Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby khakmn » Wed May 23, 2007 4:29 pm

Ливэрпүүлийг дэмжиж байгаа :sleep: Хүмүүс хэдээс хаана үзэх гэж байна?
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Postby zigo » Wed May 23, 2007 4:38 pm

Иришд л үзнэ шүүдээ. Милан Ливер холилдоод л...
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Mojul » Wed May 23, 2007 5:13 pm

би ч Ливэрийг дэмжинээ. Ливэрийг хожно гээд дажгүй том мөрий тавьцан.
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Liverpool FC

Postby enkuna » Wed May 23, 2007 7:41 pm

Ulaanuudtai hamt :england:
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Wed May 23, 2007 8:41 pm

Тоглолтын өмнө хэн юу ярив.


Жеррард: Олон гоол хийж, дамжуулалт өгдөг тул Какаг онцгой анхаарах хэрэгтэй. Түүний талаарх төсөөллийг хэзээ ч алдаж болохгүй... Би мухар сүсэгтэн биш. Гэхдээ би тоглолтын өмнө хувцас солих өрөөнд бүгдэд нь цомд хэн ч гар хүрэх ёсгүйг тодорхой хэлэх болно(Тоглогчид талбайд гарахад цом тэднийг угтдаг билээ)... 2 жилийн өмнөх тэр финал бол миний амьдрал дэх хамгийн гайхамшигтай шөнө байсан... 2 жилийн өмнөх байдал иймэрхүү л байсан, гэхдээ эцэст нь юу болсныг бүгд сайн санаж байгаа... Испани дэх бэлтгэлдээ бид гольфийн дасгал нэлээн хийсэн. Атенд их халуун тул бид халуунд бэлтгэл хийсэн... Гаттузо түрэмгий харагддаг ч муурын зулзага шиг аймаар санагддаг.

Рийзэ: Барселон дэх ялалт маш том алхам болсон. Бид өөртөө итгэх итгэлийг олж авсан. Манай баг 2 жилийн өмнөхөөс илүү туршлагтай, илүү хүчтэй болсон.

Бенитез: Хэвийн дасгалаа хийгээд, финал болох өдөр хүртэлх уур амьсгалыг мэдрээд цэнгэнэ гэдэг сайхан байна. Хамгийн чухал нь гэхдээ бүх анхаарлаа хадгалан үлдэх.


Инзаги: Бавариг хождог тоглолт л бидний хамгийн чухал тоглолт байсан. Эндээс л бид бусад багтай нэг түвшинд байж чадах юм байна гэсэн итгэлтэй болсон... Би далдыг хардаг шидтэн биш. Гэхдээ би манай баг юу чадахыг мэдэж байна... Милан бол өнөр бүл, энэ л бидний хамгийн хүчтэй тал... Бидэнд Кака Зеедорф нарын гоолууд, Пирлогийн характер, Гаттузогийн оролцоо хэрэгтэй байсан. Дасгалжуулагч Анчелотти үргэлж тайван байдлаас хандаж чадсан. Үүнийхээ төлөө бид тайтлаар шагнуулмаар байна... Ливерпүүл яг 10 жилийн өмнөх Италийн багууд шиг тоглож байгаа. Хамгаалаад л байна, хамгаалаад л байна, уйтгартай.

Кака: Жеррард бол толгойлогч. Тэр их гүйдэг, пассладаг, гоол хийдэг, айхтар хамгаалдаг, багаа өдөөдөг.Тэр бол гайхамшигтай, орчин үеийн тоглогч. Түүнийг би багтаа харахыг тун их хүсэхсэн... Ливерпүүл бол МанЮ-аас шал өөр баг. Тэд жинхэнэ британи баг. Бие бялдар, хүчний тоглолтыг эрхэмлэдэг. Маш хурдтай. Тэд тактикийн хувьд онцгой мэргэшсэн, Бенитез гэдэг сайн дасгалжуулагчтай. Тэд тун нягт тоглож, алдаа бага гаргадаг... Энэ финал бол миний амьдрал дэх хамгийн чухал тоглолт. Би Миланд анх ирэхдээ өөрийнхөө нэрийг багийн түүхэнд үлдээхийг хүсч байсан. Үүнийг хийхийн тулд би ЧЛ-ийг хожих ёстой... Ийм том учир утгатай тэмцээнд 2 дэх боломж тэр бүр олддоггүй. Бид одоо үүнийг ашиглаж хариугаа авах ёстой. Би цомыг гартаа өргөхийг үнэхээр хүсэж байна.

Зеедорф: 2 жилийн өмнөх явдал бол цэвэр аз байсан. Тэр тоглолтыг бид дахин 20 удаа тогловол бүгдэд нь ялах болно. Энэ тоглолт бидэнд өнөөдөр асар их мотиваци болох болно. Нэг л юм тодорхой. Юу гэвэл өнөөдөр пеналтигээс ялагч тодрохгүй.

Гаттузо: Жеррард бол 100 хувийн боломжоо гаргадаг том тоглогч. Би ямар ч байсан муурын зулзага шиг үстэй(сахлаа хэлж байна). Би өөрийгөө муурын зулзага шигээр санадаггүй. Харин хэзээ ч бууж өгдөггүй дайчин нохойгоор зүйрлүүлэн боддог... 2 жилийн өмнөх явдлыг мартахад их хэцүү, гэхдээ энэ нь биднийг зоригжуулах болно... Ливерпүүлийн хажууд бол МанЮ жинхэнэ баг.

Анчелотти: Бид өөрийнхөө тоглодгоороо тоглох хэрэгтэй. Ливерпүүл маш нягт тоглодог тул бөмбөгийг сул өнхрүүлэн тоглох нь хэцүү гэдгийг бид мэдэж байгаа. 2 жилийн өмнөх ялагдал бидний зүрхэнд шатсаар л байгаа.

Хитцфелд: Дэлхийн шилдэг хагас хамгаалагчийнхаа хүчээр Милан ялах болно.

Берлускони: Жила британчуудыг ядраана, Пиппо орж ирээд тэднийг нам цохино.

Румменигге: Милан бүтэн тэмцээний турш үргэлж сайжирсаар ирсэн. Тэдний зогсоох боломж бараг үгүй.

Хаманн: Маш жигд тоглолт болох болно. Боломж 50:50.

Магат: 2005 оны финалын үрээр Ливерпүүл сэтгэл санааны хувьд давуу, үүнийгээ ч ашиглах болно.

Пеле: Кака бол одоогоор Роналдиньогоос гадна дэлхий дээрх хамгийн шилдэг тоглогч. Тэр Миланыг ялалтад хүргэнэ гэж би найдаж байна. Түүнийг харахаар би өөрийн эрхгүй Иохан Кройффыг дурсдаг. Кака яг түүн шиг онцгой хурдан, гоол оруулах чадвар асар өндөр. Тэр бол хосгүй тоглогч.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Milan - Liverpool FC

Postby enkuna » Wed May 23, 2007 9:28 pm

Goy yariltslaguud bn Gerrard ch aimar hiilee hotoch nohoi Gattuso ch aimar helee kk Inzaghi helehdee (Пирлогийн характер, Гаттузогийн оролцоо) eniig solison yum shig bn
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Milan - Liverpool FC

Postby enkuna » Wed May 23, 2007 9:32 pm

Берлускони: Жила британчуудыг ядраана, Пиппо орж ирээд тэднийг нам цохино.
Ovoo yum bodjee huurhii
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby orangeman » Wed May 23, 2007 11:11 pm

1-1 тэнцээд пеналт цохино
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Nomer 10 » Wed May 23, 2007 11:36 pm

Милан - Ливерпүүл

Байрлалаар нь анализ хийе.

1. Хаалгач.

Дида. Өмнөх жилүүдээ бодвол тоглолт нь орон гаран гэмээр байгаа. Өмнө нь бол хий багатай нягт тоглолтыг харуулдаг байлаа. Талбайдаа Бавари дээр алдсан 2 гоол бол яах ч аргагүй орсон гоол хэлж боломгүй гоолууд. МанЮ дээр цаг дуусч байхад алдсан гоол ч мөн адил. Гэхдээ энэ тоглолтын хувьд тэр гайхалтай байсан.

Рейна. Супер хамгаалалт нь түүнд бага ажил хийхийг санал болгодог ч тэр хэзээ ч өөрийнхөө үүргийг умартдаггүй. Челсиг ялсан нь зөвхөн түүний гавьяа гэж болно. 2 хаалт хийснээрээ испани залуу Рэдсийн сүүлийн 3 жилд 2 дэх удаагаа финалд хүрэх боломжийг багтаа өгсөн. Түүнийг үнэлэх үнэлэмж бразил залуугийнаас арай дээгүүр үнэлэгдэнэ. Тиймээс энэ байрлалд Ливерпүүл ялагч.

Дүн: Милан 0 - Ливерпүүл 1


2. Хамгаалагч.

Оддо, Неста, Мальдини, Янкуловски. Дөч дөхөж яваа ч Мальдини тийм ч удаан биш. Түүний хамгийн осолтой зэвсэг нь туршлага. Ямар үед ямар байрлалд орохоо тэр гарын арван хуруу шигээ мэднэ. Неста бол ЧЛ-ийн туршлагаар хэнээс ч дутахгүй. Төвийн энэ хослол өдгөө дэлхийн хамгийн шилдэг дуод баттай тооцогдоно. Дэлхийн аварга Оддо шийдвэрлэх үед довтолгоонд орон аюултай пасс хаяж чаддаг гэдэг нь нэгэнт батлагдсан. Чех залуугийн хувьд Россонеригийн энэ улирлын хамгаалалтын хамгийн гол хүн болсон. Төвийн 2 нь гэмтэлтэй үед тэр тоглолтын үеэр төв рүү татагдан орж олон ч гайг зайлуулсан. Энэ хамгаалалтын дөрвөлсөн гинж бол аймшигтай хэлхээ. Хамгийн сул тал нь Каладзег эс тооцвол нөөц сул.

Финнан, Каррагер, Аггер, Рийзэ. Энэ багийн хувьд ямар ч дөрвөн тоглогч гараанд гарч болно. Учир нь Рафагийн хуруун дэх модны сонголт дэндүү арвин. Хамгаалалтын албаны дарга Каррагер гэхдээ баттай зогсох хүн. Арбелео сайн ч сүүлийн тоглолтод алдаа гаргасан тул гараанд гарах эсэх нь эргэлзээтэй. Финнанаас гадна Хүүпиа мөн л дарийн утааг олон удаа үнэрсэн доль эр. Рийзэгийн аймшигт тэсрэлттэй буудалт олон хүний аваргаа хамгаална гэж бодож байсан Барселоныг мулталсан. Тийм цохилт түүнээс хэзээд ч ирэхэд бэлэн. Тэр хэдий төвөөр байдаг ч ЧЛ дээр хамгаалалтын бүсэд багтаад байгаа. Рэдс Миланыг бодвол нөөцөөр хол илүү. Мөн туршлага залуу нас холилдсон. Гэсэн ч Миланы хашрууд чухал тоглолтод улаан карт авах хүмүүс биш тул нөөцийн оролцоогүйгээр тоглолтоо дуусгаж чадна. Энэ байрлалд тэр 4 илүү олон оймс элээснийхээ хүчинд ажил нэгт өрсөлдөгчөөсөө толгой илүү ажиллаж чаднаа.

Дүн: Милан 1 - Ливерпүүл 0


3. Хагас хамгаалалт.

Гаттузо, Пирло, Кака, Зеедорф. Үүнээс давж гарах төвийн бүс гэж дэлхийд байхгүй. Пирлогийн багаа залах чадварыг юутай ч зүйрлэхэд бэрх. Гаттузогийн дайчин оролцоо түүний өөдөөс тулсан ямар ч хүний зүрхэнд шар ус хуруулдаг. Какагийн асар өндөр хурд авах чадвар, гоолонд оролцох хосгүй мэдрэмжийг бишрэх л ганцхан зохино. Зеедорф ясны тоглогч гэдгээ харуулсаар буй. Түүний эгзэгтэй цагт мэдрэх мэдрэмж үнэхээр тансаг. Кака урагшлан орж Амброзини төвд орж ирэх байх. Тэр чухал үед л гоолддог тоглогч билээ.

Пеннант, Жеррард, Машерано, Зенден. Миланы нэгэн адил энэ багт ч гэсэн төвийн бүс нь багийн гол амин сүнс. Багийн ахмад Жеррард бол жинхэнэ оройлогчийн шинж төрхийг бүрдүүлсэн тоглогч. Тэр ямар ч байрлалд тоглож чадна. Пеннант эсвэл Зендены оронд очоод өөрийнхөө үндсэн байрлалд Алонзог тоглоход тэр мэдээж дургүйцэхгүй. Түүний талаар олон үг хэрэггүй. Тэр бол зүгээр л бриллиант. Өвлийн цонхоор ирсэн аргентин залуу байр сууриа олоход маш хэцүү энэ багт тун хурдан дассан. Жеррардын тууштай хамтрагч болох амаргүй үүргийг богино хугацаанд хийж чадсан. Пеннант Алонзо нарын хувьд потенциал бол бий, түүнийгээ бүрэн гаргаж чадвал эвгүй дээ эвгүй. Зенден яг л Зеедорфын нэгэн адил туршлага байнуу байна, тоглолтын мэдрэмж байнуу байна. Ганцхан эгзэгтэй үед жаахан ганхах талтай.

Ингээд оноог өгөх болоход хэдийгээр Ливерпүүл сонголт хийх боломжоор хавьгүй илүү ч яалт ч гүй дахиад л Миланд оноо очлоо. Жеррард Кака 2-ыг тэнцүү түвшинд авч болох ч Пирло Зеедорфын түвшинд зэрэг зогсох тоглогч Ливерпүүлийн одоогийн байдлаар бол алга, 2 3 жилээс бол баттай гарч ирэх болов уу.

Дүн: Милан 1 - Ливерпүүл 0

4. Довтолгоо.

Жилардино, Инзаги. Инзаги хөгширсөн ч гэсэн сэлмээ буулгаагүй л байгаа. Жилардино торгуулийн шугамд ажилладаг коллегоо бодвол хойноос довтлох дуртай нэгэн. Тоглолт нь гарах үе Миланд ирснээс хойш тун бага тохиолдож байгаа.

Койт, Крауч. 2-уул залуу, 2-уул ЧЛ-ийн туршлага бага. Гэлээ ч Миланы дуог давж гарч чадна. Горзгор ЧЛ-д 6 гоолоор Какагийн дараа бичигдэж байгаа бол Койт Барсад гоолдсон. Челсид нэмэлт цагт гоолдсон ч тооцогдоогүй. Гэхдээ 11м-т оруулснаар багаа финалд аваачихад том гавьяа байгуулсан. Краучын нуруугаа ашиглах мөргөлт, Койтын гоолдохын тулд уйгагүй зүтгэх шаргуу зан нь арай л дөмөг зиндаанд очиж байна даа.

Дүн: Милан 0 - Ливерпүүл 1

Эцсийн дүн: Милан 2 - Ливерпүүл 2

Байрлалаар нь дүгнэхэд ийм байна. Хамгийн гол зүйл болсон тийм спиритийн хувьд яг адилхан. Ливерпүүл үүнийгээ 2 жилийн өмнө 0-3 байж байгаад барьж тодорхой харуулсан. Челситэй хагас шигшээд тоглоход 0-1 гэсэн дүнгээр хариу тоглолтыг эхэлсэн ч алдаа гаргалгүйгээр нягт баг байж чадсанаараа эцэст нь ялагчаар тодорч чадсан. Милан бол үргэлж хүнд нөхцлөөс ялан дийлж гарч ирдэг баг. Байернд 2-2 гэсэн хэцүү үр дүнтэй ирээд тэднийг талбайд нь дээрэлхсэн. МанЮ-гаас хожигдол аваад хариу тоглолтдоо гайхамшгийг бүтээсэн. Өмнөх жилүүдийн Эйндховен Лион багуудтай хийсэн тоглолтоос ч харагдана. Тэгэхээр энэ 2 багийн хувьд аль нь ялах вэ гэдэг дээр үнэхээр л 50 50 гэхээс өөр арга алга. Гэвч уралдаанаас нэг нь заавал түрүүлдэг тул 2-1-ээр Милан хожно гэж буудья даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Barcik » Thu May 24, 2007 12:31 am

Бас нэг гол хvчин зvйл: Дасгалжуулагч
Рафа арай илvvрхэх болов уу тактикчин гэдэг тал дээрээ...

гэхдээ л Миланыхан хожихын тулд буцалж байгаа байх. Vнэхээр хожихыг хvсэх хvсэл, тоглогчидын "hunger" гэдэг дээрээ Милан хамаагvй илvvрхэх байх.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Nomer 10 » Thu May 24, 2007 1:07 am

За явья. Вокзал дээр Чукча ирж байгаа байх. 2 жилийн өмнө 2 дүүгээ дагуулаад 3-уулаа доголон нулимстай Инфог орхиж байсан нь нүдэнд харагдаад бүр өрөвдчихлөө хэхэ. Цуг Миланыг дэмжинээ. Гэхдээ цаг нь тулахаар Мата шиг Рэдс рүү сэтгэл татагдаад унах байх даа. Эхний гоол, тоглолтын явцаас л болно доо. Бүгдээрээ сайхан тоглолт үзэж, давтагдахгүй кайф авах болтугай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby erka2 » Thu May 24, 2007 3:36 am

hooe 1-0 bolson sanaandgu inzagi goal hiisen
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Con...

Postby ebe » Thu May 24, 2007 4:46 am

Congratulations to all Milan fans.Specially for mr.Ganxyy!
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Postby orangeman » Thu May 24, 2007 5:12 am

Гоё Гоё Английн 3н гигант мулт (aнхний тохиолдол)
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby enkuna » Thu May 24, 2007 5:14 am

Unuudur yostoi azgui udur bn aa uzeh gazarch oldsongui naiziinhdaa uzleeshd ehleed irish orloo pig duuren bn daraan ih mongol, fashion pub, detroit bugd l humuuseer duuren uzeh gazarch bhgui medsen bol erthen zahialj baidag baij tegeed toglolgt ehleed demjeed baisan ulaanuud maani sain baisan ur dun ni muu bailaa temtseen yu hoin turuulne hojigdon yumand eelj daraa baidag hoin yahav ireh jil MU-taigaa hamtdaa but nirgenee Milan bolon Liverpool-chuuddei bayar gurgey 7 dahi tsomoo avsand hahin bayar hurgey
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby enkuna » Thu May 24, 2007 5:16 am

:-D :-D :-D Milan
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby orangeman » Thu May 24, 2007 5:20 am

.boldoo. wrote:Надад ч яс юман дээр аль нь ч хожсон ялгаа алга. Зүгээр яахав ливерийг хожно гээд нэг найзтайгаа хоолоор барьцан болохоор ливерийг л дэмжнэ дээ. Тэр нөхөртэй өмнө нь МанЮ Миланаар бариад хоол алдцан болохоор хариугаа авмаар байна кк.

Болдоо дахиад л өрөнд хэ хэ хэ хэ
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby orangeman » Thu May 24, 2007 5:21 am

Uuganaa wrote:Mascherano байхад тэр Kaka гэдэг залуу нээх пэжэгнээд байхгүй болов уу?

Цаг ерөсөө явж өгөхгүй юмаа хурдан л болоосой. Ливэрпүүл хожох нь тодорхой. Харин Пеналтаар л асуудал шийдэгдэх болов уу?

Наад залуу чинь л гарсаний дараа Кака сулараад хожилийн ассист өгчихлөөшд :RD
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby a_odko » Thu May 24, 2007 5:22 am

Image
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Barcik » Thu May 24, 2007 6:00 am

Миланд баяр хvргэе! Шєнє vзэж байгаад унтцан байна лээ... жаахан уйтгартай тоглолт болсон шvv... гэхдээ миний таамаг тааржээ.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby che » Thu May 24, 2007 6:18 am

...
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Barcik

Postby ebe » Thu May 24, 2007 6:31 am

Barcik goe taamaglasan baina shyy! Bayr xyrgie! 2-1 geed jinxene avsan baina.Deer ni bas Inzagi geed exnii goal xiisen xynii neriig ch bas tsyxyilgaad avch.
Xervee mani er bootsoochin baisan bol Inzagi exnii goal oryylaad Milan 2-1-eer xojno geed xeden tygryg tavisan bol 125/1 baisan baina. Tegsen bol Barcik zyn yrex ovoo xeden yumtai bolox baijee.
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Postby Жавхлан » Thu May 24, 2007 6:55 am

Nomer 10, 2-1-ээр Милан хожно гэж буудья даа.

Анализ чинь байгаа онолоо. Миланд мєн фанатуудад нь халуун баяр хvргэе! :-D :gold :italy
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Thu May 24, 2007 7:09 am

Бодож байсанчлан айхтар хурц тоглолт болсонгүй ч шударга явдал болоод өнгөрчихлөө. Тойм бичихийн тулд дахин үзэх хэрэгтэй байнаа. Чукчатай бас нөгөө 2 монголтойгоо хааяа хааяа яриад хэд дэх минутад юу нь болсныг хольж хутгаад байх шиг. Маргааш нэтэд ороод ирэх байх, тэгэхээр л татаж авна даа. Тэгээд ч овоо цаг зулгаадаг тул бага зэрэг хойш нь тавья даа. Ганхүү, Чукча, Аффиктор, Нобунага... гээл Миланы фэнүүдэд баяр хүргий. Чукча тоглолтын өмнө эвгүй царайлаал. Сэтгэлийг нь зассан хэдэн үг хэлэхэд нүүр нь гэрэлтээд явчих шиг санагдсан шүү. Гоолны дараа шууд л пяаваа том том залгилаал хэхэ. Миланыг ялсны дараа нүдэнд нь нулимс цийлэгнээд л. Хааяа хааяа нулимсаа сэмхэн арчсан ч байх. Урд баахан сэтгэл нь хөөрсөн итали залуус нэгнээ тэврэлдэн дуулалдах нь дэлхийн аваргын үеийн давтагдашгүй мөчийг эргэн сануулав. Бусдын баяр хөөрийг харан даган баясах сайхан байлаа гэж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby che » Thu May 24, 2007 7:10 am

тэхдээ ер нь ихэвчлэн 2:1 л болдог шүү дээ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests