ФОРЧА БАРСА....ФОРЧА БАРСА...ФОРЧА

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

ФОРЧА БАРСА....ФОРЧА БАРСА...ФОРЧА

Postby Цоомоо » Mon Jul 17, 2006 2:01 am

Байгуулагдсан он:
1899 оны 11 сарын 29

Цэнгэлдэх хүрээлэн:
Ноу Камп.
1957 онд баригдсан. 110 000 хүний багтаамжтай.

Багийн ерөнхийлөгч:
Хоан Лапорте

Багийн дасгалжуулагч:
Франк Райкаард

Спортын албаны дарга:
Чики Бегиристайн

Багийн ахлагч:
Карлос Пуойл

Багийн амжилтууд:

"Аваргуудын лигийн аварга": 1991-92, 05-06

"Цомтой багуудын цомын аварга":1978-79, 81-82, 88-89, 96-97

"Европын супер цомын аварга":1992-93, 97-98

"Испаний аварга":1928-29, 44-45, 47-48, 48-49, 51-52, 52-53, 58-59, 59-60, 73-74, 84-85, 90-91, 91-92, 92-93, 93-94, 97-98, 98-99, 04-05, 05-06

"Испаний цомын аварга":1909-10, 11-12, 12-13, 19-20, 21-22, 24-25, 25-26, 27-28, 41-42, 50-51, 51-52, 52-53. 56-57, 58-59, 62-63, 67-68, 70-71, 77-78, 80-81, 82-83, 87-88, 89-90, 96-97, 97-98

"Испаний супер цомын аварга":1983-84, 91-92, 92-93, 94-95, 96-97, 05-06

"Испаний лигийн цомын аварга": 1982-83, 85-86

"Каталаны лигийн аварга": 1901-1902, 04-05, 08-09, 09-10, 10-11, 12-13, 15-16, 18-19, 19-20, 20-21, 21-22, 23-24, 24-25, 25-26, 26-27, 27-28, 29-30, 30-31, 31-32, 34-35, 35-36, 37-38

"Каталаны цомын аварга":1990-91, 92-93, 99-00, 03-04, 04-05

"LATIN CUP": 1948-49, 51-52

"FAIR CUP": 1957-58, 59-60, 65-66
Last edited by Цоомоо on Mon Jul 17, 2006 2:56 am, edited 3 times in total.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Mon Jul 17, 2006 2:59 am

За манайхан шинэ улирлыг сэтгэл дүүрэн эхлэх гэж байна. Өнгөрсөн улирлын амжилтаа давтана гэдэгт гүнээ итгэлтэй байна аа...

Багийн бүрэлдэхүүн:
хаалгачид:

1. Виктор Вальдес
25. Хоркера
26. Рубен


хамгаалагчид:

2. Беллетти
4. Маркес
5. Пуйоль
12. Джио
16. Сильвиньо
23. Олегер
26. Родри


хагас хамгаалагчид:

3. Мотта
6. Хави
8. Жюли
15. Эдмилсон
17. Ван Боммель
20. Деку
24. Иньеста


довтлогчид:

7. Гудъёнссен
9. Это'о
10. Рональдиньо
14. Эскерро
19. Месси
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Thu Jul 20, 2006 2:28 am

Энэ жил манайхан албан сны 6 өөр тэмцээнд хүч сорино.
Гэхдээ нэгдүгээр багаа нэлээн цомхон, 20 орчим тоглогчтой барих плантай байгаа юм байна..
Хамгаалагч Олегер Пресасын хувьд энэ байдал хүндээр тусч магадгүй. Мань хүн резерв рүү орж болзошгүй...Үүнээс болж зарим нэгэн таамаг гарч байгаа бөгөөд Олегер саяхан багаа орхиж, өөр багт шилжсэн Дамиагийн замаар замнахыг үгүйсгэхгүй байна. Ялангуяа Замбротта, Тюрамыг авбал...
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Thu Jul 20, 2006 2:38 am

Манайхан дэлхийд тэргүүлэх хайлтын систем болох "Google"-тэй гэрээ байгуулжээ...Тоглолтынхоо бичлэг энэ тэрийг видео хэлбэрээр тавих тухай юм уу даа. Нарийн ширийн юмыг нь сайн мэдсэнгүй...Ямар ч байсан иймэрхүү төрлийн алхам хийсэн анхны клуб болж байгаа юм байна. Нэгэн шинэ зам мөр гаргалаа гэсэн үг...
Image
«Барса» — первый клуб в мире, который сотрудничает с Google в его новом поисковике видео в Испании.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Thu Jul 20, 2006 2:49 am

Барсагийн дэд ерөнхийлөгч Ферран Сориано болон техникийн албаны дарга Чики Бегиристайн 2 Турин нисчээ. Мэдээж хэрэг наймаа хийхээр. Тюрам болон ЗАмбротта 2-ын наймааг хийх талаар ярилцахаар. Энэ уулзалт маш чухал уулзалт гэж бодож байна аа. Авах үгүй нь бараг л шийдэгдэх байх...Гол нь Замбротта л байна, авчаасай...
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Mr S » Thu Jul 20, 2006 9:59 am

Замбротта ч худлаа бх аа.................. манайд ирэхгүй л болов уу.............. уул авчихвал ч................
Милан Чэлси энэ тэр гээд бна лээ.............. Реал уул нь Каннаваро Эмэрсон 3-ланг нь 20 саяар гэсэн ЮВЕ энэ 2-г нь 20-р гээд зарчихсан.............. тэгэхээр РЕАЛ дахиж мөнгө гаргах болов уу даа...............



нээрээ манай Эдмилсон бэлтгэлдээ орсон гэсэн............ өвдөгний мэс засал нь амжилттай болсон гэнэ...............


манай ерөнхийлөгчийн сонгууль энэ жил болно.............. Лапортаг сунгах болов уу даа.....................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Цоомоо » Fri Jul 21, 2006 9:08 am

За ямар ч гэсэн Замбротта, Тюрам 2-ыг авчихжээ...Албан ёсоор энэ тухай мэдээлсэн байна.
Тюрам бол олон талтай, туршлагатай сайн хамгаалагч. Баруун жигүүрт анх тоглодог байж байгаад сүүлдээ төвийн хамгаалагч болоод байгаа...Тюрамтай 2 жилийн гэрээ хийсэн байна, анх авахдаа 4 сая евро төлсөн....Тавтай морил, Барсад...

Image

Харин Замбротта бол миний хамгийн их үнэлдэг зүүн хамгаалагч. Маш дайчин, байнгын тогтвортойгоор дээд түвшинд тоглож чаддаг. Бас дээр нь баруун талд ч тоглож чадна, довтолгоонд ч идэвхтэй оролцдог. Яг л Барсад тохирсон тоглогч. Авсанд нь үнэхээр сэтгэл хангалуун байна...Түүний төлөө 14 сая евро өгсөн байна. Тэгээд 4 жилийн гэрээ хийжээ...Тавтай морил, Ноу Кампт...
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Fri Jul 21, 2006 9:17 am

Ла Лигийн ирэх улирлын хуваарь гарчээ. Манайхан эхний тоглолтоо Сельтагийн эсрэг хийх юм байна. 8 сарын 28-нд, зочлон тоглоно...
Реалтай анхны тоглолтоо 10 сарын 22нд Мадридад хийнэ. Гал гарна даа..."Тюрам-Замбротта" ба "Каннаваро-Эмерсон" гэсэн хослолын аль нь багтаа илүү сайн нөлөө үзүүлж чадах эсэхийг энэ улиралд харна даа...
Нэг тоогүй нь харин улирлын сүүлчийн тоглолтоо зочлон тоглох юм байна. Уг нь талбай дээрээ бол гоё байдгийн...

Энэ эхний тойргийн оноолт:
Deportivo - Saragossa
Osasuna - Getafe
Racing - At. Madrid
València - Betis
Sevilla - Llevant
Athlètic - Reial Societat
Reial Madrid - Vila-real
Celta - FC Barcelona
Recreativo - Mallorca
Espanyol - Gimnàstic
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Sat Jul 22, 2006 11:30 pm

Манай багийн шинэ гишүүн Жанлука Замбротта:
Товч танилцуулга:

Нэр: Жанлука Замбротта
Төрсөн огноо: 1977 оны 2-р сарын 19
Унасан ус, угаасан газар: Комо, Итали
Өндөр: 181 сантиметр
Жин: 76 кг
Харьяалал: Итали
Тоглож чадах байрлалууд: Зүүн жигүүрийн хамгаалагч, баруун жигүүрийн хамгаалагч, зүүн жигүүрийн хагас хамгаалагч, баруун жигүүрийн хагас
Тоглож байсан багууд: Комо ( 94/95 – 96/97), Бари ( 97/98 – 98/99), Ювентус (99/00 – 05/06), Барселона ( 06/07 — ??)
Оруулсан гоолын тоо: 19
Шигшээдээ тоглосон тоглолт: 56
Шигшээдээ хийсэн гоол: 2
Амжилт: Италийн супер цомын аварга (02, 03)
Италийн аварга(02, 03)
Дэлхийн аварга(06).


Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Sun Jul 23, 2006 12:34 am

Төвийн хамгаалагч, 21 настай залуу тоглогч, хүүхдийн сургуулиас төрөн гарсан Родри гэдэг залууг Депортиво өөрийн болгожээ. Түүний хувьд өнгөрсөн хавар Пуойл, Маркес нар гэмтэлтэй байх үед талбай дээр мэр сэр гарч тоглож байсан юм...Тэрээр "Энэ шилжилт бол томоохон үсрэлт юм. Надад Барсад байнга тоглох боломж, байр суурь алга. Тиймээс би Депор луу явж байна..." хэмээн ярьжээ...Үнэгүй очиж, 4 жилийн гэрээ хийж байгаа гэнэ.Ядаж зээлүүлэхгүй дээ..
Image

2 жилийн өмнө байх, бас нэг хүүхдийн сургуулиас төрсөн тоглогч Херард Пикег Ман.Ю-д алдаж байсан, мөн Фабрегасыг Арсенал руу явуулсан. Манайхан яагаад залуучуудаа гамнахгүй байна? Тэдэнд мэдээж байр сууриа эзлэхэд хэцүү л дээ. Гэхдээ үнэхээр авьяастай бол өөрийгөө хөгжүүлээд, тэвчээртэй хүлээвэл тэдний цаг ирнэ шүү дээ. Гаднаас тоглогч авч мөнгө зарлагадахгүй, яг өөрийн хүмүүс гэдэг шал ондоошд.. Яг л Пуойл, Чави, Иньеста, Месси, Вальдес гээд үндсэн бүрэлдэхүүний унаган тоглогчид шиг...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Mon Jul 24, 2006 2:28 am

Манай багийн шинэ гишүүн Лилиан Тюрам:
Товч танилцуулга:

Нэр: Лилиан Тюрам
Төрсөн огноо: 1972 оны 1-р сарын 1
Унасан ус, угаасан газар: Пойнтэ-а-Питрэ, Гваделупа
Өндөр: 185 сантиметр
Жин: 79 кг
Харьяалал: Франц
Тоглож чадах байрлалууд: Баруун жигүүрийн хамгаалагч, төвийн хамгаалагч
Тоглож байсан багууд: Монако( 90/91 – 95/96), Парма ( 96/97 – 99/00), Ювентус (00/01 – 05/06), Барселона ( 06/07 — ??)Оруулсан гоолын тоо: 10
Шигшээдээ тоглосон тоглолт: 119
Шигшээдээ хийсэн гоол: 2
Амжилт:
Францын цомын аварга - 91
Италийн цомын аварга - 99
Италийн супер цомын аварга - 2002, 2003
Италийн аварга - 2002, 2003
"Тив хоорондын цомын аварга" - 2003
Дэлхийн аварга - 1998
Европын аварга - 2000


Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Mon Jul 24, 2006 3:33 am

Жанлука Замбротта Барсагийн тоглогч болсон эхний өдрүүддээ сэтгэл тун хангалуун байна. Одоо тэрээр тэнгийсийн эрэгт амарч байгаа бөгөөд тэнд байхдаа http://www.fcbarcelona.com-д ярилцлага өгчээ.

-Албан ёсоор Барсагийн тоглогч болсон нь ямаршуу санагдаж байна даа?
[ФС Барселонагийн тоглогч болсондоо үнэхээр их баяртай байна. Би том багт ирж, хэцүү даалгавруудыг биелүүлэх болно. Одоо шинэ адал явдал эхэлж байна, би looking forward to it.

-Та яагаад Барсаг сонгов?
Барса бол дэлхийн хамгийн хүчтэй багуудын нэг. Мөн энэ хот, оршин суугчид, тоглогчид, дасгалжуулагч гээд бүх л хүчин зүйлүүд намайг ийм алхам хийхэд нөлөөлсөн.

-Франк Райкаардтай ярьж байв уу?
Бид утсаар ярьсан, тэр үед Райкаард надад Дэлхийн аварга болсонд баяр хүргэсэн. Дараа нь тэр намайг Барсагийн тоглогч болохын өмнөхөн залгаж байсан. Тэр бол ажлаа, юу хийх ёстойгоо сайн мэддэг хүн гэдгийг сүүлийн хэдэн хоногт би мэдэрсэн.

- Барсагийн сүүлийн хэдэн улиралд үзүүлсэн тоглолтын талаар?
Барса бол хөлбөмбөгийн хамгийн үзүүштэй тоглолтыг гаргаж байсан, энэ он жилүүдэд. Гайхамшигтай тоглолт үзүүлж чадах оддын том групп буюу Роналдиньо, Деку, Месси, ЭтоО, Пуойл мөн бусад олон тоглогчид байна.

-Барсад та өөрийгөө ямар үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна?
Би үүнийг сайн мэдэхгүй байна. "Юве"-д байхдаа би зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглодог байлаа. Сая ДА-аар баруун талд илүү сайн тоглосон гэж бодож байна. Одоо дасгалжуулагч намайг хаана тоглуулна гэж шийднэ, би тэнд нь л тоглох болно. Надад ямар ч асуудал байхгүй ээ.

-Тантай адилаар Тюрам, Гудъёнсен нар мөн ирсэн?
Тэд шилдэг тоглогчид. Багийн бүрэлдэхүүн бол их чанартай, улам шилдэг болж байна. Шинэ сонголтууд хамтдаа Барсад илүү олон ялалт авчрах итгэлтэй байгаа.
Би Тюрамыг 5 жилийн турш мэднэ. Тэр бол агуу тоглогч, од, бас их сайн, хайр татсан хүн. Бид Италиар ярьцгааж чадна, ер нь бид хамтдаа байх нь бидний хэн хэнд маань үр өгөөжтэй байх болно. Барса бол маш зөв сонгол хийж чадсан, Тюрам дээр.

- Та "Ноу Камп"-ыг мэдэж байгаа. Учир нь Аваргуудын лигийн дунд шөвгийн нэгэн тоглолтыг нэд хийж байсан.
Тийм ээ. Би санаж байна. Энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг. Энд тоглоход сэтгэл сэргэм байх болно.

- Ла Лига бол таны хувьд анхны гадаад лиг байх нь?
Тийм ээ. Гэхдээ би Ла Лигийг үргэлж хардаг байсан, хамгийн сайхан лигүүдийн гэ гэж боддог л доо.

- Энэ сар таны хувьд ихээхэн emotional сар болж байна. Эхлээд Ювегийн хэрэг, дараа нь таны найз Пессотагийн проблем, тэгээд Дэлхийн аварга болсон, одоо харин Барсад ирлээ. Энэ бугдийн дараа?
Амралт бол энэ хүнд улирлын дараах сайхан зүйл болно. Ювед юу болсон нь бүгд мэдэж байгаа, дараа нь ДЭлхийн аварга боллоо. Одоо бол би амарч байна даа, шинэ улирал Барсатай хамт эхлэхийн өмнө.

Image
Last edited by Цоомоо on Mon Jul 24, 2006 3:58 am, edited 2 times in total.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Mr S » Tue Jul 25, 2006 9:39 am

манай Олигэр багтайгаа гэрээгээ сунгалаа............... 2010 он хүртэл............. 2 жилээр сунгажээ................
хэрэв өөр баг гэрээ дуусаагүй бхад түүнийг авахаар бол хамгийн багадаа 60 сая еврогоор авах гэнэ...........

Image

Олигэр 2001-02 онд Грамэнэт багаас Барсад ирж бсан гэнэ......... анх 2002 оны 8 сарын 24-нд Joan Gamper Trophy - д Рэд Стар багийн эсрэг анхны тоглолтоо хийж байжээ.......... албан ёсны дэбутаа 11 сарын 13-нд АЛ-н Галатасарайтай хийсэн тоглолт дээр хийжээ............ түүнээс хойш Б багаас 1-р багийн дунд тоглож байсан бол 2004 оны 1 сараас 1-р багийн гишүүн болсон...............

Image

2003-04 онд 18 лигийн тоглолт, 4 УЭФА цом, 2 Хааны цомын тоглолтонд орсон бол
2004-05 онд 36 лигийн тоглолт, 7 АЛ-н тоглолт, 1 Хааны цомд
2005-06 онд 33 лигийн тоглолт, 11 АЛ-н тоглолт, 3 Хааны цомын тоглолтуудад орсон.....................
манай авьяаслаг залуу хамгаалагч..............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Jul 25, 2006 9:42 am

saviola wrote:Манай багийн шинэ гишүүн Лилиан Тюрам:
Товч танилцуулга:

Нэр: Лилиан Тюрам
Төрсөн огноо: 1972 оны 1-р сарын 1
Унасан ус, угаасан газар: Пойнтэ-а-Питрэ, Гваделупа
Өндөр: 185 сантиметр
Жин: 79 кг
Харьяалал: Франц
Тоглож чадах байрлалууд: Баруун жигүүрийн хамгаалагч, төвийн хамгаалагч
Тоглож байсан багууд: Монако( 90/91 – 95/96), Парма ( 96/97 – 99/00), Ювентус (00/01 – 05/06), Барселона ( 06/07 — ??)Оруулсан гоолын тоо: 10
Шигшээдээ тоглосон тоглолт: 119
Шигшээдээ хийсэн гоол: 2
Амжилт:
Францын цомын аварга - 91
Италийн цомын аварга - 99
Италийн супер цомын аварга - 2002, 2003
Италийн аварга - 2002, 2003
"Тив хоорондын цомын аварга" - 2003
Дэлхийн аварга - 1998
Европын аварга - 2000


Image



Image

Image

Image

Тюрам - "I am very happy, to play here is the best thing that can happen to a footballer".

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Tue Jul 25, 2006 9:48 am

Eto'o and Neeskens join the group

өчигдрийн Ла Масия дахь бэлтгэл дээр ЭтоО шинэ туслах Нийскинс нар ирцгээсэн гэнэ.............
бэлтгэл дээр Нийскинс-г тоглогчдод Райкаард танилцуулсан гэнэ.............. бэлтгэлд Valdés, Jorquera, Rubén, Gudjohnsen, Motta, Ezquerro, Giuly, Edmílson, Sylvinho, Belletti, Oleguer, Giovanni Dos Santos, Sito Riera, Dani Fragoso, Marc Crosas, Verdú, Jordi Gómez, Olmo and Sastre нар гарсан аж...........
дараа нь ЭтоО ирсэн аж...................
уг бэлтгэлийн Германы үндэсний хоккэйн шигшээ баг үзэж сонирхсон гэнэ..............
Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Thu Jul 27, 2006 9:20 am

9 сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгууль болно оо.............. ноён Лапорта-н ерөнхийлөгчийн хугацааны талаар маргаан дэгдэж уг асуудлыг шүүхэд шилжүүлсэн тул ерөнхийлөгчийн албанаас түр түдгэлзүүлээд бгаа аж........ сонгууль болтол багийн удирдлагыг economist Xavier Sala y Martin түр аваад бгаа аж............. үүрэг гүйцэтгэгч гэсэн үг.............
ямар ч байсан багийг хүнд байдлаас гаргасн хүнийг дахин сонгох болов уу гэж горьдож бна........... шүүхэд шилжсэн асуудал нь сонгуульт хугацаа хэтэрсэн гэдэг шалтгаан билээ........
мэдээж Лапортаг эсэргүүцэгч тал байдаг бөгөөд тэд шүүхэд дуудагдсан бгаа энэ үе дээр нь мань эрийг унагахын тулд түүний мөнгө санхүүг шалгуулахыг хүсч бгаа гэсэн мэдээлэл зарим эх сурвалжид бгаа аж.................

national geografic суваг дээр гарсан БАРСА-н нууц гэдэг баримтад кинон дээр Лапорта хэр зэрэг мундаг хүн бэ гэдэг нь маш сайн гардаг...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Цоомоо » Fri Jul 28, 2006 2:08 am

Манай томчуудын нэг Чики Бегиристайн багийнхантйагаа хамт Aarhus хотод байна. Тэрээр зарим нэгэн асуултанд хариулсан байна...
Image
Савиолагийн тал дээр бол клуб мэдээж зарах бодол баримталж байгаа, ийм суваг эрж хайж байгаа. Гэхдээ түүнийг бас хэн дуртайд нь өгчихгүй, багт ч Савиолад ч ашигтай байдлаар л зарна. Савиола багийнхантайгаа цуг Америк явж аялан тоглолт хийхэд ямар ч асуудал байхгүй гэнэ. Гэхдээ энэ нь тэр багтаа үлдэнэ гэсэн үг биш. Түүнийг зээлүүлэх төлөвлөгөө ерөөсөө байхгүй. Учир нь түүний гэрээ ирэх жил дуусах учраас...
8 сарын 31-ээс өмнө учир зүй нь олдохгүй бол тэр багтаа үлдэх болж таарна.

Бегиристайн Испаний супер цомын төлөөх тоглолтын хуваарьт тун сэтгэл дундуур байгаа юм байна лээ. Хугацааны хувьд багт сөргөөр нөлөөлөх учраас гэнэ. Эхний тоглолт 8 сарын 17-нд, 2 дахь тоглолт 20-нд гэсэн хуваарь байгаа. Эспаньолтой дерби хийнэ дээ...

3 шинэ тоглогч авснаар Барсагийн бүрэлдэхүүн одоо төгс болсон, шинэ улиралд бэлэн боллоо гэж тэр хэлсэн байна...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Fri Jul 28, 2006 2:20 am

Манайхан одоогоор Данийн Аархус хотод байгаа бөгөөд маргааш бөгөөд 5 дахь өдөр улирал дундын амралтын үеэрх анхны тоглолтоо энэ хотын багтай хийх юм. Тоглогчид хэд хоногийн өмнө энд ирсэн.
Үндсэн багийн 12 тоглогч дээр Olmo, Verdú, Jordi Gómez, Sastre, Dani Fragoso, Sito Riera, Marc Crosas and Giovanni Dos Santos гэсэн 8 резерв багийн тоглогч цуг байгаа..Эдэн дундаас сүүлийнх нь буюу 17-той Мексик хүү ихээхэн анхаарал татаж байгаа, бас нэгэн Месси хэмээн яригдаж байгаа юм.
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16700
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 23 » Sat Jul 29, 2006 8:58 am

Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby Mr S » Tue Aug 01, 2006 8:50 am

ноднингийн АЛ-н финалын тоглолтонд хожлын гоол хийсэн Бэллэтти-н пүүз музэйд тавигджээ................ мань эр баруун пүүзэн дээрээ гарын үсгээ зурсан байсан................

Image

Image

мөн энд РЕАЛ-г Бэрнабэуд 5-0-р бут ниргэхэд Круйфф-н өмсөж байсан цамц, Вэмблид Куманы өмсөж тоглосон пүүз, бүх үеийн мэргэн бууч Paulino Alcántara /347 тоглолтонд 346 гоол хийсэн/ нарын пүүз тавигдсан байдаг...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Fri Aug 04, 2006 9:31 am

Ронни МИЛАН өндөр үнээр /85,5 сая фунт Дэлхийн рекорд/ авья гэсэн саналын тухайд албан ёсны хариу өгчээ...............

Ronaldinho: "I am happy at Barça"
түүнээс бэлтгэл руугээ орох замд нь Италийн зарим хэвлэлүүд дээр гараад бгаа трансфэр боломжтой юу гэсэн зүйл асуухад тэрээр яг одоогоор би БАРСА-с өөр багийн тухай бодохгүй бгаа гэжээ.......... тэрээр бэлтгэлээс өөр юм мөн бодохгүй бгаа гэнэ.............. 2 дахь өдрөөс бэлтгэлдээ орсон............
тэрээр БАРСАД үлдэнэ гээд БАРСА бол түүний хувьд хамгийн сайхан баг гэжээ............. өөр зүйлээр солихыг хүсэхгүй бгаа аж..............

Image

түүний агэнт ах Робэртотой Милан холбоо барьсан эсэх талаар асуухад Робэртотой холбоо барьсан эсэхийг мэдэхгүй гээд............ ямар ч байсан өөр том агуу баг өөрийн чинь хөдөлмөрийг үнэлээд санал ирүүлнэ гэдэг бол маш сайхан учир нь энэ нь чамд эрч хүч мотиваци өгнө гэжээ............

Image

багийн шинэ тоглогчдын хувьд тэрээр манай баг хүчтэй баг байсан одоо бол бүүр хүчтнй болсон гэжээ...........
шигшээ багийн хувьд энэ жил маш муу байсан........... гэсэн ч одоо өнгөрсөн учир Дунгатай хамтран сайн ажиллахыг хүсч бгаа гэнэ...........
Лапорта-н тухайд тэрээр маш сайн ерөнхийлөгч ялангуяа миний хувьд тэрээр сайн ханддаг байсан түүнтэй хамтран ажиллахад асуудал гардаггүй хөдөлмөрч мундаг хүн гэжээ...........

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Fri Aug 04, 2006 9:36 am

New challenges for Messi

манай Мэсси ДАШТ-н дараагаар багтайгаа эргэн нэгдлээ............. тэрээр гэмтлийн улмаас Лигийн сүүлийн тоглолтуудад оролцож чадаагүй билээ................
тэрээр ингээд бэлтгэлдээ гарлаа.............
ДАШТ-н тухай аль болох хурдан мартаж шинэ улирлын тоглолтондоо эрчимтэй бэлтгэж бгаа аж............

Image

Савиола-н тухайд тэрээр багийн болон шигшээгийн андууд гээд бэлтгэлд гарахдаа тэрээр өөр багийн хүн байдаг гэжээ.......... тэрээр үүнд маш тайван байгаа ч асуудлыг нь яаралтай шийдэх хэрэгтэй гэжээ...........
учир нь Сави Райкаардын тактикд илүүдээд бгаа учир баг аль нэг баг руу лоондох хэрэгтэй болоод бгаа............... эсвэл зарах.................

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby mercer » Fri Aug 04, 2006 9:36 am

Mr S wrote:бүх үеийн мэргэн бууч Paulino Alcántara /347 тоглолтонд 346 гоол хийсэн/ нарын пүүз тавигдсан байдаг...............



Image

Paulino Alcántara чинь Philippines-д Spain аав ээжээс тєрж. Тэгэнгvvт азийнхан нь Asian Players in Europe энэ тэр гээд ази хvн гээд байдаг бололтой.

1912 оноос 1927 хооронд
374 goals in 375 games,
357 goals in 357 games,
347 goals in 346 games гэсэн олон vзvvлэлт байдаг юм байна. Unbelievable :smile:

9-0, 8-2 зэрэг олон оноогоор хождог байх vед hat-trek хийдэг байж.
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby Mr S » Fri Aug 04, 2006 9:40 am

Txiki: "We are not aware of any offers for Ronaldinho"

FC Barcelona technical secretary Txiki Begiristain тэрээр Тигрэс-н зохион байгуулсан үдийн зоог дээр Ронниг авах тухай Милан болон бусад багуудаас ямар ч санал ирээгүй гээд бид ямар нэг тоглогчоо зарах бодолгүй бгаа гээд зөвхөн Савиола-с өөр гэж нэмж хэлжээ............

Image

тэрээр мөн "Ronaldinho is happy and wants to stay" гээд түүнтэй баг маш сайхан гэрээ хийсэн энэ гэрээнд Ронни сэтгэл хангалуун бгаагаа илэрхийлсэн гэжээ............

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Fri Aug 04, 2006 9:46 am

өнөөдөр /8 сарын 4/ манайхан АНУ-н Warner Bros Consumer Products - тай гэрээ байгуулах гэнэ.............. уг гэрээ ёсоор Варнэр Брос United States, Canada, Mexico, Central America, Brazil and the rest of South America - д БАРСА-н эмблэмийг ашиглан бүрэн эрхтэй болж бгаа юм бна...............
Өмнө нь Варнэр Бростой ЮВЕ МАН ПСЖ багууд гэрээ байгуулсан.................

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Next

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 8 guests
cron