Премиер Лиг 2006/2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

аль баг энэ улиралд түрүүлэх вэ

Чэлси
54
36%
Манчестер Юнайтэд
60
40%
Арсенал
17
11%
Ливерпүүл
15
10%
Дээрхи 4-с өөр баг
3
2%
 
Total votes : 149

Postby G@naa » Thu Aug 17, 2006 3:39 pm

Togloltiig ni haraagui l dee. Dooroos orj irsen Reading-n goalkeeper bas USA sh dee. Saya WC-d shigsheedee bagtaj chadsan. Marcus Hahnemann gedeg gar.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby Цоомоо » Fri Aug 18, 2006 12:52 am

Хүмүүс ээ...
Энэ жил ЕПЛ-ыг Сансар кабельтай хүмүүс хэрхэн яажшуухан үзэх вэ?ИСПН гарахаа бүүр байчлаа...Энэ талаар мэдэх хүн байна уу?
Супер вишн тавиулахаар ЛаЛига үзэж чадахгүй, 2-ууланг нь зэрэг үзэх гэхээр өөрөө л мөнгө олохгүй бол даварсан хэрэг болох гээд байдаг...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Seikoni » Fri Aug 18, 2006 9:48 am

супервижнээр ла-лига гардаггүй биз дээ.. уг нь Сансар хуучин гаргадаг байсан одоо больчоод байна...
ЕПЛ чинь Стараар гарна биз дээ..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby barca forever » Fri Aug 18, 2006 5:45 pm

oros iin sport geed suvgaar epl iin reklam garaad baisan .tegexeer ni bi garax yum baix l gej oilgoson shdee.
bas sansartai garuud ni niilj biagaad espn ee phillipinii xiig gargadag bolgoyoo .
bi uul ni deer ter xaviar yavj baigaa d neg orj xelsen shde. gexdee cctv 5 aar la liga iin tsooxon ch gesen toglolt garaad baidag.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby honor » Fri Aug 18, 2006 9:37 pm

eor ni bol mgld gadaadiin league uzeh hetsuu bolj dee oligtoi ch gargadag TV bhgui harin erdeneted dan realiin toglolt gargadag real gesen suvag bdag gej sonsloo unen uuu medeh hun bn uu
User avatar
honor
Испаний фэн
 
Posts: 325
Joined: Sat Dec 03, 2005 12:22 pm
Location: france

Postby Seikoni » Sat Aug 19, 2006 8:36 am

тэр барсагийн фанын хэлдэг үнэн.. үүнийг хэлж гаргадаг болох хэрэгтэй байна...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby El Payaso » Sat Aug 19, 2006 10:55 am

Á¿ãäýýðýý íýã íèéëæ óóëçàæ áàéãààä î÷äîã þì óó?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Sat Aug 19, 2006 11:09 am

супервижнтэй бол EPL бараг залхмаар үзнэ дээ. хэхэ. би ч одоо ла лигийн мэдээг л хальт хардаг болчихлоо доо. угаасаа хүн чинь орчин нөхцлөөсөө л болох юм. хэхэ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby .batka. » Sat Aug 19, 2006 1:56 pm

honor wrote:eor ni bol mgld gadaadiin league uzeh hetsuu bolj dee oligtoi ch gargadag TV bhgui harin erdeneted dan realiin toglolt gargadag real gesen suvag bdag gej sonsloo unen uuu medeh hun bn uu


Тиймээ нэг тийм ТВ гардаг. Дандаа л хожсон тоглолтууд нь гардаг юм. Бас шинэ мэдээнүүд.
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby .batka. » Sat Aug 19, 2006 3:15 pm

Yeah
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby Seikoni » Sat Aug 19, 2006 5:30 pm

el payaso wrote:Á¿ãäýýðýý íýã íèéëæ óóëçàæ áàéãààä î÷äîã þì óó?

тэгий л даа... Савиола, Ээсээс авахуулаад дэмжих байлгүй...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

ЧЕЛСИГ ХЭН ЗОГСООХ ВЭ?

Postby mongoljin » Sat Aug 19, 2006 5:37 pm

ЧЕЛСИГ ХЭН ЗОГСООХ ВЭ?
8-p сарын 19, 2006
Sugaraa

Энэ долоо хоногт Английн аварга шалгаруулах тэмцээн эхлэнэ. Гол сэдэв бол мэдээж Челсиг хэн зогсоох вэ гэдэг асуулт. Ингээд бүх 20 багийг товч танилцуулья.

АРСЕНАЛ Ирсэн: Томаш Росицки («Борусси», Герман). Явсан: Деннис Бергкамп (зодог тайлсан), Сол Кемпбелл («Портсмут»), Робер Пирес («Вильяреал», Испания). «Эмирэйтс» цэнгэлдэхийн дээд зэрэглэлийн 9000 суудлын үнэ л хуучин стадионы 38000 тасалбарыг бүгдийг нь зарсанаас илүү орлого багтаа авчрана. Аваргын төлөө Челситэй үзэж тарахад бэлэн болжээ. 260 сая фунт гэсэн дэлхийд хамгийн их өртэй баг. Гэвч 60 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх нь шил толиор гялалзан, 42000 улирлын билет нь зарагдаж, Астон Виллатай хийх эхний тоглолтын тасалбар кассанд очихоосоо өмнө захиалгаар алга болжээ. Өрөө дарж эхэлсэн тул багийн удирдлагын мэдэгдсэнээр дахиж тоглогчдоосоо зарахгүй гэнэ. Супер ахлагч Анри багтаа үлдсэн нь ирээдүйгээ итгэлтэй харах гол шалтаг. Анригаас гадна (Фабрегас, Туре, Эбуе, ван Перси, Диаби, Сендерос, Клиши) гэсэн хөл нийлсэн шижгэр залуус бий. Арсеналын шинэ залуусын авьяас чадварыг дэлхий дахин өндөр үнэлж байгаагийн нэг жишээ бол Тео Уолкотт багтаа ганц минут ч тоглоогүй байж ДАШТ д Английн шигшээд орсон явдал юм. Шинээр ирсэн Росицки дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг. Венгерийн тактикт тохирсон тоглогч гэж хэлж болох юм.

ЧЕЛСИ Ирсэн: Андрей Шевченко («Милан», Итали), Михаэль Баллак («Бавари», Герман), Саломон Калу («Фейеноорд», Голланд), Жон Оби-Микель («Люн», Норвег). Явсан: Эрнан Креспо («Интер», Итали), Эйдур Гудьонсон («Барселона», Испани), Дэмьен Дафф («Ньюкасл»), Асьер дель Орно («Валенси», Испани), Глен Жонсон («Портсмут», зээл). 3 дараалан түрүүлсэн 5 дахь баг болж түүхэнд нэрээ үлдээхэд Челсид юу саад болох вэ? Хариулт – Аваргуудын лигэд түрүүлэх гэсэн том зорилго нь дотоодын тэмцээнд гай болж болох юм гэж Таймс бичжээ. Жозе Моуринью Челси дэх 3 дахь улирлаа шинэ халимагтай, 4-4-2 гэсэн шинэ системтэйгээр, Аваргуудын лигэд заавал түрүүлэх гэсэн хуучин зорилготойгоор эхэлж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд мэдээж мөнгө хайрласангүй. Шевченког 60 сая доллараар авсан нь 29 настай тоглогчдын дунд хамгийн үнэтэйд тооцогдож, Оби-Микель шиг залуу тоглогчид 32 сая ногоон зарна гэдэг бусад багт бол зүүдлэгдэхгүй. Баллак долоо хоногт 250 мянган ногоон авах гэрээ байгуулсан нь Анригийн цалингаас хол давж байна. Супер цомоор Ливерпульд ялагдсан нь одоохондоо Челси шинэ тоглогчид нь хөл нийлэх арай болоогүйг харууллаа. Гэхдээ хэдэн сар үргэлжлэх УАШТ д Челсид өрсөлдөгч бараг байхгүй бизээ.

ПОРТСМУТ Ирсэн: Сол Кемпбелл («Арсенал»), Дэвид Жеймс («Манчестер Сити»), Глен Жонсон («Челси», зээл), Нванкво Кану («Вест Бромвич»). Явсан: Андрес Д' Алессандро («Вольфсбург», Герман) Александр Гайдамак өнгөрсөн жил 8 шинэ тоглогч авж байсан бол энэ зун шигшээ багийн 3 тоглогчтой боллоо. Британы хэвлэл мэдээллээс Ядуучуудын Челси хочтой болсон Портсмут дасгалжуулагчаа солихгүй бол амжилтанд хүрэхэд бэрх. Реднаппын үе дуусаж, сайн мэргэжилтэн ирвэл сайн тоглож болох юм. Ямар ч гэсэн хуучин шигээ унахгүйн төлөө тоглохгүй байх.

МАНЧЕСТЕР СИТИ Ирсэн: Хатем Трабелси («Аякс», Голланд), Андреас Изакссон («Ренн», Франц), Бернардо Корради («Валенси», Испани), Осман Дабо («Лацио», Итали), Дитмар Хаманн («Ливерпуль»), Пол Диков («Блэкберн»). Явсан: Дэвид Жеймс («Портсмут»), Брэдли Райт-Филипс («Саутгемптон»), Дэвид Соммель («Шеффилд Юнайтед»). Шинэ стадионоо дүүргэх болон УЕФА гийн цомын эрх авах зорилготой. Хамгийн тогтворгүй тоглолттой баг. Зах зээлд гаргасан хөдөлмөрөөрөө Челси Портсмутын дараа орж байна. Тоглогч аваад л байдаг тэгсэн мөртлөө хүчтэй болдоггүй. Хамгийн сүүлийн цомоо 30 жилийн өмнө хүртэж байжээ.

АСТОН ВИЛЛА Том тоглогч аваагүй ч том тоглогчоо алдаагүй. Нэг талаар юу ч өөрчлөгдөөгүй юм шиг харагдав ч нөгөө талаар тоглогчдоос бусад бүх юм өөрчлөгджээ. Хойд Ирландын Мартин О'Нил шинэ дасгалжуулагч болсоноор улирлын тасалбар сайн зарагдаж байна гэж багийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Селтикт байхдаа О'Нил Их Британий хамгийн авьяаслаг дасгалжуулагч хэмээн нэрлэгдэж байлаа. Мөн олон арван жил Астон Виллаг удирдаж ирсэн босс Даг Эллис ашгүй нэг юм хөл бөмбөгөөс холдож, багаа Америкийн саятан Рэнди Лернерт зарсан нь хувьсал ирж байгааг харуулж байна. Өнгөрсөн жил арай ядан премьер лигэд үлдэж байсан бол энэ жил сэнсаац тарьж мэдэх юм.

ВЕСТ ХЭМ Ирсэн: Карлтон Коул («Челси»), Жонатан Спектр («Манчестер Юнайтед»), Роберт Грин («Норвич»), Тайрон Мирс («Престон»), Жон Пэнтсил («Хапоэль», Тель-Авив, Израиль), Ли Бойер («Ньюкасл»). УЕФА гийн цомын эрх авах зорилготой. Вест Хэмийг ийм хурдан премьер лигэд буцаж ирнэ гэж цөөхөн хүн итгэж байсан байх. Гэхдээ Уиган Вест Хэм хоёр сулхан багууд ч довтолж тогловол амжилтанд хүрдгийг харууллаа гэж Soccernet.com. бичиж байна. Шинэ улирлын хамгийн сонирхолтой баг болж болох юм. Ален Пэрдью залуучуудад найдлага тавьж байна. Шинэчүүлээс гадна Бенаюн, Эштон, Хэрвуд, Рео-Кокер болон жижиг Фердинадын тоглолтыг сонирхон үзээрэй.

ЛИВЕРПУЛЬ Ирсэн: Дирк Кейт («Фейеноорд», Голланд), Крэйг Беллами («Блэкберн»), Жейрмен Пеннат («Бирмингем»), Габриэль Палетта («Атлетико Банфилд», Аргентин), Фабио Аурелио («Валенси», Испани), Марк Госалес («Альбасете», Испани). Явсан: Фернандо Морьентес («Валенси», Испани), Жибриль Сиссе («Марсель», Франц, зээл), Жими Траоре («Чарльтон»), Крис Киркланд («Уиган»), Брюно Шейру («Ренн», Франц). Хамгийн сүүлд аварга болсоноосоо хойших 16 жилийн дотор ийм хүчтэй бүрэлдхүүнтэй болсон нь анх удаагаа гэж Таймс бичиж байна. Челсиг хэд хэд хожиж, ганц дайсан нь болоод байгаа баг. Хамгаалалтаар Челсигийн л дараа орох болов уу. Гонсалес, Пеннат, Беллами, Кейтыг авахад 52 сая ногоон зарцуулсан. Довтолгоонд хурд нэмэгдсэн.

ТОТТЕНХЭМ Ирсэн: Дидье Зокора («Сент-Этьен», Франц), Димитар Бербатов («Байер», Герман), Бенуа Ассу-Экотто («Ланс», Франц). Явсан: Майкл Кэррик («Манчестер Юнайтед»). Эхний 4 т орох гол зорилгоос гадна Арсеналаас л дээгүүр орох гэсэн бас нэгэн далд зорилго бий. Бидэнд Кэррик үгүйлэгдэх болно. Гэхдээ Кэррикт ч би үгүйлэгдэх болно гэж Эдгар Давидс ярьж байна. Улсын аваргын тэмцээнд Тоттенхэм Манчестер Юнайтэдыг 5 жил, Арсеналыг 7, Челсиг 16 жил ялж чадаагүй байгаа. Энэ анти рекордуудаа эвдэхэд хамгийн ойрхон баг энэ жил бүрдсэн. Мартин Йолын багийг Английн шигшээ гэхэд ч болохоор. Робинсон, Дженас, Леннон, Кинг, Раутлиж, Дефо гээд л. Кэррикийн зайг Зокора элбэг хаах байх гэж найдаж байна.

НЬЮКАСЛ Ирсэн: Дэмьен Дафф («Челси»). Явсан: Ли Бойер («Вест Хэм»), Амди Фай («Чарльтон»), Алан Ширер (зодог тайлсан). Энэ улирлын зорилгоо дасгалжуулагч Глен Редер Английн шилдэг багуудын эгнээнд буцан орох гэж тодорхойлж байна. Глен Редер Уотфорд, Вест Хэмтэй 7 р байранд орж байлаа. Гэхдээ ирэх жил нь премьер лигээс хасагдаж байсан. Өнгөрсөн жил Ньюкаслтай 7 р байранд орсон. Уламжлал ёсоор бол энэ жил....................гэж Guardian бичжээ. Ширер зодог тайлж, Оуэн гэмтэл авсанаас довтолгоо хамгийн их асуудалтай байна. Интерээс Мартинсийг авахаар хөөцөлдөж байна.

ШЕФФИЛД ЮНАЙТЭД Ирсэн: Дэвид Соммель («Манчестер Юнайтед»), Клод Дэвис («Престон»), Ли Ти («Эвертон»), Роб Халси («Лидс»). Премьер лигээс унахгүй байх зорилготой. Болж өгвөл өнгөрсөн жилийн Уиганы гавьяаг давтах. Энэ баг тодорж товойж чадахгүй байж болох ч дасгалжуулагч Уорнокк хэзээд тодорсоор байх болно гэж Таймс Уорноккын сэтгэлийн их хөдөлгөөнийг дайруулсан байна. Жинхэнэ англи хөл бөмбөг тоглодог. Хатуу ширүүн тоглолттой.

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД Ирсэн: Майкл Кэррик («Тоттенхем»), Томаш Кущак («Вест Бромвич», зээл). Явсан: Рууд ван Нистелрой («Реал», Испани), Тим Ховард («Эвертон»), Жонатан Спектор («Вест Хэм»), Куинтон Форчун («Болтон»). 18,6 сая фунтаар Керрикийг авсан нь 5 жилийн өмнө Вероныг авж байсантай адилхан хэрэг. Фергюссон дунд зэргийн тоглогчийг их хэмжээний мөнгөөр авдаг **н** зангаа засаагүй л байна гэж Guardian энэ наймааг дүгнэж байна. Өнгөрсөн жил Челсигээс эхнээсээ л хоцорж эхлэснээ мартсан юм шиг, аваргуудын лигийн хэсгийн тоглолтод сүүлийн байр эзлээгүй юм шиг, Английн цомоор сонирхогчдын багтай тэнцээгүй юм шиг л сэр Фергюссон бүрэлдхүүнээ бараг өөрчилсөнгүй. Багаас өгсөн мөнгөний ихэнхийг Керрикт зарж орхилоо. Яагаад ч юм Керрикийг шинэ Рой Кин гээд бодож орхисон. Шинэ Кинтэй болж байвал болоо гээд Нистелройг орлох довтлогч ер хайсангүй. МЮ энэ жил ч шагналгүй хоцрох шинжтэй. Скоулз, Гиггз, Гари Невилл, ван дер Сар ирэх улирал залуужихгүй, Браун ,Флетчер техниктэй болохгүй. Сульшер гэмтддэггүй супер болохгүй хойно амжилт хүлээх ч юу л бол. Дээр нь Рүни Роналду нар хайр сэтгэлтэй болох нь ч эргэлзээтэй. Жоохон өөдрөг мэдээ гэвэл Хайнце эдгэрсэнээс гадна Польшийн Кущак үнэхээр сайн хаалгач гэдэг л байна даа.

УИГАН Ирсэн: Эмиль Хески («Бирмингем»), Дэнни Ландзаат (АЗ, Голланд), Эммерсон Бойс («Кристал Пэлас»), Фитц Халл («Кристал Пэлас»), Крис Киркланд («Ливерпуль», зээл), Луис-Антонио Валенси («Вильяреал», Испани). Явсан: Жейсон Робертс («Блэкберн»), Жимми Баллард («Фулхэм»), Дэмьен Фрэнсис («Уотфорд»), Дэвид Томпсон («Портсмут»), Стефан Аншо. Өнгөрсөн жилийн 10 р байраа давтах зорилготой. Тоглолтоо судлуулсан тул энэ жил хэцүүдэх байх. Шилдэг бомбардир Робертсыг Хески оролж чадах болуу даа. Сүүлийн 10 жил Европт гараагүй амжилт үзүүлээд байгаа баг. 2002-2003 улиралд 4 р дивизионд байсан Уиган 3 жилд 3 шат дэвшсэн. УЕФА гийн цомын эрх авахад ч дөхөж очсон. Уиганы түүхээр бичсэн ном удахгүй гарж, кино хийх эрхийг Америкийн продюсор худалдан авжээ. Сайн хөл бөмбөгчидийг хичнээн урьсан ч Уиганд ирэх бодолтой хүн ховор. Тиймээс Хески мэтийн тоглогчидыг урьж байна. Хичнээн хуучин шигшээ гээд Хескиг 11 сая ногооноор авна гэдэг эрсдэл. Голландын Ландзаат ч гэсэн 30 нас хүрсэн хүн. 5 саяын үнэ хүрсэн. Тэгвэл өнгөрсөн жилийн гол баатар болж байсан Робертс, Баллард ,Томпсон нар явж ,энэ жил түгшүүр ихтэй л байна. Энэ асуудлуудаа шийдчивэл Уиган киноныхоо 2 р ангийг хийж эхэлсэн ч болох юм.

БЛЭКБЕРН Ирсэн: Фрэнсис Жефферс («Чарльтон»), Бенни Маккарти («Порто»), Жейсон Робертс («Уиган»). Явсан: Крэйг Беллами («Ливерпуль»), Пол Диков («Манчестер Сити»), Лоренцо Аморозо, Вратислав Грешко. УЕФА цомын эрх . Блэкбернийг УЕФА гийн цомд оруулсан ганц амжилтаар нь л Марк Хьюзийг Британий арлын хамгийн шилдэг залуу дасгалжуулагч гэж үзэж болно хэмээн Таймс дүгнэжээ. Довтолгоогоо үндсээр нь шинэчлэсэн. Тогтвортой тоглодог, зарим үед хатуу ширүүн , бүр харгис гэмээр тоглодог энэ багт ур чадвар, сэтгэх гэдэг үг ажиллах, зүтгэх, гүрийх гэдэг үгнээс доор тавигддаг. Үнэхээр багийг гүрийдэг зүтгэдэг Робби Севиж (өнгөрсөн жил 11 шар + 1 улаан карт), Люкас Нилл (11 шар) и Стефен Рид (7 шар) нар авж явж байна.

БОЛТОН Ирсэн: Куинтон Форчун («Манчестер Юнайтед»), Абдулайе Мейте («Марсель», Франц), Идан Таль («Маккаби», Тель-Авив, Израиль). Явсан: Жей-Жей Окоча (Катар), Брюно Н'Готти, Ради Жаиди («Бирмингем»), Халилу Фадига. Болтоны азаар Английн хөл бөмбөгийн холбоо шигшээ багийн дасгалжуулагчаараа Макларенийг тавьлаа. Болтоны дасгалжуулагчийг авж ч магадгүй байсан шүү. Макларен баахан үнэтэй тоглогч аваад Мидлсборотойгоо доошоо унах шахсан бол Аллардайс бараг мөнгө заралгүй Болтоныг дээд хэсэгт аваад явж байлаа гэж FourFourTwo бичжээ. Болтонд Хөгшчүүлийн асрах газар гэдэг хоч яг таарна гэж үзэх мэргэжилтэн ч бий. Окоча Катар явсанаас гадна гоол бараг хийдэггүй довтлогчидоо засчвал ч уг нь.

ФУЛХЭМ Ирсэн:Баллард («Уиган»), Франк Кедрю («Мидлсбро»), Габриэль Закуани («Лейтон Ориент»). Явсан: Стид Мальбранк. Эхний 10 д орох зорилготой. Өнгөрсөн жил Жозе Моуринью Крис Коулмэнийг лигийн шилдэг британ дасгалжуулагч гэж тодорхойлсон. Энэ жил их хүнд жил болох байх. Босс Мохаммед Аль-Файед багаа анхаарахаа байж, цаг ч мөнгө ч зарахаа байсан. Багийн лидер Стид Мальбранк гэрээ нь дуусаагүй ч багаа солино хэмээн мэдэгдэж, хямрал эхлээд байна.

РИДИНГ Ирсэн: Сеул Ки Хьюн («Вулверхемптон»). Энэ жил Ридинг бүхнийг гайхуулах болно гэж Вест Хэмийн Алан Пердью хэлжээ. Байгуулагдаад 135 жил болохдоо анх удаагаа дээд лигт орсон энэ багийг эзэн нь зарах гэж байгаагаа мэдэгдсэн байна.

МИДЛСБОРО Ирсэн: Хулио Арка («Сандерленд»). Явсан: Франк Кедрю («Фулхэм»), Жимми-Флойд Хасселбайнк («Чарльтон»). Дасгалжуулагчаа шигшээд алдсан. Оронд нь ирсэн Гаррет Саутгейт юу ч өөрчлөсөнгүй. Мидлсборо урьдын адил хамгаалалгүй довтолсоор байх болтой. Мендьетта, Боатенг, Рошембак, Видука, Даунинг, Якубу гээд л сайн тоглогч олонтой ч цомын тэмцээнд л амжилт гаргаж магад. Лигэд бол үсрээд л 10 р байр.

ЭВЕРТОН Ирсэн: Эндрю Жонсон («Кристал Пэлас»), Жолеон Лескотт («Вулверхемптон»), Тим Ховард («Манчестер Юнайтед»). Явсан: Найджел Мартин (зодог тайлсан), Данкан Фергюсон, Ли Ти («Шеффилд Юнайтед»). Зорилго нь УЕФА гийн цомд орох болон Ливерпулийг ялах. Яаж тоглохыг нь урьдчилан хэлэхийн аргагүй баг. Өнгөрсөн жил маш муу эхэлж, хэт сайн дуусган 11 д орсон. Дасгалжуулагч Мойес энэ жил нилээд мөнгө боссоосоо салгасан ба англи-саксон гарлын дайчин гүргэр залууст үржээ. 2 дивизионы мэргэн бууч Энди Жонсоныг 17 саяаар, хамгаалагч Лескоттыг 10 саяаар авсан. Юу болохыг мэдэхгүй. Эвертоны тоглолтыг Англид хэн ч урьдчилан хэлж чадахгүй.

УОТФОРД Ирсэн: Дэмьен Фрэнсис («Уиган»), Крис Пауэлл («Чарльтон»), Дан Шитту («Куинз Парк Рейнджерс»). Хэрэв Уотфорд Италийн интертэй хийсэн нөхөрсөг тоглолт (1:1) шиг тоглолт дахиад 38 удаа үзүүлж чадвал премьер лигэд үлдэж чадна гэж Guardian хэлж байна. Бооцоо тавих бүх газрын мэдээгээр энэ жил доошоо буцаад явах хамгийн магадлалтай баг.

Бэлтгэсэн Сугараа
mongoljin
 
Posts: 4
Joined: Sat Aug 19, 2006 4:23 pm

Postby chukcha2002 » Sat Aug 19, 2006 8:15 pm

гоё тойм байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby mongoljin » Sun Aug 20, 2006 12:11 am

manai Arsenal tentslee uudgui yum
mongoljin
 
Posts: 4
Joined: Sat Aug 19, 2006 4:23 pm

Postby Cornerback » Sun Aug 20, 2006 12:38 am

Arsenal, Liverpool 2 tentsjee, bas Blackburn but nirguulj :sad:
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby Nomer 10 » Sun Aug 20, 2006 9:31 am

Энэ жил аваргалах багаар нэрлэгдээд байгаа Челси үнэхээр аварга болж чадах уу.

Миний хувьд тийм гэж бүрэн итгэлтэй хэлж чадахгүй нь. Гэхдээ түрүүлэхгүй гэж ч бас хэлж чадахгүй. Юу гэх гээд байна гэхээр энэ жил тэдний хувьд тун хүнд жил болно, өнгөрсөн жилийнх шиг эхнээсээ л илт давамгайлаад явна гэдэг бол харин худал. Тэдний хувьд Баллак Лампард 2 зэрэг талбайд яаж тоглохоос их юм хамаарна. Аль аль нь дэлхийн шилдэг тоглогчдод тооцогдоно. Гэхдээ талбай дээр байраа булаацалдах гэдэг бас хэцүү. Дэлхийн аваргаар Лампард Жеррард 2 зэрэг гараад хэн нь ч гайхалтай тоглолт үзүүлж чадаагүй, энд байрлал л буруутай. Үүн шиг Баллак Лампард 2 хоорондоо тохироход их хэцүү. Мориньо үүнийг шийдэж чадвал боломж маш өндөрсөнө. Тэдэнд бас нэг саад болох юм гэвэл тэд аваргуудын лигид түрүүлэхийн тулд Баллак Шевченко нарыг авсан. Эндээ хэт их анхаарч байж дотоодын лиги дэх ажлаа цалгардуулах тал ажиглагдаад байгаа.

За Челси ийм проблемтой байдаг юм байж. Тэгвэл өрсөлдөгч 3 акулын байдал ямаршуу байх нь вэ. Манчестерээс эхлэе. Тэд Рой Кины оронд Кэррикыг авсан ч гэмтэл авсан. Эдгээд шинэ багтаа идээштэл нэлээдгүй хугацаа хэрэгтэй. Тэгэхээр энэ байрлал төвөгтэй хэвээр байх болно. Ван Нистелройг явуулснаар тэд довтолгооны хүч нэлээн суларсан. Орных нь хүнийг олохгүй явсаар. Наймааны хугацаа дуусахаас өмнө нэг юм бодохгүй бол энэ талд бас хоосон зай үүсэх болчихоод байгаа. Рүүний сайн ч Саха Смит зэрэг бусад нь гоолын машин болно гэвэл ёстой үлгэр. Мөн фэнүүдийн дарамтан дор Роналдо өөрийн тоглолтоо гаргаж чадах эсэх. Бараг үгүй л болов уу. Ийм олон асуудал байгаа ч хамгийн том проблем нь сүүлийн хэдэн жил улиг болсон Бекхэмын орны хүнийг олоогүй явдал. Тэр явснаар алсын чухал пассууд дэндүү үгүйлэгдэх болсон. Тэгэхээр улаан чөтгөрүүд энэ жилдээ түрүүлэхгүй, 2-р байрын төлөө л дахин тоглоно.

Дараагийн том баг нь Буунууд. Шинэ цэнгэлдэхдээ хэрхэн дасах нь тэдний өөрсдийнх нь гарт байгаа. Гол тоглогчдоосоо олныг явуулсан ч энэ багт том хохирол гэвэл бараг үгүй. Шижигнэсэн залуус тун их бужигнуулах болно. Челсиг бардаггүй юм аа гэхэд тэднийг маш их зовоох болно. Энэ бүрэлдэхүүнээ хадгалж чадвал ирэх жилээс эс гэхэд тэрний дараах жилээс премиер лигид Арсеналын эрин эхлэх боломжтой.

За ингээд нэг баг дутаж байна. Тэр нь мэдээж Рэдс. Хамгаалалтаараа лигидээ толгой цохино. Тэдний хамгаалалттай зөвхөн Челсигийн хамгаалалт л мөр зэрэгцэнэ. Койт Беллами нарыг авснаар довтолгоо үнэхээр хүчирхэг болж ирлээ. Жеррард бол багийг удирдаад явчих чадалтайг нь хүн бүр мэднэ. Ливерпүүл - Челсид хамгийн том саад болох баг. Аваргын цомыг гардахад гайхах зүйл алга.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Seikoni » Sun Aug 20, 2006 10:49 am

сайхан бичиж...
Жилберто шинэ стадионд багийнхаа нэр төрийг авч гарчээ..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Breathe! » Sun Aug 20, 2006 7:20 pm

Arsenal 1 1 A Villa Match Report
Bolton 2 0 Tot'ham Match Report
Everton 2 1 Watford Match Report
N'castle 2 1 Wigan Match Report
Portsm'h 3 0 Blackb'n Match Report
Reading 3 2 M'brough Match Report
Sheff U 1 1 Liv'pool Match Report
West Ham 3 1 Charlton
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby a_odko » Sun Aug 20, 2006 9:13 pm

Жеррардыг унагаасан пеналти бол эргэлзээтэй л байна лэ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Цоомоо » Sun Aug 20, 2006 11:58 pm

Пенальти байхгүй газар байна лээ дээ...
Харин тэр шинэ баг Ридинг чинь Борог нухчжээ...
Арсенао шинэ цэнгэлдэхдээ тэнцлээ.
Ленманы алдаа гэж хэлж болохоор гоол алдана лээ дээ...
МЮ бут ниргэж. ДАШТ-ын эсрэг дүрийн баатрууд Руни-Роналдо нар сайн тоглоцгоосон байна...

Би "Сансар" КАТВ рүү ярьтал нэг нөхөр авч байна лээ. Хөлс төлж гаргадаг байсан юм байна лээ, тэгээд тэр гэрээ нь дуусаад цаанаасаа хаасан юм гэнэ. Хөлс мөнгөн дээрээ тохирвол гаргана л гэж авч байна лээ, ах хүү хэр бодитой юм хэосэн юм байгаан...Стар Спортсоор тоглолт гарч байна лээ, гэхдээ гоё тоглолтуудыг нь ИСПН гаргаад гологдлуудыг нь Стар гаргах биз...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Mon Aug 21, 2006 2:18 am

Лампард бас л хүний хөлнөөс ойлгоод гоол. Нээрээ гайхаж байна аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Mon Aug 21, 2006 8:21 am

Final - Stamford Bridge Attendance: 41,953
Chelsea 3 - 0 Man City
John Terry (11)
Frank Lampard (26)
Didier Drogba (78)
Гараанд: Гудичини, Бридж, Фэрэйра, Карвало, Тэрри, Эссиен, Лампард, Врайт, Роббэн, Дрогба, Шэва нар гараанд гарлаа............ Калоу, Диарра, Микэл нар сэлгээгээр гарч тогложээ............ Баллак тоглоогүй бна...........
Зуслангаас орж ирээд л сайхан үзэхээс................ ирэх хагас бүтэн сайнаас л үзнэ дээ........... сайхан эхэлжээ............ манайхан............
Тэрри нээрээ алж бна аа.......... шигшээдээ гоолдоод л.......... багтаа ч гоолдоод л..............

Image


Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nomer 7 » Mon Aug 21, 2006 9:03 am

Надаа баярлах ганц зvйл бна.Терри гоолдоож фантаси дээр оноо нэмсэн хэхэхэ
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Gooner » Mon Aug 21, 2006 10:29 am

Тэр Кампогийн тасархай тасархай
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Seikoni » Mon Aug 21, 2006 10:32 am

тэгээд одоо яалтай.. ла-лига ССТВ-ээр ханзаар нь уншиж байгаад л хүлээж таарах нь..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron