
Роналдо ийн ДАШТ ын дараа хийсэн анхны ярилцлагаас гол хэсгүүдйиг нь сонирхуулья............
Юу чамайг Манчестэр Юнайтэдэд үлдээв ?
Багийн дасгалжуулагч болон ерөнхийлөгч над рүү ярисан... Тэгээд надад хэдэн зүйл хэлсэн... би ч бас хэлэх юмаа хэлсэн...Тэгээд би маш тайванаар бодож үзэх хэрэгтэй гэж ойлгосон, бодож үзсэн шийдвэрээ гаргасан.. Юнайтэд бол миний хамгийн зөв сонголт байсан гэдэгт итгэлтэй байна...
МЮ чиний хувьд хамгийн тохирох баг гэдэгт чи итгэлтэй байна уу?
Би энд 18 настайгаасаа байж байна.. баг намайг эхний мөчөөс одоог хүртэл үргэлж дэмжсээр ирсэн... Би энд маш их зүйлийг сурч байна.. Биеийн болоод сэтгэл зүйн хувьд.
Би арын хаалгаар гарах тухай хэзээ ч бодохгүй (хэлц үг л юм шиг байна... өөрийн хүслээр багаа орхихыг л хэлж байх шиг байна)
Чи Жорж Бест, Брайн Робсон нар шиг Юнайтэдийн домог болон үүрд үлдэх, тэдэн шиг хөшөө хүртэл босгож хүндлэгдэх тухай бодож байсан уу?
Энэ бол маш чухал зүйл байна, чи надаар юу хэлүүлэх гэж байгааг ойлгож байна.... кариириихаа эцсийн мөч хүртэл энд тоглоно гэсэн үг.. Бид юу болсныг харсан.. би Спайнд тоглохыг хүсэж байна гэж нэг өдөр хэлсэн, энэ үнэн. Энийг эс тооцвол надад ямар ч асуудал байхгүй... Би Манчестэр Юнайтэдэд тоглож байна... Би энд маш сайхан байна. Юнайтэд бол дэлхийн хамгийн том багуудын нэг. Би том багт тоглохыг хүсдэг, тэрэндээ тоглож байна. Би энд 18 тайгаасаа тоглосон, энэндээ маш баяртай байдаг, түүх цаашид ч үргэлжлэх болно гэж бодож байна.. би нэг зүйлийг итгэл дүүрэн хэлж чадна: Манчестэр Юнайтэд бол миний туйлын төгс баг.
Чи МЮг зөвхөн урд хаалгаар л орхино гэсэн үг үү?
(бодвол юнайтэдийн хүсэлтээр, эсвэл зодог тайлах зэрэг хүндэтгэлтэйгээр орхих гэсэн хэлц үг болов уу ? )

Тиймээ итгэлтэй байна... Би ар хаалганы тухай хэзээ ч бодохгүй.
Би өшөө нэг, хоёр, гурав, арав эсвэл карийраа төгсөх хүртэл энд тоглохыг хүсэж байна. Минйи хүсэж байгаа зүйл бол Манчестэр Юнайтэдэд нэрээ үлдээх... Энд тоглож байсан анхны Португалын тоглогч гэж...
Англид ирээд анхны тоглолтоо хэр бэлдэв?
Би маш сайн бэлдсэн. Надад үзүүлэх таагүй нөлөөллийг тоохгүй байхыг хичээсэн..
Би ойлгож байна.. Чарлтонтай тоглоход чи ганцаараа л багийхан дундаа шүгэлдүүлж байсан.
Тэгсээн тийм юм болсон... Гэхдээ би тэрийн анзаарахгүй байхыг хичээсэн.
Чарлтонтой хийсэн тоглолтын дараа Английн хэвлэлүүдийн нүүрээр "Манчестэр Юнайтэдийн өрсөлдөгч нарт анхааруулах нь: Зөвлөгөө: Роналдог шүгэлдэх нь байдлыг улам муудгаж байна" гэсэн гарчигтай нийтлэлүүд гарч байсан
Тиймээ тйим юм болсон.. Улирлыг төгсгөл хүртэл ийм юм болно гэж би найдаж байна. Надруу их шүгэлдэх тусам би сайн тоглоно, тэгээд Юнайтэд хожсоор байх болно. Шүгэлдэцгээгээд байгаарай

Зочин тоглолтод чи Юнайтэдийн фенүүдэд онцгой талархал илэрхийлж байсан.. Яагаад тэгсэн юм бэ?
Тэд миний дууг 5.6 н удаа дуулсан. Энэ надад маш чухал байсан. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Би тэдэнд Юнайтэдэд бие болон сэтгэлээрээ байна гэдгээ илэрхийлсэн... Би ийм зүйлийг сонсдог би азтай хүн.
Чамд заналхийлж, гэрийг чинь эвдэлж байсан... ?
Португаль Английг хожсоны дараа хэсэг бухидсан хүмүүс тийм юм хийсэн... Тэдний тухай тэгж их муугаар ярих хэрэггүй.
Гэхдээ Англид ирээд гэрийн чинь хаалга хамгаалалттай байсан биз дээ... ?
Гэхдээ зөвхөн эхний хэдхэн өдөр л тйим байсан, энэ бол ердөө л бага зэрэг сэргэмжилсэн алхам. Харин азтай нь надад юу ч болоогүй. Гадуур явахад намайг дэмжсэн хүмүүс байсан. Энэ надад маш чухал байсан.
Гэрээ нүүлгэсэн чинь ийм учиртай байсан юм уу?
Тиймээ.. Гэхдээ би жил болгон нүүдэг.
ДАШТ ын дараа Манчестэрт ирэхэд ямар байсан бэ?
Бүх юм хэвэндээ дажгүй байсан... Миний эргэн тойрон.. багийн минь нөхөд....
Рүүнийтэй анх уулзахад?
Хэвийн, яг л өнөө өглөө уулзсан шиг. Тоглолтын өмнө болон дараа нь бид мэссэж солилцсон... Багийхаа Рио зэрэг Англид нөхөддэй ч бас...
Харин Фергусон ? тэр юу хэлсэн бэ?
Тэр надад бүх юм сайхан болж байна тайван байх хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ онцгой юм угаасаа болоогүй. Яг л өнгөрсөн жил эргэж ирсэн шиг... Өнгөрсөн юм өнгөрсөн. Эхний хэдэн өдөр багийхан маань ДАШТ ын тухай ярилцаж байсан.
Харин Англичууд ?
Тэд янз бүр... Зарим нь дэмжиж байхад, зарим нь таагүй заналхийлэл илэрхийлсээр л...
Энэ жил чиний Английн аварга болох анхны жил гэж чи бодож байна уу?
Би маш их найдаж байна.. Би энд гурван жил болсон. Одоо дөрөв дэхь жил. Бид энэ жил үүнийг чадна гэж найдаж байна. Баг маань маш сайн байна. Бас бид хөлбөмбөгт маш их шуналтай байгаа....
Жосэ Моурино, Челси Юнайтэдын байрыг эзлэсээр л байх болов уу ?
Харж л байя.. Челси өнгөрсөн улирал улирлын 2 дахь хагаст унаж эхэлсэн.. энэ их сайн. Гэхдээ бидний хийх зүйл бол бид өөрсдөндөө л илүү анхаарал тавих... Ингэж чадвал бидэнд боломж их байна. Юнайтэдийн бүрэлдэхүүн хангалттай байна.
...............