Бундэслига 2006/2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby chukcha2002 » Mon Apr 02, 2007 5:39 pm

Лидерvvд 2, 2 онооны зєрєєтэй 6 онооны дотор гоё жагсаж байна даа. Адлер, Нойер хоёрыг одоогийн шигшээгийн номер 2-т єрсєлдєєд байгаа Енке, Хилдебрандт, Виезе эд нарт шавар хаана гэж яриад байх болж.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Sun Apr 08, 2007 7:16 pm

Шальке, Штутгарт, Бавари гурав хожлоо. Єнєєдєр Вердер буцаж 2-р байрандаа орох байх.

Швайни шvvмж баахан сонссоны хариуд лаг хvчтай цохисон доо.

Франкфурт гэртээ Коттбусыг хожих газар байсан юм. Тэр Коттбусын Раду гэж жинхэнэ алуурчин байнаа. Ємнє нь ч гэсэн харж байхад маш жижиг зайд бємбєгийг хєєрхєн аргалаад хаалга уруу явуулчдаг, байрлал сайн эзэлдэг их азаарны гар. Єчигдєр тэр алдаан дээр лаг ажиллаж хаалгач давуулаад гоолдчих юм. Улирлын сvvлйин хагаст 11 тоглолтонд 8 гоол хийчэхсэн байгаа гэв vv дээ.

Волфсбургт євєл ирсэн Марселиньo энэ багийг амь оруулж байна даа. Майнзыг 3:2 оор хожиход нэг гоолны дамжуулалт, 2 гоол /сvvлийн 10 минутанд/ шааж байна. Волфсбургийн гарааны 11-т 4 аргентин тэгээд Марселиньo гээд тэр чигээрээ ємнєд америк болж яваа баг гэнэ, хэхэ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Gooner » Tue Apr 10, 2007 9:15 am

Брэмэний довтлогч нар асуудалтай байсан бол энэ асуудал хамгаалагч нарт халдаж эхэллээ.
Хамгаалалтын гол баатар Мертезакер гэмтсэн байна.
Нюрнбэргтэй хийсэн тоглолтонд гэмтсэн бөгөөд мэс засалд орох бөгөөд 3-аас 4-н долоо хоног талбайд гарах боломжгүй юм байна. За ингээд хамгаалалт ч гэж найдах юмгүй болох нь л дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Tue Apr 10, 2007 5:49 pm

Херта Фалко Гетз гэж залуухан дасгалжуулагчаа халжээ. Оронд нь сонирхогчийн лигид ажиллаж байсан Хайне гэж нєхєр орж улирал дуусгах юм байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Tue Apr 10, 2007 8:39 pm

Пөөх тийм үү, уг нь сайн коуч даа. Өчигдөр тв-ээр сонирхогчийн коучаар сольж магадгүй гэж яриад байсан, хусаад хаяжээ тэгвэл. Энэ жил ч Бундеслиг савалгаатай байнаа нээрээ, дасгалжуулагчдын халаа сэлгээ, түрүүлэх багуудын өрсөлдөөн, 12 баг адгийн байранд орохгүйн төлөөх тулаан гээд л.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zizu » Sun Apr 15, 2007 2:24 pm

Штуттгарт, Ханноверийг нухжээ. Ханновэрийн нэг нөхөр оун гоол хийж айлд тус хүргэж...8+)
Шалкьке бас Майнцийг нутагт нь Кураныи, Асамоа, Линкольн нар гоолдож 3-0р бут ниргэжээ.
Овоо муу гарууд юмаа...
Өнөөдөр манайхан гэртээ Лвеверкузентэй, Дортмунд Бременг хүлээж авна.
Манайхан одоо АЛ нтр гэсэн өөр юм бхгүй болхоор Бундестээ л хамаг анхааралаа хандуулнах хэрэгтэй. Муу гарууд гүйцэгдэхгүй бна шүү...:sad:
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby El Payaso » Sun Apr 15, 2007 5:43 pm

бавари УЕФА-тай хоцроосой... их зантай хүүрнүүд байгаам... баавар гэж яана...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 10 » Mon Apr 16, 2007 6:30 am

Шальке аймаар байна шүү. Майнцыг талбайд нь 3-0-длоо. 2 жилийн өмнө Майнц тэднийг хожоод Баварид аварга болох замыг нь засаж байсан. Хариугаа чанга авлаа шүү. Тэр 2 дэх гоол нь үнэхээр уран комбинацтай гоол байлаа. Алтинтоп баруун талаар хамгаалагчдын анхаарлыг татаад гүйж байснаа ойрхон байсан Линкольнд хаяхад мань хүн Курани уруу алсын дамжуулалт хийсэн. Яг л аваачих юм аа, Линкольн эргэж ирснээр Шалькегийн тоглолт улам л төгс болж байна шүү, байхгүйд нь маш их сандралын байдалтай байсан даа. Курани нөгөөх гоолыг нь төв рүү Асомаод мөргөж хаяад Асомао бас мөргөж гоолдсон. Энэ 2 сүүлийн 2 тоглолтод айхтар нэгнээ ойлгож байна шүү, Асамао гэмтлээс сая л эргэж ирсэн гэхэд форм нь аймаар байна.

Дагаж яваа Штутгарт Ханноверыг 2-1-ээр азаар гэж болохоор хожлоо. Ханновер ч уг нь их зовоосон доо. Штутгартын Бока бүх довтолгоонд оролцох ч бас нервтэй гар юм аа, байнга л хэрэггүй такл хийх юм. Штутгартыг аваргын тулаанаас авч хаяж, Брэмэндээ боломж олгоё гэтэл Бавари доороос гүйцэх гээд байдаг, тэгээл бас дэмжихээс аргагүй болох юм. Болж өгвөл Штутгарт Бавари 2 хамт хожигдоод байгаасай.

Брэмэн Дортмундыг талбайд нь илүүрхэж 2-1-ээр хожсон. 1 сарын 31-нд хамгийн сүүлд гоолдож байсан Клозэ арай гэж нэг юм гоолдлоо. Хагас сайны орой болгон л Клозэ гоолдсонгүй гээл байдаг байсан. Уг нь өмнөх тоглолт дээр гоолдох байсийм, хаалгачийн өөдөөс гав ганцаараа гартал **н** шүүгч тоглолт дуусах шүгэл үлээчихсэн. Тэр бол баталгаатай гоол болох байсан, хамгийн ойрхон хамгаалагч гэхэд л тээр ард 5 6 метр хол байсан. Өнөөдрийн тоглолт дээр Диего 2 дэх гоолыг хаалттай цохилтоос ямар уран цохив оо.

Байерн Лэвэркузэныг бас л 2-1-длээ. 2 холланд нь гоолдсон. Гэхдээ Лэвэркузэн бас л ядраасан даа. Воронины гоолыг 10 жилд нэг орох гоол гэсэн. Хөндлөвч цохиод дахиж шон оноод тэгээд гоол болсон. Бараг л 90 градусаас хуссан даа.

Ингээд 4 баг бүгд хожоод онооны харьцаа 2 2-ын зөрүүтэй хэвээр үлдлээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Mon Apr 16, 2007 9:34 am

Диегогийн хаалттай цохилт тасархай харагдана лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Tue Apr 17, 2007 9:19 am

Image

Фрингс Ювэд бараг тоглохоор болж байх шиг байна.
Фрингс Германы ТВ-н Арена хэмээх шоунд оролцох үедээ "Би Туринд уулзалт хийсэн" гэж ярьжээ.
Мөн тэрээр удахгүй Турин нисэх бодолтой байгаа юм байна. Тэгэхлээр өөрөө ч ер нь өөр лигт тоглох хүсэлтэй гэдгээ мэдэгдсэнээс хойш цаадуул нь ч наашаа гээд байгаа болохоор Ювэ Германаас 2 дахь тоглогчоо авлаа.
Өмнө нь Байэрнээс фрий болсон Хасан Салихамиджичийг авсан билээ.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Tue Apr 17, 2007 4:23 pm

Мєнгєє шийдчихвэл шилжилтэнд єєр саад болох зvйлгvй болсон гэнэ. Фрингс энэ улирлын дундуур Клозег багтаа vлд гээд ятгаад байсан чинь гэнэт єєрєє явахаар болчих юм. Цалин нь Вердерт авч байснаас 3 дахин илvv шахуу гэсэн.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Gooner » Tue Apr 17, 2007 4:47 pm

Хэхэ тэгэхлээр Брэмэн ер нь багийг өгдөг байсан юм биш үү.
Бага цалинг л 3 дахин өсгөнө гэхээс 100,000 гарчихсан цалинг 3 нугална гэвэл хэцүү л байх хэхэ.
Тэгээд ч Германд бага цалинтай, тэгээд цалингаас нь татвар гэж хадны мангаа шулаад байхаар хэн тоглохыг хүсэх вээ дээ.
Энэ талаар анхаармаар юм
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Tue Apr 17, 2007 4:55 pm

НБА-д нэг яригдсан шиг тоглогчдын цалингийн дээд хэмжээ тогтоох асуудлаар Еврoпын Холбоогоор орж яригдаж магадгvй гэсэн. Хэрэв тийм юм болвол Германы клубууд овоо баярлах байх даа.
Фрингс Бременд 2 сая орчим еврo жилд авдаг байсан бололтой /хэд хоногийн ємнє уншиж байсан болохоор ойролцоолж байгааг болгооно уу, мартчиж/, одоо Ювед очвол жилд бараг 6 саяыг тууна гэсэн.

Клозед гэхэд шинээр санал болгосон гэрээ нь жилийн 4 сая еврoны цалин гэсэн. Одоогийнхоос нь єсгєєд л тэр шvv дээ. Ингээд бодохоор явсан нь хамаагvй дээр.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Gooner » Tue Apr 17, 2007 4:58 pm

Брэмэн тийм ч их мөнгөтөй баян баг биш шүү дээ. Үүнээс илүү санал болгох нь юу л бол
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Tue Apr 17, 2007 5:01 pm

Бременд вокзал дээр нь маш том Клозегийн зураг байдаг юм байна лээ,... за дэмий юм уруу орох гэж байх шиг байна,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Breathe! » Tue Apr 17, 2007 6:36 pm

Энэ аватарууд нийлээд шууд л дайн санаанд орж байнашд.................. Эвгүй эвгүй харцууд, цэрэг эр, дайнд баларч яваа хүүхэд эмэгтэйчүд гэх мэт
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 10 » Wed Apr 18, 2007 5:48 am

Gooner wrote:Брэмэн тийм ч их мөнгөтөй баян баг биш шүү дээ. Үүнээс илүү санал болгох нь юу л бол


Энэ жил ч тэд тоглогчдынхоо цалинг дийлэхгүй балрах бололтой. Фрингс Клозэ нараас гадна сүүлийн үед гараанд гараад балладаг болсон хорват залуу бас явах юм шиг байна. Враньесыг Эвэртон, Тоттенхэм Москвагийн Динамо багууд авахаар алалцаад эхэлсэн гэнэ. Энэ 3 явбал хүч аймаар суларна л даа. Гэхдээ л Аллофс гэж нэг зэвүүн гар байхад Брэмэн хэзээ ч сөхрөхгүй. Миний мэдэхийн лав Аилтон, Пицарро, Измаил, Эрнст, Крштаич, Сталтери, Мику гээл үнэхээр чадварлаг гаруудыг багаасаа явуулсан. Одоо ингээд баларлаа гэхээр л оронд нь илүү гарнуу гэхээс дутахааргүй наймаа хийж чадаад байдаг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Wed Apr 18, 2007 4:56 pm

Аллофс нээрээ наймааг чадварлаг хийж байгаа юм даа. Тоглогчдын боломжийг их сайн таньдаг юм шиг байгаа юм. Энэ улирлын наймаа гэхэд л Диегo, Мертезакер, Алмеида, Воме гээд алаад хаялаа шд

Єчигдєр цомын хагас шигшээд Франкфурт Нюрнбегд 4-0 оор хусуулваа хєєрхий.
Саенко vндсэндээ баллаж байсан. Франкфурт шийтгээд тоглуулахгvй байгаа Штрайтгvй бол явах шинж алга.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Wed Apr 18, 2007 5:45 pm

Түүхэн дэх хамгийн анхны цомыг Нюрнберг авч байсан. Саенко ч нээрээ алж байна лээ. Нюрнбергт жил бүр л нэг лаг гар тодрох юм даа, даанч дараа жил нь тэгээд гэмтээд таарах юм. Минтал лигийн мэргэн бууч болчихоод гэмтсэн. Виттек орлоод бас л баллаж байсан, тэгээл гэмтчихсэн. Саенко л бүү гэмтээсэй билээ :)
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zizu » Sat Apr 21, 2007 12:52 pm

Бремен 3-1 Аахенийг хожижээ.:sad: Росенберг, Иенсен, Диего нар гоолджээ.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby zizu » Sun Apr 22, 2007 12:12 am

өө за за новш гэж 0-2 р Штутгартад нухуулчихаж....
Шальке бас 2-0 р Коттбусийг нухчихаж....
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Mojul » Sun Apr 22, 2007 12:52 pm

Бавари схан хожигдлоодоо
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Nomer 10 » Mon Apr 23, 2007 6:34 am

Шальке, Брэмэн Штутгарт хожоод нөгөө 2 оноо хэвээр л үлдлээ. Цомын финалд Штутгарт үлдсэн байгаа. Цомын аварга баг лигийн аварга болдог хачин тогтолцоо сүүлийн дөрөв таван жилд тогтчихоод байгаа. Энэ жил ч гэхдээ яах бол доо. Байерн Штутгартад хожигдоод АЛ-д орох эрхээс таван онооны дутуу боллоо. Дөрвөн тоглолтод 5 оноог гүйцнэ гэдэг хэцүү дээ. Ямар ч байсан аварга болох баг дээрх 3-аас тодрох нь тодорхой боллоо. Энэ 3-ын үлдсэн тоглолтууд:

Шальке:
Бохум Road
Нюрнберг Home
Дортмунд R
Бийлэфэлд H

Брэмэн:
Бйилэфэлд R
Хэрта R
Франкфурт H
Вольфсбург R

Штутгарт:
Гладбах R
Майнц H
Бохум R
Коттбус H

Эндээс харахад Брэмэн ганцхан тоглолт гэртээ хийх нь тэдэнд амаргүй байх ч тэд бүх 4 тоглолтоо хожиж чадна. Штутгарт бас 4 хожих боломжтой ч өмнөх 2-оо гүйцэхгүй. Шалькед хувь заяа нь өөрсдийнх нь гарт байна даа. Дортмунд талбай дээрээ тэднийг зовооно доо. Шальке энэ тоглолтод л хожигдвол тэгээд бүх юм дуусаа. Хөрш Дортмунд нь тэднийг дээд зэргээр үзэн яддаг тул аварга болгуулахгүйн төлөө бүхнээ гаргана. Хамгийн гол тоглолт энэ өдөр л болно доо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Apr 23, 2007 7:48 am

Энэ жил Бундэслига онцын сонирхолтой болж байгаа билээ. Байерн бараг л УЕФА капд бууж байгаа бол аваргын төлөө 3 баг алалцаж байна. Үүнээс дутуугүй сонирхолтой нь 10 баг хасагдахгүйн төлөө алалцаж байгаа. Ийм явдал Бундэслигийн дөч гаран жилийн түүхэнд огт болж байгаагүй гэдэг. Харж байхад энэ арван баг бүгд л ердөө ганц лидерийнхээ яаж тоглохоос хамаараад амжилт нь янз бүр байна. Энэ чухал хүмүүс хэн хэн бэ.

Хэрта - Пантелич, Серби, довтлогч

Тэр гоол хийхгүй л бол Хэрта дандаа хожигдож байгаа.



Коттбус - Раду, Румын, довтлогч

Тэр гоол хийнгүүт Коттбус хожоод байгаа. Хүснэгтийн 8-д байгаа багийн амжилтын гол түлхүүр.



Ханновер - Энкэ, Герман, хаалгач

Багаа гайхамшигтай тоглолтоороо аварч байгаа. Хаалгандаа тэр гоол алдсан л бол Ханновер хожигдож байгаа.



Хамбург - Ван дер Ваарт, Холланд, хагас хамгаалагч

Тэр талбайд үгүй бол Хамбургт хожил үгүй. Эсвэл талбайд гараад тоглолт нь гарахгүй бол тэд хожно гэсэн теором үгүй.



Бохум - Гэкас, Грек, довтлогч

Бундэслигийн мэргэн буучдыг 19 гоолоор манлайлж яваа түүний араас Бундэслиг бүхлээрээ хөөцөлдсөн. Хэд хоногийн өмнө Лэвэркузэн түүнийг эгнээндээ элсүүлсэн азтангаар тодорлоо. Түүний гоолуудын хүчээр л Бохум дээд ангилалд үлдэх тэмцэлд дүүжлэгдэн барин тогтож байна.



Вольфсбург - Марселиньо, Бразил, хагас хамгаалагч

Энэ багийн түүхэн дэх бүх үеийн хамгийн шилдэг наймаа. Өчигдөр түүнийг суулгангуут 2-1-ээр хожиж байсан хожлоо тэд Бохумд 3-2-оор алдчихсан. Дээрх Гэкасын оролцоо тун их байсан. Өмнөх тойрогт Майнц 2-1-ээр хожиж явах үед Марселиньо 2 гоол хийж 3-2-оор хожсон. Тэрний өмнөх тойргуудыг ухвал яг иймэрхүү статистикүүд гарна.


Дормтунд - Фрай, Швейцар, довтлогч

Фрай гоол хийхгүй бол Дортмунд хожил гээчийг бараг мартдаг.


Франкфурт - Аманатидис, Грек, довтлогч

Хэдий Такахара түүнээс 3 гоолоор илүү байгаа боловч тоглосон хугацаагаараа хол илүү. Грек эр коучтайгаа таарамж муудсанаас тун бага тоглож байгаа. Гэхдээ л долоон гоолтой яваа. Түүнийг байхгүйд багт нь тун хэцүү нь тоглолтоос тоглолтод харагдаж байсан.



Бийлэфэлд - Зума, Өмнөд Африк, довтлогч

Зума гэмтэлтэй эсвэл тоглолт нь гарахгүй байхад Бийлэфэлд дандаа хожигддог.



Аахэн - Шлаудрафф, Герман, довтлогч

Тэр гоол хийвэл Аахэн хожиж чаддаг, дор хаяж тэнцдэг.


Майнц - Зидан, Египет, довтлогч

Түүний онгод орвол Майнц балладаг. Харамсалтай нь бусад нь дэм болохгүй бол тэр хэчнээн гоолдсон ч тэнцэх юмуу хожигдоод байгаа. Тоглолт бүрийн өмнө багийнхан нь биеэ халааж байхад ганцаараа чихэвчний хөгжимтэй, гартаа ямар ч хамаагүй нэг сэтгүүлтэй, бэлтгэлийн хувцастайгаа 2 хаалганы 2 тор, 4 шон дээр очиж тарни уншдаг. Өнөөдөр тэр гоолдсон, багийн андынх нь гоол дотор шонгоос ойж орсон. Гоол болгоныхоо дараа коучаа заавал ирж тэвэрдэг. Өнөөдөр харин тохойноос нь дугтрангаа сэгсрэнэ лээ. Брэмэнтэй тоглохын өмнө хуучин багийнхнаа бүгдийг нь тэвэрсэн. Гоол оруулчихаад анх удаагаа коучаа тэврээгүй. Тоглолтын дараа Клоппоос Тэр таныг тэвэрсэнгүй, танд хармын сэтгэл төрсөн үү гэхэд Яалаа гэж дээ гэж инээж байсан. Зидан тун марзан залуу даа, түүний хууралт гэхдээ гайхалтай. Өнөөдөх гэхэд л манай Матайсеныг үнэхээр мангартуулсан.



Гладбах - Нойвилл, Герман, довтлогч

Тэр улиралд хамгийн багадаа л гэхэд 12, 13 гоол зоолттой хийдэг. Энэ улиралд гэмтээд эдгээр гоол нь ороогүй тул Гладбах доош унах анхны багаар тодорлоо. Сүүлийн хэдэн жилд асар их мөнгө зарцуулсан баг даа. Нэлээн хэдэн сайн тоглогчдыг овоо мөнгөөр авчирсан. 2-хон жишээ авахад л уржнан Миланд нэгэнтээ гялалзаж байсан дани эрийг, ноднин Аргентинаас Инсуаг авчирсан. Маш гоё стадионтой болсон. Үнэхээр сэтгэл татмаар баг даа. Даанч дээрээс уналаа. Гэхдээ ирэх улиралд буцаад ороод ирэх болтугай. Янсеныг ирэх улиралд Байернд харах байх.Эсвэл Испаний нэгэн том багт...
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby spain man » Mon Apr 23, 2007 1:41 pm

10 л намайг Бундест уруу татаад байгаарай :mrgreen: Үнэхээр гоё бичлэг байна
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests