Бундэслига 2006/2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby chukcha2002 » Sat Apr 28, 2007 5:15 pm

Хєєрхий Шальке хусуулчихлаа. Вердер одоо хожоод эхэнд гараад ирэхээр болчлоо. Харин єнгєрсєн дєрєвдэхэд Еспаньoлд хожигдсон, ирэх долоо хоногт дахиад тоглолттой, одоо бас айлын талбайд тоглоно энэ тэр гээд бас асуудал ихтэй. Адилхан хожигдож магадгvй юм шиг санагдчихлаа.

Шалькегийн хожигдсон тоймыг орой л харахаас, нєгєє гайхал Гекас гоол хийсэн байна лээ, 19 гоол хусчлаа. Арынх нь Макаай, Кураньи хоёр 14 гоолтой байсан.

Кураньи эхэлж мєргєж гоол хийсэн гэнэ, тэгээд Шальке хэсэг сулраад Бохум машиндчиж. Хаалга уруу ердєє 2 оновчтой цохиод 2 гоол. Шальке дараа нь нэлээн дайрсан ч аз дутcан гэнэ. Бас хоёр ч 11м цохилт шvvгч єгєєгvй бололтой.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby zizu » Sat Apr 28, 2007 11:45 pm

Өө хөөрхий манайхан Хамбургт нухуулчихлээ....За ингээд бүх юм өнгөрдөгийн бжээ... Ёстой новш новш новш.........................8+)
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Nomer 10 » Mon Apr 30, 2007 6:37 am

Бохум 2-1 Шальке

Олон жил үерхэж буй, хүүхдийнх нь эх бүсгүйтэйгээ хуримласан Курани тоглолтын салхийг хагалж сайхан мөргөсөн ч Бохум тэнцүүлж, улмаар нөгөө гайхал Гэкас хожлын гоолыг хийгээд хүснэгтийн манлайг өвдөг сөхрүүлчихлээ. Энэ залуу үнэхээр багийнхаа амьдралын баталгаа юм даа. Цаашдаа ер нь АБ гээд явья, улирал дуустал энэ үг их хэрэглэгдэх бололтой. 10 багийн 10 АБ байгааг өмнөх хуудсанд дурьдсан байгаа. Дараагийн өдөр болох Штутгарт Брэмэн 2-т энэ нь сайхан боломж. Энэ улирлаас эхэлж Бундэслигийн нэг тоглолт 5 дэхид болж байгаа билээ.


Майнц 1-2 Ханновер

Майнц дэндүү орой нойрноосоо сэрлээ. Талбайдаа гээд санаа амраад унтаж байгаад 2 гоол алдсан. Сүүлийн 10 минутад харин ёстой баллалаа. АБ Зиданы гоол бүх боломжийн ердөө ганц нь байлаа. 4 5 гоол орох том боломж байсийм даа, чааваас гэж. Освины Дрезденээс ирсэн Жованович цаг дуусахад нэг мунаг буудалт хийсэн ч орсонгүй, цаг дуусах нь тэр. Өмнөх тоглолтод Хамбургыг талбайд нь дээрэлхэж хожиж яваад цаг дуусахын өмнө гоол алдаад тэнцсэн нь тэднийг ирэх улиралд доош оруулах хамгийн гол хүчин зүйл болсон. Уг нь онолын хувьд боломж байгаа ч Штутгарт Байерн 2-той тоглох тул худлаа биз ээ. Майнцын хувьд энэ улирлын хуваарь дэндүү харгис таарсан. Брэмэны дараа Лэвэркузэн, Шальке, Хамбург, Штутгарт, Бавари гээд дан томчуул таарсан. Тиймээс талбайдаа Ханноверыг заавал хожих ёстой байлаа.


Дортмунд 2-0 Франкфурт

АБ Фрай хос морь хөтлөөд багаа бараг дээд лигид үлдээчихлээ. Айнтрахтын АБ Аманатидисийн өчнөөн гоё цохилт гоол болох тун дургүй байлаа, чи оруулахгүй бол би оруулий гэдэг хөлбөмбөгийн бичигдээгүй дүрэм үйлчилчихлээ.


М'Гладбах 0-1 Штутгарт

Хилбертын гоол Бенцийн нутгийнхныг аварга болох бодит боломжид маш ойрхон аваачлаа. Гладбах гэрийн нохойн сүүл өөдөө гэдэг шиг байсан ч ТВ9-ийн ах хүүгийн хэлдгээр Хөлбөмбөгийн бурхан минь, та хаана байнаа л гэмээр байлаа хаха.


Байерн 1-2 Хамбург

Аварга том улаан Камазны мотор нь цохьчихжээ. Талбайд ямар ч идэвхгүй байлаа. Бөөн бужигнаанаас Пицца эхэлж гоолдсон уг нь. Гэхдээ энэ дайралт бол аймаар байсан. АБ Ван дер Ваартын гоол жинхэнэ тас. Тэдний хаалгыг шаттал буудсанаараа Би танайд очихгүй гэдгээ ил тод зарлалаа. Энэ тойргийн Бундэслигийн магадгүй Европын хамгийн шилдэг гоол. Тоглолтын дараа тэр Тийм ээ, маш сайхан гоол байсан, гэхдээ Байерны эсрэг гээд бодохоор шал өөр л дөө гэж ёжилно лээ. Бэкэнбауэр тэргүүтэй Баваричуудын аазгайг хамгийн их хөдөлгөж байгаа залуу даа. Байерны Хамбург руу жийсэн Герреро жокероор орж ирээд хожлын гоолыг хийсэн, Лусио дагаж гүйгээд барсангүй. Бас л харууштай сайхан гоол байсан даа, 16-ын шугамнаас нам авсан. Гоолоо оруулчихаад буланд очоод багшдаа загнуулсан хүүхэд аятай доошоо харж зогсоод л хэхэ. Энэ залуу ч сүүлийн үед баллаж байна даа. Миний мэдэхийн 4 5 удаа сэлгээгээр орж ирээд гоолдож байна, ноднингийн Байерны Шолль шиг л байна. Байерны Зальцбург руу үдсэн Циклер дээр үед жокердож алдаг байсийм байна лээ, Бундеслигийн бүх үеийн манлай нь гэнэ лээ. Аллианц Аренад Байерныг 2 удаа хожсон анхны багаар Хамбург ийнхүү анх удаа тодорлоо. Тоглолтын дүн шударга гэхэд дэндүү шударга үр дүн байв. Хамбург дээд лигид үлдэх алхмаа нэр төртэйгээр хийсэн бол Байернд перестройка болох нь улам бүр тодорхой боллоо. Багийн удирдлагууд зарим тоглогч сүүлийн боломжоо ашиглаж чадсангүй гэнэ лээ. Тэр хүмүүс нь талбайд дахиж гарахгүй бололтой. Ирэх тоглолтод Браццо ван Бойтен 2 торгуулиас болж тоглохгүй, тэгэхээр Оттмар залуучуудын багаасаа 2 3 хүүхэд авч явж таарах шиг. 8 тоглогч солигдоно гэхээр цоо шинэ Байерныг ирэх улиралд бид харах нээ.


Аахэн 0-4 Хэрта

Нийслэлийн баг илэрхий яллаа. Эхний үе 0-2-оор өндөрлөсөн. 3 дэх үед АБ Пантелич гоолдсон нь тоглолт хэрхэн дуусахыг хэлээд өгцөн.


Нюрнберг 1-1 Вольфсбург

Аугэнталер Кржиновек 2 хуучин багийнхаа эсрэг үзлээ. Польш эрийн гоолд өгсөн АБ Марселиньогийн пассын урныг хэлэх үү, асар холоос өгсөн гэхэд яг л хөлд нь аваачих юм даа. Гэхдээ удалгүй Клубын энэ улирлын хамгийн шилдэг тоглогч болох Саэнкогийн пассаар Вольф гоолдож тэнцүүлсэн. Цаашдаа тооны харьцаа өөрчлөгдсөнгүй, 1-1-ээр тоглолт дууслаа. Аугэнталерын баг амьд үлдэх чухал алхмаа адармаатай багийн талбайд хийж чадлаа.


Бийлэфэлд 3-2 Брэмэн

Аль аль нь довтолж тоглодог баг билээ, хүлээж байсан шиг сайхан хурц тоглолт болсон. Бийлэфэлд эхэлж гоолдсон ч Клозэ зүтгэсээр байгаад тэнцүүлж чадсан. Байерны удирдлагатай нууцаар уулзсаны дараа Эспаньолтой тоглож байхад фэнүүд нь Бидэнд Байерны гахай хэрэггүй хэмээн дуулж байсан. Хэрэг үүгээр дуусахгүй бололтой, холбоо үүнийг мөшгөөд эхэлж. Англид иймэрхүү хэрэг бараг саяар авахуулдаг, юу болохыг харж л сууя. Гэхдээ л Клозэ ямар ч байсан гоолоороо нэг хариулт хэлчих шиг боллоо. Бийлэфэлд дахиад оруулсан ч Брэмэн дахиад л тэнцүүлэв. Гэсэн ч Бийлэфэлд дахиад л хусчихлаа. Брэмэнд энэ удаад дахин тэнцүүлэх чадал байсангүй. Диегогийн тоглолт гарсангүй нь гол нөлөөг үзүүлчих шиг боллоо. Сүүлийн үед тэр багийн анд, хөрш, нутаг нэгт Нальдотой Вэрдэр Брэмэн Германы аварга хэмээн дууг дуулж студид цаг өнгөрөөж байгаагийн гор нь гарч байгаа гэлтэй. УЕФА цомоос бараг мултарч байгаа бол Бундэслигийн аварга болох маш том боломжоо бараг л тавиад туучихлаа даа.

Коттбус 2-1 Лэвэркузэн

АБ Раду эхэлж гоолдсон ч Кийслинг тэнцүүлж чадсан. Гэсэн ч Айглер тооны харьцааг дахин өөрчилж чадсанаар умардын баг дээр үлдэх том шаанстай боллоо.


Ингээд 31 дэх тойргийн тоглолтын ялагчаар Штутгарт(Шалькед ганцхан оноо дөхөж очсон), Хамбург, Бийлэфэлд, Коттбус(бүгд дээр үлдэх боломжоо ихэсгэсэн) гэсэн багууд тодорсон бол ялагдагчаар Бавари(ЧЛ-ын эрхийг бүрмөсөн алдсан), Шальке(Аваргалах байр суурь нь ганхсан) гэсэн багууд нэрлэгдлээ.

Ингээд Испаний лиг шиг тэргүүлэгч 3 баг 62, 61, 60 гэсэн оноогоор цуварч байгаа бол Бавари Валенси шиг 4-д байна, гэхдээ тэднээс ялгаатай нь 3-д байгаа багаасаа 4 биш 7 оноо дутуу, мөн тэдэн шиг 7 биш 3-хан тоглолт хийнэ, ЧЛ-д орох эрхгүй болсон.

Tabelle
Pl. Verein Sp. g. u. v. Tore Diff. Pkte.
1 FC Schalke 04 31 19 5 7 50:29 21 62
2 VfB Stuttgart 31 18 7 6 54:34 20 61
3 Werder Bremen 31 18 6 7 69:37 32 60
4 Bayern München 31 16 5 10 46:37 9 53
5 1. FC Nürnberg 31 10 15 6 40:29 11 45
6 Bayer Leverkusen 31 13 6 12 48:44 4 45
7 Hertha BSC 31 11 8 12 45:47 -2 41
8 Energie Cottbus 31 11 8 12 37:42 -5 41
9 Hannover 96 31 11 8 12 38:44 -6 41
10 Hamburger SV 31 8 15 8 37:34 3 39
11 VfL Bochum 31 11 6 14 42:47 -5 39
12 Borussia Dortmund 31 10 8 13 36:41 -5 38
13 Arminia Bielefeld 31 9 9 13 41:45 -4 36
14 VfL Wolfsburg 31 8 12 11 35:39 -4 36
15 Eintracht Frankfurt 31 7 13 11 39:55 -16 34
16 Alemannia Aachen 31 9 6 16 44:60 -16 33
17 1. FSV Mainz 05 31 7 10 14 29:50 -21 31
18 Borussia M'gladbach 31 6 7 18 22:38 -16 25
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Apr 30, 2007 6:59 am

За ингээд 3 тоглолт дутуу байхад нэг анализ хийх гэж оролдий.

Аваргалах багийг гэхдээ шууд нэрлэж чадахгүй нь. Багууд өөрсдөө амь нас нь дээсэн дөрөөн байгаа үед тоглолт бүртээ хамаг шазуураа зуун үзэж байгаа нь томчуудад их төвөг удаж буй. Бохум Бийлэфэлд 2-ын тоглолт ч үүнийг баталлаа. Брэмэн гэхдээ аваргалах эрхээ бараг л алдчихсан болов уу, тэд аваргалий гэж бодож байсан бол бүх тоглолтоо хожих хэрэгтэй байсан. Штутгартыг Гомезын дараа Бокаг тоглохгүй болонгуут цом тэдний хувьд худлаа болжээ гэж бодтол санаанд ормооргүй тоглолтыг хийсээр. Хэрэв Шальке Дортмундын талбай дээр хожигдох эсвэл тэнцвэл тэд аваргалах боломж гэнэт бий болоод ирлээ.

Лэвэркузэн өнөөдөр хожигдсоноор Нюрнбергийг гүйцэж чадсангүй. Гэхдээ Нюрнберг цомын тэмцээнээс УЕФА-ын эрхээ авцан тул энэ 2 баг 2-уул хөөрхий Баваритэй нэгдээд 3-уул УЕФА цомд хөтлөлцөөд явж дээ. Байерн УЕФА цомд буух нь тодорхой болсон, өчигдөр улирлын 10 дэх ялагдлаа хүлээсэн. Тавиад жилийн өмнө л ийм юм болж байсан гэнэ лээ. Хитцфелд Би дасгалжуулагчаар 23 жил ажиллахдаа ийм хүнд байдалтай таарч байгаагүй гээл, энхрий хайрт Кааныгаа шүүтжлээл. Каан коучтайгаа санал нэгтэйгээр миний үзсэн хамгийн хэцүү мөч гээл. Би яг одоо юу бодож байгаагаа хэлбэл багаас шууд хөөгдөнө гээл. Магат Баллак 2 л ханцуй дотроо инээж суугаа даа. Ямар ч байсан энэ улирал цээжээ дэлдэж байдаг Байернд том сургамж боллоо доо.

Хасагдах багуудын тухайд гэвэл Хэрта, Коттбус, Ханновер, Хамбург, Бохум, Дортмунд гэсэн багууд тун чухал хожлуудаа авснаар 2-р давхарт үлдчихсэн гэхэд бараг болно. Бийлэфэлд Вольфсбург 2 ч гэсэн хасагдах ёсгүй багууд. Доороос Гладбах нэгэнт ойлгомжтой болсон. Майнцад 3 тоглолтын 2 нь асар хүчтэй багууд байгаа тул 6 оноо тэндээс авна гэж үгүй, тэгэхээр нэг багаар нь бараг л тодорчихлоо доо. Үлдсэн нэг суудлын төлөө Франкфурт Аахэн 2 л алалцах болж дээ. Ирэх вийкэндээр болох хоорондын тоглолт нь л бүхнийг шийдэх болов уу.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Mon Apr 30, 2007 9:30 am

Шалкег нухуулчихаар харамсаад байсан аз болж Бремен нухуулжээ... Бремен Байрн 2 л түрүүлэхгүй бол Штутгар Шалке ялгаа алга... гэхдээ Шалке ингэж сайн тоглож ирсэнийх одоо энэ эрчээрээ дуусгаасай гэж бодож байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr S » Mon Apr 30, 2007 1:04 pm

Гамбург-н Рост бага аварч бна лээ...... сүүлд Санта Круз-н мөргөлтийг сайхан хаасан.............
Ван Дэр Ваартыг цохилт ч үнэн галзуу.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby chukcha2002 » Mon Apr 30, 2007 3:53 pm

Вердер ингэх гээд байсан юмаа,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby UNIVERSE » Mon Apr 30, 2007 3:55 pm

Шалке түрүүлээсэй.. бараг түрүүлчих байх гэж найдаж байна.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby JSP » Mon Apr 30, 2007 6:08 pm

Zugeeree manai Werder turuulne. Sanaa zovoh hereggui. Yaahav uchigdur uneheer saihan bolomj aldsan. Gehdee ulirliin etsest turuuleh ni todorhoi. Harin Schalke haramsaltaigaar avargaa aldah bolov uu daa.
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby zizu » Mon Apr 30, 2007 7:12 pm

Цаст уулын цагаан барс. цагаа болхоороо шоргоолжинд бариулнаа гэж....:sad:
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Gooner » Tue May 01, 2007 8:55 am

Вэрдэр лигтээ гол нь биш УЕФА Капд л хамаг анхаарлаа хандуулаасай гэж бодох юм. Лигийн саяхан хүртсэн болохоор одоо арай өөр томоохон юм горилох хэрэгтэй шд
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 10 » Tue May 01, 2007 9:58 pm

УЕФА цом бол Бундэслигийн аваргын хажууд юу ч биш ш дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun May 06, 2007 12:38 pm

Германы аваргын 32-р тойрог

Ханновер 2-0 Коттбус

Тоглолтын үеэр тоглогчдод адармаатай байсан байх даа. Нэг нь улаан, нөгөө нь ооранж өнгөтэй хувцастай. Хальт харахад бараг л ялгагдахгүй харагдмаар. Улаан хувцастай баг нь гэхдээ илүүрхсээр хожлоо. 6 тоглолт дараалан ялалт гээчийг мэдэхгүй тэр дундаа дараалж 3 хожигдоод хасагдах зоонд асар хурдтай ойртож байсан ханноверчууд сүүлийн 3 тоглолтоо бүгдийг хожсоноор Лэвэркузэнтэй УЕФА цомын төлөө алалцахаар болчихлоо. Гэнэт л долоо руу ороод ирэх юм аа, ямар ч аюултай савалгаатай жил вэ.


Гладбах 1-1 Байерн

2 баг цагтаа жинхэнэ халуун ривалууд байлаа. Бэкэнбауэрын эсрэг дэлхийн хөлбөмбөг дэх бүх үеийн хамгийн шилдэг 10 номерын нэг гэгддэг, Реал Мадридын од асан, өдгөө Германы төв телевизийн хөлбөмбөгийн эксперт болон хувийн хэвлэлийн агентлагийн эзэн Нетцер тоглож байх үед 2 багийн тоглолт Европ тивийн анхааралд байдаг байжээ. 60-аад оны сүүлээс эхлэн дараалсан 9 жилийн хугацаанд энэ 2-ын урд гишгэх баг байгаагүй гэдэг. Бавари тэр үед 4 түрүүлж байсан бол Гладбах 5 цомыг нь авч байсан. Өнөөдрийн тоглолт ч мэдээж халуун боллоо. Макай эхэлж гоолдоод удалгүй тэнцүүлэх шахсан ч Гладбахын хаалгач тийм юм хийлгүүлсэнгүй. 2-р үед харин эзэн баг дарамталсан. Багийн бүх үеийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа гэгдэн 4 саяар ирж байсан Аргентины Инсуа 2 боломжоо ашиглаж чадсангүй, чадсангүй ч гэж азгүй байлаа гэвэл зохих байх. Нэг дээр нь бөмбөгөн дээр бүжиглэх гэдгийг үзүүлсэн. 2-р үе эхлээд Клюге тэнцээний гоол хийгээд цааш гоол оролгүй байсаар тоглолт 1-1-ээр өндөрлөлөө. Энэ гоол дээр Боруссиа парк доргиж байлаа. Клюге ван Бойтеныг сэнсэртэл нь бүжиглээд дараа нь таклдахаар ирсэн хамгаалагчийг хөөрхөн тэрүүхэндээ дахиж аргалаад баруун буланд торноос хярвас үнэрттэл хуссан. Рэнсинг хэчнээн сунаад ч хүрсэнгүй. Энэ лав энэ вийкийн шилдэг гоол болно биз ээ. Каан гэртээ үлдсэн гэсэн. Тиролын мисс австри хүүхэнтэйгээ болиод сэтгэлийн дарамтад унав уу эсвэл Оттмар авч явсангүй юу бүү мэд. Энэ тоглолтод боломжууд нь гоол болоод байсан бол 2 талаас дор хаяж арван гоол орох байлаа. Тоглолтын дараа Хөнэсс баагий Шинэ улиралд маш их хөдөлгөөнтэй наймаа хийнэ, үүнийг Руммэнигге Хөфнер(Байерны удирдах зөвлөлийн гишүүн) бид 3 л мэднэ, Бэкэнбауэрт хамаагүй гэж авна лээ.


Вольфсбург 0 - 2 Дортмунд

Дортмунд хожсоноор дээр үлдэх нь ойлгомжтой боллоо. Түүх гэж түүх л байх юм. Смоларек өмнө нь энэ багтай 5 тоглохдоо 5 гоол хийж байсан, өчигдөр 6 дэхдээ 6 дэхээ хийлээ. Ирэх улирлаас 2 баг Климович энэ 2-ыг харанхуй солилцоно гэсэн шуум бий. Нэмэлт цагт Валдез гоолдсоноор Дортмунд дэх анхны гоолоо улирал дуусах гэж байхад хийлээ. Гоолныхоо дараа тэр асар их баярлана лээ. Гоол оруулахын амт шимтийг би өчнөөн мэдэрч дассан байсан, тэр мөчөө дахин санасандаа баяртай байна гэж ярина лээ.


Шальке 1 - 0 Нюрнберг

Тоглолтын дүн ядруухан мэт харагдаж байгаа ч энэ 3 оноо бол хөх цагаануудын хөдөлмөрийн хөлс. Хавьгүй илүү бярдан тоглосон юм тэд. Эхний үед 2 талаас нэг нэг осолтой цохилт хийсэн ч хаалгачууд нь багаа аварсан. 2-р үед гэрийн эзэд баллаж тавьсан. Куранигийн мөргөлтийг Хамит Алтинтоп бэлдэж өгсөн. Бэлтгэл дээрээ энэ үйлдлийг тэр 2 өчнөөн давтсан гэнэ лээ. Баруун тугны наахнаас гол руу хаяж мөргүүлсэн, яг л миний ПЭСоккер дээр хамгийн их хийдэг довтолгооны хувилбар байсан. Гоолныхоо дараа тэврэлдээл.


Штутгарт 2 - 0 Майнц

Бенцийн нутгийнхан аймаар байнаа. Сүүлийн 4 5 жил лигийн аварга болсон баг давхар цохилт хийж байгаа. Цомын финалд үлдээд байгаа тэд буухиаг үргэлжлүүлэх юм биш биз. Эхний гоолыг Португалийн шигшээгийн Мэйра хийсэн, 2 дэхийг нь Хилберт. Хилберт гэдэг залуу Гомезыг тун сайн орлож байна даа. Түүний гоолыг экс Майнц да Силва перфект бэлтгэсэн. Энэ залуутай Штутгарт явахын өмнөхөн нь Брухвег стадионы гадна таарч эхнэрийг нь гуйж байгаад камераа өгөөд хүүг нь дундаа оруулаад патиараа татуулж байж билээ. Бразилын шигшээ даанч босго өндөртэй юм даа. Энэ жил явж явж хамгийн зэвүүн наймааг чимээгүй байж байгаад Штутгарт хийжээ дээ, тоглолтод тодорхой анализ хийдэг энэ жижиг залуугаас гадна ЗЯЭргийн Бока гэж бас нэгэн хөдөлгөөнтэй жижиг эрийг авсан. Дэлхийн аваргаар бужигнуулсан 2 мексикийг авсан. Фарнеруд ирээд давгүй тоглолтыг харуулж байгаа. Лаут Штреллер гэсэн 2 довтлогч нь бас ч гэж хоосонгүй гарууд.


Франкфурт 4 - 0 Аахэн

Аахэн 2 тоглолт дараалаад 4-0-дуулж хасагдах зоо руу бараг орчихлоо доо. Зөвхөн Аманатидис - Аахэн гэсэн тоглолт л 5-0 гэж өндөрлөх байлаа. Шон оноол, хөндлөвч оноол бас баруун шонгоос ойж зүүн шонд очсоноо буцаж гараал. Дортмундтай тоглоход л түүний бөмбөг орох дургүй байсан билээ. Өчигдөр бас л адил. Франкфурт дээд лигид үлдэх алхмаа бараг л хийчлээ дээ.


Хамбург 0 - 3 Бохум

УЕФА цомд орохын тулд Хамбург үлдсэн бүх 3 тоглолтдоо хожно, үүний тулд шинэ дэвсгэр хэрэгтэй хэмээн зүлгээ сольсон билээ. Гэтэл энэ нь эсрэг багт нь амжилтыг дуудаж. Бохум бараг л 3 дайраад 3 гоолдсон бол Хамбург 10 дайраад ч гоол орсонгүй, сүүлдээ нервтсэн ван дер Ваарт сэлгээгээр суусан. Гайхал Гекас эхний гоолыг хийсэн, ингээд 20 гоолоор лигийг тасархай тэргүүлсэн байраа хадгалсаар. Түүний гоол яг л Рүүдийг маань санагдуулав. Хаалганы өмнө бөмбөг аваад нэг хамгаалагчийг хуураад эсвэл авуут шууд л өршөөлгүй, хайр найргүй, хүйтэн цэвдэг бөгөөд асар тэсрэлттэй цохино гэдэг бол Рүүдийн нэрийн хуудас. Гекас яг тэгж цохилоо. Макайг Бундэслигад ирсний дараа бүгд л түүнийг гайхан биширч, домогт "Үндэсний бөмбөгдөгч"-тэй зүйрлэж байлаа. Тэр ч Мюллерын хөдөлшгүй мэт рекордоос заримыг нь эвдсэн. Гэтэл өнөөдөр Гекасыг түүнтэй зүйрлүүлж байна. Даруухан грек залуу харин бүрэг дуугаар Намайг Мюллертэй харьцуулж яаж болохов, гоол бэлддэг багийнхандаа баярлаж явдаг гэнэ лээ. Өчигдөр Бохумын 2 дэх гоолыг бэлдэж, 3 дэхийг нь хийсэн Мисимович ирэх улирал Нюрнберг явна. 2 гол хүнээ алдсан Бохум дараа жил доош унах байх даа.

За ингээд Шальке 65, Штутгарт 64 оноотой явна. Өнөөдөр Брэмэн Хэртаг талбайд нь хожиж чадвал 63 оноотой болно. Аллофс манайх дуугүй байж байгаад тэр 2-оос цомыг хулгайлна гэж авна лээ. Хэрэв өнөөдөр хожигдвол хамгийн их буруутнаар Клозэ тодрох болно. Сүүлийн нэг хоёр сар яг чухал тоглолтууд болох үеэр тэр багаасаа явах яриаг гаргаж, дотоод уур амьсгалыг эвдчихсэн. Уг нь тэдэнд аваргалах боломж хамгийн их байсан юм, Шальке Линкольн 5 тоглолтоор торгуулах үед дараалаад баахан паакталсан, тэр үед нь гүйцэж чадаагүй нь тэдний буруу. Явж явж Клозэгийн буруу, өвлөөс хойш бүр гоолдохоо ч мартчихсан.

Өнөөдрийн нөгөө нэг тоглолт гэвэл Лэвэркузэн Бийлэфэлдийг талбайдаа хүлээж авна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Sun May 06, 2007 3:28 pm

2004 онд Сери А-д Милан тvрvvлэхэд Шева улирлын сvvлйин хэсэгт хэд хэдэн тоглолтонд 2-1, 1-0 оор хожиход шийдвэрлэх гоол хийж байж билээ. Єчигдєр Кураньигийн хожлын гоолыг хараад яг тэр санаанд орж ирсэн. Аварга болчихоосой, хажуугаар нь Штутгарт бас аварга болчихвол ч зvгээр юм шиг. Бас Вердер байна, хэхэ. Аваргын тєлєє хачин юм болох нь ээ.

Франкфурт Штрайтыг ирэх улиралд алдчиж байгаа юм шиг байна, уг нь гол мотор нь байсым даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Mon May 07, 2007 10:39 pm

Хэрта 1 - 4 Брэмэн

Аяксын банзыг халааж байсан залуу Бундэслиг дэх анхныхаа хэт трикийг хийлээ. Брэмэн ингээд титмийн төлөө чаргууцалдан үлдлээ.

Лэвэркузэн 1 - 2 Бийлэфэлд

Бүтэн сайнд зочин багууд хождог өдөр байжээ. Хамбургээс ирсэн Барбарэз тэнцүүлсэн ч зочид дахиад гоолдчихсон. Тэр гоол энэ вийкийн шилдэг гоол болно биз ээ. Ирэх улирал Рэдс руу явах Воронины гоол орох тун дургүй байлаа, уг нь аймаар л юмнууд хийгээд байсан. Лэвэркузэн тун азгүй байлаа.

Ингээд 2 тойрог дутуу байхад Шальке 65, Штутгарт 64, Брэмэн 63 оноотой байна. Ханновер хэд дараалж амжилттай тоглосноор Лэвэркузэнээс ердөө 1 онооны дутуу УЕФА цомд орох боломжтой болоод ирлээ. Хасагдах багаар Глбадбах Майнц 2 тодорхой болсон. Үлдсэн нэг торгуулийн төлөө 4 баг алалцан байна. Ирэх хагас сайнд болох Аахэн - Вольфсбургийн тоглолт ихийг өгүүлнэм буй заа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun May 13, 2007 10:09 am

Бундэслига 33 дэх тойрог.


Коттбус 0 - 3 Байерн

Макай, ван Бойтен Санта Круз нар гоолдоод хожлоо. Менежер нь бид цомыг зүгээр л зээлдүүлж байгаа, ирэх жил буцааж авна гэж томроол. Тэр ч яахав, Аваргуудын лигид орохгүй шд нөхөр Хөнесс.


Нюрнберг 0 - 2 Хамбург


Ван дер Ваартын хаалттай цохилтын янзтайг хэлэх үү. Яролим 2 дэх гоолыг хийгээд Хамбург айлын талбайд хожлоо. 9-р байр луу ороод ирсэн.


Хэрта 2 - 3 Лэвэркузэн

Лэвэркузэны ахмад гол хүн байлаа. Шнайдер эхний гоолыг бэлдсэнээс гадна шийдвэрлэх гоолыг пеналтигээс хийж багаа ялалтад хүргэлээ. Ливерпүүл уруу богцоо ганзагалаад одох Воронин 1-1 байх үед тэргүүлэх гоолыг хийсэн. Нюрнберг хожигдсон тул тэд хожсоноор 48 оноогоор 5-р байр луу ороод ирсэн. Нюрнберг холбооны цомоос УЕФА-ийн эрхээ авсан тул тэд долоод байгаа 44 оноотой Дортмундаас 4 оноо илүү. Энэ нь ирэх улиралд УЕФА цомд тэд баттай орох боллоо гэсэн үг.


Бийлэфэлд 3 - 1 Ханновер

Лэвэркузэнээс нэг оноо дутуу байсан Ханновер УЕФА цомд орох бидний шинэ зорилго гэж байсан ч нам тавиуллаа. Одоо зөвхөн УИ цомд багтахын төлөө л дайтах үлдэж дээ.


За ингээд хасагдах гэж байгаа болон аваргалах гэж өрсөлдөн буй багуудын тоглолтын үр дүнг хэлэлгүйгээр конференц маягаар мэдээлий.

Майнц - Гладбах Аахэн - Вольфсбург

Гладбах хасагдах нь бүрэн тодорхой болсон. Вольфсбург 36, Аахэн 33 Майнц 31 оноотой явж байгаа. Майнц тоглолтын эхнээс дошны боссууд гэсэн шиг аашилсаар эхний үеийг 2-0-оор дуусгав. Энэ үед нөгөө талд гоолгүй дууслаа. 65-72 дэх минутын хооронд 3 гоол оров. Үүнээс нэгийг Майнц, хоёрыг Аахэн хийсэн. Ингээд Вольфсбург 36, Аахэн 36, Майнц 34 оноотой боллоо. Дээр үлдэх нэг эрхийн төлөө алаан болох нь тодорхой болж байна. Гэтэл...

...гэтэл Вольфсбург цаг дуусахаас өмнөхөн 4 минутад 2 гоол хийчих нь тэр. Бүтэн тоглолтын турш давамгайлсан Аахэны фэнүүд уйлаад л. Вольфсбург 37, Аахэн 34, Майнц 34 оноотой болон тоглолтууд өндөрлөх нь тэр ээ. Гоолын зөрүүгээр Вольфсбург(-6) нөгөө 2-оосоо 12-оор бага тул хасагдах багууд бүрэн тодорчээ гэж баталгаатай хэлж болноо. Вольфсбург дээдсийн хүрээлэнд үлдэж чадлаа. Дасгалжуулагч Аугэнталер гэсэн хэдий ч багаасаа хөөгдөх нь ойлгомжтой болчих шиг. Тэр тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр Дэндүү олон асуулт, дэндүү олон хариулт байгаа, би асууж би хариулна гэж хэлснээ хэдэн асуулт өөртөө тавьж өөрөө хариулчихаад 2 талдаа суух багийн менежер спортын захирал 2-оо орхиод өрөөнөөс гарсан. Нөгөө 2-ынх нь царай сонин болоод хоцорсон доо.

Майнц 3-0-оор хожиж дээд лиги дэх сүүлийн гэрийн тоглолтоо сайхан үдлээ. Тоглолтын дараа дасгалжуулагч Клопп цэнгэлдэхэд багтаж ядан чихэлдсэн фэнүүддээ хандан ямар ч хүнд үед цуг байсанд нь талархаад тун удахгүй буцан дээш орж ирэхээ амлан байхыг нь харахад өөрийн эрхгүй самсаа шархирч суув. Зиданыг дэндүү орой авлаа л даа тэд. You'll never walk alone хэмээн дуулалдах улаан хувцаст фэнүүдийн хайранд уярсан Зидан асгаруулаал. Гоолныхоо дараа шуун дээрээ Майнц гэж бичсэнийгээ фэнүүддээ харуулж байсан. Өвлийн цонхноос өмнө ирсэн бол дээр үед айдаггүйгээ авдрандаа хийх байсан юм. Майнцад ирээд 15 тоглолтод 13 гоол хийсэн энэ залууг ирэх жил эгнээндээ элсүүлэхээр Хамбург хамаг анхаарлаа тавьж буй. Аахэн бас л дур булаам баг сан, дээд лигид түр буудаллаа даа. Дараа жил дээшээ орж ирэх болтугай.


Дортмунд - Шальке Брэмэн - Франкфурт Бохум - Штутгарт

3 баг сүүлийн өдрөө хүртэл алалцсан түүх 1992 онд болж байжээ. Сүүлийн тоглолтын өмнө Франкфурт, Штутгарт Дортмунд гэсэн дараалалтай байсан ч сүүлийн тойрогт Франкфурт Ростокт хожигдсоноор Лэвэркузэныг талбайд нь 2-1-ээр хожсон Штутгарт аварга болж байж. Үүн шиг түүх давтагдах юм биш биз, энэ жил.

Шалькегийн 10 мянган фэн хотын гудмаар алхаал, битүү хөх. Дормтундын 5 мянга мөн адил, нилийсэн шар. Хөлбөмбөг гэгч ямар ид шидтэй вэ. Фэнүүдийн сэтгэлийг яагаад соронзон мэт татдагийг бүрэн тайлбарлахад амаргүй. Шалькегийнхэн Дортмунд явах билет олж чадаагүй фэнүүддээ зориулж дэлхийн аваргын үеэр байсан шиг нийтийн том дэлгэц зоосон гэнэ лээ. Шалькегийн фэнүүд 3-хан минутын дараа учиргүй их хөөрөн баясав. Тэдний тоглогчид гоол хийсэнгүй ээ. Эсрэг талаас нь автогоол ч орсонгүй. Өөр зүгт гоол орсон аж. Бохум Штутгартад гоолджээ. Брэмэны фэнүүд ч мөн адил бөөн баяр. Гэтэл тэд 10 минутын дараа өөрсдөө хачин царайллаа. Франкфуртын Аманатидис Брэмэны урагш хэт түрэн орсон хамгаалалтын онгорхойг ашиглан харууштай гоол хийсэн. Шалькегийн фэнүүдийн хувьд баяр дээр баяр болсон нь мэдээж. Штутгартынхан ч гэсэн мэдээж баахан орилолдоон. Дахин 10 минутын дараа тэд улам илүү орилолдлоо. Хитцлспергер Бохумд тэнцээний маш үзүүштэй гоолыг хийжээ. Галзуурмаар юм, дахиад 10 минутын дараа хаа нэгтээ гоол орсон бололтой. Брэмэны Хант тэнцүүлчихжээ. Солиормоор юм, дахиад л 10 минут дахиад л гоол. Энэ удаад бүр хамгийн их аазгайг хөдөлгөсөн гоол. Мэдээж Дортмундын гоол. Хамит Куранид сулхан дамжууллаа, маш сул шүү. Курани ч хурдан очиж авахыг бүрэн шамдсангүй. Мадридыг зорих Метцелдер дундуур нь таслан ороод баруунаар гүйсээр төв рүү хаялаа. Фрай 2 хамгаалагчаас түрүүлэн хүрч хатгаад ГООЛ. Энэ гоол дээр бүх 3 стадион буцалж байлаа. Шалькегийн өрсөлдөгч 2 баг нь бол мэдээж. Гэтэл тэднээс илүү гарна уу гэхээс дутахгүй баярлалдан буй нь Сигнал Идуна Паркт цугласан 80 мянган үзэгчийн дийлэнх нь буюу хар шар хувцастангууд. Учир нь Дортмундын фэнүүд Баваригаас илүү Шалькег үзэн яддаг билээ. Та нар хэзээ ч Германы аварга болохгүй гэж дуулаад л. Шалькегийн экс менежер өөр хүүхэн лүү ширтээд байхаар нь авгай нь Зөвхөн хар, хүрч болохгүй гэж хэлдэг реклам зурагтаар цацраад удаж буй. Дортмундын фэнүүд аваргын тавган дээр яг энэ үгийг нь бичээд өргөсөн байлаа. Дээрх гоол бол энэ өдрийн хамгийн дуулиантай гоол гэдэг нь маргаангүй. Штутгарт энэ гоолоос 2 минутын өмнө 2 дэх гоолоо алдсан тул салхи Брэмэн лүү үлээгээд эхлэх нь тэр. Хагас үе дууслаа.

Дортмунд 1-0 Шальке, Брэмэн 1-1 Франкфурт, Бохум 2-1 Штутгарт.

Шальке 65, Штутгарт 64, Брэмэн 64 оноотой болчихжээ. Шалькегээс ямар ч тоглолт гарахгүй байлаа. Энэ хэвээрээ бол тэд хожигдох нь ойлгомжтой ажээ. Тиймээс нөгөө 2-ынх нь хувьд дараагийн үе гэдэг дайралт хийх цаг. Штутгарт нэг гоолдоход бөмбөгний зөрүүгээр Шалькегийн дээр гарч орхино. Брэмэн нэг гоолдоход 2-уулангийнх нь дээр гарах болно. Сэтгэл догдлуулсан 2-р үе эхэллээ.

61-71 хүртэлх 10 минут бол Штутгартынхны оны шилдэг болох мөч байсан бололтой. Тэд 2 гоол хийж Бохумаас илүү гарч чадсан бол нөгөө талд Франкфурт Брэмэнд гоолджээ. Шалькегийн тоглолтыг харвал тэд хожихгүй нь илт. Смоларек нэмж гоолдоод бүр 2-0 болгочих нь тэр. Дортмундын фэнүүд энэ гоолноосоо гэхдээ Штутгартын 3 дэх гоол дээр илүү их хөөрцөглөн байгаа нь харваас илт. Ривал гэж ривал, дерби гэж дерби юм даа. Дортмунд Руур нутгийнхны 129 дэх тулаанд яллаа. Уржнан яг энэ тойрогт мөн л энэ 2 таарч, Дортмунд Шалькег талбайд нь нухаж байсан юм. Брэмэн бүтэн тоглолтын турш талбайдаа Франкфуртэд дарамтлуулсаар 2-1-ээр хожигдлоо. Штутгартын тоглолт харин болоогүй шүү. Бөөн бужигнаанаас Бохумын тоглогч хов хоосон хаалга уруу гуравхан метрээс өшиглөлөө...

... гэвч Хилдебранд. Тэр зөнгөөрөө л тэр зүг рүү асар хурдтай үсэрлээ. Бөмбөг цээжнээс нь ойгоод буцчихлаа. Ухаан алдмаар юм. Ямар аймаар мэдрэмж, ямар гайхамшигтай суналт вэ. Энэ бол түүхэнд бичигдэх хаалт. Энэ хаалт Штутгартыг Бундэслигийн аварга болгосон болов уу. Ноднин холбооны цомын финалд Аманатидис бас 3 метрээс гоолдох гэхэд Каан гараараа цохиж гаргаснаар Байерн аваргалж байсансан. Тоглолтын дараа грек залуу хэлэхдээ Тэр яаж хаасныг сайн ойлгохгүй байна, 10 ийм үйлдлийн 9 нь баталгаатай гоол болдог хэмээн толгой сэгсрэн байсан. Өнөөдрийн энэ хаалт түүн шиг магадгүй түүнээс үнэтэй хаалт боллоо. Лигийн аварга гэдэг цомын аваргын хажууд сүмбэр уул сүн далай шиг агуу билээ. Ингээд Штутгарт Бохумыг хүнд байдлаас хожсоноор хүснэгтийг тэргүүлээд эхэллээ. Тэдэнд аваргын аз байна. Бохумын Гекас 2 3 метрээс цохиод хаалганы дээгүүр давуулчихсан, дээрх гайхамшигт хаалт байна бас. Бохум 31 дэх тойрогт Шалькег хожиж өгснөөр Шутгартад аварга том тус хүргэж байсан билээ. Өнөөдөр уг нь бас л хожих боломж бүрэн байсан. 2 гол хүн нь ирэх улиралд эндээ байсансан бол аваргын төлөө л үзэлцэх баг өсөөд торничихсон бололтой.

Эцсийн дүн: Дортмунд 2-0 Шальке, Брэмэн 1-2 Франкфурт, Бохум 2-3 Штутгарт.

Брэмэны фэнүүд уйлалдан байлаа. Гэхдээ энэ нь Шалькегийн фэнүүдийн хажууд юу ч биш. Тэд 20-р тойргоос хойш хүснэгтийн оройд заларч байсан юм. Тэрнээс гадна тэд аваргын цомыг 49 жил хүлээж буй. 6 жилийн өмнө харамсалтайгаар аваргаа алдан Сэтгэл зүрхэн дэх аварга хэмээн хэлэгдэн улирлыг дуусгаж байсан түүх энэ жил давтагдчих шиг боллоо. Тэр үед юу болж байсан юм бол.

2000-2001 улирлын 33 дэх тойрог. 32 дэх тойргийн дараа Байерн Шальке 2 адил 59 оноотой байлаа. Байерн Кайзерслаутерныг 2-1-ээр хожин 62 оноотой болох үед Штутгарт Шалькег 1-0-оор хожин гомдоож байжээ. Сүүлийн тойрогт Байерн Хамбургын талбайд очсон бол Шальке Мюнхены Унтерхахингийг гэртээ хүлээн авчээ. Хоккей шиг л арвин гоолын мөндөртэй тоглолтод Шальке 5-3-аар хожжээ. Хэдий олон гоол орсон ч тэдний тоглолт түрүүлж дуусчээ. Нөгөө талд юу болохыг чих тавин сууж байлаа. Үндсэн цаг гоолгүй өндөрлөх үед одоо Лэвэркузэнд буй Барбарез гоолдчих нь тэр. Ингээд адил 62 оноо. Бөмбөгний зөрүүгээр Шальке аварга. Тоглогчид, дасгалжуулагч, багийнхан, фэнүүд гээл бүгд л үгээр хэлж барамгүй асар их баяр цэнгэлд умбалаа. Тоглогчид нь талбайд нэгнээ дарж аваал. Гэтэл ганцхан минутын дараа Байерны Андерссон хэмээх швед хамгаалагч улирлын анхны гоолоо хийчихэв ээ. Жинхэнэ шоок гэж энэ л байх. Байерн 1 оноо авч чадсанаар 63 оноогоор аваргалж байсан. Байерны фэн л биш бол энэ маш гашуун түүх. Тэр үед Герман даяар хүмүүсийн дотор өвдөж байсан ажгуу. Энэ удаа гэтэл тэдэнд дахиад л Штутгарт шавар хаалаа. За за одоо цаг уруугаа буцья.

Брэмэн хожигдсон тул аварга гэж мөрөөдөлтгүй болсон. Штутгарт талбайдаа Коттбусыг хожно биз дээ. Бийлэфэлдтэй тоглох Шалькегийн фэнүүдэд зөвхөн бурханд залбирах л үлдлээ.

1. Штутгарт 67(59-36, 23)
2. Шальке 65(51-31, 20)
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun May 13, 2007 10:20 am

1 Stuttgart 67 23
2 Schalke 65 20
3 Bremen 63 34
4 Bayern 57 12
5 Leverkusen 48 4
6 Nürnberg 45 8
7 Dortmund 44 -1
8 Hannover 44 -6
9 Hamburg 42 2
10 Bielefeld 42 -1
11 Bochum 42 -3
12 Berlin 41 -6
13 Cottbus 41 -10
14 Frankfurt 40 -11
15 Wolfsburg 37 -6
16 Aachen 34 -20
17 Mainz 34 -20
18 Mönchengladbach 26 -19
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun May 13, 2007 10:38 am

Image

Image

Image

Image

Image

Image

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Sun May 13, 2007 2:31 pm

энд нээрээ алаан болж байнаа... Шалке дэндүү харамсалтай юм даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby spain man » Sun May 13, 2007 2:43 pm

Одоо Ла лиг иймэрхүү болох гээд байн даа.......
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Аагий » Sun May 13, 2007 2:52 pm

Өө хөөрхий Шалке юун азгүйм.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby chukcha2002 » Sun May 13, 2007 6:14 pm

Hildebrandt avarga tsolnii unetei haalt hiisen dee, gaihaltai. Gomez bas bas dongoj garch ireed ehnii ballcontactaa shuud gool bolgochdog...

Stutgartiig avarga bolchino gej unengeesee ogt bodoj baisangui. Odoo nutagtaa Cottbusiig asuudalgui hojchih baihaa

Schalke haramsaltai, Dortmundad Doll ireed 4 daraalan hojchihloo.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby El Payaso » Mon May 14, 2007 9:27 am

Хммм... Хилденбранд ч манай хүн болох ёстой залуу даа... сайн сайн... Бундес авчаад хүрээд ирэг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby chukcha2002 » Mon May 14, 2007 4:07 pm

Цомд Нюрнбергийг хусвал дубль хийчээд явах нь дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Werder Bremen Fan

Postby Su » Tue May 15, 2007 3:41 am

...Bremeniig demjeed bgaashtee, enuuhendee. Bumbug buurunhii l bna daa, bodoogui baguudad hojigdood l sanaandgui yumnuud bolood l...
...be always cool...
User avatar
Su
 
Posts: 17
Joined: Sun Apr 29, 2007 8:06 am
Location: Germany

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron