Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Nomer 10 » Thu May 24, 2007 7:12 am

Өмнө нь МанЮ-г тэр олон багаас алинтай нь таарах вэ гэхэд Рома гэж байсан. Энэ жил ч мөрийний газруудаар явсан бол хэдэн юм зулгаах л байж :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Nomer10

Postby ebe » Thu May 24, 2007 7:48 am

Nomer10 bas yag l avsan baish te! Minii xyvid ch 1-0 ali neg ni xojix baix gej bodoj baisan ch gants dyygiin maani bag boloxoor xojoosoi gesen setgeleer deer ni Steven G baigaad setgel Liverpool ryy tataad bolsongyi. Er ni jooxon demjix xandlagatai bagiinxaa togloltiig prediction xiix ynen xetsyy shyy! Tentsex baix gej bodoj baisan ch xojchixmoor sanagdaad.....
Yamar ch yed nomer10 ManU-g,Mick Chelseagee.Ganxyy Milanaa,Gooner Gunnersaa xojigdono gexgyi shyy dee!
Er ni irex shine seasonoos exleed Prediction English Premiership gej zoxioe.
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Postby Gankhuu » Thu May 24, 2007 9:29 am

Баяр хүргэсэн бүх хүмүүсд баярлалаа.

Бид үүнийг хийж чадлаа.
Нойрны тоглолтын хувьд ч тийм болсон шүү. Эхний үе ч эвгүй л байлаа. Гаттузо шар авхад яая даа л гэжийл аа хэхэхэ.

Масшерано, Пеннант, Рийсе, Жеррард дөрөв л үнэхээр сайн тоглолоо.

SUUUUUUUUUUUUUUUUUUUPER PIPPO
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby khakmn » Thu May 24, 2007 9:37 am

Irish-д үзсэн. тоглолт эхлэхээс өмнө тэнд байсан хүмүүсийн ~80% нь Ливерпүүлийн хөгжөөн дэмжигч нар л харагдаад байх шиг байсан чинь Миланы эхний гоалын дараа харин эсрэгээрээ харагдаж байна лэ. Урваад байдаг юм биш биз дэ :RD 2:0 болоод явчингуут л нэг л эвгүй болоод явцан шүү :smile:
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Postby Mr S » Thu May 24, 2007 9:41 am

Image
УЛААНУУДЫН ГАРАА............

Image
МИЛАНЫ ГАРАА...........

Image
ГАТУЗО - ЖЭРАРД............

Image
МАШИРАНО - ПИРЛО........

Image
ДИДА ХААГААД Л........ ПЭННАНТЫН ТУН ЭВГҮЙ ЦОХИЛТ БСАН..........

Image
КАКА - АГГЭР...........

Image
ОДДО - ЗЭНДЭН........

Image
КАРАТЭ КЬЮТ.........

Image
АГГЭР - ИНЗАГИ.........

Image
ПИРЛО-Н ФРИЙ КИК........

Image
ИНЗАГИД ЧИГЭЭ ӨӨРЧЛӨН ХААЛГАНД ОРЛОО..... 1-0..........

Image

Image
СУПЕР ПИППО..........

Image

Image
ГАТУЗО АНХНЫ ШАР КАРТ АВЛАА.........

Image
АМБРОСИНИ - ЖЭРАРД........

Image
КАКА - КАРАГЭР.........

Image

Image
ОДДО - КЬЮТ........

Image
КЭВЭЛЛ ОРЖ ИРЛЭЭ........

Image
2 ДАХЬ ГООЛ........... 2-0.....

Image
ПИППО, ПИППО...........

Image
АМРАГ ХОСУУД ШИГ БХ ЧИНЬ........

Image
РЭЙНА.........

Image
МИЛАН ХОТ......

Image
СТИВЭН ЖИЙ.........

Image

Image
УЛААНУУДЫН ГООЛ..... 2-1.........

Image
SEND A MESSAGE........

Image
ЦОМ БА ПИППО.........

Image

Image
ШИНЭ МАЛГАЙ......

Image

Image

Image

Image

Image
АНСИЛОТТИ...........

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Gooner » Thu May 24, 2007 9:41 am

Хэхэхэ тийм үзэгдэл бол байнга шдээ:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby BuG » Thu May 24, 2007 9:46 am

Сайхан тоглолт боллоо. Супер Пиппо гэж... Үнэхээр Милан хожих нь шударга байлаа. Ливерпүүл боломжийг ашиглаж даанч чадсангүй.
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Postby Barcik » Thu May 24, 2007 9:51 am

Гоё зурагнууд байна. Ялангуя Краучийнх. Зэвvvн гаржээ. kk
Уг нь Машэранo ч сайн байсан шvv...
Инзаги мундаг!
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Gankhuu » Thu May 24, 2007 10:00 am

Бразилын дөрөв гоё байна. Яг одоо юм бичмээр байгаа ч даан ч нэг л болохгүй байна.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby rednasca » Thu May 24, 2007 10:18 am

10-ын тоймыг хүлээгээстэй......
гэснээс нээрээ нөгөө "Бурмаагийн индүү шиг гулгах" гэдэг алдарт зүйрлэлийг Пиппогийн 2 дахь гоол дээр ашигламаар юм байна лээ....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Thu May 24, 2007 10:31 am

За 10-ийн тоймыг хүлээлгүй нэг тойморхуу юм бичий... 10, ганхүү эднүүс нэмж оруулах байх... би ч бас 10-ийн адилаар яаг юу юу болсонг сайн санахгүй байна... зүгээр л өөрийнхөө санаж байгаагаар нэг дүрслэх гэж оролдий...

Эртний түүхт Грекийн нийслэл 13 жилийн дараа ахин АЛ-ын финалын гайхамшигт тоглолтыг Олимпийн стадиондоо эхлүүлжээ... яаг 13 жилийн өмнө залуухан дасгалжуулагч Капеллогоор удирдуулсан Паоло Мальдини тэргүүтэй Россенеричууд өмнөх жилийн аварга Барселоны Дрийм Тиймийг яаг энэ цэнгэлдэх хүрээлэнд 4-0 бут ниргэж энэхүү нэр хүндтэй тэмцээнд 5 дахь удаагааа түрүүлэн АЛ-ын оригналь цомыг үүрд хадгалах эрхээр шагнуулж байсан билээ... Россенеричууд ялгуусан гавяагаа давтахаар 2 жилийн өмнөх шившигт ялагдлынхаа хариуг англичуудад өгөхөөр, улирлын эхэнд холбогдсон гутамшигт хэрэг төвгөөс нэр төрөө сэргээхээр, энэ улирлын сүүлийн цомын найдвараа биелэл болгохоор Афинд ирээд байлаа...
Харин тэдний өөдөөс АЛ-ын өөр нэгэн гайхамшигт түүхт баг Ливерпүүльчүүд сөрөн зогсоно... Тэд 2 жилийн өмнөх гайхамшигтай ялалтаа давтаж, европын аваргуудын тэмцээнүүдэд английн багуудын ноёлолыг тогтоохоор энд ирээд байгаа билээ...
Стадион тэрчигээрээ улаан өнгөөр хучигдсан байх ажээ... Гэхдээ энд Россенеричуудээс хамаагүй илүү улаанууд байх шиг... Анфилд Роудаас нэг их ялгарахгүй санагдаж байлаа... Үнэхээр хотон шувуунуудын тухай хамгийн анхны төсөөлөл Стивен Жи эсвэл Рафа Бенитез биш нөгөө гайхамшигт дуу стадион дүүрэн улаан өнгөт өмсгөл өмссөн галзуу фэнүүд байдаг билээ...

Милан энэ удаад МАН-ыг булшилсан 4-4-1 гсн формэшнээр Улаануудыг сөрөн зогсохоор шийджээ... Урд хөгшин чоно Инзаги ард нь харин тэдний бриллиант Кака тэгээд Пирло Гаттузо Амброссини Зийдорф арын жигүүрд Янкуловски ба Оддо гарч төвд нь гайхамшиг Каптайн Нестагийн хамтаар байраа эзэлжээ... Харин олон янзын тактик турших дуртай Рафа энэ удаад Челситэй тоглосон 2 тоглолтоосоо өөр бас нэг шинэ формэшнийг Россенеричуудын өөдөөс тавьжээ... Төвийн 2 Аггер Каррагер нард өөрчлөлт гараагүй бол Финнан баруундаа гарч харин зүүнд нь Рийзе гарч хамгаалах чиглэлийн хагасаар Машерано болон Алансо нар зоогдож Яаг урд нь Пеннант, Зенден 2 жигүүрээр төвд нь Жерард тэгээд хамгийн урд Койте... Миний бодлоор бол Улаануудын туршдаг олон формэшнүүдээс энэ хамгийн тэдэнд зохих юм шиг санагддаг... Учир юун гэвээс тэдний хамгийн том давуу тал болох Машерано болон Алансо нар нэгэн зэрэг талбайн төвийг эзэгнэхээс гадна Пеннант болон Зенден гсн шилдэг вингерүүд нь жигүүрийн довтолгоо хийх боломжийг энэ формэшн л хамгийн сайнаар олгох юм шиг санагддаг билээ... энэ Формэшнийг харуут л талбайн дунд хэсэгт Рафа ноёлохоор шийдсэн гэдэг нь илт... Алансо Машерано Жерард гсн аймшигтай гурвалжин төвд үүсчээ... Тэд бол аль аль нь довтолгоо зохион байгуулж чадахаас гадна замдаа дайралдсан өстөн бүрээсээ аймшиггүйгээр бөмбөгийг булаан авч чаддаг юниверсаль тоглогчид билээ...

Ингээд тоглолт эхэллээ... Миний бодсон ч зөв байлаа... Эхлүүт шууд улаанууд дээрэлхэж эхэллээ... Тэд талбайн төвд Миланчуудын бөмбөг эзэмших оролдлого бүрийг тас татан тухай бүртээ Дидагийн зүг улангасан дайрж эхэллээ... Неста Мальдини 2т энэ өдөр тийм ч амаргүй байх нь тоглолт эхлэнгүүт л мэдэгдэж эхэллээ... Гэвч Миланчууд эхэлж булан авлаа... Гэхдээ нэг их аюул үүсгэж чадсангүй... 10 дахь минутанд Улаануудын нөгөө аймаар хурдтай довтолгоо анхны аюулыг авч ирлээ... Зенден зүүнээр Оддотой уралдаж гүйгээд бөмбөгөнд түрүүлж хүрүүтээ төв рүү ахлагчидаа хаятал мань эр 16-ын шугамын гаднаас хаалганы зүүн тал рүү агаарын дамжуулалт өгсөнд нь Пенант тун жаахан дутав... Зенден Койте Алансо нар алдаагаар торгуульж эхэллээ... Энэ удаа Шүүгч жижиг алдаан дээр ч шүгэл үлээх юм... Энэ байдал Улаануудад тун ашиггүй билээ... учир нь тэдний тоглолт италичуудаас илүү биеийн хүчнийх... гэтэл шүүгчийн шүгэл ингэж хурдан дугараад байвал Улаануудын нөгөө аймаар эрч хүчийг үгүй хийх талтай билээ...
Дараахан нь ахиад л Пенант... төвөөс дамжуулалт авч баруунаар дайрч ороод Дидагийн их тал руу явуулбал Дида хурууны үзүүрээрээ аюулыг зайлуулж чадлаа... Тэр энэ өдөр тун одтой байнаа... Баруунаар мань эрийг зогсоох хүн Миланд алга бололтой... 17 дахь минутанд л Милан хамгийн анхны аюултай довтолгоогоо хийлээ... Янкуловскиго жигүүрээрээ дайрч ороод төв рүү Какад хаявал мань эр ганцхан зайлж өөрийгөө чөлөөлөөд Рэйнагийн зүүн тал руу нөгөө аймаар цохилтоо хийлээ... Гэхдээ энэ удаад зай арай л хол байсан болохоор Рэйна амжиж хаалаа... Алансон ахиад л торгууллаа... Энэ өдөр Алансогийн өдөр биш бололтой... Тэр бөмбөгтэй тоглогчтой тулах бүртээ л алдаа авч байлаа... эхний үеийн 10 хэддэх минут гэхэд аль хэзээний 3 сануулга аваад амжлаа... Миланы довтолгоо нэг л болж өгөхгүй арын хэд хоорондоо пасслалцаад л урагшаа бөмбөг очуутаа таслагдаж эргээд сөрөг довтолгоо болж ирэх юм... Неста л арын шугаманд эцсийн мөчид аюулыг таслан зогсоосоор... Жерард алсын дамжуулалт авч төвөөс гүйсээр яаг л өмнөх тоглолтонд Коле мань эр дээр алдаа гаргасан тэр газраа очтол Неста түүн дээр алдаа хийж орхилоо... яаг Челсигийн өөдөөс гоолдож байсан байрлал... Хаалттай цохилтон дээр 2 вингер очижээ... бодвол Рафа агаарын пасс илүү ашиглахыг хүсч байгаа бололтой... Гэвч энэ цохилт аюул тариж чадсангүй...
Янкуловский энэ тоглолтон дээр тун муу байна... боломж гарвал л өрсөлдөгчидөө бөмбөгөө өгчих юм... гэтэл энэ удаад бүр том аюул тарих шахав... Бөмбөгөө Пенантад алдчихлаа... мань эр ч баруунаар сум шиг орж ирээд төв рүү хаялаа... Жерард ялихгүй л дутаж Неста цэвэрлэв... Пенант мундаг байнаа... Үүний дараахан Кака гайхамшиг бүтээх дөхөв... Кака бөмбөг авангуутаа маш богинохон зайд хурд аваад дайрлаа... Зүүн талд нь түүнийг Машерано дагана... Баруунаас нь харин Норвеги залуу бух шиг дайрлаа... Гэтэл мань Кака бөмбөгөн дээгүүрээ нэг хөнгөхөн бүжээд Норвеги эрийг унатал нь хуурч орхионд 16-ын шугам руу дайрлаа... Гэвч Машерано түүнээс бөмбөгийг булааж чадлаа... Машерано ажилаа сайн хийж байнаа... Эхний үед Какаг нэг л сул цохиолсанаас биш бусдад нь мань эр түүнийг гаргахгүй байна...
Янкуловскийн бас өөр нэг алдаа гаргалаа... Улаануудын довтолгоо... Койте хаалганы өмнө бөмбөг хүлээж авсан ч Неста Мальдини 2 түүнд цохих зай өгсөнгүй...
Алансо би ч гсн чадна гсн шиг өөрийн талбай дээрээ Какагийн хийсэн шиг хууралт хийгээд л... Алансо, Жерард, Рийзе гээд ливерийн буучид ээлжлэн 16-ын гаднаас Дидагийн зүг их буугаар хэссэг галлаж эхлэв... Гэхдээ онц аюул тариж чадсангүй... Алансогийн нэг буудалт л хаалгатай ойрхон өнгөрлөө...
Гэтэл 1-р үеийн цаг дуусдагийн даваан дээр Алансо Кака дээр алдаа гаргалаа... удаашруулсан бичлэгээс харах юм бол тийм ч ноцтой алдаа байсангүй... Какагийн жүжиглэлт ч орж... яаг 16-ын шугамны гадна чөлөөт цохилт хийх эрх Милан авлаа... энэ ч гоол болчих юм шиг мэдрэмж төрөөд ирлээ... Пирло цохилоо Рэйна зүүн рүүгээ үсэрлээ гэтэл бөмбөг баруун тал руу явчихлаа... юу болов гээд хартал гайхал Инзаги... ПИрло Рэйнагийн зүүн буланг чиглүүлэн эргүүлэгтэй цохитол Инзагигийн биенд ойгоод бөмбөг чигээ өөрчлөх нь тэр... Инзаги үнэхээр үүнийг хийе гэж хийв үү? эсвэл зүгээр дефлектед гоол уу? үүний нууцыг магадгүй тэр ганцаараа л мэдэх байх... Ингээд Милан бараг эхний үед олдсон цор ганц боломжоо чулуу болгосон бол Улаанууд бүхэл талбайг эзэгнэж байсан ч гоол хийж чадсангүй... Миланаас эхний үед Кака Неста 2-ыг л харлаа... Оддо өөрийнхөө жигүүрээр бас овоо хэд үзэгдсэн... гэхдээ надад энэ гоол орох ёсгүй юм шиг санагдсан... Кака жүжиглэчих шиг болсон...
За ингээд 2-р үе эхэллээ... Миланчууд ч одоо ингээд хамгаалж өгөх нь тодорхой... Ливер сэлгээ хийсэнгүй ээ... Рафа болон улаанууд ер бусын тайван харагдана... 2 жилийн өмнө яаг энэ үед тэд 3-0 ээр хожигдож байсан... Тийм болохоор тэдэний сэтгэлзүйд 1 бөмбөг гэдэг зүйл юу ч биш гэдэг нь ойлгомжтой... Ливерпүүль илүүрхэж Милан хамгаалсаар гэхдээ ягаад ч юм Улаануудын идэвхи үл мэдэг буурч байх шиг... Милан аргагүй туршлагаараа залуучуудыг өөрийн тоглолтондоо аажим аажимаар уусгаад байх шиг... Дээр нь энэ шүүгч бол яах аргагүй ливер шиг тоглолттой багт ашигтай юм авчрахгүй бололтой... Челси Ливер дээр шүгэл бараг дугарахгүй байсан бол энэ удаад байн байн дугараад л улаанууд сануулга авцгаагаад л... Удалгүй Рафа энэ тоглолтын үр дүнг тодорхой болгох нэгэн шийдвэрийг гаргах нь дээр... боломжийн тоглож байсан Зенденг суулгаж Кювеллийг орууллаа... улирлын турш гэмтэлтэй байгаад саяхан эргэж ирж ганц 2-хон тоглолтонд оролцсон хүнийг ийм чухал тоглолтын ийм торгон агшинд тоглолтын ритмийг өөрчлүүлэхээр гаргах гэж... гайхаад ч барсангүй түүний шийдвэрийг... Жерард зүүнээр дайрч орлоо... Неста эцсийн мөчид бөмбөгөнд түрүүлж хүрэв... Булан... бас л аюул тариж чадсангүй... Машерано болон Каррагер нар ээлжлэн шар хүртлээ... Гэхдээ Каррагерийн шар картан дээр Кака ахиад л жүжиглэчихлээ... Каррагер айлын эзэнгүй дамжуулалтыг Аггерт үлдээтэл Кака түүний хажуугаар сум шиг дайрлаа... Каррагер ч салахгүй гүйж байгаад жаахан шахтал Кака уначихсан харагдана... ууг нь бол Каррагер дүрмийн бус үйлдэл хийсэнгүй... Пирло чөлөөт цохилт хийлээ... гэхдээ энэ удаад аюултай болсонгүй...
Жерард ахиад Нестатай туллаа... Нестаг ч аргалж дөнгөлөө... хаалга руу ганцаарай дайраад гараад ирлээ... Дидагийн их тал руу бөмбөгөө чиглүүллээ... ясан сул юм бэ? Дида хааж чадлаа... энэ бол маш том боломж байсан юм... ахлагч даан ч хийсгэж орхилоо... Түүнд шинэ байрлал нь нэг л зохихгүй байх шиг...
Эхний үед нэг их харагдахгүй байсан Гаттузо 2-р үес тодорч эхэллээ... өөрийнхөө жигүүртээ бүх бөмбөгийг тэр салгаж байлаа... нөгөө аймаар царайгаа гаргаад л чарлаад л...
Рийзе Жерард нар холын буудалтуудаа хийж үзсэн ч байндаа тусахгүй байнаа... Пенант үргэлжлүлэн өөрийн жигүүртээ ноёлосоор... Кьювелл тун муу байнаа... бөмбөгний араас явахгүй байна... ядаж байхад урд нь Гаттузог зогсоод байх юм...
Барсикийн эхлсэнээр яах аргагүй энэ удаад Милан цомоор илүү өлсгөлөн байнаа... 2 жилийн өмнөх ливерпеель шиг... тэд бөмбөгний төлөө эцсийн мөч хүртлээ тэмцэж байгаа бол Улаануудад алга... Тэд Челсигийн өөдөөс тоглосон тоглолтынхоо эрч хүчний хагасыг нь ч энэ удаад гаргаж чадахгүй байна... эхний үед тун сайн тоглосон ч 2-р үе эхлээд нэг л унтаа болжээ... Рийзе Пенант нар нэг нэг удаа өөрийн болгож болох бөмбөгний араас явсангүй... ийм идэвхигүй байх гэж... Багийнхаа Инспирэшн болсон Жерард ч харагдсангүй... Койте л хөөрхий тэмцсээр... 2 жигүүрт төвд... даан ч ихэнхидээ түүний алдаа болон дуусч байлаа... Төвд Машерано Какаг салахгүй дагасан хэвээр... Алансо харин харагдахгүй байнаа...
Миланы ээлжит булангийн цохилт тун аюултай боллоо... Булангаас ирсэн бөмбөг эцэст нь Зийдорфийн өмнө ирж мань эр хаалга руу хуссан ч блокдууллаа... Дараа нь Рафа ахиад нэг ойлгомжгүй сэлгээ хийв... Кроусийг оруулаад Машераног суулгах нь тэр... Машерано ууг нь энэ тоглолтын турш Какаг денай хийж байсан билээ... Ууг нь би бодохдоо Пенантыг суулгаад Жерардыг баруундаа гаргах байх гэж бодсон... Хэрвээ төвөөсөө хүн сулгах байсан бол үгүй ядаж Алансог суулгахгүй... энэ өдөр Алансо онцгой муу байсан билээ... хичнээн ч олон сануулга авсан бэ... эхний гоол ч түүний алдаа байсан... Үүний ч гор тэр дороо гарч 82 дахь минутанд Кака тун чөлөөтэй байдлаас харж байгаад Ливерпүүлийн арын дөрвөлийн голоор дамжуулалт өглөө... Инзаги ч сугараад гараад ирлээ... Рэйна яаж ч чадсангүй гооол... 2-0... сайхан өшөө авалт... ууг нь Машерано байсан бол энэ гоолыг алдахгүй байж болох л байлаа... харамсалтай... тоглолт ойлгомжтой болжээ... Ливерпүүлчүүд довтлох гэж оролдох хэдий ч амжилтанд үл хүрнэ... тэдэнд эрч хүч дутагдаж байна... Анчеллотти Каладзег орууллаа... эцсээ хүртэл хамгаалах нь ээ... Улаанууд булан 2 дараалж авсан ч аюул болгож чадсангүй... Арбеолаг оруулж Финнанг суулгах юм... ямар ч зорилготойм бүү мэд... Гэтэл 89 дэхь минутанд булангийн цохилтоос Улаанууд гоолдлоо... Койте... Аггер эхэлж бөмбөгөнд хүрсэн бол Койте эцсийн цэгийг тавилаа... гэнэт 2 жилийн өмнөх дурсамж сэдрээд ирлээ... ахиад нэг гоол... шүүгч 3 минут сунгалаа... улаануудаас юм хүлээх хэрэггүй байжээ... бөмбөгөө алдаад л алдаа гаргаад л... шүгэл дугарлаа... Итали орон тэр аяараа хашигарлаа... Россенери ингээд 7 дахь удаагаа аварга... Мальдини 8 дахь финал 5 дахь цом... Супер гэхээс өөр юу гэхэв... Цом гардахыг хүлээх гэтэл С1-ийн амраагийн батгатай царай харагдав... дургүй хүрээд гарав... цаашаа юу болсым байгаам... ккк...

Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Аагий » Thu May 24, 2007 10:44 am

Миланы гарааны 11-н дундаж нас нь 30,6 байна шт. Хур их туршлагаар л цом авсан юм байх даа. Лаг юм аа.
Нөгөө Бенитез-н Малдини эд нар 100 жил тоглох юм уу хаашаа юм гэдэг санаанд орчихлоо.

Goalkeepers:
1-DIDA, 33

Defenders:
44-MASSIMO ODDO, 30.
13-ALESSANDRO NESTA, 31.
3-PAOLO MALDINI, 38.
18-MAREK JANKULOVSKI, 30.

Midfielders:
8-GENNARO GATTUSO, 29.
21-ANDREA PIRLO, 28.
23-MASSIMO AMBROSINI, 29.
10-CLARENCE SEEDORF, 31.
22-KAKA, 25.

Forwards
9-FILIPPO INZAGHI, 33.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Thu May 24, 2007 10:47 am

Аваргуудын лиг яах аргагүй туршлагын эд юмаа... 2-р үед Ливер тоглолтоо гаргаж чадсангүй... хүчин чадал боломжийн хувьд тэд 2 жилийн өмнөхөөсөө илүү сайжирсан бол Милан муудсан... гэтэл ягаад... миний бодлоор ЛИверпүүльд туршлага гээч юм алга... 2 жилийн өмнө хал үзэж халуун чулуу долоосон Хаманн, Смицер мэтийн тоглогчид тоглолтын хувь заяанд багагүй нөлөөлсөн... залуучууд тэднээс илүү эрч хүчтэй ч тэдэн шиг байж чадахгүй байна... дээр нь Рафагийн алдаа... үнэн ойлгомжгүй сэлгээ... Жерардыг урд болохгүй байхад хурдхан баруун луу татахгүй эсвэл бага зэрэг хойш нь ч юм уу... гэхдээ милан хожисонд харамсах юм алга... Кака байна... дээр нь английн гурван багийг болгож тавилаа... тэртэй тэргүй Ливерийн энэ бүрэлдэхүүн ахиад хөнгөхөөн финалд гараад ирнэ... харин Миланы хувьд хэцүүхэн... ингээд бодоод байхад нэг сонин зүй тогтол харлаа

2007-МИлан /Миланы фэнүүд ч нэг их найдахгүй байсан байх/
2006-Барса /Харьцангуй ойлгомжтой/
2005-ЛИвер /зүгээр гайхамшиг/
2004-Порту /Ийм баг байдаг билүү?/
2003-Юве /бас л харьцангуй ойлгомжтой гэх мэт зүй тогтол байдаг ч юм шиг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gankhuu » Thu May 24, 2007 10:47 am

Би харин хүнтэй муудалцаад үзсэнгүй
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gankhuu » Thu May 24, 2007 10:57 am

Хөөе 2003 МИЛАН
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gankhuu » Thu May 24, 2007 10:58 am

Тэгээд Милан нь ойлгомжтой байсан шиг санагдахын
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Lucifer » Thu May 24, 2007 10:58 am

Та бүхэн санаж байгаа бол одоогоос жилийн өмнө Италийн хөлбөмбөг нуман тулгуурт орж байсныг санаж байгаа байх. Энэ бол мэдээж Match Fixing ScandalS. Ювэ сүүлийн 2 жилийн аврага цолоо хураалгаж, Ювэ-с гадна Милан доод Серий Б руу унах эсвэл Аврагуудын Лигийн тэмцээнд орох эрхийг нь хасахаар төлөвлөж байсан билээ. Милан аврагуудын лигид шууд орох эрхээ аль хэдийн өвөртөлсөн боловч дээрх шуугианаас болж АЛ-г урьдчилсан шатнаас эхлүүлсэн.
Сонирхолтой нь Италийн хөлбөмбөгт томоохон асуудал гарахад хямрал нүүрлэх биш харин гайхалтай сайн тоглодог. Жишээ нь Италичууд сүүлийн 2 удаа 1982, 2006 онд Дэлхийн аврагад түрүүлдэг жилүүдэд Италийн хөлбөмбөгийг нөмрөсөн хямралыг хамтын хүчээр даван гарч Дэлхийн аврагад түрүүлж байсан нь гайхалтай. Мөн 2006-07 оны АЛ-т ч мөн ялгаагүй хэн улиралын эхэнд Серий Б руу унах аюул нүүрлэж байсан энэ багийг түрүүлэх хэмжээнд өрсөлдөнө гэж санах билээ.
Бүгд л Ман Ю, Барса, Челсиг түрүүлнэ гэж бооцоо тавьж байхад шүү
Брово Милан :-D
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Postby BuG » Thu May 24, 2007 11:26 am

Хур их туршлага гэж аргагүй л нөлөөтэй юм даа. Баяр хүргэе Милан....
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Postby Ali » Thu May 24, 2007 11:30 am

ugui yax vee Milan unexeer multarch garj irj chadlaa, bas xojiloo. Gexdee ted nar goe toglolt uzuulsenguiee, Liverpool unexeer saixan bailaa mun unexeer xaramsaltai. Italichuudiin orgil ue n baij. Neeree khakiin xelseneer manai mongoliin fanuud unench bish yumaa, muuxai urvax yumaa, ug anx orj ireed uzexdee baisnaaraa bsan bol, tiim baij bas fan geed ch yu gexev
Ali
 

Postby Аагий » Thu May 24, 2007 11:35 am

Сонин юм, би ч гэсэн Айришт байсан. 2:0 болонгуут л Ливерпүүлчүүд гарж яваад эхэлсэн. Тэгээд Миланыг дэмжигчид цөөхөн байснаараа л үлдсэн шт.
Миний бодолоор тэнд байгаа хүмүүсийн ихэнхи нь иймэрхүү финалын тоглолтын үеэр "ороо" нь орж хөлбөмбөг үздэг хүмүүс л юм шиг байна лээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Thu May 24, 2007 11:41 am

тодорхой ш пдээ... манай ажилын учираа мэдкү гарууд финал үзнэ алин дээр нь бооцоо тавих вэ гээл асууцгаагаал байсан ккк... би ливер гээд тавиулчихсан алдацгаасан байх лол... дэлхийн аваргын нөлөө л дөө... хэзээ л аваргуудын лигийн финалыг ийм их хүн үзэж байлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Thu May 24, 2007 12:31 pm

Инфо л дүүрдэг байснаас Айриш пиг, Ривэр пиг болдог байсын хэхэ.:mrgreen:
Тэдэн дунд тэгээд эхэлж Миландаж байгаад Ливер тэнцээд ирсэн бол Ливер гэх гарууд зөндөөл байсан байхоо хэхэ ДАШТ шиг
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby zigo » Thu May 24, 2007 12:38 pm

Худлаа далим үсэргэж шоудах, уух, наргих л гэсэн хүмүүс их шдээ. Гэхдээ ядаж ийт шалтгаанаар үзэж байгаад жинхэн дурлагсад ч гэсэн байгаа байх гэж найдаж байна. Хөлбөмбөгөө гэж....
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby zigo » Thu May 24, 2007 12:44 pm

Бодвол баахан шар хүмүүс байжээдээ. Алтны дэргэдэх гуйл шарланаа гэж... Мэндээг алтан жаал гэж өргөмжлөе!? :mrgreen:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Gooner » Thu May 24, 2007 12:46 pm

Зиго,
Худлаа далим үсэргэж шоудах, уух, наргих л гэсэн хүмүүс их шдээ. Гэхдээ ядаж ийт шалтгаанаар үзэж байгаад жинхэн дурлагсад ч гэсэн байгаа байх гэж найдаж байна. Хөлбөмбөгөө гэж....


Чиний замаар замнагчид олон байх болно гэдэгт одоо болтол итгэсээр л сууна уу.:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests