Бундэслига 2006/2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby chukcha2002 » Tue May 15, 2007 5:55 pm

Бремен сvvлд УЕФА цомын хагас шигшээд тоглох vеээс эхлээд жаахан азгvйтээд эхэлсэн. Клозе, Фрингс хоёрын зэрэг зэрэг асуудал бас давхардаад юу ч гэмээр юм дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

..

Postby Su » Wed May 16, 2007 6:13 pm

....harin tiimee. Klose l demii yum bolsiimaa. Shal iluu. Frings ch yahav,ugiin bgaa ni neg tiimerhuu charaktertei shig bgaan. Juventus Turinii sanalaas tatgalzaad Werdertee unench uldeheer bolson gej bgaa.. Haramsaltai...ene udaa ug ni avarga bolchihod bolomjiinoo l bsan daa... tegsen bol bi Bremen luu avargiin bayaraa temdegelehed ni ochih l bsan ....:)
...be always cool...
User avatar
Su
 
Posts: 17
Joined: Sun Apr 29, 2007 8:06 am
Location: Germany

Postby a_odko » Sat May 19, 2007 11:27 pm

Штутгарт аваргаа тэмдэглээд бөөн юм болжийно....:beer
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5367
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

VfB Stuttgart

Postby enkuna » Sat May 19, 2007 11:42 pm

Yunii umnu Stuttgart-chuuddaa bayar hurgii
Unuudur Schalke 04 turuulhed Thomas Hitzlsperger-iin solgoi huliin gaihaltai goal mun Sami Khedira-iin gaihaltai murgult saad hiilee hervee Stuttgar-chuud hojigdson bol Schalke 04-chuud avargalah buren bolomj bailaa ted hiidgee hiilee gevch
Odoo turuulsen bag maan ih bayar huur bolj bn Manager Armin Veh-ee Schampagner-eer ugaagaal
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby zizu » Sun May 20, 2007 12:00 am

Ширүүн өрсөлдөөн дундаас Штуттгарт сайхан аврага боллоо. Баяр хургий...:-D
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Bundesliga

Postby enkuna » Sun May 20, 2007 12:18 am

Ursulduunch ene jil saihan bailaa er ni ihenh tomoohon Liga-uuded adil bailaa Bundesliga ch ih sonirholtoi bailaa Stuttgart, Schalke nar ireh jiliin CL-iig er harin Werder Bremen CL-iin ursulduun uldlee harin avarga zagasuud boloh Muenchen bolon Liverkuesen nar UEFA Cup-d uzeh bolj bn daa
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Sun May 20, 2007 8:35 am

2006/2007 улирлын Бундэслигийн сүүлчийн тойрог.

Байерн 5-2 Майнц

Эхний үеийн 30 дэх минутаас эхлээд 8 минутын дотор Байерн 3 гоол хийгээд тоглолт яаж дуусах нь ойлгомжтой болчихов. Мехмет Шолль Байерны төлөө 98 дэх гоолоо хийгээд ногоон талбайгаасаа зодог тайлсан нь энэ тоглолтын хамгийн гол үйл явдал болсон. 57 дэх минутад түүнийг суулгаж, Пицарро оронд нь орж ирэн тоглолт цааш үргэлжлэхэд тоглолтыг хэн ч тоосонгүй. Бүх үзэгчид зөвхөн түүнийг л харан, түүний нэрийг дуудан орилсоор. Агуу нэгэн тоглогч пүүзээ хананд өлгөлөө дөө. Макай 17 дэх гоолоо хийх гэж нэлээн мэрийсэн ч болсонгүй, 16 гоолоор лигийн дэд буудагчаар шалгарсан. Гэхдээ тэр өчигдөр 2 гоолны пасс өгсөн. Бавари сүүлийн 50 жил дэх хамгийн муу амжилтаа үзүүлж Ялагдагсдын цомд бууж байгаа ч санхүүгийн тал дээр аваргалж байна. Улирлын орлого нь 30 сая евро болсон нь өмнө нь болж байгаагүй рекорд. 220 саяыг эргэлдүүлсэн нь ч анхны тохиолдол. Ноднин дабл хүртэж байхдаа ч энэ тоонд хүрээгүй, тэгэхэд 204 саяас хэтрээгүй юм. Тэдний энэ улирлын тоглолтыг 1,17 сая хүн үзсэн нь мөн л рекорд болж байна. Ирэх улирлын трансферт 100 саяыг гаргана гэсэн шуум байгаа нь бараг үнэн, олон топ тоглогч авах зорилготой тэд ирэх улиралд цомоо буцааж авна гэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар тэдний санаархсан Ван дер Ваарт, Диего, Шнайдер, Рибери нар бүгд татгалзсан. Тони Роббен 2 ч гэсэн бараг ирэхгүй дээ. 8 сарын 10-нд энэ баг ямар бүрэлдэхүүнтэй зогсохыг харах тун сонирхолтой байна.


Франкфурт 1-2 Хэрта

АБ Пантелич цаг дуусахын өмнөхөн гоолдсоноор багаа топ 10-д багтааж чадлаа. Франкфурт гэхдээ ширүүн өрсөлдөөнөөс дээд давхарт үлдэж чадсан нь маш том амжилт.

Өмнөх тойрогт хасагдах 3 баг тодорхой болсон. Мөн Нюрнберг цомын тэмцээнээс УЕФА цомд орох тул Лэвэркузэн 6-д орсон ч хамаагүй нөгөө эрхийг шууд хүртэх нь бас тодорхой болсон. Харин УИ кап буюу Интертото кап-ын ганц эрхийн төлөө алаан боллоо. Дортмунд Ханновер багууд 44, Хамбург, Бийлэфэлд Бохум багууд 42 оноотой байсан юм.


Мөнхэнгладбах 0-2 Бохум

Бохум хожоод 45 оноотой болсон. Гладбах яагаад хамгийн түрүүн хасагдах багаа тодорсон гэдгээ энэ тоглолтоороо нотолсон.


Ханновер 0-3 Нюрнберг

Ханновер хэдийгээр бүтэн тоглолтыг илэрхий давамгайлсан ч эцэст нь 3 гоол алдаад хожигдов. Хөлбөмбөг гэж заримдаа шударга бус байх юм. Ханновер гашуун ялагдал хүлээснээр Европын тавцанг мөрөөдсөн хүсэл нь баябай болов. Нюрнберг айлын талбайд хожил байгуулснаар олон жил харагдаагүй гайхалтай улирлаа амжилттай тоглолтоор үдлээ. Удаан хугацаагаар гэмтэн 2005 оны 8 сараас хойш гоолдоогүй байсан, лигийн мэргэн бууч асан Минтал эхний гоолыг хийсэн. Галасек 2 гоолны дамжуулалт хийсэн. Тэдний хувьд улирал гэхдээ бүрэн дуусчихаагүй байна. Ирэх хагас сайнд дэлхийн аваргын финалын цэнгэлдэхэд лигийн аваргуудтай холбооны цомын төлөө тоглоно. Магадгүй амжилттай улирлаа сайхан бэлгээр үдэх ч юм бил үү.


Лэвэркузэн 2-1 Дортмунд

Дортмунд хожих гэж нэлээн мэрийсэн ч барсангүй. Сайхан боломжууд нэлээн гарсан, сайн ч дайрсан. Байер харин самгардалгүй итгэлтэй тоглосоор ялалт байгуулж чадлаа. Воронин цаг дуусах үед маш уран довтолгоо хийн цохисон ч шон оночихсон. Ливерпүүл уруу явахаасаа өмнө гоол хийнэ гэж их бодсон байх л даа, зөндөө оролдсон ч нэг л болохгүй байлаа. Түүний сүүлийн хэдэн тоглолтод гаргасан томоохон боломжуудыг нь л тооцоход 10 гоол дор хаяж байсан, нэг нь ч ороогүй. Нэг юм хэлээд байгаам даа. Дортмундаас Фрай гэмтээд тоглоогүй нь тоогүй. Европ уруу мацах нь худлаа болсон ч хасагдахын даваан дээр байсан баг гэхэд том амжилт.


Хамбург 4-0 Аахэн

Дортмунд, Ханновер, Бийлэфэлд гээд өрсөлдөгчид нь бүгд хожигдсоныг ашиглаад Хамбург Интертотод багтаж чадлаа. Бохумтай оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр дээр нь гарчихсан. ЧЛ-т намар ЦСКА-д тавиулсныхаа дараа тэдний Оличийг хөөцөлдсөөр байгаад өвлийн цонхоор авч чадсан билээ. Мань эр ч өчигдөр хэргээ гаргав. Даблдсэн түүний эхний гоолыг бэлддэг ван дер Ваартын сэтгэх чадварыг бишрэхээс арга алга. Хаалганы өмнө 2 3 хамгаалагч байхад л биеэрээ хөдөлснөө тэр хөдөлгөөнийхөө эсрэг зүгт өсгийгөөрөө Оличид бөмбөгөө хаясан. Өнөөх нь ч юм чаддаг гэдгээ харуулж байна лээ. Дараагийн гоол нь ч сайхан орсон, Сорин бэлдэж өгсөн. Сүүлийн 2 гоолыг нь Сорин харин өөрөө хийчихсэн.


Вольфсбург 0-2 Брэмэн

Улирлын эхнээс л энэ жил Байерныг айлгах хамгийн их магадлалтай баг гэгдэн нэг хэсэг хүснэгтийг магнайлан явсан Брэмэн эцэст нь юу ч гүй хоцорлоо. Клозэгийн форм алдагдалт, Фрингс тэр 2-ын Юве уруу явах шуугиан зэрэг нь багт том цохилт болсон. Эхнээс нь ганцаараа зүтгэсэн Диего л хөөрхий байна, тэр бол үнэхээр энэ улирлын Бундэслигийн нээлт. Өчигдрийн хувьд Брэмэн эхнээс нь нүдсэн ч эхний үе гоол орсонгүй. 2-р үед Шааф Клозэг Росенбергээр сольсон нь нүдээ олсон сонголт болсон. Дабльдаад хөршөө талбайд нь хожлоо. Одоо зөвхөн Шалькег л хожигдохыг хүлээх үлдэв. Ингэсэн тохиолдолд тэд ирэх жилийн ЧЛ-т шууд орох юм. Вольфсбургын трэйнер Аугэнталер тоглолтын дараа багаас явах нь тодорхой болсон юм.


За ингээд бүтэн улирал хүлээсэн хэн нь аварга болох вэ гэдгийн хариу гарах тоглолтуудыг конференцдий.

Шальке - Бийлэфэлд, Штуттгарт - Коттбус

Штуттгарт Англи, Орос Америк гээл нэлээн хэдэн улсад хөршийн харилцаатай хоттой ч Германдаа хөрш байдаггүй ажээ. Гэтэл Гелзенкирхен Коттбустай партнер хот. Коттбус нь Штуттгарттай тоглох байдаг. Тоглолтын өмнө Коттбусын тоглогчид бүхнээ дайчилна гэдгээ мэдэгдэж байлаа.

Өмнөх тоглолтод муу тоглож аваргын цомыг алдсан хэмээн шүүмжлүүлсэн найруулагч Линкольн эхний гоолыг 12 дэх минутад хийлээ. Штуттгартын цэнгэлдэхэд энэ тоог мэдээлсэнгүй. 4-хөн минутын дараа Хамит Алтинтоп гоолдож 2-0 боллоо. Даймлер стадионд 0-0 байгаа тул оноо адил 68. Бөмбөгний зөрүү Штуттгарт 23, Шальке 22. Шальке илт давамгай тоглож байгаа тул 2 гоол хийхэд л дээр нь гарлаа.

18 дэх минутад гэтэл Фелтинс Арена нурангаа алдав. Коттбусын Раду гоолдов оо. Фелтинс Аренад Штуттгарт 0 - 1 Коттбус гэж гараад л. Одоо нөгөө гоолын зөрүү хамаагүй болчихов. Шальке 68 оноотой, Штуттгарт 67 оноотой. 20-оос 33-р тойрог хүртэл хүснэгтийг тэргүүлсэн Шальке эргээд байрандаа заларлаа. Гэтэл тэд 9-хэн минут виртуэлл аварга байх хувьтай байжээ. Пардогийн булангийн пассыг Хитцлспергер шууд волллейдоод гоолдчихов. Үнэхээр ганган гоол, Рийзэгийн Барсад хийдэг шиг л гоол. Тэрнээс ч хол зайнаас олон хүн дундуур хуссан. Гелзенкирхенд энэ тоог харуулсангүй. Ингээд эргээд бөмбөгний зөрүү тоолох хэрэг гарав. Штуттгарт 23, Шальке 22. Эхний үе дууслаа.

2-р үеийн 63 дэх минутад сэлгээгээр орж ирсэн да Сильва төв рүү хаялаа. Хэдира мөргөөд 2-1. Фелтинс Аренад тоглолтын дүнг дахиад л мэдээлсэнгүй. Гэхдээ бүгд мэдэрсэн. Бийлэфэлдийн фэнүүд Та нар хэзээ ч Германы аварга болохгүй гэж дуулаад л. Даймлер стадионд ч гэсэн Штуттгартын фэнүүд тэднийг ёжлоод л. Одоо бол тоглолтын өмнө байсан 2 онооны зөрүү эргээд бий болчихлоо. Штуттгарт 70, Шальке 68 оноотой. Эхний үе эхлэнгүүт л Штуттгартынхныг болгож тавьж байсан Коттбусын тоглогчид бүр сульджээ. Мунтяну нэг боломж гаргасан ч гоол болсонгүй. Коттбусын хаалгач сайн байгаагүй бол тоглолтын дүн эрт тодрох байсан юм. Штуттгартын 2 дэх гоолыг мэдсэн Калькегийн тоглогчид урам нь хугарсан байх, тоглолт нь ч гарсангүй. 90 дэх минутад бүр гоол алдаж орхилоо. Нөгөө талд ч адилхан 2-1-ээр өндөрлөв.

Ингээд улирлын аваргаар чимээгүй байж байгаад Штуттгарт тодорчихлоо. Улирлын өмнө сайн ч сэлгээ хийж, тэднээс нь ч өчигдөр гоолуудын боломжууд бий болсон. Шальке тун харамсалтай байна даа. Ирэх жил түрүүлээрэй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun May 20, 2007 9:43 am

За ингээд Бундэслигийн түүхэнд байгаагүй сонирхолтой улирал ард үлдвээ гэж. Миний хувьд эхний нэг сарыг үзсэн ч хаврын тойргууд эхэлсний дараа л дахиад үзэх боломж гарсан. Чукча харин ёстой тоглолт алгасахгүй үзсэн байх даа. Аль намар л бараг бүх багийг дэмжээд таарах юм гэж байсан. Тэр ч ёсоор бүх баг л алалцсаар улирал дууслаа. Улирлын төгсгөл хүртэл 10 баг дээр үлдэхийн төлөө нэгийгээ үзсэн бол аваргын төлөө 3 баг нэхийгээ уралцлаа. Алдарт Мюнхен 1995 оноос хойш анх удаа ЧЛ-д орж чадсангүй нь энэ улирлын нэг онцлог болж байна. УЕФА цомын төлөө 2 баг уралцсан ч эцэст нь 2-уул эв найрамдалтайгаар Байернтай хөтлөлцөөд 3-уулаа Европ руу алхлаа.

Баг тоглогчид өмнө нь Интертото капын эрхийг бүрмөсөн мартахыг хичээдэг байлаа. Амралт эрт дуусаад нөгөө л өдөр тутмын бөмбөг өшиглөдөг ажил эхэлнэ гээл бүрэн төвөгшөөдөг байсан тэд энэ удаа энэ ганц эрхийн төлөө эрэгчин эмэгчнээ үзэлцэв. Энэ нь бас нэгэн ажиглууштай онцлог юм. Нэгнийхээ дээр гарч байр эзлэхийн төлөө үргэлж зүтгэдэг ч энэ жилийн хувьд хожил бүр үнэтэй байлаа. Хэд хожиж яваад нэг хожигдонгуут тээр хойно шидэгдэх нь энэ улиралд ердийн үзэгдэл байсан. Савалгаантай гэдэг үгийг би лав энэ топикт маш их хэрэглэсэн. Бундэслигийн сэтгэл булаам цэнгэлдэхүүдээр давалгаалах фэнүүд савалгааны хачин жигтэйг гайхан ярьсаар нэгэн улирлыг үдлээ. 1 сарын 30 гэдэг өдөр аюултай өдөр байлаа. 3 дасгалжуулагч түүний дотор өмнөх 2 жилд нь дабльдсэн Магат ажлаасаа хусагдав. Удалгүй дахиад л нэгэн зэрэг баахан халаа сэлгээ.

Майнц намрын лигийн дараа хамгийн адагт байсан ч хаврын лиги эхлэх үед Мишн импассибл 15 хэмээх уриа гарган, Брэмэнээс 2 тоглогч ацрав. Тэр 2 нь гайхалтай тоглолт харуулсаар топ 10 луу ороод ирж байсан нь үнэн гайхмаар. Хамбург Доллийгоо хөөгөөд Стивенсийг авчрахад тэр нь УИ кап-д багаа оруулав. Долль нь Дортмундыг сэргээлээ. Улирлын эхэнд Диего гэдэг ганцхан жижигхэн залуу бүхэл лигийн донсолгож байсан бол улирлын сүүл рүү Гекас хэмээх грек эр нэр нь тодорсоор 21 гоолоор лигийн мэргэн бууч болов. Марселиньо Туркийн Трабзонсор хэмээх багаас Вольфсбургт ирсэн нь багийг дээр үлдээв. Раду хэмээх эр Коттбусыг 2 давхарт үлдээлээ. Олон олон нэр бүхний чихэнд танил болсон энэ улирал гайхамшиг, сюрпризээр дүүрэн байлаа даа.

Брэмэн ЧЛ-ийн хамгийн хүнд хэсэгт тааран Мессид цаг дуусч байхад алдсан гоолынхоо харгайгаар алдарт Барселоныг тэмцээнээс авч хаях боломжоо алдсан. Энэ нь ч цаашдынх нь тэмцээний сүр хүчийг аваад явцан байх, тэгээл Клозэ ч гоолдохоо байсан. 20 дэх тойргоос эхлээд Шалькед хүснэгтийн манлайллаа бүрмөсөн алдсан. Шальке нь гэтэл сарын өмнө таамаглан бичиж байсанчлан Дортмундад хожигдоод 50 дэх жилээ хүлээх хэрэг гарлаа. Эцэст нь Португалийн шигшээгийн хамгаалагч залууд цомыг өргөх хувь тохиожээ. Тэр багаа тун чадварлаг залсан юм. Шальке Дортмундад бүдэрч байх үед Хилдебранд аваргын үнэтэй агуу хаалтыг хийж байлаа. Коттбустай тоглоход тэр 50 билет эртнээс худалдаж аваад гэр бүл түүний дотор хөлбөмбөгт ухаангүй дуртай 2 үеэл дүү охин, найз нөхөддөө бэлэглэсэн гэдэг. Тэд нь ч дотны хүнийхээ Испани одох аяны харгуйн өмнөх баярын маршийг үзсэн биз ээ.

Штуттгартаас зугтан аварга авах баг хэмээн Шалькед очсон Бордон Курани нарт туйлын гомдолтой санагдаж байгаа даа. Куранигийн толгой энэ жилийн Бундэслиг дэх хамгийн үнэтэй толгой байлаа, Клозэгийн толгой хажууд нь шар усаар дүүрчээ. Нөхөр ирэх улиралд сайн сэгсрэх хэрэгтэй гэдгээ мэдрээ биз. Штуттгарт аварга авснаар ирэх улиралд дор хаяж 20 саяыг саах нь тодорхой боллоо. ЧЛ-д багтсан гэж 4,4 саяыг авахаас гадна тэндээс ирэх зурагтын мөнгөний талаас нь бараг 50 хувийг нь ганцаараа хүртэх эрхтэй болно. Тэрчлэн Бундэслиг дэх зурагтын эрхээс аварга гэдгээрээ түрий барин бусдаасаа илүүг авах боллоо. Энэ багийн ирээдүй ч гэрэлтэй байна даа. Санхүүгийн чадавхи сайжрахаас гадна Гомез хэмээх гоолны гранаттай болсон. 3-р багаасаа татсан Хилберт нь ч түүнийг тун сайн орлосон. 2 жилээс цугтаа гараанд гарах биз ээ. Хамгийн тайвнаар хамгийн нүдээ олсон наймааг тэд хийжээ.

Бас нэгэн сайн наймааг хийсэн баг бол Нюрнберг. Тэд УЕФА-ын цомд итгэл төгс алхан орлоо. Тэдэнтэй цуг алхах Лэвэркузэн сүүлийн арваад жилд бараг л алгасахгүй Европын тавцанд хөлөө тавьж байна даа.

Штуттгарт түүхэндээ тав дэхээ түрүүлснээр ирэх улирлаас багийн логоныхоо дээд талд 22 мм хэмжээтэй нэгэн одоор гангарах боллоо. Ийм одыг ердөө 5 баг хүртэж байсан ба Байерн 3 одоор магнайлдаг. 2-р лиги унаж байгаа Гладбах 2 одоор удаалдаг бол Брэмэн, Хамбург Дортмунд гэсэн багууд нэгэн одыг эзэмшдэг.

Ингээд гайхамшигт нэгэн улирлыг форумд бид үдлээ. Хамгийн тайван, хамгийн олон үзэгчтэй, олон сайхан супер цэнгэлдэхдээ олон сонирхолтой тоглолт харуулан, хагас сайнаас сайныг тэсэн ядан хүлээлгэж сэтгэл гижигдсэн Бундэслиг минь 8 сар хүртэл баяртай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Nomer 10

Postby enkuna » Sun May 20, 2007 10:17 am

Nomer 10 ch laitai bichjee :-D barag uzsen yum shig bolchloo za tegeed 8 sar hurtel bayartai
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby a_odko » Sun May 20, 2007 2:44 pm

:-D Үнэхээр сайхан бичжээ...
Тимо ч нээрээ үнэхээр баяртай байсан шүү...Хүн бүрийг тэвэрч аваад л... Фэнүүд нь Тимо баярллаа, Баяртай, Амжилт хүсий гэсэн бичиг өргөөд л....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5367
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Жавхлан » Sun May 20, 2007 3:23 pm

:-D:eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby tuugii » Sun May 20, 2007 5:30 pm

Nomer 10 ch gaihaltai bichjee. Schalke04 daraa jil turuulnee...
Image
User avatar
tuugii
 
Posts: 746
Joined: Fri Dec 09, 2005 12:29 pm
Location: Эх нутагтаа

Postby chukcha2002 » Sun May 20, 2007 5:43 pm

Улиралыг сайхан дvгнээд гоё бичжээ. Тимо микрофон бариад нэг поп од шиг л цэнгэлдэх дvvрэн vзэгчдийг орилуулж байна лээ,

Хасагдаж байгаа багууд бvгд л хайран байна, гоё багууд уначихлаа. Коттбусын "алуурчин" Раду Штутгартыг хєєрхєн эвгvй байдал оруулаад авсан.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Sun May 20, 2007 6:50 pm

Улирлын эхний хагаст Шалькег хэн ч дурсахгvй, Вердер Бавари хоёрын нэг л аварга болно гэж ярьж байлаа. Євлєєс хойш гэнэт Бавари тооцооноос гарч Шальке анхаарлын тєвд орж ирэн Вердер нэхэгч болоод авсан. Гэтэл сvvлдээ Штутгарт аварга болчих юм.

250 мянган хvн Штутгартын тєвд цуглаж, аварга цолоо угаасан гэсэн. Зурагтаар харахад єнгєрсєн дэлхийн аварга бодогдмоор байна лээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

VfB Stuttgart

Postby enkuna » Sun May 20, 2007 6:59 pm

Arg ch ugui biz dee 15 jil huleesen yum chin
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Su » Mon May 21, 2007 6:00 am

..huurhii Schalke 04...
Harin humuus avarga bolohgui ee, tiim nerv baihgui geed bsiimaa, gehdee l huurhii Schalke ...
...be always cool...
User avatar
Su
 
Posts: 17
Joined: Sun Apr 29, 2007 8:06 am
Location: Germany

Postby enkuna » Sun May 27, 2007 12:29 pm

1. FC Nürnberg germanii hulbumbugiin holboonii tsomiin ezed bolloo 1. FC Nürnberg-chuud Bundesliga-iin avarga VfB Stuttgart-iig 3:2-oor hojloo
VfB Stuttgart-iin dovtlogch brazil er Cacau 31 min-d ulaan avch 10-uulaa togloltiig duusgav
Image
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Sun May 27, 2007 8:44 pm

ГХХ-ы цомын финал, Штуттгарт-Нюрнберг, 2007.05.26, Берлин

Лигийн аваргын хөөр баяраа дарж амжаагүй Швабен нутгийнхан Бавари, Шальке, Брэмэн, Көлн гэсэн багуудтай нэгэн түвшинд бичигдэхээр ирсэн бол Нюрнберг 45 жилийн дараа цомыг дахин гардахаар иржээ. Дээрх багууд лигийн аваргыг цомтой цуг нэг жил хүртсэн багууд юм. Энэ тоглолтод нэг тоглогч аварга болох нь аль хэдийн тодорцон байлаа. Тэр нь Клубын хаалгач Рафаэл Шэфер. Клуб хожвол ахмадын хувиар тэр цомыг гартаа өргөнө. Клуб хожигдвол Валенси руу явж байгаа Хилдебрандын оронд очих тэр ирэх улирлын өмнө авахуулах багийн зурган дээр урдаа энэхүү цомтой гарах болно. Финал хүртэл явсан замыг нь харвал аваргууд итгэл төгс 4 гоол хийсээр яваад хагас шигшээд Вольфсбургийг 1-0-оор хожин үлдсэн бол Клуб эхнээсээ л чиччирсэн тоглолтыг харуулсан байв. Эхний тойрогт 4-р лигийн багийг 1-0-оор арайхийн хожоод, удаах тойрогт 3-р лигийн багийг цаг сунган барин 2-1-ээр хожсон. 16-д Унтерхахингийг, 8-д Ханноверыг пеналтигээс хожсон. Харин хагас шигшээд Франкфуртыг 4-0-оор илт илүүрхсэн юм. Пеналтигээс хождог дээрхи 2 тоглолтод нөөц хаалгач Даниел Клевер багаа авч гарсан. Ханновер дээр бүр 119 дэх минутад орсон. Шэфер ч гэсэн тэр надаас пеналти хаахдаа илүү гэж хүлээн зөвшөөрдөг билээ.

Лигийн аварга болсон Штуттгартын бүтэн улиралд гаргасан тоглолтыг бодсон ч, сүүлийн 4 жил лигийн аварга цомыг авдаг уламжлал тогтсоныг бодсон ч, багийн бүрэлдэхүүнийг бодсон ч(Штуттгартад олны танил тоглогч олон бий, тоглогчдын үнэлгээгээр өрсөлдөгчөөсөө 2 дахин их) лигийн аваргуудыг ялна гэдэгт олонх нь итгэж байлаа. Гэтэл тоглолт эхлэнгүүт Нюрнберг дарамталж гарлаа. Тэгж яваад 20 дэх минутад контрт орж гоол алдчихав. Экс Нюрнберг Какау хаалгачийн өөдөөс ганцаараа тулаад чулуу болгож чадсан. Энэ гоолын дараа швабууд илүү өөртөө итгэлтэй тоглох болсон ч клуб бууж өгсөнгүй. Харин ч маш уран комбинац харуулж гоолдож орхилоо. Лигийн төгсгөл уруу гэмтээд 20-оод хоног тоглоогүй Саенко зүүн талаас сүүлийн 2 жил бараг тоглоогүй, лигийн мэргэн бууч асан, төвд байсан Минталд хаяхад тэр шууд баруун тал уруу Райнхардтад дамжуулсан. Өнөөх нь чигээрээ гүйсээр яваад тугны хажуугаас гол руу хаяхад байраа аль хэдийн эзэлсэн Минтал чихэв. Тимод ямар ч арга байсангүй.

Хэдхэн минутын дараа Какау бөмбөгтэй тэмцэлдэн гүйж явахдаа эсрэг тоглогчоо санаатайгаар цохих үйлдэл гаргаснаар улаан авлаа. Маш **н** явдал байлаа. Үүнээс хойш хэдхэн минутын дараа Мэйра Минтал уруу шууд жийн орж гэмтээлээ. Маргаангүй улаан карт байсан ч тийм юм болсонгүй. Минтал уйлсаар талбайг орхиход талбайд Чехийн шигшээгийн Полак орж ирлээ. Ингээд гоолдсон 2 2-уулаа цааш тоглосонгүй. Эхний үе 1-1-ээр дууслаа.

2-р хагас эхлэхэд дасгалжуулагч Армин Фее улирлын нэгэн нээлт Гомезыг да Сильвагийн оронд оруулсан нь урд хоосорсон орон зайг бөглөх гэсэн оролдлого байв. Клуб харин эхний үе шиг анхнаасаа л давамгайлж эхлэв. Пинолагийн буланг Энгэлхардт мөргөх үед Тимод ямар ч боломж байсангүй ээ. Пинола хэдий баруун хамгаалагчаар тоглодог хэдий ч талбайн хаана л бол хаана манаргаж байлаа. Цагтаа Аргентинд мандаж явсан түүнийг Атлетико Мадрид нутагт нь татан авчирч тоглуулаад Рэсинг рүү явуулаад байсан юм. Тэр одоо Испаний шигшээд дуудагддаг нэг тоглогч болоод байгаа. Нюрнберг цааш довтолгооноо 1 хүн дутуу Швабенчуудын эсрэг үргэлжлүүлсэн ч гоолдож чадахгүй л байлаа. Харин 80 дэх минут болоход Гомез бага зэргийн жүжиг хэрэглээд 11 авч дөнгөлөө. Гэхдээ Шэфер бүдүүлэг алдаа гаргасан болохоор пеналти өгөх нь зөв байсан. Штуттгартыг лигийн аварга болоход чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг Мексикийн шигшээгийн хагас хамгаалагч Пардо 2-2 болгож чадлаа. Энэ үед эхний гоолыг хийсэн Какау уйлж суулаа. Үүндээ урамшсан тэд 90 минутаас өмнө тоглолтыг дуусгахыг хичээн зогсолтгүй дайрсан ч Нюрнбергийн шигүү хамгаалалт сайн ажилласан. Дахиад 30 минут.

Нэмэлт цагийн эхний хагаст Клуб баллаж тавьсан ч гоолдож барсангүй. Полак холоос хэд хэд буудаад байдаггүй. Кристиансен амиатаад хэдэн юм алдчихав. Энэ нөхрийг солиосой гэж дургүй хүрч суулаа. Талбайн гадна Клевер биеэ халаагаад л. Хэдхэн минутын дараа пеналти цохих болно, өнөөдөр багаа аварч байгаа Хилдебрандын эсрэг тэр яах бол гэсэн бодол сэтгэл гижигдээд л. Гэтэл тийм юм болсонгүй ээ. Өнөөх Кристиансен гучаад метрээс үхлийн цохилт хийчихлээ. Сарын шилдэг гоол яах аргагүй мөн. Тимо сунаад сунаад хүрсэнгүй. Ингээд цаг дуусахын өмнөхөн Штуттгарт нэг оролдлого хийж чадсангүйгээр Клуб хожлоо. Талбайн төвөөс хийсэн чөлөөт цохилтод Штуттгартын бүх 10 хүн хаалганы өмнө овоорсон ч Клуб сайн хамгааллаа. Шийдвэрлэх гоолыг хийдэг Ян Кристиансен хэмээх дани залуу уржнан лигидээ 18 гоол хийж байсан гэхээр овоо эр байж дээ. Нюрнберг ингээд Бундэслигийн шинэ улирлын өмнө болдог Лигийн цом тэмцээнд лигийн 5 шилдэг багтай мөр зэрэгцэн тулалдах эрхээ олж авлаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon May 28, 2007 1:56 am

Дэлхийн аваргын финалын цэнгэлдэх.

Image


Талбайд гарлаа.

Image



Какау гоолдлоо.

Image


Удалгүй улаан.

Image


Минтал хариуг нь барив.

Image


Мэйра Минталыг гэмтээв, гарцаагүй улаан байсан юм.

Image


Жүжиг бас алдаа.

Image


Энэ орсон бол ч алчих байлаа. Астон Вилла энэ нөхрийг явуулснаараа алдсан даа. Улирлын сүүл рүү супер гоол, пассууд өгсөөр багаа аварга болгосон доо.

Image


Валенси руу хос алттай явна гэсэн ч барсангүй. Гэхдээ тэр өнөөдөр Штуттгартын баатар байлаа.

Image

Дэлхийн аварга шиг гадна том дэлгэц зассан. Штуттгартад 100000 хүн, Нюрнбергт 50000, Берлиний Бранденбургийн хаалган дээр 350 мянган хүн үзжээ. Зурагтаар харж суухад яг дэлхийн аварга дахиад болж байгаа юм шиг санагдаж байлаа.

Image


Тайван, ёжтой дасгалжуулагч Ханс Майер

Image


Шигшээгийн коуч цомыг гардуулав.

Image


Цомын аваргууд.

Image


Багийн ерөнхийлөгч Рот. Цэнгэлдэхийн атмосферыг мэдэрсэн тэр Энэ бол ганц удаагийнх гэж бишрэн ярьж байв.

Image


Нюрнбергчүүд багаа супер хүлээн авлаа.

Image


Клубын фэн.

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Thu May 31, 2007 2:09 pm

Diego voted player of the year in Germany

BERLIN, May 29 (Reuters) - Werder Bremen's Brazilian midfielder Diego has been voted Germany's outfield player of the year by his fellow professionals.

Diego, who moved to Werder for six million euros ($8.07 million) from Porto last year, polled 50.7 percent of the votes of 268 players in German soccer magazine Kicker.

Greek forward Theofanis Gekas, the league's top scorer with 20 goals, finished a distant second with 10.7 percent, while young German striker Mario Gomez was third with 6.3 percent.

The 21-year-old Manuel Neuer was named best goalkeeper after breaking through to become number one at runners-up Schalke 04.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby chukcha2002 » Sun Jul 08, 2007 11:55 pm

Макаай Фейеноорд гээч клубт очоодохсон чинь тэндээс хэрэггүй болох гэж байсан Харистеасыг нь Нюрнберг авчжээ.

Манайд яг тохирно, нүд үрүү буулгаж байгаа нударга л гэсэн үг... ухааны үг хэлж Ханс Майер угтаж байгаа гэсэн. Тэднийх энэ улиралд Евро цомд тоглох болохоор Харистеасын юм үзэж нүд тайлсан нь ирэх хэрэг болохын гэнэ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Previous

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests