсиа

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Валенсиа

Postby El Payaso » Thu Jul 20, 2006 4:02 pm

За ингээд хайртай багийнхаа шинэ улирлын топикийг нээе...

Image

Клубын түүх:

Үүсэл

Испанийн лигийн төдийгүй дэлхийн шилдэг клубуудын нэг Валенсиа 1919 оны 3-р сарын 18-нд буюу манайхаар цэргийн баярын өдөр үүсгэн байгуулагджээ... Хэсэг нөхөд Торино-ийн баранд анхлан клуб байгуулах яриа өрнүүлсэн хотын захиргаанд хандаснаар клуб албан ёсоор нээгдэж анхны ерөнхийлөгчөөр Октайвио Аугусто Милего өрсөлдөгч Мединаг ялан сонгогдов... Медина, Милего нар анхлын Барселоны гудамжинд жижиг өрөөнд анхны оффис байрлаж байсан байна...

Image
Milego

5-р сарын 19нд анхны тоглолтоо Кастеллоны гимназийн багтай хийж 1-0 ээр хожигдож байжээ... Сонирхолтой нь тэр үед хөлбөмбөг арай өөр байсан бөгөөд одоогийн сонгодог гэдэг тактикуудаас эрс өөр тактикаарх тоглодог байсан байна... 1-2-3-5 гэсэн тактикаар тоглодог байжээ хөлбөмбөг хөгжинөө гэж хэхэхэ... 5 довтлогч тоглодог байжээ...

Image

Marco, Amador, Peris, Julio Gascó, Fernando Marzal, Pepe Llobet, Antonio Ferré, Fernandez, Umbert, Martinez Ibarra, Aliaga and Gomez Juaneda нар анхны тоглолтонд оролцсон гарааны бүрэлдэхүүн юм....

Хөгжлийн үе

1923 оны улирлаас эхлэн манайхан өөрсдийн одоогийн цэнгэлдэх хүрээлэн болох Местеллаг байгуулан тэндээ тоглож эхэллээ... 5-р сарын 23 нд Местелла дахь анхны тоглолтоо Левантегийн эсрэг хийн 1-0 ээр хожижээ...

Image

Местелла

Тэр жилд Валенсиагийн түүхэн дэх анхны гадаад дасгалжуулагч болох Чехийн иргэн Фивбер дасгалжуулагчийн ажилд томилогдон ажиллаж байлаа... Фивберийн онцгой гавьяа нь шинэ залуу тоглогчидод итгэл хүлээлгэн залуусыг дэмжих бодлого баримталж байсан нь байлаа...
Энэ цэг үес эхлэн Валенсиа ла лигийн шилдэг клубуудын нэг болох замналаа эхэллээ...
1928 онд Луйс Коллина Валенсиагийн техникийн албанд ирсэнээр Валенсиа болон Коллинагийн хамтийн 28 жилийн эхийг тавьсан юм... Түүний ажилж байсан жилүүд нь Валенсиагийн анхны оргил амжилтын жилүүд байсан юм... тэрээр шинэ залуу тоглогчидийг таньж нээх болон шинээр багт тоглогч элсүүлэх тал дээр гайхалтай ур чадвартай нэгэн байсан юм... Мөн түүний эхлүүлсэн хамгийн том ажил бол Валенсиагийн сургуулийг нээсэн явдал юм... Ингэснээр Клубын залгамж халааг бэлдэх тал дээр томоохон дэвшил гарсан юм...
Энэ үед испанийн лиг дээд ба доод лиг гэсэн 2 шатлалд шилжсэн бөгөөд Athletic Bilbao, Real Madrid, Barcelona, Real Sociedad, Real Unión de Irún and Arenas Getxo нар дээд лигт тоглох болсон юм... Валенсиа энэ үед дээд лигт тоглох эрх авч чадаагүй байсан ч дараагийн улиралд доод лигд амжилттай тоголсоноор 1930-1931 оны улиралд дээд лигт тоглож эхэлсэн юм...
Ийнхүү 1930 аад онтой золгосон бөгөөд энэ нь нийт Испаничуудын хувьд иргэний дайны хүнд бэрх он жилүүд байсан юм... Иргэний дайны хөлд Валенсиа ч өртсөн бөгөөд Местелла стадион нэлээдгүй цохилтыг амссан юм... Үүнээс үүдэн 1938 онд засвар болон өргөтгөлийн ажлыг эхлүүлэн 22000 хүний суудлаар Местеллаг өргөтгөсөн юм...

1-р Алтан үе

Иргэний дайны дараа Луйс Казанова Валенсиагийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласнаар энэ багийн нэгэн оргил үе эхэлсэн юм... Түүнийг клуб удирдаж байсан 20 жилийн хугацаанд 3 удаа лигийн тэмцээнд 2 удаа түрүүлсэн юм...
Дайны дараа багийн хуучин тоглогчид багтаа эргэн ирсэн бөгөөд тухайн үеийн Валенсиагийн бүрэлдэхүүн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг бүрэлдэхүүн байсан юм гайхалтай довтлогчид болох Epi, Amadeo, Mundo, Asensi төгч хамгаалагчид болох Álvaro, Juan Ramón шилдэг хаалгач Ignacio Eizaguirre нар энэ үед тоглож байсан юм... Үүн дээр нэмэгдээд ухаалаг ехрөнхийлөгч энэ бүх иж бүрдэл ч үр дүнгээ өгөн 1941-1942 оны улиралд тэд анхныхаа лигийн аваргын цомыг хүртсэн юм... Ингэснээр ла лигийн нэгэн шилдэг баг төрөн гарч буйгаа зарласан юм...

Image Image
Анхны лигийн цом...
Энэ улиралд Валенсиагийн довтолгооныг зогсооно гэдэг бусад багийн хувьд бүтэшгүй зүйл байсан бөгөөд тэд 26 тоглолтонд 85 гоол хийж лигийн рекордыг тогтоож байсан байна... багийн шилдэг довтлогч лидер Мундо 27 гоол оруулж багийнхаа ялалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм... улирлын туршид Местеллад ялалт авсан цорын ганц баг нь Атлетико байлаа...

1943-1944 оны улиралд тэд дахин аварга боллоо... Энэ жил Валенсиагийн хамгийн шилдэг улирлуудын нэг байсан бөгөөд бүх тоглолтондоо ганцхан Барсад л 4-3 аар хожигдож ганц хожигдолтойгоор лигийг дуусгаж байсан байна... Мундо дахин 27 гоолтойгоор пичичи хүртсэн байна...

Image
Валенсиагийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг Мундо

1940 өөд он бол ла лигийн хувь Валенсиагийн эрин гэж хэлж болохоор байлаа... Тэд 1941-1942, 1943-1944, 1946-1947 оны улирлуудад лигийн тэмцээнд түрүүлж 1941, 1949 онуудад цомын тэмцээнд ялалт байгуулсанаас гадна цомын тэмцээнд 3н удаа буюу 1944,1945,1946 онуудад аман хүзүүдэж байлаа...

Уналтын он жилүүд ба Пучаде

Дараагийн 10 жил эхэлхэд Валенсиад шинэчлэлт эхэллээ аварга багийн тоглогчид ч зодог тайлж шинэ цус сэлбэх хэрэг гарлаа... 1950 иад он нь дэлхийн дайны дараа испанийн хөлбөмбөгийн хөгжилийн хамгийн хүчтэй жилүүдийн нэг байлаа... олон олон гадаадын тоглогч нар Испанийн лигт хүч үзэх болсон юм... Алфредо Де Стафиона Реалд, Кубала барсад өөрийн өөрийн түүхийг бичиж байх үед Суэцэд төрсөн Антонио Пучаде Местеллад өөрийн түүхийг бичиж байсан юм... 1950 иад оны Валенсиаг Пучадийн Валенсиа ч хэмээн нэрлэдэг... Антонио Пучаде нь валенсиагийн хамгийн анхны алдарт хүрсэн гадаад тоглогч байсан юм... Суэцэд төрсөн тэрээр хагас хамгаалалтын шугаманд гайхалтай тоглолт үзүүлдэг байсан бөгөөд түүний тоглолтууд одоог хүртэл Местеллагийн фэнүүдийн сэтгэлд үлдсэн гэж яридаг... пучаде хэдийгээр гайхалтай тоглогч байсан ч түүнийг байх үед Валенсиа том амжилтанд хүрсэнгүй 1954 онд Барсаг хожин эзэн хааны цом буюу тухайн үеийн генералын цомыг хүртсэн нь Пучадегийн валенсиатай хамт авсан цорын ганц цом юм...
Үүний дараа олон жил Клубтэй хувь заяагаа холбосон Коллина Казанова нар амжилт бүтээлээр дүүрэн карераа дуусгаж Валенсиаг орхисноор Валенсиагийн хувьд хүнд хэцүү он жилүүд эхэлж ла лигийн дундаж багуудын нэг болж хувирсан юм...

Сэргэн мандлын он жилүүд буюу Европын дэвжээнд

1960-иад он эргэн сэргэн мандлын жилүүд байсан юм... Энэ жилүүдэд хэдийгээр дотоодын тэмцээнүүдэд Валенсиа тийм ч амжилттай тоглоогүй ч Европийн тавцанд анхны амжилтуудаа гаргасан юм... 1961 оны тухайн үеийн Фэйрс Кап буюу одоогийн УЕФА-ийн цомын тэмцээнд Ноттингем Форрест, Барса зэрэг хүчирхэг клубуудыг өвдөг сөхрүүлэн европийн цомыг гардан авсан юм... Местеллад болсон тоглолтонд Валенсиөчууд гайхамшигийг бүтээн нутаг нэгт Барсаг 6-2 оор ялж чадсан нь европийн анхны цомоо гардан авах боломжийг олголоо... Ноу Камп-д болсон хариу тоглолтонд 1-1 ээр тэнцэснээр 10-аад жил цомоор цангасан Валенсиачуудын мөрөөдөл биелсэн юм...
ImageImageImage
Аваргууд

Дараа жил мөн л амжилтаа давтан Динамо Загребийг ялж уг цомыг ахин хүртсэн юм...
1967 онд Испанийн цомыг 3 дахь удаагаа хүртлээ... сүүлийн 13 жилийн турш дотоодын тэмцээнд цомгүй байсан Валенсиагийн хувьд энэ нь маш чухал ялалт байсан юм... ФИналын тоглолтонд Баскийн баг болох Бильбаотой тоглон 2-0 ээр хожижээ...
ImageImageImage
Де Стафианогийн үе

1970 оны 4-н сард Испани, Аргентинийн шилдэг тоглогч Реалын домог Алфредо Де Стефанио Валенсиад дасгалжуулагчийн хувиар ирлээ... Де Стефанио хүндхэн байдалд орсон Валенсиаг хүлээн авсан юм... Де Стефиано багийн тоглолтын арга барилд томоохон өөрчлөлт хийн хүчирхэг хамгаалалтын системийг зохион байгуулж чадсан юм... Үүний ч хүчээр ирсэн жилдээ л 23 жил завсарлаад байсан лигийн аваргыг титмийг эргүүлэн Местеллад авчирч чадсан юм...
ImageImageImage
Аваргын цомыг авчирсан гол нууц нь хүчирхэг хамгаалалтын систем байсан бөгөөд Сол, Анибал, Мартинеү, Антон нарын хамгаалалтын баг улирлын туршид ердөө 19 гоол л хаалгандаа алдсан юм...

Dont say Kempes say a goal...

Аваргын цом хүртсэн Валенсиачууд багаа илүү хүчирхэг болгох тал дээр анхааран олон шилдэг тоглогчдыг Местеллад тоглуулах болсон юм... Эдний дундаас яах аргагүй онцгойрон цойлсон хүн нь Марио Кемпес байсан юм...
Image
Кемпес 1977 онд Местеллад ирсэн бөгөөд ирсэн дариудаа л 76-77, 77-78 оны улиралд 28, 24 гоолтойгоор пичичи хүртэж 1980 онд аваргуудын цомд Валенсиаг түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм... Финалын тоглолтонд Арсеналыг пенальтигаар хожиж энэхүү цомыг хүртсэн юм...
ImageImageImage
Кемпесийн хүчирхэг тоглолтыг харсан испанийн хэвлэлүүд түүнийг Матадор хэмээн нэрлэж Кемпес гэж битгий хэл Гоол гэж хэл хэмээн бичичгээдэг байсан гэдэг...

Дахиад уналт

Кемпес 1981 онд явсанаар Клубын амжилт эрс буурлаа... Дараагийн улиралд Кемпесийг эргүүлэн Местеллад татсан ч нэмэр олсонгүй ингэсээр 1984 онд Кемпем Местеллагаас үүрд явсан бөгөөд дараа жил нь дээд лигийн 18 багаас 16-д бичигдэн доод лигт унасан юм... Гэвч тэнд удах ёсгүй байж дараагийн улирал гэхэд л тэд дээд лигт тоглох эрхээ олж авсан юм... 1988-1989 оны улиралд сүүлийн жилүүдийн амжилтгүй байдалд залхсан клубын удирдлага дасгалжуулагчийг солих шийдвэр гарган Виктор Эсперрагог багийн ерөнхий дасгалжуулагчаар томилсон нь нүдээ олсон шийдвэр болж шууд л лигийн жагсаалтийн 3-р байранд оруулсан юм... Дараа жилдээ лигийн тэмцээнд 2-р байранд орж амжилтаа ахиуллаа... гэсэн хэдий ч клубын удирдлагуудад илүү их амжилт цом хэрэгтэй байлаа... Тиймдээ ч Гүүс Хиддинкийг дуудлаа... Хиддинкийн үед Валенсиа байнга лигийн эхний байруудад бичигдэж байсан ч бас л цом авч чадахгүй байсаар байлаа... 1992-1993 оны улиралд ерөнхийлөгч Туриз багтаа маш том өөрчлөлт хийн 12 шинэ тоглогчийг элсүүлсэн юм... Үүний дунд 90-ээд оны Валенсиагийн нүүр царай Гайзка Мендиета байлаа...

Image

Мендиетта Кастеллон багаас ирсэн бөгөөд ирсэн дариудаа л гарааны бүрэлдэхүүнд багтан тоглож шилодэг тоглолт үзүүлсэнээр Валенсиа хотынхны хайр хүндлэлийг хүлээсэн тоглогч болсон юм... Гэвч дараа жилээс нь дасгалжуулагчийн асуудлаас болон Валенсиа дахиад л хүнд байдалд Орлоо... энэ улиралд багийн ерөнхийлөгчөө 3 н удаа ерөнхий дасгалжуулагчаа 4-н ч удаа солилоо үүнийхээ ч горыг амсч Хиддинкийн үед олсон байсан амжилтаа алдан лигийн хүснэгтийн голд бичигдсэн юм... Дараа жил нь ч ялгаагүй тогтвортой багийг амжилтанд хүртэл дасгалжуулах дасгалжуулагч олж чадахгүй байсаар л байлаа...

1995 онд Луйс Арагонесийг урьсан нь ихээхэн зөв шийдвэр болж лигт аман хүзүүдлээ... Гэвч дараа жил нь ахиад л дасгалжуулагчийн бэрхшээл тохиолдож Луйс Арагогес явж оронд нь Аргентинийн шилдэг тоглогч асан Вальданог урилаа... буцаад л дундаж амжилт...

2-р алтан үе

Дараа жил нь ахиад л Вальданогоо Ранеригээр солилоо... Энэ үед хэдийгээр Мендиетта, Лопез, Ортега, Зубизаретта гэсэн домог болсон тоглогчид нэг баг болон тоглож байсан ч өнөөх л дасгалжуулагчийн асуудлаас болон санасан хэмжээний амжилтанд хүрч чадахгүй байсан юм...
1998-1999 оны улирал эхэлхэд домогт хаалгач Зубизаретта болон шилдэг хагас хамгаалагч Ортега нараа үдсэн ч сүүлийн олон жилийн турш Валенсиагийн төлөө амжилттай хүчин зүтгэж буй Канизарес, Ангуло нарыг багтаа авч чадсан юм... Ранери ч олон жилийн турш хүлээсэн цомыг авчирч чадсан юм... Бүхэл бүтэн 20 жилийн дараа Валенсиа эзэн хааны цомыг гартаа өргөх боломж гарсан юм....

ImageImageImage

лигтээ ч муугуй амжилт үзүүлэн 4-р байранд орж сүүлийн хэдэн жил гаргаагүй амжилтаа гаргасан сайхан улирал болж өнгөрсөн бөгөөд Валенсиагийн нэгэн сэргэн мандалтын үеийн эхийг тавьсан гэж хэлж болно... дараа жил нь мөн л Ранери явж Купер ирсэн юм... Аз болоход энэ удаад дасгалжуулагч солисноос болж багийн амжилт унасангүй харин ч түүхэндээ анх удаа аваргуудын лигийн финалд тоглох эрх авлаа... Куперээр удирдуулж Клаудио Лопез, Ангула нарын буучидтай Валенсиа испанийн лиг төдийг дэлхийн төвшинд топ тоглолтыг үзүүлж эхэлсэн юм... Купер ирсэн дариудаа өөрийн нутаг нэгт Кили Гоназалез, Пеллигрино нарыг авчирсан бол дараа жил нь өнөөгийн Валенсиагийн өнгө төрх Аяала, Аймар нарыг өөрийн болгож дөнгөв... Энэ нь ч үр дүнгээ өгч 2000, 2001 онуудад дараалан аваргуудын лигийн финалд багаа хүргэсэн ч Реал, Бавари нарыг барсангүй...
ImageImage
Image
2001 оны өвөл Риверээс 24 саяр ирсэн П. Аймар Валенсиагийн нэгэн шинэ нүүр царай боллоо... Түүний гайхалтай мэдрэжмтэй дамжуулалтууд, ухаалаг тоглолт, уран гоёо гоолууд нь Валенсиагийн фэнүүдийг хар тамхи мэт татаж байлаа...
Куперийн халааг авсан Рафаель Бенитез яах аргагүй Валенсиагийн бүх үеийн түүхэн дэх шилдэг дасгалжуулагч нарын нэг юм... Тэрээр 30 жилийн дараа испанийн лигийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг авчирсан бөгөөд дасгалжуулагч хийсэн 4 улиралдаа 2 удаа лигийн цомыг Валенсиад авчирсан гайхалтай дасгалжуулагч юм...
ImageImageImage
Энэхүү цомуудад Рафаель Бентизээс гадна багийн плэймэкер П. Аймар, шилдэг хаалгач Канизарес, төгс хагас хамгаалагч Рубен Бараха, гоолын мэдрэмжтэй Миста нарын оруулсан хувь нэмэр их байлаа... Рубен Бараха болон Пабло аймар нарын хослолыг ла лигийн шилдэг дунд шугамын хослолууд хэмээн нэрлэж байсан юм... Валенсиа 2001-2002, 2003-2004 оны улирлуудад 2 дараалан лигийн аварга болоод зогсохгүй 2003-2004 оны улиралд Европийн цомд түрүүлж дабль хийсэн юм...

Image
Исданийн лигийн аварга :
1941-42, 1943-44, 1946-47, 1970-71, 2001-02, 2003-04

Image
Испанийн цом :
1941, 1949, 1954, 1967, 1979, 1999

Image
Испанийн супер цом :
1999

Image
УЕФА-ийн цом:
1961-62, 1962-63, 2003-04

Image
Аваргуудын цом:
1979-80

UEFA Intertoto Cup
1998

Image

Европийн супер цом:
1980, 2004
Last edited by El Payaso on Thu Jul 20, 2006 5:16 pm, edited 4 times in total.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Thu Jul 20, 2006 4:23 pm

Байгуулагдсан он: 1919
Ерөнхийлөгч: Хуан Солер
Цэнгэлдэх хүрээлэн: Местелла
Цэнгэлдэхийн багтаамж: 55000 espectadores
Өмсгөл: Nike

Бүрэлдэхүүн:

25 Jean Ludovic Butelle Butelle G
1 Santiago Cañizares Ruiz Cañizares G
13 Juan Luis Mora Palacios Mora G

4 Roberto Fabián Ayala Ayala D
23 Cristóbal Emilio Torres Ruiz C. Torres D
17 David Navarro Pedrós D. Navarro D
3 Fabio Aurelio Rodriguez Fabio Aurelio D
5 Carlos Marchena López Marchena D
2 Luis Miguel Brito García Monteiro Miguel D
24 Emiliano Moretti Moretti D

6 David Albelda Aliqués Albelda M
33 Raúl Albiol Tortajada Albiol M
8 Rubén Baraja Vegas Baraja M
22 Eduardo Cesar Daud Gaspar Edu M
16 Hugo Miguel Ferreira Viana Hugo Viana M
18 Jorge López Montaña Jorge López M
11 Mario Ignacio Regueiro Pintos Regueiro M
19 Francisco Joaquín Pérez Rufete Rufete M
14 Vicente Rodríguez Guillén Vicente M

21 Pablo César Aimar Aimar F
10 Miguel Angel Angulo Valderrey Angulo F
7 David Villa Sánchez D. Villa F
9 Patrick Kluivert Kluivert F
20 Miguel Angel Ferrer Martínez Mista F
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 10 » Fri Jul 21, 2006 5:46 am

Сайхан даа. Хуучны Меньдетатай үе шигээ энэ улиралд баллахыг ерөөе. Клойверт харин Хамбургт оччих гээд байх шиг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

2005-2006 эргэн дурсахуй...

Postby El Payaso » Fri Jul 21, 2006 11:10 am

Image
Шинэ дасгалжуулагч... Манай тоглогч асан Кики Флорес ахин местеллад ирлээ...
Image
улирал эхлэхийн өмнөх бэлтгэл...
Image
Шинэ хүн...
Image
2005-2006 оны өмсгөл
Image
Марио Регуэро Висентегийн маш сайн орлогч...
Image
Өнгөрсөн улирлын манай нээлт... Вилла... танилцуулах ёслолын үер...
Image
Нисдэг голландийн танилцуулах ёслол... даан ч тэр Местеллад нисэх боломж гарсангүй...
Image
Эдү... Арсеналаас нисч ирлээ...
Image
2005-2006 оны бүрэлдэхүүн...
Image
Португалийн баруун ар Мигуэль... Тэрээр өнгөрсөн улиралд шилдэг тоглолт үзүүлэн дэлхийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч нарын нэг болж чадсан юм...
Image
ла лига эхэллээ...
Image
Вилла хэний ч санаанд оромгүй амжилтуудыг үзүүлж эхэллээ...
Image
Aimar and Villa
Image
Гол өрсөлдөгч Реалыг нутагт нь нухлаа...
Image
Эзэн хааны цомд Виллареалын эсрэг...
Image
Висентегийн гэмтэл бүгдийг түгшээсэн ч шинэ хүн Регуэрро маш сайн орлож байлаа....
Image
Эзэн хааны цомд Депорыг барсангүй...
Image
Барсатай ахиад тэнцлээ... ахиад л Валдезийн алдааг Вилла ашиглалаа... ямартай ч 2 гол өрсөлдөгчдөө өнгөрсөн улиралд нэг ч ялагдаагүй юм...
Image
Кики Флорес өмнөх улирлын хар дурсамжийг мартуулж чадсан...
Image
La leagued 14 тоглолт дараалан ялагдаагүй цуврал тогтоов...
Image
улирлын төгсгөлд азгүйтэз аваргуудын лигт шууд орох эрхээ алдсан ч өнгөрсөн улиралд Валенсиа тун сайн тоглосон юм...
Image
Ла лига дууслаа...
Image
Манайхан дэлхийн аваргад...

ямартай ч өнгөрсөн улиралд манай багийнхан маш сайн тоглож аваргуудын лигт тоглох эрх авч ла лигийн шилдэг клуб гэдгээ нотлон харуулж Рафаг явсаны дараах амжилтгүй байдлаа фэнүүдийнхээ өмнө цайруулсан юм... Үүнээс гадна Мигуэль, Вилла, Регуэрро нарын үнэт эрдэнүүдийг нээж чадсан үр дүнтэй сайхан улирал болсон...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

2006-2007 шинэ улирал

Postby El Payaso » Fri Jul 21, 2006 11:16 am

Image
Image
Image
Image
Шинэ өмсгөл

Image
улирлын анхны наймаа... Мори ла лигт тун сайн тоглодог билээ... Виллагийн маш сайн ар болох нь гарцаагүй...
Image
Image
Image
Image
бэлтгэл...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Шинэ улирлын трансфер

Postby El Payaso » Fri Jul 21, 2006 11:25 am

In:

Fernando Morientes - Signed From Liverpool F.C.
David Silva - Return From Celta de Vigo
Jaime Gavilán - Return From Getafe CF
Jose Enrique - Return From Celta de Vigo
Di Vaio - Return From Monaco
Fiore - Return From ACF Fiorentina
Garrido - Return From Albacete Balompié

Out:

Amedeo Carboni - Retired
Fabio Aurelio - Transfered To Liverpool F.C.
Jose Enrique - Transfered To Villarreal CF
Fabian Estoyanoff - On Loan To Deportivo de La Coruña
Patrick Kluivert - Released
Caneira - On Loan To Sporting
Bernardo Corradi - Transfered To Manchester City F.C.
Francisco Rufete - Transfered To RCD Espanyol

Үүн дээр нэмэгдээд ерөнхийлөгч Солер 2 тоглогчийг энэ жил Местеллад буулгах болно гэдгээ мэдэгдлээ...

Image
Асиер Делв Орно... Челси болон Испанийн шигшээгийн зүүн жигүүрийн хамгаалагч... Аьлетико бильбаод өнгөрөөсөн гайхалтай улирлынхаа дараа сүр дуулиантайгаар Лондоны клубт очсон ч Пример лигт огтхон ч идээшиж чадаагүй түүнээс Челси салахыг хүсч байгаа билээ... Ерөнхийдөө энэ наймаа бараг хийгдчихсэн бөгөөд зарим нэг бичиг цаас болон эмнэлгийн үзлэгийн дараа Местеллад газардах болно... үнэ 7 сая... дажгүй...
Ингэснээр манайхан жигүүрийн хамгаалалт тал дээрээ тун хүчирхэг болж авах боломжтой юм...

Image
Дараагийн төлвөлж буй тоглогч нь Португалийн шигшээ болон Манчестерийн залуу од Роналдо... багийн анд Рүүнийтэйгээ дэлхийн аваргаар муудаж, багийн фэнүүдийнхээ зүгээс ч ихээхэн дайралтад өртсөн тэрээр багаа солихийг хүсч байгаа... Өмнө нь ла лигт тоглохыг хүсч байна хэмээн яридаг байсан түүнийг өөрийн болгож чадвал энэ зун бараг хамгийн хожоотой наймаа хийсэн баг нь манайх болно байх... багийн удирдлагууд ч баруун жигүүр Руфетег явуулсан нь түүнийг авахаар хөөцөлдөж байгаатай холбоотой...
Солер түүний талаар ярихдаа бид сүүлийн нэг жилийн хугацаанд Роналдог авахаар хөөцөлдөж байна... энэ маш хэцүү гэдэгийг мэднэ... гэхдээ бид хийхийн төлөө байдаг чадлаа үзэх болно... Тэр энэ жилийн аваргуудын лигт манай багт туслах гол хүн байх ёстой гэж мэдэгджээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby DeFeU » Fri Jul 21, 2006 10:21 pm

Wow, Миний Испаниас дэмждэг ганц баг даа :eek:
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby El Payaso » Sun Jul 23, 2006 2:47 pm

За ингээд сүүлийн үеийн мэдээнээс гэвэл Дель Орно албан ёсоор манай хүн боллоо...

Фенербахчетэй нөхөрсөг хийж 2-1 ээр нухжээ... Бараха Регуэрро нар нэг нэг гоол хийсэн бол Айлаас Алекс нэг хуссан юм байна...

Image

TECHNICAL DATA

Fenerbahce 1: Demirel, Ozat, Arat, Turaci, Balci, Marco Aurelio, Yozgatli, Boral, Alex, Biryol AND Senturk. Zengin, Adin, Cevahir and Baris played too.

Valencia CF 2: Butelle, Curro Torres, Moretti, David Navarro, Albiol, Pallardó, Pablo, Baraja, Mista, Angulo and Vicente. Regueiro, Gavilán, Mora, Nacho Insa and Aarón played too

Goals: 1-0 Min. 23 Alex 1-1 Min. 27 Baraja 1-2 Min. 69 Regueiro

Referee: Kevin Blam (Holland). Cautioned Albiol and Curro Torres, from Valencia CF.

За мөн манайхан одоо үлдсэн бай болох Роналдогийн араас идэвхитэй хөөцөлдөж байна... МАН ч түүнийг тавихгүйл гээд гүрийгээд байна бодуул овоо үнэ хүргэчих гээд байгаам байлгүй дээ... Мөн Роналдогоос гадна Марсел болон Нигерийн фүллбэк Тэйво гээд залууг сонирхож байгаам байна... мань эр ч энэ бол миний хувьд хөгжих бөөн боломж моломж гээд асар хандтай байгаам байна... Аяала энэ өвөл явчихаж магадгүй болохоор нэг шинэ хүн ч энэ байран дээр яах аргагүй хэрэгтэй л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Seikoni » Sun Jul 23, 2006 3:39 pm

Дель Орног авсан нь тун зөв болжээ. Аурелио байхгүй, Моретти сабджээ..
танай нөгөө 41тэй Карбони спортинг директор болцон Аймарыг явбал яв гэж байна лээ шд...
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby El Payaso » Sun Jul 23, 2006 5:10 pm

Харин Аймарыг явуул яв гэсэн тэгээд гэнэт чимээгүй болсон... угаасаа аймар явлаа гэхэд хэн орлох вэ? Аймарыг орлох хүн Валенсиад лав байхгүй... орны хүний нь хайна гэвэл 20 саяс наашгүй тэхээр үлдэх байх... угаасаа фэнүүдийн хамгийн хайртай 2 тоглогч чиньАнгуло тэр 2 ш дээ... тэхээр зэрэг лав явуулахгүй байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Seikoni » Sun Jul 23, 2006 8:25 pm

Аймар тэгээд асар дээр үед ирчээд гэмтэл бэртэл формгүйгээс болоод плеймейкэр бараг биш боллоо л доо..
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby El Payaso » Mon Jul 24, 2006 10:50 am

плэймэкер биш болцон гэж хэлж болохгүй л дээ... сүүлийн жил ла лигад түрүүлхэд аймар лигийн хамгийн олон ассист хийсэн тоглогч болж байсан... ер нь Бенитезийн үед сайн л байсан... ранери ирээд харин Фиорег гараанд гаргаж маргаж балайраад... одоо Кикигийн тактикд яхав гол байр суурь эзлэхгүй байгаа нь үнэн л дээ... гэхдээ энэ жил сайн тоглох байх гэж бодоод байгаа ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Aug 01, 2006 12:58 pm

Image

Манай шинэ хүн Асиер Дель Орно... Тэрээр ярихдаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд би Лондонд их хэмжээний туршлага хуримтлуулсан... энэ удаад Валенсиатай хамтаар улсын аварга болон аваргуудын лигт тоглох болсондоо баяртай байна... Валенсиа бол хүчирхэг баг... энэ багийн төлөө хүчин зүтгэх болсондоо баяртай байна гэжэээ...

Энэ зуны манай 2 дахь том наймаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Aug 01, 2006 1:00 pm

Image

Манайхан Местеллад Чарльтон Атлетикиг хүлээн авч тоглон 3-1 ээр хожжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Aug 01, 2006 1:02 pm

Image

Ерөнхийдөө 2 багийн удирдлагууд тохиролцоонд хүрсэн гэж мэдээнүүдэд бичиж байна... түүний үнэ 12 сая бөгөөд жилийн цалин нь 2,5 сая гэж яригдаж байна... Гэхдээ яаг албан ёсоор хийгдээгүй байгаа бололтой... хагас сайнд бүх гэрээ хэлцэл албан ёсоор дуусах бололтой...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Aug 01, 2006 1:13 pm

Энэ бүхний эцэст Валенсиагийн фэнүүдийн хувьд нэгэн харамсмаар мэдээ байгаа нь мэдээж хэрэг багийн лидерүүдийн нэг Пабло Аймар Местеллаг орхиж буй явдал... тэрээр Местеллад Валенсиагийн төлөө 6 улирал амжилттайгаар хүчин зүтгэсний эцэст ийнхүү багаа орхилоо... 2000 оны улиралд Клауд Ранериг дасгалжуулагч байх үед тэрээр анх Местеллад хөл тавьсан бөгөөд Валенсиагийн түүхэн дэх нэгэн алтан үеийг хамтдаа бичилцсэн Валенсиагийн фэнүүдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн тоглогчдийн нэг билээ... Түүнтэй хамт Валенсиа аваргуудын лигийн финал, европийн цом% европийн супер цомын тэмцээнүүдэд түрүүлж ла лигт 2 удаа түрүүлж гайхалтай амжилтийг бүтээж байсан билээ...

Бенитез явсанаас хойш багийн шинэ дасгалжуулагчдын тактикт түүний тоглолтонд тохирохгүй байсан гэмтэл бэртлийн улмаас өөрийн тоглолтоо бүрэн дүүрэн гаргахгүй байсан, гэрээ нь дараа жил дуусах байсан зэрэг шалтгааны улмаас клубын удирдлагууд түүнийг явуулах хүндхэн шийдвэрийг гаргах болсон юм... Тэрээр Валенсиагийн төлөө нийт 236 тоглолтонд оролцож 38 гоол хийж байжээ...

Image

Goodbye and Goodluck...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nobun@g@ » Tue Aug 01, 2006 3:27 pm

Аймар тэгээд яваад єгчиж байгаам биз дээ. :mrgreen: Оруулсан гоолыг нь биш дамжуулсан пассыг нь бичвэл ч .... :-D
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby a_odko » Wed Aug 02, 2006 12:36 am

Аймаргүй Валенсиа гэхээр сонин санагдаж байна шүү...
Симао-тай гэрээний нөхцөл дээрээ тохироогүй гэл үү...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby hulbumbugch » Wed Aug 02, 2006 12:49 am

Очиж очиж миний хамгийн дургүй багуудын нэг болох Зарагозад очдог байшт.
Аймар ч мундаг тоглогч шүү. Нэг удаа 20 метрийн зайнаас амьдаар нь харж байсан юм хэхэхэ.
Зарагозад шинээр төрөх болтугай...
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby El Payaso » Wed Aug 02, 2006 10:44 am

Nobun@g@ wrote:Аймар тэгээд яваад єгчиж байгаам биз дээ. :mrgreen: Оруулсан гоолыг нь биш дамжуулсан пассыг нь бичвэл ч .... :-D
харин тэххх пассууд нь янзтай л даа... даан ч миний статистик харсан сайтан дээр харин ассистийн тоо нь байхгүй байна лээ... ямар ч байсан миний мэдэхээр түрүүлсэн сүүлийн жил бас тэрнээс өмнө нэг удаа ла лигийн шилдэг плэймэкер болж хамгийн олон ассист хийж байсан санадаг юм... Аймар байхгүй гэхээр харин сонин л байна... анх Валенсиаг дэмжиж эхэлсэн цагаас эхлээд л энэ хүн байсан юмсан... гэхдээ яхав дээ... бараг энэ нь ч өөрт нь хэрэгтэй байж мэднэ... Зарагоза харин өнгөрсөн улиралд надад нэлээн таалагдсан ч гоёо дайчин тоглодог баг санагдсан... Милитог энэ улирал том баг руу явах байх гэсэн үлдэх юм шиг байна... бас л мангар мэдрэмжтэй гар байна лээ шүү... Эвертон тэр 2 ч өнгөрсөн улирал бас л балласан шүү... Одоо дунд шугамд нь Аймар, Де Аллесандро нэмэгдэхээр бүүр л эвгүй болох байх...

Симао харин 2,5 саяыг жилд авах гээд байгаам шиг байна лээ... манайхан арай хямдхан гэрээ байгуулчих гээд...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Wed Aug 02, 2006 10:49 am

Image
Image

манай хүн 8 дугаарыг авчээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nobun@g@ » Wed Aug 02, 2006 11:08 am

Хэхэ. Аймар явчихсан юм чинь Симао бол єєрийгєє авна гэдгээ мэдээд том дуугарч байгаа байх. Анхнаасаа иммэрхvv байдлаар багтайгаа таарч тохирохгvй байх юм бол ч дээ кэкэкэ :mrgreen:
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby noLose » Fri Aug 04, 2006 8:35 pm

Aimar tendee neeh udahgvi baih gej naidaj baina.yamar neg Tsom vnseed zogsoj baihiig ne neg harmaar l bna shuu
User avatar
noLose
Argentina's fan
 
Posts: 95
Joined: Wed Mar 22, 2006 9:53 pm
Location: Таван Богд компаний SW UTD баг...

Postby maNba » Sat Aug 05, 2006 12:05 am

Роналдо, Симао 2 ирчвэл ч Валенсид талтай болох нь дээ...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Seikoni » Sat Aug 05, 2006 8:52 am

20сая+Аяала=Роналдо гэнэ үү... энэ Валенси бүр солиорчээ...
тэгээд Аяала намайг явуул гээд байгаа гэнэ..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Next

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests