Бундэслига 2006/2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby chukcha2002 » Fri Mar 16, 2007 5:14 pm

Гомез єнгєрсєн тоглолт дээр євдєгєє бэртээчээд талбайн гадна эмчээр vзvvлж хэвтэж байхдаа уурандаа гараараа юм цохиод гараа хугалчихсан гэж байх юм.

Хитцфелд ирэх улиралыг дуустал гэрээгээ сунгаад шинээр дасгалжуулагч хайх хэрэггvй боллоо, Бавари. Шинэ тоглогч худалдаж авахад 50 сая евро гаргахаар удирдлага єгєємєр шийдвэр гаргасан юм байх, бас
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sat Mar 17, 2007 1:06 am

Баварид Хитцфелд гэрээгээ сунгаж байх тэр цаг мөчид Шалькед Сломка 2009 он хүртэл бас гэрээгээ сунгаж байх юм. Гэтэл 2 өдрийн өмнө Дортмундад Долл Хамбургаас хөөгдөөд 6-хан сарын шинэ гэрээ үзэглэж байх юм. Энэ жил ч бундэслигийн дасгалжуулагчдын суудал үнэн савалгаатай, хачин жигтэй явдал ч их болж байна шүү.

Байерн авах тоглогчдынхоо жагсаалтад хамгийн түрүүнд Роббен Тони 2-ыг тавьжээ. Баг нь өгөхгүй байх л даа гэж хошуугаа унжуулж байгаа ч Диего ван дер Ваарт 2-т дотроо асар их санаархаж байгаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Sun Mar 18, 2007 10:17 pm

Бавариг манай Айнтрахт гоё хуссан даа. Шvvгч ч жаахан тусалсан байсан. Хожлын гоолыг хийсэн Пройс ємнє нь бас Баварид бас унаж татан гоол хийж байсан "туршлагатай" нєхєр байна лээ.

Шальке нэхэгчдийн нэг Штутгартыг гэртээ хуссан. Одоо Бавариг хожвол арын хэдийгээ улаан гараараа дарж авлаа гэсэн vг. /Вердерийг бас хожсон/. Харин бусад багуудтай тоглохдоо азгvйтээд байвал Вердер гvйцэх хамгийн боломжтой баг байна даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Mon Mar 19, 2007 11:19 am

Хэхэ Баллак яваад чи Бавариг дэмжихээ байциймуу. Брэмэн өнөөдөр Майнцтай аймаар салганалаа шүү. Эхэндээ овоо боломжууд гаргаж байсан ч чулуу болгож дийлэхгүй байна лээ. Сүүлийн 5 минутыг би лав босоогоороо үзлээ. Майнцын хаалгач хүртэл очцон бүгд дайраад л, Брэмэний фэнүүд үхтлээ айж байсан байх даа. Тэгсэн харин эзгүй хаалга уруу Диего цөлөөд 2-0 болгоод цаг дууслаа. Андреасены тэр орсон бол тэнцээд Шалькед улам гоё болох байлаа. Брэмэн одоо Коттбусыг хожих нь тодорхой, Бавари Шалькег нутаг дээрээ хожноо. Тэгэхээр адил 53 оноотой болоод ирнэ дээ.

Өнөөдрийн нөгөө тоглолтод Гладбахыг үхтэл дэмжээд, тэгсэн цаг дуусч байхад Воронин дэфлектэд хусаад Лэвэркузэн хусчих юм аа. Уг нь Гладбах илүү удаан хугацаанд давамгайлсан даа, чааваас гэж. Гэхдээ дээд лигидээ үлдэх боломж байсаар л байгаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mojul » Mon Mar 19, 2007 1:40 pm

bayern suuliin toirogt hojigdchoo yu
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby chukcha2002 » Mon Mar 19, 2007 5:45 pm

Энэ жилийн аваргыг Баварид єгvvлэхгvй санаатай, хэхэ. Коттбус, Биелефелд 2-оос бусдыг нь дэмждэг болчихоод байна шд
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby JSP » Tue Mar 20, 2007 7:15 am

chukcha2002 wrote:Энэ жилийн аваргыг Баварид єгvvлэхгvй санаатай, хэхэ. Коттбус, Биелефелд 2-оос бусдыг нь дэмждэг болчихоод байна шд

Huurhii ter 2-iig yaahnav dee hehe. Bi bol gants Bayern-aas busdiig ni demjeed bgaa. Gehdee Bremenee bol busdaas iluu demjeed bgaa.:mrgreen:
Manai Werder ene jil avarga bolnoo.
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby Gooner » Tue Mar 20, 2007 9:45 am

Байэрн ч энэ жил худлаа худлаа.
Шаал худлаа. Бүрэлдэхүүн бол явахгүй бүрэлдэхүүн л дээ.

Шальке энэ эрчээ алдахгүй тогловол ч түрүүлэх байхаа даа.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Tue Mar 20, 2007 7:19 pm

Билд дээр нэг гоё тоо гаргажээ. Баварид киллер инстинкт, санаачлага, ялагчийн сэтгэлзvй дутагдаж байна гээд Баллак vгvйлэгдэж байна гэсэн байна. Баллак 107 удаагийн тоглолтонд 44 гоол хийсэн ба vvнээс 17 нь 1:0 оор хожиход хийж байсан гоолууд юм байна. Дундаж 0,41

Одоо бол Швайни 121 тоглолтонд 13 гоол. Дундаж 0,11

Харгривез 143 тоглолтонд 5 гоол. 0,03

Ван Боммель 22 тоглолт 4 гоол. 0,18

Хагас хамгаалалтанд дутагдаж байгаа чанарын vзvvлэлт л хойш нь татах гол vндэс болж гэнэ. Бусад багаас нvд унагаад байгаа Ван дер Ваарт бол Баллакын 0,41-т яг хvрээд байгаа юм байна. (37 тоглолт 15 гоол)

Бас Диегo 25 тоглолтонд 10 гоол, 12 гоолны дамжуулалт. (0,40)
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Wed Mar 21, 2007 6:33 am

Ёстой л бодитой харьцуулалт байна даа :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mojul » Wed Mar 21, 2007 7:29 pm

tiim bna
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Gooner » Fri Mar 23, 2007 10:34 am

Брэмэн Клозед нэлээн өндөр хөлс амласан байна.
Гэрээ нь ямар ч байсан дараа жил дуусах ч дахин 3-н жилээр сунгау цалинг нэмэх саналтай байгаа юм байна.

Одоогоор Клозе жилдээ 2,8сая евро /1,9сая фунт/-н цалинтай байгаа бөгөөд шинэ гэрээгээр 4,2сая евро /2,8сая фунт/ жилд халааслах юм байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Mr S » Tue Mar 27, 2007 4:34 pm

26-Р ТОЙРОГ.........
3 САРЫН 16-18-НД...........


FinalOlympiastadion
Hertha Berlin 0 - 1 Energie Cottbus
47' 0 - 1 S Radu
Shots (on Goal) 20(8) - 10(3)
Fouls 14 - 18
Corner Kicks 7 - 4
Offsides 5 - 1
Time of Possession 66% - 34%
Yellow Cards 2 - 4
Red Cards 0 - 0
Saves 2 – 8
ХЭРТА-н довтлогч Пантэлич авч орон хаалгач Энэржи-н Трэммэлд блокдуулаад л.......... Пантэлич шүүгчээс пэналти нэхээд л........
Коттбус-н Силва булангийн цохилтыг 16-с мөргөсөн нь хаалганы гадуур.........
ХЭРТА-н Жилбэрто 16-с баруун хөлөөр цохисон нь хаалтанд орлоо........
47 минутанд ЭНЭРЖИ-н Раду 16-с кроссыг шууд цохиж ГООЛ 1-0..........
ХЭРТА-н Дэжаган гоолдсон ч гар хүрсэн гээд тооцсонгүй ээ........
Сүүлд Энэржи-н хужаа тоглогч Шао кроссыг шууд 16-с цохисныг ХЭРТА хаалгач Фэдлэр блокдчихлоо.........
Зочин баг хожлоо........ тэдний хаалгач Трэммэл тун сайн блаа........ 8 save хийжээ...... ХЭРТА энэ улирал 3 дахь удаагаа home ялагдал хүртлээ.........

FinalTivoli
Alemania Aachen 2 - 0 Arminia Bielefeld

71' J Schlaudraff 1 - 0
76' L Reghecampf (pen) 2 - 0
Shots (on Goal) 16(7) - 14(5)
Fouls 17 - 26
Corner Kicks 6 - 3
Offsides 3 - 2
Time of Possession 50% - 50%
Yellow Cards 1 - 4
Red Cards 0 - 0
Saves 5 – 5
АЛЭМАНИЯ Арминияг нутагтаа 2-0-р нухлаа.......
5 минутанд 2 гоол хийж..........

FinalSignal-Iduna-Park
Borussia Dortmund 0 - 0 Nurnberg
Shots (on Goal) 7(2) - 8(0)
Fouls 19 - 27
Corner Kicks 3 - 2
Offsides 5 - 1
Time of Possession 44% - 56%
Yellow Cards 2 - 3
Red Cards 0 - 0
Saves 0 - 2
Дортмунд нутагтаа Нурнбэрг-г барсангүй ээ.............

FinalCommerzbank-Arena
Eintracht Frankfurt 1 - 0 Bayern Munich
78' C Preuß 1 - 0
Shots (on Goal) 7(1) - 21(3)
Fouls 22 - 17
Corner Kicks 3 - 3
Offsides 0 - 2
Time of Possession 36% - 64%
Yellow Cards 1 - 3
Red Cards 0 - 0
Saves 3 – 0
33 минутанд Бавари-н монхор Макаай 16-с кроссыг мөргөснийг Франкфурт-н хаалгач Николов хаачихав......
58 минутанд эзэн багийн Турк сөрөг довтолгоог хаалганы дээгүүр цохиж дуусгачихав..........
77 минутанд Ван Боммэл 16-с баруун хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы гадуур......
78 минутанд эзэн багийн Прэусс 16-с кроссыг маш гоё унаж татаж өшиглөж гоол.......... үнэн галзуу гоол.......... тасарчихсан.........
Ингээд Бавари нухууллаа........... сайхаан сайхан.......... 1998-99 оноос хойш анх удаа л нухаж бгаа юм бна..........
Image
ПОЛДИ – КРИС....

Image
ХАРГРИЙВИС – ПРЭУСС....

Image
ПРЭУСС-Н ГАЛЗУУ ГООЛ........

Image
БАВАРИ НУХУУЛЛАА.........

FinalAWD-Arena
Hannover 96 0 - 0 Hamburg SV
Shots (on Goal) 10(3) - 10(5)
Fouls 26 - 19
Corner Kicks 5 - 2
Offsides 0 - 11
Time of Possession 52% - 48%
Yellow Cards 1 - 5
Red Cards 0 - 0
Saves 5 - 3
Гамбург энэ удаа Ханновэрийг нутагт нь барсангүй ээ........

FinalVeltins-Arena
Schalke 04 1 - 0 VfB Stuttgart
76' M Krstajic 1 - 0
Shots (on Goal) 18(6) - 13(3)
Fouls 17 - 26
Corner Kicks 5 - 9
Offsides 2 - 2
Time of Possession 44% - 57%
Yellow Cards 1 - 2
Red Cards 0 - 0
Saves 3 - 5
ШАЛЬКЭ-н Озил авч орон 16-с дээш хусчихав......
Курани кроссыг 16-с мөргөснийг сайхан хаалаа....... Штутгартын хаалгач Хилдэбрэнд тун сайн блаа.....
Штутгартын Хитзлспэргэр холоос зүүн хөлөөр цохисон нь баруун шон хуслаа.....
Хитзлспэргэр дахин холоос хүчтэй цохисныг Үалькэ-н хаалгач Нэуэр хаачихав.........
76 минутанд Булангийн цохилтыг ШАЛЬКЭ-н хамгаалагч Крстажик 16-с мөргөж маш чухал 3 оноог багтаа авчирлаа................
Сүүлд Хэдира мөн л 16-н гаднаас хүчтэй хуссныг Нэуэр хаагаад л........

FinalVolkswagen Arena
VfL Wolfsburg 3 - 1 VfL Bochum
21' I Boakye 1 - 0
26' A Madlung 2 - 0
66' 2 - 1 T Gekas
83' M dos Santos 3 – 1
Shots (on Goal) 12(6) - 19(5)
Fouls 22 - 15
Corner Kicks 4 - 9
Offsides 2 - 0
Time of Possession 50% - 50%
Yellow Cards 2 - 2
Red Cards 0 - 0
Saves 4 – 3
Вольфсбургийн Климовиц-н урагш өгсөн дамжуулалтыг Боакэй авч орон хаалгачийг хуурч унаган хоосон хаалганд гоол.... 1-0..........
26 минутанд Бразил-н Марси-н булангийн цохилтыг Мадлунг 16-с мөргөж 2-0......
2-р үеийн 66 минутанд сэлгээгээр орж ирсэн Трожаны кроссыг Бохум-н Гэкас 16-с кроссыг шууд цохиж 2-1......
Гэсэн ч 83 минутанд 16-с Марси шууд цохиж 3-1........
ВОЛЬФСБУРГ нутагтаа Бохумыг 3-1-р хожлоо..........

FinalBayArena
Bayer Leverkusen 1 - 0 Borussia M'gladbach
90' A Voronin 1 - 0
Shots (on Goal) 15(5) - 9(2)
Fouls 15 - 18
Corner Kicks 3 - 10
Offsides 5 - 12
Time of Possession 62% - 38%
Yellow Cards 5 - 1
Red Cards 0 - 0
Saves 2 – 4
Лэвэркузэний Воронин16-н гаднаас хамгаалагчаас ойсон бөмбөгийг шууд хүчтэй цохисныг Гладбах-н америк хаалгач Кэллэр хаачихав...........
Воронин холоос хүчтэй цохисныг хаасныг Лэвэркузэнийхэн нэмсэн нь зүүн шон хусаад л........
Гладбахынхны хувьд алтан боломжийг Рафэал мөргөсөн нь Лэвэркузэний залуу хаалгач Адлэрийн гараас мултарсангүй.........
Воронин цаг дуусах мөчид дахин холоос хүчтэй цохисон нь хамгаалагчийн нуруунд чигээ өөрчлөн хаалганд бөмбөг орчихлоо......... 1-0.......
Скиббэ-н баг хожсноор жагсаалтад 5-рт орлоо..........

FinalWeserstadion
Werder Bremen 2 - 0 Mainz
60' J Vranjes 1 - 0
90' Ribas da Cunha 2 - 0
Shots (on Goal) 21(5) - 18(6)
Fouls 18 - 27
Corner Kicks 2 - 9
Offsides 7 - 3
Time of Possession 63% - 38%
Yellow Cards 2 - 4
Red Cards 0 - 0
Saves 6 - 3
Майнз-н Зидан хуучин багийн эсрэг......... Вэрдэрийн Клозэ энэ тоглолтонд тоглолоо.......
Вэрдэр-н плэймэкэр Диего холоос баруун хөлөөр хүчтэй цохисон нь баруун шон хусаад л......
Вэрдэр-нхэн бнга балбаад л........ Майнз-н хаалгач Вачэ үнэн супэр блаа...... нэг дор 2 save хийгээд л..........
45 минутанд Клозэ-н маш сайхан кроссыг Вранжис хийсгэчихлээ.......
60 дахь минутанд Вранжис Фритз-н дамжуулсныг авч орон гоол...... 1-0......
Вэрдэрийн сэлгээний довтлогч Росэнбэрг ч боломжийг алдаад л.........
Цаг дуусах мөчид Майнз-н хаалгач булангийн цохилт ирээд бөмбөгөө таслуулж алдаж Диего авч орон холоос зөөлхөн цохиод гоол....... 2-0.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Mar 27, 2007 4:41 pm

26 ТОЙРГИЙН ДАРААГААР ШАЛЬКЭ ТЭРГҮҮЛСЭЭР Л........ ЭНЭ ТОЙРОГТ ГАНЦ Л УЛААН КАРТ БСАНГҮЙ ЭЭ...............

1 Schalke 04 26 тоглолт 16 хожил 5 тэнцээ 5 хожигдол 42-25 53 оноо
2 Werder Bremen 26 15 5 6 61-33 50
3 VfB Stuttgart 26 13 7 6 42-30 46
4 Bayern Munich 26 13 5 8 39-31 44
5 Bayer Leverkusen 26 11 6 9 40-35 39
6 Nurnberg 26 8 14 4 36-24 38
7 Hannover 96 26 9 8 9 33-37 35
8 Hertha Berlin 26 9 7 10 36-42 34
9 Alemania Aachen 26 9 6 11 41-45 33
10 VfL Wolfsburg 26 7 11 8 27 29 32
11 Energie Cottbus 26 8 7 11 29-36 31
12 Eintracht Frankfurt 26 6 12 8 33-44 30
13 Mainz 26 7 9 10 23-37 30
14 Hamburg SV 26 5 14 7 29-27 29
15 Borussia Dortmund 26 7 8 11 29-37 29
16 VfL Bochum 26 7 6 13 30-42 27
17 Arminia Bielefeld 26 6 8 12 31-36 26
18 Borussia M'gladbach 26 6 6 14 21-32 24


МЭРГЭН БУУЧИД........... БОХУМ-Н ГЭКАС, ГОМЭЗ ХОЁР 13 ГООЛТОЙ ТЭРГҮҮЛЖ БНА...........

1 Theofanis Gekas VfL Bochum 13
Mario Gomez VfB Stuttgart 13
3 Roy Makaay Bayern Munich 12
4 Alexander Frei Borussia Dortmund 11
Kevin Kuranyi Schalke 04 11
Miroslav Klose Werder Bremen 11
Marko Pantelic Hertha Berlin 11
8 Diego Werder Bremen 10
Sergiu Radu Energie Cottbus 10
Naohiro Takahara Eintracht Frankfurt 10
11 Vlad Munteanu Energie Cottbus 9
Ivan Saenko Nurnberg 9
13 Andriy Voronin Bayer Leverkusen 8
Jan Schlaudraff Alemania Aachen 8
Christian Giménez Hertha Berlin 8
Mohamed Zidan Mainz 8
Aaron Hunt Werder Bremen 8
Jeronimo Maria Barreto Claudemir da Silva VfB Stuttgart 8
Mike Hanke VfL Wolfsburg 8
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Mar 27, 2007 4:55 pm

Image

Лэвэркузэний 28 настай Бразил хамгаалагч Жуан багаа орхихыг хүсч бгаа гэнэ......... түүний гэрээ 2009 онд дуусах ч мань эр тэр хүргэх хүсэлгүй бгаа бөгөөд өөрийгөө МИЛАНД рекламдаад л явна.........
Милан руу явах хүсэлтэй бгаа гэнэ..... намайг аваач ээ........ гээд л

тэрээр ярихдаа....... 'My dream would be to join Milan. They are a great club - the best, in fact.
'It is a side packed with Brazilians and you can see their desire to get back to winning ways, much like Real Madrid.'


нөгөө талаас Bayer director of sport Rudi Voeller - 'In all probability we will lose Juan,' 'It is not yet decided whether he will go to Roma or another southern European club.' гээд л..........



БАВАРИ-н Франц хамгаалагч Исмайл хагас сайны Шалькэтэй хийх тоглолтонд оролцох гэнэ......... 8 сард бэлтгэл дээр хөлөө хугалснаас хойш энэ улирал тоглоогүй бсан билээ......... тэрээр ярихдаа
'I feel ready to return to the squad for the Schalke game,'
'Anything that comes now is a bonus. My sights are set on next season.'


БАВАРИ өөрийн тоглогч Харгрийвис-г зарахгүй гэж мэдэгдлээ.......... 20 сая фунтаар МАН үнэлээд бгаа бөгөөд 26 настай Англи тоглогчийг эх оронд нь авчирахын тулд тууштай тэмцэж бсан билээ......... өөрөө ч төрхөмдөө буцах хүсэлтэй бсан ч...... багийн босс эцсийн цэгийг тавьлаа............
Bayern Munich chairman Karl-Heinze Rummenigge - 'We have had a large offer for Hargreaves from United and it remains valid until this summer,'
'But he has a contract until 2010 and we are in the fortunate position that our finances are in top-class shape.
'We'll be presenting another first-class balance sheet this year, so we can still say 'no' if a club like United come in with a large offer for one of our players.
'There aren't many players of Owen Hargreaves' quality in the holding midfielder position and our aim is to build a team capable of great things.'


ХАМБУРГ-н дасгалжуулагч Хууб Стивэнс-г Голландад үлдэх зөвшөөрөл өгчээ......... багийнхан нь............
түүний авгай Голландад мэс засалд орсон бөгөөд бие нь хүнд бгаа тул мань эр үлдэх шаардлагатай бгаа аж..........
бүтэн сайнд Вольфсбургтай тоглох бөгөөд амжиж ирэхгүй бол туслах Маркус Шупп нь орлох аж........
Стивэнс-г өнгөрсөн 2 сард Гамбург ажилд авсан билээ.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Gooner » Thu Mar 29, 2007 9:29 am

Image

Рафиньа Шалькетэй 2011 он хүртэл гэрээгээ сунгажээ.
Тэрээр : Надад олон багаас санал ирсэн ч би багтаа үлдэж 49-н жил хүлээсэн цомыг багийнхантайгаа хүртэхийг хүсч байна гэжээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Mr S » Fri Mar 30, 2007 4:57 pm

27-Р ТОЙРОГ..........

Friday, March 30, 2007
19:30 UK Arminia Bielefeld v Borussia Dortmund Schüco-Arena

Saturday, March 31, 2007
14:30 UK Bayern Munich v Schalke 04 Allianz-Arena
гоё тоглолт болно доо..........
14:30 UK Borussia M'gladbach v Eintracht Frankfurt Borussia-Park
14:30 UK Energie Cottbus v Werder Bremen Stadion der Freundschaft
14:30 UK Mainz v Bayer Leverkusen Stadion am Bruchweg
14:30 UK Nurnberg v Hertha Berlin EasyCredit-Stadion
14:30 UK VfB Stuttgart v Alemania Aachen Gottlieb-Daimler-Stadion

Sunday, April 1, 2007
16:00 UK Hamburg SV v VfL Wolfsburg AOL-Arena
16:00 UK VfL Bochum v Hannover 96 Ruhrstadion
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nomer 10 » Sun Apr 01, 2007 5:26 am

Бавари мяа тоглосон Шалькег талбайдаа 2-0-оор хожсоноор хоорондын зөрүүгээ 6 болгож багасгалаа. Яг л Челси МанЮ шиг. Гэхдээ ялгаатай нь Премиер лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа баг итгэл төгс ялсаар яваа бол Бундэслигийн хүснэгтийн магнайд байгаа баг энд хожигдсоноор сүүлийн 6 тоглолтоос ердөө ганцхан хожилтой явна. 2 долоо хоногийн өмнө Штутгартыг 1-0-оор хожсон билээ. Өнөөдрийн тоглолтын хувьд Бавари өрсөлдөгчөөсөө хамаагүй давуу байлаа. Макай тоглолт эхлэнгүүт л гоолдчихсон нь Шалькег шууд дарамтанд унагаасан. Макай уржнан гоолгүй баларч байсан нь гэнэт санагдаж байлаа. Тэгэхэд Бундэслигийн бүх үеийн мэргэн бууч(427 тоглолтод 365 гоол)Мюллер Макай удахгүй гоолдоноо, довтлогч бүрт ийм үе тохиолддог гэж дэм өгч байсан. Байерны босс Руммэнигге Брэмэнтэй тоглохын өмнө Би Макайг гоолдоно гээд хэд хэдэн хүнтэй мөрий тавьсан байгаа гэж байлаа. Тэр өөрөө бас 1073 минут гоолгүй байсан удаатай гэсэн. Мюллер ид үедээ 60-аад оны сүүлээр 965 минут гоолгүй байсан нь олон жил эвдэгдээгүй амжилт байсан гэнэ лээ. 2004 онд Клозэ 964 минутын дараа нэг юм гоолдож Мюллерын өмнө "гишгэж" чадаагүй. Байерн Брэмэнийг талбайдаа 3-1-ээр хожиход Клозэ эхний гоолыг хийсэн ч Бавари 3 дараалж хийгээд хожиж байсан. 3 дэх гоолыг нь Макай хийснээр 1224 минутын дараа арай гэж нэг гоол хийж байлаа. Руммэнигге тоглолтын дараа Миний хамар надад түүнийг гоол хийнэ гэж хэлээд байсан юм гээд инээж байсан. Тэр үеийг бодвол Макай сүүлийн үед маш сайн гоолдож байна. Ер нь ч сайн гоолддог л доо. 67 дэх тоглолтдоо л 50 дэх гоолоо хийж Мюллерын рекордыг эвдэж байсан. Эргээд тоглолтдоо орьё. Өнөөдөр тэр гоолдсоноор Баваригийн өмсгөл дор 174 дэх тоглолтдоо 100 дэх гоолоо хийлээ. Бавари ер нь тоглолтын хувьд давуу байсан ч байдал өөр тийшээ эргэж мэдэх үйлдэл нэг удаа гарлаа. Шалькегийн нэг довтолгооны дараа араатан Каан Ларсенийг шууд хүзүү рүү нь тэнийсэн гарынхаа бугуйгаар цохиж унагав. Маанаг шүүгч Пандел харин дөнгөж шар карт үзүүлсэн. Уг нь цэвэр улаан байлаа. Каан талбайгаас гарсан бол Бавари маш хүнд байдалд орох байсан. Шалькегийн гараанд гарсан 3 довтлогч нэг гоолыг аргалчих л байсан болов уу. Тэр үед оноо 1-0 байсан юм. Дор хаяж тэнцээ байж мэдэх л газар байлаа. Бэкэнбауэр хүртэл Ийм юм бокст л хамаатай гэсэн байсан. Оттмар харин хэвлэлийн бага хурал дээрээ тэр бол тэврэлт байсан гэж мангартдаг байна даа. Гэхдээ Бавари ямар ч гэсэн хожиж ирэх жилийн АЛ-д орох эрхийн төлөө тулаанд чаргууцалдсаар хоцорлоо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Apr 01, 2007 6:05 am

Бусад тоглолтын тухайд.

Шальке хожигдцон газар, Брэмэн Коттбусыг хожоод хүснэгтийн оройд зогсох газар. Гэсэн ч тэнцчихлээ, гоол огт орсонгүй. Клозэ бие дэх бактериа устгасан ч тоглолт нь үнэн сүр сүлдгүй болжээ. Гэхдээ дараагийн удаа шал өөр байна гэдэгт найдаж байна. Ингээд Шалькегаас 2 оноо дутуу явж байна.

Штутгарт Аахэны хүчирхэг багийг 3-1-ээо хожоод Байернаас 2 онооны зөрүүтэй байсныгаа хадгалж чадлаа. Нэг л хожигдоход Байерн гэдэг аварга мангас тэднийг залгих гээд байгаа юм. Гол довтлогч Гомэз нь гэмтчихсэн тэдний байдал хүндхэн байгаа. Түүнийг орлохоор Штреллер талбайд гарсан. Швейцар залуу гэхдээ гоолдож Даймлер стадионыг шуугиуллаа. Шуугиан гэснээс Байерн - Шалькегийн өмнө Каан тэдний эхний тоглолтын тухай дурссан. Эхний тоглолт намар Шалькед болоход Кобиашвили Шалькегийн 2 дэх гоолыг оруулсан. Гүрж залуугийн гоолны дараа хөх цагааны фэнүүд Бундэслигийн түүхэн дэх хамгийн чанга чимээнүүдийн нэгийг гаргасан гэдэг. Фелтинс Аренад децибелийн хэмжээг дэлгэц дээр үргэлж харуулдаг гэнэ лээ. Каан тэр тухайд Тэр үед аймшигтай чанга байсан, хэзээ ч мартагдахгүй, харамсалтай нь бид хожигдсон гэсэн байсан. Гэхдээ 2 долоо хоногийн өмнө Штутгартад хожлын гоол хийсэн Крштаичын гоолны дараа энэ нь бүр чанга болсон гэнэ лээ. Тодруулбал 129 децибел. 190 децибелд хүн үхдэг гэсэн. Эргээд Штутгартыг ярья. Штреллерын дараа Аахэн тэнцүүлчихсэн. Штреллер хэд хэд дахиж оролдоод гоолдож барсангүй. Штутгартын коуч Армин Фэ түүнийг Хамбургээс зээлээр ирсэн Лаутаар солилоо. Тун хэрэгтэй солилцоо байлаа. Тэр гоолдсон. Бэлтгэхийг нь ЗЯЭргийн Бока Шведийн Фарнеруд нар хийсэн. Талбай дээрхи хамаг юманд Бока оролцож байлаа. Энэ улиралд Штутгарт маш сайн наймаа хийсэн нь улирлын тоглолтуудаас харагдаж байгаа. Мексикийн 2 ч гэсэн гэмтчихгүй л бол даалгавраа тун сайн хийж байгаа. Штутгартын 3 дэх гоолыг мөн л Фарнерудын пассаар Какау хийсэн. Хэдий 3-1-ээр хожсон ч илт давуу байж чадаагүй. Хилдэбранд олон супер парад харуулсан. Тэнцэж мэдэхээр л газар байсан шүү.

Ингээд лиги өндөрлөхөөс долоон тоглолтын өмнө Шальке 53, Брэмэн 51, Штутгарт 49, Бавари 47 оноотой явж байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Apr 01, 2007 6:17 am

Майнц талбай дээрээ Лэвэркузэнийг үнэхээр дарамталлаа. Гэвч бурхан тэднийг ивээсэнгүй, хэдэн ч удаа супер дайралт хийв дээ. Чи оруулахгүй бол би хийнэ гэдэг зарчмаар Лэвэркузэн сүүлдээ сэргэлт авч, Хамбургээс ирсэн Барбарез 2 минутад 2 гоол хийгээд байдлыг тодорхой болголоо. Шнайдер хаалттай цохилтоос сайхан хийж 3-0 болгосон. Брэмэнээс ирдэг Зидан нэр төрийн ганц гоолыг хийсэн, гэхдээ харууштай гоол байлаа. Лэвэркузэний залуу хаалгач Адлерыг тоглолтоос тоглолтод биширсээр.

Нюрнберг Хэрта Берлинийг талбай дээрээ 2-1-ээр хожиж Лэвэркузэнтэй өрсөлдсөн хэвээр үлдэв. УЕФА цомын эрх дээр тэд 41 оноотой яваа бол Лэвэркузэн 42 оноотой байна.

За тэгээд хасагдах зоонуудын хэсэг уруу орьё. Гладбах нутагтаа нэлээн дарамталсан ч Франкфуртыг хожиж чадсангүй, 1-1-ээр тэнцлээ. Гэхдээ тэдний хувьд дээд лигт үлдэх мөрөөдөл нь хэвээр.

Дортмунд Доллийг аваад ч нэмэр алга, Бийлэфелдэд 1-0-оор хожигдон жинхэнээсээ хасагдах зоонд орлоо. Долль энэ улиралд хожил гэдгийг мартсан бололтой.

Маргаашийн Бохум - Ханновер, Хамбург - Вольфсбург гэсэн тоглолтууд нэгийг хэлэх тул маргааш доод хэсгийн хүснэгтийг тавья даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zizu » Sun Apr 01, 2007 1:20 pm

Оттмар гоё хэлсэн...Image
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Marco » Sun Apr 01, 2007 8:54 pm

Өчигдөрийн Канн Ларсэнийг цохиж унагаасан үйлдлийг санаатайгаар үйлдсэн гэж үзээд Каннийг гурван тоглолтонд орох эрхийг хаслаа.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby spain man » Mon Apr 02, 2007 11:22 am

Шууд л хөөх ёстой үйлдэл байна л ээ ш дээ. Арай л даварцан.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Gooner » Mon Apr 02, 2007 11:35 am

Шар өргөхөөр нь гайхсан гэж жигтэйхэн. Баярласан ч гэж жигтэйхэн :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Mr S » Mon Apr 02, 2007 1:19 pm

Nomer 10 wrote:Майнц талбай дээрээ Лэвэркузэнийг үнэхээр дарамталлаа. Гэвч бурхан тэднийг ивээсэнгүй, хэдэн ч удаа супер дайралт хийв дээ. Чи оруулахгүй бол би хийнэ гэдэг зарчмаар Лэвэркузэн сүүлдээ сэргэлт авч, Хамбургээс ирсэн Барбарез 2 минутад 2 гоол хийгээд байдлыг тодорхой болголоо. Шнайдер хаалттай цохилтоос сайхан хийж 3-0 болгосон. Брэмэнээс ирдэг Зидан нэр төрийн ганц гоолыг хийсэн, гэхдээ харууштай гоол байлаа. Лэвэркузэний залуу хаалгач Адлерыг тоглолтоос тоглолтод биширсээр.



удахгүй Канны орыг залгана даа гэжжж..........
Хилдэбрэнд-с өрсөж ч мэднэ..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests