Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby 1220 » Thu May 24, 2007 1:03 pm

[font=Comic Sans MS] Миланчууд Миланы фэнүүдэд баяр хүргэе[/font]
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Liverpool FC » Thu May 24, 2007 1:27 pm

liverpooliig arai ingej toglono gej bodsongu uul ni 1r uyd sain togloj bsan ch 1 goal aldaal ymarch togloltgu bolchihson za tehdee zugeree temtsen ingeed duuschihgu daraa jil avargaa ana gej naidaj bn
LFC
User avatar
Liverpool FC
 
Posts: 5
Joined: Mon Mar 12, 2007 8:09 pm

Postby Breathe! » Thu May 24, 2007 2:22 pm

el payaso wrote:
Милан энэ удаад МАН-ыг булшилсан 4-4-1 гсн формэшнээр Улаануудыг сөрөн зогсохоор шийджээ...


Хөөх ямар онгироо юм бэ ? манай эсрэг 10 хүнээр л булшилсан хэрэг үү ? :RD
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Reda » Thu May 24, 2007 4:39 pm

Английн топ 3 клубтэй цуг үлдчээд түрүүлнэ гэдэг усанд ороод хуурай гарахтай адил хэрэг л дээ. Баяр хүргэе Миланийханд.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Postby khakmn » Thu May 24, 2007 4:48 pm

ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Postby chukcha2002 » Thu May 24, 2007 5:41 pm

Nomer 10 wrote:Бодож байсанчлан айхтар хурц тоглолт болсонгүй ч шударга явдал болоод өнгөрчихлөө. Тойм бичихийн тулд дахин үзэх хэрэгтэй байнаа. Чукчатай бас нөгөө 2 монголтойгоо хааяа хааяа яриад хэд дэх минутад юу нь болсныг хольж хутгаад байх шиг. Маргааш нэтэд ороод ирэх байх, тэгэхээр л татаж авна даа. Тэгээд ч овоо цаг зулгаадаг тул бага зэрэг хойш нь тавья даа. Ганхүү, Чукча, Аффиктор, Нобунага... гээл Миланы фэнүүдэд баяр хүргий. Чукча тоглолтын өмнө эвгүй царайлаал. Сэтгэлийг нь зассан хэдэн үг хэлэхэд нүүр нь гэрэлтээд явчих шиг санагдсан шүү. Гоолны дараа шууд л пяаваа том том залгилаал хэхэ. Миланыг ялсны дараа нүдэнд нь нулимс цийлэгнээд л. Хааяа хааяа нулимсаа сэмхэн арчсан ч байх. Урд баахан сэтгэл нь хөөрсөн итали залуус нэгнээ тэврэлдэн дуулалдах нь дэлхийн аваргын үеийн давтагдашгүй мөчийг эргэн сануулав. Бусдын баяр хөөрийг харан даган баясах сайхан байлаа гэж.


nulims bishee, holsoo archij baisan shuu, hehe

gehdee nulims gevel arai goyo ch yum uu,

ochigdor gehdee pivo uugaad ch baigaa yum uu, ugui ch yum uu... denduu saihan yallaa. Ali ali ni neg dovtlogchtoi, ard ni Kaka, Gerard hoyoroo tavichihsan ih hyanamgai baisan l daa.

Turuulj gool hiisneeree Liverpooliig evgui baidald oruulj 2 dahi dovtlogch garch irseniih ni daraa konrtdloo doo. Ehnii gool ach holbogdoltoi gej jigteihen.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Бамбууш » Thu May 24, 2007 9:00 pm

машерoнаг суулгадаг дээр л том алдаа хийсэн дээ. Аалз харамсаад барахгуй юм. Нэгдvгээр уед тэгж сайхан давамгайлчихаад хоэр гурван ч боломжийг хийсгэж орхих гэж
Тэр Зэндэний оронд гарж ирдэг залуу ч орон гаран онжиго байлаа. Туй одоо хvртэл харамсаад байх юм.
Гэхдээ филлипо Инзагийг vнэхээр биширлээ.Шударга тоглолт боллоо.єєр юу хэлэхэв
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby barca forever » Thu May 24, 2007 9:14 pm

yag yun ni shudarga bolloo geed baigaa yum be?
milan 2 jiliin omno xojigdson bolxoor tegeed baigaa yum uu.
tegeed ch harry kewell bas ch gej tiim oron garan onjigo ni ch yu yum be.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby barca forever » Thu May 24, 2007 9:17 pm

champions league d yamarch top toglogch 10 aas ix goal xiij chadaxgui yum daa.
rivaldo , raul , del piero , kaka , mario jardel , morientes bugd 10.
gexdee morientes barag 11 baix tee. orj baigaa bombogond barag l xurtsenshd.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby enkuna » Thu May 24, 2007 9:39 pm

Ruud van Nistelrooy 14 hiij baisan sh dee 2002/2003-d
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby barca forever » Thu May 24, 2007 10:29 pm

ugui baixaa urdchilsan toglolt orood baix
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby .boldoo. » Thu May 24, 2007 11:16 pm

Рууд 12ыг хийж рекорд тогтоож байсан. Манайх Реалд шөвгийн 8д хожигддог жил. Тэр жил бас Милан түрүүлж байсан.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Nomer 7 » Thu May 24, 2007 11:53 pm

Миланд :-D

Пиппо ах сайн бсан.Гайхалтай мєн Кака Гаттусо бна. :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby orangeman » Fri May 25, 2007 3:29 am

Надад ганц таалагдаагүй зүйл нь Цомоо жаахан онцгүй гардсан Уг нь талбай дээрээ индэр засаад тэрэн дээрээ гардаж авсан бол арай гоё харагдах байсийн
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Nomer 10 » Fri May 25, 2007 4:20 am

Тэр бол цэвэр Блаттерын хийсэн ажил. Платиниг ятгасан нь тодорхой. Дэлхийн аваргаар бас тэгнэ гэхээр нь зохион байгуулагчид дургүйцсэн. Өөрөө тэгээд талбайд явж очоогүй санагдах юм. Түүний бодлоор энэ нь уламжлалт бас илүү дурсгалтай, илүү сайхан гэнэ лээ. УЕФА цом, ФА кап бүгд л ингэж байсан. Яваандаа эргээд хуучныхаа цагт очих юм байгаа биз.

Рүүд тэр жил 12 гэдэг нь үнэн. Урьдчилсан шатыг оруулбал 11 тоглолтод 14 гоол хийсэн. Тэр жил харин Милан Ювег хожиж аваргалсан. Рүүд МанЮ-д ирээд алсан л даа. Өмнөх жил нь 14 тоглолтод 10 гоол, 3 дэх жилдээ 7 тоглолтод 4, 4 дэхдээ 7-д 8, сүүлийн улиралдаа сэтгэл санааны дарамт болон гэмтлээс болоод 9 тоглолтод 2 гоол хийсэн. Энэ жил Реалд ирээд 7 тоглолтод 6 гоол хийн 10 гоол хийсэн Какагийн ард удааллаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Fri May 25, 2007 4:29 am

Наска зүйрлэл гээл байх юм. Бяцхан нууц задлахад тойм бичихийн өмнө эсвэл бичиж байх явцад заримдаа харьцуулахаар дүр зураг нүдэнд харагддаг, тэрийгээ тэр дор нь цаасан дээр буулгаж авдаг. Хэрэв толгойд юу ч буухгүй бол адилтгах юм олно гэж байдаггүй юм, миний хувьд. Удаан бодвол юм олох л байх, гэхдээ хиймэл санагдаад байдаг юм.

Цагийн дараа Евроспорт дээр тоглолтыг харуулахаар нь үзэж аваад унтья даа. Мата нүдэнд дурайтал бараг л бүх явцыг дүрсэлжээ. Вйикэндээр зав гаргаж байгаад тэр сайхан тоймонд жаахан нөхөөс чигжээс хийгээд супер улирлыг өндөрлөе дөө.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zizou » Fri May 25, 2007 4:32 pm

orangeman wrote:Надад ганц таалагдаагүй зүйл нь Цомоо жаахан онцгүй гардсан Уг нь талбай дээрээ индэр засаад тэрэн дээрээ гардаж авсан бол арай гоё харагдах байсийн

Тиймшүү талбай дээрээ өмнөх жишгээрээ авсан бол илүү сүртэй, гоё байх байсан . Инзаги азтай, авьяастай байлаа.
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby Breathe! » Fri May 25, 2007 4:54 pm

zizou wrote:
orangeman wrote:Надад ганц таалагдаагүй зүйл нь Цомоо жаахан онцгүй гардсан Уг нь талбай дээрээ индэр засаад тэрэн дээрээ гардаж авсан бол арай гоё харагдах байсийн

Тиймшүү талбай дээрээ өмнөх жишгээрээ авсан бол илүү сүртэй, гоё байх байсан . Инзаги азтай, авьяастай байлаа.


аз + авьяас + хүсэл эрмэлзэл = ялалт...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby enkuna » Fri May 25, 2007 6:22 pm

.boldoo.
Рууд 12ыг хийж рекорд тогтоож байсан. Манайх Реалд шөвгийн 8д хожигддог жил. Тэр жил бас Милан түрүүлж байсан.

Tiin 12 yum bn 9 togloltondoo hiij baisan
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby a_odko » Sun May 27, 2007 1:29 am

Аваргууд гэртээ ирж байна....
Image

Image

Image
Дида

Image
Роналдо

Image
Гаттузо

Image
Пиппо Инзаги нар...

Image
4-н удаагийн аваргууд....

Image
Миланы гудамжаар...

Image
Анчелотти ....

Image
Фанатууд гайхалтай байна даа...

Image

Image
Цэнгэлдэхид....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Жавхлан » Sun May 27, 2007 4:33 am

Аваргуудын лиг тэмцээн үү, бизнес үү
Image

Энэ хорвоод хөлбөмбөг шиг алдар цуутай, нэр хүндтэй, бусдыг байлдан дагуулсан спорт нэгээхэн ч үгүй. Уг нь хараад байхад их л амархан спорт тоглоом мэт. Бөмбөгөө ойртоод ирэхээр нь өшиглөөд л, араас нь хөөж дахиж өшиглөсөөр 18 кв метр бүхий ямар ч спортод байхгүй том хаалганд хийхэд л болоод явчихна.

Гэтэл үгүй юм аа. Талбайд гүйж буй 11 хүн дотор “галзуу” ганц, хоёр од байгаад ч бусад нь маруухан бол тэнцүү 11 тоглогчтой эсрэг багаа буулгаж авах магадлал маш бага. Бусад спортод бол арай өөр л дүр зураг харагдана даа. Жишээ нь М.Жордан+С.Пиппен гэсэн хослол 90-ээд оны дундуур зургаан удаа NBA-гийн аварга болж, солиоруулж явах үеийн хамтран зүтгэгчдийг санаж байна уу. Спортын улаан хэнээтэн биш бол санахгүй дээ. Голыг нь энэ хоёр л нугалдаг байсан шүү дээ. Бас нэг өөр жишээ татъя. Канадын алдарт дасгалжуулагч С.Боумэн 80-аад оны үеийн Зөвлөлтийн алдарт тавын (хоккейн) тухай ингэж хэлж байв.

“Надад С.Ларионовын тавт байх аваас бусад багийнхан маань зөвхөн тэшүүр дээр тогтож чаддаг байхад л хангалттай Стэнлийн цомыг хүртэнэ” хэмээж. Тэгвэл хөлбөмбөгт огт өөр. “Реал Мадрид” бүхий л одуудыг цуглуулаад ч улсынхаа аваргад тэргүүлж чадалгүй удлаа. Чукоткийн “эзэн” Р.Абрамовичийн алмаз, нефтийн мөнгөөр угжигдсан “Челси” сэлгээний суудалдаа хүртэл хахах шахам одуудтай байж аваргуудын лигт түрүүлж чадахгүй л байна шүү дээ. Алаагүй байхад үнэг сайхан гэдэг шиг энэ жил чадсангүй, дараа жил дахиж мөнгө цацаж байгаад түрүүлнэ дээ гээд л бодож байгаа байх даа, ноён Роман Аркадьевич.

Мөнгө хэдий хүчтэй ч бүхнийг шийддэг шидэт савх бас биш. Хүний халаасан дахь мөнгийг тоолох дуртай “Форбс” сэтгүүл хөлбөмбөгийн хамгийн баян 25 багийг шалгаруулж л дээ. Энд 1.453 сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй “МЮ” тэргүүлж, 1.036 сая ам.доллартай “Реал Мадрид” удаалсан байх юм. Баян төрсөн нь аварга болох ёстой юм бол “МЮ”, ”Реал” хоёр таван сарын 23-нд Афинд Аваргуудын лигийн финалд үлдэх ёстой байж. Гэтэл дээрх “Форбс” сэтгүүлийн үнэлэмжээр зургаад зоогдсон “Милан” (824 сая ам.доллар), арван хоёрт бичигдсэн “Ливерпуль” (454 сая ам.доллар) багууд аварга болно гээд үлдчихсэн нь үнэтэй нь биш, бөмбөгтэй чадварлаг харьцдаг баг амжилт олдог юм гэдгийг батлах мэт.

У г нь аваргуудын лигийг анх зохион байгуулахдаа бизнес гэхээсээ илүү яаж олон нийтийн анхаарлыг нэг цэгт төвлөрүүлэх вэ гэсэн цэвэр спортын зарчмыг баримталж байжээ. Европын аварга багуудын цом хэмээх нэртэйгээр 1955 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж байсан энэ тэмцээний “төрсөн эцэг” нь “I’Equipe” сэтгүүлийн ерөнхий редактор Габриэль Ано хэмээх франц эр юм. Ер нь дэлхийн хөлбөмбөгийн эхлэл, цэцэглэлт болгоны ундарга дээр франц хүн байдаг нь бас их сонин. Хөлбөмбөгийн холбооны анхны ерөнхийлөгч, санаачлагч нь Жюль Риме хэмээх Францын иргэн байсныг санахад хангалттай биз. Тэгэхээр Габриэль Ано хэмээх сэтгүүлч, улс болгоны аваргуудаас хэн нь хэнээсээ илүү бол, яаж зохиовол хүмүүсийн сонирхлыг татах вэ хэмээн толгой гашилган бодсоны эцэст 13 улсын багийг урьж, анхны тэмцээнээ зохион байгуулсан бөгөөд Испанийн “Реал Мадрид” баг анхны тэргүүн багаар тодорч байжээ. Эдгээр багуудын бүрэлдэхүүнд тухайн үеийн социалист орон хэмээх Югослав, Унгарын багууд бас “чихээд” орчихсон байсан нь их сонин шүү. Түүнээс хойш их ч ус урслаа, олон ч өөрчлөлт гарч, оролцох улс, зохиогдох формат эрч өөрчлөгдсөн. Нэр хүнд, алдар гавьяатай зэрэгцээд ашиг орлого, цалин пүнлүү ч суга өссөөр.

1998 он гэхэд Аваргуудын лиг Европ дахь хамгийн их орлоготой тэмцээн болсон бөгөөд зохион байгуулагчид нь яавал илүү их “алим” хурааж авах вэ хэмээн бодсоны эцэст урьдчилсан тоглолт, хэсгийн тоглолт, дахиад хэсгийн тоглолт, үүний дараа л плей-офф хэмээх системийг боловсруулсан. Энэ систем нь бага зэрэг засвартайгаар өнөөг хүртэл үйлчилж байгаа. Олон тоглолт болох тусам хүн их ирнэ, мөнгө их орно. Аваргуудын лигийн тасалбар суудлаасаа хамаарч 20-500 еврогийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн тоглолт дунджаар гурван сая евро олж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн тасалбараас шүү. Гэтэл зар сурталчилгаа, TҮ дамжуулах эрх гээд агуу их тоотой мөнгө цаана нь байна. Дээр нь багууд өөрсдийнхөө эмблем бүхий хувцас хунараас бас л “шанага, шанагаар” мөнгө хутгана. Аваргуудын лигт оролцож буй багууд дотоодынхоо тэмцээнд өмсдөг хувцаснаас арай өөр зүсмийн хувцастай байдгийг хүмүүс анзаараа биз. Ойролцоогоор 60 евро орчмын үнэтэй энэ футболка чинь самар цөмөх мэт “гүйнэ” шүү дээ. Өнгөрсөн онд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Герман-Аргентиний багууд тоглохын өмнө 65 еврогийн үнэ бүхий цамцанд “нарийндаа хатсан” германчууд оочерлоод зогсож байсныг харсны хувьд баталж байна. Жишээ нь “Барселона”-гийн галзуу фэн өөрийнхөө талбайд өмсдөг, хүний талбайд өмсдөг, Аваргуудын лигт өмсдөг гэх мэт цамцуудыг нь жил бүр худалдан авахгүй бол хүн биш болно шүү дээ. Унтаж, сэрэхийн хооронд зөвхөн хөлбөмбөг ярьдаг хүмүүстэй улс Европт олон байна шүү. Италид хэн нэгэн хүн нөгөөхтэйгөө хөлбөмбөгийн сэдвээр ярилцахад хамтрагч нь ойлгохгүй байвал түүнийг галзуу, эсвэл гадаадын иргэн гэж боддог хэмээх явган яриа бараг л үнэний хувьтай.

Гэхдээ энэ их орлого зөвхөн UEFA-д орохгүй. Багуудад Аваргуудын лигт оролцсон байдлаас нь шалтгаалан тэнцүүхэн хуваагаад өгнө. Аваргуудын лигт түрүүлсэн ялагч баг 50 орчим сая ам.доллар хүртэх жишээтэй. Тээр дор ялагдаад хасагдчихсан “ЦСКА”, “Софи, Левски” гэх жижиг багууд ч хоосон үлдэхгүй. Ийм багуудад алба хашиж буй хөлбөмбөгчдийн ихэнх шагнал урамшуулал Аваргуудын лигийн санхүүгээс ирнэ шүү. Харин том-акул багуудын хөлбөмбөгчдийн хувьд байдал арай өөр. Жишээ нь “МЮ” багийн хагас хамгаалагч К.Рональдо долоо хоногт 120 мянган фунт стерлингийн (ойролцоогоор 50 орчим сая төгрөг) цалин авч байгаа хүн зөвхөн урамшуулал бодож тоглодог гэвэл дэгсдэнэ. Зүтгэж байж олж авсан Английн аваргын алтан медаль 62 мянган фунт стерлинг дагуулж байгаа нь түүний гурав хоногийн цалинтай тэнцэх тул энэ португаль залуу мөнгөнөөс гадна алдар нэр, хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө тоглосон гэдэгт итгэхээс өөр аргагүй.

Эцэст нь дүгнээд тэмдэглэхэд, Аваргуудын лиг сайн зохион байгуулагдсан, сая сая хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан тэмцээн мөн. Түүнийгээ дагаад зохион байгуулагчдадаа, оролцож буй “жүжигчдэдээ”, эргэн тойрных нь менежер, эмч, илээч, дарга, даамал гээд бүгдэд нь ашиг орлого авчирдаг агуу том бизнес ч мөн.

Өдрийн Сонин
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby ..::Affictor::.. » Sun May 27, 2007 11:33 am

милан д хэн хэн түрүүлнэ гэж саналаа өгсөнийг үзэж болох уу админаа?уг нь хамгийн анх 3 хан саналтай байсан чинь
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby M.Bibby-10 » Sun May 27, 2007 1:12 pm

Милан үнэхээр сайна байлаа.Тэр кака нээрээ лаах юмаа.Түүний тоглолт ч агуу шүү.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby buyanochir » Sun May 27, 2007 4:24 pm

saihan toglolt bolson shuu gehdee liverpool mash olon bolomj aldsan daa huurhiii
User avatar
buyanochir
 
Posts: 15
Joined: Sat May 26, 2007 9:44 pm

Postby Nomer 10 » Tue May 29, 2007 5:33 am

2006-2007 улирлын Аваргуудын Лигийн финал, Милан - Ливерпүүл

Image Image

Аваргуудын Лиг. Энэ бол буурал тив дэх Мягмар, Лхагва гаригуудын үдэш. Цэнгэлдэхүүдийг бүтээн тольдсон аварга гэрлүүд, багаа хөөрөгдөх үнэнч фэнүүд, зүйрлэмгүй тансаг уур амьсгал. Агуу тоглолтууд, мартагдашгүй мөчүүд, давтагдашгүй агшнууд, гашуун үеүүд. Тийм ээ, энэ бол Аваргуудын Лиг. Энэ л 2 үдэш Америкийн бага, жин үдүүдэд хөлбөмбөгийн үнэнч фэнүүд телевизийнхээ өмнө соронзлогдогдон суухтай зэрэгцэн Азид хар үстэнгүүдийн тоолж баршгүй аварга арми зурагтын өмнө гозойно. Буурал тивд, халуун Африкт байдал дээд зэргийн адил. Эдгээр сая сая хорхойтнууд, тэдний байгаа байдлыг харахад тууш шугамтай дэвтрийн шулуун зураасан дээгүүр нэгэн жигд жирийлгэсэн цэвэрхэн бичиг мэт. Ганган хууралтан дээр бүгд л дуу алдана. Галзуу буудалтан дээр цөм л орилолдоно. Бөмбөрцгийг нэлэнхүйд нь тойрсон онцгой байдал чухам энэхүү 2 орой л бий болно.

Аваргуудын Лиг. Зөвхөн энэ 2 үгийг сонсоход л нүдэнд үл үзэгдэх үлгэрч өвгөн хамаг биеийг гижигдсэн хосгүй тааламжтай үлгэрийг чихэнд уянгалуулан шивнэх мэт болно. Ид шидийн энэ холбоос үг хүн бүрийн хэвийн байдлыг өөрчилдөг увидастай. Улаанбаатарт Брэд ажил дээрээ хүнд хөгжим сонсон өөрийгөө хурцалж , их тулааныг тэсэн ядан хүлээн омогшин суух үед Дарханд Испани эр ханцуй дотроо залбирангаа лам руу гүйх нь холгүй. Бүрхэг Лондонд эбэ Английн багуудын талаар шинэ сонин юу байна хэмээн чих тавьж байхад бүгчим Энэтхэгт Кака хичээлээ хойш тавин нэтийн урд мэдээ хайна. Хүйтэн Канадад Траффорд МанЮ-ийн сайт тонхих мөчид хөрш Хятадад Кайо зурагтаар гарах тоглолтын хуваарийг дахин нэг нягталж байх. Нэг юмаараа тэд гэхдээ туйлын ижилхэн. Үнэт эрдэнэс олсон хүн болгонд хармын сэтгэл төрдөг ч хөлбөмбөг гэгч энэхүү нандин эрдэнэсийг тэд хэнээс ч үл харамлана. Аваргуудын Лигтэй өдөр бол автоматаар бүгдийнх нь баярын өдөр болдог. Зүрхний цохилт нь түргэсэн, сэтгэл нь хөөрлөөр бялхан, хөдөлгөөнийх нь хурд эрс нэмэгдэх энэ өдөр бүгд л хүлээхийн гайхамшгийг эдлэн, сэтгэлийн жаргал амсана. Энэ л баярын өдрүүдэд домог болон бичигдэх түүх төрдөг гэнэм. Ондоо лигүүдийн ялгаатай тактикууд, нэгэн дор цуглах газар газрын гайхамшигт одууд, өдөр тутмын хөлбөмбөгөөс эрс өөр ертөнц. Аваргуудын Лигийн ачаар энэ бүхэн гэтэл чиний хамарны урд гэнэтхэн л зогсож байдаг.

Намраас хавар хүртэл олон ч удаа нойр алдагдуулж, ажил хийдүүлсэн энэ тэмцээний финал ингээд ирдэг юм байжээ. Атений түүхэнд 3 дэх удаагаа финал болж байгаа нь энэ. Анхных нь тэртээ 1983 онд болоход Хамбург Феликс Магатын ганц гоолын ачаар Хөгшин хатагтай нарыг хожин аваргалж байсан. Удаах нь 1994 онд болоход энэхүү Милан асар хүчирхэг Барселоны супер ододтой багийг 4-0-оор уншиж байсан түүхтэй. Ивээлтэй стадионоо бодохоор тааламжтай, ирүүлд гашуунаар ялагдсан түүхээ санахаар онцгүй дурсамжтай улаан харууд энэ тоглолтод нэгийг бодож ирсэн нь лавтай. Чихтэй болгон чих тавьж, нүдтэй болгон зурагтын өмнө суусан алдаж боломгүй энэ тоглолтыг үзэх гэж томоохон хэмжээний дайн болно. Дайны хажуугаар дажин гэж сайн эрс төрөх нь ч мундашгүй. Энэ жилийн хувьд жараад хүн хуурамч билеттэй орох гэж байгаад саатуулагдсан байлаа. Мөн УЕФА-ын төлөөлөгчдийн байрласан зочид буудлаас 43 ширхэг ВИП-билет алдагдсан байв. УЕФА ч мэдэнгүүтээ бүгдийг нь хүчингүй болгосон байв. Сайн эрс гэтэл тэднийг ширхгийг нь 9000 еврогоор зарах гэж байгаад баригджээ. Сайндаа ч биш гэнэндээ авахуулж. Нэгэнт хүчингүй болсон билетээр орох гэж туршиж байгаад паактлах нь тэр. За элдвийг нуршихаа зогсоогоод тоглолт руугаа буцья.

Жилийн өмнө лигүүд дууссаны дараа ирэх жил аль 2 баг финалд үлдэх вэ гэж асуусан бол бүгд л энэ 2 гэж хэлэхгүй байсан. Учир нь 2-уулаа Аваргуудын Лигид орох эсэх нь тодроо ч гүй байсан юм. Милан гэхдээ урьдчилсан шатыг Ротер Штерныг итгэл төгс ялан давсан бол Ливерпүүл чичирч байсан. Израилын Маккабитай эхлээд нутагтаа тоглоод цаг дуусч байхад гоолдон 2-1-ээр арайхийн хожсон. Хариу тоглолтод 1-1-ээр тэнцэхдээ удаан хугацаанд салганаж байсан билээ. Рафаэл Бенитез харин аль 1 сард финалд Милан Ливерпүүл 2 үлдэнэ гэж байсан юм шүү. 2 багийн хувьд хожсон нь улсаа Испанитай нэгэн түвшинд аваачих байлаа. Итали 25 удаа финалд үлдэхдээ 10-д нь ялж байсан бол Англи 13 удаа аваргын төлөө тэмцэлдэхдээ мөн л 10 удаа дийлж байжээ. Гэхдээ үүнээс илүү мэдээж 2005 оны финал л хамгийн их яриаг фэн бүрийн аманд аваачиж байлаа. Милан хожчихсон байсан тоглолтоо алдчихсан бол Ливерпүүл ялагдаж яваад эргүүлж чадсан. Миланы хувьд хариугаа авах таатай боломж бүрджээ. Финалын хариуг финалаас хүртэх. Хөлбөмбөгт ийм боломж өдрийн од мэт байдаг билээ.

2005 оны Стамбулын финалд байсан тоглогчдоос Анчелоттигийн гараанд долоо нь байсан бол Бенитезийн хувилбарт тав нь багтсан байлаа. Тоглолт эхлэнгүүт хэн нэг нь илэрхий давамгайлаад сүйд болсон юм болсонгүй, Ливерпүүл хурдаар хавьгүй илүү харагдаж байв. 10 дэх минутад Янкуловскигийн гаргасан алдааг ашиглан Пеннант осолтой буудсан ч Дида хааж дөнгөсөн. Энэ цохилт тоглолтын анхны довтолгоо байлаа. Ливерпүүлийн хамгаалалт нягт дээрээс нь тэд хурдаар ааглан шаламгай контр хийж чадах тул Милан ерөнхийдөө байдлыг харзнасан болгоомжтой тоглолт үзүүлж байв. 17 дэх минутад Какагийн алсын цохилтыг Миланы талаас хийсэн эхний довтолгоо гэж хэлж болноо. Миланы зүүн талаар цав үүсээд байгааг Пеннант ашиглан төв рүү пасс хаях ч Мальдини-Неста гэсэн домогт хослол дээр эг маг гацаад байх. Алонзо харин 27 дэх минутад холоос эвгүй цохисон нь зүүн шонгоос холгүй өнгөрөв. Хэдэн минут болоод Рийзэгийн пулёмот шүршилт болов, Барсагийнх шиг амжилттай байсангүй. Дараахан нь Койтын арваад метрээс цохисныг Неста хамгаалж чадсан. Ерөнхийдөө улаанууд давамгайлсан эхний үе өндөрлөх дөхөж байлаа. Улаан харуудаас бол юу ч харагдахгүй байв. Пирло пассаа буруу өгөөд л, Кака Машераног аргалж барахгүй гүйгээд л, Зеедорфоос ч гэсэн олигтой тоглолт гарахгүй байв. Гаттузогийн шар жавтий тэднийг улам л хэцүү байдал уруу түлхэж байлаа. Какагийн нэг агуу хууралтан дээр үзэгчид бүгд л орилолдсон. Цаг дуусахын өмнөхөн гэтэл Какад азны момент иржээ. Түүнийг бөмбөгтэй байх үед Алонзо утгагүй алдаа хийж Миланд хаалттай цохилт ирлээ. Шийдвэр жаахан хатуудсан мэт боловч Алонзогийн илүү үйлдлийн харгай л даа. Чөлөөт цохилтын мэргэжилтэн Пирло баруун тал уруу цохитол тэр нь Инзагигийн мөрөнд оноод чиглэлээ өөрчлөөд ГООЛ. Рэйна яаж ч чадсангүй. Аюултай довтолгоон хийгээгүй, айхтар хэцүү байдалд ч ороогүй Милан ингээд аз түшсэн нэг гоолоор хожин, эхний үе дууслаа.

2-р хагаст багуудын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнгүй гарч ирлээ. Ливерпүүл барих гэж үзэх ч Миланы хэрэм шиг хамгаалалт тэднийг хөдөлгөхгүй байв. Энэ өдөр Неста ялангуяа гайхамшигтай байлаа. Рафа аргаа бараад Зенденг суулгаж Кьюиллийг орууллаа. Тэр удаан тоглоогүй, формтой эсэх нь эргэлзээтэй. Зенден ч гэсэн боломжийн байсан тул хачирхалтай л шийдэл. Энэ солилцооноос гурван минутын дараа Ливерпүүлийн ахмад тэнцүүлэх маш том боломжийг салхинд хийсгэлээ. Жеррард нэг мэдсэн гэнэтхэн л зүүн шонгийн харалдаа шахуу ганцаараа гараад ирчихэж. Баруун булан луу явуулсан ч сулавтар байсан тул Дида гар хүрч амжсан. Ахмад арваад минутын дараа үүндээ шатсан уу яасан холоос буудаж үзэв. Гэхдээ муугүй харагдаж байсан. Үүний дараахан харин Рафа шиг хүнээс гармааргүй тактикийн алдаа гарч, бүгдийг ангайлгачихлаа. Какаг хөдөлгөхгүй барьж чадаж байсан Машераног Краучаар орлуулчих нь тэр. Крауч дэндүү оройтож гарч байлаа, тэр Зендены оронд эрт гарсан бол Рафад өлзийтэй байсан болов уу. Аргентин залууг суулгадаг нь харин туйлын буруу байв. Испани эр үүнийхээ ч горыг удалгүй амсав. Нойтон хамуу нь нэгэнт арилсан Кака 82 дэх минутад Инзагид шүтмээр пасс хаячихав аа. Арга заль ихт хөгшин үнэг ч сунаад ирсэн Рэйнаг эвтэйхэн тойруулаад сулхан хаалга уруу явуулав. Өнхрөлтийн хурд нь гэхдээ улаануудын хамгаалагчдын хувьд гэрлийн хурд адил байсан ажгуу. Инзагигийн хувьд аргагүй л Аваргуудын Лигийн тоглогч юм даа. 2 цохиод л 2 гоол. Үүнээс илүү юм гэж юу байхав. Цаг дуусахаас нэг минутын өмнө булангийн цохилтыг мөргөхөөр Крауч үсэрсэн ч Аггер түрүүлж хүрэв. Тэндээс ирсэн бөмбөгийг Койт мөргөөд 2-1 болгонгуут олон хүний санаанд өмнөх финал бодогдож байсан нь лавтай. Дахиад нэг минут байдаг, нэмэлт 2 3 минут ирнэ, тэгэхээр боломжгүй зүйл биш. Милан гэхдээ алдаагаа дахин давталгүйгээр амжилттай хамгаалсаар дуусгаж чадлаа. Хашир Анчелотти ч 2 удаа сэлгээ хийн цаг идэхээ юу эс андахав ээ. Энэ ялалт бол Миланчуудын хувьд бялуу мэт амтат байлаа. Гунигт дурсамжаа таягдан хаяж чадсанаас гадна дэлхийн аваргын дараа Аваргуудын Лигийн түрүүг авч, италийн хөлбөмбөг мөхөөгүй гэдгийг батлав аа.

Домогт ахмад Мальдини 8 дэх финалынхаа 5 дэх цомоо гардахаар багтайгаа индэр лүү мацах үед хэдий уравгар царайлсан ч Ливерпүүлийн баг эгнэн жагсаж тэднийг голоороо өнгөрүүлэн хүндэтгэл үзүүллээ. Шударга спортын ариун тэмцэл гэж энэ буюу. Талбайд нэгнээ барьж идэх нь холгүй байвч ялсан нэгэндээ баяр хүргэх нь хэний ч сэтгэлийг дэнслүүлнэ. Мальдинигээс өмнө Фернандо Иерро л Аваргуудын Лиги гэдэг нэртэй болсноос хойш 2 удаа цом гардсан цорын ганц ахмад байсан. Одоо тэр ханьтай болов. Хэсгийн тоглолт дуусаад шууд нокаут шат эхэлдэг болсон гэдгийг нь авч үзэх юм бол Мальдини анхдагч нь. Түүнийг цомоо өргөх үед Итали орон даяар, тэднийг сэтгэлдээ тээн дэмжих фэнүүд бүрийн зүрхэнд баярын улаан гал ноцов оо. Дэлхийн үлдэгдэл Английн багуудын дээгүүр цахиур хагалчихдаг юм байжээ. Милан ингээд Аваргуудын Лигид 3 дэхээ түрүүлэн алдарт Реал Мадридтай зэрэгцэв ээ. Бүх түүхээр нь яривал тэд Итали улсдаа 11 дэх түрүүг авч Испанитай зэрэгцэв. Миланы баг тоглолтоос тоглолтод гайхалтай сайжирсаар аварга авсныхаа төлөө толгой бүр 200 мянган евро хүртлээ. 4 жилд ганцхан болдог дэлхийн аваргаар ч гэсэн тун цөөхөн орон л ийм дайны босго давсан шагналыг амладаг билээ. Аваргуудын Лиг, агуу тэмцээн минь ээ, би чамд хайртай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests