Премиер Лиг 2006/2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

аль баг энэ улиралд түрүүлэх вэ

Чэлси
54
36%
Манчестер Юнайтэд
60
40%
Арсенал
17
11%
Ливерпүүл
15
10%
Дээрхи 4-с өөр баг
3
2%
 
Total votes : 149

Postby mick » Thu Jun 21, 2007 2:36 pm

Бүгдээрээ таарчихсан муунууд байсан болоод л тэр штээ...
Ойлгож ядаад байх юу байсан юм.
Аваргуудын лиг зэрэг нь үүний баталгаа шүү дээ хүүхдүүд минь.:grin:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Breathe! » Thu Jun 21, 2007 3:49 pm

Ла Лига нь :
Доод багууд нь дээд багууд шигээ сайн үздэг гэсэн үг үү ?
Дээд багууд нь доодуулаасаа нэг их дээрдэж чаддаггүй гэсэн үг ү ? :RD

АЛ харж байхад Мик ийн хэлдгээр 2 дахь таамаг нь л бодитой болж таарч байна даа.. :RD

мөн бас нэг байж болох шалтгаан нь би хэлж байсан.. МЮ Челси 2 нөгөө хэдээсээ жаахан л тасархай байхад доодох багууд нь харин ч тэнцүү бие биенийхээ оноог сайхан хумслаад хоцорцгооно...

Ойрхон онооны зөрүүтэй лиг өндөрлөх нь тухайн лиг нь шилдэг гэсэн юм байхгүй...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby UNIVERSE » Thu Jun 21, 2007 3:50 pm

Паясо шууд гуйвуулж гүтгэхдээ мэргэжлийн юм. :D

Хэт сулхан гэж юм яриагүй.. Түрүүлэхэд хэн нь илүү хэцүү байдгийг ярьсан ш дээ. Англид бол дор хаяж 4 тэнцүү чанга баг байна, Челси дор хаяж 3*2=6 удаа алалцана. Лалигад Барса, Рэал хоёр, дээр нь Севилла, Валенси гэх тухайн үедээ аль чанга баг ингээд 3 чанга 2*2=4 алалцаан хийнэ. Ингэхээр Англид түрүүлэх өрсөлдөөн илүү хэцүү болж байна гэж ярьсан/яг үнэндээ Жозе тэгж ярьсан бөгөөд би ч тэгж боддог/... Тийм ч учраас лигийн аварга нь илүү нэр хүндтэй, лигийн аваргад багууд маш их ач холбогдол өгдөг.

Лалигийн хувьд энэ жил Барса, Рэал хоёул сул байсан тул яг түрүүлэхэд өрсөлдөөн их гарлаа гэж би бодож байна.
Харин Валенси, Виллариал, Севилла, Эспаниол гээд дундаж сайн багууд олон байнаа...

Гэхдээ бас нэг юм харий л даа.
Английн лигийн эхний 5 баг. МЮ, Челси, Арсенал, Ливерпүүл, Спарс
Лалигийн эхний 5 баг. Рэал, Барса, Севилла, Валенси, Виллариал

Аль нь чансаалаг харагдаж байна.

Английн эхний 4 баг бүгд Европын шилдэг 8-д дотор орчоод байгаа.

Одоо Ливерпүүл, Арсенал хоёр УЕФА цомд орсон бол Севиллаас муу байх байсийм болов уу?
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Thu Jun 21, 2007 3:52 pm

Breathe! wrote: Ойрхон онооны зөрүүтэй лиг өндөрлөх нь тухайн лиг нь шилдэг гэсэн юм байхгүй...


Яааг зөв...... :-D
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby El Payaso » Thu Jun 21, 2007 4:04 pm

Английн лигийн эхний 5 баг. МЮ, Челси, Арсенал, Ливерпүүл, Спарс
Лалигийн эхний 5 баг. Рэал, Барса, Севилла, Валенси, Виллариал

энэ харин их зүгээр юм... за хооронд нь тоглуулий гэж бодий энэ хэдийг... Виллареаль Арсеналыг бараг нухна шүү... ноднин Арсенал яаж зовж байж хожлоо... Спарс угаасаа Уефад тараа таниулаад зальтарсан... Валенсиа Челсигийн тоглолт Челси эцсийн мөчид л хожил салгасан гэх мэт... би лав английн багууд нь илүү чансаатай гэж бодохгүй байна... Юниверс одоо ла лига үздэггүй байж нэг их юм бичих гээд дэмий ш дээ... Малудаг хаана тоглодгийг ч мэдэхгүй байж нээх глобаль юм яриад хэрэггүй... челсигийн сэдэв чамд хангалттай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Thu Jun 21, 2007 4:08 pm

:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Thu Jun 21, 2007 4:11 pm

ер нь аливаа юмны чансааг гаргахын тулд эхний хэд нь хаана байх энээ тэрээ ч хамаагүй... зүгээр л дундаж нь хаана байгаагаар харуулна биз дээ... ЕПЛ-ийн эхний дөрөв европийн шилдэг наймд байсанаараа ла лигийн 2 гигант л тэнд байснаараа ла лига еплээс мяа гэсэн дүгнэлт гаргана гэдэг **н**... тэрний оронд харин нийт бүх багуудынх нь амжилтийг нийт багийн тоонд хуваагаад дундаж гаргавал энэ л лигийн чансааг харуулна... ла лигад бол 2 гигант хэд хэдэн маш сайн байга... тэгээд дундаж багууд гэж байдаг...

сүүлийн 10 жилд УЕФА-д
Испаничууд 3 түрүүлсэн бол
Английн ганц түрүүг улаанууд авсан...

аваргуудын лигт
ла лига 4 түрүү
примиер 2 түрүү авсан

интертото кап-д
ла лига 4 түрүү
примиер 3 түрүү авсан...

европийн бүх тэмцээнд ла лига ПЛ-ээс өндөр амжилт гаргасан байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Thu Jun 21, 2007 4:17 pm

Ингээд одоо улайрчихнаа энэ 2...:grin:
Дөргүй бух шиг улс байх юмаа, шартай ч хүн бас байдаг...:beer
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Thu Jun 21, 2007 4:17 pm

аан раннер апийн хувьд гэвэл СЛ, УЕФА ялгаагүй ла лига 2 примиер 2 раннер ап болж байжээ... сүүлийн 10 жилд... тэхээр яаг одоогийн байдлаар бол ла лига илүү... ирээдүйд яхав ЕПЛ хөрөнгө оруулалт энэ тэрээрээ цохиод гарч ирэхийг үгүйсгэхгүй...

би ягаад сүүлийн 10 жилээр яриад байнаа гэхээр примиер лигийн дэмжигчид ливерээс болж авсан бан... реалын дээр үеийн түрүүнүүд гэх мэтчилэн их олон юм яриад байдаг... сүүлийн 10 жилийн чансаа илүү бодитой гэж бодлоо... олл тайм яривал угаасаа епл харьцахгүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Thu Jun 21, 2007 4:23 pm

Юу яасан 10 жил вэ?
Сүүлийн 3 жилд нүд чинь сохроо юу?8-)
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Thu Jun 21, 2007 4:35 pm

сүүлийн гурван жилээр үү? за

АЛ:
Түрүү-1,1
2-р байр-0,2

УЕФА:
Түрүү-2,0
2-р байр-1,1

Интертото:
Түрүү-1,1
Үзүүр-3,0

Нийт европын гурван тэмцээнд

Англи:2 түрүү, 3н 2-р байр
Испани:4 түрүү, 4-н 2-р байр байна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Thu Jun 21, 2007 4:41 pm

Ганц түрүүгээр яридаггүй юм штээ.
Бүхэл бүтэн лигийг яриад байна шүү дээ. За за энэ шартай хүүхдийг ингээд орхихгүй бол энэ халуунд хэцүүдэж магадгүй.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby spain man » Thu Jun 21, 2007 5:32 pm

Тэгээд аль нь сайн лигийг юугаар хэмжих гээд байгаам...... Мөнгөөр үү ... яриваа
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby .batka. » Thu Jun 21, 2007 6:41 pm

Premier league yaaj ch bodson hamgiin sain league. Gehdee La ch gsn sain. arai l Pre.g gvitsehgvi bhaa. Eniig hen bvhen medeh bh. Bitii margatsgaa. Buruu yarij bgaa bol sorry. He he:D
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby Bayara » Fri Jun 22, 2007 8:54 pm

Яааг өнгөрсөн жилийн байдлаар бол Примьер лиги илүү байсан. Аваргуудын лигийн шөвгийн 4-т 3 Английн баг гэдэг бол маргашгүй нотолгоо. Өнгөрсөн жил Англи Испани баг тулсан 4 тохиолдлын /миний санаж байгаагаар/ 3-т нь Английн багууд ялсан. Үүнд Челси: Барселон, Валенсиг; Ливерпүүл Барселонаг нухсан даа. Харин Тоттэнхэм Сэвиллад нухуулсан. Тэр нь гэхдээ аваргуудын лиги биш л дээ. Ингэхээр аль нь илүү байсан нь харагдаж л байна.
Ла лиги энэ жил өрсөлдөөнтэй болоод Сэвилла гээд 3дагч тайтл горилогч гарч ирсэн нь Ла лиги мундаг сайжирсандаа биш, Реал, Барса муудсанд л байсан. Үүнийг Барса, Реалынхан ч зөвшөөрсөн байсан. Бид муу тоглоод бусад багт боломж олгоод байна гэсэн байсан.
Ер нь үүнээс цааш ойрын хэдэн жилдээ Примьер лиги Европын хамгийн хүчирхэг лиги цолыг эзэмшиж явах болноо. Учир нь тэнд маш их мөнгө эргэлдэж байна.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby Raul_ag » Sat Jun 23, 2007 10:19 am

Yajach bodson la liga ilvv shvv deee vnen yuman deer yund ni margasan yum tsagiin garz:-o
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby Nobun@g@ » Sat Jun 23, 2007 11:53 am

2 лигийг харицуулахад хэцvv ш дээ. Гэхдээ миний бодлоор бол Ла лиги илvv. Лигуудийг eврoпийн тэмцээнд гаргасан амжилт авсан цомоор нь дvгнэхгvй єєр югаар харицуулах юм. Паясогийн тависан баримтаар аваргуудын Лиги, Уэфа кап 2ийг авсан тоогоороо Ла лиги илvv байна гэхээр дундаж багууд нь дээд багууд шигээ сайн vздэг гэсэн дvгнэлтэд хvрэх байх. Эсвэл тэр капт орж байгаа Англи багууд ла лигийн дундаж багуудаас ямар гэсэн ч vг юм бэ дээ хэхэ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Seikoni » Mon Jun 25, 2007 1:23 pm

Bayara wrote:
Ла лиги энэ жил өрсөлдөөнтэй болоод Сэвилла гээд 3дагч тайтл горилогч гарч ирсэн нь Ла лиги мундаг сайжирсандаа биш, Реал, Барса муудсанд л байсан. Үүнийг Барса, Реалынхан ч зөвшөөрсөн байсан. Бид муу тоглоод бусад багт боломж олгоод байна гэсэн байсан.

энд эндүүрэл гарсан ю шиг байна.. Реал Сэвиллагаас Рамос Баптиса гээд хоёр тоглогчийг нийлбэр дүнгээр бараг 40 хол давсан үнээр авсан.. Энэ мөнгөөр жирийн дундаж байсан Сэвилла босч ирсэн юм.. Өмнө нь ч бас муугүй байсан л даа.. Рейесийн мөнгөөр торгоож л байсан.. Гэхдээ Эвэртоноос Рүүнийг МЮ авч АЛ-д түүний мөнгөөр орох эрх олж байсан шиг Сэвилла Реалын мөнгөөр босч чадсан.. Реал Барса муудсандаа биш, Мөнгийг зөв зарцуулж чадвал өөрт хэрэгтэй тоглогчидоо олж авч 2 жил дараалан УЕФАкап, энэ жил мөн испанийн цом авлаа.. 3 талбарт ингэж өрсөлддөг цаг саяхныг хүртэл мартагдсан байсан.. Гэхдээ Севиллын дасгалжуулагч Хуанде Рамос үүнд маш их гавъяатай.. Ер нь бол Севилла Депорыг бүрэн орлож чадах хэмжээнд очсон байгаа.. Барса Реалтай Рамон дэ Пуцжуанд хийсэн тоглолтыг харвал үнэхээр илүүрхэж тоглож байгаа нь харагддаг..
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby El Payaso » Mon Jun 25, 2007 2:15 pm

тийм сая л севиллья гарч ирээд байгаа мэтээр ойгох буруу... өмнө нь Депор гэж нэг аймаар баг байсан... АЛд ч ла лигад ч аймаар үздэг байсан... ла лига ч авч байсан... тэгээд сүүлийн үед дампуураад ирэнгүүт Севилль орлоод гараад ирж байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby .batka. » Mon Jun 25, 2007 4:21 pm

Хм. Тэр ла лигд эхний 2-3 баг нь л ер сайн гэж яригддаг. Гэтэл При.лигд эхний 4-6 багийг нь авч үзэх хэрэгтэй болно. Мөн болж байгаа тоглолтын үзүүштэй, үзэгчдийн байдал гээд л илүү шдээ. Мэргэжилтнүүд ч үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ ла урьд сайн байсан. Удахгүй бас илүү болж магад л юмдаа.
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby El Payaso » Mon Jun 25, 2007 4:44 pm

ла лигт эхний 5-6 баг нь яригдана байх шүү... биг 2 тэгээд Валенсиа Севилль Зарагоза Атлетико Виллареаль...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Mon Jun 25, 2007 5:44 pm

Европын дээд лигүүд ба Английн лиг

• 2005/06 оны улиралд Европын хөлбөмбөгийн за зээлийн өсөлт 12,6 тэрбум оёро байсан нь өмнөх жилээс 1,0 тэрбумаар өссөн. Үүний “том тав” гэгдэх Англи, Итали, Испани, Герман, Францын лигүүд 53%-ийг эзэлж байгаа юм.
• Дээрх “том тав”-ын орлого 6,7 тэрбум болж байгаа ба өмнөх жилээс 430,0 саяар буюу 7%-аар өссөн.
• Премьер лиг асар их орлого олсоор байгаа ба дээрх жилд л 2 тэрбум оёро олсон нь дараа нь явж буй Италийн лигээс 600,0 саяар илүү байгаа юм. Харин Францын лиг 31%-ийн өсөлт буюу 910 саяын орлого олсон нь гайхалтай.
• Сери А-ийн орлого сүүлийн жилүүдэд эрс унаад байгаа ба 2006/07 оны улиралд 2-р байраа алдахаар таамаглал байгаа юм.
• Аваргуудын лигийн орлого нийтдээ 610 сая болсон ба үүний 437 сая буюу 72%-ийг оролцсон 32 багт олгосон нь 1992/93 оны улирлаас 17 дахин ихэссэн байна.
• Дээрх 5-ын араас Голландын Эрэдивиз 355 саяын орлоготой явж байна.
• Английн топ 92 багийн орлого 4% буюу 66 саяар өссөн ба нийт 1,8 тэрбум фунт болж байгаа юм.
• Премьер лигийн багийн орлого 3%-аар өсч 1,4 орчим тэрбум фунт болж байгаа нь Европын рекорд бөгөөд дундачилбал 1 баг 69 сая фунт олсон байна.
• Английн 5 баг нийт цалингийн зардал 50 сая фунтээс давсанд орж рекорд тогтоож байгаа юм. Үүнд: Челси 114 сая, Манчестр Юнайтед 85 сая, Арсенал 83 сая, Ливэрпул 69 сая, Ньюкасл 52 сая.
• Англид 1992/93 оны улирлаас хойш буюу стадионы хөрөнгө оруулалт эхэлснээс хойшхи хамгийн өндөр зардал дээрх онд гарчээ. 233 сая фунт.
• Үүний 85%-ийг Манчестр Юнайтед, Арсенал 2 эзэлж байгаа юм.
• Премьер лигийн клубуудын үзэгчдийн тоо дунджаар нэг тоглолтод 34,4 мянга, стадион дүүргэлт 93% байжээ. Үүнээс 12 багийн дүүргэлт 96 хувь байсан байна.
• Хамгийн их өртэй багаар Арсенал 262 сая, Челси 180 сая, Фулэм 167 сая, Сити 94 сая нар тэргүүлсэн байна. Манчестр Юнайтедийн охин компаниудыг оруулаад нийт өр 2006 оны 6 сарын 30-аар 604 сая фунт байсан ба Глэйзэрүүд ирснээр буурсан бололтой юм.
• Роман Абрамочич ирснээр Челсид 485 сая фунтийг оруулсан байна. Энэ нь нэг хүний хөлбөмбөгт оруулсан хамгийн ир хөрөнгө оруулалт байдаг юм.

Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Breathe! » Mon Jun 25, 2007 6:19 pm

Дотоодын өрсөлдөөнөөр ПЛ илүү байсан одоо ч илүү л байгаа... Гадаадын өрсөлдөөнд өмнөх жилүүдэд илүү гарахаар байж чадаагүй харин сүүлийн үед хамаагүй илүү болж байна..

МЮ Челси 2 байгаагүй бол Ливэр Арсэнал 2 улирлын төгсгөл хүртэл алалцаад доод талын хэдэн багуудых нь МЮ Челси 2т 4 хусуулж алдсан оноог нь нэмээд тун ч хүчирхэг өрсөлдөөнтэй лиг болох байлаа... :RD яг л Ла Лиг шиг :RD

Севилл АЛд арай чансаа сайн байгаад орсон бол тэндээ мултраад Спайн АЛ ч гүй УЕФА ч гүй хоцрох байлаа... :RD

Арсэнал Ливэрпуль арай чансаа сул байсан бол УЕФАд ороод мөн л Севилл УЕФА гүй хоцрох байлаа... :RD
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Seikoni » Tue Jun 26, 2007 6:24 pm

арай тэгж хэлж болохгүй л дээ.. Сэвилла АЛ-д энэ жил орно тэгэхээр нь хар даа.. Сэвилла хуучны Депорын хэмжээнд очсон гэж дээр хэлсэн.. МЮ-г ид байхад нь 2002-2003 оны улиралд нухаж л байсан тэр хэмжээнд ч очсон.. .
Сэвиллагийн бүрэлдэхүүний чи завтай бол нэг хараарай.. Спурс болоод Ньюкаслын бүрэлдэхүүнтэй ойролцоо л тоглогчидтой, хамгийн гол нь миний дээрийн хэлснээр АЛ-д өрсөлдөх хэмжээнд бол аль хэдийн очсон байгаа... Сэвилла Арсэнал ч юм уу Ливертай таарсан юм бол яах байсныг чи бид хоёр яаж мэдэхэв дээ..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Tue Jun 26, 2007 6:26 pm

хамгийн их зөвлөж хэлэхэд Зарагоза Атлетико Виллереалын тоглолтыг Английн лигийг хамгаалагсад жаахан үзэж байгаад тэдний чансааг үнэлэх хэрэгтэй байх.. Сүүлийн жилүүдэд УЕФА-д үзүүлж байсан амжилтыг нь ч бас сайн үзчих хэрэгтэй..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests