.::. Челси FC

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby mick » Thu Aug 10, 2006 9:10 am

«Челси» — «Селтик» 1:1

Гоол: Райт-Филлипс 45 — Колдуэлл 11

«Челси»: Кудичини (Илариу, 66), Бридж, Терри, Карвалью, Феррейра (Эссьен, 46), Микель (Баллак, 46), Лэмпард, Диарра (Джереми, 46), Райт-Филлипс (Шевченко, 46), Дрогба, Роббен (Калу, 66)

Ашиглаагүй замен: Мансьенн, Вудс, Смит, Бертран

«Селтик» (старт): Боруц, Уилсон, Колдуэлл, Уоллас, Накамура (МакГиди, 46), Сно, Леннон (Телфер, 77), Пирсон, Ярошик (Риордан, 73), Миллер

Шар хуудас: Карвалью — Уилсон
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Fri Aug 11, 2006 8:00 am

Image

Тэрридээ баяр хүргэе.
Тэр ахлагч байх чадалтай хүн.
Ингээд манайд улсын шигшээгийн ахлагч болох Тэрри, Баллак, Шэва, Дрогба гэсэн цуглуулга бий боллоо доо.
Last edited by mick on Fri Aug 11, 2006 8:08 am, edited 1 time in total.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Fri Aug 11, 2006 8:05 am

Image

Хайнэкэн л ууж байх болж дээ.
Манайтай 4 жилийн гэрээ байгуулжээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Fri Aug 11, 2006 8:10 am

DRINKS firm Europa Wines, of Leeds, can name its blue alcopop "Chelski" after winning a trademark battle with Roman Abramovich's Chelsea FC.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Fri Aug 11, 2006 8:18 am

Коулын асуудал 24 цагийн дотор шийдэгдэх байх гэж бодож байна.
Манай тавьсан 16,5 саяын саналыг буцаасны дараа Жозэ илүү мөнгө гаргахгүй гэж байсан ч ноён Роман өөрийн эх үүсвэрээс нэмж төлөхөөр болж байгаа ажээ. Тэгэхээр 18-19 сая хавьцаа авах боловуу.
Нөгөө талаар энэ улирлын багийн зураг авалтад Рэйэс, Коул 2 ороогүй сурагтай тэгэхээр хоёулаа явах нь дээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby UNIVERSE » Fri Aug 11, 2006 9:16 am

ЯА ЯА САЙХАН МЭДЭЭ БАЙНА ШҮҮ.

ЖОН ТЭРРИ АНГЛИЙН ШИНЭ АХЛАГЧ БОЛЧЖЭЭ /ахмад гэх нь ч зөв юм уу/

Thursday, Aug 10, 2006

Steve McClaren today named Chelsea captain John Terry as his England captain.
Өчигдөр Стиве Мклайрен Челсигийн ахлагч ЖТ-ийг Английн шинэ капитанаар томиллоо. Мөн тэрбээр Ливерпүүлийн ахлагч Стивэн Жерардыг дэд-ахлагчаар томилсоноо дуулгасан байна.

С.Маклайрен "Дасгалжуулагчийн хувьд ахлагчийг сонгох нь маш чухал шийдвэрийн нэг юм. Үүнд сонгогдох зөв хүн нь Жон Тэрри мөн гэж би бодож байна. Тэрээр Английн шигшээгийн түүхэнд хамгийн шилдэг ахлагчдын нэг болж чадна гэдэгт би мөн итгэлтэй байна "

" Жон шигшээгийн ахлагч байхад шаардлагатай бүх шинж чанарыг агуулсан. Манлайлал, удирдах чадвар, эр зориг, ур чадвар, тактик, мэдрэмж, болон бусдын дор орохыг үл тэвчих чанар... г.м. Үүнээс гадна Челсид байхдаа бэрхшээл, хүндрэл тохиолдсон бүрт багынхныгаа урамшуулж, идэвхижүүлж чаддагаа харуулсан нь хамгийн сайн зүйл юм." гэсэн бол

Жэрардын талаар
"Стивэн Жерард бол ахлагчид хүчтэй нэр дэвшигч байсан. Тэр миний дэд ахлагч байх болно. Тэрээр үнэхээр бусдаас ялгарч чадсан тоглогч төдийгүй өөр нэг супер клубын ахлагч билээ"

"Өнөөдөр би түүнтэй ярихдаа намайг шигшээгийн дасгалжуулагч байсан цагт түүнд энэ шигшээг талбай дээр удирдах боломж бас байгаа гэдгийг хэлсэн" гэсэн байна.

Шинэ ахлагч Жон Тэрри хэлэхдээ
"Өөрийн улсын ахлагч байна гэдэг бол үнэхээр онцгой шагнал юм. Надад ийм аугаа боломж өгсөнд маш их баяртай байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай боломж бөгөөд би үүнд маш их баяртай байна" гэжээ.
Image

Харин Стивэн Жэрард "Жон Английн шинэ ахлагчаар томилогдсонд би баяр хүргэхийг хүсэж байна. Тэрээр энэ үүргийг маш сайн гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэрээр Челсигийн үнэхээр мундаг лидер бөгөөд энэ үүргийг гүйцэтгэхэд бүх талаараа тэнцсэн хүн"

"Мөн Стиве Маклайрен намайг дэд ахлагчаар сонгосонд баяртай байна"

"Английн шигшээ нэг л ахлагчтай байх ёстой гэдгийг би маш сайн ойлгож байна. Мөн Стиве М. болон Жон нарыг бид 100% дэмжихээ илэрхийлж байна" гэсэн сайхан үгсийг хэлцгээв.
Image

Ер нь англичуудын санал асуулгаар Тэрри маань 51%-ийн санал авч тэргүүлсэн бол Жерард 46%-ийн саналаар удаалсан билээ. Ингэхээр Тэрри маань ахлагчийн сунгаанд бүх л талаар яллаа гэж ойлгож болох бөгөөд мөн түүнд бүгд итгэж байна гэсэн үг билээ. Тэрридээ АНГЛИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ АХЛАГЧ БОЛООРОЙ ГЭЖ ЕРӨӨЛ тавъя
Ингээд Тэрригийн талаар товч:

JOHN TERRY FACTFILE
Born: 7 December 1980
October 1998: Chelsea debut
June 2003: England debut
June 2004: Plays at Euro 2004
August 2004: Appointed Chelsea captain aged 23
April 2005: Lifts Chelsea's first league title since 1955
April 2006: Gets his hands on the Premiership title again
June 2006: Ever present in heart of defence at World Cup
August 2006:
Named England skipper
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby mick » Mon Aug 14, 2006 9:18 am

Баллак гэмтлээ
Image

Дайснууд...
Image

Гоол
Image

Шэва сайн байсан
Image

Эхний гоол
Image

Хожлын гоол
Image

Жижиг ч гэсэн цомын эзэд
Image

Одод
Image

Одоо яанаа?
Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby suldees » Tue Aug 15, 2006 2:32 pm

Дашт дуусаж, хөл бөмбөг сонирхогчдын анхаарал лигийн тэмцээнүүдрүү шилжлээ. Багууд хөл бөмбөгийн зах зээл дээр урьд өмнөхөөс илүү идэвхтэй ажиллаа. Италийн хөл бөмбөгт гарсан будлианы үр дүнд энэ жил нилээд хэдэн том наймаа гарлаа. Хамгийн том нь 30 сая фунтаар Шевченког авсан Челсийн наймаа байлаа. Оросын хөл бөмбөгийн мэргэжилтнүүд Абрамович Англид ирсэнээсээ хойш худалдан авсан хөл бөмбөгчдийг дүгнэснийг сонирхуулья.

2003 оны зун- Дэмьен ДАФФ («Блэкберн»)-17 сая фунт стерлинг. Челсид ирсэг анхны жилээ Дафф маш сайн тоглосон. Рэвч өрсөлдөгчид нь тоглолтыг нь судалж эхлсэнээр муудсаар өнгөрсөн улирлын хоёрдугаар хагаст сэлгээнд сууж эхэлсэн. Анх авсан үнээсээ 3 дахин бага үнээр Ньюкаслт өгсөн. Наймааны үр дүн- 6 арван онооны системээр. Эрнан КРЕСПО («Интер»)- 16,8 сая. Шинэ Челсигийн гол хүч болно гэж найдаж байсан ч Италид байхдаа 30 бөмбөг хийдэг байсан бомбардир маань санаанд хүртэл тоглож чадаагүй. Хэрэгтэй бөмбөг хэд хэд хийсэн ч Англид дасаж идээшиж чадаагүй. Үр дүн- 6. Клод МАКЕЛЕЛЕ «Реал»)- 16,6 сая. Абрамовичийн хамгийн амжилттай наймаа. Клод байгаагүй бол Челси аварга болохгүй байсан ч байж болно гэхэд хэлсдэхгүй. Өндөр хэмжээнд олон жил тоглосон туршлагатай. Хамгаалалтанд ч сайн тоглодог Үр Дүн-10 . Адриан МУТУ («Парма»)- 15,8 сая. Энэ мөнгө жилийн дараа салхинд хийсээд алга болсон. Эхний жилээ Муту яаж ийгээд Креспо, Гудйонсен, Хасселбайнктай өрсөлдөөд талбайд гараад байсан бол Моуриньо ирсэнээр сэлгээнд суусаар таарсан. Удалгүй хар тамхи хэрэглэсэн хэргээр багаасаа хөөгдсөн. Үр Дүн-1. Хуан Себастьян ВЕРОН («Манчестер Юнайтед»)- 15 сая. Абрамовичийн хамгийн анхны наймаа бүтэлгүй болсон. Италид алдаршиж явсан Верон тун цөөхөн тоглолт гайгүй тоглосон. Ирэх жил нь Моуриньо ирж Вероныг багтаа хэрэггүй гэснээр хувь заяа нь шийдэгдсэн. Дахиад л авсанаасаа бага үнээр зарахаас өөр аргагүй болсон. Үр Дүн-3. ЖЕРЕМИ («Мидлсбро») – 7 сая. Реалд овоо тоглож байсан ч Челсид ирээд мөнхийн замэн болсон. Хэн нэг нь гэмтэх эсвэл торгуулсан тохиолдолд л талбайд гардаг. Үр дүн-4. Гленн ЖОНСОН («Вест Хэм»)- 6 сая. Английн шигшээд Гари нэвиллийг орлоно гэгдэж байсан авьяаслаг хамгаалагчийг Портсмутад зээлээр өгөхөөс өөр аргагүй болсон. Моуриньо ирэхдээ Жонсоны байранд Феррейраг Португалаас дагуулаад ирсэн. Үр дүн-4. Жо КОУЛ («Вест Хэм»)- 6,6 сая. Абрамовичийн амжилттай наймааны нэг. Раньеригийн үед сэлгээнд суух нь олон байсан ч өнгөрсөн жилээс Челсид төдийгүй шигшээ багт ч гараанд байнга гарж байна. Лигийн шилдэг тоглогчийн шагналд ойрхон цөөхөн тоглогчийн нэг. Үр дүн-8. Уэйн БРИЖ («Саутгемптон»)- 7 сая. Жонсонтой адил хан зээлээр Фулхэм явсан. Арсеналд хийсэн гоол нь Челсиг Аваргын лигийн хагас шигшээд гаргасан. Үр дүн-5. Алексей СМЕРТИН («Бордо») 3,45 сая. Абрамович түүнд их итгэл найдвар хүлээлгэж байсан нь юу л бол. Гэхдээ Оросын хөл бөмбөгийн төлөө хийсэн алхам. 2004-2005 улирлын эхний хэсэгт гараанд тоглож байсан. Авсан цалиндаа таарсан ажил хийж чадсан. Үр дүн- 5. 2004 оны өвөл. Скотт ПАРКЕР («Чарлтон»)- 10,5 сая. Ирээдүйтэй хагас хамгаалагчийг аваад сэлгээнд суулгасаар зогсинго байдал оруулсан хэмээн Английн хэвлэлүүд одоо болтол Абрамовичийг шүүмжилдэг. Хагас жил болоод Паркерийг Ньюкаслд 6,5 саяаар зарсан. Үр дүн-3. 2004 оны зун. Дидье ДРОГБА («Марсель»)- 24 сая. Дрогбаг Англид үнэлж болошгүй хөл бөмбөгч гэж дүгнэдэг. Зарим тоглолтод тэр хэдэн зуун саяаар ч хамаагүй аванад болохоор супер тоглодог ч заримдаа зүгээр өгсөн ч хэрэггүй гэмээр сүг болсон харагддаг. Бүхэлд нь аваад үзвэл ашигтай наймаа. Дрогба үнэхээр Челсигийн шилдэг довтлогч болсон. Гэхдээ Шевченко ирсэн болохоор цаашдаа яах нь тодорхойгүй. Үр дүн-7. Рикарду КАРВАЛЬО («Порту»)- 19,85 сая. Терри Карвальогийн төвийн хамгаалалт бараг алдаа гаргадаггүй. Моуриньогийн итгэлийг 100% хүлээж байгаа нь түүний төлөө зарлагадсан мөнгө алдаа байгаагүй гэдгийг харуулж байна. Үр дүн-8. Паулу ФЕРРЕЙРА («Порту»)-13,2 сая. Зарим үед эвгүй алдаа гаргадаг ч Челси түүний байрлалд шинэ хүн авах сонирхолгүй байна. Онцгойроод байдаггүй ч үүргээ биелүүлээд явж байгаа хүн. Үр дүн-6. Арьен РОББЕН (ПСВ)- 12 сая. Үргэлж их бага хэмжээгээр гэмтэл авдаг. Челсигийн хамгийн авьяаслаг тоглогчдын нэг ирж буй улиралд хэн бэ гэдгээ харуулах болно. Үр дүн-7. ТЬЯГУ («Бенфика»)-10 сая. Моуриньогийн дагуулж ирсэн португалиудын нэг. Үндсэн багт орж чадалгүй Лионд 6,82 саяаар зарагдсан. Үр дүн-4. Петр ЧЕХ («Ренн»)-7,1 сая. 7 саяаас илүү их ажил хийсэн тоглогч. Челсид ирээд дэлхийн шилдэг хаалгачдын нэг болсон. Багаа ганц ч удаа хөөдөж байгаагүй гэхэд болно. Үр дүн-10. Матея КЕЖМАН (ПСВ)- 5 сая. Нэг жил тоглохдоо санаанд үлдэх юм хийгээгүй. Атлетикод 5 саяаар зарагдсан болохоор Челси хохирол үзээгүй. Үр дүн-5. 2005 оны өвөл. Иржи ЯРОШИК (ЦСКА)-7 сая. Яах гэж Ярошикийг авсан юм бол гэж бүгд гайхдаг. Лэмпардын сэлгээ болох ёстой гэж байсан ч лэмпард гэмтэнэ бэртэнэ гэж байхгүй байсаар Ярошик Бирмингемд зээлээр очоод энэ жил Селтикт зарагдсан. Үр дүн-3. 2005 оны зун. Микаэль ЭССЬЕН («Лион»)- 24,4 сая. Лионд байсан үеиин шигээ болон Ганы шигшээд тоглодог шигээ тоглолтыг Челсид үзүүлээгүй л байна. Мөнгөндөө тохирсон ажил хийхийн тулд өшөө сайн зүтгэхгүй бол. Үр дүн-5. Шон РАЙТ-ФИЛЛИПС («Манчестер Сити»)- 21 сая. Хамгийн ашиггүй наймааны нэг. Үр дүн-2. Асьер ДЕЛЬ ОРНО («Атлетик»)- 8 сая. Зүүн жигүүрийн хамгаалагч гээд ажлын байр нь бэлэн байсан ч тоглолт нь Моуриньогийн санаанд хүрээгүй. Валенсид зарахаас өөр аргагүй болсон. Энэ наймаанаас Челси 3 сая алдсан. Үр дүн-4. 2006 оны зун. Андрей ШЕВЧЕНКО («Милан»)- 30 сая. Шева Челсид хэр тоглохыг хэлэхэд бэрх. 30 хүрэх гэж байгаа тоглогчид 30 сая зарах баг өөр байхгүй. Үр дүн-7 таавараар. Михаэль БАЛЛАК («Бавария»)- үнэгүй. Баллак шиг хөл бөмбөгчийг үнэгүй авж чадна гэдэг том амжилт. Баллак муу тоглолоо ч баг хохирол хүлээхгүй. Үр дүн-10.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Postby Mr S » Wed Aug 16, 2006 2:06 pm

Image

манай Эссиен шигшээдээ тоглож ТОГО-г 2-0-р хожжээ............ нөхөрсөг тоглолт.........
харин Диарра Францын 21 настны шигшээд тоглож Бельгид 1-0-р хожигджээ............ хоёулаа 90 минут тогложээ...........



Image
Макларэны багт манай 4 тоглогч багтжээ.............. Грекийн эсрэг тоглолтонд Лампард, Тэрри /ахлагч/ нар гараанд гарах аж........... харин Бридж, Врайт Пилипс нар сэлгээнд байх аж........
Английн гараанд:
Robinson; G Neville, Ferdinand, Terry (c), A Cole; Gerrard, Lampard, Hargreaves, Downing; Crouch, Defoe
нар Олд Траффордод гарна гэнэ...........



манай Баллак ЕПЛ-н эхний тоглолтонд оролцоно гэсэн итгэлтэй бгаа гэнэ............ түүний гэмтэл хурдан эдгэж бгаа бөгөөд Шведтэй тоглох шигшээдээ тоглохгүй болсон билээ............ тэрээр чөлөө авсан.......... тэрээр бүтэн сайнд СИТИ-тэй хийх эхний тоглолтонд хамаг анхаарлаа чиглүүлж бгаа гэнэ..............
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Aug 16, 2006 3:26 pm

Image

манай 2 сайхан найзууд болж бгаа болтой............ бие биенийхээ тухай магтаж яриад л..............
Шэва маань шигшээдээ тоглохгүй болтой............ Азэрбайжины эсрэг нөхөрсөг тоглолтонд оролцохгүй гэнэ...............


Image
Чэх, Кэнион нар шинэ спортын төвийг нээгээд л.............
new Elmbridge leisure centre 15 сая фунтын өртөгтэй гэнэ..............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Aug 16, 2006 3:28 pm

Эссиен, Диарра, Тэрри, Лампард, Бридж, Пилипс нараас гадна.............

William Gallas
Bosnia-Herzegovina v France (Stade de Kosevo, Sarajevo)

Didier Drogba and Salomon Kalou
Ivory Coast v Senegal (Paris)

Image

Arjen Robben
Republic of Ireland v Netherlands — (Lansdowne Road, Dublin)

нар тус тусын шигшээдээ тоглох нь ээ..................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby UNIVERSE » Thu Aug 17, 2006 9:01 am

ЧЕЛСИГИЙН ЗАЛУУС ГООЛДОВ

Thursday, Aug 17, 2006

Английн шинэ эрин Европын аварга Грекийг 4-0-оор бут ниргэснээр англичуудын хүсэн хүлээж байсан сайхан үр дүнгээр эхэллээ.

Шигшээгийн шинэ ахлагч Жон Тэрри гайхамшигтай тоглож ахлагч болсон анхны тоглолт дээрээ багын анхны гоолыг оруулсан нь тун бэлэг дэмбэрэлтэй сайхан зүйл боллоо. Тэрбээр 14 минутад Лампардын чөлөөт цохилт хаалгасныг Стевард Доунингийн буцааж хаясан бөмбөгийг Тэрри баруун буланд мөргөж гоё гоол оруулжээ. Энэ нь түүний шигшээгийн 30 гараандаа оруулсан хоёр дахь гоол бөгөөд тэрээр үүнд БАЯРЛАН АХЛАГЧИЙН ТУУЗАА үнссэн байна.

Image

Тоглолтын дараа тэрээр "Миний хувьд энэ бол мөрөөдөл минь биелж байна гэсэн үг, ялангуйяа гоол оруулдаг нь Үүнийг хийнэ гэж би 100 удаа хэлчихээд байсан, үүнээс илүү баярлаж байснаа санахгүй байна. Багаа удирдаад улсынхаа төрийн дууллалыг дуулсан нь бүх л шөнөжингөө үүнээс илүү зүйл байхгүй мэт санагдсан" гэжээ.

Манай Тэрри Лампард хоёр 90 минутын турш идэвхитэй тун сайн тоглосон байна.
Тэрээр хоёр дахь гоолыг оруулсан төдийгүй ингэхдээ гоолын сөрөг довтлогоонд оролцож Ашлигийн пассыг хүлээн авч зүүн хөлөөрөө хаалганы зүүн буланд хүчтэй дефлектэд шот хийн гоол оруулсан гэнэ. Энэ нь түүний Английн шигшээгийн 46 гараандаа хийсэн 12 дахь гоол байлаа.

Мөн үүнээс 5 минутын дараа Лампардын холын цохилт хаагдаж ойсныг Петер Кроуч нэмж гоол оруулжээ.

Манайхаас Бридж сүүлийн 5 минутад орж тоглосон ба харин ШРФ банзанд үлджээ.

Ариен Роббен Недарландын Ирландийг 4-0-дсон тоглолтон хоёр дахь гоолыг оруулсан байна. Тэрээр хагасаар солилцоогоор ороод гоолдсон аж. Энэ түүний шигшээгийн 8 дахь гоол байв.

Ингээд бас зогссонгүй ээ манай супер Виллиам Галлас Босни Херцеговинагийн эсрэг тэнцээний гоолыг оруулжээ. Тэрээр бүх л тоглолтонд төв-ард тоглож, жилийн өмнө шигшээдээ ирснээс хойш хоёр дахь гоолоо оруулж байгаам байна.

Харин Дрогбагийн Зааны ясан эрэг Сенегалд 1-0-оор хожигдсон аж. Энэ тоглолтонд Калу дуудагдсанч тэрээр фитнесийн улмаас оролцож амжаагүй юм байна.

Шинэ ахлагчийн супер мөргөлт- мөр нь мултарчаагүй байгаа даа.
Image

Супер Лампардын гоол
Image

Энэ тоглолтонд Харагрийвзийг цэвэрлэгээнд, Лампардыг урагш, Жерардыг баруун талд гаргаж өгсөн нь манай Лампардад өөрийгөө харуулах, чөлөөтэй тоглох сайхан боломжийг гаргаж өгсөн гэж дүгнэжээ./ ижил хоёрыг давхцуулаагүй нь сайн гэнэ/

Ариен Роббэн

Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Thu Aug 17, 2006 10:38 am

За ингээд энэ улиралын тоглолт бүрийн дараа Нэйл Барнетт /тоймч / түлхүүр мөчүүд, тоглогчид болон тэдний 90 минутын турших үзүүлэлтийг бичиж байхаар болсон гэсэн тун чиг таатай мэдээ байна. Үүнийг гол хэсгийг аван та нартаа хүргэж байя.

Ингээд эхнийх болох өнгөрсөн бүтэн сайнд Ливерпүүлд ялагдсан Коммунити Шийлдийн тоглолтын талаарх тойм дүгнэлтийг хүргэе.

Жозегийн КШ-д ялагдсан, болон мөнө багын цаашдын хөгжлийн талаар ярихаас өмнө ярих хоёр зүйл байгаа билээ.


Эхлээд эерэг зүйлсийг харцгаая:

Лампард ба Шевченко

Түрүүний бүтэн сайны Кардиффт болсон тоглолтонд Лампард 40 яардаас гоёмсог пассыг хаяж Шеваг цэнэглэснийг тэрээр тун төвөггүй хүлээн авч хаалгач алсын булангын зайг төвөггүй мэдэрч гоол оруулсан билээ. Шевченко ингэж хойноос пасс аван орж ирнэ гэдгийг та ч , хаалгач Рейна ч, хамгаалагчид ч ер бүгд мэдэж байсан боловч хэн ч түүнийг зогсоож чадаагүй юм.

Лампард, Шевченко нар унаган ойлголцдог хамтрагчид шиг харагдаж байсан.

Шевагийн гоол хагасаас хоёр минутын өмнө байсан бол хагасын дараах хоёр минутадд Лампард аюултай байрлал дахь Шеваг хоёр удаа оносон пассыг хаясан байна.

Челсигийн дундаас Эрнан Креспог олж пасс хаядаг байсан чадвар Шевчонко дээр бүр илүү гарч ирэхээр харагдаж байна.

Лампардын ассист /дамжуулалт/ хийх чанар нь өнгөрсөн дэлхийн цомоос хойш бүр ч илүү итгэлтэй байх болсон. Лампард болон Шева зарим нэг багт зогсоож чадахааргүй хослол байж болох юм.

Гэхдээ Челсигийн довтлогооны байрлал, хэлбэр нь өөрчлөгдөж байгаа тул бид үүнийг цааш тун сайн давтах хэрэгтэй нь харагдаж байсан билээ.

Өнгөрсөн Лампард улиралд тоглолт бүрдээ бусад хүмүүсээс бараг хоёр дахин оновчтой цохилтыг хаалганд хийж байсан байна. Тэрээр нийт 69-г хийсэн бол, Дрогба 38, Креспо 34-ийг хийжээ. Түүний өмнөх улиралд ч мөн ялгаагүй. Лампард 73, Дрогба 39, Роббен 37-г хийсэн байна.

Саяны КШ-д Шевченко Челсигийн 5 оновчтой цохилтын дөрөвийг нь гүйцэтгэсэн байх ба үлдсэн ганцыг нь Дрогба хийжээ.

Одоо гоол алдсан талаар:
Now for the concerns.

Ливерпүүлийн эхний гоол

Челси булан цохиход Рийс авч 70 яардаас авч итгэмээргүй сөрөг довтлогоонд орон 30 яардаас гоолдсон билээ.

Үүнийг техникийн төдий алдаа хийгээд ч зогсоох боломж байсан гэнэ.
Магадгүй Макалеле, Чех хоёр тоглосон бол энэ гоол орохгүй байсан байх. Гэхдээ энэ байрлалд Эссейн 90 минутын турш довтлогоо болон дундын үүргийг гайхамшигтай гүйцэтгэсэн мөн Гудисини мөн сайн хааж байсан билээ.



Ливерпүүлийн цохих боломжууд

Ливерпүүл хаалганд 8 цохилт хийсэн байх юм. Өнгөрсөн улиралд Челсигийн хаалганд хэн ч ингэж олон цохих боломж гаргаж байгаагүй юм.

Өнгөрсөн жилийн хамгийн олон оновчтой цохилтыг авсан нь КШ-дэд Арсеналтай тоглоход 7- нь оновчтой цохилт манай хаалганд ирж байж.

— энэ нь эхний тоглолтонд эсвэл АЛ-ийн Барсаг нутагтаа хүлээн авсан бүрэлдэхүүнтэй хамгаалалт тийм азгүй байж болох юм.

Ливерпүүлийн 8 цохилтыг авч үзэхэд хоёр нь гоол болсон, хоёр нь аюултайг нь Гуди хаасан, бусад дөрөв нь байдаг л хаалган оносон цохилтууд.
Моурино унаган өөдрөг үзэл нь түүнийг Премиершипийн тоглолт эхлэх хүртэл шургуй хичээллэж тоглолтод бэлдэж чадна гэж үзэж байгаам байна. Ирэх бүтэн сайнд Сититэй хийх тулаанаас эхлээд багын шинэ бүрэлдэхүүн, шинэ тактикийн үр дүн харагдаж эхлэх бөлгөө.

Хэрвээ Челсид зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй байгаа бол тэр хүртэл цаг хангалттай байна.

Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Thu Aug 17, 2006 2:57 pm

ЖОЗЕД ЦЭРГҮҮДИЙНХ НЬ ШИГШЭЭГИЙН ДУУДЛАГА ТААЛАМЖТАЙ САНАГДАХГҮЙ БАЙНА.

Тоглолтын дундуур нөхөрсөг тоглолт зохиох нь Жозед таалагдахгүй байгаа гэнэ.

Тэрээр. Өчигдөр тоглосон тоглогчид 4- дэхийн үдээс хойш ирнэ /өнөөдөр/, Баасанд сэргээх процесс /recovery/ хийх тул бэлтгэл хийж болохгүй. Гэтэл бүтэн сайн тоглолттой тул бямбад бараг бэлтгэл хийхгүй. Дараа долоо хоногт хоёр тоглолт байгаа тул бас л бэлтгэл хийж амжихгүй. Ер нь улиралын өмнө багтай хамт бэлтгэл хийх нь дасгалжуулагч бүрт хамгийн чухал зүйл байдаг. Ялангуйяа зуны ДАШТ-с шалтгаалж 2хон долоо хоног хамтдаа бэлтгэлд гарсан багтай бол. " гэж тэрээр үглэж байгаам байна.

Мань хүн багтайгаа улирал эхлэхээс өмнө бэлдэх дасгалуудаа тоолж байгаа бөгөөд дор хаяж 20-г хийх ёстой аж.

Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby mick » Thu Aug 17, 2006 4:41 pm

Сүүлийн байдлаар Арсэналын Дэн /Дэд Е/ Коулын асуудлыг нэг тийш түргэн болго гэж үүрэгджээ.
Тэгээд ТУЗ-ын хурлаас Вэнгэр энэ долоо хоногт дуусгахаар ам өгсөн гэнэ.
Интэрт яахав 20 саяд авбал ав гэжээ. Тэр нь манайхаас нэхэж байгаа 27 гийн хажууд дээр юм байхаа.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Fri Aug 18, 2006 11:54 am

Дрогба үлдэхээр болсон гэнэ

Чех удахгүй талбай дээр гарна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ

Бэйтсийн /хуучин эзэн/ гомдлын /Лийдсийн 3 бацааныг авсныг/ эсрэг хариу барьжээ, үзэлцэхээр шийджээ.

Баллак бараг эдгэрсэн гэнэ.

Харин Эссьэн гараа гэмтээсэн ч шигшээдээ тоглосон байна.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby UNIVERSE » Mon Aug 21, 2006 8:34 am

Халид Боулахузыг /ер нь яаж бичих нь зөв бэ?/-г авчээ. Тэрээр энэ долоо хоногт хувийн гэрээг тохиролцож үзлэгээр ороод ирэх юм байна.

25 настай Недарланд эр тун түрэмгий такл хийдэг тул Хамбургийн фэнүүдэд "Khalid the Cannibal" хочоор алдаршсан нэгэн бөгөөд төв, зүүнд тоглож чадна гэнэ. Үндсэн хөл нь баруун боловч ...

Боулахрузыг авч байгаа ч Ашлиг бас авна гэсэн шум байна. Хэрвээ үнэн бол Виллиам Галлас маань явах нь дээ. Арсенал руу бүү яваасай. Мань хүнд өөр улсын өөр лигийн түрүү л хэрэгтэй баймаар. Түрүүлэхгүй Арсеналд очиж юугаа хийх вэ гэж.

Image

Галлас уул нь цалинг нь 90,000 мянгыг өгвөл үлдлээ гэсэн шум гарсан, хэрвээ тийм бол манайхан тийм цалин дээр татгалзахгүй л баймаар.

Зарим нэг шумыг бичвэл:

Ашли Коул-Виллиам Галласын зунжингаа яригдсан солилцооны драм дуусч байгаа гэнэ. Энэ шууд солилцоонд Челси Арсеналд 10 сая фаунд төлнө. Арсенал Галласыг 5 саяаар үнэлж байгаа аж.(Daily Express)

Майл он Сандэй: Челси Ашли Коулыг авахаар 19 сая фаундаар үндсэндээ тохиролцоод байгаа бөгөөд ирэх долоо хоногт ирэх бөгөөд зөрүүлээд Бриж Ньюкастл руу явах гэнэ.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Mon Aug 21, 2006 8:55 am

ЧЕЛСИ СИТИГ 3-0-Р ХОЖИХОД ХӨНГӨХӨН БАЙЛАА ГЭЖ.

Chelsea: Cudicini, Paulo Ferreira, Terry, Ricardo Carvalho, Bridge, Wright-Phillips (Kalou 72), Lampard, Essien, Robben (Diarra 79), Shevchenko, Drogba (Mikel 83).
Subs Not Used: Hilario, Mancienne.

Booked: Essien.

Goals: Terry 11, Lampard 26, Drogba 78.

Man City: Weaver, Richards, Distin, Dunne, Thatcher, Sinclair, Barton, Dabo (Vassell 57), Reyna (Ireland 72), Corradi, Samaras (Dickov 57).
Subs Not Used: Hart, Danny Mills.

Sent Off: Corradi (63).

Booked: Dabo, Corradi, Dickov.

Att: 41,953

Ref: S Bennett (Kent).

Shots (on Goal) ----12(4)----- 5(2)
Fouls ----7 -----15
Corner Kicks ----5 ----- 2
Offsides ---- 3 ---- 3
Time of Possession ---- 53% ----47%
Yellow Cards --- 1 ---- 3
Red Cards ---- 0 --- 1
Saves ----4 --- 1

За тэгээд үр дүнгээс тодорхой байгаа байлгүй дээ. Манайх тун сайн тоглосон ялангуйяа хамгаалалт. Бридж Орногоос илүү харагдахаар тоглож байна лээ.

Хамгийн сайн нь манай Эссейн, тэр үнэхээр эрч хүчтэй, идэвхитэй, дайчин тоглолт үзүүлсэн. Түүнийг энэ янзаар тогловол Лампард, Баллак хоёрын нэг нь сабсдуулж байх болох нь.
Image

11 дэх минутад Роббений чөлөөтийг Тэрри мөргөж хялбархан гоол болгов. Тэр үнэхээр энэ улиралыг одтой эхэлж байна.
Image

Тун удалгүй Лампард сурсанаа хийж айлын хамгаалагчын хөл доогуур шүргүүлж цохиод гоол 2-0.
Image

Үүний дараа 43 минутад Роббений гаргаж өгснийг Эссэйн галзуу цохилоо. Ситигийн хаалгач энэ удаа дахин нэг гоол алдахаас багаа аварсан.

Хоёр дугаар үе эхлээд эхний 10 минут өнгөрсний дараа манайхан дахин санаачлагыг авч балбаж өгсөн.

Шева гүнээс бөмбөг аваад өөрөө дрибл хийж ороод л, тэрбээр хоёр гарыг ганган хуураад бөмбөгөө гаргаж хаясан ч өөрөө хүр чадалгүй алдлаа. Мөн 16 дотор Пэррэйрагийн оновчтой дамжуулалтыг хүлээн авч цохисон ч ситигийн хамгаалагч улаан цайм хоёр гараараа хаачихав. Манайд пэналти цохих боломж олгосонгүй шүүгч хараагүйм байлгүй. Энэ бол бас л нэг гоол байхаар...

Ингээд 73 дахь минутад солгой Роббений уран кроссыг Дрогба ёстой хүчтэй, оновчтой, тун нарийн мөргө хамгаалагч, хаалгач, хаалганы зайг мэдэрч чадлаа... Үнэхээр тансаг гоол байв. 3-0. Энэ тоглолтод Дрогбагаас Шева нь үнэхээр илүү л харагдаад байсан. Гэвч байрлал бүрийг тэргүүлэгч хуучны гурав гоолдлоо. Эцэст нь сайхан тоглолт үзсэн би бээр тун чиг сэтгэл хангалуун буцсан билээ.

Дрогбагийн гоол...

Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Mon Aug 21, 2006 9:55 am

Хэдэн зураг тавий.
Жон Тэрри ч мөргөлтөндөө сурамгай билээ. Гоол орж буй нь....
Image

Лампард залуу бас л гоолдсоор л..
Image

Андрэй Шевченко. Роббен шиг дрибл хийж байна.
Image

Эссэйн хүнд гар Ситигийн улаан авдаг нөхрийг үсдээд л.. Коррадо Пэррэйраг аймаар өшиглөж унагаасан, дараа нь Эссэйнийг хойноос нь, энэхүү илт гэмтээх гэсэн үйлдэлд Эссэйн шүүгчийн хүлээлгүй хариу барилаа.
Image

Манай хар энэ улиралд банзанд байрлалдаа ялагдаад хэцүүдэх нь дээ. .

Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Mr S » Mon Aug 21, 2006 4:38 pm

Image

Image
Баллак тоглосонгүй.............. гэмтлээс болж..............

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby UNIVERSE » Mon Aug 21, 2006 5:40 pm

БОЛАХРУЗ ИРЖЭЭ.

Недарланд Интернэшнл фулл-бэк Халид Булахрузын гэрээ бүрэн болсон байна.
24 наст Недарланд эр өнгөрсөн амралтын өдрүүдээр Стамфорд Бриджид ирж хувийн нөхцөлөө тохиролцон, эмчийн үзлэгээр орсон байна. Мөн тэрээр Манчестер Ситигийн эсрэг тоглолтыг үзжээ.

Тэрээр Ханбург СВ-д хоёр улирал өнгөрөөж, 52 удаа шууд, 1 удаа солилцоогоор гараанд гарч байсан аж. Түүний Герман дахь өнгөрсөн улирал нь үнэхээр амжилтай байлаа. Тэрээр 34тоглолтоос 29-д нь гараанд гарч Хамбургийг Бундселигийн 3-рт орох, мөн 30-хан гоол алдсан рекорд тогтооход чухал үүргийг гүйцэтгэсэн юм.

Энэ нь Хамбургийн сүүлийн 6 жилд 3-р байранд улиралыг дуусгасан анхны улиралд байсан бөгөөд энэ байр нь тэдэнд Аваргуудын Лигид урьдчилсан шатнаас оролцох боломжийг олгосон юм.

Боулахруз нь энэ АЛ-н урьдчилсан шатны Испаний тал болох Осасунагийн эсрэг тоглолтонд оролцоогүй тул манайд АЛ-д тоглох боломжтой аж.

Энэхүү тоглогч нь мэргэжлийн карьераа нутгийн баг Ваалвижк-д одоогийн Спарсын босс Мартин Жолын удирдлага доор эхэлж байж. Тэрээр тэндээ 2 улирал тоглож 64 шууд, 4 солилцооны гарааг хийж байсан байна.

Түүний Хамбург дахь амжилттай гүйцэтгэлийг нь үнэлэн Марко ван Бастен өөрийн шигшээдээ авсан бөгөөд, анхны шигшээгийн гараагаа 2004 оны 9 сард Лихтеншнэйний эсрэг хийжээ.

Тэрээр ДА-н урьдчилсан шатны 7 тоглолтонд шууд гараанд гарсан байсан бан өнгөрсөн ДАШТ-р солилцоогоор гарч эхэлсэн хэдий ч хэсгийн сүүлчийн тоглолт болох Аргентины эсрэг гараанд гарч байсан билээ. Тэрний хувьд өнгөрсөн дэлхий аварга шөвгийн 16-д Португалд хожигдоход улаан авч талбайгаас хөөгдсөн 4 тоглогчийн нэг болсноор дууссан юм.

Боулахруз талбайн ард л бол хаана ч тоглож чадна гэсэн итгэлийг олж чадсан юм.

Жозе Моурино Ман Ситигийн тоглолтын дараа хэлэхдээ:

“Ийм цөөхөн тоглогчидтойгоор/скудтайгайр/ энэ улсад тоглож чадахгүй. Нэг тоглолтонд гэхэд л 16 тоглогч хэрэг болно. Энэ нь олон байрлалыг сэргээж, сэлгэж байх хэрэгтэй болно гэсэн үг. Тухайлбал нада Боулахруз, Рикардо/Карвальо/, Жон/Тэрри/ гэсэн 3 төвийн ар байна. Мөн би Паоло/Феррейра/, болон Боулахруз гэсэн хоёр баруун сонголттой байна. Бас Боулахруз Вэйн Бридж гэсэн хоёр зүүн артай гэж хэлж чадахаар байна" гэсэн байна.

Үүнээс харахад тэрээр яг л Галлас зориулдаг байсан үгээ түүнд хэлж. Тэгэхээр тэрээр Галласыг явуулах нь тодорхой болжээ. Мөн түүнд Галлас шиг итгэл хүлээлгэнэ гэсэн үг шүү дээ.
Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Mon Aug 21, 2006 6:01 pm

АШЛИГИЙН ИРЭХ ТҮЛХҮҮР НЬ ГАЛЛАС БАЙЖ ЧАДНА ГЭНЭ.

Виллиам Галлас Ашлиг Коулыг Челсид авч ирэх түлхүүр нь байж чадна гэж өнөөдрийн хэвлэлүүдээр шуугиж байна. Боулахрузыг авчихсан. Дээр нь Бридж тун давгүй тоглож байгаа тул заавал түүнийг авах шаардлага юу байна вэ гэж..

Үүнд дараах хоёр зүйл байгаа бололтой:
1: Галлас Челсигээс явахыг хүсэж байна. Учир нь тэрээр төвийн ардаа тогтвортой тоглох туйлын дуртай, гэтэл баруун зүүн ар тогтворгүй тоглолтой тул Челси түүнийг ард л бол дуртай хүссэн байрлалдаа тоглуулж байгаа.
2: Роман ямар нэг эрсдэл хийхийг хүсдэггүй зангаар найдвартайг нь сонгож байгаа бололтой. урьд нь Дэл Орног туршиж аваад алдсан.

2006 оны 4 сард Спарсын эсрэг 92 дахь минутад хийсэн шилдэг гоолоо тэрээр хайртаа дасгалжуулагчдаа зориулж байлаа.
Image

Жозегийн ярьснаас үзэхэд тэр явах нь тодорхой болжээ. Челсигийн фенүүдийг олон жил баярлуулж байгаа билээ.
Image

БАГЫН НОЁН НУРУУ
Image

Image


The Daily Express мэдэгдэхдээ Арсенал Стамфордыг орхих хүсэлтэйгээ нуухгүй байгаа Франц эрийг Ашлигийн 20 сая фаундын наймаанд оролцуулах хүсэлтэй байгаа аж. Уул нь мань Галлас нас арай илүү л гэхээс Коулаас үнэтэй л баймаар тоглогч билээ.

Гэтэл the Daily Mirror сонинд өгүүлснээр бол Арсена Венгер Галласыг бол 5 саяар л үнэлээд байгаа харин гайхал Галласыг дээрээ зарахыг сонирхохгүй байгаагаа Челси мэдэгдээд байгаа, түүнийг ямар ч байсан энэ улирал дуустал буюу гэрээний хугацаа дуустал үлдээх болно гэж.

Өөр хаана ч юм бас нэгэн сонинд Коулын мөрөөдлийн шилжилт энэ долоо хоногт эцэслэгдэнэ. Тэрээр Челсид ирэх бөгөөд харин Вэйн Бридж Дамиен Даффыг дагаж Ньюкастлруу явна гэнээ.

Хэрвээ Коул зарагдсан тохиолдолд гэрээний дагуу Арсенал түүнд 1 сая фаунд төлөх ёстой боловч тэд үүнийг Челсигээс гаргуулахыг хүсэж байна. Мөн ингээд зогсоогүй энэ улиралд Челсиг ямар нэг цом, түрүүг хүртэхэд Арсенал 500,000-г авахыг хүсэж байгаа аж. Төлбөрийн чадваргүй баг үнэ хүргэж, овоо ихийг салгачих гээд л... Харин Челси саналаа 16 саяаас өсгөхөөс татгалзсан хэмээн "Өдрийн шуудан"-д дурьджээ.

Ингээд ямар ч байсан трансфер хаагдаж байна. Галлас, Коулын энэ зун драм удахгүй дуусч фэнүүд бид тайван байхнээ.

Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Mr S » Wed Aug 23, 2006 11:43 am

манайхан энэ улирлын тоглогчдын дугаарыг эцэслэн шийдлээ................. сүүлийн шинэ тоглогч Болахруз Креспо-н 9 номерыг авсан гэнэ............ даварчихсан дугаар авч бна даа............ мань эр довтлогчоор тоглох юм болов уу............. уул нь хамгаалагч гэж бодхийм............... :mrgreen:
харин Дрогба хайртай 15 номероо зун багаа орхисон Дафф-н 11-р сольжээ..............
мөн 18 настай хамгаалагч Мансиэн, 17 настай фулбэк Бэртранд нар дугаар авчээ............

1. CECH, Petr
2.
3. GALLAS, William
4. MAKELELE, Claude
5. ESSIEN, Michael
6. CARVALHO, Ricardo
7. SHEVCHENKO, Andriy
8. LAMPARD, Frank
9. BOULAHROUZ, Khalid
10. COLE, Joe
11. DROGBA, Didier
12. MIKEL, John Obi
13. BALLACK, Michael
14. GEREMI
15.
16. ROBBEN, Arjen
17.
18. BRIDGE, Wayne
19. DIARRA, Lassana
20. FERREIRA, Paulo
21. KALOU, Salomon
22.
23. CUDICINI, Carlo
24. WRIGHT-PHILLIPS, Shaun
25.
26. TERRY, John
27.
28.
29. HUTH, Robert
40. HILARIO
41.
42.
43. BERTRAND, Ryan
44. MANCIENNE, Michael
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Aug 23, 2006 11:51 am

манай шинэ хүн Болахруз Англид ирсэн шалтгаанаа ингэж тайлбарлажээ............. ЕПЛ-н хүнд таклууд түүний зүрх сэтгэлийг татсан гэнэ............ Германд болохоор шүүгч нар байнга ядаргаа болоод л.............. Таклдах үнэн дуртай гар гэнэ дээ...........
төвийн хамгаалагчаар тоглох дуртай ч баруун талд тогловол бас л бүх л чаддаг бүхнээ хийж чадна гэнэ...............

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby UNIVERSE » Fri Aug 25, 2006 8:19 am

CHELSEA AND BARCELONA MEET AGAIN

ЧЕЛСИ БАРСА ДАХИН ТУЛАЛДАНА.

За АВАРГУУДЫН ЛИГИЙН сугалаа гарч багууд хэсгүүдэд хуваагдлаа. Челси маань өнөөгийн Европын болон Испанийн аварга БАРСА-тай дахин тулахаар боллоо. Дээр нь бас болоогүй Германы номер нэг довтлогчоор толгойлуулсан Вердер Бремен бас нэг зоонд оржээ. Маш чанга хэсэг болж.

Group A
Barcelona
Chelsea
Werder Bremen
Levski Sofia

Мэдээж Барсатай эргэн тулалдах нь фэн бидний хүлээлт билээ. Энэ талаар Петер Кенион хэлэхдээ "Фэнүүд маань биднийг том багтаа учирахыг хүсдэг, одоо бол Барсагаас том баг гэж байхгүй, тэдэнтэй бид дахин тоглохоор боллоо. Бид тэднийг багын хувьд клубын хувьд ч багын хувьд ч хүндэлдэг, бид тэдэнтэй үргэлж нөхөрсөг харьцаатай байдаг. Манайх тэдэнтэй Мачдэй 3, 4 дэхийн хооронд тоглоно. Лапорта надад хэлэхлээ энэ хооронд бид Рэал Мадридтай тоглох учир маш том 10 өдөр болохнээ гэсэн. " гэж

Бремен бас чанга баг, өнгөрсөн улиралыг маш сайн дуусгаж хоёрт орсон төдийгүй аваргуудын лигид Ювег бараг л нухчингаа алдсан. Энэ улиралыг ч сайн эхэлж байна.

Тэгэхээр манай НОМЕР НЭГ ЗОРИЛГО маань хэцүүхэн тулаанаар эхэлэх нь дээ. Гэхдээ сайхан. Ийм тулаантай учирч байж л Европын аварга болно
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest