Манчестэр Юнайтэд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Breathe! » Sun Sep 03, 2006 5:04 pm

Image

Роналдо ийн ДАШТ ын дараа хийсэн анхны ярилцлагаас гол хэсгүүдйиг нь сонирхуулья............

Юу чамайг Манчестэр Юнайтэдэд үлдээв ?
Багийн дасгалжуулагч болон ерөнхийлөгч над рүү ярисан... Тэгээд надад хэдэн зүйл хэлсэн... би ч бас хэлэх юмаа хэлсэн...Тэгээд би маш тайванаар бодож үзэх хэрэгтэй гэж ойлгосон, бодож үзсэн шийдвэрээ гаргасан.. Юнайтэд бол миний хамгийн зөв сонголт байсан гэдэгт итгэлтэй байна...

МЮ чиний хувьд хамгийн тохирох баг гэдэгт чи итгэлтэй байна уу?
Би энд 18 настайгаасаа байж байна.. баг намайг эхний мөчөөс одоог хүртэл үргэлж дэмжсээр ирсэн... Би энд маш их зүйлийг сурч байна.. Биеийн болоод сэтгэл зүйн хувьд.
Би арын хаалгаар гарах тухай хэзээ ч бодохгүй (хэлц үг л юм шиг байна... өөрийн хүслээр багаа орхихыг л хэлж байх шиг байна)

Чи Жорж Бест, Брайн Робсон нар шиг Юнайтэдийн домог болон үүрд үлдэх, тэдэн шиг хөшөө хүртэл босгож хүндлэгдэх тухай бодож байсан уу?
Энэ бол маш чухал зүйл байна, чи надаар юу хэлүүлэх гэж байгааг ойлгож байна.... кариириихаа эцсийн мөч хүртэл энд тоглоно гэсэн үг.. Бид юу болсныг харсан.. би Спайнд тоглохыг хүсэж байна гэж нэг өдөр хэлсэн, энэ үнэн. Энийг эс тооцвол надад ямар ч асуудал байхгүй... Би Манчестэр Юнайтэдэд тоглож байна... Би энд маш сайхан байна. Юнайтэд бол дэлхийн хамгийн том багуудын нэг. Би том багт тоглохыг хүсдэг, тэрэндээ тоглож байна. Би энд 18 тайгаасаа тоглосон, энэндээ маш баяртай байдаг, түүх цаашид ч үргэлжлэх болно гэж бодож байна.. би нэг зүйлийг итгэл дүүрэн хэлж чадна: Манчестэр Юнайтэд бол миний туйлын төгс баг.


Чи МЮг зөвхөн урд хаалгаар л орхино гэсэн үг үү?
(бодвол юнайтэдийн хүсэлтээр, эсвэл зодог тайлах зэрэг хүндэтгэлтэйгээр орхих гэсэн хэлц үг болов уу ? ) :smile:
Тиймээ итгэлтэй байна... Би ар хаалганы тухай хэзээ ч бодохгүй.
Би өшөө нэг, хоёр, гурав, арав эсвэл карийраа төгсөх хүртэл энд тоглохыг хүсэж байна. Минйи хүсэж байгаа зүйл бол Манчестэр Юнайтэдэд нэрээ үлдээх... Энд тоглож байсан анхны Португалын тоглогч гэж...

Англид ирээд анхны тоглолтоо хэр бэлдэв?
Би маш сайн бэлдсэн. Надад үзүүлэх таагүй нөлөөллийг тоохгүй байхыг хичээсэн..

Би ойлгож байна.. Чарлтонтай тоглоход чи ганцаараа л багийхан дундаа шүгэлдүүлж байсан.
Тэгсээн тийм юм болсон... Гэхдээ би тэрийн анзаарахгүй байхыг хичээсэн.

Чарлтонтой хийсэн тоглолтын дараа Английн хэвлэлүүдийн нүүрээр "Манчестэр Юнайтэдийн өрсөлдөгч нарт анхааруулах нь: Зөвлөгөө: Роналдог шүгэлдэх нь байдлыг улам муудгаж байна" гэсэн гарчигтай нийтлэлүүд гарч байсан
Тиймээ тйим юм болсон.. Улирлыг төгсгөл хүртэл ийм юм болно гэж би найдаж байна. Надруу их шүгэлдэх тусам би сайн тоглоно, тэгээд Юнайтэд хожсоор байх болно. Шүгэлдэцгээгээд байгаарай :mrgreen:

Зочин тоглолтод чи Юнайтэдийн фенүүдэд онцгой талархал илэрхийлж байсан.. Яагаад тэгсэн юм бэ?
Тэд миний дууг 5.6 н удаа дуулсан. Энэ надад маш чухал байсан. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Би тэдэнд Юнайтэдэд бие болон сэтгэлээрээ байна гэдгээ илэрхийлсэн... Би ийм зүйлийг сонсдог би азтай хүн.

Чамд заналхийлж, гэрийг чинь эвдэлж байсан... ?
Португаль Английг хожсоны дараа хэсэг бухидсан хүмүүс тийм юм хийсэн... Тэдний тухай тэгж их муугаар ярих хэрэггүй.

Гэхдээ Англид ирээд гэрийн чинь хаалга хамгаалалттай байсан биз дээ... ?
Гэхдээ зөвхөн эхний хэдхэн өдөр л тйим байсан, энэ бол ердөө л бага зэрэг сэргэмжилсэн алхам. Харин азтай нь надад юу ч болоогүй. Гадуур явахад намайг дэмжсэн хүмүүс байсан. Энэ надад маш чухал байсан.

Гэрээ нүүлгэсэн чинь ийм учиртай байсан юм уу?
Тиймээ.. Гэхдээ би жил болгон нүүдэг.

ДАШТ ын дараа Манчестэрт ирэхэд ямар байсан бэ?
Бүх юм хэвэндээ дажгүй байсан... Миний эргэн тойрон.. багийн минь нөхөд....

Рүүнийтэй анх уулзахад?
Хэвийн, яг л өнөө өглөө уулзсан шиг. Тоглолтын өмнө болон дараа нь бид мэссэж солилцсон... Багийхаа Рио зэрэг Англид нөхөддэй ч бас...

Харин Фергусон ? тэр юу хэлсэн бэ?

Тэр надад бүх юм сайхан болж байна тайван байх хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ онцгой юм угаасаа болоогүй. Яг л өнгөрсөн жил эргэж ирсэн шиг... Өнгөрсөн юм өнгөрсөн. Эхний хэдэн өдөр багийхан маань ДАШТ ын тухай ярилцаж байсан.

Харин Англичууд ?
Тэд янз бүр... Зарим нь дэмжиж байхад, зарим нь таагүй заналхийлэл илэрхийлсээр л...


Энэ жил чиний Английн аварга болох анхны жил гэж чи бодож байна уу?

Би маш их найдаж байна.. Би энд гурван жил болсон. Одоо дөрөв дэхь жил. Бид энэ жил үүнийг чадна гэж найдаж байна. Баг маань маш сайн байна. Бас бид хөлбөмбөгт маш их шуналтай байгаа....

Жосэ Моурино, Челси Юнайтэдын байрыг эзлэсээр л байх болов уу ?

Харж л байя.. Челси өнгөрсөн улирал улирлын 2 дахь хагаст унаж эхэлсэн.. энэ их сайн. Гэхдээ бидний хийх зүйл бол бид өөрсдөндөө л илүү анхаарал тавих... Ингэж чадвал бидэнд боломж их байна. Юнайтэдийн бүрэлдэхүүн хангалттай байна.

...............
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby a_odko » Tue Sep 05, 2006 7:34 pm

Машарено : Би МЮ-с татгалзсан... Учир нь Би Веронтой уулзахад Фэрги Аргентины тоглогчид тийм сайн ханддаггүй гэж хэлсэн гэж авсан байна шт...

Харин танай Росси НЮ-д бүтэн улирал үлдэх хүсэлтэй байна ухааны юм ярьсан байна... НЮ-д арай их гараанд гарах магадлалтай гэж бодсон бололтой..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Gooner » Wed Sep 06, 2006 5:04 pm

Тэвэзийг 2 жилийн өмнө Бавари асар их сонирхож тухайн үедээ хэн ч хэлээгүй мөнгийг амлаж бараг авах дээрээ тулсан байсан юм. Бас Чэлси ч Романых болсон мөнгөлөг байсан сонирхож л байсан. Бавари 17 сая фунт билүү дээ хэлж байсан. Тэгэхэд Тэвэз Бока билүү Риверт тоглодог байж байгаад л гэнэт Коринтианс руу 20-н саяар явах болчихсон. Тухайн үед Коринтиансд Романы нөлөө багагүй байдаг талаар нэлээн шуугисан. Романых ч байж магад. Зиа тэгээд Романы нэг багаас нөгөөд Тевез шилжиж байгаам даа.
Нээрээ ФА ВэстХэмийг шалгах болсон гэсэн. Тэр 100-н саяын хөрөнгө оруулдаг нөхөр нь Орос билүү хаанах ч байлаа шар нөхөр байна лээ. Бодвол Романы хүн биз. Тэр нөхрийг мөн өмч хөрөнгө, ВэстХэмд оруулсан мөнгийг нарийн судлана гэсэн байна лээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Breathe! » Sun Sep 10, 2006 12:27 pm

Manchester United 1 - 0 Tottenham Spurs

Гиггз маань домог гэдгээ баталсаар л...

Ховард маань бас тэнд гавьяа байгуулсан байна...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Mon Sep 11, 2006 12:15 pm

Манай мэнэжэр, уэльсийн шидтэн 2 наймдугаар сарын шилдэгүүд болсон юм байна...
Image
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Thu Sep 14, 2006 1:02 pm

Man. United 3-2 Celtic

Celtic ч санасныг бодоход чанга баг байна шүү...
Миний сонирхож ажиглая гэж бодож байсан 2 тоглогч нь 2 уулаа гоолдлоо...
Vennegoor of Hesselink гэж энэ эвгүй нэртэй гарыг эртнээс дуулаад байсан... маш хүчтэй цохиж сайхан гоол хийсан...
Нөгөөдөх нь Шинзукэ Накамура гэж Япон залуу... маш сайн дамжуулалттай хаалттай цохилтын 75хувь ыг оруулдаг, Японы Бекхэм гэгдээд байсан тоглогч... Нээрээ л хаалттай цохилтоос ядах юмгүй оруулж 2-2 болгосон... бүх чөлөөт цохилт, булангийн цохилтыг хийж бүгд аюул тарих гээд байна лээ... Ер нь Селтикийг дэмжие гэж бодож байгаа хэсгээсээ 2 оор гарчихаасай :D :D :D

Харин манайхны хувьд нэг л хангалтгүй тоглолоо... Сайн тоглосон нь Саха Скоулз д байх... Тэгээд мэдээж Супер Саб 20LEGEND Каррик ч бас чухал зүйл хийсэн...
Харин Рио Рүүний Саар 3 маань нэг л хангалтгүй тоглосон... Саарын нэг гайхалтай хаалт, Рүүний ийн нэг сайн дамжуулалт, (ороогүй л болохоос тун ухаалаг дамжуулалт байсан ), Рио ийн нэг кросс (мань эр яг л вингэр шиг жигүүрээр орж гайхалтай кросс хийсэн.... ер нь вингэр болох ирээдүй байна лээ :mrgreen: ) ыг эс тооцвол... За ямар ч л байсан 3 оноогоо авлаа.... гэхдээ энэ маягаараа тогловол ч хэцүү л байна лээ...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Thu Sep 14, 2006 7:15 pm

Leeds 0 - Sunderland 3 :-D:-D:-D:-D:-D

Manager Keanooooooooooooooo! :-D:-D:-D:-D:-D :beer

манайхаас авсан Лиам Миллер гоолдсон байна :-D :-D :-D :-D


Кийн: Тоглолтод ялна гэдэг бол энэ ертөнцийн хамгйин сайхан зүйл. гэхдээ миний хувьд би өшөө илүүг хүсч байна. Бид дараагийн тоглолтодоо бэлэн байна. Фенүүд гэртээ аз жаргалтай харьж байгаа бол энэ гайхалтай зүйл... Фенүүд баяртай бол би баяртай байна.
Бид Лийдсд хожихын тулд ирсэн... энэ миний хувьд тийм шоконд орохоор баярлахаар зүйл биш... бид зорилгыхоо дагуу л явж байна...



Хөөрхий Лийдс хичнээн сайхан баг байлаа одоо доод лигйин хүснэгтийн 24 оос 22т явж байна даа.................
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Fri Sep 15, 2006 6:56 pm

Top Goalkeepers

1 david james 77 15 Portsmouth
2 edwin van der sar 68 25 Manchester United
3 tim howard 66 32 Everton
4 jussi jaaskelainen 50 62 Bolton Wanderers
5 marcus hahnemann 49 65 Reading

Top Defenders

1 liam ridgewell 85 7 Aston Villa
2 wes brown 83 8 Manchester United
3 matthew taylor 77 14 Portsmouth
4 gareth barry 76 16 Aston Villa
5 john terry 74 18 Chelsea

Top Midfielders

1 ryan giggs 102 3 Manchester United
2 tim cahill 87 6 Everton
3 lee carsley 79 10 Everton
4 sean davis 78 11 Portsmouth
5 jimmy bullard 78 12 Fulham

Top Forwards

1 andy johnson 124 1 Everton
2 bobby zamora 105 2 West Ham United
3 kanu 101 4 Portsmouth
4 louis saha 97 5 Manchester United
5 benjani mwaruwari 83 9 Portsmouth


Маш сайн формтой байсан Гиггз маань 3 долоо хоног гэмтчихсэн... 8)

Тэр бидэнд Астэрдамын цомын хожлын гоолыг авчирсан.. улирлын анхны гоолын дамжуулалтыг өгсөн... Ватфордыг хожсон хожлын гоолыг авчирсан, Тоттэнхамыг хожих ганц гоолыг авчирсан... Селтикээс пеналти авч ирээд гэмтсэн... дэндүү харамсалтай байна даа :help:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Sat Sep 16, 2006 6:07 pm

Image

Arsene Wenger Каррикийн фен болоод удаж байгаа гэнэ... Тэр түүнийг манай чухал тоглогч болно гэж байна гэнэ... Аргагүй л дээ... Каррик Арсэналийн эсрэг үнэрээх аймар тоглодог юм байна лээ... Уг нь Каррик Вестхамаас 2004 онд Арсэнал руу орохоор болсон байсан ч Виеира үлдэх болсноор Тоттэнхамд оржээ...

Вэнгэр уг нь Виеираг Рэал рүү явна гэхэд орлох хүнээр нь Каррикийг төлөвлөөд байсан аж..... Даанч Виеира тухайн үед яваагүй... харин энэ жил ЖИлбэрто Фабрэгас Эдү гээд олон хүнтэй болсон байлаа.....
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Trafford Devil » Tue Sep 19, 2006 1:17 am

Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby Breathe! » Tue Sep 19, 2006 1:42 pm



Харин манайхан довтолгоонд Росси төвд энэ Дэвил Жонс хамгаалалтанд Жэрард Пикюү, хаалгач Бен Фостэр гээд байрлал бүр дээр л гялалзах магадлалтай од байгаад байгаа юм уг нь... Үзүүлээд өгөөсэй манай залуус ч ойрхон байна даа... :)
Харин тэр Пикюг л буруу тйиш нь лоондчих шиг боллоо доо... Угаасаа хамгаалалт сайтай газар өгөөд адилхан гараанд гарч амжаагүй л байна.. тэр нь дорвол ПЛ ыхээ гараанд гарах муухан нэг багт өгч Английн лигт суралцуулж байсан бол :smile:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Thu Sep 21, 2006 6:46 pm

Image



Кусшак гарааны төлөө үзэж тарж үсэрч наалдахад бэлэн гэнэ... Түүний жинхэнэ шүтээн мөрөөдөл нь Петр Шмихэл мөн Ван Дэо Сар 2 байдаг гэнэ... гэсэн ч тэр одоо тулалдахад бэлэн гэнэ. Одоо тэр 2р төлөвлөгөөндөө орсон гэнэ... тэр нь гараанд гарах гэнэ... үүний төлөө л тэр МЮд ирсэн гэнэ.. гэнэ.......гэнэ.......гэнэ

""Би Ван Дэр Сартай өрсөлдөж байна.. тэр бол амьд домог.. гэхдээ энэ миний ирээдүйг хөдөлгөнө.. хэрвээ би түүнтэй өрсөлдөхөөс айсан бол энд байхгүй байх байсан"" гэж хэлж байна.

Арсэналтай хийсэн тоглолт түүний Олд Траффордод хийсэн 2 дахь тоглолт билээ... өмнө нь Севиллатай тоглож 3-0 оор хожиход хаалгаа цэвэрхэн манаж чадсан билээ.
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Wed Sep 27, 2006 1:23 pm

Image

Orlando Bloom Manchester United ийн фен гэнэ ээ....



Арсэналыхны ердөө л сүүлийн хэдэн улирлын түүхээ санахгүй, ганц хожчихоод том том ярих хэрэггүй л дээ... :grin:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Mr S » Wed Sep 27, 2006 3:53 pm

эхний үед Бэнфика-нхан холоос хэд хэд хусна лээ...........

Image
К.РОНАЛДО - КАРАГУНИС

Image
АЙМШИГГГҮЙ ЧИН ЗОРИГТ ШРЭК-С............... ПЭТИ АЙГААД Л..............

Image
СА-Н ЦОХИЛТ........... АНДЭРСОН БЛОКДОХ ГЭЭД АМЖСАНГҮЙЭЭ................

Image
ХАРИУГАА АВЛАА..............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Breathe! » Sat Sep 30, 2006 5:24 pm

Squad

Goalkeepers: Paul Robinson (Tottenham Hotspur), Chris Kirkland (Wigan), Ben Foster (Watford)

Defenders: Wes Brown (Man Utd), Rio Ferdinand (Man Utd), John Terry (Chelsea capt.), Ashley Cole (Chelsea), Gary Neville (Man Utd), Jamie Carragher (Liverpool), Wayne Bridge (Chelsea), Ledley King (Tottenham)

Midfielders: Steven Gerrard (Liverpool), Frank Lampard (Chelsea), Stewart Downing (Middlesbrough), Michael Carrick (Man Utd), Scott Parker (Newcastle), Shaun Wright-Phillips (Chelsea), Phil Neville (Everton), Jermaine Jenas (Tottenham), Kieran Richardson (Man Utd)

Forwards: Jermain Defoe (Tottenham), Wayne Rooney (Man Utd), Andrew Johnson (Everton), Peter Crouch (Liverpool)


Английн бүрэлдэхүүний 24 өөс манай 7н тоглогч багтсан байна... хэхэ Мкларэн ч манайдаа их элэгтэй байгаа бололтой...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Trafford Devil » Mon Oct 02, 2006 12:11 am

Manchester United 2 - 0 Newcastle United

Soskjaer Double!!!

Image
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby Mr S » Mon Oct 02, 2006 1:09 pm

МАН-ы тоглолтыг өчигдөр орой үзлээ.............
гоё тоглож бсан............. Шаазгайнуудыг 2-0-р хожсон.........

МАН-с гараанд: Ван дэр, Рио, Видич, Гари, Хайнзэ, Флэтчэр, Каррик, Скоулз, Роналдо, Рууний Солскяар гарч сэлгээгээр Эвра гарч тоглоно лээ..............

тоглолтын эхнээс л МАН-нхан эзэн багийн хувьд ноёлоод л............
булангийн цохилтыг Видич 16-с тун гоё мөргөснийг Шааззгайнуудын хаалгач Харпэр хаачихав....... зүүн гараараа............ энэ нөхөр өнгөрсөн долоо хоногт Сави Алонзо-н холын цохилтыг хаах гэж бачгадаж бхдаа унаж гоол алдаж бсан.....................
Рууний холоос хүчтэй цохисон нь хаалганы дээгүүр гарчихлаа............
Рио 16-с кроссыг шууд хүчтэй цохисон нь хамгаалагчийн нүүрэнд блокдоод л................ ойсныг нь Роналдо дээш хусчихав................
26 минутанд МАН-ыхан маш сайхан довтолгоо хийсэн ч үр дүн нь гоол биш блаа................ Солскаяр төвөөс бөмбөгийг авч орохдоо Руунийд хаяж Рууний шууд Роналдод өгснийг Кристиан өөрийнхөө хажууд бсан Флэтчэрт дамжуулсныг Флэтчэр 16-н гаднаас баруун хөлөөр шууд хүчтэй цохисон нь хаалганы баруун шонг хусаад буцлаа............... гоол бсийм даа............
сөрөг довтлогоогоор Шаазгайнууд гоол хийчих гээд л............ Ван дэр хааихлаа.............
32 минут Хайнз гэмтэж Эвра орж ирлээ................
37 минут Паркэр Роналдог таклдаж шар карт, фрий кик Роналдо цохиж хаалгач руу өгчихлөө..............
41 минут - Кристиан 16-н гаднаас баруун хөлөөр маш хүчтэй цохисон нь хаалганы зүүн шонд ойн хаалганы өмнө зогсож бсан Сольскяарт бөмбөг ирэхэд мань эр баруун хөлөө тавьж ГООЛ....................
1-р үе дууслаа..............
2-р үед 48 минутанд Видич-н холын цохилтонд Сольскяар оногдож бөмбөгний чиг өөрчлөгдөн Харпэрийг молигодов......... мань эрийн тусламжтайгаар гоол орлоо............. даблдлаа..............
Роналдо Скоулз нарын цохилт байгаа онохгүй л...........
58 минутанд Кристиан 16-с доогуур цохисон нь хаалганы баруун шонг хучихлаа.............. баахан л шон хуссан нөхөр...............
63 минутанд Мартинс Бутт-р солигдож орж ирлээ...........экс МАН-ы тоглогч Буттыг талбайг орхиход Олд Траффордод бсан МАН-ы фанатууд босч алга ташиж түүнд хүндэтгэл үзүүллээ...............
66 минутанд Флэтчэр хаалганы өмнөөс баруун хөлөөр цохисныг Ньюкастл-н Тэйлор гараараа хаачихав............. гэсэн ч шүүгч харсангүй ээ........
Эмрэ гэмтчихлээ........... насилкаар гарлаа..........
73 минутанд Рэмэж холоос хөөргөж цохисныг Ван Дэр тун сайхан хаачихав...........
83 минутанд Скоулз аймшгийн цохилтоо хийлээ................ мангар холоос маш хүчтэй цохисныг Харпэр хааж чадлаа...........
маш сайхан хаалт..............
ингээд цаг дуусч 2-0-р хожлоо............ сайхан тоглож бна............ Сольскяар азтай гар даблдчихлаа............... Роналдо үнэн сайн бна лээ..................
Image
САХАЛТАЙ РУУНИЙ - МУУР...............

Image
ШҮҮГЧ МАЙК ДИЙН ПАРКЭРТ ШАР...............

Image
СОЛЬСКЯАР..............

Image

Image
РОНАЛДО.............. МИЛНЭР...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Breathe! » Mon Oct 02, 2006 2:57 pm

Уэйн Рүүнийгийн өнөөдрийн форм нь ДАШТ ын өмнөх түүнийг харамлаж байсан Сэр Алекс Фергусоны зөв байсан гэдгийг харуулж байна........... Тэр ДАШТ аар тоглохын тулд өөрийгөө дэндүү их хүчилж шахсан... гэтэл тэр өнөөдөр ч жаахан хүүхэд хэвээрээ л байгаа.. бүгд үүнийг мартсан...
(Алан Хансэны нийтлэлийн хэсгээс..............)



Өрсөлдөгч гигантууд ийм хүчирхэг байхад Рүүний ийм формтой байвал бид удаан дэсэхгүй... Миний бодлоор бид аварга болоход хэд хэдэн найдлага байгаа нь өнгөрсөн улиралтай харьцуулахад Челси их сул эхэлж байна... Арсэнал Ливэрпуль 2 тун тааруухан эхэлсэн ч тун хүчирхэг байгаа нь харагдаж байна... энэ нь нэг талаараа бидэнд сайн... Ялангуяа Арсэнал бол надад тун эвгүй хүчирхэг байгаа юм шиг санагдаад байга... энэ 2 ямар ч л байсан өнгөрсөн улиралшиг Челсид талбай дээрэ хусуулчих байх... энэ бол их хэрэгтэй бие биентэйгээ адилхан өрсөлдөөд оноо зулгаалдаад байвал ашигтай.. харин бид нар эд нартай тоглоход гарцаагүй Рүүний ийн форм л хэрэгтэй байна... :help:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Trafford Devil » Tue Oct 03, 2006 10:46 pm

Image

5 jiliin umnu Seikoni eniig haraad 2-uulaa Real-n tsamts-tai toglono gej muruuduj baisan.

Tegsen chin odoo

Image

Dreams come true 8)
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby Breathe! » Wed Oct 04, 2006 8:51 pm

Brian Glanville's top 10 British managers
From the Sunday Times

1. Herbert Chapman
2. Matt Busby
3. Brian Clough
4. Alex Ferguson
5. =Bill Shankley/ Bob Paisley
7. Arsene Wenger
8. Bill Nicholson
9. Stan Cullis
10. Arthur Rowe
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Fri Oct 13, 2006 1:45 pm

Даррэн Флэтчэртэй бэлтгэлийн тухай хийсэн ярилцлага........

- Хамгийн сайн бэлтгэл хийдэг тоглогч хэн бэ ?
- Скоулз... ямар ч эргэлзээ байхгүй. түүнтэй бэлтгэл хийх нь хөлбөмбөгийн хамгийн хэцүү зүйлүүдийн нэг.. түүний хөлбөмбөгийн хараа, мэдрэмж нь гайхамшигтай.. гоолыг зүгээр л зугаа болгож, талбайн хүссэн газраасаа хийдэг.

- Хамгйин муу бэлтгэл хийдэг тоглогч ?
- Вэс Браун. Тэр тоглолтонд топ төвшинд таклэ хийдэг ч бэлтгэд дээр бусаддаа зөөлөн ханддаг.. тэр хэзээ ч такл хийхийн тулд бэлтгэл дээр нисдэггүй..

-Хэн хамгийн сайн ур чадвар үзүүлдэг вэ ?
- Миний бодлоор чи энийг бараг мэдэх байх.. мэдээж Роналдо... Тэр өөрийн стэп овэр болон урд нь хэзээ ч харж байгаагүй галзуу трикээр чамайг **н** харагдуулах болно. Тэр үргэлж шинэ трик сурч байдаг.. бэлтгэл дээр ч бэлтгэлийн дараа ч тэр.

-Хамгийн хүнд таклэчид
-Видич Браун 2 их ойрхондоо. гэхдээ би Видичийг гэж хэлнэ.. харин тоглолтон дээр бол энэ тал дээр Брауныг барах хүн байхгүй.

-Хэн нэг нь байрлалаасаа өөр газар үргэлж тоглож саваагүйтдэг үү ?
-Бид өгсөн байрлалд л тоглодог. Рио урд төв довтлогчоор тоглох чадвартай. Бас Уэйн бол бүх байрлалд маш сайн тоглож чадна. Рүүний өөрийгөө баруун ард бол дэлхийн хамгийн шилдэг нь байх болно гэж итгэдэг.

-Хамгийн хөгжилтэй нь ?
- Райн Гиггз үргэлж ямар нэг хөгжилтэй түүх. онигоотой ирдэг... Бас Браун, Рио Рүүний Роналдо нар үргэлж бусдыгаа чадаж байдаг.

----залхуу хүрэв..........
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Breathe! » Fri Oct 13, 2006 7:39 pm

За тэгвэл үргэлжлүүлэхийг хичээе... Англиш Лангүг нэг их сайн биш болохоор асуудал гараад байх юм.. :help:

Хамгийн хөгжилтэй нь ?
- Райн Гиггз үргэлж ямар нэг хөгжилтэй түүх. онигоотой ирдэг... Бас Браун, Рио Рүүний Роналдо нар үргэлж бусдыгаа чадаж байдаг. Хэрэв хэн нэг нь тэнэгдүү хувцас өмсчихсөн байвал Роналдо хувцасны өрөөнд тэрнийг нь дээш өргөж зугаацдаг.. мэдээж тэр өөрөө бол үргэлж маш дэгжин хувцаслана..

-Хамгийн хариуцлагатай нь...
- Видич..тэр бэлтгэлээ маш сэтгэлээсээ хийдэг. Бэлтгэлээ ч тоглолтондоо ч маш их анхаарал тавьдаг...

Хамгийн сайн болон муу хувцасладаг нь ?
- Роналдо хамгийн сайн хувцасладаг нь.. харин муу нь гэвэл Патрик Эвра.. гэхдээ тэр дажгүй ээ (хэсэг бодож байтал Роналдо орж ирэв)
- Роналдо оо .. Хамгйин муу хувцасладаг нь хэн бэ ? Патрик у ?
- Үгүй тэр дажгүй.. ............ Эдвин... Эдвин л байх...

(хачин юм .. хүүхнүүд шиг :smile:)
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Trafford Devil » Sun Oct 15, 2006 3:22 am

Wigan Athletic 1 - 3 Manchester United
Baines 5' Vidic 62' Saha 66' Solskjaer 90'

ROONEY'S BACK x2 Assists!!! Giggs bas aimar togloson, Carrick ovoo dasch ehelj baina.


Image

Image

Image
Image
User avatar
Trafford Devil
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 354
Joined: Mon Feb 20, 2006 1:26 pm
Location: Republik of Mancunia

Postby Namka » Sun Oct 15, 2006 10:43 pm

Whats up all.
Manchester United odoo tegeed 1dugeer bairand hamgiin ih goaltai bj bna..Ole Vidic Saha Rooney Ronaldo bugd mash sain togloj bgaa...
2dahi odor Copenhageniig hojih biz..tgd nogoo Liverpooltei chin togliishd haha...hojih l bhdaa,,

tgd bas Rio Ferdinand bagiin ahlagch bolmoor bna geed bn hehe...
Gary Nevilleiin daraa Rio captain boluul zugeer gej bodjiine...Riogiin daraa Rooney.
One United.
Namka
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 134
Joined: Wed Apr 12, 2006 1:07 pm
Location: Old Trafford

Postby mick » Tue Oct 17, 2006 10:13 am

Rooney opens contract talks

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests