Liverpool FC : You Will Never Walk Alone!!!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Liverpool FC : You Will Never Walk Alone!!!

Postby DeFeU » Fri Jul 14, 2006 8:31 am

You Will Never Walk Alone

Ливерпулийн түүх!

1892 онд байгуулагдлаа.
Image

1901 онд Анхныхаа цомыг авлаа
Image

1965 онд Анхны ФА цомоо авлаа
Image

1977 он, тиймээ энэ бол Ливерпулийн түүхэн дээр хамгийн гайхамшигтай өдөр. Европын аварга!
Image

1985 он, Heyes цэнгэлдэхэд болсон алаан, Юве-тэй хийсэн тоглолт
Image

2001 он
Image

2005 он, 3-0 оор хожигдож яваад хуссан.
Image



Ливерпулийн шагнал

Примиер Лиг
1900-01 1905-06 1921-22 1922-23 1946-47
1963-64 1965-66 1972-73 1975-76 1976-77
1978-79 1979-80 1981-82 1982-83 1983-84
1985-86 1987-88 1989-90

2-р Лиг
1893-94 1895-96 1904-05 1961-62

Лигийн Цом
1980-81 1981-82 1982-83 1983-84 1994-95
2000-01 2002-03

ФА Цом
1964-65 1973-74 1985-86 1988-89 1991-92
2000-01 2005-06

Аваргуудын Лиг
1976-77 1977-78 1980-81 1983-84 2004-05

UEFA Цом
1972-73 1975-76 2000-01

Super Цом
1977 2001 2005

Carlsberg Цом
1997-98 1998-99 1999-2000

Reserve
1956-57 1968-69 1969-70 1970-71 1972-73
1973-74 1974-75 1975-76 1976-77 1978-79
1980-81 1981-82 1983-84 1984-85 1989-90
1999-2000


Ливерпулийн Рекорд, амжилтууд

Тоглосон тоглолтуудад
Хамгийн их тоглосон - Ian Callaghan (857)
FA цомд хамгийн их тоглосон - Ian Callaghan (79)
Лигийн цомд хамгийн их тоглосон - Ian Rush (78 )
Хамгийн хөгшин тоглогч - Ted Doig, 41 yrs & 165 days v Newcastle United (A), 11 April 1908
Хамгийн залуу тоглогч - Max Thompson, 17 yrs & 129 days v Tottenham Hotspur (a) 8 May 1974
Ямар ч завсаргүй тоглосон - Phil Neal (417) 23 October 1976 to 24 September 1983
Хамгийн удаан байсан - 21 yrs & 52 days: 1913 to 1934

Гоал
Хамгийн их гоал - Ian Rush (346)
Лигт хамгийн их гоал - Roger Hunt (245)
ФА цомд хамгийн их гоал - Ian Rush (39)
Лигийн цомд хамгийн их гоал - Ian Rush (48 )
Европт хамгийн их гоал - Michael Owen (22)
Замены мэргэн бууч - David Fairclough (18 )
Хамгийн их ХЭТ ТРИК хийсэн - Gordon Hodgson (17)
Нэг улиралд хамгийн их ХЭТ ТРИК хийсэн - Roger Hunt (5 in 1961-62)
Торгуулийн цохилт - Jan Molby (42)
Нэг ч гоал хийхгүй тоглосон - Ephraim Longworth (371)
Хамгийн залуу гоалдогч - Michael Owen, 17 yrs & 144 days v Wimbledon (a) 6 May 1997
Хамгийн хөгшин гоалдогч - Billy Liddell, 38 yrs & 55 days V Stoke City (h) 5 March 1960

Хамгийн их медалтай - Phil Neal (20)

Гайхамшигт хожил - 11-0 v Stromgodset
Гутамшигт хожигдол - 1-9 v Birmingham City

Хамгийн үнэтэй авсан тоглогч - £14 million for Djibril Cisse
Хамгийн үнэтэй зарсан тоглогч - £12.5 million for Robbie Fowler
Last edited by DeFeU on Mon Jul 17, 2006 5:00 pm, edited 3 times in total.
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby DeFeU » Fri Jul 14, 2006 8:31 am

Бразилын LB Fabio Aurelio Valencia-гаас манайд ирлээ.

Image
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby DeFeU » Fri Jul 14, 2006 8:35 am

Албан ёсны сайт болох http://www.liverpoolfc.tv - оос Ливерпульд хамгийн их хувь нэмэрээ оруулсан, шилдэг 100 тоглогчдыг танилцуулж байгаа билээ. Үүнээс би чадах чинээгээрээ орчуулан тавъя. Одоо 60 дээр явна.

Ливерпулийн амжилтанд хамгийн их нөлөөлсөн 100 тоглогч:

Image

Danny Murphy, 1997 онд Crewe Alexandra-гаас 2 саяаар иржээ. Анх ирэхдээ их л нэр хүндтэйгээр, гайхамшгийг үзүүлэхүйц маш залуу тоглогчдын нэг гэсэн нэртэйгээр иржээ. Гэвч эхэн үедээ түүний тоглолт нэг л болж өгөхгүй, худлаа гараас цаашгүй байжээ. Тиймдээ ч 98-99 оны улиралд Gresty Road-руу зээлээр явсан байна. Түүний Ливэрпульд байх хугацаа тоотой гэдгийг тэрээр мэдэрч их л мэрийж эхэлжээ. Шууд л буцаж ирсэн жилдээ маш сайн тоглож Gerard Houllier-ийн гарааны 11-т орж чаджээ. Тэрээр цаашдаа гоалыг машиндаж эхэлсэн бөгөөд гоалоороо Ливепульд Овены дараа орох болсон байна. Түүний гайхамшигтай тоглолтыг үнэлж түүнийг бүр Английн шигшээ багт урьж байсан удаатай. 04-05 онд шинэ менежер Рафа ирснээр тэрээр Чарлтон руу 2,5 саяар явжээ. Гэвч түүний гайхамшигтай тоглолт, гоалууд хэзээд Энфилдэд мөнхрөн үлдэх болно.

Ливерпульд байсан : 1997 - 2004
Байршил : Хагас хамгаалагч
Төрсөн он: 18/3/1977
Төрсөн газар: Честер
Ямар клубээс ирсэн : Crewe Alexandra (July 1997)
Ямар клуб руу явсан : 2004 онд Чарлтон руу 2,5 саяар
Одоо хаана байна вэ : Тотенхэм Хотспур

Алдарт хүргэсэн зам : Old Trafford-д хожлын 3 гоал хийсэн

Тоглосон: 249
Гоал: 44

Шагналууд:
FA Cup (2001)
UEFA Cup (2001)
Super Cup (2001)
Charity Shield (2001)
Worthington Cup (2003)


Last edited by DeFeU on Fri Jul 14, 2006 1:03 pm, edited 1 time in total.
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby DeFeU » Fri Jul 14, 2006 8:36 am

Ливерпулийн амжилтанд хамгийн их нөлөөлсөн 100 тоглогч:

Image

Pepe Reina, Тэрээр Ливэрпульп ирсэн эхний жилдээ л Клин Шийтээрээ Ливерпулийн рекордыг тогтоогоод авсан байна. Рэйна хөл бөмбөгийн кариераа Барса-гаас эхэлсэн бөгөөд 2001 оны UEFA цомын хагас шигшээд одоогийн байгаа клуб болох Ливерпулийн эсрэг тоглож байжээ. 2002 онд Барса-гийн гарааны 11т гарах боломжгүй болсноор Виллариал руу явжээ. Тэрээр Виллариалд байхдаа 9 пеналти-наас 7-г нь хааснаар тухайн багийг аваргуудын Лиг-т оролцох боломжтой болгов. Үүнийг сонссон Улааны босс Рафа шууд л сонирхож 6 саяар өөрийн багтаа элсүүлжээ. 05 оны АЛ-ийн баатар болох Дудекийн оронд гараанд гарах болсон байна.


Ливерпульд: 2005 - Одоо
Байршил: Хаалгач
Төрсан он: 31/8/1982
Төрсөн газар: Мадрид, Испани
Ямар клубээс ирсэн: Villarreal (July 2005)
Алдарт хүргэсэн зам: ФА цомын финалд Уэст Хэмтэй хийсэн гайхамшигтай тоглолт

Тоглосон: 53
Клийн Шийт: 29

Шагнал: FA Cup (2006), Super Cup (2005)
Last edited by DeFeU on Fri Jul 14, 2006 1:05 pm, edited 1 time in total.
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Seikoni » Fri Jul 14, 2006 12:03 pm

сайхан бичжээ.. цаашаа яваад байгаарай... Рейна Виллереалдаа лав тийм сайн байгаагүй шд.. энд ирээд шал өөр болдийм бйана..
Циссэ Олимпик Марсей луу лоондуулсан гэлүү..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby DeFeU » Fri Jul 14, 2006 1:20 pm

tnx, I will.

Эхний хэдийг нь мэдэлгүй өнгрүүлчихэж. Үүнээс хойш яг цаг тухайд нь мэдээллээд явъя. Одоо байгаагаас Crouch, Cisse, Sissoko, Mellor нар байна. Cisse-г Марселл руу лоандэнэ гэсэн, нутагтаа байжаагаад ирхийн байгааз.

61. Pepe Reina
62. Danny Murphy
63. Joey Jones
64. Vladimir Smicer
65. Mark Wright
66. Matt Busby.
67. Djibril Cisse
68. Gary Gillespie.
69. Jari Litmanen.
70. Ronnie Moran.
71. Paul Walsh.
72. Ephraim Longworth.
73. Peter Crouch
74. Jack Balmer.
75. Brian Hall.
76. Ronny Rosenthal.
77. David Johnson.
78. Sam Raybould.
79. Patrick Berger.
80. Tommy Lawrence.
81. Alan A'Court.
82. Phil Taylor.
83. Micheal Thomas.
84. Howard Gayle.
85. Alec Lindsay.
86. Nick Barmby.
87. Alun Evans.
88. Mark Walters.
89. Donald McKinlay.
90. Neil Mellor.
91. Titi Camara.
92. Harry Chambers.
93. Momo Sissoko.
94. Sam Hardy.
95. Geoff Strong.
96. Nicolas Anelka.
97. Nigel Clough.
98. Tom Bromilow.
99. Erik Meijer.
100. John Wark.
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Nomer 7 » Fri Jul 14, 2006 1:27 pm

За миний Английн Лигээс дэмждэг багдаа гоё баг бгаамд аа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby DeFeU » Fri Jul 14, 2006 1:52 pm

Ливерпулийн амжилтанд хамгийн их нөлөөлсөн 100 тоглогч:

Image

Rob Jones, Graeme Souness-ийн үед буюу 1990-1991 оны улиралд тэрээр 300 мянга-ханаар Crewe Alexandra-гаас Ливерпульд маш ашигтай наймаагаар иржээ. Хэдхэн 7 хоногын дараа л үндсэн бүрэлдэхүүнд багтсан байна.Түүний хамгийн мартагдашгүй, сэтгэлд хоногшсон тоглолт бол яах аргагүй Манчестер Ю.-тэй хийсэн тоглолт. Тэрээр энэ тоглолтонд Ман.Ю-ийн Раян Гиггсийг барьж тоглож байсан бөгөөд энэ тоглолтонд түүнийг хөдөлгөх ч гүй байв.Энэхүү тоглолт нь 0-0 оор дууссан нь Жонес ийн л ач. Сүүлд Гиггс энэхүү Энфилдийн шинэ жаалын талаар, "Миний амьдралд тохиолдож байгаагүй чанга хамгаалагч байна" хэмээн мэдэгджээ. Тэрээр ирсэн эхний жилдээ л ФА цомын финалд Сандерландыг буулгаж авснаар анхныхаа цомыг авсан байна.Төдөлгүй 1995 онд дараагийнхаа цомыг авсан байна. Харин менежер Эванс Болтонгоос Эватирийг авснаар түүнийг зүүн талд тоглуулах болсон нь түүнд таалагдсангүй. 96-97 оны улиралд гэмтэл авснаар энэ улиралд 3-хан тоглолт хийжээ. Тэрээр өвдөгний гэмтлээ эмчлүүлэх гэж өчнөөн хөөцөлдсөн боловч боломжгүй болсноор түүний хөл бөмбөгийн кариер ийнхүү харамсалтайгаар өндөрлөжээ.

Ливерпульд: 1991 - 1999
Байршил: Хамгаалагч

Төрсөн он: 05/11/1971
Төрсөн газар: Wrexham

Ямар клубээс ирсэн: Crewe Alexandra

Тоглосон: 243
Гоал: 0

Шагнал: FA Cup (1992), Coca Cola Cup (1995)

Сонирхуулахад : Роб-ын өвөө Билл Ливерпульд 1950 оны ФА цомын Финалын тоглолтонд тоглож байжээ.

Одоо хаана байна вэ : Хүүхдийн асран хүмүүжүүлэх газарт ажиллаж байна.

Жэмми Карахер Робын талаар өгүүлсэн нь: Би Робтой хэд хэдэн удаа тоглосон. Тэхдээ тэр үед жаахан гэмтэлтэй байсан л даа. Намайг ирэхээс өмнө ид үе нь байсан гэж бодож байна. Тэрээр үнэн сэтгэл, байдаг чадлаараа тоглодог нэгэн бөгөөд хэрвээ гэмтэл аваагүйсэн бол Английн шигшээд хичнээн их амжилт авчрах байсныг хэн ч үгүйсгэхгүй биз.
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Buratino » Sun Jul 16, 2006 12:56 pm

tanaih new kit n adidas bolcon geluu?
yg home away n arai garaagui bna.
ene european away kit genee.


Image

Image
Santiago Bernabue
User avatar
Buratino
 
Posts: 58
Joined: Tue Jul 11, 2006 5:17 pm
Location: Central Attack Midfielder (CAM)

Postby Nomer 10 » Sun Jul 16, 2006 6:45 pm

Яах вэ дажгүй л харагдаж байна. Цааш үргэлжлүүлээд байгаарай Дефү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby DeFeU » Sun Jul 16, 2006 7:33 pm

FREINDLY MATCH (JULY 15th)
Liverpool 2 - Wrexham 0

Image

Бэллами эхний гоалоо хийлээ :-D
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Nomer 7 » Sun Jul 16, 2006 11:33 pm

Шинэ Кит дажгvй харагдаж байна шvv. Нєхєрсєг тоглолт ямар эрт хийж бна аа айн.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby DeFeU » Mon Jul 17, 2006 4:18 pm

Ливерпулийн амжилтанд хамгийн их нөлөөлсөн 100 тоглогч:

Image


Craig Johnston, 1981-1988, тиймээ энэ үеийг Ливерпулийн алтан үе гэж хэлэхэд нэг их буруудахгүй бизээ. 1981 онд Боро-гоос 575 мянгаар орж ирсэн. Тэрээр ингэж ярьж байжээ, "Би хэзээ ч Ливерпулээс өөр багт тоглохгүй. Яахав бас нэг өөр баг байгаа л даа, энэ бол Ливерпулийн 2-р баг (RESERVEs :mrgreen: )"

Ливерпульд:1981 - 1988
Байршил: Довтолгооны хагас хамгаалагч (AM)

Төрсөн огноо: 25/6/1960
Төрсөн газар: Johannesburg, South Africa

Ямар клубээс ирсэн: Middlesbrough (March 1981)

Тоглосон: 271
Гоал: 40

Шагнал:
First Division Championship (1981/82, 1982/83, 1983/84, 1985/86, 1987/88 )
European Cup (1984)
FA Cup (1986)
League Cup (1983, 1984)

Алдарт хүргэсэн зам: 1986 оны ФА цомын финалын тоглолтонд 2дохь гоалыг хийснээр.

Сонирхуулахад: Тэрээр маш алдартай дуу зохиодог нэгэн бөгөөд "Anfield Rap", 'Pride of Merseyside' гэх дуунуудын үгийг зохиожээ.
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby El Payaso » Tue Jul 18, 2006 10:22 am

Rafa manai hediig chihdeed bhiimaa... :sad:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby DeFeU » Wed Jul 19, 2006 12:01 pm

Ливерпулийн амжилтанд хамгийн их нөлөөлсөн 100 тоглогч:

Image

Stephane Henchoz, 1999 оны зун Блэкбурн доошоо унахад энэхүү Швецарийн шигшээгийн залууг 3,5 саяар Энфилдэд авчиржээ. Харамсалтай нь гэмтлийн улмаас Henchoz-ыг анх удаа Энфилдэд тоглохыг фэнүүд нь хэсэг хүлээх хэрэг гарсан байна. Удалгүй эдгэрч Ливерпулийн хамгаалалтын гол цөм болж эхлэв. Тэрээр яг л хэрэгтэй үед, хэрэгтэй байрлалдаа байдаг бөгөөд man marking буюу хүн барьж тоглохдоо гаргууд нэгэн. 2002-2003 оны улиралд Ливерпулийн хамгаалалт суларч эхэлсэн нь Henchoz айхтар бэртэл авсантай холбоотой буй. 2005 онд Celtic рүү үнэгүй солилцоогоор явжээ.

Ливерпульд: 1999 - 2005
Байршил: Хамгаалагч

Төрсөн огноо: 07/09/1974
Төрсөн газар: Billens, Switzerland

Ямар клубээс ирсэн: Blackburn Rovers (July 1999)

Тоглосон: 205
Гоал: 0

Шагнал:
FA Cup (2001)
UEFA Cup (2001)
League Cup (2001, 2003)
Charity Shield (2001)

Сонирхуулахад: Тэрээр Celtic-тэй хийсэн нөхөрсөг тоглолтонд цорын ганц гоалыг хийсэн байна.

Одоо хаана байна: Wigan
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby DeFeU » Wed Jul 19, 2006 12:02 pm

el payaso wrote:Rafa manai hediig chihdeed bhiimaa... :sad:


:-o
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby A.I.T » Wed Jul 19, 2006 12:12 pm

тэр стевэн жерардын байж байгаагэнээ......... :sleep:
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby realmongolia » Wed Jul 19, 2006 4:05 pm

Fowler-iin gereeg sungasan um bolob uu/ bellamy ireed manai hunii ireedui yaj bgaa boloo?
One Team! One Goal!
User avatar
realmongolia
 
Posts: 621
Joined: Mon Dec 12, 2005 12:24 pm
Location: Born in Mongolia

Postby SAVAGE » Wed Jul 19, 2006 4:37 pm

Сунгасан санагдах юм...

Одоо Дирк Кьют билvv Фэйноордын довтлогч тэрийг бас авах гээд байгаа юм бишvv.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby realmongolia » Wed Jul 19, 2006 4:49 pm

Ene Kuyt chi WC-aar neg ih sain bish l um bn lee sh dee, Newcastle bas avah geed l uzeed bgaa um shig bn lee.
Rafa Crouch-d l ih itgej bgaa um bn daa.
Forwards:
Crouch,Bellamy, Fowler, Cisse (loan to Marseille) iim baih shiv nuguu jijig france hen bilee Sinama Pongelle bilyy ter turuu jil loand yvsan ene jil ireh baihdaa
One Team! One Goal!
User avatar
realmongolia
 
Posts: 621
Joined: Mon Dec 12, 2005 12:24 pm
Location: Born in Mongolia

Postby .batka. » Thu Jul 20, 2006 1:43 pm

Ingehed odoo gaigvi dovtlogch enee teree avah ni uu. 1 F.tei sain yavah boluu dahiad neg gaigvi yum bval zvgeersen
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby DeFeU » Thu Jul 20, 2006 9:37 pm

Харин тиймээ, довтлогч довтлогч.....Байнга л манайхны MIDDLE-үүд нь багаа авч явах юм :smile: .
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Nobun@g@ » Thu Jul 20, 2006 10:42 pm

Тvрvv сэзoны сvvл хэсэгт тактикаа солисон уу яасан нэлээн дажгvй болж ирж байгаагvй юм уу. Бvх довтлогч нар нь гоолдоод л
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby DeFeU » Sun Jul 23, 2006 10:17 am

Crewe Alexandra 0 - Liverpool 1

Манай 17 настай довтлогч Lindfield маань цорын ганц гоалыг хийлээ.

Image


Liverpool: Dudek, Traore, O'Donnell, Hyypia (captain), Finnan, Aurelio, Diao, Zenden, Anderson, Fowler, Lindfield. Subs - Martin, Paletta, Riise, Potter, Peltier, Gonzalez, Sinama Pongolle, Bellamy, Hobbs, Sissoko, Antwi
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Nomer 7 » Sun Jul 23, 2006 12:08 pm

Энэ сайн жаал уу ДЭФЭY минь
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Next

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests