FORZA A.C MILAN

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 5:24 pm

К.Зеедорф: Бид өрсөлдөгчдийнхөө алдааг хүлээж байлаа

Image

“Милан”-ыг Афины шувтаргын тоглолтод хүрэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн тоглогчдын нэг бол Голландын Кларенс Зеедорф. Ялангуяа шөвгийн найм болон хагас шигшээд гялалзтал тоглож, багтаа Грекийг зорих эрх бэлэглэсэн билээ.
Тэрбээр Аваргуудын лигийн түүхэнд гурван өөр багт энэ тэмцээнд түрүүлсэн анхны хөлбөмбөгч юм. Тавдугаар сарын 23-нд “Милан” “Ливерпуль”-ийг 2:1-ээр буулган авснаар Зеедорф энэхүү нэр хүндтэй тэмцээнд дөрөв дэхээ түрүүлсэн билээ. Шигшээ тоглолтын дараа түүний шийдвэрлэх тулааны тухай юу өгүүлснийг та бүхэнд сонирхуулъя.


-Та Аваргуудын лигийн цомыг дахин нэг удаа толгой дээрээ өргөлөө. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэ клубтэй холбоотой хэн бүхэнд энэ улирал тун дурсамжтай өнгөрлөө. Бид асар их хөдөлмөрлөсний дүнд энэ амжилтад хүрсэн. Зорилгоо биелүүлээд зогсож байх мөчид асар их догдлон хөөрч байлаа.

-Та Аваргуудын лигт анх 19-хөн настайдаа “Аякс”-ын бүрэлдэхүүнд аваргалж байлаа. Тэрхүү мөчийг одоогийнхтой харьцуулбал?
-Би одоог хүртэл олон тэмцээнд түрүүлж үзсэн. Тэр дундаас аль нэгийг нь онцолж, эргэн тодорхойлоход амаргүй байна. Ганц хэлж чадах зүйл минь гаргасан амжилтаа, хөлбөмбөгчний замналаа эргээд харахад энэ хүртэл явж ирсэндээ итгэхгүй байна шүү. Аваргуудын лигт түрүүлнэ гэдэг мэдээж бусдаас онцгой.

-”Ливерпуль”-ийн эсрэг тоглоход ямар байв?
-”Ливерпуль” бол гайхалтай баг. Тэд хэзээ ч хялбар өрсөлдөгч байгаагүй. Тэднийг буулгаж авна гэдэг нэр төрийн хэрэг юм.

-Рафаэль Бенитесийн баримталсан тактик таныг тоглолтод оролцуулахгүй байх юм шиг харагдсан. Энэ нь мэдээж талбай дээрх танд хөндлөнгөөс үзсэн биднээс илүү мэдрэгдсэн байх?
-Тийм ээ. Үнэхээр ч надад бөмбөгтэй харьцах боломж тун бага гарсан шүү. Тоглолтын турш би “ганцаардмал” юм шиг явсан. Үүгээрээ “Ливерпуль”-ийн тоглолт эхний үед төлөвлөснөөр нь болсон биз ээ.

-Урьд нь “Ливерпуль”-тэй тоглож байсан туршлагадаа тулгуурлаж миланчууд Афины тактикаа бэлдсэн нь лавтай?
-Бид тоглолтын турш хамгаалалтдаа түлхүү анхаарч, өрсөлдөгчдөө довтлох боломж олгохгүйг хичээсэн. Ингэснээр тэдний алдаа гаргахыг, бид ашигтай боломж гарахыг хүлээж байлаа. Аз биднийг ивээж, нэгдүгээр үе дуусахын өмнөхөн гоол оруулсан нь ялалтыг бидэнд авчирсан.

-”Милан”-ы эхний гоол азынх гэдэгтэй та санал нийлж буй юм аа?
-”Ливерпуль” шиг хүчтэй багийн эсрэг тоглолтын дундаас гоол хийнэ гэдэг хэцүү. Тиймээс бид чөлөөт цохилтоор тэдний хаалгыг мялаана гэсэн тооцоо байсан. Ингэсэн тохиолдолд тэдний тоглолт эвдэрч, бидэнд ашигтай байдал бий болно гэж таамаглаж байлаа. Тоглолт яг төлөвлөснөөр болсон.

-Филиппо Инзаги “Милан”-ы хоёр гоолыг хийсэн. Тэр яаж ингэж чадав аа?
-Тэр хэрэгтэй үед зөв байраа эзэлж чаддаг. Түүний ихэнх гоол мэдрэмжийнхээ ачаар хийсэн байдгийг бүгд мэднэ. Тэр бүх гоолыг азынх байсан уу, эсвэл боломжийг ашигласан уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Багтаа ялалт бэлэглэснийх нь төлөө түүнд үнэхээр их талархаж, баяр хүргэе.

-Кака урьд урьдынхаас ур чадвар нь ахиж, “Милан”-ыг хөдөлгөгч гол хүч нь болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Кака энэ улиралд яг л довтлогч шиг олон гоол оруулж, олон тоглолтод багтаа шийдвэрлэх оноог авчирсан. Та түүний амжилтыг хараарай. Тэр Аваргуудын лигийн мэргэн бууч болсон гээд л үргэлжилнэ. Миний бодлоор “Алтан бөмбөг”-ийг Какад хүртээх нь зүйтэй болов уу. Гэхдээ Кака дээд цэгтээ хүрч, оргил амжилтаа гаргах яагаа ч үгүй байна. Тэр улам хөгжих болно.

-Та энэ улиралд шинэ байрлалд урьдынхаасаа өөр үүрэг гүйцэтгэж тоглолоо…
-Олон удаагийн бэлтгэл, тоглолтоос хоёр довтлогчийн ард төвийн хагас хамгаалагч хийвэл болох юм шиг санагдсан. Ингэснээр энэ улиралд 10 гоол хийж, муугүй амжилт гаргалаа. Бэлтгэл жигдрээд, дасгалжуулагч ч надад итгэсэн.

-Энэ таны “Аваргуудын лиг”-ийн дөрөв дэх түрүү. Хүн бүрийн хүсээд хүрдэггүй энэ өндөрлөгт та дөрвөнтээ гарлаа…
-11 жил Аваргуудын лигт хүч сорьж, үүний дөрөвт нь аваргын цом гардана гэдэг муу амжилт яавч биш. Өмнө нь хэлсэнчлэн өөрийн хүрсэн амжилтдаа итгэхэд бэрх.

-Аваргуудын лигийн медалиа хэрхдэг вэ?
-Тусгай бэлтгэсэн хоргонд хийж, шагналын тавцанд тавьдаг.

-Тэр тавцангаа томсгох хэрэг гарч байна уу?
-(инээв). Хангалттай зай бий. Миний хэрхэн тоглохыг, цаашдаа нэмж цом, медаль авах эсэхийг хүлээгээд хоосон тавцангууд хүлээж байгаа.

-Хүмүүст сонин байх болов уу, Аваргуудын лигийн дөрвөн медальд чинь ялгаа бий юу?
-Ерөнхийдөө төстэй. Гэхдээ жил жилийнхээ онцлогийг тусгасан загварын жаахан ялгаа бий.

-Афины ялалт дээр чинь Зеедорфын гэр бүлд шинэ хүн мэндэлж баяр нэмж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Давхар давхар баяр тохиож, үнэхээр аз жаргалтай байна. Дараагийн “цом” маань тун удахгүй ирнэ.
Энэхүү ярилцлагын дараахан Кларенсын хүү мэндэлж, түүнд Дензел гэдэг нэр өгчээ.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby santos leite kaka » Mon Jun 11, 2007 6:03 pm

ymar naimaa yavj bna aa? manaihan law delhiin hemjeenii 5 od awna gesen surag bsan shuu. Eto'o-g awbal alna aa
User avatar
santos leite kaka
 
Posts: 263
Joined: Fri Mar 23, 2007 12:38 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby шипи » Mon Jun 11, 2007 7:15 pm

анчелотти худлаа яриал бх юм
хж бгаа юм бхку..
зеедорф ч агуу юмаа :mrgreen:
User avatar
шипи
Миланиста
Миланиста
 
Posts: 393
Joined: Mon Apr 17, 2006 12:21 pm
Location: Улаанбаатар

Postby Gankhuu » Tue Jun 12, 2007 10:46 am

2 л гэсэн шд.

Нэг довтлогч нэг хамгаалалт. тэр нь хамгаалагчуу хагас уу гэсэн. Гэхдээ Эмэрсон гээд тодорцон л доо.

Одоо харин довтлогч хэн байх вэ л гэдэг байна.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gankhuu » Tue Jun 12, 2007 10:57 am

Манай 90 оны хүүхдүүд Лигийн аврага болжээ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Seikoni » Tue Jun 12, 2007 4:31 pm

Нэг Итали баагийтай /Миланы фэн/ хальт яриа өрнүүлээд..
Сери-Адаа Ювэ ер нь жаахан доминант уу? арай олон тайтл авсан энэ тэр гээд асуутал Өөдөөс шууд Ювэ Сери-Б дээ л доминант гэж авч байна лээ.. Ювэ Милан Интерийн фанууд ч бие биенийгээ гаргаадаггүй юм шиг байгаам...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Gankhuu » Thu Jun 14, 2007 10:06 am

Ибрахим Ба буцан ирлээ.

Баруун хагасыг дахин Сан Сирод жилийн ердөө 200,000 евро-гоор авчирлаа.
Шева долоо хоногт энэ мөнгийг авдаг байсан.

34 настай Сенегал эр маань гарч ирэхдээ од болж байсан ч олигтой амжилт үзүүлж чадаагүй.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gankhuu » Thu Jun 14, 2007 10:23 am

Явж явж Дрогба муу саармаг чинь ирэх юм байна л даа
Last edited by Gankhuu on Thu Jun 14, 2007 10:29 am, edited 2 times in total.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Бат-Оргил » Thu Jun 14, 2007 10:25 am

Gankhuu wrote:Явж явж Дрогба муу сармаг чинь ирэх юм байна л даа


Саармаг чинь гээч :mrgreen:
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2202
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Postby rednasca » Thu Jun 14, 2007 10:36 am

муусайн юмнууд атаархсандаа элдвээр хэлж байх шив.....
та нарт л олдохгүй "са" шүү....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20760
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Gankhuu » Thu Jun 14, 2007 11:06 am

Олдох гээд байна ирж гай болох гээд байна :mrgreen:
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby zigo » Thu Jun 14, 2007 1:57 pm

Абра бүх юмаа зараад байна гэсэн, тоглогчидоо бас зарж эхэлсэн юм биш биздээ. :smile:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16899
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Gankhuu » Thu Jun 14, 2007 3:42 pm

Дрогба мулгуу өөрөө явна Итали гоё эд нар гэсэн юм шиг байна лээ
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby шипи » Thu Jun 14, 2007 3:55 pm

уг нь дрогбад нх дуртай биш юмсан :mrgreen:
тэрнийг дэмжээд суухийм бхдаа....
User avatar
шипи
Миланиста
Миланиста
 
Posts: 393
Joined: Mon Apr 17, 2006 12:21 pm
Location: Улаанбаатар

Postby rednasca » Thu Jun 14, 2007 4:17 pm

больвол болино л биз.......яршиг л байна.....
ер нь хэн өгнө гэсийн.....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20760
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby santos leite kaka » Thu Jun 14, 2007 7:25 pm

he he. tegeel uuruu irey gesen bol tegeel iriishd.
User avatar
santos leite kaka
 
Posts: 263
Joined: Fri Mar 23, 2007 12:38 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nobun@g@ » Thu Jun 14, 2007 8:13 pm

Дрогбад нээх дуртай ч биш дургvй ч биш. Яaхав сайн нь сайн л юм шиг байна лээ. Ирээд манай тєлєє сайн тоглож чадаж байвал надад бол ОК санагдаж байна шд :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7491
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby orangeman » Fri Jun 15, 2007 3:07 am

Gankhuu wrote:Дрогба мулгуу өөрөө явна Итали гоё эд нар гэсэн юм шиг байна лээ
Хөөрхий минь Цэнхэрүүдтэй энэ яваа насандаа АЛ.д гавихгүй гэж бодсийм байгааз
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4149
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby santos leite kaka » Sun Jun 17, 2007 1:28 pm

orangeman wrote:
Gankhuu wrote:Дрогба мулгуу өөрөө явна Итали гоё эд нар гэсэн юм шиг байна лээ
Хөөрхий минь Цэнхэрүүдтэй энэ яваа насандаа АЛ.д гавихгүй гэж бодсийм байгааз


ter ch tiim bh shuu.
User avatar
santos leite kaka
 
Posts: 263
Joined: Fri Mar 23, 2007 12:38 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby a_odko » Mon Jun 25, 2007 8:28 pm

Галлиани хэлсэн байсан бид Анриг авах бүрэн боломжтой байсан, тэдний хүсэж байсан мөнгийг гаргаад өгөхөд ямар ч асуудал бйагаагүй. Харин түүний өндөр цалингийн тал дээр л бид асуудалд орсон_ Испани Италийн татвар асар ялгаатай. Тэгээд л бид түүнээс татгалзасн гэж....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5367
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby santos leite kaka » Tue Jun 26, 2007 11:07 am

Ee odoo teel Eto'o ruu zutgeh l heregtei l dee. Uuruu irehgui gesen ch Henry-giin door ni yaaaaj bgaaad bh uu...............
User avatar
santos leite kaka
 
Posts: 263
Joined: Fri Mar 23, 2007 12:38 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Gankhuu » Tue Jun 26, 2007 4:40 pm

Это ч гэсэн бас цалингын асуудалтай л ирнэ дээ. Тодорхой. Асар өндөр авна л гэх байх гэхдээ. Барса өөрөө зарна гэвэл болох л байх. Зар сурталчилгаа эд нарыг нь өөрт нь өгөж бариад байгуулахад болчино биз.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby TJ » Tue Jun 26, 2007 4:53 pm

Манайх зарах тухай яриагүй байхад л энд цалин пүнлүүг нь тохирчих болтой дог шүү :RD
TJ
 

Postby ..::Affictor::.. » Wed Jun 27, 2007 2:04 pm

HAPPY BIRTHDAY CAPTAIN!
уг нь өчигдөр байсан мартчихаж.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4816
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Breathe! » Tue Jul 17, 2007 4:02 pm

Ronaldinho, Shevchenko, Drogba, (Samuel) Eto'o and (Alexandre) Pato энэ 5 ын нэгийг авна гэнэ дээ...

Патог л авах байхдаа...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests